| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/03097/И |
| Дугаар | 4696 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 4696
俿 и Л.Энхжаргал , ,
ч: Монгол улсын иргэн АЗ73080504 регистрийн дугаартай, Сонгинохайрхан 俿, 11 дүгээр , амины орон сууц гудамж, 3-149 тоотод оршин суух, Хөххангай овогт Ламгомбо-ын Болортуяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ТА84042404 регистрийн дугаартай, Баянзүрх 俿, 9 үгээ , шархад 2 гудамж, 46 тоотод оршин суух, Сундуйн Наранцэцэгт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10.000.000 .
ؿ : Н Л.Болортуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цолмон, гэрч Ч.Пүрэвсүрэн, ш Ч.Номин-Эрдэнэ .
:
Л.Болортуяа болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон таа: Миний бие иргэн С.Наранцэцэг гэдэг хүнд 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 4.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 4.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлсэн бөгөөд үүний дараа мөн 4.000.000 төгрөг зээлж, ийнхүү нийт 12.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Уг мөнгө нь ДБЭ-Тэрх ХХК-ийн мөнгө байсан ба миний бие тухайн үед уг компанид зээлийн ажилтан гэдэг албан тушаалтай ажиллаж байсан юм. Ингэхдээ тухайн үед компаний зээлийн ажилтан миний бие нь дээрхи 12.000.000 төгрөгийг компанийг төлөөлж С.Наранцэцэг гэдэг хүнд зээдүүлсэн бөгөөд тухайн үед бид 2 хоорондоо зээлийн гэрээ байгуулаагүйгээр дээрхи мөнгийг өгч авалцсан билээ.
Зээлдэгч С.Наранцэцэг нь зээл авснаасаа хойш 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2.900.000 төгрөг бөөнөөр төлсөн ба энэ мөнгөний 2.000.000 төгрөг нь үндсэн зээл, 900.000 төгрөгийг зээлийн хүүнд тус тус тооцож төлсөн юм. Мөн С.Наранцэцэг нь 50.000 төгрөг болон 100.000 төгрөгөөр хэд хэдэн удаа зээлийн хүү төлж байсан. Харин хамгийн сүүлд үндсэн зээлнээс 10.000.000 төгрөг, хүүнээс 960.000 төгрөгийг тус тус төлөөгүй үлдсэн тул 2012 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр зээлдэгч С.Наранцэцэг нь өөрийн гараар, манай компаний зээлийн ажилтан надад Миний бие Болроо эгчээс 10.000.000 төгрөг авсан нь үнэн. 960.000 төгрөгийн хүү төлж чадаагүй тул сунгасан. гэсэн бичгийг бичиж өгсөн юм. Үүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрөхөд С.Наранцэцэг нь үндсэн зээл болон хүүгээ төлөхгүй байсан тул би өөрийн компанийг төлөөлж, цагдаагийн байгууллагад хандсан ба шалтгаан нь С.Наранцэцэг нь компаний зээлийн ажилтан надад Би танайхаас зээлсэн зээлээ бүгдийг нь төлөөд дуусчихсэн.Одоо нэг ч төгрөг өгөхгүй гэх мэтээр худлаа ярьж эхэлсэн явдал юм.
Ийнхүү манай компани нь 2013 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст энэ залилан мэхлэгч этгээдийн болон түүний төрсөн эх Д.Нямхүү гэгч хүний талаар гомдол гаргасан юм. Цагдаагийн болон Прокурорын байгууллага нь С.Наранцэцэг, Д.Нямхүү нарын үйлдэл холбогдлыг шалгаад, тэдний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын маргааны шинжтэй байна гэж үзээд 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр БЗД-ийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгонбаяр гэдэг хүн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гаргасан. Энэ тогтоолыг хохирогчын хувьд зөвшөөрөхгүй гэж үзээд, БЗД-ийн Прокурор С.Цэрэнсамбуу гэдэг хүний нэр дээр хохирогч нарын зүгээс давж заалдах гомдол гаргасан. Дүүргийн прокурор миний гомдлыг хянаад 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоол гаргасан. Ингээд Д.Нямхүү, С.Наранцэцэг нарт ЭХ-ийн ТА-ын 148 дугаар зүйлийн 148.2-дахь хэсэгт зааснаар 201401020261 дугаар бүхий эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж эхэлсэн. Тухайн эрүүгийн хэргийг Цагдаа болон Прокурорын байгууллага 8-н сар гаруй хугацаанд шалгаад, хамгийн сүүлд 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн 1 дүгээр прокурорын хяналтын прокурор Б.Мөнгөншагай гэдэг хүн Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргаж, хэргийг хаасан.
Тиймээс шүүгч та С.Наранцэцэг гэгчээс нийт 10.000.000 төгрөг яаралтай гаргуулж, иргэн надад олгож, намайг хохиролгүй болгож өгнө үү. Учир нь манай байгууллага нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр С.Наранцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг БЗД, СБД, ЧДүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан юм. Уг нэхэмжлэл нь тус шүүхийн шүүгч З.Баярмаа гэдэг хүн дээр хувиарлагдсан ба шүүгч уг хэргийг хянаад хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэн миний хувьд шүүх яагаад иймд шийдвэр гаргасныг ойлгоогүй тул хуралд нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгчөөр оролцсон Б.Цолмон гэдэг хүнээс энэ тухай асуусан юм. Энэ өмгөөлөгч надад зөвлөхдөө Шүүхийн энэ шийдвэр зөв байна. ДБЭ тэрх болон иргэн С.Наранцэцэг нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэх баримт байхгүй байгаа нь үнэн. Та С.Наранцэцэгээс энэ зээлийн мөнгийг эргүүлж нэхэх эртэй. Түүнээс биш ДБЭ тэрх ХХК болон иргэн С.Наранцэцэг нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй учир шүүх хэргийг ингэж шийдсэн нь зөв. Одоо хариуцагч энэ шүүхийн шийдвэрээ бариад С.Наранцэцэгээс 10.000.000 төгрөгөө нэхэмжлэх эрхтэй гэсэн юм. гэжээ.
ийн өмгөөлөгч С.Үлэмж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний үйлчлүүлэгч С.Наранцэцэгт холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Л.Болортуяа болон С.Наранцэцэг нарын хооронд зээлийн гэрээ байгуулсан гэж нэхэмжлэгч тал үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэвч миний үйлчлүүлэгч нэхэмжлэгчийн гуйсны дагуу нэхэмжлэгчийн ажиллаж байсан Мөстийн өвөр булаг ББСБ-д өргөдөл гаргасан байдаг. Гэвч дээрх өргөдлийн дагуу ямар нэгэн мөнгө хүлээж авсан явдал байдаггүй бөгөөд гагцхүү нэхэмжлэгчийн гуйсан гуйлт болон өмнө нь олон жил хамтран ажиллаж байга зээл авдаг байснаа бодолцон дээрх өргөдөлд гарын үсэг зурсан болно.
Хэрэв нэхэмжлэгч нь тухайн мөнгийг зээлдүүлсэн гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурьдаж байгаа бол тухайн үед зээлүүлэх хэмжээний мөнгөтэй байсан эсэх талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх ёстой байсан байна.
Нэгэнт талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж байгаа тохиолдолд дээрх зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх бөгөөд дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
ؿ зохигчдын тайлбар,
:
Л.Болортуяа С.Наранцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг х тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Дбэ тэрх ХХК-нд ажиллдаг байхдаа 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 4.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 4.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 4.000.000 төгрөг зээлж, 2011 оны 12 дугаар сард 4.000.000 төгрөгийг нийт 12.000.000 төгрөгийг хариуцагч С.Наранцэцэгт зээлдүүлсэн, зээлдэгч нь 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үндсэн зээлд 2.000.000 төгрөг, зээлийн хүүнд 900.000 төгрөг, мөн 50.000, 100.000 төгрөгөөр хэсэгчлэн 960.000 төгрөгийг төлж, үндсэн зээлээс 10.000.000 төгрөгийг төлөөгүй гэж тодорхойлж байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй өмнө олон жил хамтран ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн гуйсаны дагуу 10.000.000 төгрөгийг зээлсэн гэсэн бичгийг хийж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч нь 10.000.000 төгрөгийг хариуцагч С.Наранцэцэгт зээлдүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хариуцагчийн өмгөөлөгч нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа тохиолдолд дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байх боловч хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Хүчин төгөлдөр бус гэрээг Иргэний хуулиар зохицуулахдаа мөн хуулийн 56 дугаар зүйлд зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байх ойлголтыг, мөн хуулийн 57 дугаар зүйлд, Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно. гэсний дагуу хуульд заасан үндэслэл буюу 58 дугаар зүйл, 59 дүгээр зүйл болон 60 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох эрх зүйн зохицуулалттай байна.
Хариуцагч гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж тайлбарлах бөгөөд энэ нь гэрээ хүчин төгөлдөр байх шинжүүдээс агуулгын хувьд, хэлбэрийн хувьд, гэрээ байгуулсан субъект болон гэрээ байгуулсан хүсэл зориг, түүний илэрхийлэл буюу субъектив шинжүүдийн аль шинжээр хүчин төгөлдөр бус байгаагаа тодорхойлж, түүний үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй бөгөөд өөрөөр хэлбэл татгалзалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг байгуулах хүсэл зориг илэрхийлэгдсэн байх ба хуульд уг гэрээг бичгээр байгуулах тусгай шаардлага байхгүй тул хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Хариуцагч С.Наранцэцэг нь 2012 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр Миний бие Болроо эгчээс 10 сая авсан үнэн ... гэж өөрийн гараар бичсэн бичвэр хэрэгт авагдсан байх бөгөөд хариуцагч нь уг баримтыг бичсэн эсэхэд маргаагүй харин нэхэмжлэгчийн гуйсаны дагуу бичсэн гэжээ. /хх-ийн 10 дугаар тал/
Мөн хариуцагч С.Наранцэцэг нь нэхэмжлэгч Л.Болортуяагаас зээлсэн мөнгөө төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 31-34 дугаар тал/
Нэхэмжлэгч нь 12.000.000 төгрөгийг зээлдүүлсэн гэх боловч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар 10.000.000 төгрөгийг зээлдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй байх тул хариуцагчийн төлсөн 3.860.000 төгрөгийг үндсэн зээл 10.000.000 төгрөгөөс хасаж, 6.140.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг 91022606, 91112603 дугаарын утсаар тус тус мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч талаас урьд гаргасан тайлбар зэргийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүү удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.Наранцэцэгээс 6.140.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Болортуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.860.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 76.710 төгрөг, хариуцагчаас 113.190 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
, د Л.ЭНХЖАРГАЛ