| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2016/01237/И |
| Дугаар | 01250 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 01250
| 2016 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 183/ШШ2016/01250 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******-т холбогдох,
6003.98 ам.доллар буюу 13 453 358 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *******,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХК нь иргэн той 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн 06/114 дугаар бүхий худалдах худалдан авах тухай гэрээ байгуулан гэрээний нөхцлийн дагуу бүтээгдэхүүн худалдан авсан боловч 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, 7 дугаар сарын 15-ны өдөр, 8 дугаар сарын 28-ны өдрүүдэд худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг хийлгүй өнөөдрийг хүрлээ. Иймд ос 6003.98 ам.доллар буюу 13 453 358 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Иргэн ба ХК-ийн хуулийн зөвлөх Цасчихэр нарын хамтран тохиролцсоны дагуу манай дэлгүүр 2016 оны 12 дугаар сарын дотор 4008 ам.долларыг төлж дуусгавар болгохоор тохиролцсон ба энэ 12 дугаар сард дуусгавар болгох болно гэжээ.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ... ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цасчихэр болон нар доорх нөхцлөөр эвлэрч байна.
1.Нэхэмжлэлийн үнийг бууруулж нийт 9 000 000 төгрөг төлнө.
2.9 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлнө.
3.Энэ хугацаанд төлөхгүй бол барьцааны эд зүйлээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар албадан гаргуулахаар харилцан тохиролцож эвлэрэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХК нь хариуцагч д холбогдуулан 6003.98 ам.доллар буюу 13 453 358 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ХК нь нэхэмжлэлийн шаардлагын 13 453 358 төгрөгийн 4 453 358 төгрөгөөс татгалзаж, 9 000 000 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлав.
Түүнчлэн нэхэмжлэгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлүүдэд заасан шаардлага хангасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан эвлэрэх эрхийг олгосон байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХК нь нэхэмжлэлийн шаардлагын 13 453 358 төгрөгийн 4 453 358 төгрөгөөс татгалзаж, зохигчид нь 9 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нь 9 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 225 220 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ос улсын тэмдэгтийн хураамжинд 158 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ