Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 232

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                     

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би Д.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй, П.Оюунчимэгт холбогдох 100000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2016 оны 09-р  сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,           

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Оюунчимэг нь 2012 оны зун өрхийн хэрэгцээнд зориулан жаазтай зураг 50000 төгрөг, өмд 23000 төгрөг, сахлын машин 10000 төгрөг, уртасгагч 17000 төгрөг, нийт 100000 төгрөгний барааг зээлээр авсан. Тэр цагаас хойш өдийг хүртэл 100000 төгрөгийг төлөөгүй тул 100000 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг Говийн 02 гудамж 05 тоотод оршин суух,  РД:СГ 70050269, Хатагин овогт Пүрэвсангийн Оюунчимэгээс шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Мөнхцэцэгийн нэхэмжилсэн 100000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөг, нийт 102275 төгрөгийг 2016-09-21-ний өдөр төлсөн гэв.

 Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг нь хариуцагч П.Оюунчимэгт холбогдох 100000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч П.Оюунчимэг нь зээлээр авсан барааны үнэ 100000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөг, нийт 102275 төгрөгийг 2016 оны 09-р сарын 21-ны өдөр төлж биелүүлсэн болох нь нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг, хариуцагч П.Оюунчимэг нарын тайлбараар нотлогдож байна. Хариуцагч П.Оюунчимэг нь

нэхэмжлэлийн шаардлага 100000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг төлж биелүүлсэн нь хуульд нийцэж, бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 100000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь 2275 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123-р дугаар зүйлийн 123.1,74-р зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

            1. Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага 100000 төгрөгийг хариуцагч П.Оюунчимэг нь төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 4450 төгрөгний тал хувь 2275 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгт олгосугай.

            3. Хариуцагч П.Оюунчимэг нь улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг төлж биелүүлснийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Т.БОЛОРМАА