Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 1381

 

 

 

 

 

 

   2019        09         05                                  2019/ШЦТ/1381

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Н.Баасанбат, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

           улсын яллагч Э.Гэрэлмаа,

шүүгдэгч М.Э , түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж ҮД:00-32,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантогтох, түүний өмгөөлөгч Б.Батжаргал ҮД:09-22,

гэрч Т.Бүрэнжаргал, Б.Энхбаатар,

шинжээч эмч С.Одончимэг,

иргэдийн төлөөлөгч Ш.Содномбалжир,

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2013 0100 0267 дугаар хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М.Э

Холбогдсон хэргийн талаар:

М.Э  нь 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангамжийн 183 тоотод архидан согтуурсан үедээ Б.Батбаатарын нүүрэн тус газарт цохиж унагаан амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э  мэдүүлэхдээ: Тухайн өдрийн урьд өдөр талийгаач над руу залгаад уулзъя гэсэн. Маргааш нь бид хоёр Ялалт кинотеатр дээр уулзаад архи уусан. Нилээн хэдэн шил архи уусан. Талийгаач Энхбаатар гэх найзыгаа дуудсан. Би Энхбаатарыг танихгүй. Надтай Мөнхцоож, Батбаатар, Мөнхбаатар нар хамт хамт архи уусан. Үдээс хойш Бүрэнжаргалыг дуудсан. Талийгаач Бүрэнжаргал хоёр урьд маргалдсан байсан. Тэгэхээр нь би Бүрэнжаргал руу залгаад бид нар танайд очиж болох уу гэж асууархад хүрээд ир гэсэн. Тэгээд бид нар Бүрэнжаргалын гэрт  очсон. Бүрэнжаргал нэг шил архи гаргаж ирсэн.. Батбаатар Бүрэнжаргал бид гурав багын явдалаа яриад сууж байхад Энхбаатар гадуурхалаа гээд жаахан уурласан. Гэтэл талийгаач Энхбаатарыг гаргаж өгсөн. Тэгээд талийгаач орж ирээд сууж байхад Энхбаатар араас нь орж ирсэн. Энхбаатар бид хоёр хоорондоо маргалдсан. Тэр үед Бүрэнжаргал та нар гэрт зодолдлоо гар гээд хөөсөн.  Бүрэнжаргал бид хоёрыг салгасан. Энхбаатар эхлэж гараад би араас нь гарсан... Араас Бүрэнжаргал гарч ирсэн. Ингэж байхад Мөнхцоож араас гарч ирсэн. Бүрэнжаргал намайг салгаад гэр рүү  орсон. Гэр рүү ороход талийгаач өвдөгөөрөө газар сөхөрч суусан байсан. Бид хоёр яасан бэ гээд дээш нь харуулахад царай нь хөхөрсөн байсан. Би биеийн тамирын багш учраас өөрийн чадах зүйлээ хийсэн. Тэгээд Энхбаатар түргэн тусламж дуудсан. Ийм л зүйл болсон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантогтох мэдүүлэхдээ:  Задлан шинжээчийн дүгнэлтээр гавал тархины хүнд гэмтлийн улмаас зүрхний дутагдлаар нас барсан  гэсэн. Аав маань 25 жил цагдаагийн байгууллагад ажиллаад гавьяаны амралтанд гараад 1 жил болж байсан. Мөрдөн байцаалтын явцад тодорхой хэрэг байсан. Одоо бол хэрэгт холбогдсон  хүмүүс  мэдүүлэг өгөөд сурсан байна. . Шүүгдэгчийн өгч  буй  мэдүүлэг бүгд зөрүүтэй байна. 15 нас хүрээгүй дүү маань байгаа. 30.000.000 төгрөг нэхэмжилж байна. Тухайн үед материалаа бүрдүүлээд өгсөн  байгаа гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газрын үзлэг, цогцсын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19-26-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Баярмаагийн өгсөн: ...Би талийгаач Б.Батбаатарын эхнэр нь байгаа юм. Талийгаач 10-р хороололд барилга дээр харуул хамгаалалтын албанд ээлжээр 24 цагаар жижүүрт гардаг байсан. 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн өглөө ажилдаа явсан. Өдөр нь би ажил дээрээ ирчихээд утсаар яриад хоол, ундаа идсэн үү гээд ойр зуурын юм ярьсан, орой 20 цагийн үед гэртээ ирэхэд манай охин аавдаа хоол аваачиж өгчихөөд ирсэн гээд байж байсан. Тэгээд аав маргааш хөдөө Зэлтэрийн сангийн аж ахуй явах ажилтай болсон гэнэ гээд ярьж байсан. Маргааш нь би ажилдаа явж ирчихээд охиноосоо асуухад аав өглөө ажлаасаа бууж ирээд нөгөө хүн нь утасдахгүй бол амарна гээд байж байтал өдөр 11 цагийн үед нөгөө хүн нь утасдаад аав хөдөө явчихлаа гэж хэлж байсан. Би талийгаачийг нас барсан талаар 2013 оны 06 дугаар сарын 20-ны өглөө анх сонсож мэдсэн. Тэр өглөө ажилдаа явах гэж байтал Чойрт байдаг миний эгч Алтанцэцэг, Дарханд байдаг дүү Болормаа нар манайд ирж энэ талаар хэлсэн. Талийгаачтай би тэр үед утсаар яриагүй...

...Оршуулгын зардалтай, буяны ажилд зарцуулсан мөнгөнүүдийн баримтуудыг тухайн үедээ цуглуулж байсангүй. Ингэх ёстой ч гэж бодож байсангүй. Нөхөж хагас дутуу авсан хэдэн баримтуудыг авч ирлээ. Нийт 2.823.000 төгрөгийн баримт авч ирж өглөө. Оршуулгын зардалд барагцаагаар 9.500.000 төгрөг зарцуулсан. /1-р хх-ийн 46-52, 3-р хх-ийн 68-69 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантогтохын өгсөн: ...Талийгаач эцэг маань 2013 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 9-10 цагийн хооронд ажлаасаа буугаад гэртээ ирсэн. Энэ үедээ аавын биед  ил харагдахаар гэмтэл, шарх байгаагүй. Мөн аав маань архи, дарс уугаагүй эрүүл байсан. Ингээд 11 цагийн алдад гар утас нь дуугараад нэг хүнтэй ярьж байгаад гэрээс гарч явсан. Хэн гэдэг хүнтэй ярьсныг нь мэдэхгүй. Гэтэл шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр талийгаачийн биед ...хамрын хянганд 1.1х0.6 см, зүүн нүдний зовхины дотор булан тойрсон 2.5х1 см цус хуралттай, доод зовхинд хавантай, бүдэг хөх цус хуралттай, дээд уруулын зүүн хэсэгт бага зэрэг хавантай, 1х0.5 см бүдэг ягаан цус хурсан. Зүүн бугалганы урд 4х1 см, баруун шууны гадна бүдэг хөхөлбөрөнгийн 5х3 см цус хуралттай, баруун сарвууны гадна 0.7х0.6 см, 0.7х0.7 см шалбаралттай, тархины суурийн артерийн хагарал, тархины 2 тал бөмбөлгийн орой болон суурь хэсгийн зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, бага тархи болон уртавтар тархинд цус харвалт зэрэг гэмтэлтэй байна. Иймд эдгээр гэмтлүүдийг хэн учруулсан, талийгаачийн үхлийн шалтгаан нь гадны нөлөөтэй эсэх талаар нэг бүрчлэн шалгаж тогтоолгох хүсэлтэй байна. Үнэхээр хэн нэгэн цохиж зодсон уу, аль эсхүл унаж ойчсон уу гэдгийг тэнд байсан хүмүүсийг сайтар шалгаж үнэн зөвийг олж тогтоолгон эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж өгөхийг та бүгдээс хүсч байна...

...Би аавыг нас барсан талаар маргааш өглөө нь мэдсэн. Тэр өдөр найзындаа очиж хоночихоод өглөө ээж утсаар яриад “би ажилдаа явлаа, дүү чинь ганцаараа үлдэж байна, чи ир гэсэн” тул би гэртээ ирэхэд манай хамаатнууд ирж таараад тэд нараас сонсож мэдсэн...

...Би мөрдөн шалгах нууц ажиллагааны материалтай танилцлаа. Энэ Пүрэвдорж гэх хүн прокуроруудтай их танил талтай бололтой, яллагдагч М.Э  нь миний амь хохирогч аавын минь ажил явдал ирээд миний талийгаач миний аавын ээжид би найзыгаа алчихлаа гэж хэлж уйлсан гэдгийг би эмээгээсээ сонссон. Ажил явдлын зардлын баримт гэх зүйл алга. Нэхэмжлэх эрхтэй гэдгээ мэдэж байсан ч гарсан зардлын баримтуудыг хэргийн материалд хавсаргаж нэхэмжлэх ёстой гэдгийг мэдээгүй учир хадгалаагүй, одоо ямар нэгэн баримт гэх зүйл алга. Ойролцоогоор 20 орчим сая төгрөгийн зардал гарсан. М.Э  энэ ажил явдалд ямар нэгэн байдлаар оролцоогүй, туслаагүй, ямар нэгэн байдлаар миний эх Т.Баярмаа болон надтай уулзаагүй, буруугаа хүлээж уучлалт ч гуйгаагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-56, 80-81, 3-р хх-ийн 102-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Буяндэлгэрийн өгсөн: ...М.Э , талийгаачийн найз цагдаа гэх М.Э ын 2 найз гээд 5 хүн үлдсэн. Тэднийг хаашаа явсныг мэдэхгүй, намайг салах үед олон үндэстний хоолны газрын гадаа М.Э ын машинд үлдэцгээсэн. Тухайн 2013 оны 06 дугаар  сарын 19-ний өдрийн маргааш нь талийгаачийн багын найз болох Одгарав надтай /96091377/ утсаар холбогдож байгаад өнгөрсөн гэнэ гэж хэлж би мэдсэн...

...Тийм хүн байгаагүй. Би М.Э , Батбаатар нартай цуг явж 1000 оюутны байрны гаднаас цагдаа хүнийг аваагүй. Мөн тэд нартай ямар ч архи, дарс уугаагүй. Надаас өөр хүнтэй явж тэр хүнийг авсан юм байлгүй...Батбаатартай уулзахад одоо санахад нүүр болон биеийн ил харагдах хэсэгт хөхрөлт няцралт, шарх гэмтэл харагдаагүй. Ойрд уулзаагүй гээд бид 2 гар барилцаж уулзалдсан. Мөн М.Э  бид хоёртой цуг автомашин дотор болон хоолонд ороход хүртэл цуг байхад Батбаатарт тийм гэмтэл шарх анзаарагдаагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-63-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Лхагвабаярын өгсөн: ...2013 оны 06 дугаар сарын 19-ний оройн 18 цагийн орчим дэлгүүр орчихоод ирэхэд Бүрэнжаргал ахынд гадны хүмүүс ирсэн байсан. Тухайн үед Бүрэнжаргал ахынд ямар хүмүүс ирсэн талаар мэдээгүй. Тэгээд дэлгүүр орж ирээд  би гэрт угаалгын машинд хийсэн байсан хувцсаа гаргаж байсан чинь гадаа 2 хүн зодолдоод Бүрэнжаргал ах тэр 2 хүнийг салгаж байсан. Тэгээд би харчихаад гадаа хүн зодолдоод байна гэж хэлэх гээд нөхөр дээрээ очиход машины дугуй хийлчихсэн сууж байсан. /Бүрэнжаргал ах Баянзүрх зах дээр махны ченж хийдэг, хашаандаа авто угаалга, дугуй засвар ажиллуулдаг бөгөөд манай нөхөр дугуй засварыг ажиллуулдаг юм/ Тэгээд нөхөртөө хэлээд эргээд хашаа руу ороход Бүрэнжаргал ах тэр хоёр зодолдож байсан хүнийг салгаад ногоон пудволктой ахыг яв гэж хэлээд цээж нүцгэн ахыг гэр рүүгээ оруулж байсан. Тэгээд ногоон пудволктой ах эргэж гүйж орон ахиад зодоон хийх гээд байсан. Тэгээд Бүрэнжаргал ах ногоон пудволктой ахыг дахиад гэрээсээ яв гэж хэлээд гаргаж байсан. Тэгэхэд тэр ногоон пудволктой ах хашаан дотор Бүрэнжаргал ахын байшингийн урд талын довжоон дээр л сууж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр ногоон пудволктой ах утсаар ярьж байх шиг байсан. Тэгээд би цаашаа авто угаалгын газар руу орчихсон. Манай нөхөр хашаа руу орж ирээд зодоон намжсан байсан учраас эргээд гараад яваад өгсөн. Тэгээд чимээгүй болохоор нь эргэж гараад дэлгүүрт орж найзтайгаа жаахан юм ярьж суусан. Тэгээд удалгүй эргээд гарч ирээд нөхөр дээрээ очсон чинь манай нөхөр цагдаа болон эмнэлэг дуудсан юм шиг байна гээд байж байсан. Тэгээд удаагүй цагдаа ирээд удаагүй байж байгаад түргэний тэрэг ирсэн. Тэгээд би гэр рүүгээ ороод гараагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Энхбаатарын өгсөн. ...2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр талийгаач Б.Батбаатар, түүний найзууд болох Б.Мөнхцоож, М.Э  нарын хамт Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр Хангамжийн гудамжинд Т.Бүрэнжаргал гэдэг айлд очсон. Тэднийд очихоосоо өмнө Б.Батбаатар, Б.Мөнхцоож, М.Э  бид нар архи ууцгаасан, бүгдээрээ халамцуу очсон. Гэрийн эзэн Т.Бүрэнжаргал бидэнд 0.75 литрийн Хар чингис архи 1 ширхэг, 3-4 ширхэг пиво авсан. Түүнийг бид нар бүгдээрээ л хувааж уусан. Тэгээд архи ууж байхдаа гэрийн эзэн Т.Бүрэнжаргал мөн М.Э  нар нь Б.Батбаатартай үг сөргөөцөлдөөд, муудалцах шинжтэй ярилцаад байсан. Тэгэхээр нь би Т.Бүрэнжаргал, М.Э  нарт хандан Б.Батбаатарыг өмөөрч “та нар яах гэж нэгнийгээ ингэж байдаг юм, больцгоо” гэж хэлээд ерөөсөө би явлаа, та нартай үг хэл нийлэхгүй юм байна гэж хэлээд хаалгаар гартал үүдний амбаарт гэнэт араас М.Э  татаж унагаагаад нүүр рүү өшиглөсөн. Мөн угсруулаад босох завдал өгөлгүй өшиглөөд байсан. Мөн хажуунаас гэрийн эзэн Т.Бүрэнжаргал бас өшиглөсөн. Тэгж байтал Мөнхцоож гарч ирж биднийг салгасан ба М.Э  Т.Бүрэнжаргал нар буцаж гэртээ орчихсон ба миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан болохоор Мөнхцоож ус авч ирж байшингийн цонхны доор цусаа угаасан. Тэгж байтал гэрт хүмүүс орилолдоод явчихаар нь би “за энэ нэг л биш боллоо” гэж бодоод тэдний байшин дотор яваад ортол Б.Батбаатар шалан дээр дээшээ хараад хэвтчихсэн Т.Бүрэнжаргал, М.Э  хоёр сандарсан байдалтай цээжин дээр нь дараад хиймэл амьсгаа хийж харагдсан. Тэгээд л би тэр дор нь 102, 103 руу тус тус залгаж дуудлага өгсөн. Удалгүй түргэн болон цагдаагийн ажилтнууд ирсэн ба намайг цагдаагийн машинд саатуулан суулгасан...

...М.Э , Бүрэнжаргал, Батбаатар нар хоорондоо юм ярьж байхдаа урьд өмнө нь болсон асуудлыг ярьж хоорондоо маргах шинжтэй болохоор нь би эхний удаа та нар больцгоо гэж хэлэхэд тэд үгэнд ороод дуугүй болсон. Тэр үед би тэр хэдтэй үг яриа нийлэхгүй байсан болохоор 1 удаа явахаар гарч буцаж орсон...Намайг гэрээс зодуулж гарах хүртэл хугацаанд талийгаач Б.Батбаатар хэн нэгэнтэй зодолдож ноцолдсон асуудал болоогүй. Харин зодуулаад гадаа цусаа угааж байх хооронд байшин дотор М.Э , Бүрэнжаргал, Батбаатар нар үлдсэн ба тэр 3-ын хооронд ямар нэгэн зүйл болсон байх гэж би үзэж байна. Яагаад гэхээр Мөнхцоож надад ус хийж өгөөд цусаа угааж байхад байшин дотор хүүе, хаая гээд пижигнэлдээд явчихсан. Энэ асуудал маш богино хугацаанд болсон. Тэгэхээр талийгаачийн цамцны товч тасарсан асуудлыг М.Э , Бүрэнжаргал нар л мэдэж байгаа байх. Миний бодлоор намайг зодож гаргасны дараа М.Э , Бүрэнжаргал нар буцаж ороход талийгаач Б.Батбаатар намайг өмөөрч тэр хоёртой маргаж, улмаар зодуулсан байх гэдэг бодол надад байдаг юм...

...Тэгтэл гэрийн эзэн хүрч ирээд М.Э  бид хоёрын дундуур орж ирээд намайг түлхэх үед нь цаашаа үүдний таамбар руу гарч унасан юм. Тэгээд босч ирэх хооронд нүүр, нуруу, бөөр рүү баахан өшиглөөд авсан. Хэн нь салгасныг мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг салгаад үүдэнд гараад алив ус байна уу гээд би чинь цонхны орчим нүүр, гараа угаагаад зогсож байтал гэр дотор гэнэтхэн хүүе, хаая болоод явчихсан юм. Тэгэнгүүт нь би явж ороод хартал байшингийн голд талийгаачийн толгой нь зүүн тийшээ харчихсан, амнаас нь хөөс сахраад М.Э  дээрээс нь дарчихсан хиймэл амьсгаа аманд нь хийгээд байж байхаар нь хүүе та нар чинь юу болж байна гээд тухайн үед өөрийн барьж байсан 93023132 дугаарын утсаараа 103-т дуудлага өгөөд дараа нь 102-т дуудлага өгсөн юм. Тэгээд би гадаа 102, 103 дугаартай байнга утсаар ярьж хаягаа хэлсээр байгаад 103 ирсэн. Гэтэл араас нь 102-н цагдаа нар төд удалгүй ирсэн. Тэгээд л намайг цагдаагийн машинд суулгасан. Намайг утсаар ярьж байх хооронд М.Э  хашаан дотор нүцгэн миний найз үхчихлээ, одоо би яах юм бэ гээд л орилж хашгираад яваад байсан юм. Тэгээд прокурорын мөрдөн байцаах албанаас хүмүүс ирээд бид нарыг авч ирж эрүүлжүүлэх байранд хийсэн...

...Сандарсан чимээ сонсогдсон. Тэгэхээр нь би яваад ортол талийгаач дээшээ харчихсан амнаа нь хөөс сахарсан байсан. Тэгсэн М.Э  цээжин дээр нь дараад байсан. Зодолдсон цохилцсон чимээ биш...

...Тэгэхэд Батбаатар ямар ч хөдөлгөөнгүй царай нь хөхөрчихсөн хэвтэж байсан. Бүрэнжаргал гайхсан байдалтай Батбаатарын цаад талд нь зогсож байсан. М.Э  их сандарч тэвдсэн байдалтай Батбаатарын дээр нь мордоод суучихсан цээжийг нь дараад амаараа хиймэл амьсгаа хийгээд байж байсан. Батбаатарын амнаас хөөс сахарчихсан байхад сэжиглэж арчих ч үгүй шууд л амыг  нь үмхэж аваад хиймэл амьсгаа хийж байсан. Би тухайн үед Батбаатарыг М.Э  ийм болгочихсон гэж бодсон. Тэр үед би хүүе та нар чинь юу болж байна гэж хэлсэн. Тэгэхэд М.Э , Бүрэнжаргал хоёрын хэн нь ч, юу ч дуугараагүй. Тэрнээс хойш Бүрэнжаргал, М.Э  хоёртой ярилцахаар ойртоогүй болохоор юм яриагүй. Юм ярих ч шаардлага гараагүй...

...Би яг амь хохирогчийг хэн цохисныг хараагүй. Миний бодлоор бол тухайн үед байсан хүмүүсээс амь хохирогчоос өөр хэн нэгэн намайг өмөөрөхгүй байсан. Цагдаа нар ирчихсэн байсан. Тэгэхэд М.Э  “би найзыгаа алчихлаа” гээд л орилоод гүйгээд байсан. Цагдаа нар ирээд намайг машинд суу гэж хэлсэн. Тэгээд л би цагдаагийн алаг машинд суусан. Цагдаагийн алба хаагч нар М.Э ыг уйлж байхад харсан байх...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59, 93-96, 2-р хх-ийн 84-87, 92-94, 3-р хх-ийн 87-90, 107-108-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мөнхцоожийн өгсөн: ...Очоод Бүрэнжаргалынх 1 шил Хар чингис /0.75 литр/ архи гаргаж өгсөн. Тэрнийг ууж байгаад Энхбаатар, М.Э  2 маргалдсан. Тэгээд гэрт 1, 2 удаа тэр цохилцож авсан. Тэгээд барилцаад гадагшаа гарахад нь Бүрэнжаргал бид 2 хойноос нь гарсан. Бараг цуг шахуу гарсан. Гараад тэр хоёрыг салгасан. Гэрийн эзэн М.Э ыг аваад би Энхбаатарыг салгаж аваад шанагаар ус хийж өгч нүүрийг нь угаалгасан. Тэгээд ороход сууж байсан, Батбаатар хэвтчихсэн байсан. Бүрэнжаргал, М.Э  2 миний найз хачин болчихлоо гээд хиймэл амьсгаа хийж эхэлсэн. Тэр хооронд түргэн, цагдаа 2 ирсэн. Ийм л зүйл болсон...

Би яг тодорхой сайн мэдэхгүй байна. Би тэд нарыг юм ярьж байхад хэсэг зуур унтаад өгсөн байсан. Тэгээд түжигнэлдээд ирэхээр нь гайхаад боссон. Энхбаатар, М.Э  тэр хоёр зодолдоод гэрээс гарсан. Араас нь Бүрэнжаргал гарсан. Талийгаач ганцаараа гэрт үлдсэн. Талийгаачтай зодолдсон хүн байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102, 103-104-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Бүрэнжаргалын өгсөн: ...Тэгээд архиа задлаад би тэд нарт архиа хундагаар 2 тойруулаад байж байтал үл таних залуу болох Энхбаатар, М.Э  хоёр  хоорондоо муудалцангуутаа шууд гэрт зодолдсон. Энхбаатарын хамарнаас цус гоожоод зуух болон ойр орчимд нь цус болчихоор нь би босоод Энхбаатарыг барьж аваад М.Э той зууралдаад байсан учраас дундуур нь орж салгаад гэрээс Энхбаатарыг түлхээд гаргаж байх хоорондоо Баагий буюу Батбаатарыг М.Э ыг аваарай гэж хэлэхэд Энхбаатартай ноцолдоод түлхэж байх хооронд Батбаатар сандал дээрээс босч ирэх үед М.Э  Батбаатарын нүүр рүү цохисон. Би гадагшаа Энхбаатарыг аваад гартал араас М.Э  гарч ирээд зууралдаад байхаар нь салгаад буцаад М.Э ыг түлхээд гэр рүү орж ирэх үед Батбаатар доошоо хараад уначихсан байсан. Тэгээд М.Э  Батбаатарыг дээш нь харуулсан чинь царай нь хөхөрчихсөн байсан. Тэгээд хиймэл амьсгаа хийгээд дээрээс нь дараад байсан чинь сэргэхгүй байсан юм. Тэгтэл М.Э  20 жил уулзаагүй найзыгаа алчихлаа шүү дээ гэж хэлтэл Мөнхцоож босч ирээд наад хүн чинь болохоо больчихжээ, түргэн дуудахгүй бол болохгүй юм байна гээд түргэн тусламж дуудсан. Тэр хооронд Энхбаатар гадаа орилоод эд нар намайг зодчихлоо, би цагдаагийн хошууч хүн байна гээд хашаанд орилоод байсан учраас бид нар нэг их тоогоогүй. Түргэн, цагдаа ирэх хооронд Энхбаатар хамар, амнаас нь цус гарчихсан байсан учраас Мөнхцоож гарч нүүрэн дээр нь ус хийж өгсөн юм. Ингээд л түргэн тусламж, цагдаагийнхан ирээд бид нарыг аваад явах гэж байхад би найзыгаа алчихлаа шүү дээ гээд хашааны банз гараараа нүдээд байсан юм...

...Тэгэхээр нь би М.Э ыг түлхээд гэртээ оруулахад Батбаатар доошоо хараад уначихсан хэвтэж байсан. Тэгээд М.Э  дээшээ харуулаад хиймэл амьсгаа хийсэн. Анх мэдүүлээгүйн гол учир нь Батбаатарыг М.Э ыг цохисноос болоод үхчихсэн гэж огт бодоогүй. Мөнхцоож, Батбаатар 2 хамт байсан учраас тэр асуудлын талаар Мөнхцоож мэдүүлсэн байх гэж бодож байна. Тэгээд ч миний багын 2 найз энэ хэрэгт холбогдсон. Нэг нь үхэж, нөгөө нь шоронд орох нь байна гэж би бодоод тухайн үед Мөнхцоожид хэлж байсан. Надад маш хэцүү байна. Найзууд маань энэ асуудалтай чи өөрөө мэдүүлгээ сайн өгөөрэй, үнэнийг нь хэлээрэй гэж байсан юм...

...Тэр үед би Батбаатарт хандаж “Баагий Очироог цааш нь аваарай” гэж хашгирсан. Тэр үед Батбаатар М.Э ыг татаж авах гээд хажуунаас нь татах шиг болсон. Тэгтэл М.Э  Батбаатарын нүүр рүү нь гараараа нэг цохисон. Батбаатар газар унах шиг болсон. Би тэр үйлдлийг хальт л харсан. Би Энхбаатарыг түлхээд гаргах гэж байсан ба эргэж харах, урагшаа харах маягтай үйлдэл хийж байсан. Тэгээд хаалгаар гарах таараад Энхбаатарыг яг яасныг нь гүйцэт хараагүй. М.Э  Батбаатарыг 1 цохичихоод шууд Энхбаатар бид хоёрын араас гүйгээгээрээ залгаад хаалгаар гарсан. Гадаа гарангуут М.Э  Энхбаатар руу дайраад, Энхбаатар М.Э  руу дайрч, харилцан бие биенийгээ цохиж зодолдсон. Би голоор нь орж салгасан. Энхбаатарыг чи яв гээд хөөсөн боловч явахгүй зогсоод байсан болохоор арай илүүрхэж дайрч давшлаад байсан М.Э ын хөдөлгөөнийг хорьж, тэвэрч аваад чи боль, ор гээд гэр рүүгээ түлхэж оруулсан. Тэгээд М.Э ын араас залгаад зэрэг гэр рүү орсон. Гэрт орж ирэхэд Мөнхцоож анх сууж байсан газраа сууж байсан. Харин Батбаатар М.Э т цохиулж унасан газраасаа хөдлөөгүй, тэндээ доошоо хараад ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Батбаатарыг газар хэвтэж байгааг М.Э  хаалгаар орж ирэнгүүтээ хараад энэ яачихаа вэ гээд гүйх маягтай очоод дээш нь эргүүлсэн. Тэгтэл Батбаатарын царай нь хөхөрчихсөн, амнаас нь бага зэрэг хөөстэй, хэрчсэн лууван мэт идсэн зүйл нь гарсан байсан. Батбаатарын царай нь их сонин харагдсан тул би ч гэсэн айж сандарсан. Хүүе наадах чинь яачихаа вэ гэхэд М.Э  Батбаатарын дээр мордож сууж байгаад цээжин дээр нь дарж хиймэл амьсгаа хийсэн. Би гар хүрээгүй, хажууд нь хараад зогсоод байсан. М.Э  нилээн удаан цээжин дээр нь дарж, амаараа аманд нь хиймэл амьсгаа хийсэн ба яачихаа вэ, найзыгаа алчихлаа шүү дээ гээд сэгсчээд байсан. Баагий сэргээч дээ, бид нар чинь найзууд биз дээ, 20 жил уулзалдаагүй найзууд шүү дээ, ийм юм болно гэж бодоогүй шүү дээ, чи чинь яачихаа вэ сэргээч дээ гээд хашгираад орилоод байсан. Мөнхцоож өндийгөөд босоод ирсэн байсан. Мөнхцоож “наад хүн чинь болохоо байчихсан байна, түргэн цагдаа дуудъя гээд гарсан. Гадаа гараад эргэж орж ирээд эмнэлэг, цагдаа дуудсан гэж хэлсэн ба Энхбаатарыг одоо хүн амьтан ирнэ, чи наад хамарныхаа цус нөжийг угаа гээд Мөнхцоож шанагаар ус утгаад Энхбаатарын гар дээр хийж өгч байсан. Тэр үед М.Э  Батбаатарыг сэргээх гээд цээжин дээр нь дараад л хиймэл амьсгаа амаараа хийгээд л үзээд л байсан. Түргэн иртэл шахуу 20-иод минут хиймэл амьсгал хийсэн. Би хажууд нь яахаа мэдэхгүй балмагдаж зогсож байсан. Би тэр үед М.Э т цохиулаад ийм зүйл болчихлоо гэдгийг мэдэж байсан. М.Э  ч өөрөө мэдээд тэгж тэвдэж сандарч байсан байх гэж бодож байна. М.Э  тэгж хиймэл амьсгал хийж байхдаа уйлаад өчнөөн жил уулзалдаагүй найзууд биз дээ, яачихаа вэ сэргээч, би яах юм бэ, ингэж болохгүй шүү дээ гээд сэгсчээд байсан. Дээр нь мордож суугаад цээжин дээр нь дарж ч үзсэн. Хажууд нь гарч ч үзсэн. Зөндөө л хиймэл амьсгал хийж, цээжийг нь дарж сэгсэрч хамрыг нь чимхэж уруулных нь дээр, доор дарж сэргээх гэж үзэж байсан. Бараг өргөөд сэгсрэх нь холгүй байсан. Мөнхцоожийг дуудлага өгснөөс 20-иод минутын дараа цагдаа, түргэн хоёр  зэрэг шахуу ирсэн...

...Тэгээд би М.Э ын араас нь очиж хамт гэр рүүгээ орсон. Тэгэхэд М.Э  гэрээс гарахдаа амь хохирогчийг цохисон яг тэр газарт сууж байсан сандалныхаа дэргэд толгойн хэсэг нь газарт хүрсэн, 2 хөл нь газар өвдөглөсөн байдалтай унасан байсан. М.Э  амь хохирогчийг дээрх байдалтай унасныг хараад Баагий чи яагаад байгаа юм бэ гэж хэлээд амь хохирогчийг татаад дээш нь харуултал амь хохирогчийн царай нь хөхөрсөн, амнаас нь жаахан хөөсөрхөг зүйл гарсан байдалтай байсан. Тэгээд М.Э  ямар нэгэн судас барьж, амьсгалыг нь үзэлгүйгээр шууд амь хохирогчид хиймэл амьсгал хийж энэ хоорондоо уйлаад чи яачих аа вэ, бид чинь 20 жил уулзаагүй найз нар шүү дээ гээд амь хохирогчийн цээжин дээр нь дарж, ам руу нь үлээж, сэгсэрч байсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 80-83, 88-90, 3-р хх-ийн 82-86, 110-113-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1084 дугаартай шинжээчийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1. Гавал тархины битүү гэмтэл: тархины суурийн артерийн хагарал, тархины 2 тал бөмбөлгийн орой болон суурь хэсгийн зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, бага тархи болон уртавтар тархинд цус харвалт.

2. Зүрх судасны хурц дутагдал: Тархи, уушгины хурц хаван.

3. Зүүн нүдний зовхи, хамрын хянга, хүзүүний баруун хажуу доорх болон бугалга шуу, сарвууны цус хуралтууд, хүнд зэргийн согтолт.

ДҮГНЭЛТ:

1. Б.Батбаатарын бие цогцогст хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр доорх оношийн хэсэгт дурдсан гэмтлүүд тогтоогдлоо.

2. Б.Батбаатар нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

3. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь хүнд зэргийн согтолт илэрсэн байна.

4. Цус нь ABO системээр OI бүлэгтэй байна.

5. Нүүр, хүзүү, гарын цус хуралтууд нь үхэлд нөлөөгүй гэмтэл болно.

6. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шинжээч эмч С.Одончимэг гэх дүгнэлт /1-р хх-ийн 122-124-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 947 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

1. Шүүх эмнэлгийн №1084 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Б.Батбаатарын цогцост гавал тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, хамрын хянга, хүзүү, бугалга, шуу, сарвууны цус харвалт бүхий гэмтэл учирчээ.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4.5. Талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

6.7. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай зүрх судасны дутагдалд орж нас баржээ.

8. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй байна.

9. Талийгаач нь O/I/ бүлгийн цустай байна.

10. Талийгаачийн цусанд 3.3% спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэргийн үзүүлэлт болно. Шинжээч эмч М.Энхбаяр, Т.Сэлэнгэ, Б.Долгормаа гэх дүгнэлт /2-р хх-ийн 196-197-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1174 дугаартай шинжээчийн:

1. 2017 оны 09 сарын 07-ны өдрийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаяр, Т.Сэлэнгэ, Б.Долгормаа нарын гаргасан 947 дугаартай дүгнэлтийн эхний хуудасны нүүр хэсэгт болсон хэргийн товч: Хэргийн материалаас 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хөшөөтийн 183 тоотод нас барсан гэж хэргийн утгыг буруу бичсэн нь бичлэгийн алдаа байна. Дээрх дүгнэлт нь эрүүгийн 201301000267 дугаартай хэрэгт гаргасан дүгнэлт мөн байна.

2. 2017 оны 09 сарын 07-ны өдөр шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаяр, Т.Сэлэнгэ, Б.Долгормаа нарын гаргасан 947 дугаартай дүгнэлтэнд/ болсон хэргийн товч: хэргийн материалаас: 2013 оны 05 сарын 31-ний өдөр Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо Хөшөөтийн 183 тоотод нас барсан/ гэж хэлээд, 2013 оны 06 сарын 28-ны өдөр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан 1084 дугаартай дүгнэлтэнд/ болсон хэргийн товч: 2013 оны 05 сарын 31-ний өдөр Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо, Хөшөөтийн 183 тоотод нас барсан/ гэж хэргийн утгыг өөрөөр бичсэн нь бичлэгийн алдаа байна.

3. 2013 оны 06 сарын 28-ны өдөр шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан 1084 дугаартай дүгнэлт 2017 оны 09 сарын 07-ны өдөр шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаяр, Т.Сэлэнгэ, Б.Долгормаа нарын гаргасан 947 дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

4. 2013 оны 06 сарын 19-ний өдөр Баянзүрх дүүрэг 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангамжийн 183 тоотод байрлах М.Э  гэгч нь архидан согтуурсан үедээ Б.Батбаатарын нүүрэн тус газар нь цохиж унагаан санаатай алсан гэх эрүүгийн 201301000267 дугаартай хэргийн хохирогч, талийгаач Б.Батбаатарын биед гэмтэл учруулсан байна.

5. Талийгаач Б.Батбаатарын биед гавал тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, хамрийн хянга, хүзүү, бугалга, шуу, сарвуунд нь гэмтэл учирсан байна.

6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

7. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

8. Талийгаачийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт нь үхэлд нөлөөлсөн байна.   

9. Талийгаачийн гавал тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалтын улмаас төвийн гаралтиай зүрх судасны дутагдалд орж нас баржээ.

10. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй байна.

11. Талийгаач нь АВО системээр О/1/ бүлгийн цустай байна.

12. Талийгаач нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.

13. Талийгаачийн цусанд 3.3% спиртийн зэрэг илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. /3 дугаар хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/ Ахлах цэргийн шинжээч эмч Т.Амартүвшин, шинжээч эмч С.Чулуунсүх, Шинжээч эмч Ц.Нандинцэцэг, Шинжээч эмч Т.Номинцэцэг, Шинжээч эмч Г.Ганхүү гэх дүгнэлт /3-р хх-ийн 8-10-р тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2013 оны 06дугаар  сарын 24-ний өдрийн 4791 дугаартай шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Батбаатар /3Ш-1084/-н гэх цусанд 3.3 промилли, шээсэнд 2.7 промилли ходоодны шингэнд 5.9 промилли спиртийн агууламж илэрсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 125-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч С.Одончимэгийн өгсөн: ...гавал тархины гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсч болно. Учир нь судас хөхөрч байгаа учраас цохисон болон унаснаас үүсэх боломжтойг тодорхойлох боломжгүй. Цохилт, унаж ойчихын аль ч үед үүсч болно. Тухайн үед талийгаачийн цусанд согтолтын хүнд зэрэг гарсан. Уг гэмтэл нь шинэ гэмтэл. Уг гэмтлийг авсан даруйд ухаан алдана. Ер нь нэг их удахгүй үхэлд хүргэнэ. Үе хугарсны хувьд хувь хүний биеийн онцлогоос хамаарч янз бүр байна. Согтолт нь хувь хүний хувьд янз бүр байдаг учраас тодорхой хэмжээний үйлдэл хөдөлгөөн хийнэ. Тухайн хүнд согтууруулах ундаа хэрхэн үйлчилснийг тодорхойлох боломжгүй юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129-130-р тал/,

Шүүх Сэтгэц Эмгэг судлалын 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 508 дугаартай шинжээчийн:

1. М.Э  нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

2. М.Э  нь хэрэг үйлдэх үедээ хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байсан байна. Хэрэг хариуцах чадвартай байсан байна.

3. М.Э  нь одоогийн байдлаар хэрэг хариуцах чадвартай байна.

4. М.Э т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Шинжээч эмч Н.Туяа, Л.Баттулга, Я.Ганхүү гэх дүгнэлт /1-р хх-ийн 154-р тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р хх-ийн 112-113-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Батбаярын өгсөн: ...Ямар ч байсан 2013 оны зун байсан. 06 сард мөн байх аа, зун л байсан юм. Оройхон 18, 19 цагийн үед намайг ажил дээрээ байхад манай эхнэр Сувдаа утсаар ярихдаа “чи ирэх болж байна уу, би Бүрэнжаргал ахынд очлоо, сая Рэнцэнханд эгч яриад тэднийд согтуу хүмүүс ирээд нэг юм болсон юм шиг байна, намайг очоод үзээдхээч гэж байна” гэсэн. Тэгэхээр нь би эхнэртэйгээ за би араас чинь очъё гэж хэлээд утсаа тасалсан. Би ажил дээрээсээ гараад шууд эхнэрийнхээ араас Бүрэнжаргал ахын гэрт очсон. Би урьд өмнө нь Бүрэнжаргал ахынд очиж байсан болохоор гэрийг нь мэдэж байсан. Тэдний гэрийн хаягийг албан ёсоор хэлж мэдэхгүй ч шууд яваад очиж мэднэ. Бүрэнжаргал ахынх гэр нь Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байдаг хуучин Хангамжийн хашааны зүүн талд байдаг. Тэднийх хашаа, байшинд байдаг. Намайг тэдний хашааны гадаа очиход цагдаа, түргэний машин зогсож байсан. Бас нэг энгийн жижигхэн машин байсан шиг санаад байна...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 70-72-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Рэнцэнхандын өгсөн: ...Тэгтэл тэр өдөр үдээс хойш 15, 16 цагийн үед манай нөхрийн хамаатан Цагаанхүү эгч манайд ирсэн. Цагаанхүү эгч хөдөө гэр рүүгээ явна, явах унаа нь ирж авна гэж байсан. Цагаанхүү эгч нилээн ачаатай, цүнхтэй зүйлстэй явж байсан ба нөгөө машин нь зам дээр ирнэ гээд Цагаанхүү эгчийг нөхөр маань унаанд нь суулгаж өгнө гээд гэртээ үлдсэн. Мөн найзууд маань ч гэсэн Хонхор руу явж чадахаа байчихлаа гээд яваагүй. Харин охин Дарьцэцэг бид хоёр Хонхор руу явсан. Хонхорт очоод ном уншуулчихаад эргээд явж байхад манай нөхөр Бүрэнжаргал надтай утсаар ярихдаа “чи хурдан ир, манайд М.Э , Батбаатар, Мөнхцоож, өөр нэг үл таних залуу 4 ирсэн юм. Батбаатар манайд нас барчихлаа, чи хурдан ир” гэсэн. Би хурдалъя гэсэн боловч зам нилээн түгжрэлтэй байсан. Би явж байх замдаа хуурай дүү Сувдаа руу утсаар ярьж “чи манайд очоод юу болсныг мэдээдэхээч, хүмүүс ирсэн, нэг юм болсон юм шиг байна. Би Хонхороос түгжрээд явж байна, жоохон удах гээд байна” гэж хэлсэн...

...Хэрэг манай хашаанд манай байшинд болсон. Байшин маань хэвээрээ байгаа, байшин доторх эд зүйлс бараг хэвээрээ байгаа. Зарим нэг тавилга солигдсон байх. Болсон хэргийн талаар М.Э , Энхбаатар нар маргалдсан тэгээд тэд нарыг салгах гэж байхад М.Э  амь хохирогчийг нэг л удаа цохисон, нас барсан шалтгаан нь цохилтоос болсон бол М.Э оос өөр хэн нэгэн цохиогүй гэж хэлж ярьж байсан...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 76-78, 109-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Сувдаагийн өгсөн: ...Нөхөртэйгээ утсаар ярьж Бүрэнжаргал ахынд очих болчихлоо, хамт очъё гэсэн чинь нөхөр ажилтай байсан. Тэгэхээр нь би түрүүлээд очиж байя, араас ирээрэй гэж нөхөртөө хэлчихээд би Бүрэнжаргал ахынх руу ганцаараа явсан. Бүрэнжаргал ахын хашааны гадаа очиход үүдэнд нь цагдаа, эмнэлгийн нилээн хэдэн машин ирчихсэн, цагдаагийн хүмүүс хашааных нь гадаа байсан. Би машинаа хашааных нь үүдэнд тавих санаатай зогсох гэтэл тэнд байсан цагдаагийн ажилтан хол зогсоорой гэсэн. Би жоохон холдож гражийнх нь тэнд очиж зогсоод орох гэтэл цагдаа нар үзлэг хийж байна гээд хашаа руу оруулахгүй байсан. Хашааны гадна талд цагдаагийн ажилтнуудтай, цагдаагийн машины хажууд үл таних 40 гаран насны биерхүү эрэгтэй, цээж нүцгэн хүн зогсож байсан ба тэр хүн согтуу байх шиг байсан. Тэр хүн “би найзыгаа алчихлаа шүү дээ, одоо яах юм бэ” гээд орилоод байсан. Би тухайн үед юу болсон юм бол гэсэн бодолтой очсон болохоор тэр үг их тод сонсогдож дотор хадгалагдаж үлдсэн байна...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 79-81-р тал/,

- Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 114-119-р тал/,

- Шүүгдэгч М.Э ын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлоллт /2-р хх-ийн 106, 108, 3-р хх-ийн 160-р тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

М.Э  нь 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангамжийн 183 тоотод архидан согтуурсан үедээ Б.Батбаатарын нүүрэн тус газарт цохиж унагаан амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантогтохын “...Би аавыг нас барсан талаар маргааш өглөө нь мэдсэн. Тэр өдөр найзындаа очиж хоночихоод өглөө ээж утсаар яриад “би ажилдаа явлаа, дүү чинь ганцаараа үлдэж байна, чи ир гэсэн” тул би гэртээ ирэхэд манай хамаатнууд ирж таараад тэд нараас сонсож мэдсэн...

...Би мөрдөн шалгах нууц ажиллагааны материалтай танилцлаа. Энэ Пүрэвдорж гэх хүн прокуроруудтай их танил талтай бололтой, яллагдагч М.Э  нь миний амь хохирогч аавын минь ажил явдал ирээд миний талийгаач миний аавын ээжид би найзыгаа алчихлаа гэж хэлж уйлсан гэдгийг би эмээгээсээ сонссон. Ажил явдлын зардлын баримт гэх зүйл алга. Нэхэмжлэх эрхтэй гэдгээ мэдэж байсан ч гарсан зардлын баримтуудыг хэргийн материалд хавсаргаж нэхэмжлэх ёстой гэдгийг мэдээгүй учир хадгалаагүй, одоо ямар нэгэн баримт гэх зүйл алга. Ойролцоогоор 20 орчим сая төгрөгийн зардал гарсан. М.Э  энэ ажил явдалд ямар нэгэн байдлаар оролцоогүй, туслаагүй, ямар нэгэн байдлаар миний эх Т.Баярмаа болон надтай уулзаагүй, буруугаа хүлээж уучлалт ч гуйгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-56, 80-81, 3-р хх-ийн 102-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн Б.Энхбаатарын “...Тэгээд архи ууж байхдаа гэрийн эзэн Т.Бүрэнжаргал мөн М.Э  нар нь Б.Батбаатартай үг сөргөөцөлдөөд, муудалцах шинжтэй ярилцаад байсан. Тэгэхээр нь би Т.Бүрэнжаргал, М.Э  нарт хандан Б.Батбаатарыг өмөөрч “та нар яах гэж нэгнийгээ ингэж байдаг юм, больцгоо” гэж хэлээд ерөөсөө би явлаа, та нартай үг хэл нийлэхгүй юм байна гэж хэлээд хаалгаар гартал үүдний амбаарт гэнэт араас М.Э  татаж унагаагаад нүүр рүү өшиглөсөн. Мөн угсруулаад босох завдал өгөлгүй өшиглөөд байсан. Мөн хажуунаас гэрийн эзэн Т.Бүрэнжаргал бас өшиглөсөн. Тэгж байтал Мөнхцоож гарч ирж биднийг салгасан ба М.Э  Т.Бүрэнжаргал нар буцаж гэртээ орчихсон ба миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан болохоор Мөнхцоож ус авч ирж байшингийн цонхны доор цусаа угаасан. Тэгж байтал гэрт хүмүүс орилолдоод явчихаар нь би “за энэ нэг л биш боллоо” гэж бодоод тэдний байшин дотор яваад ортол Б.Батбаатар шалан дээр дээшээ хараад хэвтчихсэн Т.Бүрэнжаргал, М.Э  2 сандарсан байдалтай цээжин дээр нь дараад хиймэл амьсгаа хийж харагдсан. Тэгээд л би тэр дор нь 102, 103 руу тус тус залгаж дуудлага өгсөн. Удалгүй түргэн болон цагдаагийн ажилтнууд ирсэн ба намайг цагдаагийн машинд саатуулан суулгасан...Хэн нь салгасныг мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг салгаад үүдэнд гараад алив ус байна уу гээд би чинь цонхны орчим нүүр, гараа угаагаад зогсож байтал гэр дотор гэнэтхэн хүүе, хаая болоод явчихсан юм. Тэгэнгүүт нь би явж ороод хартал байшингийн голд талийгаачийн толгой нь зүүн тийшээ харчихсан, амнаас нь хөөс сахраад М.Э  дээрээс нь дарчихсан хиймэл амьсгаа аманд нь хийгээд байж байхаар нь хүүе та нар чинь юу болж байна гээд тухайн үед өөрийн барьж байсан 93023132 дугаарын утсаараа 103-т дуудлага өгөөд дараа нь 102-т дуудлага өгсөн юм...

...Тэгэхэд Батбаатар ямар ч хөдөлгөөнгүй царай нь хөхөрчихсөн хэвтэж байсан. Бүрэнжаргал гайхсан байдалтай Батбаатарын цаад талд нь зогсож байсан. М.Э  их сандарч тэвдсэн байдалтай Батбаатарын дээр нь мордоод суучихсан цээжийг нь дараад амаараа хиймэл амьсгаа хийгээд байж байсан. Батбаатарын амнаас хөөс сахарчихсан байхад сэжиглэж арчих ч үгүй шууд л амыг  нь үмхэж аваад хиймэл амьсгаа хийж байсан. Би тухайн үед Батбаатарыг М.Э  ийм болгочихсон гэж бодсон. Тэр үед би хүүе та нар чинь юу болж байна гэж хэлсэн. Тэгэхэд М.Э , Бүрэнжаргал хоёрын хэн нь ч, юу ч дуугараагүй. Тэрнээс хойш Бүрэнжаргал, М.Э  хоёртой ярилцахаар ойртоогүй болохоор юм яриагүй. Юм ярих ч шаардлага гараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59, 2-р хх-ийн 84-87, 3-р хх-ийн 87-90-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн Б.Мөнхцоожийн “...Тэгээд барилцаад гадагшаа гарахад нь Бүрэнжаргал бид 2 хойноос нь гарсан. Бараг цуг шахуу гарсан. Гараад тэр хоёрыг салгасан. Гэрийн эзэн М.Э ыг аваад би Энхбаатарыг салгаж аваад шанагаар ус хийж өгч нүүрийг нь угаалгасан. Тэгээд ороход сууж байсан, Батбаатар хэвтчихсэн байсан. Бүрэнжаргал, М.Э  2 миний найз хачин болчихлоо гээд хиймэл амьсгаа хийж эхэлсэн. Тэр хооронд түргэн, цагдаа 2 ирсэн. Ийм л зүйл болсон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Т.Бүрэнжаргалын “...Тэгээд архиа задлаад би тэд нарт архиа хундагаар 2 тойруулаад байж байтал үл таних залуу болох Энхбаатар, М.Э  2 хоорондоо муудалцангуутаа шууд гэрт зодолдсон. Энхбаатарын хамарнаас цус гоожоод зуух болон ойр орчимд нь цус болчихоор нь би босоод Энхбаатарыг барьж аваад М.Э той зууралдаад байсан учраас дундуур нь орж салгаад гэрээс Энхбаатарыг түлхээд гаргаж байх хоорондоо Баагий буюу Батбаатарыг М.Э ыг аваарай гэж хэлэхэд Энхбаатартай ноцолдоод түлхэж байх хооронд Батбаатар сандал дээрээс босч ирэх үед М.Э  Батбаатарын нүүр рүү цохисон. Би гадагшаа Энхбаатарыг аваад гартал араас М.Э  гарч ирээд зууралдаад байхаар нь салгаад буцаад М.Э ыг түлхээд гэр рүү орж ирэх үед Батбаатар доошоо хараад уначихсан байсан. Тэгээд М.Э  Батбаатарыг дээш нь харуулсан чинь царай нь хөхөрчихсөн байсан. Тэгээд хиймэл амьсгаа хийгээд дээрээс нь дараад байсан чинь сэргэхгүй байсан юм. Тэгтэл М.Э  20 жил уулзаагүй найзыгаа алчихлаа шүү дээ гэж хэлтэл Мөнхцоож босч ирээд наад хүн чинь болохоо больчихжээ, түргэн дуудахгүй бол болохгүй юм байна гээд түргэн тусламж дуудсан. Тэр хооронд Энхбаатар гадаа орилоод эд нар намайг зодчихлоо, би цагдаагийн хошууч хүн байна гээд хашаанд орилоод байсан учраас бид нар нэг их тоогоогүй. Түргэн, цагдаа ирэх хооронд Энхбаатар хамар, амнаас нь цус гарчихсан байсан учраас Мөнхцоож гарч нүүрэн дээр нь ус хийж өгсөн юм. Ингээд л түргэн тусламж, цагдаагийнхан ирээд бид нарыг аваад явах гэж байхад би найзыгаа алчихлаа шүү дээ гээд хашааны банз гараараа нүдээд байсан юм...

...Тэгэхээр нь би М.Э ыг түлхээд гэртээ оруулахад Батбаатар доошоо хараад уначихсан хэвтэж байсан. Тэгээд М.Э  дээшээ харуулаад хиймэл амьсгаа хийсэн. Анх мэдүүлээгүйн гол учир нь Батбаатарыг М.Э ыг цохисноос болоод үхчихсэн гэж огт бодоогүй. Мөнхцоож, Батбаатар 2 хамт байсан учраас тэр асуудлын талаар Мөнхцоож мэдүүлсэн байх гэж бодож байна. Тэгээд ч миний багын 2 найз энэ хэрэгт холбогдсон. Нэг нь үхэж, нөгөө нь шоронд орох нь байна гэж би бодоод тухайн үед Мөнхцоожид хэлж байсан. Надад маш хэцүү байна. Найзууд маань энэ асуудалтай чи өөрөө мэдүүлгээ сайн өгөөрэй, үнэнийг нь хэлээрэй гэж байсан юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 80-83, 88-90-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1084 дугаартай шинжээчийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: 1. Гавал тархины битүү гэмтэл: тархины суурийн артерийн хагарал, тархины 2 тал бөмбөлгийн орой болон суурь хэсгийн зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, бага тархи болон уртавтар тархинд цус харвалт. 2. Зүрх судасны хурц дутагдал: Тархи, уушгины хурц хаван. 3. Зүүн нүдний зовхи, хамрын хянга, хүзүүний баруун хажуу доорх болон бугалга шуу, сарвууны цус хуралтууд, хүнд зэргийн согтолт.

ДҮГНЭЛТ: 1. Б.Батбаатарын бие цогцогст хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр доорх оношийн хэсэгт дурдсан гэмтлүүд тогтоогдлоо. 2. Б.Батбаатар нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. 3. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь хүнд зэргийн согтолт илэрсэн байна. 4. Цус нь ABO системээр OI бүлэгтэй байна. 5. Нүүр, хүзүү, гарын цус хуралтууд нь үхэлд нөлөөгүй гэмтэл болно. 6. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломтжой. Шинжээч эмч С.Одончимэг гэх дүгнэлт /1-р хх-ийн 122-124-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 947 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: 1. Шүүх эмнэлгийн №1084 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Б.Батбаатарын цогцост гавал тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, хамрын хянга, хүзүү, бугалга, шуу, сарвууны цус харвалт бүхий гэмтэл учирчээ. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4.5. Талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 6.7. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 8. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй байна. 9. Талийгаач нь O/I/ бүлгийн цустай байна. 10. Талийгаачийн цусанд 3.3% спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэргийн үзүүлэлт болно. Шинжээч эмч М.Энхбаяр, Т.Сэлэнгэ, Б.Долгормаа гэх дүгнэлт /2-р хх-ийн 196-197-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1174 дугаартай шинжээчийн: 1. 2017 оны 09 сарын 07-ны өдрийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаяр, Т.Сэлэнгэ, Б.Долгормаа нарын гаргасан 947 дугаартай дүгнэлтийн эхний хуудасны нүүр хэсэгт болсон хэргийн товч: Хэргийн материалаас 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хөшөөтийн 183 тоотод нас барсан гэж хэргийн утгыг буруу бичсэн нь бичлэгийн алдаа байна. Дээрх дүгнэлт нь эрүүгийн 201301000267 дугаартай хэрэгт гаргасан дүгнэлт мөн байна. 2. 2017 оны 09 сарын 07-ны өдөр шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаяр, Т.Сэлэнгэ, Б.Долгормаа нарын гаргасан 947 дугаартай дүгнэлтэнд/ болсон хэргийн товч: хэргийн материалаас: 2013 оны 05 сарын 31-ний өдөр Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо Хөшөөтийн 183 тоотод нас барсан/ гэж хэлээд, 2013 оны 06 сарын 28-ны өдөр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан 1084 дугаартай дүгнэлтэнд/ болсон хэргийн товч: 2013 оны 05 сарын 31-ний өдөр Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо, Хөшөөтийн 183 тоотод нас барсан/ гэж хэргийн утгыг өөрөөр бичсэн нь бичлэгийн алдаа байна. 3. 2013 оны 06 сарын 28-ны өдөр шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан 1084 дугаартай дүгнэлт 2017 оны 09 сарын 07-ны өдөр шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаяр, Т.Сэлэнгэ, Б.Долгормаа нарын гаргасан 947 дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 4. 2013 оны 06 сарын 19-ний өдөр Баянзүрх дүүрэг 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангамжийн 183 тоотод байрлах М.Э  гэгч нь архидан согтуурсан үедээ Б.Батбаатарын нүүрэн тус газар нь цохиж унагаан санаатай алсан гэх эрүүгийн 201301000267 дугаартай хэргийн хохирогч, талийгаач Б.Батбаатарын биед гэмтэл учруулсан байна. 5. Талийгаач Б.Батбаатарын биед гавал тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, хамрийн хянга, хүзүү, бугалга, шуу, сарвуунд нь гэмтэл учирсан байна. 6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 7. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 8. Талийгаачийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт нь үхэлд нөлөөлсөн байна. 9. Талийгаачийн гавал тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалтын улмаас төвийн гаралтиай зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 10. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй байна. 11. Талийгаач нь АВО системээр О/1/ бүлгийн цустай байна. 12. Талийгаач нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. 13. Талийгаачийн цусанд 3.3% спиртийн зэрэг илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. /3 дугаар хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/ Ахлах цэргийн шинжээч эмч Т.Амартүвшин, шинжээч эмч С.Чулуунсүх, Шинжээч эмч Ц.Нандинцэцэг, Шинжээч эмч Т.Номинцэцэг, Шинжээч эмч Г.Ганхүү гэх дүгнэлт /3-р хх-ийн 8-10-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шинжээч эмч С.Одончимэгийн “...гавал тархины гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсч болно. Учир нь судас хөхөрч байгаа учраас цохисон болон унаснаас үүсэх боломжтойг тодорхойлох боломжгүй. Цохилт, унаж ойчихын аль ч үед үүсч болно. Тухайн үед талийгаачийн цусанд согтолтын хүнд зэрэг гарсан. Уг гэмтэл нь шинэ гэмтэл. Уг гэмтлийг авсан даруйд ухаан алдана. Ер нь нэг их удахгүй үхэлд хүргэнэ. Үе хугарсны хувьд хувь хүний биеийн онцлогоос хамаарч янз бүр байна. Согтолт нь хувь хүний хувьд янз бүр байдаг учраас тодорхой хэмжээний үйлдэл хөдөлгөөн хийнэ. Тухайн хүнд согтууруулах ундаа хэрхэн үйлчилснийг тодорхойлох боломжгүй юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129-130-р тал/ зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Э ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Хүнийг алах гэмт хэргийг зүйлчлэхэд амь хохирогч хэзээ нас барсан болох нь нөлөөлөхгүй юм.

Гэвч амь хохирогч Б.Батбаатар нь М.Э ын 1 удаагийн цохилтоор гавал тархины гэмтэл аван ухаан алдан унаж, улмаар зүрх судасны хурц дутагдалд орж  үйл явдал болсон газар дээрээ нас барсан  нь  шүүгдэгч  М.Э ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч  М. М.Э нь  2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн байна.

 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд арваас  дээш арван таван  жилийн  жилийн хорих ял оногдуулахаар хуульчилсан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд найман жилээс арван таван жил хорих ял оногдуулахаар хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж хуульчилжээ.

Иймд М.Э ын гэм буруугийн үйлдэлд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал доордохгүй байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д ...хохирогч нас барсан бол түүний  оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Баярмаа,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантогтох нар 2.823.000 төгрөгийн хохирлын баримтыг ирүүлснийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. /3-р хх-н 91-95-р тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантогтох нь насанд хүрээгүй хүүхэд байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул бусад гэм хорын хохирлоо холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний амь нас хохирсон, учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж М.Э т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Э оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 М.Э ыг 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр сэжигтнээр нийт 14 хоног цагдан хорьж, 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн болох нь сэжигтнийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, сэжигтнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байна. /1-р хх-н 158-159, 163-164-р тал/,

 Мөн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс яллагдагчаар цагдан  хоригдож,  2017 оны  09 дүгээр сарын 13-ны  өдөр хүртэл 141 хоног цагдан хоригдсон болох нь яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, яллагдагчийг цагдан хорих хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, цагдан хорих таслан  сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байна. /2-р хх-н 96-97, 138-139, 162-163, 182-184, 212- 213, 215-216, 227-228-р тал/,

Иймд М.Э ын нийт цагдан хоригдсон 156 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэстэй байна.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.                      

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. М.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.  Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э ыг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Э т 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Э ын цагдан хоригдсон 156 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлинй 497.1,  508 дугаар зүйлийн  508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Э /РД:/-с 2.823.000 /хоёр сая найман зуун хорин гурван мянган/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Батбаатарын Гантогтоход /РД:/ олгосугай.

6. Хохирогч М.Баярмаа, Б.Гантогтох нар нь гэм хорын хохирлын холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж М.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Э т авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                           ШҮҮГЧИД                          Н.БААСАНБАТ

 

                                                                                   Д.МӨНХТУЯА