| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2016/00226/И |
| Дугаар | 258 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Галшар сумын Буянтбулаг баг, “Зоригтманлай” хоршооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант багт оршин суух Шарга овогт Энх-Амгалангийн Цэрэнчимэдэд холбогдох 2.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Зоригтманлай” хоршооны дарга Б.Зоригтбаатар, хариуцагч Э.Цэрэнчимэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч “Зоригтманлай” хоршооны дарга Б.Зоригтбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.Цэрэнчимэд нь “Зоригтманлай” хоршооны хүнсний дэлгүүрийн худалдагчаар 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сарын 06-ныг хүртэл ажилласан. Энэ хугацаандаа 2.400.000 төгрөгний дутагдалтай гараад өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Иймд 2.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Зоригтманлай” хоршооны дарга Б.Зоригтбаатар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би Цэрэнчимэдэд 34.200.700 төгрөгний бараа хүлээлгэж өгсөн. Үүнээс Цэрэнчимэдээс буцааж тоолж авсан бараа 7.874.530 төгрөг, орлого 17.354.240 төгрөг, падаанаар 638.200 төгрөг, бэлэн бусаар 1.188.530 төгрөг, зээл 1.635.790 төгрөг, хаягдал бараа 1.975.590 төгрөг, тоолоод орхидсон барааны үнэ 72.400 төгрөг болсон. Өөрөө 2016 оны 10 дугаар сард тооцоог дуусгана гэж гарын үзсэг зурсан. Би Цэрэнчимэдийн тараасан зээлийг хасаж тооцсон байгаа” гэв.
Хариуцагч Э.Цэрэнчимэд шүүхэд гаргасан тайлбартаа: “Зоригтманлай хоршооны дарга Б.Зоригтбаатарт 2.400.000 төгрөгийг төлөх чадвар байхгүй. Хүнд тараасан зээлээ олж сая гаран төгрөгийг нь өгнө. Илүүг нь төлж чадахгүй. Би 2 сар гаран суугаад цалингаа аваагүй” гэжээ.
Хариуцагч Э.Цэрэнчимэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай ээж 3 хоног дэлгүүрт суугаад 1.500.000 төгрөгийн орлого оруулсан. Тэгэхэд 3 хоног суугаад 1.600.000 төгрөгийг бараа дутаасан гэж хэлсэн. Би нягтлан бодогчоор өдөр өдөрт нь хүлээж авсан бараагаа бодуулахад 34.000.000 төгрөг биш 32.000.000 төгрөг болж байсан. Анх 9.549.620 төгрөгний бараа хүлээж авсан. Сүүлд 6.874.530 төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн гэсэн. Тэр нь 8.000.000 гаруй төгрөг болоод байгаа. Өөрийнхөө тараасан зээлийг 1.635.790 төгрөг гэж хэлсэн. Миний хүнд өгсөн зээл 1.173.300 төгрөг юм” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч “Зоригтманлай” хоршоо нь хариуцагч Э.Цэрэнчимэдэд холбогдуулан 2.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1.900.000 төгрөг болгосныг хариуцагч ийм хэмжээний мөнгө төлөх боломжгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцож түүнийг 2015 оны 11 дүгээр сараас “Зоригтманлай” хоршооны хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллуулж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч тэдний хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-т хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээхээр заажээ. Хөдөлмөрийн хуулийн дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч нь хариуцагчаас ямар нотлох баримтыг үндэслэн дээрх мөнгийг нэхэмжилж байгаагаа нотолж чадсангүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь өөрийнхөө нэхэмжлэлийн шаардлагаа задалж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлсэнгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлага, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР