Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1406

 

                               

 

 

 

 

                                        

 

  2019        09          09                                 2019/ШЦТ/1406

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг,С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

иргэдийн төлөөлөгч Г.Мөнхбаяр,

улсын яллагч А.Сайнбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтунгалаг, хохирогчийн өмгөөлөгч А.Бүдханд ҮД:12-89,

шүүгдэгч Н.Ш , түүний өмгөөлөгч Л.Отгондорж ҮД:24-39, Ж.Эрдэнэбаатар ҮД:00-40,

шинжээч эмч С.Одончимэг,

гэрч Б.Түвшинтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Ш т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 02814 0543 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Н.Ш

Холбогдсон хэргийн талаар:

Н.Ш  нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 12-319 тоотод дүү 32 настай эрэгтэй Гомбожавын Цолмонбаяртай маргалдаж, улмаар түүнийг зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.  

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ш  мэдүүлэхдээ: Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй тул хэргийн талаар дахин ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтунгалаг мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй. Хамаатан садангууд тул хохирол төлбөр нэхэмжилэх зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтунгалагийн өгсөн: ...Дүү Түвшинтөгсийн гэрт орчихоод байж байхад нөхөр над руу хэлэх хэлэхгүй үгээр дайраад доромжлоод зодох гэж дайраад заамдаад автал Н.Ш  намайг өмөөрөөд дүүгээ боль гэтэл нөхөр Н.Ш  руу дайраад хоорондоо муудалцсан. Гэрт зодолдоод хаалган дээр тогтдог сагалдаргагүй бүх унинууд дээрээс нь унаад тэд гэрийн зүүн тал руу очиж хөргөгчний дэргэд зодолдоод бие биенээ заамдаж байгаад нөхөр доор нь ороод унатал, Н.Ш  гараа зангидаж байгаад дээрээс нь цохиод байсан. Арай гэж салгаад  гараад явчихаар  нь би Н.Ш ыг араас нь гаргахгүй гэж зууралдаад үлдсэн. Удалгүй  дүү Түвшинтөгс нөхрийг сугадаад  оруулаад ирэхээр нь  тасраад  унтчихаж гээд орон дээр унтуулах гэтэл  нэг эвгүй  уруул нь хөхөрсөн байхаар нь  түргэн дуудтал  нас барсан байна гэж хэлсэн...

 ...Талийгаач надаас машины түлхүүр нэхэж авсныг би санахгүй байна. Түлхүүр нь уг нь миний цүнхэнд байсан. Талийгаач нөхөр маань гэрт Н.Ш тай зодолдоход би дүү нартайгаа нийлж салгасан. Тэгээд зүүн талын хаяанаас босоод Н.Ш ын араас нь хэрэлдээд гарсан. Буцаж орж ирээд гарахад нь би гэр дотор унасан унинуудыг янзлаад үлдсэн. Гэр доторхийг янзалчихаад нэг хэсэг юу болсныг санахгүй байгаа юм. Ямар хугацаа өнгөрснийг мэдэхгүй дүү Түвшинтөгс гаднаас нөхрийг маань араас нь сугадаад чирээд орж ирсэн. Н.Ш  дийлдэхгүй агсам тавиад араас нь гарсан. Уг нь би Цолмонбаяр, Н.Ш  хоёрыг согтуу байхад нь шууд зугтаадаг юм. Тэр өдөр салгах гэж их л хичээсэн... гэх мэдүүлэг. /1-р хх-н 23-26-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ө.Төрмөнхийн өгсөн: ...Тэнд нилээн удаан дуулж суугаад ойролцоогоор 01:00 цагийн үед гарч такси бариад манай гэрт ирсэн. Тэгээд би гэртээ орж Барсаа, талийгаач Оюунаа гурав Түвшинтөгсийн гэрт амрахаар болсон. Түвшинтөгс тэр үед гэртээ унтаж байсан ба удалгүй хэрүүл маргаан гарахаар нь гэрт нь ороход Барсаа талийгаач хоёр хоорондоо зодолдож талийгаачийг гэрийн хатавчний зүүн хэсэгт машины бүтээлэг дээр унагааж дээш харуулаад дээр нь сандайлж суугаад савхин хүрмээр нь хоолойг нь боосон байсан. Гэрийн хаалганы хэсгийн унь унасан байсан. Би Барсааг араас нь татаад босгоход намайг боогоод уруул хэсэгт гараараа цохисон. Оюунаа Түвшинтөгс хоёр босч ирээд салгасан. Барсаа нь ойртсон хүмүүс рүү дайраад байсан ба талийгаачтай хамт гараад гэрийн үүдэнд контейнерийн хажууд газар унаад Барсаа дээр нь гараад зодоод байсан ба гартаа ямар нэг зүйл бариагүй харагдсан. Тэгээд би түрийвч уначихаар нь хадам ээжийн гэрийн бүсэнд түрийвчээ хавчуулаад гэртээ ороход эхнэр Туул “...юу болоод байгаа юм бэ” гэж байсан. Тэгээд Түвшинтөгс орж ирээд “...гар утсаа өгч бай” гэхээр нь утсаа өгөөд гэрт нь дагаад ороход талийгаач Цолмонбаяр хойморын орон дээр дээшээ хараад хэвтсэн байдалтай, уруул нь хөхөрсөн хөдөлгөөнгүй хэвтэж байсан бөгөөд Барсаа нь толгойноос тэврээд “би дүүгээ алчихлаа” гээд орилоод байсан. Тэгээд л Түвшинтөгс 103 дуудаж үзүүлэхэд ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Эхлээд Оюунаа нөхөр Цолмонбаяртай муудалцаж хэрэлдэхэд Н.Ш  салгасан чинь Цолмонбаяр Н.Ш тай зодолдож эхлээд баруун хатавчны хажууд байсан машины бүтээлэг дээр унаж Н.Ш  нь Цолмонбаярын дээр нь гараад гэдэс хэсэгт нь суучихсан баруун гараараа заамдаад зүүн гараараа цохихоор нь би Н.Ш ын хойноос нь барьж аваад салгахад Н.Ш  намайг ална гээд намайг заамдаад уруул руу 2-оос 3 удаа цохисон. Тэр үед Оюунаа, Түвшинтөгс нар салгаж би хойморт зогссон. Тэгтэл Цолмонбаяр, Н.Ш  нар хамт гадагш гарсан. Тэгээд би дотор унасан унь өлгөж тэр хавийг цэгцэлчихээд гарсан чинь тэр Цолмонбаяр, Н.Ш  2 өндөр дуугаар хэрэлдэж байхаар нь холуур тойрч зугтаагаад хадам ээжийн гэрийн хойхно явж байхад түрийвч унахаар нь тэрийг хадам ээжийн гэрийн бүсэнд нь хавчуулчихаад гэртээ орсон. Би гэртээ ороод цай ус уугаад 10 орчим минут болсоны дараа Түвшинтөгс орж ирээд манай эхнэрээс “Туул эгчээ утсаа өгөөч, түргэн дуудаадхая” гээд утас аваад гараад явсан ба би араас нь гараад Түвшинтөгсийн гэр рүү ортол хаалга нь онгорхой хойморын орон дээр Цолмонбаяр дээш харан унтаж байгаа хүн мэт хэвтэж байсан. Түүнийг Н.Ш  хүзүүгээр нь тэвэрчихсэн “...уруул нь хөхөрчихсөн байна, амьсгалахгүй байна, би дүүгээ алчихлаа, ахиад дүүгээ алчихлаа” гээд орилж байсан ба Түвшинтөгс түргэн дуудаж эмч ирээд үзээд цагдаа дуудахыг хэлээд явсан. Талийгаач Цолмонбаяр, ах Н.Ш  хоёрын аль нь ч намайг гэрээс гарахад зуурч хориглосон зүйл байхгүй. Намайг гэртээ дөнгөж оронгуут араас Түвшинтөгс орж ирээд манай эхнэрт намайг битгий гаргаарай, хаалгаа түгж гэчихээд гарсан. Гадаа бас л хэрүүл нь тасрахгүй агсам тавилцаад байсан бөгөөд Түвшинтөгс 10 орчим минутын дараа буцаж орж ирээд утсаа өгөөрэй түргэн дуудна гэсэн... гэх мэдүүлэг. /1-рхх 32-39-р тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Түвшинтөгсийн : "...Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 12-319 тоотод гэр барьж ганцаараа амьдардаг. Тус хашаанд манай төрсөн эгч Туулынх амьдардаг. 2018 оны 04дүгээр  сарын 02-ноос 03-нд шилжих шөнө би гэртээ ганцаараа унтаж байтал шөнийн 02 цагийн үөд гаднаас эгч Оюунтунгалаг, Цолмонбаяр, Барсаа, Төрмөнх нар орж ирсэн. Тэд нар орж ирэхдээ согтуу байсан бөгөөд маш их архи үнэртэж байсан. Ингээд тэд нар гэрт орж ирээд бөөнөөрөө сууцгаагаад унтацгаая гэж ярьж байснаа Цолмонбаяр Барсаа ахтай маргалдсан. Яг юунаас болж маргалдсаныг би сайн ойлгоогүй бөгөөд согтуу хүмүүс маргалдаж байна гэж ойлгосон. Ингээд Төрмөнх, Цолмонбаяр, Оюунтунгалаг, Барсаа нар гэрийн хойморт байрлах орон дээр сууж байсан бөгөөд би ор засаж өгөх гээд босож ирсэн. Оюунтунгалаг эгч намайг урд талын гэрт ороод унтчих гэж хэлсэн. Ингээд байж байтал маргаан нь даамжираад Цолмонбаяр, Барсаа хоёр Төрмөнх рүү дайрсан бөгөөд шалихгүй үгнээс болоод Төрмөнхийг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Оюунтунгалаг эгч бид 2 дундуур нь ороод больцгоо гэж хэлсэн бөгөөд унтуулах гэсэн боловч унтацгаахгүй байсан. Ингээд Цолмонбаяр, Барсаа хоёр  Төрмөнхийг зодчих гээд байгаа юм шиг санагдахаар нь Төрмөнхийг авч гараад гэрт нь оруулах гэсэн чинь эгч Туул уурлаад гэрийнхээ хаалгыг онгойлгохгүй байсан. Ингээд би Төрмөнх ахыг дагуулаад буцаад гэртээ ороход Цолмонбаяр, Барсаа хоёр  хоорондоо зодолдоод барьцалдаад гэрийн зүүн урд талд эвхэж тавьсан машины хучлаган дээр унацгаасан бөгөөд Цолмонбаяр доор нь орсон, Барсаа ах дээр нь гараад хүзүүнээс нь заамдаад ахынхаа үгэнд ордоггүй муу гээд цохилцоод Барсаа Цолмонбаярыг 2,3 удаа цохих шиг болсон. Тухайн үед Төрмөнх ах гэрийн гаднаас орж ирж таараад Барсаа ахыг тэврээд хойш татсан. Би очоод Барсаа ахыг татаж дэмнээд хоёуланг нь салгасан. Би Барсаагийн гарнаас нь сугавчилж татсан. Тэгсэн чинь Барсаа ах салгалаа гээд Төрмөнх ах бид хоёр  руу уурлаад та  хоёрт ах дүү нарын маргаан огт хамаагүй гээд дайрсан. Тэгэхээр нь би бөөн зодоон болох нь гэж бодоод Төрмөнхийг гэрээс гаргаад гэрийн гадаа орхичихоод буцаж ирээд Оюунтунгалаг эгчийг Барсаа ахыг аваад үлд гэсэн. Харин би Цолмонбаярыг унтуулъя гэж хэлсэн. Ингээд Төрмөнх ахад “та гэртээ ороод унт, таныг харахаар энэ хоёрын зүрх нь хөөрөөд байна, орж унт” гэж хэлсэн. Ингээд Төрмөнх ах гараад явсан бөгөөд Цолмонбаяр хучлаган дээр сууж байсан. Би Төрмөнх ахын араас гэрт оруулж өгөх гээд гарсан чинь Цолмонбаяр ах араас дагаж гараад Төрмөнхийг зуураад байхаар нь би салгаад Төрмөнхийг гэрт нь оруулж өгсөн. Ингээд буцаад ирэхэд Цолмонбаяр ах босож ирээд Оюунтунгалагаас машиныхаа түлхүүрийг нэхээд машинаа асаагаад машин дотроо сууж байснаа бууж ирээд машиныхаа дугуйг налж сууж байгаад бөөлжих гээд байгаа юм шиг байдалтай сууж байсан. Тэгэхээр нь би нойл орж шээчихээд буцаж ирээд харсан чинь тасраад унтчихсан юм шиг байхаар нь араас нь сугавчилаад өргөөд гэр рүү оруулсан. Өргөж явж байхдаа өөрийг нь дуудсан чинь нээх сонин дуугараад байсан. Ингээд өргөөд гэрийн хойморт байрлах орон дээр хэвтүүлсэн. Тэгээд дээш нь харуулаад хэвтүүлсэн бөгөөд тэр орон дээр Оюунтунгалаг эгч Барсаа ахын дээр нь гараад гаргахгүйн тулд хорьж байсан бөгөөд Барсаа ах Төрмөнхийг ална гээд хашгираад Төрмөнх ахын гэр рүү орох гээд байсан. Ингээд Оюунтунгалаг Цолмонбаярыг овоо унтчихаж дээ гэсэн бөгөөд Цолмонбаярын хувцсыг нь тайлах гээд куртикийг нь Барсаа ах, Оюунтунгалаг хоёр тайлсан бөгөөд Барсаа ах цээжийг нь өргөсөн. Ингээд тэр 2 тайлж байх явцдаа дуудаад сэрээх гэсэн чинь сэрээгүй бөгөөд очоод харсан чинь уруул нь цайрчихсан, огт хөдөлгөөнгүй болсон байсан. Ингээд би сандраад шууд утсаа аваад түргэнд дуудлага өгөөд амьсгааг нь чагнаад гүрээнийх нь судсан дээр дарж үзсэн чинь судас цохилохгүй байсан бөгөөд би тэр үед их сандраад түргэн дуудсан. Ингээд түргэн ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Ингээд түргэний эмч цагдаад дуудлага өгөөд цагдаа ирсэн. Төрмөнх ах дахин дахин гэрт буцаж орж ирсэн асуудал байхгүй. Н.Ш , Цолмонбаярыг гэрийн зүүн талд машины хучлага дээр боогоод талийгаачийн хоолой сонин дуугараад эхлэхээр нь Төрмөнх ах бид хоёр очиж Н.Ш ыг араас нь татаж салгасан. Н.Ш  уурлаад Төрмөнх ахын нүүр рүү цохиод гэрээс гарч явахад араас нь талийгаач гараад буцаж орж ирээд Оюунаа эгчээс “машины түлхүүр хаана байна, аваад ир, би танайд хонохгүй, явна” гээд нэхээд байсан. Төрмөнх, Оюунаа эгч бид 3 гэр дотор унасан 6-7 ширхэг унийг буцааж өлгөөд гэрийн эд юмаа цэгцэлж байх хооронд талийгаач гараад машинаа асаачихсан өөрөө гадаа нь байж байсан. Төрмөнх ах гэрээс гарахад Цолмонбаяр араас нь хэрүүл өдөх, хоргоох шинжтэй явах гэхээр нь би хориглоод гэрийн үүдэнд түүнийг үлдээгээд Төрмөнх ахыг гэр рүүгээ ор гэчихээд орсон үгүйг нь араас нь орж үзчихээд гэртээ байж байхаар нь Туул эгчид “Төрмөнхийг битгий гаргаарай” гэж хэлчихээд буцаад очиход талийгаач машинаа унтраачихсан, гадаа нь Н.Ш тай байж байсан. Машинаа унаад явна гэсэн утгатай юм ярьж байхаар нь би “согтуу машин барьж яваад осол гаргавал яах юм” гэж хэлсэн боловч миний үгийг ерөөсөө тоогоогүй. Тэгэхээр нь би жорлон орж бие засаад 3-4 минут болох хооронд тэр хоёр  хоорондоо хэрэлдээд л байсан. Н.Ш  нь явуулахгүй, эндээ хоноод явна гээд, талийгаач машинаа асаагаад явна гээд хэрэлдэж байсан. Намайг жорлонгоос очиход Н.Ш  гэр рүү орчихсон, талийгаач машинаа налаад зүүн талд нь газар суучихсан, бөөлжих гэж байгаа бололтой байхаар нь дуудахад огиулах гэж байгаа юм шиг мөртлөө ямар ч ухаангүй болчихсон, сонин дуу гаргаад байхаар нь тасарчихаад бөөлжиж чадахгүй байгаа юм болов уу гэж бодоод босгох гэтэл өөрөө босч алхах ямарч чадалгүй байхаар нь араас нь 2 суганаас нь өргөөд хөлөөр нь чирээд гэр рүүгээ оруулж орон дээр хэвтүүлсэн. Талийгаачийг аваад ороход ч Н.Ш  нь бас л агсам согтуу тавиад гарч зодолдоно гээд орилоод байсан бөгөөд Оюунаа эгч гаргахгүй гээд хориглоод байж байсан. Гэрт авч орохдоо би хүргэн ахыг нас барсан гэж бодоогүй. Оюунаа эгчид "Гадаа ах тасарчихаад бөөлжих гээд байх шиг байсан шүү, орон дээр бөөлжүүлчихвээ" гэж хэлчихээд гараад тамхи татчихаад ороод ирсэн чинь эгч "ах чинь амьсгалахгүй байна, уруул нь хөхөрчихөж" гээд уйлахаар нь би очоод үзтэл нээрээ уруул нь хөхрөөд эвгүй болчихсон байхаар нь би түргэн дуудсан. Түргэн удалгүй ирээд нас барсан байна гээд явсан." гэх мэдүүлэг. /1-рхх-н 40-43-р тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Х.Барьмидын  өгсөн: “...Би жижүүрийн томилгооны дагуу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цагаас 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цаг хүртэл жижүүрийн бүрэлдэхүүнд нохойн төлөөлөгчөөр ажилласан. ...Анх хэргийн газарт очиход эхнэр нь уйлчихсан сууж байсан, хэрэг болсон гэх гэрийн дотор зүүн талд машины хучлаган дээр ах нь суучихсан “би дүүгээ алчихлаа, 2 охиныг нь өнчрүүлчихлээ” гээд орилоод уйлаад суугаад байсан. Эхнэрийн дүү гэх эрэгтэй болсон асуудлын талаар мөрдөгч нарт мэдээлэл өгч байсан. Хэлтэс дээр ирчихээд саатуулах хооронд бас ах нь гэх эрэгтэй саатуулах руу орохгүй гээд дийлдэхгүй цагдаагийн албан хаагч нарт агсам тавиад байхаар нь конторын цагдаа бид хоёр  гавлах гээд дийлээгүй. Жижигхэн биетэй боловч дийлдэхгүй байсан бөгөөд биднээс та нар дүүг авчирсан уу, дүүгээ хармаар байна гээд орилоод байсан...гэх мэдүүлэг. /1-р хх –н 46-47-р тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд  насанд  хүрээгүй  гэрч Ц. Нандин-Эрдэнийн:

Би унтаж байсан болохоор сонсоогүй. Мөөжиг ахын Төрмөнхийн гэрт унтаж байсан. Ээжийг хашгираад байхаар нь сэрээд Түвшинтөгс ахын гэрт очсон чинь аав хойд талын орон дээр нь хэвтэж байсан. Би тухайн үед аавыгаа үхсэн гэж бодоогүй, унтаж байна гэж бодсон. Ээж уйлаад байсан чинь Туул эгч “Хүүхэд зүгээр унтуул” гээд намайг гэр рүүгээ оруулаад би унтаад өгсөн. Н.Ш  ах аавыг тэврээд уйлаад байсан. Н.Ш  ахыг Барсаа гэж дууддаг. Архи уучихаараа аавтай зодолддог.  Цагаан сар болгоноор л архи уучихаад зодолддог юм. Манай аав ч гэсэн архи уудаг байсан. Архи уухаараа аав ихэр дүү Нараа  бид хоёрыг загнаж зодож байгаагүй, ээжийг дээрэлхдэг далд газар нь цохьж зоддог байсан. Архи уухаар нь ээж нуугддаг, ээжийг харвал зодох гээд хэрүүл хийх гээд байдаг... гэх мэдүүлэг, /1-рхх-н 48-р тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Мянган-Эрдэнийн: ...Түргэний машиныг тосч авсан залуу, талийгаачийн ах, эхнэр, хөрш айлын эмэгтэй зэрэг хүмүүс гэрт нь байсан. Талийгаачийн охин нь гээд нэг жоохон охин орж ирээд гарсан. Тэнд байсан хүмүүсийн яриагаар талийгаач найзуудтайгаа архи уугаад ахтайгаа маргалдаад ах нь хүзүүг нь боогоод ухаан алдсан бололтой юм ярьсан. Нэгэнт нас барсан байсан учраас хөрш айлынх нь гэх эмэгтэйд бичгийг нь өгөөд явсан. Төрсөн ах нь гээд нэг намхан залуу нас барсан гэдгийг нь хэлэх үед “би дүүгээ алчихлаа” гээд тэврээд уйлаад байсан. Ах нь бол согтуу байсан, эхнэр нь ямар байсныг мэдээгүй, дуудлага өгч тосч авсан залуу, хөрш айлын эмэгтэй хоёр бол эрүүл байсан...гэх мэдүүлэг. /1-рхх-н  52-53-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Туулын: ...Би Оюунтунгалагиййн төрсөн эгч боловч намайг багад айлд өргүүлсэн болохоор би өөр овогтой байгаа юм. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн орчимд дүү Оюунтунгалаг, нөхөр Цолмонбаяр, Цолмонбаярын ах Барсаа, дүү Шинэжил нарын хамт дөрвүүлээ ирсэн. Түүнээс өмнө 11 цагийн үед Цолмонбаярын ах дүү хоёр нь манайд ирээд “манай хоёр ирж явна гэсэн, ирсэн үү гээд асуугаад явсан. Цолмонбаярын 2  ихэр охин нь манай гэрт сургуулийн амралтаараа ирээд 5 хонож байсан байх. Аав ээж хоёр нь ирээд авч явах байсан юм.Хүмүүс манайд ирээд  би нэг хоол унд хийсээр байтал 18 цаг өнгөрсөн байх. Шинэжил  20 цагийн үед  Хэнтий явна гээд гараад явсан. ..21 цагийн үед Барсаа нь бөөнөөрөө гарч  караоке  оръё, манай цалин карт руу орж байгаа, би даая гэсэн чинь бүгд зөвшөөрөөд явах болсон. намайг хамт явъя гэхээр нь яваагүй, дөрвөн хүүхдээ хараад байж байна, архи дарс ууж чадахгүй, дуулж чадахгүй байж  би яваад яахав гэж хэлээд үлдсэн. Тэгсэн манай нөхөр Төрмөнх Туул явахгүй бол би яах юм гэсэн чинь бүгдээрээ ятгаж байгаад  аваад явсан. Шөнө 03 цаг 30 минутанд ирцгээсэн. Манай хаалгыг 2-3 удаа тогшихоор нь би хүүхдээ авч гэрлээ асах гэж жаахан удаж хаалгаа онгойлгочихоод буцаад хэвтсэн. Оюунтунгалагийн төрсөн гэртээ орноо гэж  байгаа нь сонсогдоод тэд нар бөөнөөрөө Түвшинтөгсийн гэр лүү орцгоосон. Тэгснээ Барсаагийн дуу гараад “Би авгай хүүхэдгүй, амьдралгүй хүн, та нар ер нь юу юм” гээд л  Цолмонбаяртай маргалдаж хэрэлдэж байгаа нь сонсогдоод Оюунтунгалаг нь чимээгүй бай гээд, больцгоо гээд хориглоод байсан. Юунаас болоод маргалдсаныг нь ойлгоогүй нэлээн удаан 10-20 орчим минут хэрэлдээд Барсаагийнх нь дуу л их чанга гараад байсан. Тэгж байгаад зодолдоод гэрийнх нь унь унаж байгаа бололтой, ханандаа хүрээд байгаа бололтой шар шар хийгээд л пижигнэлдээд чимээ нь бүүр ихсээд гадагш гэрээсээ гараад хашаан дотор яваад нохой хуцахаар Барсаа бололтой “Жов пизда минь” гээд нохойтой хэрэлдээд байсан. Тэгж байтал Төрмөнх орж ирсэн, араас нь Түвшинтөгс орж ирснээ” Барсаа Төрмөнх рүү дайраад зодолдсон, та битгий гараарай” гэж хэлчихээд гараад явчихаар нь би хаалга түгжчихсэн юм. Тэгээд дахиад л гадаа Барсаа Цолмонбаяр хоёр зодолддод ална, пизда гээд л орилолдоод байсан. Хүүхдүүд сэрчихээд босоод суухчихсан “ Барсаа ах орилж байна гээд” гэснээ “ Аавтай л зодолдож байгаа биз гэхээр нь би урьд зодолдож байсан юмуу гэхэд 2 ихрийн Нараа нь аавтай байнга зодолддог” гэсэн. Тэгтэл хаалга нүдэхээр нь онгойлготол Түвшинтөгс гүйж орж ирсэнээ утсаа өгөөрэй, болохоо байлаа, Хоохноо ах ухаан алдчихлаа, түргэн дуудна” гэж утас авсанаа хаягаа хэл би хаягаа хэлж мэдэхгүй байна гэхэд хаягаа хэлж өгөөд гарч очоод хаалгаар нь шагайхад хойд талын орон дээр нь Цолмонбаяр хэвтэж байсан. Хүүхэд уйлаад гэртээ орчихоод буцаад орох хооронд түргэн ирчихсэн байсан бөгөөд түргэн манайхтай ойрхон явж байсан юм билээ. Түргэний эмч талийгаачийг үзсэнээ “нас барчихсан байна гэхээр нь би итгээгүй дахиад үздээ миний дүү гэсэн чинь эгчээ , нас барсан байнаа гээд  цагдаа дуудаад явахдаа надад нэг нарийхан бичиг өгөөд та эрүүл байна, одоо цагдааг ирэхээр нь өгөөрэй гэж хэлээд явсан. /1-рхх-н 49- 50- р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэгийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 818 дугаартай:

1. Гавал тархины битүү гэмтэл: Их, бага тархины баруун зүүн тал бөмбөлөг хэлтэнг хамарсан аалзан хальсан дорхи малгайлсан тархмал цус харвалт,

2. Дотор эрхтнүүдийн цус эргэлтийн алдагдал. Зүрх судасны хурц дутагдал.

3. Хүзүү, хоолой орчмын зөөлөн эдийн цус хуралт, баруун чамархайн хуйхан дорхи цус хуралт. Хэлний хажуугийн цус хуралт.

Дүгнэлт:

1. Г.Цолмонбаярын бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношийн хэсэгт дурдсан гэмтлүүд тогтоогдлоо.

2. Г.Цолмонбаярын биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

З. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь 4.3% спиртийн агууламж илэрсэн гэсэн хариу ирүүлсэн байна. Энэ нь хүнд зэргийн согтолтонд хамаарна.

4. Г.Цолмонбаяр нь их, бага тархины аалзан хальсан дор тархмал цус харвасан хүнд гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн байна.

5. Цус нь АВО-н системээр Ol-р бүлэгтэй байна.

6. Г.Цолмонбаярын бие цогцост хийгдсэн шинжилгээгээр үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна... гэх дүгнэлт /1-р хх-н 60-65-р тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч С.Одончимэгийн өгсөн: ...Баруун талын чамархай хэсэгт үүссэн цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн буюу цохих, өшиглөх үед үүсгэгдэх боломжтой. Хуйхан дор цус хурна гэдэг бол хүч үйлчилсэн газрыг зааж байгаа гэсэн үг болохоор энэ хэсэгт хүч үйлчилснээр тархины цус харвалт үүссэн гэж үзэх үндэслэлтэй...гэх мэдүүлэг. /1-р хх-н 66-67-р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Г.Ганзоригийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2469 дугаартай: 

1. Шинжилгээнд ирүүлсэн дардаг товчтой ханцуйтай хар хүрмэнд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 113 мм шинэ урагдалт, хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан 20x16, 10x9 мм хэмжээтэй 2 ширхэг гогдолт байна,

2. Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан товчтой ханцуйтай хар хүрмэнд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 50 мм, 50x20 мм хэмжээтэй 2 ширхаг хуучин ханзралт байна,

3. Дээрх гэмтлүүдийг хаана, ямар байрлалд гарсан эсэхийг үзлэг, шинжилгээний хэсгээс харна уу,

4. Шинжилгээнд ирүүлсэн дардаг товчтой ханцуйтай хар хүрмэнд гарсан шинэ ханзралт нь хэрэг болох үед зодолдох, зууралдах үйлдэл хийсэн бол гарах боломжтой байна,

5. Дардаг товчтой хар савхин хүрэмний ар талд 80x85 мм, 90x45 мм хэмжээтэй гутлын 2 ширхэг өнгөц мөр байна... гэх дүгнэлт. /1-р хх-н 74-75-р тал/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 5-12, 13-17, 18-21-р тал/,

- Талийгаач Г.Цолмонбаяр, хохирогч Б.Оюунтунгалаг нарын гэрлэлтийн гэрчилгээ /1-р хх-н 126-р тал/,

- Талийгаач Г.Цолмонбаярын жолооны үнэмлэх /1-р хх-н 139-р тал/,

- Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын 388 дугаартай дүгнэлт /1-р хх-н 246-р тал/,   

- Шүүгдэгч Н.Ш ын талаар Цагдаагийн байгууллагын АСАП-сангийн мэдээлэл, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-н 145-146, 148, 150-153, 142-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинэжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Н.Ш  нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 12-319 тоотод өөрийн төрсөн дүү 32 настай, эрэгтэй Г.Цолмонбаярыг эхнэр Оюунтунгалагтай маргалдахаар нь болиулах зорилгоор  маргаан үүсч зодолдож Г.Цолмонбаяр газар дээрээ амь нас нь хохироосон үйл баримт авагдсан байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Ш ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:    

Шүүгдэгч Н.Ш  нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 12-319 тоотод өөрийн төрсөн дүү 32 настай, эрэгтэй, Гомбожавын Цолмонбаяртай маргалдсаны улмаас түүнийг зодож алсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтунгалагийн өгсөн “…Талийгаач нөхөр маань гэрт Н.Ш тай зодолдоход би дүү нартайгаа нийлж салгасан. Тэгээд зүүн талын хаяанаас босоод Н.Ш ын араас нь хэрэлдээд гарсан. Буцаж орж ирээд гарахад нь би гэр дотор унасан унинуудыг янзлаад үлдсэн. Гэр доторхийг янзалчихаад нэг хэсэг юу болсныг санахгүй байгаа юм. Ямар хугацаа өнгөрснийг мэдэхгүй дүү Түвшинтөгс гаднаас нөхрийг маань араас нь сугадаад чирээд орж ирсэн. Н.Ш  дийлдэхгүй агсам тавиад араас нь гарсан. Уг нь би Цолмонбаяр, Н.Ш  хоёрыг согтуу байхад нь шууд зугтаадаг юм. Тэр өдөр салгах гэж их л хичээсэн…” гэх мэдүүлэг /1-р хх-н  23-26-р тал/,

мөрдөн шалгах  ажиллагаанд гэрч Ө.Төрмөнхийн өгсөн “...Эхлээд Оюунаа нөхөр Цолмонбаяртай муудалцаж хэрэлдэхэд Н.Ш  салгасан чинь Цолмонбаяр, Н.Ш тай зодолдож эхлээд баруун хатавчны хажууд байсан машины бүтээлэг дээр унаж Н.Ш  нь Цолмонбаярын дээр нь гараад гэдэс хэсэгт нь суучихсан, баруун гараараа заамдаад зүүн гараараа цохихоор нь би Н.Ш ын хойноос нь барьж аваад салгахад Н.Ш  намайг ална гээд намайг заамдаад уруул руу 2-3 удаа цохисон. ...Цолмонбаяр, Н.Ш  2 өндөр дуугаар хэрэлдэж байхаар нь холуур тойрч зугтаагаад хадам ээжийн гэрийн хойхно явж байхад түрийвч унахаар нь тэрийг хадам ээжийн гэрийн бүсэнд нь хавчуулчихаад гэртээ орсон. Би гэртээ ороод цай, ус уугаад 10 орчим минут болсоны дараа Түвшинтөгс орж ирээд манай эхнэрээс Туул эгчээ утсаа өгөөч, түргэн дуудаадья гээд утас аваад гараад явсан ба би араас нь гараад Түвшинтөгсийн гэр рүү ортол хаалга нь онгорхой хойморын орон дээр Цолмонбаяр дээш харан унтаж байгаа хүн мэт хэвтэж байсан. Түүнийг Н.Ш  хүзүүгээр нь тэвэрчихсэн “...уруул нь хөхөрчихсөн байна, амьсгалахгүй байна, би дүүгээ алчихлаа” гээд орилж байсан ба Түвшинтөгс түргэн дуудаж эмч ирээд үзээд цагдаа дуудахыг хэлээд явсан...” гэх мэдүүлэг /1-р хх –н 32-39-р тал/

мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн Н.Ш ын “...Тэр шөнө яг хэдэн цагт баарнаас бэр Оюунтунгалагийн гэрт ирсэнээ сайн мэдэхгүй байгаа юм. Гэрт ороод байж байхад дүү Цолмонбаяр эхнэр рүүгээ дайраад зодох гээд бариад авахаар нь би Цолмонбаярыг хориглоод салгах гэтэл намайг бариад автал өөдөөс уурлаад цамцны захаар боогоод байхаар нь би арай гэж салаад шууд унтчихсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 118-119-р тал/,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн Б.Түвшинтөгсийн “...Цолмонбаяр, Барсаа хоёр хоорондоо зодолдоод барьцалдаад гэрийн зүүн урд талд эвхэж тавьсан машины хучлаган дээр унацгаасан бөгөөд Цолмонбаяр доор нь орсон, Барсаа ах дээр нь гараад хүзүүнээс нь заамдаад ахынхаа үгэнд ордоггүй муу гээд цохилцоод Барсаа Цолмонбаярыг 2,3 удаа цохих шиг болсон. Тухайн үед Төрмөнх ах гэрийн гаднаас орж ирж таараад Барсаа ахыг тэврээд хойш татсан. Би очоод Барсаа ахыг татаж дэмнээд хоёуланг нь салгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 40-43-р тал/,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн Х.Барьмидын “...Би жижүүрийн томилгооны дагуу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цагаас 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цаг хүртэл жижүүрийн бүрэлдэхүүнд нохойн төлөөлөгчөөр ажилласан. ...Анх хэргийн газарт очиход эхнэр нь уйлчихсан сууж байсан, хэрэг болсон гэх гэрийн дотор зүүн талд машины хучлаган дээр ах нь суучихсан “би дүүгээ алчихлаа, 2 охиныг нь өнчрүүлчихлээ” гээд орилоод уйлаад суугаад байсан. Эхнэрийн дүү гэх эрэгтэй болсон асуудлын талаар мөрдөгч нарт мэдээлэл өгч байсан. Хэлтэс дээр ирчихээд саатуулах хооронд бас ах нь гэх эрэгтэй саатуулах руу орохгүй гээд дийлдэхгүй цагдаагийн албан хаагч нарт агсам тавиад байхаар нь конторын цагдаа бид хоёр  гавлах гээд дийлээгүй. Жижигхэн биетэй боловч дийлдэхгүй байсан бөгөөд биднээс та нар дүүг авчирсан уу, дүүгээ хармаар байна гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх –н 46-47-р тал/

мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Мянган-Эрдэнийн өгсөн “...Түргэний машиныг тосч авсан залуу, талийгаачийн ах, эхнэр, хөрш айлын эмэгтэй зэрэг хүмүүс гэрт нь байсан. Талийгаачийн охин нь гээд нэг жоохон охин орж ирээд гарсан. Тэнд байсан хүмүүсийн яриагаар талийгаач найзуудтайгаа архи уугаад ахтайгаа маргалдаад ах нь хүзүүг нь боогоод ухаан алдсан бололтой юм ярьсан. Нэгэнт нас барсан байсан учраас хөрш айлынх нь гэх эмэгтэйд бичгийг нь өгөөд явсан. Төрсөн ах нь гээд нэг намхан залуу нас барсан гэдгийг нь хэлэх үед “би дүүгээ алчихлаа” гээд тэврээд уйлаад байсан. Ах нь бол согтуу байсан, эхнэр нь ямар байсныг мэдээгүй, дуудлага өгч тосч авсан залуу, хөрш айлын эмэгтэй хоёр бол эрүүл байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 52-53-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 818 дугаартай: Гавал тархины битүү гэмтэл: Их, бага тархины баруун зүүн тал бөмбөлөг хэлтэнг хамарсан аалзан хальсан дорхи малгайлсан тархмал цус харвалт, Дотор эрхтнүүдийн цус эргэлтийн алдагдал. Зүрх судасны хурц дутагдал, Хүзүү, хоолой орчмын зөөлөн эдийн цус хуралт, баруун чамархайн хуйхан дорхи цус хуралт. Хэлний хажуугийн цус хуралт. Дүгнэлт: 1. Г.Цолмонбаярын   бие   цогцост   хийгдсэн   шүүх   эмнэлгийн   задлан шинжилгээгээр дээрхи оношийн хэсэгт дурдсан гэмтлүүд тогтоогдлоо, 2. Г.Цолмонбаярын биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, З. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь 4.3% спиртийн агууламж илэрсэн гэсэн хариу ирүүлсэн байна. Энэ нь хүнд зэргийн согтолтонд хамаарна, 4. Г.Цолмонбаяр нь их бага тархины аалзан хальсан дор тархмал цус харвасан хүнд гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн байна, 5. Цус нь АВО-н системээр Ol-р бүлэгтэй байна, 6. Г.Цолмонбаярын бие цогцост хийгдсэн шинжилгээгээр үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна.  Шинжээч  эмч С.Одончимэг гэх дүгнэлт /1-р хх-н 60-65-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Н.Ш т эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Ш  нь дүү Г.Цолмонбаярыг анхнаасаа алах зорилго агуулаагүй, маргалдаж зодолдох явцад хохирогчийн амь нас хохирсон нь гэм буруугийн шууд бус санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Ш ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтунгалаг энэ гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

             Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

             Шүүхээс шүүгдэгч Н.Ш т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

             Шүүгдэгч Н.Ш т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Ш  нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн хоригдож 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл нийт 523 хоног цагдан хоригдсон болох нь сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай  мөрдөгчийн тогтоол, яллагдагчийг цагдан хорих  тухай  шүүгчийн захирамж,  цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээний хугацааг  сунгах  тухай шүүгчийн захирамж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдаан товлох тухай  шүүгчийн захирамж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Нийслэлийн  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Хяналтын шатны  шүүхийн тогтоол зэргээр тогтоодож байх тул уг цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох үндэстэй байна. /1-р хх-н  105, 110-115, 174-175, 238-243-р тал, 2-р хх-н 65-70, 104-107, 144-153, 205-211, 249-253-р тал/

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн савхин куртикийг эзэмшигч Н.Ш т буцаан олгож, мөн 1 ширхэг хар өнгийн савхин куртик, футболк 1 ширхэг, бор гутал 1 хос, саарал өнгийн оймс 1 хос, жинсэн өмд 1 ширхэг, тэлээ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Н.Ш ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш т 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Н.Ш т 10 /арав/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.Ш ын цагдан хоригдсон нийт 523 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Н.Ш  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.    

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн савхин куртикийг эзэмшигч Н.Ш т буцаан олгож, мөн 1 ширхэг хар өнгийн савхин куртик, футболк 1 ширхэг, бор гутал 1 хос, саарал өнгийн оймс 1 хос, жинсэн өмд 1 ширхэг, тэлээ 1 ширхэг зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.      

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Ш т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                     ШҮҮГЧИД                           С.ӨСӨХБАЯР

 

                                                                                               Б.АРИУНХИШИГ