Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2015 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 231

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Цэндэд холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 577.166 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016  оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

                                                                                            Т О Д О Р Х О Й Л О Х нь:

         Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Цэнд нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 02 дугаар сараас хойш огт төлөөгүй.  Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 577.166 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 37 дугаар байрны 24а тоотод оршин суух РД:СЩ 81102810 Хардэл овогт Сэдэдийн Соёлсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “37 дугаар байрны 24а тоотод оршин суугч С.Соёлсүрэн би Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Баргилт цехэд засварчнаар ажилладаг. Уулын баяжуулах үйлдвэрээс нэхэмжилсэн халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 577.166 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын цалин дээрээс суутгуулах хүсэлтэй байна” гэжээ.     

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэгтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: “С.Соёлсүрэнгийн тайлбартай танилцлаа. Төлбөр төлөх хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

                                                                                                   Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Г.Цэндэд холбогдуулан халаалт, халуун хүйтэн усны төлбөр болох 577.166 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Г.Цэндийг  С.Соёлсүрэнгээр сольжээ.

Хариуцагч С.Соёлсүрэн нь “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 577.166 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцэж, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 577.166 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 17.965 төгрөгний тавин хувь 8982 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч С.Соёлсүрэнгээс 8982 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар    зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

1. Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлийн шаардлага 577.166 /таван зуун далан долоон мянга нэг зуун жаран зургаан/ төгрөгийг хариуцагч Хардэл овогт Сэдэдийн Соёлсүрэн нь  төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.        

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17.965 төгрөгний тавин хувь 8982 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 8982 төгрөг 50 мөнгийг хариуцагч С.Соёлсүрэнгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч С.Соёлсүрэн нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               Р.БАТБАЯР