| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1297/Э |
| Дугаар | 1322 |
| Огноо | 2019-08-22 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 1322
2019 08 22 2019/ШЦТ/1322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч. Алтанцэцэг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
шүүгдэгч А.С , түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг ҮД:17-03,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Сайнжаргал,
насанд хүрээгүй гэрч Ч.Сайнбуян
иргэдийн төлөөлөгч Ц.Бэх-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр сарын 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэрэгт холбогдуулан А.С яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906000000871 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А.С
Холбогдсон хэргийн талаар:
А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Х.Нарантунгалагтай Чоноо гэх айлынд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 23-440 тоотод хамт архи ууж байхдаа маргалдаж газар түлхэн унагааж, толгой, нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохиж зодсон, мөн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож, тухайн бэртлээс болж Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 29-749 тоот өөрийн гэртээ Х.Нарантунгалаг нь 2019 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ: Би талийгаачтай 2018 оны 7 дугаар сараас эхлэн хамт амьдарсан. Гэхдээ ирэн очин байсан. 2019 оны 2 дугаар сараас эхлэн байнга цуг амьдрах болсон. Болсон асуудлыг сайн санахгүй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Сайнжаргал мэдүүлэхдээ: Оршуулгын зардлын нотлох баримтыг сайн цуглуулж чадаагүй. Оршуулгын зардалд 3.500.000 төгрөгийн зардал гарсан. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй гэрч Ч.Сайнбуян мэдүүлэхдээ: Чоноо гээд ахынд ээж, би, А.С ах болон Чоноо ах нар байсан. Юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй. Хоорондоо хэрэлдээд ээжийн толгой руу 2-3 удаа цохисон. 4 дүгээр сарын 19-нд ээж над руу залгаад А.С ах чинь намайг зодоод байна. Жанжин дээр байна гэж хэлж байсан. Би унааны мөнгөгүй байсан учир очиж чадаагүй. Тэрнээс хойш ээжтэйгээ холбоо бариагүй. Би А.С ах руу залгаад яагаад гэрт нь оруулахгүй байгаа юм бэ гэхэд “ойлголоо пизда нар минь” гэж хэлсэн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Сайнжаргалын: ...Халзан овогтой Нарантунгалаг бол миний төрсөн ээж байгаа юм. Би хамгийн том хүүхэд нь Тиймээс уг хэрэгт өөрөө хохирогчоор оролцоно. ...2000 онд Сүхбаатар аймгаас ээж, эмээ Цэнджав бид гурав хотод Амгаланд ирээд ээж маань Чинзориг гэх хүнтэй танилцаад гэр бүл болж батлуулсан. Энэ хүнээс хоёр хүүхэдтэй болж Сайнбуян, Жаргалбуян гэх миний хоёр дүү гарсан. Чинзоригийг нас барснаас хойш ч ээж дээр ирж архи дарс ууж байгаад А.С нь ээжтэй цуг 2018 оны 07 дугаар сараас эхлэн амьдрах болсон. Ээж, А.С хоёр Ботаникийн тэр хавьд цементны үйлдвэрт цугтаа ажиллаж олсон мөнгөөрөө архи дарс уугаад л дуусгадаг байсан. Өмнө нь манай бага дүү Жаргалбуян 2019 оны 3 дугаар сард ээж дээр ирчихээд надад ээжийн нүд нь хөхөрчихсөн байна гэж ярьж байсан. Өнөөдрөөс 2 хоногийн өмнө буюу 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 16 цаг 42 минутанд 94601885 гэсэн дугаараас ээж над руу залгаад А.С урд шөнө намайг унтуулсангүй. Одоо ч гэсэн архи уучихаад янз бүрийн юм яриад зүгээр байлгахгүй байна хүрээд ир, энэ А.А.С ийг явуулаад өгөөч гэж хэлэхээр нь би очиж амжаагүй. ...Би хамгийн сүүлд 17-18 хоногийн өмнө уулзахад нүүр ам нь зүгээр ил харагдах гэмтэл шарх байгаагүй... гэх мэдүүлэг/хх-н 28-29-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Ч.Сайнбуянгийн: ...2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр А.С э, ээж хоёр манай арын гудамжны Чоноо ахынд байж байхдаа Чоноо ах, Лхагва-Очир, ээж, А.С нар архи ууцгаасан. Үдээс хойш А.С э, ээж хоёр хоорондоо маргалдаад муудалцсан. Юунаас болоод муудалцсаныг нь би мэдэхгүй маргалдаад муудалцсан. Тэгээд А.С ээжийг түлхэж газар унагаад дээрээс нь толгой нүүр хэсэг рүү 2-3-н удаа цохихоор нь би салгаад А.С ахыг хөөгөөд яваагүй. Тэгээд ээжийн 2 нүд нь хөхөрчихсөн. Тэр өдрөө тэндээ хэрэлдээд хоносон. Би маргааш нь эгчийнх рүүгээ явсан. Тэгсэн 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр 11 цагийн орчим ээж над руу залгаад намайг А.С зодоод гэр орон руу оруулахгүй байна би Жанжин дээр сууж байна гэж ярихаар нь А.С руу нь залгаад гэр орон руу нь оруулаач гээд загнаад тэгээд ээжийг гэрт нь оруулсан. Би тэр өдөр ээж дээр очиж чадаагүй. Маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагийн орчимд байхаа А.С надруу залгаад ээжийн чинь бие нь өвдөөд байна түргэн дуудаж үзүүллээ гэхээр нь А.С ийг та дахиад ээжийг зодчихсон юм уу гэж загнаад ээжтэй ярья гэсэн чинь ээж ярьж чадахгүй байна гээд ээжтэй ярьж чадаагүй...
2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ээж А.С зодуулснаас хойш толгой нь өвдөөд байна зүрх өвдөөд байна хамаг бие хөндүүр байна гээд бие хаа нь өвдөөд хоол ундаа идэж өгөхгүй туниа муутай байсан. Уг нь зүгээр байдаг байсан... гэх мэдүүлэг/ хх-н 34-35-р тал/.
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Бишбаярын: ...Жаахан согтоод А.С талийгаач руу дайраад шуудай наасангүй гээд тэгээд тэр хоёр маргалдаад А.С талийгаач хоёр зэрэгцэж сууж байгаад А.С баруун гараа атгаж байгаад саваад талийгаачийн баруун нүд рүү нь цохисон чинь талийгаач доошоо нүүрээ дараад суусан чинь араас А.С өшиглөхөөр нь би салгаад одоо та хоёр энд зодолдоод болохгүй юм байна гэрлүүгээ яв гээд тэр хоёрыг хөөгөөд би өөрөө ажилдаа явсан..." гэх мэдүүлэг /хх-н 38-39-р тал /,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Энхбаярын: ...манай нөхөр Бишбаяр ярихдаа А.С эхнэр Нарантунгалагаа унтаж байхад нь өшиглөөд зодоод байсан. Тэгээд нөгөө Нарантунгалагийн хоёр нүд нь хөхрөөд аймаар болчихсон байсан. Тэгээд гэр рүүгээ явцгаасан гэж ярьсан...гэх мэдүүлэг /хх-н 46-47-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн №984 тоот шинжээчийн:
1. Талийгаачийн баруун чамархай болон суурь ясны их далавч руу чиглэсэн шугаман хугарал, тархины зүүн талын бөмбөлгийн дух, чамархай, суур хэсгийн хатуу хальсан дор цусан бүлэн, зүүн чамархай, духны дэлбэнд зүүн тал бөмбөлгийн чамархайн цус харвалт,няцрал, тархины гүүрний хэсгийн няцрал, цус хуралт , баруун чамархайн хэсгийн хуйханд цус хуралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ.
3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хуучин өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаачийн цус нь А /II/ бүлгийн харьяалалтай байна.
5. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Шинжээч эмч
Б.Даваасүрэн гэх дүгнэлт /хх-н 64-65-р тал/,
- Сэтгэц эмгэг судлалын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 675
дугаартай дүгнэлт /хх-н 74-75-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Ариунжаргалын өгсөн: ...Би 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авахын жижүүр эмчээр ажиллаж байсан. Энэ өдөр өглөө 09 цаг 52 минутанд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн 103-р хүргэгдэн ирсэн. Эмэгтэйгийн хоёр нүд хөхөрсөн байсан. Тэгээд эмэгтэйгээс яасныг асуухад архи уусан гэхээс өөр юм яриагүй. Тархиндаа гэмтэл авсан талаараа юм яриагүй.
Цуг явсан эрэгтэй нь зүрх нь дэлсээд байгаа юм гэж хэлж байсан. Мөн яасан юм бэ гэхэд тэр эрэгтэй хүн зодсон намайг зодсон гэж надад хэлээд нөгөө цуг явж
байсан эрэгтэй нь тийм би зодсон гэж хэлээд зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-н
127-128-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар А.А.С ийн: ...2019 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Чоноогийнд байсан учир бүгд босоод байж байхад гаднаас Лхагва-Очир орж ирээд бид нар нийлж 3-4 шил 0.75 граммын “Хандгай” нэртэй архи авч Лхагва-Очир, Чоноо, Нарантунгалаг бид дөрөв хувааж ууцгаасан. Тэгээд Нарантунгалагийн зүүн гар талд орон дээр архи уугаад сууж байгаад Нарантунгалагийг бага архи уу гэсэн чинь архи ууна гээд миний толгой руу гараараа түлхэхээр би баруун гараа саваад зүүн нүд рүү нь цохьчихоод босоод нөгөө талын орон дээр очоод суусан чинь талийгаач намайг чи архиа хармалж байна уу мөнгөндөө голоо цохиод үхлээ юу ажил олж өгсөнийгөө хэн гэж бодоод байгаа нь чиний ажил олж өгсөн өгөөгүй би шил лаазаа түүгээд амьдарна гээд шар малтаад байхаар нь би босч очоод баруун гараа атгаж байгаад баруун нүдрүү нь цохисон чинь намайг майжиж малтах гэхээр нь би дух руу нь баруун гараа атгаад нэг удаа цохисон чинь надруу хөлөөрөө өшиглөхөөр нь хойшоо болчихоод баруун гуя руу нь гараараа алагдсан чинь Чоноо боль боль гээд салгасан би гараад явсан. Талийгаач араас орилоод үлдсэн. Би дэлгүүр орж дахиж нэг шил “Хандгай” архи аваад буцаад Чоноогийнд очсон чинь тэд нар үлдсэн архиа ууж дуусаад юм яриад сууж байсан. Авч ирсэн архиа бүгдээрээ сууж байгаад уугаад би архи талд нь ороход нь би Нарантунгалагтай муудалцах гээд байсан учир босоод Нарантунгалагийнх руу очоод унтаад өгсөн. Тэгсэн Нарантунгалаг оройхон араас хүрээд ирсэн. Намайг унтаж байхад талийгаач ирээд орон дээрээ унтаад өгсөн байсан. Маргааш өглөө нь талийгаачийн 2 нүд нь хөхөрчихсөн байсан би ажилдаа явсан талийгаач гэртээ үлдсэн. Би үдээш хойш ажил тараад 15-16 цагийн орчим Нарантунгалагийнд ирэхэд талийгаач толгой өвдөөд, бие салгалаад байна гээд ганцаараа байж байхаар нь нэг шил 0.5 граммын “Хандгай” архи авч өгөөд талийгаач бараг ихэнхийг нь уугаад хоол унд хийж идээд амарцгаасан. Маргааш нь буюу 19 -ны өглөө талийгаач бид хоёр босоод цуг ажилд гараад 14-15 цагийн орчим болов уу ажил тараад Лхагва-Очирынд талийгаачтай цуг очиж архи уугаад тэнд хоол хийж идээд 3 шил архи уугаад 21-22 цагийн орчим гараад талийгаачийнд очиж амарцгаасан. Тэгээд маргааш өглөө нь талийгаач бие салгалаад чичрээд байна гэхээр нь би 103 дуудаж үзүүлсэн чинь эмч ирээд хордлоготой байна гээд хордлого тайлах эмчилгээ хий гээд хэдэн ширхэг эм өгөөд түргэнийхээ тэргээр дүүргийн эмнэлэг авч ороод хордолгийг тайлах эмчилгээ хийгээд намайг энэ хүнээ аваад халуун цай, шөл уугаад хэвтүүлчих гэж хэлсэн. Эмнэлгээс гараад гуанз ороод халуун цай жигнэсэн гурилтай шөл аваад шөлийг нь уугаад гурилыг нь, цайныхаа талыг нь уугаад өөр юм идэж уугаагүй. Гэр рүүгээ харьсан. Гэртээ хариад талийгаач орондоо ороод хэвтээд өгсөн. Би 14 цаг өнгөрч байхад гарч яваад орой 22 цаг болж байхад ажил таараад ганц шил архи уучихаад талийгаачийнд очиход талийгаач ганцаараа хэвтэж байхаар нь бие нь гайгүй юу гэхэд гайгүй ус хийгээд өгчих гэхээр нь ус хийж өгөөөд унтацгаасан 21-ний өглөө босоход талийгаач өнгөрчихсөн байсан. Тэгээд би өөрөө цагдаа дуудсан. Би талийгаачтай амьдраад 1 жил орчим болж байгаа.Би таалийгаачийн нөхрийг таньдаг байж байгаад талийгаачийн нөхөр Чинзориг жил гарны өмнө нас бараад тэгээд би Нарантунгалагтай хамт гэрт нь амьдрах болсон. /хх-н 9-10, 13-р тал/
- Шүүгдэгч А.А.С ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 113, 114 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Х.Нарантунгалагтай Чоноо гэх айлынд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 23-440 тоотод хамт архи ууж байхдаа маргалдаж газар түлхэн унагааж, толгой, нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохиж зодсон, мөн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож, тухайн бэртлээс болж Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 29-749 тоот өөрийн гэртээ Х.Нарантунгалаг нь 2019 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Ч.Сайнбуянгийн өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр А.С э. ээж хоёр манай арын гудамжны Чоноо ахынд байж байхдаа Чоноо ах, Лхагва-Очир, ээж, А.С нар архи ууцгаасан. Үдээс хойш А.С э, ээж хоёр хоорондоо маргалдаад муудалцсан. Юунаас болоод муудалцсаныг нь би мэдэхгүй маргалдаад муудалцсан. Тэгээд А.С ээжийг түлхэж газар унагаад дээрээс нь толгой нүүр хэсэг рүү 2-3-н удаа цохихоор нь би салгаад А.С ахыг хөөгөөд яваагүй. Тэгээд ээжийн 2 нүд нь хөхөрчихсөн. Тэр өдрөө тэндээ хэрэлдээд хоносон. Би маргааш нь эгчийнх рүүгээ явсан. Тэгсэн 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр 11 цагийн орчим ээж над руу залгаад намайг А.С зодоод гэр орон руу оруулахгүй байна би Жанжин дээр сууж байна гэж ярихаар нь А.С руу нь залгаад гэр орон руу нь оруулаач гээд загнаад тэгээд ээжийг гэрт нь оруулсан. Би тэр өдөр ээж дээр очиж чадаагүй. Маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагийн орчимд байхаа А.С надруу залгаад ээжийн чинь бие нь өвдөөд байна түргэн дуудаж үзүүллээ гэхээр нь А.С ийг та дахиад ээжийг зодчихсон юм уу гэж загнаад ээжтэй ярья гэсэн чинь ээж ярьж чадахгүй байна гээд ээжтэй ярьж чадаагүй...” гэх мэдүүлэг/ хх-н 34-35-р тал/,
мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Бишбаярын өгсөн “...Жаахан согтоод А.С талийгаач руу дайраад шуудай наасангүй гээд тэгээд тэр хоёр маргалдаад А.С талийгаач хоёр зэрэгцэж сууж байгаад А.С баруун гараа атгаж байгаад саваад талийгаачийн баруун нүд рүү нь цохисон чинь талийгаач доошоо нүүрээ дараад суусан чинь араас А.С өшиглөхөөр нь би салгаад одоо та хоёр энд зодолдоод болохгүй юм байна гэрлүүгээ яв гээд тэр хоёрыг хөөгөөд би өөрөө ажилдаа явсан..." гэх мэдүүлэг /хх-н 38-39-р тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн №984 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.А.С ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Хүнийг алах гэмт хэргийг зүйлчлэхэд амь хохирогч хэзээ нас барсан болох нь нөлөөлөхгүй юм.
Хохирогч буюу талийгаач Х.Нарантунгалагийн амь насыг хохироосон нь шүүгдэгч А.А.С ийн гэм буруугийн шууд санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.А.С ийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр сарын 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар зүйлчлэн шүүхэд хэргийг шилжүүлэн ирүүлсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг хамааруулахаар хуульчилжээ.
Шүүгдэгч А.С нь талийгаач Х.Нарантунгалагтай хамтран амьдарч байсан болох нь шүүгдэгчийн болон гэрчүүдийн мэдүүлэгээр тогтоогдсон байна.
А.С нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож Х.Нарантунгалагийн эрүүл мэндэд нь гэмтэл учруулан амь насыг нь хохироосон байх тул Прокурорын газраас А.А.С ийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр сарын 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д ...хохирогч нас барсан бол түүний оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.
Хохирогчийн төрсөн охин Н.Сайнжаргал оршуулгын зардал 3.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч холбогдох хохирлын нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй байна.
Гэвч хохирогч нас барсан, түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй гарах зардал гэж үзэж оршуулгын зардалд нэхэмжилж буй 3.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч талийгаагчийн насанд хүрээгүй хоёр хүүхдүүд байгаа талаар мэдүүлж байх боловч тэдгээрийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Сайнжаргал нь насанд хүрээгүй хүүхдүүдийн тэтгэмж болон өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх бичгийн нотлох баримтуудаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж А.С д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.С нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 122 хоног цагдан хоригдож байгаа болох нь сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тухай мөрдөгчийн тогтоол, яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.А.С ийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох үндэстэй байна. /хх-н 100, 105-106, 140-147,154-159-р тал/
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.5. 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар А.С ийг 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.С д оногдуулсан 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.А.С ийн цагдан хоригдсон 122 /нэг зуун хорин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.С эс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар А.С /РД:/-ээс 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Нарантунгалагийн Сайнжаргалд /РД:/ олгосугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Сайнжаргал нь бусад гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг сануулсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.С д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ӨСӨХБАЯР
Д.МӨНХТУЯА