| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 157/2016/00223/И |
| Дугаар | 243 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 243
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжлэлтэй Б.Бахатгүльд холбогдох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 342073 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09-р сарын 09-ний өдөр хүлээн авч,
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Бахатгүль нь 37-40 тоот орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 05-р сард 280000 төгрөг, 2016 оны 03-р сард 34646 төгрөг, 2016 оны 05-р сард 9900 төгрөг, 2016 оны 06-р сард 9900 төгрөг төлөөд огт төлөөгүй. Иймд орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 342073 төгрөгийг Бор-Өндөр сумын 1-р баг 37-р байр 40 тоотод оршин суугч Б.Бахатгүлиэс гаргуулж өгнө үү гэжээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 37 байр 40 тоотод оршин суух, РД:СЩ80071300, Уаг овогт Бэхболдын Бахатгүль нь шүүхэд гаргасан тайлбартаа: Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжилж байгаа орон сууцны төлбөр 342073 төгрөгнөөс 105350 төгрөгийг 2015-11-25-ны өдөр төлсөн. Үлдэгдэл байрны мөнгө 236723 төгрөгийг цалин дээрээс суутгуулж 3 хувааж төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэр хариуцагч Б.Бахатгүлиэс халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 342073 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.Бахатгүль нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 105350 төгрөгийг нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2015-11-26-ны өдөр төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч 105350 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжилсэн байна. Иймд хариуцагч Б.Бахатгүлийн төлбөрийн үлдэгдэл 236723 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.Бахатгүлэс 236723 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 7752 төгрөгний тал хувь 3876 төгрөгийг, төрийн сангийн нэгдсэн данснаас 3876 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар
зүйлийн 123.1,74-р зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1. Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжилсэн 236723 төгрөгийг хариуцагч Б.Бахатгүль нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар төрийн сангийн нэгдсэн данснаас 3876 төгрөгийг, хариуцагч Б.Бахатгүлиэс 3876 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт олгосугай.
3. Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА