Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 5208

 

Баянзүрх д и Л.Энхжаргал , ,

 

տ : Монгол улсын иргэн ЖИ56061516 регистрийн дугаартай Баянзүрх 俿, 4 дүгээр , цэргийн хотхоны 315 тоот суух Төвхөн овогт Шоовойн Цогоогийн ,

 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлттэй хянан .

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ш.Цогоо, шү Ч.Номин-Эрдэнэ нар .

:

տ Ш.Цогоо болон шүүх хуралдаанд гаргасан : Миний бие Дорнод аймгийн Халх голын бригадад 1977 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тоо бүртгэгчээр, 1981 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс автын жолоочоор ажилласан үеийн САА-ын даргын ажилд авсан тушаал архивын газарт ирээгүй улмаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон. Иймд миний хөдөлмөрийн дэвтэр, хамт ажиллаж байсан Б.Цэрэндолгор, Б.Дэжиддагва нараар тодорхойлолт гаргуулж ажилласан жилээ нөхөн тогтоолгохоор Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ш.Цогоо миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 

:

Хүсэлт гаргагч Ш.Цогоо нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай .

Хүсэлт гаргагч Ш.Цогоо нь 1977 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1981 оны 9 дүгээр сарын 16-ний өдөр хүртэл хугацаанд Дорнод аймгийн Халх голын САА-д Хадлангийн 1 дүгээр бригадад тоо бүртгэгчээр, 1981 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд автын жолоочын ажил албан тушаалыг тус тус эрхэлж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ш.Цогоогийн 297676 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, гэрч Б.Цэрэндолгор, Б.Дэмиддагва нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Ш.Цогоогийн ажилд орсон тушаал, ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг Архивын Ерөнхий газраас гаргах боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Ш.Цогоогийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Төвхөн овогт Шоовойн Цогоог 1977 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1981 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Дорнод аймгийн Халх гол сангийн аж ахуйн Хадлангийн 1 дүгээр бригадад тоо бүртгэгчээр, 1981 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд Дорнод аймгийн Халх гол сангийн аж ахуйн Хадлангийн 1 дүгээр бригадад жолоочийн ажил албан тушаалд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар Ш.Цогоогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлс 70,200 төсөвт .

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ