Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 1470

 

 

 

 

 

 

 

 

  2019        09          20                                  2019/ШЦТ/1470

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Г.О , түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг ҮД:12-80 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.О д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 08538 1724 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.О

Холбогдсон хэргийн талаар:

Г.О  нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал Таун” хотхоны гадаа Бүгд Найрамдах Солонгос улсад очиж эмчлүүлэх хүний сахиураар явуулж өгнө гэж иргэн Т.Ганбаатараас визний урьдчилгаа мөнгө 300.000 төгрөгийг авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 02 дугаар сард 500.000 төгрөг, 1.000.000 төгрөгийг тус тус Дундговь аймгийн “Сайхан овооо” сумын “ХААН” банкны салбараас шилжүүлсэн, 2018 оны 04 дүгээр сард 300.000 төгрөгийг мобайл банкаар виз гаргасан хүнийг хоолонд оруулах шаардлагатай байна гэж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон нийт 2.100.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О  мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Ганбаатарын өгсөн: ...Би Солонгос улс руу гарахаар визэнд материал бүрдүүлж өгсөн юм. Тухайн үед миний виз гараагүй, тэгээд анх манай ээжийн дүү Уянга гэх эмэгтэй миний нэг танил эмэгтэй байдаг юм, би чиний талаар хэлсэн Солонгос улс руу гаргаж өгч болно гэж байна уулзаад үз гэхээр нь би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Г.О  гэх эмэгтэйтэй Гадаад хэргийн яамны ойролцоо уулзахад эмчилгээнд явах гэж байгаа хүний асран хамгаалагчаар хамт гараад чи тэндээ ажил хийж болно эхний ээлжинд 300.000 төгрөг өгчих гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч орой нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Кристал тауны гадна бэлнээр 300.000 төгрөг, бичиг баримтуудын хамт өгч байсан. Надад хэлэхдээ 12 сарын 15-ны өдөр виз гараад явна гэж хэлж байсан чинь тухайн үед өвчтэй хүнийх нь бие муудсан нисэх боломжгүй болчихлоо гээд хойшлуулсан, удалгүй хэд хоногийн дараа нөгөө хүнийг нас барчихсан гэхээр нь мөнгөө аваад болъё гэсэн чинь дахин Авзага мээрин компанийн нэр дээр 3 жилийн хөдөлмөрийн гэрээгээр явах боломж байна явах уу гэхээр нь дахин зөвшөөрч 1.500.000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр Пагма гэх хүний нэртэй данс руу шилжүүлж өгч байсан юм. Гэрээгээр гаргаж өгнө гэж хэлэхдээ 3-4 удаа удахгүй виз гарах гэж байна гэх мэтээр хойшлуулж худал хэлсээр байгаад надаас нийт 2.100.000 төгрөгийг авсан юм...

...2017 оны 11 дүгээр сард эхний 300.000 төгрөгөө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристал тауны үүдэнд Г.О д бэлнээр өгсөн. Дараа нь 2018 оны 02 дугаар сард Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд байхдаа Хаан банкны салбараас “Авзага Мээринг” гэсэн компанийн данс руу /дансыг нь одоо мэдэхгүй байна, надад баримт нь байгаа гэх/ 500.000 төгрөг, 2 хоногийн дараа тухайн компанийн данс руу 1.000.000 төгрөг, нийт 1.800.000 төгрөг Г.О д Солонгос руу 3 жилийн виз гаргаж өгнө гэхэд нь өгсөн. 2018 оны 04 дүгээр сард намайг Улаанбаатар хотод ирчихсэн байхад Г.О  99733069 дугаарын утсаар над руу залгаад 300.000 төгрөг яаралтай хэрэгтэй байна, визийг чинь гаргасан хүнийг хоолонд оруулна, үлдсэн нь тийзийг чинь захиалах мөнгө шүү гэж хэлээд аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 18 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Уянгын өгсөн: ...Миний бие 2017 оны 06 сард зам тээврийн ослоор баривчлагдаж эмэгтэйчүүдийн хорих ангид танилцсан. Г.О тай найзалж танилцаад удаагүй байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Солонгос улс руу өвчтэй хүний сахиураар буюу эмчилгээний виз гаргаж өгье хүн байгаа бол гэхээр нь би нагац дүүгээ явуулахаар тохирч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристал тауны гадна бэлнээр 300.000 төгрөгийг материал бүрдүүлэх мөнгө гэж авсан юм. Мөн билет болон очоод байрлах байрны мөнгө гэх мэтээр 2.800.000 төгрөг, нийт 3.100.000 төгрөгийг баримттай болон баримтгүй өгсөн боловч сүүлдээ тэр нь худлаа болоод хуурч мэхлэн залилсан юм. Нагац дүү Т.Ганбаатарыг явуулах гээд Япон улсын визэнд орсон боловч бүтсэнгүй гэж ярьж байтал надад явуулах хүн байна, манай найзын аав нь Солонгосын Сөүл эмнэлэгт 3 сараар явах гэж байгаа асрагчаар 1 хүн яваад ажил хийх боломжтой гэж хэлэхээр нь би зуучилж өгсөн юм. Би анх Г.О тай хорих ангид байхдаа 1 өрөөнд байсан ба гараад манай аавын бие муу байхад ховор байдаг эм авч ирж өгч надад маш их тусладаг байсан болохоор нь маш их итгээд дүүгээ хэлсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Очирсүрэнгийн өгсөн: ...Би Г.О  гэх хүний зургийг харлаа энэ хүнийг урьд өмнө нь харж байгаагүй, танихгүй. Талийгаачийн найз нөхдийг сайн танихгүй ч гэсэн зүс мэднэ, энэ хүнтэй хэрхэн найзалж байсан талаар огт мэдэхгүй, надтай амьдарч байх хугацаанд энэ хүний талаар ярьж байсныг санахгүй байна. Би Г.О  гэх хүнийг огт танихгүй, Солонгос руу хүн явуулна ч гэж утсаар холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,

- “ХАС”  банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 78 дугаар тал/,

           - Шүүгдэгч Г.О гийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар хэсгээс /хх-ийн 31, 32, 38, 98 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.О  нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал Таун” хотхоны гадаа Бүгд Найрамдах Солонгос улсад очиж эмчлүүлэх хүний сахиураар явуулж өгнө гэж иргэн Т.Ганбаатараас визний урьдчилгаа мөнгө 300.000 төгрөгийг авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 02 дугаар сард 500.000 төгрөг, 1.000.000 төгрөгийг тус тус Дундговь аймгийн “Сайхан овооо” сумын Хаан банкны салбараас шилжүүлсэн, 2018 оны 04 дүгээр сард 300.000 төгрөгийг мобайл банкаар виз гаргасан хүнийг хоолонд оруулах шаардлагатай байна гэж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон нийт 2.100.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.Ганбаатар, гэрч Б.Уянга нарын мэдүүлэг, “ХАС” банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.О г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Т.Ганбаатарт 2.100.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй тул уг мөнгийг шүүгдэгч Г.О гаас гаргаж олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.О г 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.О д оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Г.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.О  /РД:/-с 2.100.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Ганбаатар /РД:/-т олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ