Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 257

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэнтий аймгийн******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч  *******ны******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Энхзаяа,******* нарт  холбогдох 12.966.139 төгрөг 42 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016  оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

                                                                                          Т О Д О Р Х О Й Л О Х нь:

   Нэхэмжлэгч *******ны******* тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Э.Энхзаяа,******* нар нь 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр *******тай барьцаат зээлийн 1430004277 дугаар гэрээ байгуулж 30.000.000 төгрөгийн зээлийг үндсэн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэй авсан.

Зээлдэгч Э.Энхзаяа,******* нараас 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл үндсэн төлбөр 11.141.345,42 төгрөг, хүү 1.784.034 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40.760 нийт 12.966.139,42 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч******* аймгийн******* сум******* баг******* тоотод оршин суух /РД:*******/******* овогт, мөн хаягт оршин суух  /РД:/******* овогт нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Э.Энхзаяа,******* бид *******инд 12.966.139,42 төгрөгийн өртэй. Түүнээс 4.309.217 төгрөгийг 1 сарын хугацаанд төлж барагдуулна. Энэ мөнгийг төлөөд сар бүр төлөлтөө хийнэ гэж тохиролцсон. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 600.000 төгрөг төлсөн” гэжээ.

Нэхэмжлэгч *******ны******* тооцоооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Э.Энхзаяа,******* нарын тайлбартай танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч зээлийн төлөлтийн хүлээн зөвшөөрсөн, шүүхэд нэхэмжилсэн өдрөөс эхлэн зээлийн төлөлт хийж эхэлсэн зэргийг харгалзан хариуцагч нарын хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн зээлийн төлөлтийг энэ оны 11 дүгээр сард багтаан төлүүлж, цаашид уг эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.

Ү Н Д Э С Л Э Х нь: 

Нэхэмжлэгч *******ны******* тооцооны төв нь хариуцагч Э.Энхзаяа,******* нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 11.141.345,2 төгрөг, зээлийн хүү 1.784.034 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40.760 төгрөг, нийт 12.966.139,42 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

Хариуцагч Э.Энхзаяа,******* нар нь *******ны******* тооцооны төвтэй  2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1430004277 тоот зээлийн гэрээг байгуулан 30.000.000 төгрөгийг сарын 2.1 хувь, 36 сарын хугацаатайгаар тус авсан болох нь зээлийн гэрээний хуулбар,  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбараар тус тус нотлогдож байна.

Хариуцагч Э.Энхзаяа,******* нар нь нэхэмжлэлийн шаардлага 12.966.139,42 төгрөгнөөс 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 600.000 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд үлдэгдэл 12.366.139,42 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.   

Иймд хариуцагч Э.Энхзаяа,******* нар нь 12.966.139,42  төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  З А Х И Р А М Ж Л А Х нь:

 

           1. Нэхэмжлэгч *******ны******* тооцооны төвийн нэхэмжилсэн 12.366.139,42   /арван хоёр сая гурван зуун жаран зургаан мянга нэг зуун гучин ес төгрөг, 42 мөнгө/ төгрөгийг хариуцагч Э.Энхзаяа,******* нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ны******* тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 222.408 төгрөгний тавин хувь 111.204 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 111.204 төгрөгийг  хариуцагч Н.Энхзаяа,******* нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч *******ны******* тооцооны төвд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч*******, Э.Энхзаяа нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Р.БАТБАЯР