Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 00187

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Б.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1335 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Жаргалант сумын Соёл мэдээллийн төвд холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Оюунчимэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Оюунгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Жаргалант сумын Соёл мэдээллийн төвд 22 дахь жилдээ ажиллаж байна. Би номын санч үйлчлэгчээр ажиллаж байтал СМТ-ын захирал Б.Оюунгэрэл 2016-08-18-ны өдрийн 23 тоот тушаал гарган, намайг үндэслэлгүйгээр ажлаас халж хохироосонд гомдолтой байна. Би байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчөөгүй, хөдөлмөрийн хуулинд заасан сахилгын шийтгэл огт хүлээж байгаагүй билээ. Гэтэл Б.Оюунгэрэл захирлын тушаалд намайг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж ажлаас халсан бололтой юм. Энэ нь намайг гүтгэсэн хэрэг бөгөөд түүний хууль эрх зүйн мэдлэггүй болох нь тодорхой харагдлаа. Мөн тушаалд ажил хүлээлцэх комиссийн бүрэлдэхүүнд гишүүдэд Б.Оюунгэрэл эрхлэгч гэж бичсэн байгаа нь өөрийгөө ажил хүлээлцэх комисст оруулсан нь ямар учиртай юм бол. Б.Оюунгэрэл нь ээлжийн амралттай байхдаа намайг ажлаас халах тушаал гаргаж байгаа нь хүний ёс зүйд нийцэхгүй бөгөөд энэ нь хүчин төгөлдөр эрхийн акт биш гэж үзэж байна. Иймд Оюунгэрэл захирлын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 тоот тушаалыг хүчингүйд тооцож, намайг Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн номын санч-үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Оюунчимэгийг Жаргалант сумын соёл мэдээллийн төвийн эрхлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай |тушаалаар халсан нь үндэслэлтэй. Б.Оюунчимэг хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ажил таслаж, Соёл мэдээллийн төвд сонгуулийн хэсгийн хороо байрлаж байхад ажлын байран дээр архи уусан. Нотлох баримтууд байгаа. Соёл мэдээллийн төвийн эрхлэгч Оюунгэрэл би БСГ-ын даргын 296 тоот дугаартай албан тоотын дагуу 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа орж 15-ны өглөө Сумын засаг дарга Х.Бөхтулгад албан ёсоор мэдэгдсэн. Б.Оюунчимэгийг ээлжийн амралттай үедээ халаагүй болно. Иймд Оюунчимэгийн хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах үндэслэлтэй тул Оюунчимэгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1335 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Б.Оюунчимэгийг Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн номын санч-үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвөөс 1,524,087 төгрөг гаргуулан холбогдох хуулийн дагуу төлөх шимтгэл хураамжийг тооцон Б.Оюунчимэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг буцаан гаргуулж Б.Оюунчимэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 39.335 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх “Б.Оюунчимэгийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.1-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, эсвэл согтуу ирсэн бол “хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан, хөдөлмөрийн дотоод журмын 11.1.2, 11.1.4-д энэ талаар мөн заасан байх боловч Б.Оюунчимэг хэдийд хэдэн өдрийн ажил тасалсан болох нь, ажлын байран дээр 6 сарын 22 ны өдөр архи уусан болох нь тус тус нотлох баримтаар нотлогдоогүй, хариуцагч өөрийн шийдвэр болон хариу тайлбарын /үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагчийн 2016 оны 23 дугаартай тушаал /ндэслэлгүй байна гэж дүгнэв” гэх дүгнэлт хийх болсон шалтаг шалтгаанд “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн би 2016-11-04 ний өдөр 9:00 цагт Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Төмөрбаатарын нэхэмжлэлтэй НДХ-т хариуцагдах шүүх хуралдаанд оролцсон ба энэ талаараа шүүгчийн туслах Дуламсүрэнд 2016-11-02 ны өдөр мэдэгдсэн. Орхон аймгийн шүүхэд болж байгаа хурлууд учраас хурал давхацсан талаар бичгээр мэдэгдээгүй гэж намайг буруутгаж байгааг зөвшөөрөхгүй байна. Учир нь:

ИХШХШТХ-ийн 99 дүгээр зүйл Шүүх хуралдааны ирц ба түүнд оролцох эрхийг шалгах “ Шүүх хуралдааны ирцийг нарийн бичгийн дарга бүртгэж, ... ямар шалтгаанаар ирээгүй болохыг даргалагчид илтгэн танилцуулна...” гэсний дагуу нарийн бичгийн дарга Б.Номин үүрэгт ажилдаа хайнга хандсан.

Б.Номин нь “ 2016-11.03 ны өдөр миний гаргасан гомдолд тайлбар гаргахдаа “... 2016-11-02 ныий өдрийн 10.30 цагт товлогдон зарлагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн өмгөөөлөгчийг байлцуулахгүйгээр хурлыг хийсэн...шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч ямар нэг шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурлын тов авсан боловч хүрэлцэн ирээгүй гээд хурлыг ургэлжлүүлсэн... хурал эхлэхийн өмнө Долгорсүрэн өмгөөлөгчийг ирсэн үгүйг шалгасан болно...” гэжээ.

Шүүгчийн туслах Б.Дуламсүрэн “ 2016-11-03 ны өдрийн 10.30 цагт болсон шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч хурал хойшлуулах тухай хүсэлт ирүүлээгүй өөр шүүх хуралд орсон тухай мэдэгдээгүй ... надад шүүх хуралд орох тухайгаа амаар болон бичгээр мэдэгдээгүй ... нарийн бичиг Б.Номин хурал эхлэхээс өмнө хурлын бэлтгэл хангаж, Долгорсүрэн өмгөөлөгчийг хайсан байсан, утас нь мөн холбогдохгүй байсан ...” гэжээ.

Шүүгчийн туслахад би шүүх хуралтай гэдгийг амаар хэлээгүй юм бол хурлын нарийн бичиг Б.Номин намайг өөр хуралтай гэдгийг хаанаас мэдээд дотоод сүлжээгээр Үүрийнтуяа шүүгчийн хурлын нарийн бичгээс “танай хуралд Долгорсүрэн өмгөөлөгч байна уу?” гэж асуух вэ?...шүүх хуралдааны камерын бичлэгт “ Долгорсүрэн өмгөөлөгч... хуралтай гэсэн ...” гэж хэлэх вэ? \Энэ талаар 2016-11-03 ны өдрийн Д.Ариунцэцэг шүүгчийн хуралдааны ирцийг үзэх, дотоод сүлжээгээр Б.Номин бусад шүүхийн нарийн бичигтэй харилцсан баримтыг үзэх

Шүүхэд 4 хөн хурлын танхим бий. Хуралд орж байгаа эсэхийг шалгах Б.Номингийн хувьд тийм хэцүү юу. Орхон аймгийн шүүх дээр хуралтайгаа шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд мэдэгдсэн. Энэ талаар бичгээр үйлдэж өгөөгүй гэж намайг буруутгахаас илүү ажилдаа сэтгэл гаргаагүй, хайнга, хариуцлагагүй ажилтны буруугаас хэргийн оролцогч хохирох ёсгүй.

Захиргааны хурал завсарлангуут 11:35 цагт Дуламсүрэнгээс лавлахад “ Долгорсүрэн эмгөөлөгчөө Номин таныг Захиргааны хуралд орсон гэдгийг залруулж хэлээгүй, хурлыг эруулсан байна аа..” гэж байсан өөрсдийгөө өмөөрч, намайг огт хэлээгүй мэтээр гүтгэж эайгаад харамсаж байна даа.

ИХШХШТХ-ийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч ...” гэсний дагуу хариуцагчаас гаргасан Жаргалант сумын Соёл Мэдээлэлийн Төвийн 23 дугаартай тушаалын ундэслэлийг нотлох 23 \хорин гурван хуудас баримт\-ыг шүүх хуралдаанд гаргаж өгөхөөр би өөртөө авч явсан. Гэрч асуулгах хүсэлт гаргаж, гэрч Б.Буян\нярав\ -г хуралдаанд ирүүлсэн байсан. 2016-11-03 ны өдөр цайны цаг өнгөрөөгөөд нотлох баримтаа мэдээлэл лавлагааны ажилтнаар дамжуулж, бүртгэлд оруулан шүүхэд өгсөн.

Эдгээр ажиллагааг хийх боломж олгосонгүй. Шалтгаан нь шүүгчийн туслах Б.Дуламсүрэн, нарийн бичгийн дарга Б.Номин нар хурлын бэлтгэл ажилд хайнга хандсан, ажлын уялдаа муугаас хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн тул энэ байдлыг тогтоож, Орхон зймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-11-03 ны өдрийн 142\ШШ2016\01335 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан .иатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн номын санч-үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн нь 2016.11.03-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон байх ба анхан шатны шүүхийн туслах Б.Дуламсүрэнд хуралдаан давхацсан талаар амаар мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд орох болсон болон шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ албан ёсоор бичгээр гаргаагүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан байгаа боловч захиргааны ажилтнуудын ажлын уялдаа холбоогүй, хайнга хандсаны улмаас хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцох нотлох баримт гаргах эрх зөрчигдсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.2.2-т заасан эрхийг хангаагүй. Анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийг захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцож байхад нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзсэн нь буруу болжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн хүсэлтээр захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан, иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан хэдийд эхэлсэн болох, ирц танилцуулсан хэсгийг шүүх хуралдааны бичлэгээс судлахад иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан эхэлсэн цаг нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан цагаас зөрүүтэй бичигдсэн, хариуцагчийн төлөөлөгчид гардуулсан шийдвэр нь 2016.11.04-ний өдрөөр огноологдсон талаар хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр тайлбарлаж байгаагаас үзэхэд цаг хугацааны хувьд 2 өөр огноотой байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2-т нийцээгүй байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн 23 дугаар тушаалын үндэслэл болсон 3 хуудас нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгөх, гэрч асуулгах хүсэлт гаргах эрхийг хангаагүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.335 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр дугаар сарын 03-ны өдрийн 1335 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.335 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

                                            ШҮҮГЧИД                               Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ