Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 1296

 

 

 

 

 

 

 

 

  2019        08          15                                  2019/ШЦТ/1296

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Г д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02082 1682 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.Г

Холбогдсон хэргийн талаар:

Г.Г нь иргэн Т.Алтанбаганатай 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 42 дугаар гудамжны 2120 тоотод архи уулаа, ажлаа хийсэнгүй гэх шалтгаанаар маргалдсаны улмаас Г.Г нь Т.Алтанбаганы нүүрэн тус газар нь цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Өөрийн буруугаа хүлээж байгаа гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Алтанбаганын өгсөн: ...Би Г.Г гэх хүний төрсөн дүү болох Золжаргалын нөхөр бөгөөд Г бид хоёр 2018 оны 12 дугаар сараас хамтарч машины задаргаа хийж зардаг ажил хийдэг байсан юм. Би өөрийн эхнэрийн хамт Ггэрт хамт амьдардаг байсан юм. Г.Г нь архи уугаад байдаг байсан бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 28-наас өмнө 2-3 хоног ажил төрлөө хийхгүй архи уугаад яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй сонин зан гаргаад байх болсон. Би 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр аргаа бараад эхнэр, хүүхдээ аваад буудалд очиж хоноод 2019 оны 03 дугаар сраын 29-ний өдөр буудлаас гарч эхнэр, хүүхэд, ах Дагва-Очир нарын хамт Г хашаанд очсон. Г.Г бид хоёрын хооронд хэрүүл маргаан болоод манай ах руу хүртэл орилоод байсан бөгөөд Г.Г бид 2 маргалдаад барьцалдаж аваад зодолдсон. Г.Г миний нүүрэн хэсэгт гараараа цохиж гэмтэл учруулсан. Надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Гантулгын: ...Би урд өдөр нь архи уусан байсан бөгөөд бага зэрэг гараагүй байсан. Тийм согтуу байгаагүй. Болсон явдлыг бүрэн дүүрэн санаж байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ахин ийм алдаа дутагдал гаргахгүй байж чадна...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 3991 дугаартай шинжээчийн:

1. Т.Алтанбаганын биед хамар ясны хугарал, хамар, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Н.Туяа гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр тал/,

- Шүүгдэгч Г иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23, 31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Г.Г нь иргэн Т.Алтанбаганатай 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 42 дугаар гудамжны 2120 тоотод архи уулаа, ажлаа хийсэнгүй гэх шалтгаанаар маргалдсаны улмаас Т.Алтанбаганы нүүрэн тус газар нь цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.Алтанбаганын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 3991 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Т.Алтанбагана нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хохирогчоор мэдүүлэг өгөхдөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 13-14 дүгээр тал/

Хохирогч Т.Алтанбагана нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.

Шүүгдэгч Г нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд  хувийн  баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж 2 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй байна. /хх-н 50-51 дүгээр тал/   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Гд оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Г нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Т.Алтанбагана нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 2 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000 /гучин мянган/ төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас хасч, нийт 570 /таван зуун далан/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 570.000 /таван зуун далан мянган/ төгрөгөөр тогтоосугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Г-д урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ