| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/05735/И |
| Дугаар | 4709 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 4709
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзурх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
: Монгол улсын хуулийн этгээд 5354897 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Гэндэнгийн гудамж, Шонхор цамхаг 3 давхарт оршин байх Фүжи холдинг ББСБ ХХК-ийн ,
Хариуцагч: Монгол улсын иргэн УГ59030507 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, дунд дарь эх гудамж, 34-1813 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Лувсанчүлтэмийн Оюунцэцэгт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6.580.204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлзэн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Фүжи холдинг ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л.Оюунцэцэг нь 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Фүжи холдинг ББСБ ХХК-тай №07/02 тоот зээлийн гэрээ байгуулж сарын 3.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай 5.000.000 төгрөгийг зээлсэн. Зээлийн барьцаанд Л.Оюунцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, дунд дарь эх гудамж 34-1813 тоотод байрлах Ү-2204048781 улсын бүртгэлийн дугаартай, №000240770 тоот гэрчилгээний дугаартай, 40 м.кв талбайтай хувийн сууц, Г-2204017763 тоот улсын бүртгэлийн дугаартай, №000085486 тоот гэрчилгээнийдугаартай 465 м:кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаанд бариулсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр дуусах боловч хариуцагч Л.Оюунцэцэг нь зээлийн гэрээний хавсралт №1-д заасан зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа байнга зөрчиж, зээл хүүний төлбөрөө хугацаа хэтрүүлж байнга шаардуулдаг мөн манай компаниас зээл төлөлтийн графикт заасан хуваарьт оруулах талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ авахгүй тус ББСБ-г хохироосоор байна. Л.Оюунцэцэг нь зээлийн 07/02 тоот гэрээний 4.2.1, 4.2.4-д заасныг зөрчин зээлийн Иргэний хуулийн 451. 452.2, 453.1-д зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 4.791.000 төгрөг, үндсэн хүү 1.618.938 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, 154.366 төгрөг нийт 6.564.304 төгрөг болон нотариатын тасалбар 15.900 төгрөг, нийт 6.580.204 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Л.Оюунцэцэг нь Фүжи холдинг ББСБ ХХК-иас 6.580.204 төгрөг зээлсэн нь үнэн бөгөөд уг зээлийг төлж дуусгана гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Фүжи Холдинг ББСБ ХХК нь хариуцагч Л.Оюунцэцэгээс үндсэн зээл 4.791.000 төгрөг, үндсэн хүү 1.618.938 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 154.366 төгрөг, нотариатын зардал 15.900 төгрөг нийт 6.580.204 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч Л.Оюунцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.580.204 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгуй. хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж. хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдпага болгон
1. Нэхэмжлэгч Фүжи холдинг ББСБ ХХК нь хариуцагч Л.Оюунцэцэгт холбогдуулан 6.580.204 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, Л.Оюунцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Фүжи холдинг ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.240 төгрөгөөс, 60.120 төгрөгийг улсын төсвөөс, 60.120 төгрөгийг хариуцагч Л.Оюунцэцэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Фүжи холдинг ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ