| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0011/Э |
| Дугаар | 018 |
| Огноо | 2020-01-09 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., 12.1.2.2., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 018
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
орчуулагч, хэлмэрч А.Е,
улсын яллагч М.Ф,
хохирогч Ө.А,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ө,
хохирогчийн өмгөөлөгч А.С,
шүүгдэгч нарын өмгөөлөгчид К.Е, Х.Т,
шүүгдэгч Х.Б, Б.Е- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б, Б.Е нарт холбогдох 1913003170193 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ногооннуур суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, БӨ аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суудаг, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Б-ы Е, регистрийн дугаар ******.
2. Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Н суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, БӨ аймгийн Ө сумын 9 дүгээр баг, Зайсан толгой 0-0 тоотод оршин суудаг, ам бүл 7, аав, ээж, ах дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Х-ы Б, регистрийн дугаар ************.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Е, Х.Б нар нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цагийн үед тус сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Зайсан толгой”-н доод талд байгаа уулын бэлд насанд хүрээгүй Ө.А-ыг мотоциклоор аваад очиж, согтуугаар бүлэглэн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Ө.А-ыг манай тоглоомын талбайд эгч Хулантай хамт ирж бөмбөг тоглодог байсан үеэс эхэлж таньдаг болсон. Ө.А-ыг насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй. Гэхдээ сургуульд сурдаг байсан гэдгийг мэддэг байсан. Хохирогч Ө.А-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ө.А-т 400,000 төгрөг төлж өгсөн. Цаашид Ө.А-ын сурахад болон эмчлүүлэхэд гарах зардал гэж нэхэмжилж буй 5000000 төгрөгийг сайн дураараа төлж өгнө.” гэв.
2. Шүүгдэгч Б.Е шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Эхлээд Найз Т.А-ын хамт 1 шил пиво уусан. Дараагаар нь Х.Б бид хоёр 1 шил пиво, 1 шил архи уусан. Тэгээд “Думан” үйлчилгээний төвд очсон. Тэр үеэр Х.Б намайг Ө.А гэдэг охин дуудаж байна гэсэн. Тэгээд “Думан” үйлчилгээний төвөөс гараад миний утсыг барьцаалж, замдаа 6 ширхэг пиво авсан. Тухайн үед миний мотоциклийг Х.Б унаж явж байсан. Тэгээд Ө.А-ыг дуудахад гараад ирсэн. Улмаар бид нар ууланд очиж 3 шил пиво уусан. Би Ө.А-ын ахтай хамт би ажил хийдэг байсны хувьд түүнийг таньдаг байсан. Ө.А-ыг хүсэл зоригийн эсрэг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед согтчихсон байсан. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ө.А-т 400,000 төгрөг төлж өгсөн. Цаашид Ө.А-ын сурахад болон эмчлүүлэхэд гарах зардал гэж нэхэмжилж буй 4000000 төгрөгийг сайн дураараа төлж өгнө” гэв.
3. Насанд хүрээгүй хохирогч Ө.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би урьд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн байгаа. Одоо мэдүүлэг өгөхгүй. ...Шүүгдэгч Х.Б, Б.Е нар миний нэхэмжилж буй 9,000,000 төгрөгийг сайн дураараа төлж өгөхөөр болсон тул тэдэнд хөнгөрүүлж ял оногдуулахыг зөвшөөрч байна.” гэв.
4. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Одоо Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна. Мөн одоо 9 дүгээр ангиа төгсөх гэж байгаа. 9 дүгээр ангиа төгссөний дараа ислам шашинтай буюу Турк болон Казахстан улс руу явуулж суралцуулмаар байна. Хохирлын талаар иргэний нэхэмжлэл гаргасан байгаа. Б.Е-ын аав нь надад 1,400,000 төгрөг өгсөн. Мөн нүүрс буулгаж өгсөн. Тэр үеэр Б.Е-ын аав энэ нүүрс энэ хэрэгт хамаагүй. Байшин барьж байгаа юм байна гэж хэлээд хүчээр буулгаж өгсөн. Хүүхдийн эмчилгээ, таксины мөнгө гэж 200,000 төгрөг өгсөн. Дараагаар нь данс руу 200,000 төгрөг, мөн 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Х.Б-ийн ээж нь миний эхнэр болох Е-д 400,000 төгрөг авч ирж өгсөн байна. 1,000,000 төгрөгийг 10,000,000 төгрөгөөс хасаж тооцож болно. 400,000 төгрөгийг эмчилгээ болон таксины мөнгө гэж өөрсдөө өгсөн. Түүнийг оруулж тооцохгүй. Иймд үлдсэн 9000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Эрүүгийн 1913003170193 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
5 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газраас хураан авсан ул мөр, эд мөрийн баримт, эд зүйлийн бүртгэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-17-рх/,
6. Насанд хүрээгүй хохирогч Ө.А-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22-рх/,
7. Насанд хүрээгүй хохирогч Ө.А-ын насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 23-рх/
8. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-26-рх/,
9. Насанд хүрээгүй хохирогч Ө.А-ын Улсын бүртгэлийн хэлтсээс авсан төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 229-рх/,
10. Насанд хүрээгүй хохирогч Ө.А, яллагдагч Б.Е, Х.Б нараас цусны дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 27-30-рх/,
11. Шүүгдэгч Б.Е-ын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-40-рх/,
12. Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 391 дугаартай дүгнэлт, биологийн лабораторид шинжилгээ хийлгэх илгээх бичиг /хх-ийн 64-66-рх/,
13. Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 85 дугаартай шүүх химийн шинжилгээний дүгнэлтээр: “насанд хүрээгүй хохирогч Ө.А-ын биеэс авсан цусанд 0,4% промилль этилийн спирт илэрсэн байдал /хх-ийн 83-рх/,
14. Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 86 дугаартай шүүх химийн шинжилгээний дүгнэлтээр: “Х.Б-ийн биеэс авсан цусанд 0,8% промилль этилийн спирт илэрсэн байдал /хх-ийн 88-рх/,
15. Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 87 дугаартай шүүх химийн шинжилгээний дүгнэлтээр:
“Б.Е-ын биеэс авсан цусанд 0,9% промилль этилийн спирт илэрсэн байдал /хх-ийн 92-рх/,
16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.П-ын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5347 дугаартай шинжээчийн:
“...хэргийн газраас авсан гэх 4 ширхэг чулуун дээр илэрсэн цус нь Ө.А-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт, 1-р хүснэгт /хх-ийн 105-106-рх/
17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.П-ын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5350 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: /хх-ийн 111-112-рх/,
“...Шүүгдэгч Б.Е-аас хураан авсан гэх дотоожноос эрэгтэй, эмэгтэй хүний холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн. Шүүгдэгч Б.Е-аас хураан авсан гэх дотоожноос илэрсэн холимог ДНХ-ийн тогтоц нь Б.Е, Ө.А нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт, 1-р хүснэгт,
18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.П-ын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5351 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: /хх-ийн 117-118-рх/,
“...яллагдагч Х.Б-ээс хураан авсан гэх дотоожноос илэрсэн эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь Х.Б-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна" гэх дүгнэлт, 1-р хүснэгт,
19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.П-ын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5348 дугаартай шинжээчийн дүгнэлт: /хх-ийн 123-124-рх/,
“...хохирогч Ө.А-ын үтрээнээс авсан гэх арчдаснаас илэрсэн цус нь Ө.А-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой аутосомын хромосомын 16 локусын аллелиар тохирч байна” гэх дүгнэлт, 1-р хүснэгт,
20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.П-ын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5352 дугаартай шинжээчийн дүгнэлт: /хх-ийн 129-130-рх/,
“...хохирогч Ө.А-ын өмсөж явсан гэх дотоожноос илэрсэн эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь Ө.А-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт, 1-р хүснэгт,
21. Насанд хүрээгүй хохирогч Ө.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 43-47-рх/, “...Би Ө сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт аав, ээж, ах нарын хамт амьдарч байгаа. Би 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Б сумд байдаг авга ахын хүү нь гэр бүл болж найр хийх болсон тул найрын ажилд туслах гэж таксигаар Б сумд очсон юм. Ээж, аав болохоор 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Б сумд ирсэн. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр авга ахын хүүхдийн хурим найр болсон юм. Найранд оролцоод маргааш нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн үед Б сумаас таксигаар Ө сумд байрлах гэртээ 21 цаг өнгөрч байхад ирсэн. Намайг гэртээ ирэхэд гэрт миний нагац ах болох Б, Е, миний төрсөн ах болох Ж нар байсан. Ойролцоогоор 21 цаг 30-40 минутын үе байх манай гэрийн нохой хуцаад байхаар нь гэрээсээ гадагш гарахад хашааны хаалганы хажууд мотоциклтэй Б.Е, Х.Б нар ирсэн байсан ба тэр хоёр надаас “Ж байна уу?" гэж асуухад би “байхгүй” гэсэн. Тэр үед намайг Х.Б гарнаас минь барьж аваад хүчээр чирээд мотоциклийн дунд суулгасан. Тэр үед Б.Е нь улаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоцикл жолоодож явсан. Намайг хүчээр дунд суулгах үед би Б ахаа гэж чанга орилж хашхирсан боловч тэд нар сонсоогүй. Тэгээд шууд Найрамдал толгойн дээд талд ууланд очиж зогссон юм. Тэгээд Б.Е 3 ширхэг хундага аваад ирсэн ба надад пиво өгсөн. Тэр үед би “би пиво уудаггүй юмаа, ах нар надад битгий ингэж пиво өгөөч” гэхэд Х.Б нь намайг хүчээр газар унагааж Б.Е нь миний хоёр шанаанаас гараараа чанга барьж байгаад миний ам руу хүчээр пиво хийсэн юм. Тэгээд тэр хоёр хоорондоо нэг зүйл ярьж байсан ба би зугтъя гэж бодоод жаахан явахад маш харанхуй болохоор хаашаа явахаа мэдэхгүй нэг чулуун дээр суусан юм. Тэр чулуун дээр сууж байх үед миний хажууд Х.Б ирээд намайг хүчээр газар хэвтүүлж, миний хувцсыг тайлах гэж оролдсон. Тэр үед би Х.Б-т “Х.Б- би таныг танихгүй шүү дээ, миний дээрээс буугаач” гэж хэлэхэд Х.Б “чимээгүй бай, таних танихгүй чинь хамаагүй” гэж хэлсэн. Тэгээд би эсэргүүцэх үед Х.Б “яасан их юм ярьж, эсэргүүцдэг охин бэ?" гэж хэлээд миний хоёр гарыг миний толгойн дээгүүр дарсан байсан. Би тухайн үед “Б.Е ах надад туслаарай” гэж хэлсэн боловч Б.Е нь юу ч хэлэхгүй, надад туслахгүй холдож очоод хараад зогсож байсан. Тэгээд Х.Б нь миний өмд, гутал, дотоожийг хүчээр тайлж өөрийнхөө өмдийг доошоо шувталж миний дээр гарч хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тэр үед би эсэргүүцэл үзүүлсэн боловч хүч хүрээгүй. Бэлгийн харьцаанд орж дуусаад босоод явсны дараа би босох гэхэд хөл хөдлөхгүй сонин болж босож чадаагүй. Дараа нь Б.Е ирээд миний дээр гарч мөн өмдөө тайлж хүчээр бэлгийн харьцаанд орсон. Би Б.Е ахад “Б.Е ахаа болиоч ээ, танд ч гэсэн над шиг охин дүү байхгүй юм уу” гэхэд “надад охин дүү байхгүй” гэж хэлээд хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон. Б.Е миний дээрээс босож явах үед “миний өмд, гутлыг өгөөч” гэж гуйхад Б.Е миний өмд, гутлыг өгсөн. Тэгээд би өмд гутлаа өмсөөд зугтаж яваад замын наад талын жалганд унаад засмал зам руу гарч ирсэн ба тэд миний урьдаас мотоциклтэй ирээд “чамайг гэрт хүргэж өгье, чи болсон асуудлыг хүнд битгий хэл, хүнд хэлэх юм бол ахыг чинь зодно” гэсэн. Намайг мотоциклд суулгаад гэрийн гадна авч ирж буулгаад явчихсан. Тухайн хэрэг болсон газар миний дотоож үлдсэн ба тэр хоёр зөвхөн миний өмд, гутал хоёрыг өгсөн” гэх мэдүүлэг,
22. Гэрч Ж.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 48-50-рх/,
“...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өглөө 09 цаг өнгөрч байсан байх манай гэрт хөрш болох С.Ө-ийн охин Ө.А ирээд уйлаад байхаар нь би юу болсон талаар асуухад танихгүй хоёр залуу өчигдөр орой ирээд намайг хүчээр дагуулж яваад ууланд очоод хүч хэрэглэн хүчиндсэн гэж хэлсэн юм. Тэгээд бид нар ямар залуучууд вэ, чиний найзалж байгаа залуучууд юм уу гэхэд би танихгүй манай ах Ж-ийн таньдаг залуучууд байна. Нэг залууг нь огт харж байгаагүй. Харин Б.Е гэх залууг ахтай хамт явж байхад нь харсан. Би тэр хоёр залууг огт танихгүй урьд уулзаж, ярилцаж байгаагүй гэж хэлсэн юм. Ө.А нь тухайн үед их айж сандарсан, чичирч хоёр нүд нь уйлаад хавдсан байдалтай байсан юм. Бид нар өчигдөр орой энэ болсон асуудлыг яагаад хэлээгүй юм бэ гэхэд ах Ж болон гэрт байсан нагац ахдаа хэлсэн маргааш болоорой гэхээр нь өглөө болохоор нь та нарт хэлж байгаа юм гэсэн юм. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад хэлж дуудлага өгсөн юм. Бид нар тэгээд Жийг дуудан авч ирж өчигдөр чамд дүү чинь хүнд хүчиндүүлсэн гэж хэлэхэд чи бид нарт яагаад хэлээгүй юм бэ гэхэд тэр хоёр залуу орой манай гэрт ирээгүй Ө.А надад хэлэхэд нь би тийм зүйл болоогүй байх гэж бодоод хэлээгүй гэж хариулсан. Тэдний гэрт тухайн үед аав, ээж нь байгаагүй хувийн ажлаар Б сум руу явсан байсан. Би яг юу болсон талаар тодруулан асуухад эхлээд үл таних залуу хүчиндсэн тэр үед зүс таних Б.Е нь хараад зогсоод байсан. Би Б.Е-ад хандаж та болиоч гэж хэлээд өгөөч гэсэн боловч тэд нар болиогүй. Нөгөө залуу хүч хэрэглэж хүчиндэж дуусахад нь шууд Б.Е нь мөн хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн юм. Ө.А-аас урьд нь өөр ямар нэгэн хүнтэй бэлгийн харьцаанд орж байсан уу гэж асуухад урьд өмнө бэлгийн харьцаанд орж байгаагүй гэж хэлсэн. Өчигдөр миний өмсөж явсан дотоож ууланд үлдсэн байгаа, харин нуруу хэсэг өвдөөд байна гэхээр нь үзэхэд ар нуруу нь бүхэлдээ улайж шалбарсан байсан юм. Мөн цагдаагийн байгууллагад гомдол гаргасны маргааш өдөр нь С.Ө-ийн гэрт 6 хүн ирж уучлалт гуйсан гэсэн. Би С.Ө-т тэднийг битгий уучлаарай, ямар нэгэн эд зүйл өгвөл битгий ав гэсэн. Танай хүүхдийн чинь сэтгэл санаа нь зовж хэвийн бус байхад сэтгэл санааны дарамттай байхад тэр хүмүүсээс эд зүйл авч болохгүй гэж хэлсэн. Дараа нь хэд хоногийн дараа С.Ө-ийн гэрт хүчээр нүүрс авч ирж буулгаад явчихсан гэж С.Ө хэлсэн. Би тэгээд энэ асуудлыг бэр болох К.М-д хэлсэн. Мөн Ө.А-ыг хүчиндсэн гэх Б.Е, Х.Б нарын ар гэрийн хүмүүс манай гэрт ирээд байна, надад маш хэцүү байна, би амиа хорлоно гээд гэрээсээ Ө.А зугтах үед манай бэр К.М тайвшруулан авч үлдсэн. Дээрх хоёр залууг цагдан хорих байрнаас гаргахгүй хэргийг шийдвэрлэж өгнө үү. Тэр хоёр залуу гарч ирээд охиноос уучлалт гуйна гэх мэтээр ямар нэгэн асуудал гарвал энэ охин аав, ээждээ хэлэлгүй шууд амиа хорлох байх. Ө.А би үхмээр байна гэж бид нарт өөрөө хэлсэн. Манай гэрт нүүрс авч ирж буулгаж өгсөн. Энэ бүх асуудлыг аав, ээж нь нуугаад хэлэхгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
23. Гэрч К.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 51- 52-рх/,
“...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өглөө 09 цаг өнгөрч байсан байх манай гэрт ирээд уйлаад байхаар нь хадам ээж асуухад танихгүй хоёр залуу өчигдөр орой ирээд намайг хүчээр дагуулж яваад ууланд очоод хүч хэрэглэн хүчиндсэн гэж хэлсэн юм. Тэр үед би ямар залуучууд вэ, чиний найзалж байгаа залуучууд юм уу гэхэд би танихгүй манай ах Жийг таньдаг залуучууд байна. Нэг залууг нь би огт харж байгаагүй. Харин Б.Е гэх залууг ахтай хамт явж байхад нь харсан. Би тэр хоёр залууг огт танихгүй урьд уулзаж, ярилцаж байгаагүй гэж хэлсэн юм. Ө.А нь тухайн үед их айж сандарсан байдалтай уйлж байсан юм. Бид өчигдөр орой энэ асуудлыг яагаад хэлээгүй юм бэ гэхэд ах Ж болон гэрт байсан нагац ахдаа хэлсэн. Тэгэхэд маргааш болоорой гэхээр нь өглөө болохоор нь та нарт хэлж байгаа гэсэн юм. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад хэлж дуудлага өгсөн юм. Бид нар тэгээд Ж-ийг дуудан авч өчигдөр чамд дүү чинь хүчиндүүлсэн гэж хэлсэн байхад бид нарт яагаад хэлээгүй юм бэ гэхэд тэр хоёр залуу орой манай гэрт ирээгүй Ө.А хэлэхэд нь би тийм зүйл болоогүй байх гээд хэлээгүй гэж хэлсэн юм. Тэдний гэрт тухайн үед аав, ээж нь байгаагүй хувийн ажлаар Б сум руу явсан байсан. Би яг юу болсон талаар Ө.А-аас тодруулан асуухад эхлээд үл таних залуу хүчиндсэн тэр үед зүс таних Б.Е нь хараад зогсоод байсан. Би Б.Е-ад хандаж та болиоч гэж хэлээд өгөөч гэсэн боловч тоогоогүй, нөгөө залуу дуусахад нь шууд Б.Е мөн хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн юм. Би урьд нь өөр ямар нэгэн хүнтэй бэлгийн харьцаанд орж үзээгүй байсан гэж Ө.А хэлсэн. Миний дотоож ууланд үлдсэн байгаа, харин нуруу хэсэг өвдөж байна гэхээр нь үзэхэд ар нуруу хэсэг нь бүхэлдээ улайж шалбарсан байсан юм” гэх мэдүүлэг,
24. Шүүгдэгч Б.Е-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 196-197,199-201-рх/,
“...Тухайн өдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр орой 19 цагийн үед өөрийн найз болох Т.А-ын хамт Ө сумын 9 дүгээр багт байрлах хогийн цэгт очиж 2 литрийн “Сэрүүн” нэртэй пивоноос 1 ширхэг уусан. Тэгээд бид бас нэг найз болох Х.Б-ийн гэрт очиж түүнийг дагуулаад Ө сумын 9 дүгээр багт байрлах “Секел баба" нэртэй дэлгүүрээс мөн адил 2 литрийн “Сэрүүн” нэртэй пивоноос дахиад нэг шилийг авч гурвуулаа уусан. Тэгээд Т.А, Х.Б бид гурав “Ачит Ногооннуур” гэх нэртэй дэлгүүрээс 0,5 литрийн “Нутаг” нэртэй нэг шил архи авч гурвуулаа хувааж уугаад түүнийг дуусгаад найз Т.А-ыг гэрт нь хүргэж өгөөд Х.Б бид хоёр Думан бааранд ороод 30 минут болоод гарсан. Тухайн үед би нэлээн согтсон байсан учир цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Х.Б Ө.А-ыг таньдаг учир тэр хоёр хоорондоо мессеж бичиж байгаад Х.Б хэлэхдээ Ө.А хүрээд ир гэж байна, хоёулаа очъё гээд Х.Б бид хоёр Ө.А-ын гэрт яваад очихоор болоод замдаа “Секел баба” нэртэй дэлгүүрээс 6 ширхэг 2 литрийн “Сэрүүн” нэртэй пиво, нэг хайрцаг “Бонд" нэртэй тамхи аваад Ө.А-ын гэрийн гадна Х.Б бид хоёр яваад очсон юм. Ө.А-ын гэрийн гадаа ирэхэд Ө.А-тай тааралдаад бидэнтэй хамт уул руу очих уу гэхэд тэр зөвшөөрөхөөр нь дундаа суулгаад Зайсан толгойны арын уул руу дагуулж гараад “Сэрүүн” нэртэй 2 литрийн пивоноос 3 савыг уугаад 4 дэх пивийг задалж уух гэж байхад Х.Б чи энэ пивийг цаашаа аваад ганцаараа ууж бай гээд Ө.А-ын хамт суугаад үлдсэн. Би тэр хоёроос 1 метр хүрэхгүй зайнд очиж суугаад пиво уугаад сууж байсан. Бид анх суугаад пиво ууж байсан газраас нэг метр хүрэхгүй зайнд дагуулж очсон байсан. Тухайн үед би сууж байсан газраа зүүрмэглэсэн байсан. Нэг мэдэхэд сэрэхэд гадаа харанхуй болсон байсан. Тэр үед Ө.А болиоч болиоч гэж хашхирч уйлж байсан ба би Ө.А-ын хажууд яваад очиход Ө.А-ын өмд хэсгийг бүрэн тайлсан Х.Б Ө.А-ын дээр нь хэвтэж бэлгийн харьцаанд орж байсан. Намайг очиход Х.Б Ө.А-ын дээрээс буугаад одоо чи бэлгийн харьцаанд ор гэхээр нь хоёр хөлийг нь алцайлгаад бэлэг эрхтнээ Ө.А-ын бэлэг эрхтэн рүү оруулаад ганц хоёр удаа хөдөлж байхад Ө.А болиоч гэж уйлахаар нь би дур тавихгүйгээр бэлэг эрхтнээ сугалж аваад босоод Ө.А-ын хувцсыг нь олж өгөхөд Ө.А өөрөө хувцсаа өмссөн юм. Тэгээд би ууж байсан пиво авч ирэхээр явахад Ө.А босоод ганцаараа уйлаад яваад өгсөн. Тэгээд Х.Б бид хоёр үлдсэн хоёр пивийг аваад араас нь хайж очсон. Тэр биднээс нэлээд холдсон байсан ба би Ө.А-аа гэж араас нь дуудаж зогсоогоод Х.Б бид хоёр Ө.А-ыг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд бид хоёр цааш явж үлдсэн хоёр пивоо Б.Ж-ийн гэрт очиж уусан. Тэр үед Х.Б явлаа гэхээр нь би өөрийн мотоциклээ өгч явуулсан. Б.Ж-ийн гэрт би үлдсэн нэг пивийг ууж дуусгаад Б.Ж-ийг өөрийнхөө мотоциклоор намайг Х.Б-ийн гэрт хүргэж өг гэхэд Б.Ж намайг Х.Б-ийн гэрт хүргэж өгөөд яваад өгсөн. Би Х.Б-ийн ээжээс нь мотоциклийн түлхүүрийг аваад хамгаалах малгайгаа өмсөөд мотоциклоо унаад гэр лүү явж байх замд бензин дуусахаар нь гэрийн ойролцоо мотоциклоо орхиод гэртээ харьж амарсан юм. Тэгээд өнөөдөр өглөө гэртээ унтаж байхад цагдаа нар ирж намайг аваад явсан. Би Ө.А-ын насанд хүрээгүй гэдгийг нь мэддэг байсан. Би насанд хүрээгүй Ө.А-т хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсноо хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
25. Шүүгдэгч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 191-192, 194-195-рх/,
“...Би өчигдөр өдрийн 17 цагийн үед хашаандаа цэвэрлэгээ хийж байх үед миний дотны найз болох Б.Е хажуудаа үл таних нэг залуутай хамт өөрийн мотоциклтэй манай хашааны гадна ирээд намайг дуудсан. Тэгээд би хашаанаас гарч ирэхэд нэг тийшээ явъя, ганц хоёр пиво уугаад хүрээд ирье” гэхээр нь би тэр хоёртой хамт Б.Е-ын мотоциклд сундалж суугаад Ө сумын 9 дүгээр багт байрлах “Секел баба” гэх дэлгүүрт очиж “Сэрүүн” нэртэй 2.5 литрийн пиво болон нэг удаагийн 3 ширхэг хундага аваад Уурхайн зам руу явах уулын бэлд очиж гурвуулаа уг нэг ширхэг пивийг хувааж уусан. Уг пивийг ууж дууссаны дараа би мотоциклийг жолоодож, Б.Е-тай хамт ирсэн залууг гэрт нь хүргэж буулгасны дараа Б.Е- надад “би найз охинтойгоо уулзмаар байна” гэхээр нь аймгийн төв рүү орж ирж аймгийн төв сүмийн хажууд шинээр баригдсан орон сууцны хажууд ирээд Б.Е-ыг буулгаж орхиод, өөрөө мотоциклээр гэр лүү явж хувцсаа сольж буцаж ирсэн. Тэгээд Б.Е бид хоёр Думан гэх үйлчилгээний төвд очиход уг үйлчилгээний газарт ямар ч хүн байхгүй байсан. Тэр үед би Ө.А-т очиж “хоёулаа уулзах уу” гэж мессеж бичихэд өөрөө уулзахыг зөвшөөрсөн. Тэр үед Б.Е бид хоёр мотоциклээр буцаад “Секел баба" гэх дэлгүүрт очиж Б.Е-ын “0-7” маркийн гар утсыг барьцаанд тавьж, “Сэрүүн" нэртэй 2,5 литрийн 6 ширхэг пиво, 1 хайрцаг тамхи авч, 20 цагийн үед Ө.А-ын гэрийн хажууд очиход өөрөө гарч ирсэн. Тэгээд Б.Е, Ө.А бид гурав хамт сууж байгаад 3 ширхэг пивийг уусан. Тэр үед би нэлээд согтсон байсан. Тэгээд Б.Е тамхи татаж сууж байхад би Ө.А-ыг дагуулж Б.Е-аас зайтай газар аваачиж “хоёулаа унтах уу” гэж хэлэхэд тэр надад “би чамтай унтахгүй, би хүнтэй унтаж үзээгүй, маргааш болъё” гэж хэлэхээр нь би түүнийг дээш нь харуулж хэвтүүлээд өөрөө дээр нь гараад оролдсон боловч өөрөө надтай сайн дураараа унтахыг зөвшөөрөхгүй байхаар нь би түүний гутлыг, дараа нь өмдийг, дараа нь дотоожийг нь хүчээр тайлж авсан. Дараа нь өөрийнхөө өмдийг доошоо буулгаад дээр нь хэвтэж байгаад өөрийн бэлэг эрхтнийг Ө.А-ын бэлэг эрхтэн рүү нь ганц хоёр удаа оруулахад тэр намайг гараараа цохиж, орилж миний хувцсыг зулгаагаад байхаар нь тавихгүйгээр хурдан боссон. Тэр үед Ө.А уйлаад хувцсаа өмсөх гэж байхад миний араас Б.Е очиж оролдож байсан. Би тэр үед тамхи татах гэж холдоод яваад өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа бид гурав уугаагүй үлдсэн пивог аваад нөгөө газраас аймгийн төв рүү ирж, Ө.А-ыг гэрийн гадна буулгаж хаясан. Дараа нь Б.Е-ыг Домборын хажууд байдаг нэг ахын гэрт нь хүргэж өгөөд, өөрөө мотоциклээр гэрт ирээд унтсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Мөн би Ө.А-тай танилцаад нэг сар гаруй болж байна. Манай гудамжинд шинээр баригдсан тоглоомын талбайд байнга ирж бөмбөг тоглодог байсан. Тэр үед танилцсан. Би урьд өмнө Ө.А-тай ганцаарчлан уулзаж байгаагүй. Би Б.Е-ад “надад Ө.А гэх хөрш айлын бөмбөг тоглодог охины утасны дугаар нь байгаа, тэр охин руу мессеж бичих үү, тэр надад байнга Баха найз гэж дууддаг" гэж хэлэхэд Б.Е надад “тэр охиныг би ч танина, чамд дугаар нь байвал мессеж бичээч, тэр бид нартай шоудаж магадгүй” гэж хэлсэн. Тухайн үед Б.Е бид хоёр хоорондоо “хэрэв Ө.А гарч ирж, бид нартай хамт пиво уух юм бол бид хоёртой унтахыг зөвшөөрөх байх” гэж ярилцаж тохиролцоод очсон. Би Ө.А-ыг 5 дугаар ахлах сургуулийн сурагч гэдгийг л мэддэг байсан. Гэхдээ хэддүгээр ангийн сурагч гэдгийг мэдэхгүй. Тэр талаар өөрөөс нь ч асууж байгаагүй. Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
26. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- БӨ аймгийн Ө сумын 6 дугаар багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6/60 дугаартай “БӨ аймгийн Ө сумын 6 дугаар баг “Х ” 35 дугаар гудамж, 10 тоотод оршин суугч Ж овогт Б-ы Е /БЗ............../ тоот регистрийн дугаартай, ам бүл 6, эцэг, эх дүү нарын хамт амьдардаг. О.Б нь багийн амьжиргааны түвшин доогуур өрхийн нэг мөн болно. Б.Е-ын эзэмшилд хувийн 3710 БӨЗ улсын дугаартай Мустанг маркийн мотоциклтэй. Өөр бүртгэлтэй ямар нэгэн эд хөрөнгө байхгүй болно. Төлөв даруу зантай олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог иргэн мөн” гэх тодорхойлолт /хх-ийн 202/,
- БӨ аймгийн Ө сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 9/213 дугаартай “Тус багийн оршин суугч Х овогтой Б нь /БЗ.................../ тоот регистрийн дугаартай. Ам бүл 7, эцэг, эх, ах дүү нарын хамт амьдардаг. Б нь урд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, даруу төлөв зантай болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ийн 203/,
- БӨ аймгийн Авто тээврийн төвийн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаартай “Б овогтой Б.Е-ын /БЗ............../ нэр дээр БӨЗ 3710 улсын дугаартай, мустанг маркийн мотоцикл бүртгэлтэй байна. Х овогтой Б-ийн /БЗ.................../ нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 204/,
- БӨ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “БЗ.............. регистрийн дугаартай Б овогтой Б.Е, БЗ................... регистрийн дугаартай Х овогтой Б нарын нэр дээр эзэмшил өмчлөлтэй газар бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 205/,
- Шүүгдэгч Х.Б, Б.Е нар урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 206-207/,
- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/859 дугаартай “Б.Е /БЗ............../, Х.Б /БЗ.................../ нарын нэр дээр өнөөдрийн байдлаар цахим мэдээллийн санд ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 210/,
- 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр олгосон “РД:БЗ.............., овог:Ж, эцэг /эх/-ийн нэр:Б, нэр:Б.Е-, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1999/07/10, төрсөн газар:БӨ , Ногооннуур, хаяг:БӨ ,Ө , 6-р баг, Х , 00 гудамж, 000 тоот, улсын бүртгэлийн дугаар:******6, хүчинтэй хугацаа:2024/07/10, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 211/,
- 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр олгосон “РД:БЗ..................., овог:Ж, эцэг /эх/-ийн нэр:Х, нэр:Б, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1999/02/04, төрсөн газар:БӨ ,Ө , хаяг:БӨ ,Ө , 0-р баг, Х , 51 гудамж, 00 тоот, улсын бүртгэлийн дугаар:***************, хүчинтэй хугацаа:2024/07/10, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 212/,
- Хас банкны БӨ салбарын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 26/663 дугаартай “Иргэн Х овогтой Б /БЗ.................../ нь манай банканд -************* тоот хугацаагүй хадгаламж эзэмшдэг ба Б овогтой Е /БЗ............../ нь манай банканд харилцах, хугацаагүй болон зээлийн дансгүй болно” гэх албан бичиг /хх-ийн 215-216/,
- ХААН банкны 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Б овогтой Е /БЗ............../ нь манай банканд дансгүй, Х овогтой Б /БЗ.................../-ийн утасны дугаар **********, БӨ аймгийн, Ө сум хаягт бүртгэлтэй болохыг тодорхойлов. Уг харилцагчийн дансны хуулгыг хавсралтаар хүргүүлэв” гэх албан бичиг /хх-ийн 217-218/,
- Шүүгдэгч Х.Б, Б.Е нарын Төрийн банкан дахь дансны хуулгууд /хх-ийн 219-221/,
-Капитрон банкны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19/408 дугаартай Б овогтой Б.Е- /БЗ............../, Х овогтой Б /БЗ.................../ нар нь тус банканд харилцах, хадгаламжийн болон зээлийн дансгүй болно” гэх албан бичиг /хх-ийн 222/,
Шүүгдэгч Х.Б, Б.Е нар нь 20 настай гэх биеийн байцаалт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч Х.Б, Б.Е нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Б.Е, Х.Б нар нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цагийн үед тус сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Зайсан толгой”-н доод талд байгаа уулын бэлд насанд хүрээгүй Ө.А-ыг мотоциклоор аваад очиж, согтуугаар бүлэглэн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газраас хураан авсан ул мөр, эд мөрийн баримт, эд зүйлийн бүртгэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-17-рх/, насанд хүрээгүй хохирогч Ө.А-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22-рх/, насанд хүрээгүй хохирогч Ө.А-ыг 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 14 нас, 7 сар, 8 хоногтой болохыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 23-рх/, улаан өнгийн эмэгтэй хүний дотоож, avion гэсэн бичигтэй шар алаг өнгийн хоосон чүдэнзний хайрцаг, 42х1 сантиметрийн урттай, гогцоо буюу холбох хэсэг нь салж унасан төмөр гинжин эрэгтэй хүний хүзүүний зүүлт, улаан өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон 4 ширхэг чулуу зэргийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-26-рх/, насанд хүрээгүй хохирогч Ө.А-ын Улсын бүртгэлийн хэлтсээс авсан төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 229-рх/, насанд хүрээгүй хохирогч Ө.А, шүүгдэгч Б.Е, Х.Б нараас цусны дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 27-30-рх/, хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор шүүгдэгч Б.Е-ын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Shineray mustang XY150” маркийн 37-10 БӨЗ улсын дугаартай, 1,120,000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-40-рх/, шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 391 дугаартай “1.Иргэн Ө.А-ын нь бэлгийн бойжилт бүрэн олоогүй байна. Иргэн Ө.А-ын биед онгон хальсны шинэ урагдалтай, онгон хальс 6.9 цагийн орчим урагдаж, энэхүү хэсэгт цус шүүрч гарч байгаа ба тойроод цусан бүлэн үүссэн, бэлэг эрхтний гадан талд улайлттай, цустай, бэлэг эрхтний хоолойд байсан 10 гр шингэнтэй, бүсэлхийн баруун талд орчим шархтай, хоёр талын өгзгөнд бүхэлд нь хамаарсан олон тооны жижиг янз бүрийн хэмжээтэй зулгаралттай зэрэг гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт, биологийн лабораторид шинжилгээ хийлгэх илгээх бичиг /хх-ийн 64-66-рх/, шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 85 дугаартай шүүх химийн шинжилгээний дүгнэлтээр: “насанд хүрээгүй хохирогч Ө.А-ын биеэс авсан цусанд 0,4% промилль этилийн спирт илэрсэн байдал /хх-ийн 83-рх/, шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 86 дугаартай шүүх химийн шинжилгээний дүгнэлтээр: “Х.Б-ийн биеэс авсан цусанд 0,8% промилль этилийн спирт илэрсэн байдал /хх-ийн 88-рх/, шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 87 дугаартай шүүх химийн шинжилгээний дүгнэлтээр: “Б.Е-ын биеэс авсан цусанд 0,9% промилль этилийн спирт илэрсэн байдал /хх-ийн 92-рх/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.П-ын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5347 дугаартай шинжээчийн: “...хэргийн газраас авсан гэх 4 ширхэг чулуун дээр илэрсэн цус нь Ө.А-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт, 1-р хүснэгт /хх-ийн 105-106-рх/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.П-ын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5350 дугаартай шинжээчийн: “...Шүүгдэгч Б.Е-аас хураан авсан гэх дотоожноос эрэгтэй, эмэгтэй хүний холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн. Шүүгдэгч Б.Е-аас хураан авсан гэх дотоожноос илэрсэн холимог ДНХ-ийн тогтоц нь Б.Е, Ө.А нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт, 1-р хүснэгт /хх-ийн 111-112-рх/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.П-ын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5351 дугаартай шинжээчийн: “...яллагдагч Х.Б-ээс хураан авсан гэх дотоожноос илэрсэн эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь Х.Б-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна" гэх дүгнэлт, 1-р хүснэгт, /хх-ийн 117-118-рх/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.П-ын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5348 дугаартай шинжээчийн: “...хохирогч Ө.А-ын үтрээнээс авсан гэх арчдаснаас илэрсэн цус нь Ө.А-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой аутосомын хромосомын 16 локусын аллелиар тохирч байна” гэх дүгнэлт, 1-р хүснэгт, /хх-ийн 123-124-рх/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.П-ын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5352 дугаартай шинжээчийн: “...хохирогч Ө.А-ын өмсөж явсан гэх дотоожноос илэрсэн эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь Ө.А-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт, 1-р хүснэгт, /хх-ийн 129-130-рх/, насанд хүрээгүй хохирогч Ө.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тэгээд Х.Б- нь миний өмд, гутал, дотоожийг хүчээр тайлж өөрийнхөө өмдийг доошоо шувталж миний дээр гарч хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тэр үед би эсэргүүцэл үзүүлсэн боловч хүч хүрээгүй. Бэлгийн харьцаанд орж дуусаад босоод явсны дараа би босох гэхэд хөл хөдлөхгүй сонин болж босож чадаагүй. Дараа нь Б.Е ирээд миний дээр гарч мөн өмдөө тайлж хүчээр бэлгийн харьцаанд орсон. Би Б.Е ахад “Б.Е ахаа болиоч ээ, танд ч гэсэн над шиг охин дүү байхгүй юм уу” гэхэд “надад охин дүү байхгүй” гэж хэлээд хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-47-рх/, гэрч Ж.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өглөө 09 цаг өнгөрч байсан байх манай гэрт хөрш болох С.Ө-ийн охин Ө.А ирээд уйлаад байхаар нь би юу болсон талаар асуухад танихгүй хоёр залуу өчигдөр орой ирээд намайг хүчээр дагуулж яваад ууланд очоод хүч хэрэглэн хүчиндсэн гэж хэлсэн юм... Би яг юу болсон талаар тодруулан асуухад эхлээд үл таних залуу хүчиндсэн тэр үед зүс таних Б.Е нь хараад зогсоод байсан. Би Б.Е-ад хандаж та болиоч гэж хэлээд өгөөч гэсэн боловч тэд нар болиогүй, нөгөө залуу хүч хэрэглэж хүчиндэж дуусахад нь шууд Б.Е нь мөн хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48-50-рх/, гэрч К.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өглөө 09 цаг өнгөрч байсан байх манай гэрт ирээд уйлаад байхаар нь хадам ээж асуухад танихгүй хоёр залуу өчигдөр орой ирээд намайг хүчээр дагуулж яваад ууланд очоод хүч хэрэглэн хүчиндсэн гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 51-52-рх/, шүүгдэгч Б.Е-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тухайн үед би сууж байсан газраа зүүрмэглэсэн байсан нэг мэдэхэд сэрэхэд гадаа харанхуй болсон байсан тэр Ө.А болиоч болиоч гэж хашхирч уйлж байсан ба би Ө.А-ын хажууд яваад очиход Ө.А-ын өмд хэсгийг бүрэн тайлсан Х.Б Ө.А-ын дээр нь хэвтэж бэлгийн харьцаанд орж байсан. Намайг очиход Х.Б Ө.А-ын дээрээс буугаад одоо чи бэлгийн харьцаанд ор гэхээр нь хоёр хөлийг нь алцайлгаад бэлэг эрхтнээ Ө.А-ын бэлэг эрхтэн рүү оруулаад ганц хоёр удаа хөдөлж байхад Ө.А болиоч гэж уйлахаар нь би дур тавихгүйгээр бэлэг эрхтнээ сугалж аваад босоод Ө.А-ын хувцсыг нь олж өгөхөд Ө.А өөрөө хувцсаа өмссөн юм. Би Ө.А-ын насанд хүрээгүй гэдгийг нь мэддэг байсан. Би насанд хүрээгүй Ө.А-т хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсноо хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 196-197,199-201-рх/, шүүгдэгч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тэгээд Б.Е тамхи татаж сууж байхад би Ө.А-ыг дагуулж Б.Е-аас зайтай газар аваачиж “хоёулаа унтах уу” гэж хэлэхэд тэр надад “би чамтай унтахгүй, би хүнтэй унтаж үзээгүй, маргааш болъё” гэж хэлэхээр нь би түүнийг дээш нь харуулж хэвтүүлээд өөрөө дээр нь гараад оролдсон боловч өөрөө надтай сайн дураараа унтахыг зөвшөөрөхгүй байхаар нь би түүний гутлыг, дараа нь өмдийг, дараа нь дотоожийг нь хүчээр тайлж авсан. Дараа нь өөрийнхөө өмдийг доошоо буулгаад дээр нь хэвтэж байгаад өөрийн бэлэг эрхтнийг Ө.А-ын бэлэг эрхтэн рүү нь ганц хоёр удаа оруулахад тэр намайг гараараа цохиж, орилж миний хувцсыг зулгаагаад байхаар нь тавихгүйгээр хурдан боссон. Тэр үед Ө.А уйлаад хувцсаа өмсөх гэж байхад миний араас Б.Е очиж оролдож байсан бөгөөд би тэр үед тамхи татах гэж холдоод яваад өгсөн. Би Ө.А-ыг 5 дугаар ахлах сургуулийн сурагч гэдгийг л мэддэг байсан. Гэхдээ хэддүгээр ангийн сурагч гэдгийг мэдэхгүй. Тэр талаар өөрөөс нь ч асууж байгаагүй. Би буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 191-192, 194-195-рх/, шүүгдэгч Б.Е-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Х.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тогтоогдож байна.
Хохирогч Ө.А нь 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, гэмт хэрэгт өртөгдөх үед 14 настай байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 23/, төрсний гэрчилгээний лавлагаа /хх-ийн 229/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Х.Б, Б.Е нар нь арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Е-аас насанд хүрээгүй хохирогч Ө.А-т 400,000 төгрөг, эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг, шүүгдэгч Х.Б-ээс 400,000 төгрөгийг төлж өгсөн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн ХААН банкны 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн орлогын мэдүүлэг, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн мөнгөн шилжүүлгээр нотлогдож байна. Энэхүү шүүгдэгч Б.Е-ын төлж өгсөн 1400,000 төгрөг, шүүгдэгч Х.Б-ийн төлж өгсөн 400,000 төгрөгийг хохирогч талаас нэхэмжлээгүй боловч шүүгдэгч нар нь сайн дураар төлж өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч Ө.А, түүний хууль ёсны төлөөлөгч С.Ө нар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй ба шүүхийн хэлэлцүүлэгт “...Охин маань зүрхэндээ хагалгаа хийлгэж байсан, одоо хотод эмчлүүлэх шаардлагатай байна. Тиймээс хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилж байна, шүүгдэгч Б.Е-ын төлж өгсөн 1,000,000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд тооцож, хасуулахад татгалзах зүйлгүй” гэх мэдүүлгийг үндэслэн 10,000,000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хувааж шүүгдэгч Б.Е-аас 4,000,000 төгрөг, шүүгдэгч Х.Б-ээс 5,000,000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Ө.А-т олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Х.Б, Б.Е нар нь тус хохирлыг сайн дураараа төлж өгөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Х.Б, Б.Е нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Б, Б.Е нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Х.Б, Б.Е нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Б, Б.Е нарын хувийн байдал, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, өөрсдийнхөө үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.Б, Б.Е нар нь анх удаа гэмт хэрэг гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 206-207/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Б гэмт хэрэг үйлдэх үед буюу 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 20 нас 7 сартай, шүүгдэгч Б.Е нь 20 нас 2 сартай бөгөөд хэдийгээр улсын яллагчаас 7 жилийн хорих ял санал болгосон боловч шүүгдэгч нарын бие бялдар, оюун санааны хөгжил, хохирогч талаас “миний нэхэмжилсэн хохирлыг сайн дураараа төлж өгөхөөр болсон тул шүүгдэгч нарт ялыг хөнгөрүүлж оногдуулахад татгалзах зүйлгүй” гэх мэдүүлгийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-т “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно”, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-т “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасныг баримтлан шүүдэгч нарт хөнгөрүүлэн ял оногдуулав. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Б, Б.Е нар нь нийт 121 хоног цагдан хоригдсон, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Е-ын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Shineray mustang XY150” маркийн 37-10 БӨЗ улсын дугаартай, 1,120,000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хугацаанд хэвээр үлдээж, хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэргийн газраас олдсон улаан өнгийн эмэгтэй хүний дотоож, чүдэнзний хайрцаг, хүзүүний зүүлт, улаан өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон 4 ширхэг чулуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Б, Б.Е нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Ж овогт Б-ы Е, өсвөр насны шүүгдэгч Ж овогт Х-ы Б нарыг “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг бүлэглэж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Е-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, өсвөр насны шүүгдэгч Х.Б-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 8.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, Б.Е нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д заанаар шүүгдэгч Х.Б, Б.Е нарын тус бүрийн урьдчилан цагдан хоригдсон 121 /нэг зуун хорин нэг/ хоногийг тэдний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Е нь 1400000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Х.Б нь 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг төлж өгсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Е-аас 4000000 /дөрвөн сая/ төгрөг, шүүгдэгч Х.Б-ээс 5000000 /таван сая/ төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Ө.А-т олгосугай.
6. Шүүгдэгч Х.Б, Б.Е нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Б, Б.Е нарт гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хэргийн газраас олдсон улаан өнгийн эмэгтэй хүний дотоож, чүдэнзний хайрцаг, хүзүүний зүүлт, улаан өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон 4 ширхэг чулуу зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Е-ын “Shineray mustang XY150” маркийн 37-10 БӨЗ улсын дугаартай, 1120000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Б, Б.Е нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК