Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 239

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай        

                                                          

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би А.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй, Г.Цэцэгмаад холбогдох 634000 төгрөг гаргуулах хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09-р сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,           

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Цэцэгмаа нь манай дэлгүүрээс 2015-12-06-ны өдөр 82000 төгрөгний үнэтэй пүүзэн гутал, 160000 төгрөгний үнэтэй пэлник, 180000 төгрөгний үнэтэй эрэгтэй пэлник, 82000 төгрөгний үнэтэй пүүзэн гутал, 180000 төгрөгний үнэтэй пэлник нийт 684000 төгрөгний үнэтэй хувцас авсан. Үүнээс 50000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгө 634000 төгрөгийг төлөөгүй учир 634000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Г.Цэцэгмаа 2016-10-01-ний өдөр 634000 төгрөгийг бэлээр нь авчирч өгсөн учир нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Улсын тэмдэгтийн хураамж 9835 төгрөгийг хүлээн авсан гэжээ.

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 41-р байр 49 тоотод оршин суух,  РД:ЕТ73062609, Боржигин овогт Гаварын Цэцэгмаа нь шүүхэд гаргасан тайлбартаа: А.Эрдэнэцэцэгийн нэхэмжилсэн 634000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 9835 төгрөг, нийт 643835 төгрөгийг 2016-10-01-ний өдөр төлсөн гэв.

 Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэг нь хариуцагч Г.Цэцэгмаагаас 634000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.Цэцэгмаа нь зээлээр авсан барааны үнэ 634000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 9835 төгрөг, нийт 643835 төгрөгийг 2016 оны 10-р сарын 01-ний өдөр төлж биелүүлсэн болох нь нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэг, хариуцагч Г.Цэцэгмаа нарын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч Г.Цэцэгмаа нь нэхэмжлэлийн шаардлага 634000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 9835 төгрөгийг төлж биелүүлсэн нь хуульд нийцэж, бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 634000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 19670 төгрөгний тал хувь 9835 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас гаргуулж нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэгт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123-р дугаар зүйлийн 123.1,74-р зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

            1. Нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага 634000 төгрөгийг хариуцагч Г.Цэцэгмаа нь төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 19670 төгрөгний тал хувь 9835 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас гаргуулж нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэгт олгосугай.

            3. Хариуцагч Г.Цэцэгмаа нь улсын тэмдэгтийн хураамж 9835 төгрөгийг төлж биелүүлснийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Т.БОЛОРМАА