| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэрээтэрдагвын Байгалмаа |
| Хэргийн индекс | 157/2016/00183/И |
| Дугаар | 222 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 222
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Лүмбэнгаравт холбогдох үндсэн зээл 20.000.000 төгрөг, хүү 776690 төгрөг, нийт 20.776.690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас 2014 оны 12 сарын 03-нд Д.Лүмбэнгаравт 20.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Д.Лүмбэнгарав нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул үндсэн зээл 20.000.000 төгрөг, хүү 776690 төгрөг, нийт 20.776.690 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 46-12 тоотод оршин суух ШБ79080812 регистрийн дугаартай Боржигин овогт Дугаржавын Лүмбэнгарав шүүхэд гаргасан тайлбартаа: “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжилж байгаа үндсэн зээл 20.000.000 төгрөг, хүү 776690 төгрөг, нийт 20.776.690 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна. Зээл, зээлийн хүү 20.776.690 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулна гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Д.Лүмбэнгараваас үндсэн зээл 20.000.000 төгрөг, хүү 776690 төгрөг, нийт 20.776.690 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Д.Лүмбэнгарав нь үндсэн зээл 20.000.000 төгрөг, хүү 776690 төгрөг, нийт 20.776.690 төгрөгийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт төлөх үүрэгтэй болох нь 2014 оны 12 сарын 03-ны өдрийн 14/09 тоот Сум хөгжүүлэх сангаас зээл олгох гэрээ, зээлийн хяналтын карт, нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар тус тус нотлогдож байна.
Хариуцагч Д.Лүмбэнгарав нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 20.776.690 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч Д.Лүмбэнгарав нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох үндсэн зээл 20.000.000 төгрөг, хүү 776690 төгрөг, нийт 20.776.690 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжилсэн үндсэн зээл 20.000.000 төгрөг, хүү 776690 төгрөг, нийт 20.776.690 /хорин сая долоон зуун далан зургаан мянга зургаан зуун ер/ төгрөгийг хариуцагч Д.Лүмбэнгарав нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 20.776.690 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 261833 төгрөгний тал хувь болох 130916,5 төгрөгийг хариуцагч Д.Лүмбэнгараваас гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж, улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Лүмбэнгарав нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.БАЙГАЛЬМАА