Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 5841

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэл гаргагч: Монгол улсын иргэн ХД56073177 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байр, 173 тоотод оршин суух Цагаан Цэгмид овогт Цэгмидийн Төмөрбаатарын хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Төмөрбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.Төмөрбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэгмид овогтой Төмөрбаатар миний бие 1978 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж эхэлсэн. 2000 оны 09 дүгээр сар хүртэл ажиллаад улмаар өөр театрт ажилласан билээ. Энэ хугацаанд Хүүхэд залуучуудын театр хувийн өмч болж цаашдаа Хаан банк ХХК-д зарагдаж, үйл ажиллагаа нь зогссон. 1978 оноос 2000 оны 09 дүгээр сар хүртэл ажилласан жилээ тогтоолгох гэсэн боловч ажиллаж байсан театрт орсон тушаал олдоод, гарсан тушаал нь ямарч архивт байхгүй байна. Иймд Хүүхэд залуучуудын театрт 1978 оны 07 дугаар сарын 01-нээс 2000 оны 09 дүгээр сар хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

:

Хүсэлт гаргагч Ц.Төмөрбаатар нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай .

Хүсэлт гаргагч Ц.Төмөрбаатар нь 1978 оны 07 дугаар сарын 01-нээс 2000 оны 09 дүгээр сарыг хүртэл хугацаанд Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, БНМАУ-ын Соёлын яамны харьяа Улсын хүүхдийн театрын даргын 1978 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 53 дугаар Ажилд томилох тушаал, гэрч Ш.Алтанцэцэг, О.Бат-Өлзий нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Ц.Төмөрбаатарын ажилд орсон тушаал, ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг Архивын Ерөнхий газраас гаргах боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Ц.Төмөрбаатарын гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цагаан Цэгмид овогт Цэгмидийн Төмөрбаатарыг 1978 оны 07 дугаар сарын 01-нээс 2000 оны 09 дүгээр сарыг хүртэл хугацаанд Хүүхэд залуучуудын театрт жүжигчний ажил албан тушаалд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар Ц.Төмөрбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлс 70,200 төсөвт .

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ