Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 1328

 

 

 

 

 

 

  2019        08          27                                 2019/ШЦТ/1328

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Өөлд овогт Б Ш яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03853 1718 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Б.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Назаретийн 76-35 тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр И.Эрдэнэчимэгийг бусадтай хардан маргалдаж газраас чулуу авч шидэн духан тус газарт нь онож, газар явган сууж байхад нь зүүн хөлний шагайн тус газар нь хөлөөрөө 2 удаа өшиглөж газарт унасан байхад нь бөөр нуруун тус газар нь хөлөөрөө дахин 1-2 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш мэдүүлэхдээ: Би хөдөө 10 хоног ажлаар яваад 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэртээ ирсэн. Тухайн үед би эхнэрийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж амжаагүй тул 1 шил архи авсан. Тэгээд гэрийнхээ гадаа амбаарын дэргэд сууж байгаад архи уусан. Тэгээд нэг сэрэхэд манай эхнэр нэг залуутай утсаар ярьж байсан. Би уурлаад утсыг нь булааж аваад тэр эрэгтэйтэй ярьсан. Би уурлаад газраас жижиг чулуу аваад шидэхэд духан дээр нь цохьсон.Би эхнэрээсээ уучлалт гуйж дахин ийм үйлдэл гаргахгүй гэж амлалт өгсөн  гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.Эрдэнэчимэгийн өгсөн: ...Манай нөхөр намайг хэнтэй утсаар яриад байгаан гэж хардаад, намайг банзал, янхан, гичий, пизда гэх мэтээр хэл амаар доромжилж, миний гар утсыг булааж аваад над руу шидсэн. Газраас чулуу аваад миний дух руу 1 удаа цохисон. Би газар явган сууж байтал миний зүүн хөлний шагайн тус газар хөлөөрөө 2 удаа өшиглөөд би газар унахад миний бөөр, нуруун тус газар хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн. Тэгээд л цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8015 дугаартай шинжээчийн:

1. И.Эрдэнэчимэгийн биед дух, баруун хөмсөг, зовхи, бүсэлхий хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуу, шилбэнд цус хуралт, дух, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр тал/,

- Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр /хх-ийн 34-35 дугаар тал/,

- Хохирогчийн аюлын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 40 дүгээр тал/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 41-49 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Ш: ...2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Эрдэнэчимэгийг бусадтай хардаж, улмаар хэрүүл маргаан хийж, толгойн тус газар нь чулуугаар 1 удаа цохиж, газар түлхэж унагаагаад, ууц, нуруу, хөлөн тус газар нь хөлөөрөө 2 удаа өшиглөж үүсгэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.Ш эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 23, 24, 36-37, 38-39 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Назаретийн 76-35 тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр И.Эрдэнэчимэгийг  бусадтай хардан маргалдаж газраас чулуу авч шидэн духан тус газарт нь онож, газар явган сууж байхад нь зүүн хөлний шагайн тус газар нь хөлөөрөө 2 удаа өшиглөж газарт унасан байхад нь бөөр нуруун тус газар нь хөлөөрөө дахин 1-2 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Б.Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч И.Эрдэнэчимэг нь хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Ш холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Б.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Назаретийн 76-35 тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр И.Эрдэнэчимэгийг  бусадтай хардан маргалдаж газраас чулуу авч шидэн духан тус газарт нь онож, газар явган сууж байхад нь зүүн хөлний шагайн тус газар нь хөлөөрөө 2 удаа  өшиглөж газарт унасан байхад нь бөөр нуруун тус газар нь хөлөөрөө дахин 1-2 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.Эрдэнэчимэг, яллагдагчаар өгсөн Б.Ш нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8015 дугаартай шинжээчийн дүгнэлт, зөрчлийн шийтгэвэр зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч И.Эрдэнэчимэг нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, хохирол төлбөр төлөгдсөн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Ш баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ./хх-ийн 63 дугаар тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Ш эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өөлд овогт Б Ш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б Ш 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ш оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ш урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ