Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 1294

 

 

 

 

 

 

 

 

  2019        08         15                                  2019/ШЦТ/1294

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Д.Ариунжаргал,

шүүгдэгч Д.Б ,

хохирогч Г.Санчир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Б ид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03963 1602 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.Б

Холбогдсон хэргийн талаар:

Д.Б  нь 2019 оны 07 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулия” нэртэй дэлгүүрийн гадна хохирогч Н.Санчиртай маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө би хоёр найзтайгаа явж байгаад Дэмбэрэл гээд найз маань ганцаараа хойно үлдсэн. Санчир нэг найзтайгаа бид хоёрын хажуугаар зүгээр зөрөөд явсан. Эргээд хартал Дэмбэрэлтэй энэ хоёр маргалдсан зогсож байсан. Би очоод Санчирыг цохисон. Тэгээд цагдаа ирээд аваад явсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Санчир мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 4-ний орой ажлаа тараад явж байсан. Би хороололын “Е март”-д тогооч хийдэг. Тухайн үед найз дээрээ очоод ажил нь тарахыг нь хүлээгээд Жулиа дэлгүүрийн тэндээс тамхи аваад юм яриад явж байтал 3 залуу таарсан. Тэгээд гал асуухаар нь шүдэнз өгөөд надаа илүү байгаа юм наадахаа ав гэтэл ардаас ямар том юм ярьдаг пизда вэ гээд элэгдээд, эмзэг газар руу цохисон. Б эхлээд манай найзтай маргалдсан. Тэгээд манай найз бид хоёр эхлээд уучлалт гуйгаад хурдан салчихъя гэтэл Д.Б  ирээд намайг нүүр рүү хэд хэд цохисон. Би энэ хэргээс болж нүүрэндээ шархтай болж ажлаасаа халагдсан. Би нүүрэндээ 3 оёдол тавиулсан. Сэтгэл санааны хувьд хохиролтой байна. Баримтаар нэхэмжлэх төлбөр байхгүй. Лазер эмчилгээ хийлгээрэй мөн жижиг мэс ажилбар хийлгэх шаардлагатай гэж хэлсэн гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Санчирын өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 04 цаг 50 минутын үед найз Л.Энхтөртэй хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулиа” дэлгүүрийн хойно явж байтал үл таних 3 залуу хажуугаар явж өнгөрөхдөө гал байна уу гэж асуусан. Галаа өгөөд анд аа, наадах чинь илүү гал ав, ав гэж хэлсэн. Тэгэхэд араас шар үстэй залуу нь дуудан ирж эмзэг газар руу, элэг рүү цохисон, мөн нүүр рүү цохисон. Манай найз Л.Энхтөр салгах гэтэл араас нь өндөр биерхүү залуу ирж та нар томроод байгаа юм уу гэж хэлээд Л.Энхтөрийг зодсон би салгах гэж очиход тэр том биетэй залуу намайг газар унагаагаад босох гэтэл нүүр рүү гараараа цохиж мөн өшиглөсөн, баруун талын шанаа руу цохисон. Ер нь бол нүүр рүү цохиж байсан. Нүд, хамарнаас нилээн цус гарч байсан болохоор би өөрөө цагдаа дуудаж хэсэг хугацааны дараа гурван  цагдаа ирж намайг зодсон гэх 3 залууг хэлтэс дээр авч ирсэн. Би гоо сайхны гэмтэлтэй мөн ажлаа алдсан болохоор эрүүл мэндийн эмчилгээний төлбөрөө нэхэмжилнэ. Өөр ямар нэгэн гомдол, санал байхгүй...

...Миний биед учирсан зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун завьжинд учирсан шарх гэмтлийг нөгөө бүдүүн биетэй Д.Б .  гэх залуу гараараа цохиж учруулсан юм. Би тэр Д.Б .  гэх залууд зодуулан нүдэндээ сорвитой болсондоо гомдолтой байна. Баримтаар нэхэмжлэх зүйл алга. Сүүлд энэ хэргийн холбогдогч Дэмбэрэл, Д.Б .  нар намайг дагуулж шүүх эмнэлэг дээр очиж компьютер томографийн зураг авахуулж, төлбөр болох 120.000 төгрөгийг нь төлсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 7 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Дэмбэрэлийн өгсөн: ...Би 2019 оны 07 дугаар сарын 03-нд найз Д.Б тай уулзаж архи уугаад айлд хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 07 дугаар сарын 04-нд Д.Б  бид хоёр 13-р хороололд ирж Төгөлдөр гэх найзтайгаа уулзчихаад Бөхийн өргөөний тэнд байдаг “Хаш” нэртэй буудалд орж тэндээ архи уусан юм. Тэгээд унтаж байгаад 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө үүр цайх үед буудлаас гараад найз Д.Б , Төгөлдөр нарын хамт “Жулиа” дэлгүүрийн замын эсрэг талд байдаг ТҮЦ-нээс тамхи аваад мөн нэг ундаа, “Хараа” гэсэн 0,75 литрийн архитай аваад явж байсан. Гэтэл “Жулиа” дэлгүүрийн арын замаар “Хаш” нэртэй буудал руугаа явж байгаад тамхи асааж татах гэтэл гал байгаагүй юм. Тэгээд хажуугаар зөрсөн хоёр  залуугаас гал асуусан чинь саарал цамцтай байсан нэг залуу нь май авахгүй юу гээд галаа гаргаад миний нүүр рүү шидсэн юм. Би яаж байгаа юм гээд улмаар муудалцаж байтал манай найз Д.Б  гэх залуу араас ирж намайг өмөөрч тэр залуутай муудалцаад тэр залууг нэг цохих шиг л болсон юм. Тэгээд л муудалцаад байж байтал цагдаа ирээд манай найз Д.Б  бид хоёрыг авч яваад эрүүлжүүлсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Энхтөрийн өгсөн: ...Тухайн гурван  залуугийн нэг  болох шар үстэй залуу нь ирээд манай найз Санчир бид хоёроос гал асуусан юм. Тэгэхээр нь манай найз Санчир халааснаасаа шүдэнз гаргаж уг залууд өгчихөөд наад гал чинь надад илүү байгаа, чи ав гээд хэлчихсэн юм. Гэтэл нөгөө шар үстэй залуу уурлаад манай найз Санчиртай маргалдсан юм. Тэгэхээр нь би тэр залууг болиулах гээд тэр хоёрын дундуур ортол уг шар үстэй залуу миний гэдэс рүү гараараа нэг удаа цохисон юм. Тэгээд тэр залуу над руу уурлаад дайраад байхаар нь манай найз Санчир тэр залууг надаас салгах гээд зогсож байтал цаанаас нь нэг бүдүүн биетэй залуу ирээд манай найз Санчир бид хоёр руу томроод эхэлсэн юм. Тэгээд би тэр залуугаас холдоод байж байтал шар үстэй залуу нь надтай маргалдаад, том биетэй залуу нь манай найз Санчиртай маргалдаад цаашаа явсан юм. Тэгээд би шар үстэй залуугаас аятайхан салаад найз дээрээ очтол том биетэй залуу нь манай найз Санчирыг зодчихсон, манай найз Санчир газар хэвтэж байсан юм. Тэр үед эргүүлээр явж байсан цагдаа нар ирээд уг залуучуудыг барьж авсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 8298 дугаартай шинжээчийн:

1. Г.Санчирын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн доод зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун завьжинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр тал/,

- Шүүгдэгч Д.Д.Б бадийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 19-21 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Д.Б  нь 2019 оны 07 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулия” нэртэй дэлгүүрийн гадна хохирогч Н.Санчиртай маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Санчир, гэрч Г.Дэмбэрэл, Л.Энхтөр нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8298 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Д.Б бадийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Санчир нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаарх 120.000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлснийг шүүгдэгч Д.Б  төлж барагдуулсан бөгөөд баримтаар хохирол нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Д.Д.Б бадийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. /хх-ийн 15, 71 дүгээр тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Д.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б бадийг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Д.Б бадид оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Хохирогч Г.Санчир нь гэм хорын холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Д.Б бадид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ