Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 01154

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 17 өдөр                  Дугаар 183/ШШ2016/01154                            Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын, 5 дугаар баг, 2 дугаар байрны 07 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эрэгтэй, Хадны овогт Лхагважавын Гантулга /РД ВЮ80081714/,

 

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын, 5 дугаар баг, 2 дугаар байрны 10 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эрэгтэй, Багарендоо овогт Ойдовдоржийн Батбаатар /РД ВП80111813/,

 

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын, 5 дугаар баг, 2 дугаар байрны 3 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, эрэгтэй, Боржигон овогт Батнасангийн Бүрэнбилэг /РД ВЮ78102116/ нарт холбогдох

 

Орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 41 000 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 

 Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын, 5 дугаар баг, 2 дугаар байрны 10 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эрэгтэй, Багарендоо овогт Ойдовдоржийн Батбаатар /РД ВП80111813/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг, 2 дугаар байрны 10 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, эмэгтэй, Тугчин овогт Лхамсүрэнгийн Одончимэг /РД ДБ78040206/,

 

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын, 5 дугаар баг, 2 дугаар байрны 07 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эрэгтэй, Хадны овогт Лхагважавын Гантулга /РД ВЮ 80081714/,

 

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын, 5 дугаар баг, 2 дугаар байрны 07 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эмэгтэй, Цэдэш овогт Пүрэвдоржийн Мөнхтуяа /РД ХЗ82041107/ нарт холбогдох,

 

            Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Д.Даваажаргал, Ц.Алтанзаяа, нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Гантулга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2011 оны 6 дугаар сард иргэн О.Батбаатартай харилцан тохиролцож, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р багт 14 айлын орон сууцыг бариулан 2012 оны 1 сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулсан. Уг орон сууцны 3 тоотод иргэн Б.Бүрэнбилэг нь 2011 оны 12-р сард захиалан бариулах гэрээ байгуулан, 2012 оны 1 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд 8 600 000 төгрөгийн урьдчилгаа төлж, үлдэгдэл төлбөр болох 26 400 000 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй. Хэдийгээр Б.Бүрэнбилэг, О.Батбаатартай он сууц захиалан бариулах гэрээ байгуулсан ч бидний хооронд байгуулсан итгэмжлэлд 25 000 000 төгрөгийг би авахаар тохиролцон захиран зарцуулах эрхийг О.Батбаатарт олгосон. 2012 оны 1 сараас хойш Б.Бүрэнбилэгтэй уулзаж, төлбөрөө төлөхийг шаардсан боловч төсөлд хамрагдахаар өгье, автомашин зарагдахгүй гэх шалтгаанаар өгөөгүй. 2012 оны 8 сарын 20-ны өдөр Б.Бүрэнбилэгээс төлбөрөө шаардахад О.Батбаатартай тооцоогоо нийлээд дуусгасан гэсэн ч О.Батбаатар, Д.Даваажаргал нар бидэнд өгөөгүй, хоорондоо мөнгө өгсөн мэтээр хуйвалдан худал ярьж биднийг хохироосоор байгаа юм. Би уг байрны төлбөрийг барилгын хөрөнгө оруулалтад гаргахаар бусдаас зээлж авсан мөнгөө одоо болтол өгөөгүйн улмаас уг зээлийн төлбөрт 4 720 000 төгрөгийн хүү төлж хохирсоор байна. Б.Бүрэнбилэг, О.Батбаатар нар байрны төлбөр болох 25 000 000 төгрөгийг хэн авсан нь мэдэгдэхгүй худал ярьж хохироож байгаа, Б.Бүрэнбилэг гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул нийт 41 000 450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

                 Хариуцагч О.Батбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: 2011 оны 6 сард Л.Гантулгатай 14 айлын орон сууц барихаар эхлүүлсэн боловч барилгын явцад төрийн хойшлуулашгүй ажилтай гэсэн шалтгаанаар барилгын ажилд биечлэн оролцохгүй алга болсноор бидний маргаан эхэлсэн. П.Мөнхтуяа нь гэрээ байгуулж, гэрээний дагуу хяналтаа тавьж, дутагдсан материалыг тухай бүр хангаж байхаар зөвшилцсөн. Тухайн үед бид бүгд гарын үсгээ зурж, гэрээ байгуулсан. Түүний нэхэмжлээд байгаа мөнгө, ороод суусан байр нь эхнэр бид хоёрын хөдөлмар зүтгэлээр бүтсэн. Би Л.Гантулгад 84 840 920 төгрөг төлсөн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.Гантулга миний мөнгөнд оролцоод байгааг ойлгохгүй байна. Мөн Б.Бүрэнбилэгээс мөнгө болон алданги нэхэх эрхгүй. Би Л.Гантулгад төлөх 81 000 000 төгрөгийг бүгдийг төлсөн. Хуулийн цоорхой ашиглаж, барилгын ажилд оролцоогүй байж мөнгө нэхэх эрхгүй гэжээ.

 

          Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхтуяа миний бие тус шүүхэд гаргасан 41 000 450 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 36 000 450 төгрөгөөс татгалзаж, хариуцагч О.Батбаатар нь 5 000 000 төгрөгийг 2016 оны 12 сарын 31-ний дотор төлнө гэснийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав.

         

          Хариуцагчийн төлөөлөгч Д.Даваажаргалын эвлэрлийн гэрээнд: ...5 000 000 төгрөгийг 2016 ондоо багтаан Л.Гантулгад төлж барагдуулахаар тохиролцож, хариуцагч Л.Гантулга, Л.Одончимэг, Д.Мөнхтуяа нарт холбогдуулан 18 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Л.Гантулга нь хариуцагч О.Батбаатар, Б.Бүрэнбилэг нарт холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 41 000 450 төгрөг төгрөг гаргуулах,

Нэхэмжлэгч О.Батбаатар нь хариуцагч Л.Одончимэг, Л.Гантулга, Д.Мөнхтуяа нарт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.Батбаатар нь хариуцагч Л.Одончимэг, Л.Гантулга, Д.Мөнхтуяа нарт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзаж,

Нэхэмжлэгч Л.Гантулга нь нэхэмжлэлийн шаардлагын 36 000 450 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5 000 000 төгрөгийг хариуцагч О.Батбаатар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлав.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Л.Гантулга болон хариуцагч О.Батбаатар нараас итгэмжлэгдсэн төлөөлөгч нартаа олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлүүдэд заасан шаардлага хангасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан эвлэрэх эрхийг олгосон байгааг дурдах нь зүйтэй байна.

 

          Иймд зохигч талуудаас эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Талууд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрч байх тул хариуцагч О.Батбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваажаргалын  итгэмжлэлийг хүчинтөгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн авахаас татгалзаж, хуульд заасан тэмдэгтийн хураамж төлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. Нэхэмжлэгч О.Батбаатар нь хариуцагч Л.Одончимэг, Л.Гантулга, Д.Мөнхтуяа нарт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Л.Гантулга нь нэхэмжлэлийн шаардлагын 41 450 000 төгрөгийн 36 450 000 төгрөгөөс татгалзаж, зохигчид нь 5 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч О.Батбаатар нь Л.Гантулгад 5 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           3. Хариуцагч О.Батбаатарын итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 240 200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 247 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Батбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Гантулгад олгож, хариуцагч О.Батбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 214 273 төгрөгийг/2015.11.23/ Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, сөрөг нэхэмжлэлд төлсөн 70 200 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас тус тус гаргуулан О.Батбаатарт олгосугай.

 

            5. Хариуцагч О.Батбаатарт хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн барилгын зургийг /5 хавтас/ тэмдэглэл үйлдэж, буцаан өгөхийг шүүгчийн туслах /Х.Хишигсүрэнд/ даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

7. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

           

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                  Б.МӨНХЖАРГАЛ