| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/05884/И |
| Дугаар | 4687 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 4687
Баянзүрх д И Л.Энхжаргал ,
: Монгол улсын иргэн УД65110300 регистрийн дугаартай, Баянзүрх 俿, 8 дугаар , улаанхуарангийн 9-30 Боржигон овогт Лувсансосорын Энхтуяагийн хүсэлттэй,
Ц.Аюуштай хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох тухай хянан .
ؿ : Хүсэлт гаргагч Л.Энхтуяа, ш Ч.Номин-Эрдэнэ .
:
Хүсэлт гаргагч Л.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Энхтуяа би нөхөр болох Ц.Аюуш /РД:УЕ52052619/-тай 1990 онд танилцаж 1991 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нэг гэрт орж хамтран амьдарч эхэлсэн. 1992 оны 2 дугаар сарын 28-ны өдөр том охин болох Амаржаргалыг төрүүлсэн. 1994 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дунд охин Ариунжаргалыг төоүүлсэн. 1999 оны 6 дугаар сарын 22-ны өдөр бага хүү Ариунбаярыг төрүүлсэн. Энэ цагаас хойш 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хамт амьдарсан. Нөхөр Ц.Аюуш маань 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өвчний улмаас нас барсан. Бид 2 хамт амьдарч эхлэх үед нөхөр Ц.Аюушийн маань бичиг баримт зөрчилтэй байсан тул гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй болно. Үүнээс хойш хүүхдүүд гарч гэр бүл батлуулах асуудлыг бүрэн орхисон юм. Бага хүү болох Ариунбаяртаа тэжээгчээ алдсны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид 2-ыг 1990 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Энхтуяа нь Ц.Аюуштай 1990 оны оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Л.Энхтуяа нь насанд хүрээгүй хүү А.Ариунбаяртаа тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохын тулд Ц.Аюуштай хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагтай болсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.
Нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Цэрэндоржийн Аюуш нь /РД:УЕ52022619/ 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өвчнөөр нас барсныг 2016 оны 03 дугаар сарын 11-ны өдөр нас барсны бүртгэлийн 1266 дугаарт бүртгэж, 0000177594 тоот нас барсны гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 5 дугаар тал/
Хүсэлт гаргагч Л.Энхтуяа нь Цэрэндоржийн Аюуштай 1990 оны оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд гэр бүлээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч, энэ хугацаанд тэдний дундаас 1999 оны 06 дугаар сарын 22-нд охин Энхтуяагийн Ариунбаяр төрсөн байх бөгөөд эх Л.Энхтуяагаар овоглож, хүү Э.Ариунбаярт 2000 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр олгосон Монгол улсын иргэний үнэмлэх /хх-ийн 7 дугаар тал/, нь Ц.Аюуш, Л.Энхтуяа нарын дундаас төрсөн хүүхдүүд мөн болохыг гэрч Ц.Алтанчимэг, А.Саруулчимэг нарын мэдүүлэг /хх-ийн 19, 20 дугаар тал/, фото зургууд зэргээр тогтоогдож байна.
Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн Л.Энхтуяаг 1990 оны оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Цэдэндоржийн Аюуштай гэр бүлээ бүртгүүлэлгүй хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Лувсансосорын Энхтуяа нь 1990 оны оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Боржигон овогт Цэрэндоржийн Аюуштай гэр бүлээ бүртгүүлэлгүй хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Л.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлс 70,200 төсөвт .
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эртхэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ