Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1392

 

 

 

 

 

 

 

 

  2019        09         06                                  2019/ШЦТ/1392

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Б.Енарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ед яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04562 1760 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Е

Холбогдсон хэргийн талаар:

Б.Е нь 2019 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Чингис зочид буудлын 502 тоот өрөөнд иргэн Ч.Баянмөнх, Б.Енар маргалдаж, Б.Ень Ч.Баянмөнхийн нүүрэнд 4-5 удаа цохин, өшиглөж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Е мэдүүлэхдээ: Би хэрэг болдог өдөр найзынхаа хуриманд очсон байсан. Тэгээд ёслолын үйл ажиллагаа тараад хэдэн  найзууд “Чингис” зочид буудлын 502 дугаарын өрөө авчихлаа, тэнд хэсэг сууцгаая гэхээр  нь ороход Дархижав гэдэг эмэгтэйг Батмөнх хэл амаар доромжилж  том хамартай, том гартай, гомо гэх мэтээр доромжлон цохихоор нь би хориглосон чинь намайг мөн казах гэх мэтээр доромжлохоор нь би түүнийг сугадаад өрөөнөөс гаргаж явуулахад буцаж орж ирээд хувцсаа тайлаад надтай зодолдоно гээд дайрахаар нь би өөрийгөө хамгаалж өөрийн мэдэлгүй түүнийг 2-3 удаа цохисон юм. Баянмөнх өөрөө эхэлж зодож эхлүүлсэн юм гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Баянмөнхийн өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 31-ний орой Чингис зочид буудлын 5-р давхарт найз Олимпиадын хурим болж 00 цагийн үед өндөрлөж найз Баасандоржийн байрлах 502 тоот өрөөнд орж хувцсаа солих хооронд үл таних Б.Е эхнэрийн хамт орж ирээд маргаан үүсгээд намайг зодож миний хамар хугарч нүд тагларсан байна. Тухайн үед би болон бусад хүмүүс согтуу байсан. Зүүн нүд хавдаж юу ч харахгүй байгаа бөгөөд хамар хугарсан байна. Биений хэсэг зовиуртай байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ...

... Би 502 өрөөнд ороход миний таньдаг хүмүүсээс Баасандорж, Жаагий, Батцэнгэл гурав  байсан. Тэнд миний танихгүй 6 хүн байсан /3 эрэгтэй, 3 эмэгтэй, миний бодлоор эхнэр, нөхрүүд байх шиг байсан/ Тухайн үед тэр хүмүүстэй танилцаж нэг өрөөндөө ууж идэж сууцгаасан. Миний санахаар Б.Е, Цогтсайхан нарынх нь нэрийг мэдэж байна, бусдынх нь нэрийг мэдэхгүй байна. Ингээд хоорондоо юм ярьж байгаад сууж байхад нэг хүүхэнтэй ам зөрсөн. Гэхдээ би тэр эмэгтэйгээс уучлалт гуйсан. Үргэлжилж юм ярилцаад сууж байхад Ерикбулан гэх залуу яриан дундуур өдөж, хэл амаар доромжилсон, жишээлбэл: “миний боовыг хөх” гэж хэлээд өмднийхөө тэлээнээс бариад над руу ойртсон. Тэр залуу надтай барьцалдаж авсан, тэгэхэд би сорочкин цамц, майкаа тайлсан. Тэр залуу намайг газар арагш унагааж /этэж унагаасан/, нүүр рүү хөлөөрөө 4-5 удаа дэвссэн. Тэгэхэд хамт байсан хүмүүс Б.Еыг надаас холдуудж салгасан. Би босоод толинд нүүрээ харахад хамраас цус гарсан, зүүн нүд хавдсан харагдсан. Би сандал дээр суугаад байж байхад Б.Е ирээд дахин цээж рүү тийрч унагаасан. Тэр үйлдлээс болж миний амьсгал боогдож, цээж хэсэгт хөндүүр орж амьсгалж чадахгүй болсон. Тэр өрөөнд байсан миний танихгүй эмэгтэй нь алчуур норгоод миний цээж хэсгийг арчиж цэвэрлэж өгсөн. Би зодуулчихаад шууд цагдаа дуудсан...

...Ж.Дархижавтай би маргалдсан зүйл бол байгаа. Үүнээс улбаалан цохиж өшиглөсөн зүйл байхгүй. Ж.Дархижавд хуруугаа ч хүргээгүй байхад уг үйл явдал болсны дараа намайг Ж.Дархижав зодсон гэж яриад яваад байсан. Миний  таньдгаас бол Батцэнгэл, Жанибек, Баасандож, Цогтсайхан, 2 эрэгтэй 3 эмэгтэйг нь бол танихгүй хүмүүс байсан. Батцэнгэл, Б.Еы эхнэр зэрэг нь эрүүл байсан. Бусад нь тодорхой хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байсан... гэх мэдүүлэг /хх –н 11-13, 14-15, 16-17 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Дархижавын өгсөн: ... тэгтэл тэр залуу Б.Еыг “казак, хасаг” – аар нь дуудаад байсан бөгөөд Б.Еыг хоёулаа үзье гээд хувцсаа тайлаад эхэлсэн. Б.Еыг тэр залуу /Ч.Баянмөнх/ нь очиж багалзуурдаж аваад, хоорондоо зууралдаад газар унасан. Тэгээд Б.Е тэр хоёрыг босгоход тэр залуугийн хамарнаас цус гарсан байсан, уг асуудал хоромхон зуур болсон болохоор цохиж, зодож байгааг нь сайн анзаарч хараагүй. Үүнээсээ болоод цагдаагийн байгууллагад хандсан юм. Цагдаа нар ирээд Гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлээд өргөдлөө аваад ирээрэй гэхээр нь бид нар гэмтлийн эмнэлэг рүү явсан. /хх-ийн 20-21 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Жанибекийн өгсөн: ...Би 501 тоотод сууж байхад Роза орж ирээд Дархижав руу Баянмөнх агсраад байна гэхээр нь би 502 тоот руу ороход Баянмөнх нь дээгүүр хувцсаа тайлаад зогсож байсан. Би Баянмөнхийн дэргэд яваад очсон чинь Баянмөнх нь Б.Е руу дайрч зууралдаад газар унасан, дээр нь Б.Е гараад гараараа цохиод байсан. Би Баянмөнхийн хаана, хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Хоромхон зуур болсон бөгөөд газар унахаар нь дундуур ороод салгасан. Баянмөнхийг татаж босгосон бөгөөд хамраас нь цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9389 дугаартай шинжээчийн:

1. Ч.Баянмөнхийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн хугарал, дээд нэг шүдний эмтрэл, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хүзүү, баруун бугалганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтдийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Б.Еы: ...Баянмөнх “Чи муу казак чимээгүй бай” гэж хэлснээс болж бид хоёрын дунд маргаан үүссэн. Маргалдаж байхад манай эхнэр Алимаа намайг явья гээд татаад хаалга руу явсан чинь Баянмөнх дээгүүр цамц, майкаа тайлаад “эр хүн шиг үзчихье” гэж хэлээд над руу ирээд намайг хүзүүнээс баруун гараараа боож авсан. Би зөрүүлээд зууралдаад газар унасан. Баянмөнх миний доор унасан бөгөөд би түүний нүүрэн тус газар 2-3 удаа баруун гараараа хүчтэй цохисон. Баянмөнхийн хамраас нь цус гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр тал/,

- Хохирлын баримт /хх-ийн 29, 66-67 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.Б.Еы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 45-49, 55-59 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Ень 2019 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Чингис зочид буудлын 502 тоот өрөөнд иргэн Ч.Баянмөнхтэй маргалдаж, Б.Ень Ч.Баянмөнхийн нүүрэнд 2-3 удаа цохин, өшиглөж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь

мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Баянмөнхийн өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 31-ний орой Чингис зочид буудлын 5-р давхарт найз Олимпиадын хурим болж 00 цагийн үед өндөрлөж найз Баасандоржийн байрлах 502 тоот өрөөнд орж хувцсаа солих хооронд үл таних Б.Е эхнэрийн хамт орж ирээд маргаан үүсгээд намайг зодож миний хамар хугарч нүд тагларсан байна. Тухайн үед би болон бусад хүмүүс согтуу байсан. Зүүн нүд хавдаж юу ч харахгүй байгаа бөгөөд хамар хугарсан байна. Биений хэсэг зовиуртай байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэх мэдүүлэг /хх–н 11-13, 14-15, 16-17 дугаар тал/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Дархижавын өгсөн “...тэгтэл тэр залуу Б.Еыг “казак, хасаг” – аар нь дуудаад байсан бөгөөд Б.Еыг хоёулаа үзье гээд хувцсаа тайлаад эхэлсэн. Б.Еыг тэр залуу /Ч.Баянмөнх/ нь очиж багалзуурдаж аваад, хоорондоо зууралдаад газар унасан. Тэгээд Б.Е тэр хоёрыг босгоход тэр залуугийн хамарнаас цус гарсан байсан, уг асуудал хоромхон зуур болсон болохоор цохиж, зодож байгааг нь сайн анзаарч хараагүй. Үүнээсээ болоод цагдаагийн байгууллагад хандсан юм. Цагдаа нар ирээд Гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлээд өргөдлөө аваад ирээрэй гэхээр нь бид нар гэмтлийн эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Жанибекийн өгсөн “...Би 501 тоотод сууж байхад Роза орж ирээд Дархижав руу Баянмөнх агсраад байна гэхээр нь би 502 тоот руу ороход Баянмөнх нь дээгүүр хувцсаа тайлаад зогсож байсан. Би Баянмөнхийн дэргэд яваад очсон чинь Баянмөнх нь Б.Е руу дайрч зууралдаад газар унасан, дээр нь Б.Е гараад гараараа цохиод байсан. Би Баянмөнхийн хаана, хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Хоромхон зуур болсон бөгөөд газар унахаар нь дундуур ороод салгасан. Баянмөнхийг татаж босгосон бөгөөд хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9389 дугаартай шинжээчийн “...Ч.Баянмөнхийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн хугарал, дээд нэг шүдний эмтрэл, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хүзүү, баруун бугалганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтдийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ” гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар тал/ зэрэг хэрэг авагдсан бичгийн  нотлох  баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б.Еыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.Батмөнх нь 57.450+11.400+8000+15.000+12.500+35.000+30.650+ 120.000=нийт 290.000 төгрөгийн хохирлын талаарх нотлох баримтыг ирүүлсэн байх  ба /хх-ийн 66-67-р тал/ шүүгдэгч Б.Ень 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 290.000 төгрөгийг хохирогч Ч.Баянмөнхөд хүлээлгэн өгсөн байна. /хх-ийн 64-р тал/

Иймд шүүгдэгч Б.Еодоогоор баримтаар бусдад төлөх төлбөргүй байна.

Хохирогч Ч.Баянмөнх нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Б.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ень цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Еыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б.Ед оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Ень цагдан хоригдсон хоноггүй, одоогоор баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Ч.Баянмөнх нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ