| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1313/Э |
| Дугаар | 1327 |
| Огноо | 2019-08-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 1327
2019 08 27 2019/ШЦТ/1327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
шүүгдэгч Н.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Жаргалан овогт Н Е яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 04293 1728 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Н.Е нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Баатархайрханы 104 тоотод иргэн Б.Гэрэлцэцэгтэй маргалдаж, улмаар зүүн талын гуян тус газар нь 1 удаа хутгалж, толгойн тус газар нь гараараа 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Е мэдүүлэхдээ: Тухайн өдөр бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би Гэрэлцэцэгтэй маргалдаад шүүгээнээс хутга аваад гуя руу нь хатгаад 3-4 удаа цохисон гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Гэрэлцэцэгийн өгсөн: ...Е орны хажуу талын түмбүүчикний дээд шургуулганаас их том хутга гаргаж ирснээ энэ хутга чамд томдох юм байна гэж буцааж хийснээ, дахин жижиг хутга гаргаж ирснээ зүүн талын гуян тус газар 1 удаа хутгалсан. Тэгснээ миний толгойн тус газар гараараа 3-4 удаа цохисон....гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцаэд гэрч Б.Зоригийн өгсөн: ...Шургуулганаас хутга аваад Гэрэлцэцэгийн зүүн талын гуян тус газар нь 1 удаа хутгалчихсан. Би Гэрэлцэцэгийн гуяны цусыг арчаад, шархны лент нааж өгөөд, Гэрэлцэцэгийг тайвшруулах гэтэл Е айгаад хөл нүцгэн гэрээс гараад гүйчихсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Амгаланболдын өгсөн: ...Гэрэлцэцэгийн зүүн талын гуян тус газар нь Е хутгаар нэг удаа хатгачихсан. Гэрэлцэцэгийн гуянаас цус гарч байхаар нь Зоригоо бид хоёр цусыг нь арчиж өгөөд миний цүнхнээс шархны лент аваад Гэрэлцэцэгийн гуян дээр нь нааж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8935 дугаартай шинжээчийн:
1. Б.Гэрэлцэцэгт зүүн гуянд шарх, зүүн зовхи, баруун тавхайн үед цус хуралт, баруун хацар, алганд зулгаралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн, зүүн гуяны шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Ганболд гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Н.Е: ...Би 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Гэрэлцэцэгтэй маргалдаж улмаар зүүн талын гуянд нь хутгаар 1 удаа хутгалсан. Мөн нүүрэн тус газар нь алгадаж тухайн гэмтлийг учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,
- Шүүгдэгч Н.Е иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41, 43 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Е нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Баатархайрханы 104 тоотод иргэн Б.Гэрэлцэцэгтэй маргалдаж, улмаар зүүн талын гуян тус газар нь 1 удаа хутгалж, толгойн тус газар нь гараараа 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Н.Е нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Б.Гэрэлцэцэгт 500.000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Н.Е холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Н.Е нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Баатархайрханы 104 тоотод иргэн Б.Гэрэлцэцэгтэй маргалдаж, улмаар зүүн талын гуян тус газар нь 1 удаа хутгалж, толгойн тус газар нь гараараа 3-4 удаа цохижэрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Гэрэлцэцэг, яллагдагчаар өгсөн Н.Е, гэрч Б.Зориг, Н.Амгаланболд нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8935 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Е хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Б.Гэрэлцэцэг нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын 108.000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Н.Е 500.000 төгрөгийг төлсөн, хохирогч Б.Гэрэлцэцэг нь нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Н.Е бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 59 дүгээр тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.Е эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй , шүүгдэгч Н.Е нь цагдан хоригдсон хоноггүй байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар прокурор шүүгдэгч Н.Е 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг тохиролцон ялын саналыг шүүх хуралдаанд тавьж байх боловч шүүгдэгч Н.Еоногдуулах эрүүгийн хариуцлага тохироогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Гэрэлцэцэгийн өгсөн: ...Е орны хажуу талын түмбүүчикний дээд шургуулганаас их том хутга гаргаж ирснээ энэ хутга чамд томдох юм байна гэж буцааж хийснээ, дахин жижиг хутга гаргаж ирснээ зүүн талын гуян тус газар 1 удаа хутгалсан. Тэгснээ миний толгойн тус газар гараараа 3-4 удаа цохисон...гэх мэдүүлгээс /хх-ийн 12-13 дугаар тал/, үзэхэд эмэгтэй хүнийг тохуурхан даажигнан хутга мэс хэрэглэн биед нь гэмтэл учруулсан байх ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт торгох эрүүгийн хариуцлага оногдуулах нь тохирохгүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Жаргалан овогт Н Е хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нармандахын Е300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Е оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Е нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Е урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ