Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 4686

 

տ : Монгол улсын иргэн НЙ63060408 регистрийн дугаартай Баянзүрх 俿, 24 дүгээр , жаргалантын 3-33 тоот суух Боржигон овогт Пүрвээгийн Чулуунцэцэгийн ,

 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлттэй хянан .

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч П.Чулуунцэцэг, шү Ч.Номин-Эрдэнэ нар .

 

:

 

տ П.Чулуунцэцэг болон шүүх хуралдаанд гаргасан :

Миний бие нь 1979-1982 оны хооронд БНГАУ-д ферм тракторын мэргэжлээр төгсөж ирээд 1982 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 192 дугаар тушаалаар төв аймгийн Борнуур суманд саалийн механикжсан 800 үнээний фермд саальчнаар 8 дугаар сарын 25-ны өдөр ажилд орсон. Үүнээс хойш тасралтгүй ажиллаж байгаад 1990 онд Борнуур САА-н даршны бригадад тогооч хийж байсан. Одоо олон хүүхэдтэйгээр тэтгэвэрт гаргах гэсэн боловч ажлаас халагдсан, даршны бригадаас халагдсан тушаал зэргийг архиваас шүүлгээд байхгүй надад өгөх өөр ямарч баримт байхгүй энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Иймд намайг 1982 оны 8 дугаар сарын өдрөөс 1991 оны 7 дугаар сар хүртэл Төв аймгийн Борнуур сумын 800 үнээний фермд мөн даршны бригадад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 

:

 

Хүсэлт гаргагч П.Чулуунцэцэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай .

Хүсэлт гаргагч П.Чулуунцэцэг нь 1982 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оныг хүртэл хугацаанд Төв аймгийн Борнуур суманд 800 үнээний механикжсан фермэд саальчнаар, 1990 оноос 1991 оны 07 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл Төв аймгийн борнуур сумын даршны бригадад тогоочын ажил албан тушаал эрхэлж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, 1982 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 192 дугаар Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын тушаал, 1991 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 268 дугаар ээлжийн амралт олгох тухай Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын тушаал, Борнуурын сангийн аж ахуйн 800 СМФ-ийн саальчин, тогооч П.Чулуунцэцэгийн цалингийн түүвэр, гэрч Ч.Баярсайхан, Х.Дэлгэрцэцэг нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Хүсэлт гаргагч П.Чулуунцэцэгийн хөдөлмөрийн дэвтэр болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг байхгүйн улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байгаа тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд П.Чулуунцэцэгийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Пүрвээгийн Чулуунцэцэгийг 1982 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 он хүртэл Төв аймгийн борнуур суманд механикжсан 800 үнээний фермэд саальчнаар, 1990 оноос 1991 оны 7 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даршны бригадад тогоочийн ажил албан тушаалд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар П.Чулуунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлс 70,200 төсөвт .

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ