Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1349

 

 

 

 

 

 

 

  2019        08          29                                 2019/ШЦТ/1349                                                                        

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч М.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигин овогт М.М яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 04294 1817 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

М.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 21-ний өглөө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хит хаус” зочид буудлын гадаа иргэн Н.Саруултөгстэй маргалдаж улмаар машинаасаа үснээс нь чирч буулган, мөрөн тус газар нь 2 гараараа түлхэн унагаагаад, нүүрэн тус газар нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөж, нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М  мэдүүлэхдээ: Хэргийн талаар  зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Саруултөгсийн өгсөн: ...Би 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Батдорж /утас:86681646/ гэх найзтайгаа уулзсан. Тэгсэн Батдорж Улиастайн хуучин эцсийн автобусны зогсоол дээр очиж Саруул гэх найзтайгаа уулзаад, Саруулын саарал өнгийн 90 чезар автомашинд Батдорж бид хоёр суугаад Саруул гэх залуугийн хамтаар багшийн дээдийн Жули центр орсон. Тэнд очоод бид 3 архи дарс ууж байгаад тэндээ машиндаа үлдээгээд Батдоржийн 100 айлын Санни гэх ажилладаг баар руу нь явсан. Тэгээд Батдорж ажил дээрээ очоод шууд ажлаа хийж эхэлсэн. Батдорж Санни гэх бааранд хамгаалагч хийдэг юм. Тэгээд Саруул бид 2 Санни бааранд 10 шил пиво хувааж уусан...Тэнд зогсоол дээр нь машинаа тавиад Саруул, Батдорж, Гүндэгмаа бид 4 Саруулын машинд унтахаар болсон. Машиндаа сууцгааж байгаад бид дөрөв  зочид буудал орохоор болж Батдорж бид  хоёр  “Хит Хаус” гэх буудал руу орж өрөө асуухад, өрөө байхгүй пизда минь чи цаашаа явж боовоо саа гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би Саруулд хандаж, чи Гүндэгмаа бид хоёрыг юу гэж бодоод байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн Саруул уурлаж өөрийнхөө машинаас намайг буу муу гичий гэж хөөж пизда гэх мэтээр хэл амаар доромжилсон. Би уурлаж Саруултай маргалдаад, машинаас нь буух гэтэл Саруул өөрийн сууж байсан жолоочийн талаас машинаасаа бууж ирээд намайг шууд машинаас үсдэж, чирч буулгасан. Намайг үсдэж чирэх үед нь би газар уначихаад босоод иртэл миний хажуу талаас буюу баруун мөрөн тус газраас түлхэж намайг газар унагааж, нуруун тус газар хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Батдорж намайг хамгаалж, Саруулыг тэвэрч авсан. Тэгсэн хэдий ч Саруул над руу дайрч давшилж миний зүүн нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон. Би тэндээс зугтааж цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгсэн Саруул машинаа согтуугаар жолоодоод тэндээс зугтаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 6-9 дүгээр тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Гүндэгмаагийн өгсөн: ...Тэр хугацаанд Саруул гэх залуу согтуугаар машинаа бариад яваад байсан. Буудлын хашаанд очиж зогсоод машинаас Саруултөгс Баагий хоёр  буугаад зочид буудал руу ороод өрөө асуутал зочид буудалд өрөө байхгүй байна гээд гарч ирсэн. Тэгсэн Саруул гэх залуу нь Баагийг азгүй пизда минь боовоо саа гэж хэлтэл Саруултөгс Баагийг өмөөрч уурлаад, Саруул гэх залуутай хэрэлдэж, маргалдаж эхэлсэн. Тэгсэн Саруул гэх залуу нь Саруултөгсийг гичий минь машинаас буу гэж хөөхөөр нь би Саруултөгсийг Саруулын машинаас буулгаад аваад явах гэтэл араас Саруул гэх залуу хэрэлдээд, Саруулыг зогсож байхад нь гарнаас нь барьж аваад гарыг нь нудраад Саруултөгсийг газар түлхээд унагаачихсан. Тэгсэн Саруултөгс босч ирээд Саруул гэх залуугийн толгой руу гараараа цохитол Саруул гэх залуу уурлаад Саруултөгсийг гичий гэх мэтээр хэл амаар доромжилж, үснээс нь зулгааж, газраар чирч яваад, нүүр ам, толгой тархи руу нь өшиглөөд байсан. Тэгсэн Баагий гэх залуу Саруултөгсөөс Саруулыг салгасан чинь Саруул гэх залуу машинаа унаад бид гурвыг хаяад яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 8965 дугаартай шинжээчийн:

            1. Н.Саруултөгсийн биед тархи доргилт, баруун хөмсөг, баруун хацар, баруун эгэмний зулгаралт, хамрын нуруу, зүүн суганы ар гадаргуун цус хуралттай, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн М.М ын: ...Би 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Саруултөгстэй маргалдаж улмаар би Саруултөгсийг машинаас буу янхан минь, гөлөг минь зайл гэж хэлээд хөөж буулгах гэтэл миний машинаас буухгүй болохоор нь би Саруултөгсийн үснээс нь чирч машинаасаа буулгаад хоёр мөр рүү нь гараараа түлхэж, Саруултөгсийг газар унагаагаад би машиндаа суугаад Батдоржийг явъя гэтэл Батдорж явахгүй гэхээр нь би ганцаараа машиндаа суугаад машинаа асаагаад хөдлөх гэтэл жолоочийн цонхоор Саруултөгсийн гар орж ирээд миний шанаан тус газар цохисон. Тэгэхээр нь би машиныхаа хаалгыг хүчтэй түлхэж онгойлгоод машинаасаа буутал Саруултөгс машины хаалганд цохиулаад газар уначихсан. Тэгсэн Саруултөгс босоод ирэхээр нь би Саруултөгсийн нүүрэн тус газар нь гараараа 1-2 удаа цохиж, тухайн гэмтлийг учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар тал/,

- Шүүгдэгч М.М ын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23, 25 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 21-ний өглөө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хит хаус” зочид буудлын гадаа иргэн Н.Саруултөгстэй маргалдаж улмаар машинаасаа үснээс нь чирч буулган, мөрөн тус газар нь 2 гараараа түлхэн унагаагаад, нүүрэн тус газар нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөж, нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд М.М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Н.Саруултөгсөд 500.000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул М.М д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            М.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 21-ний өглөө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хит хаус” зочид буудлын гадаа иргэн Н.Саруултөгстэй маргалдаж улмаар машинаасаа үснээс нь чирч буулган, мөрөн тус газар нь 2 гараараа түлхэн унагаагаад, нүүрэн тус газар нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөж, нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Саруултөгс, яллагдагчаар өгсөн М.М  нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8965 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Н.Саруултөгс нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй боловч шүүгдэгч М.М  нь 500.000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.М ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ./хх-ийн 45-47 дугаар тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Боржигин овогт М. М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М М 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.М д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад  баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ