Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 5857

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЖЙ88022669 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн Алтан өлгий 1-20 тоотод оршин суух Даландагнагад овогт Нямсүрэнгийн Гэрэлтуяагийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Монгол улсын иргэн ЖЙ87101576 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Залуус хотхон 610 тоотод оршин суух, Өрлүүд овогт Энхбатын Пүрэвхүүд холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Гэрэлтуяа, хариуцагч Э.Пүрэвхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Гэрэлтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Н.Гэрэлтуяа нь иргэн Э.Пүрэвхүүтэй 2006 онд гэр бүл болж 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2009 оны 05 дугаар сарын 08-ны өдөр охин П.Эрдэнэтуул мэндэлсэн. Бид гэр бүл болоход миний бие оюутан байсан бөгөөд Э.Пүрэвхүү ажил хийж бид хоёр айлын хашаанд гэр барьж хадам ээжийн хамт амьдардаг байсан. Амьдрах хугацаандаа бусад сайхан залуу гэр бүлийн жишгээр амьдарч байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хирээр бид хоёрын дунд үл ойлголцол үүсэх болсон. Бид маргах болж хэн хэндээ гомдож, хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. Тухайн үед охин маань аав ээж дээр очиж байсан болоод ч тэр үү хүүхэд маань хажууд байхгүй болохоор улам бүр хөндийрөх болж, хэн хэнийгээ халамжлахаа байж, энэ байдал маань улам даамжирч 2012 оноос тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдарсанаас хойш охин маань миний асрамжинд байгаа. Аавыгаа хүсвэл охин минь аавтайгаа уулздаг. Бид хоёрын хэн хэн нь одоо тусдаа өөр хүмүүстэй хамт амьдарч тус бүр хүүхдүүдтэй болсон тул дахин эвлэрч хамт амьдрах боломжгүй байна. Цаашдынхаа ирээдүйг бодож гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй, охиноо цаашид үргэлжлүүлэн өөрийнхөө асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Пүрэвхүү шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Э.Пүрэвхүү нь иргэн Н.Гэрэлтуяатай 2006 онд гэр бүл болж, 2008 оны 10 дугаар сарын 27-нд гэрлэлтээ батлуулсан. 2009 оны 05 дугаар сарын 08-нд охинтой болсон. Би ажил хийж, Гэрэлтуяа оюутан бид 3 сайхан амьдарч байсан. Удаандаа бид 2 таарч тохирохоо больж улмаар 2012 оноос тус тусдаа амьдарч одоо хоёулаа гэр бүлтэй хоёулаа үр хүүхэдтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна гэв.

 

ий , д,

:

 

Н.Гэрэлтуяа Э.Пүрэвхүүд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах .

Н.Гэрэлтуяа Э.Пүрэвхүү нар нь 2006 оноос гэр бүл болж 2009 оны 05 дугаар сарын 08-ны өдөр охин П.Эрдэнэтуул өн болох нь зохигчдын тайлбар, охин П.Эрдэнэтуулын төрсний гэрчилгээний зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

14 14.1-д Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ .

2012 оноос хойш , цаашид хамтран амьдрах боломжгүй , , нь байх тул .

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийг хааалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3- хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх ... гэж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах амьдрах эрүүл саруул, аюулгүй  орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай  хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах мөн зүйлийн 12.2-т эцэг, эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан.

Талууд охин П.Эрдэнэтуулыг эхийн асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон нь 14 14.5- 2009 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин П.Эрдэнэтуулыг эх Н.Гэрэлтуяагийн асрамжид үлдээ, эцэг Э.Пүрэвхүүгээс хүүхдийн тэтгэлгийг н охин П.Эрдэнэтуулыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

115 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд

 

:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өрлүүд овогт Энхбатын Пүрэвхүү, Даландагнагад овогт Нямсүрэнгийн Гэрэлтуяа нарын гэрлэлтийг цуцалсугай

2. 38 угаа 38.1, 40 40.1.1, 40.1.2- ыг баримтлан 2009 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин П.Эрдэнэтуулыг 11 хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан Э.Пүрэвхүүгээр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин П.Эрдэнэтуулыг эх Н.Гэрэлтуяагийн асрамжид үлдээсүгэй.

4. Зохигч эд хөрөнгийн маргаан үүсгээгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Э.Пүрэвхүүгээс 70.200 төгрөгийг гаргуулж олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Совингэрэлд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ