Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 111/ШШ2017/0026

 

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга ******* нэхэмжлэлтэй, ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох “Баянхонгор аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч ******* бүрэн эрхийн хугацаанаас өмнө огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “******* сумын Монгол Ардын намын бүлгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Тус бүлгийн дарга ******* нэхэмжлэлдээ “Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд ******* огцруулах тухай саналыг хурлын хэлэлцэх асуудалд ямар нэгэн шалтгаангүйгээр оруулаагүй, хэлэлцээгүй байна.” гэж дурьджээ.

Иймд ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын хувиар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч 12 сард болох сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдааны хэлэлцэх асуудалд оруулан хэлэлцэхийг татгалзах зүйлгүй болохыг уламжилж байна.” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга ******* тус шүүхэд “Баянхонгор аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч ******* бүрэн эрхийн хугацаанаас өмнө огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга ******* 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд албан бичигтээ “...******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын хувиар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч 12 сард болох сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдааны хэлэлцэх асуудалд оруулан хэлэлцэхийг татгалзах зүйлгүй болохыг уламжилж байна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 111/ШЗ2017/0184 дүгээр захирамжаар гуравдагч этгээдээр татагдсан Э.Тайванжаргал 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа “...миний эрх ашиг хөндөгдөөгүй тул гуравдагч этгээдээр татагдах шаардлагагүй...” гэх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч ******* бүрэн эрхийн хугацаанаас өмнө огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” шаардлага бүхий Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга ******* нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 35100 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч *******т буцаан олгосугай.

3.Хэргийн оролцогч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлсүгэй.

ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН