Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 1669

 

 

 

 

 

 

 

 

  2019        11          05                                   2019/ШЦТ/1669

 

                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч С.Мөнхгэрэл,

Шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

Өсвөр насны шүүгдэгч Г.С, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Ганбаатар, тэдний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.А, Г.С нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1902 00666 0249 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

М.А

Г.С,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт 25.8982 грамм жинтэй "Өвс" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

Өсвөр насны шүүгдэгч Г.С нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хорооллын нутаг дэвсгэр Монгол Expo худалдааны төвийн ойролцоо явган хүний замын хажуугаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай " конвенцийн 2 дугаар     жагсаалтад     багтсан     дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт 25.8982 грамм жинтэй "Өвс" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт 25.8982 грамм жинтэй "Өвс" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт 25.8982 грамм жинтэй "Өвс" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр М.Ад өгсөн буюу бусдад өгсөн,

Мөн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22А байрны гадна 5756 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 275 грамм жинтэй өвс мэт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                                    /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч М.А нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг олж аван худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Өсвөр насны шүүгдэгч Г.С нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Шүүгдэгч М.Аы биед үзлэг хийсэн:

...М.Аы өмсөж явсан хувцсанд үзлэг хийхийн өмнө нь хэрэгт ач холбогдолтой мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байвал сайн дураараа гаргаж өгөхийг санал болгоход миний зүүн талын халаасанд гялгар ууттай өвс байгаа гэж хэлээд цамцныхаа зүүн талын халааснаас гялгар ууттай, хар ногоон өнгөтэй, хурц үнэртэй, ургамал мэт зүйл гаргаж ирэх бөгөөд уг ургамал мэт зүйлийг албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 25.5 грамм байлаа. Уг ургамал мэт зүйлийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хураан авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг тогтоолгохоор ШШҮХ-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 3-6 тал/,

 

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай:

...М.Аыг Хар тамхитай тэмцэх газрын 00 өрөөнд оруулж олон төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх зориулалт бүхий тест ашиглах талаар танилцуулж,  битүүмжлэлийг М.Ад харуулан задалж, тестийг өгч шалгуулахад татгалзах зүйл байна уу гэж асуухад татгалзах зүйлгүй гэснээр саванд шээлгэж үр дүнг харахад 1, 2, 3, 6, 7, 8, 9, 10 дугаар багананд 2 улаан зураас тодорч СӨРӨГ гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглээгүй, 4-р багана буюу КЕТ /кетамин/, 5-р багана буюу ТНС /марихуан/-д 1 улаан зураас тодорч ЭЕРЭГ гэж заасан нь тухайн төрлийн бодис хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж, М.Аы шээсийг битүүмжлэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор ШШҮХ-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов гэх тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 7-10/,

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Сын биед үзлэг хийсэн:

Г.Сын өмсөж явсан хувцасанд үзлэг хийхийн өмнө нь хэрэгт ач холбогдолтой мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байвал сайн дураараа гаргаж өгөхийг санал болгоход миний биед ямар нэгэн хууль бус эд зүйл байхгүй гэж хэлсний дapaa түүний биед үзлэгийг үргэжлүүлэн явуулж, Г.Сын өмсөж яваа хувцасны халаас нэг бүрийг үзэж шалгахад хэрэгт ач холбогдолтой эд зүйлс илрээгүй болно. Г.Сын өмсөж явсан хувцасыг тайлуулан нүцгэлж биед үзлэг хийхэд цээжинд Будда бурханы толгойн дүрс бүхий, зүүн гарын шуунд янз бүрийн дүрс бүхий тус тус шивээстэй байх ба, баруун зүүн гарын гаднах хэсэгт түлэгдэж шархалсан, мөн нүүр хэсэг нь бүхэлдээ түлэгдэж ягаарсан байдалтай байлаа гэх тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 13-20/,

 

-эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн:

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч А.Батбаярын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 4505 дугаартай дүгнэлтийн хамт ирүүлсэн зүйлс нь шаргал өнгийн гялгар уутанд боосон байдалтай , гялгар уутны гадна талд цагаан өнгийн цаасан дээр...М.Аы биед үзлэг хийж хураан авсан өвс гэж хаягласан , ногоон өнгийн ургамал мэт зүйл байлаа. Уг гялгар ууттай ургамал мэт зүйлсийг албаны цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 25.8982 грамм байсныг тэмдэглэлд тусгав. /4505 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд уг ургамалын цэвэр жин нь 22.2 гэж бичигдсэн/ гэх тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 26-28/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай:

... 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр М.Аы биед үзлэг хийж хураан авсан 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 22.2 грамм жинтэй ургамал /бодис/-ыг эд мөрийн баримтаар тооцсугай гэх мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 29/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4505 дугаартай:

...Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ. “М.Аы биед үзлэг хийж хураан авсан өвс" гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9-тетрагидроканнабинол / delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд хамаарна  гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /1-р хх-ийн 59-60/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4504 дугаартай:

...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. "М.А 2019.08.09" гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол/ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /1-р хх-ийн 65-66/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 991 дугаартай:

...М.А нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. М.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.А нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. М.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. М.А нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна. М.А нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинжтэмдэг үгүй байна. Харин мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэж оношлогдсон тохиолдолд монгол улс СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой болно. М.Ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 76-77/,

 

Шүүгдэгч М.Аы мөрдөн байцаалтад өгсөн:

...надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа ухаарч байна. Надад урьд нь гэрчээр өгсөн “2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Халдвартын автобусны буудлын ойролцоо найз Г.Стай уулзсан юм. Г.Стай юм яриад сууж байхад Г.С халааснаасаа гялгар ууттай өвс гаргаж ирээд надад ийм зүйл байна хэрэглэж үзэх үү гэхээр нь сонирхоод бид хоёр хэрэглэхээр болсон. Г.С тамхины нимгэн цагаан цаас гаргаж ирээд нөгөө гялгар ууттай өвснөөсөө бага зэргийг хийж ороогоод дүнсэн тамхи татаж байгаа юм шиг татаж байснаа надад өгөхөөр нь хоёр гурван удаа сорж дуусгасан. Тэгээд би харих гээд явах гэтэл Г.С чи авбал ав гээд надад гялгар ууттай ургамалаа өгөхөөр нь би аваад халаасандаа хийгээд харих гэж явж байгаад цагдаа нарт баригдсан. Би урьд өмнө нь өвс гэх зүйлийг хэрэглэж үзээгүй. Өвс гэх зүйлийг цаасанд ороож татахад их муухай байсан. Өөрийн эрхгүй инээд хүрээд байсан. Өвс гэх зүйлийг би хар тамхи гэж ойлгодог. Би өнөөдөр яагаад өвс хэрэглэснээ тайлбарлаж хэлж мэдэхгүй байна. Г.С надад өвс байна гэж эxэлж хэлээд надад үзүүлсэн. Тэгээд бид хоёр татаж хэрэглэсэн. Дараа нь намайг явах гэхэд хэрэглээрэй гэж зүгээр өгсөн” гэх мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй. Өөрийн сониуч зандаа хөтлөгдөн ийм хэрэг холбогдчихлоо. Би Г.Саас нэг удаа л өвс зүгээр авч хэрэглэсэн. Тэгээд баригдсан. Би Г.Сыг өвс зардаг эсэхийг мэдэхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155-156/,

 

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /2-р хх-ийн 69/,

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл авсан тэмдэглэл /2-р хх-ийн 2/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн:

...ундааны саванд хийсэн ногоон өнгийн өвч мэт зүйлийг шингэн зүйлтэй хорьж хийсэн байсныг 45 гэж дугаарлан, мөн жолооч талын урд суудлыг гүйлгэж үзэхэд таглаагүй панч нэртэй ундааны том саванд хийсэн ногоон өнгийн өвс мэт зүйл түүний хажууд ногоон, улаан өнгийн асаагуур болон улаан өнгийн ахуйн хэрэгцээний гаазны бөглөө байхыг 41 гэж дугаарлан гэрэл зургуур бэхжүүлэв. Мөн машины голын хайрцагны доод хэсгийн тасалгаанд эвхэж хийсэн тунагалаг цаас шатаж харалсан байдалтай байгааг, жолооч талын хаалганы бариулын ховилд 100 төгрөгийн дэвсгэрт хуйльж хийсэн, уг дэвсгэртийн үзүүр харласан байгааг ... тус тус гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав гэх тэмдэглэл, гэрэл зураг /2 хх-ийн 3-6/,

 

-мөрдөгчийн тэмдэглэл, илтгэх хуудас /2-р хх-ийн 7-10/,

-хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 12-15/,

 

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай:

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн 00 өрөөнд Г.Сыг оруулж олон төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх зориулалт бүхий тест ашиглах талаар танилцуулж, санал болгоход татгалзах зүйлгүй гэснээр саванд шээлгэж үр дүнг харахад ТНС хэсгийн Т, С түвшинд 1 улаан зураас тодорч ЭЕРЭГ гэж зааж байгаа нь Г.Сыг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав гэх тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 24-26/,

 

-эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 33-35/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай:

...190604853 дугаартай хэрэгт хэргийн газрын үзлэгээр хураан авсан 115 грамм жинтэй цагаан толгойтой хуванцар савтай нойтон өвс мэт зүйл 1 ширхэг , 160 грамм жинтэй цэнхэр dose гэсэн бичиг бүхий бөглөөтэй хуванцар савтай нойтон өвс мэт зүйл 1 ширхэг, NJ1235988 гэсэн серийн дугаартай хуйлсан 100 төгрөгний дэвсгэрт 1 ширхэг, улаан болон ногоон өнгийн "Чанартай асаагуур " гэсэн бичиг бүхий асаагуур 2 ширхэг, Улбар шар өнгийн болон шар өнгийн 2 ширхэг хуванцар бөглөө, улаан ахуйн газных мэт бөглөө 1 ширхэг, хуйлж үрчийсэн мөнгөлөг цаас 1 ширхэг, 18 см урттай төмөр зүйл 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай гэх мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 36/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 4645 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн “ШУ02271210” гэж хаягласан Ганбаатарын Г.С гэх шээсний дээж хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “ШУ02271210” гэж хаягласан Ганбаатарын Г.С гэх шээсэнд ТНС /tetrahydrocannabinol/ илрэв. ТНС /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ийн 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /2-р хх 41-42/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 4595 дугаартай:

“Баянзүрх дүүргийн 2019 оны 08-р сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 22А байрны гадна машин шатсан гэх хэрэгт хэргийн газрын үзлэгээр хураан авсан өвс, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мердөгч, цагдаагийн дэслэгч А.Учрал" гэж хаягласан нойтон өвс ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн 159г, 116г тус тус жинтэй нойтон өвс ургамалд дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinoI/ илрэв. Бусад төрлийн найрлагыг тодорхойлох техникийн боломжгүй байна. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinoi/ нь    НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /2-р хх-ийн 44-45/,

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Сын мэдүүлэгийг газэр дээр нь шалгасан тэмдэглэл , гэрэл зураг /1-р хх-ийн 147-150/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1098 дугаартай:

...Г.С нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Одоо Г.С нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.С нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.С нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Г.С нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна. Мансуурах дон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал нь Монгол Улсад эмчлэгдэх боломжтой, СЭМҮТ энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой. Г.Сад сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 162-163/,

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Сын мөрдөн байцаалтад өгсөн:

...Би 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 13 дугаар хорооллын 3 өндөр байрны хажууд Монгол Expo худалдааны төвийн явган хүний замаар явж байхад хажууд Каннабис ургамал ургачихсан байхаар нь би түүж аваад гялгар уутанд хийж, наранд хатаагаад нунтагласан. Тэгээд найз М.Атай Халдвартын эмнэлгийн ойролцоо уулзсан. Бид хоёр эмнэлгийн ойролцоо юм яриад сууж байхдаа би түүсэн Каннабис ургамалаа үзүүлээд хамт цаасанд ороож хэрэглэсэн. Тухайн үед гэрээс аав залгаад байсан болохоор харилаа гээд явахад М.А найздаа өвснөөсөө өгчих гээд байхаар нь өөрийн түүсэн өвснөөс талыг нь өгчихөөд гэр лүүгээ явсан...сонирхоод түүчихсэн юм...М.Ад тийм зүйл түүсэн гэдгээ хэлээд тамхины гялгар уутанд дүүрэнг өгсөн. Үлдсэн 10 төгрөгний цагаан өнгийн гялгар ууттай өвсөө 22а байрны голын грашны дээр шидчихээд 3-4 хоногийн дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ажил руугаа явсан. Тэр өдөр өвсөө хийсэн цамцаа өмсчихсөн явж байгаад халаасанд нь нөгөө үлдсэн байгааг хараад Сонгинохайрхан дүүрэгт байдаг ажил дээрээ нойлын өрөөнд модон жорлонд сууж байхдаа НӨТ-ийн баримтанд ороож хэрэглэсэн. Тэгээд манай ажил ажиллахгүй амар гэхээр нь 13 дугаар хороолол руу граш дээрх өвсөө авахаар явсан. Би ажлаасаа гарахдаа интернетээр өвс хэрхэн хэрэглэж шавар гэх зүйлийг гаргаж авах талаар бичлэг үзсэн байсан. Тэгээд грашш дээрх гялгар ууттай өвсөө авсан. Би Долгорсүрэн гээд хүүхдээс пүүз авах ёстой байсан утсаар ярьтал машины ар талд байгаа би хөдөө явах гэж байна машин 22а байрны буланд байгаа түлхүүрийг нь 15-р байрны автобусны ТҮЦнд үлдээсэн байгаа аваад машин дотроос пүүзээ авангаа машины түлхүүрийг Пүүжээ эгчид өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгээд машин дээр ирээд гадаа байсан хуванцар том ундааны 2 ширхэг саван дотор өвсөө хийгээд дээрээс нь ахуйн газ дэлгүүрээс аваад машины жолоочын талын урд суудал дээр суугаад шахаад ундааны савнуудаа таглаад машины суудал доогуур хийсэн. Тэгээд ТҮЦ-нээс бэлэн хоол аваад халуун ус хийлгэж аваад төмөр аяганд өвсөө хийгээд хуванцар савны амсар дээр нь ууршуулсан. Ууршаад тос шиг зүйл гарч ирсэн, тэгэхээр нь ...тугалган цаас авсан байсан тэр цаасан дээр тавиад өөрт байсан 100 төгрөгийг хуйлж ороогоод доороос нь асаагуураар асаатал өөдөөс дэлбэрсэн..." гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 145-146, 2-р хх-ийн 59-60/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: Шүүгдэгч М.Аы иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, боловсролын гэрчилгээний хуулбарууд, сургуулийн тодорхойлолт зэрэг хувийн байдлыг тодорхойлох баримтууд /1-р хх-ийн 82-98/, Өсвөр насны шүүгдэгч Г.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн болон регистрийн дугаар өөрчилсөн тухай лавлагаа, хорооны тодорхойлолт /1-р хх-ийн 111-114, 2-р хх-ийн 67, 74/ зэргийг шинжлэн судлав.

 

 Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарынн гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон.

 

Нийслэлийн Прокурорын газраас Г.С, М.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарыг сэжигтэн, ялллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч нар урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо. 

 

Шүүгдэгч М.Аы хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, өсвөр насны шүүгдэгч Г.Сын үргэлжилсэн үйлдлээр хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, шээснээс мансуураалах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх тестийг ашигласан тэмдэглэл, мөрдөгчийн илтгэх хуудас, шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хэрэгт авагдсан эд мөрийн баримтууд, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч М.А, өсвөр насны шүүгдэгч Г.С нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, өсвөр насны шүүгдэгч Г.Сын гэмт хэрэг үйлдэж байгаа нөхцөл байдал, арга хэлбэр, тухайн төрлийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг ялгамжтайгаар оногдуулж, шүүгдэгч М.Ад оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, өсвөр насны шүүгдэгч Г.Сад сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулж  шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг 2 дахин багасгах нь зүйтэй байна.

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлэгт заасан үндэслэлээр шүүгдэгч нарт хуульд заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах талаарх санал, улсын яллагчийн өсвөр насны шүүгдэгч Г.Сад 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах тухай саналыг тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршигийн хэмжээ зэргийг харгалзан хүлээн авах боломжгүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр М.Аы биед үзлэг хийж хураан авсан 22.2 грамм ургамал, 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 5756 УБН улсын дугаартай автомашин шатсан гэх хэргийн газрын үзлэгээр хураан авсан өсвөр насны шүүгдэгч Г.Сын бэлтгэсэн 115 грамм жинтэй цагаан толгойтой хуванцар савтай нойтон өвс мэт зүйл 1 ширхэг, 160 грамм жинтэй цэнхэр өнгийн dose гэсэн бичиг бүхий бөглөөтэй хуванцар савтай нойтон өвс мэт зүйл 1 ширхэг, "чанартай асаагуур" гэсэн бичиг бүхий улаан болон ногоон өнгийн асаагуур 2 ширхэг, улбар шар өнгийн болон шар өнгийн 2 ширхэг хуванцар бөглөө, ахуйн газных мэт улаан өнгөтэй бөглөө 1 ширхэг, хуйлж үрчийсэн мөнгөлөг цаас 1 ширхэг, 18 см урттай төмөр зүйл 1 ширхэг зэрэг нь Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа устгаж, NJ1235988 гэсэн серийн дугаартай хуйлсан 100 төгрөгний дэвсгэртийг хэрэгцээний дагуу Монгол банкинд шилжүүлүүлж,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг бэхжүүлсэн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүллээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн учир шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Аыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

Өсвөр насны шүүгдэгч Г.Сыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, үргэлжилсэн үйлдлээр хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч М.Аыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар өсвөр насны шүүгдэгч Г.Сыг тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Сад оногдуулсан таван жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг хоёр дахин багасгаж хоёр жил зургаан сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр М.Аы биед үзлэг хийж хураан авсан 22.2 грамм ургамал, хэргийн газрын үзлэгээр хураан авсан 115 грамм жинтэй цагаан толгойтой хуванцар савтай нойтон өвс мэт зүйл 1 ширхэг, 160 грамм жинтэй цэнхэр dose гэсэн бичиг бүхий бөглөөтэй хуванцар савтай нойтон өвс мэт зүйл 1 ширхэг, "чанартай асаагуур" гэсэн бичиг бүхий улаан болон ногоон өнгийн асаагуур 2 ширхэг, улбар шар өнгийн болон шар өнгийн 2 ширхэг хуванцар бөглөө, ахуйн газных мэт улаан өнгөтэй бөглөө 1 ширхэг, хуйлж үрчийсэн мөнгөлөг цаас 1 ширхэг, 18 см урттай төмөр зүйл 1 ширхэг зэрэг тус тус устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт,

NJ1235988 гэсэн серийн дугаартай хуйлсан 100 төгрөгний дэвсгэрт 1 ширхэгийг хэрэгцээний дагуу Монгол банкинд шилжүүлүүлэхээр,

мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А, өсвөр насны шүүгдэгч Г.С нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.   

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А, өсвөр насны шүүгдэгч Г.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ