Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 926

 

 

 

 

 

 

2019       12          04                                   2019/ШЦТ/926

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж, шүүгч П.Ариунболд, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

шүүгдэгч Ц.Б , түүний өмгөөлөгч Л.Данзанноров, С.Дэлгэрмаа,

шүүгдэгч Ц.М , түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн,

хохирогч Б.Хашцэцэг, С.Эрдэнэцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч Л.Азжаргал,

хохирогч Т.Жамъяангарав ,

иргэдийн төлөөлөгч Г.Номуунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд  зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ц.Б ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ц.М  нарт холбогдох эрүүгийн 18110022300913 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Боржигон овгийн Ц.Б , 1981 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Вэлс-Мон” компанид борлуулагч ажилтай, ам бүл 2, ахын хамт Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо, Дамбадаржаа 21 дүгээр гудамж 184 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Боржигон овгийн Ц.М , 1973 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зүтгүүрийн машинист мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Дархан депод машинчин, ээлжийн ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Улиастайн 7-36 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч Ц.Б  нь 2014 оны 02-03 дугаар сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хашцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой руу нь гар утсаар цохиж, эрүүл мэндэд “баруун чамархайн урд хэсэгт 6 оёдол бүхий сорив” хөнгөн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хашцэцэгийг хардалтын улмаас зодож, бие махбодид нь зовиур шаналгаа үүсгэсэн,

2017 оны 03 дугаар сарын 15-17-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хашцэцэгийг хардалтын улмаас толгойн тус газар нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд “тархи доргилт, эрүү, зүүн нүдний доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан ,

2017 оны 08 дугаар сарын 08-ны шөнийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хашцэцэгийг “цаашаа харж хэвтлээ” гэх шалтгаанаар толгойтой үснээс нь зулгааж, шал мөргүүлэн зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 08 дугаар сарын 15-ны шөнийн 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-507 тоотод хадам эх болох ахмад настай С.Эрдэнэцэцэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас нуруу, цээж, нүүр лүү цохиж, өшиглөн эрүүл мэндэд “дух баруун хацар, зүүн хацар, цээж, зүүн мөр, нуруу, бүсэлхийд зулгаралт, цээж, баруун хөх, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий” хөнгөн хохирол, мөн уг зодооныг таслан зогсоох гэсэн эхнэр Б.Хашцэцэгийг түлхэж унагаан, чирж эрүүл мэндэд “зүүн мөр, дал, баруун дал, баруун, зүүн тохой, зүүн шуу, баруун, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн шуу, сарвуунд цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 08 дугаар сарын 07-ны шөнийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44-57 тоотод иргэн З.Мөнгөнчимэгийн байшин дотор болон хашааны гадна өөрийн эхнэр Б.Хашцэцэгийг өөрийн нь араас дагалаа гэх шалтгаанаар жалга руу авч шидэж, нүүр рүү нь цохиж, эрүүл мэндэд нь “хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун алимны салст цус хуралт, зүүн доод зовхинд шарх, баруун хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөмсөг, зүүн тохой, өвдөг, зүүн тохойд зулгаралт бүхий” хөнгөн хохирол тус тус учруулан байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлаасан,

2018 оны 08 дугаар сарын 07-ны шөнийн 06 цагийн орчим Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамжны 507 тоотод хадам ах Б.Баяртөрийг гэртээ унтаж байхад нь хувийн таарамжгүй харилцааны улмаас заазуураар толгойд нь 1 удаа, зүүн даланд 2 удаа зүсэж, эрүүл мэндэд нь “зулайн зүүн хажуу хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх, уг шархны харалдаах зулай ясны цууралт, зүүн даланд 2 ширхэг зүсэгдсэн шарх, уруул, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх бүхий” хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Ц.Б , Ц.М  нар бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 12-ны шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 21 дүгээр гудамжны 184 тоот хашааны үүдэнд хохирогч Т.Жамьяангаравыг “таксины мөнгө нэмж авах гэлээ” гэх шалтгаанаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, тээврийн хэрэгслийн түлхүүрээр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцэгийн дарагдал, баруун уушигны бүрэн бус авчилт цээжний баруун хөндий хийн хураа, цээжин дэх хоёр ширхэг шарх, зовхинд цус хуралт, дал бугалга, тохой, шуу, гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий” хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны сар шинийн баяраар 25 дугаар эмийн сангийн урдаас такси барьсан хэдэн төгрөг болсон бэ гэхэд 16.000 төгрөг гэсэн. Би гэрээс ажилруугаа байнга такси барьж явдаг тул 10 км гардаг гэдгийг мэдэж байсан. 16.000 төгрөг гарах ёсгүй 8.000 төгрөг гардаг гэж хэлээд халааснаасаа мөнгө гаргаж ирээд өгөхөд пизда минь 16.000 гэж байна гээд нүүр лүү цохисон. Нэг мэдсэн нүд бүрэлзсэн. Машиндаа байхдаа тэр жолооч миний хэтэвчийг авсан байсан. Намайг чирээд машинаасаа буулгаад, надтай ноцолдож, зодолдсон. Энэ үйл явдал манай гэрийн гадаа болсон. Би зугтаагаад гэрийн хаалгаар ороод би тусламж гуйхад манай ах гарч ирсэн. Манай ахыг хараад чулуугаар цохиж унагасан. Хойд гэрээс манай аав гарч ирээд цагдаа дуудсан. Тэр жолооч цагдаа дуудсаныг мэдээд зугтаасан. Тэгээд 40 минутын дараа такси бариад ирсэн байсан. Дамбадаржаагийн тэнд цагдаагийн газар очиход Содномдаржаа гэх өмгөөлөгч байсан. Энэ залуу гэмтсэн байна гээд намайг эрүүлжүүлэхэд хийгээд маргааш нь 461 дүгээр ангид цагдан хоригдсон. Содномдаржаа гэх хүн энэ хүнтэй хамааралтай гэж үзэж байна. Т.Жамъянгарав нь миний хамрын ясыг цөм цохисон. Би хамраа эмчилгээ хийлгэж, янзлуулсан. Б.Хашцэцэгийн хувьд би эхнэртээ гэмтэл учруулсан нь үнэн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хадам ээж С.Эрдэнэцэцэгийн биед гэмтэл учруулсан гэх гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ийм насны хүнийг гэмтээсэн бол зулгараад өнгөрөхгүй. Манай хадам эх бөө болсноос хойш хүүхдүүдийнхээ амьдралд оролцдог болсон. Хадам ах Баяртөр бол сайн залуу түүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэв. 

Шүүгдэгч Ц.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Улаанбаатар төмөр замд ажилладаг. Хэрэг болдог өдөр би аавындаа байсан. Бид нар гэртээ наймуулаа унтацгааж байсан.  Тухайн үед дүү Ц.Б  тусламж гуйн гүйж орж ирсэн. Орж ирэхдээ нүүр нь цус болсон байсан. Намайг гүйгээд гарахад хохирогч Т.Жамъянгарав  гэрийн цаана харагдаж байсан. Түүнд ээжийн  бие муу байгаа тул гэрийн энд зодолдохгүй байхыг шаардсан. Гэтэл цаашаа хаалгаар гараад явахад нь хаалга хаахаар яваад очиход хаалганы цаанаас гарч ирээд намайг шууд цохиж унагасан. Унаад босож ирэхэд Ц.Б тай зодолдож байсан. Хохирогч мэдүүлэхдээ 50-60 удаа өшиглөсөн, ах нь үснээс нь чирээд хашаанаас гаргасан гэж мэдүүлж байсан. Хэрэв хүнийг 50-60 удаа өшиглөсөн бол хөнгөн гэмтэл учрахгүй. Тухайн хүнийг 14 метр замд үснээс чирэх юм бол толгой хавагнана хүзүү сээрэнд гэмтэл гарна. Хохирогчийн мэдүүлгийг нягтлан судлахыг хүсэж байна. Миний хувьд хохирогчид ямар нэгэн гэмтэл учруулсан зүйл байхгүй. Харин ч би тухайн өдөр Т.Жамьянгаравт зодуулж, миний биед хохирол учирсан гэдгийг анхаарч үзнэ үү...” гэв. 

Хохирогч Б.Хашцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ц.Б  намайг 2014 оноос хойш зоддог болсон. Гэртээ сууж байхад харддаг. Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах байгууллагаас би зөвлөгөө авч байсан. Сүүлийн удаа намайг зэрлэгээр зодсон. Манай ээж болон ах нарыг бүгдийг дарамтад байлгадаг болсон. Би энэ хүнээс болж толгой байнга өвддөг болж хамар муруй болсон. Энэ хүнээс зугтаж байгаад олон хохирлын баримт алга болсон. 2014 онд цагаан сарын шинийн 3-4-нд шилждэг шөнө гар утас шидэж миний толгойг хагалсан. Би толгойдоо 6 оёдол тавиулсан, 2016 онд найзтайгаа хардаж зодсон, 2017 оны 3 дугаар сард найзынхаа эхнэртэй гараад ирэхэд намайг хардаж зодсон. Би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн боловч өргөдлөө буцаа гэж ятгаад буцаасан, 2017 оны 8 сард шөнө согтуу орч ирээд чи хүн орж ирэхэд буруу харж хэвтлээ гэх шалтгаанаар зодсон. 2017 оны 8 дугаар сарын 15-нд шөнө орж ирээд  миний ээж үхчхээд байхад танай ээж яагаад үхдэггүй юм гээд ээжийг зодсон, 2018 оны 01 дүгээр сард цагдан хоригдоод 5 сард гарч ирээд уучлалт гуйсан. Дараа нь Мөнгөнчимэг гэх хүүхнийд очсон. Тэр эмэгтэйтэй нийлээд намайг тархи толгойгүй зодсон. Том охин байсан учраас бид 2 машиндаа сууж зугтаасан. Манай ахыг тархи толгойгүй заазуурдаад сэхээнд ортол зодсон. Би гомдолтой байна...” гэв. 

Хохирогч С.Эрдэнэцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ц.Б  нь миний охиныг байнга зоддог учир би охиноо гэртээ авчирсан. Манайд байхад чи бидний амьдралд орлоо гэх шалтгаанаар 10 хоног хэвтэрч ортол намайг зодсон. Би умайн хүзүүний хорт хавдрын хагалгаанд ороод удаагүй байхад толгойд коршонкоор цохиж, хацраас хазсан, гарын алга зулгарсан, гадуур чирсэн. Хоёрын хоёр эмэгтэй хүнийг зодсон. Бид үнэхээр эсэргүүцээд дийлээгүй. Би 10 хоног хэвтэрт байсан. Надад өвдөөгүй газар байхгүй. Би том хүргэндээ зодуулсандаа гомдолтой байна. Энэ нэг удаагийнх биш.  Өмнө нь портер машинаар намайг чирч ч байсан. Дараад нь намайг эхнэрээс маань салгах гэлээ гэх шалтгаанаар зодож байсан...” гэв. 

Шүүгдэгч Т.Жамъяангарав  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 12-нд би таксинд явж байхад 25 дугаар эмийн сангаас Ц.Б  гартаа пивоны хагархай шил барьж орж ирсэн, гэрт нь хүргэж өгөхөд 10 км гарсан. Ц.Б  замдаа унтсан байсан. Намайг сэрээхэд хэд вэ гэж асуухаар нь 10.000 төгрөг гэхэд би цагдаа байна, яахаараа  10.000 төгрөг гардаг юм гээд уурлаад машины түлхүүр буусан. Араас нь буухад үгийн зөрөөгүй намайг цохисон. Тэгээд цаашаа гэртээ ороод поошигноос шил аваад гарч ирэхэд нь би айгаад явсан. Тэр Ц.Б  гэрийнхээ цонхыг тогшоод орсон. Ц.Б  гэртээ ороод хувцсаа өмсөөд буцаж гарч ирэх үед нь түлхүүрээ авах гээд буцаад очсон. Энэ үед ах нь гарж ирээд намайг нийлээд зодож цохисон. Би үхэх нь гэж л бодсон. Тусламж гуйж орилоход хажуу айлын эгч гарч ирсэн. Ц.М  намайг газар дарж унагаад, Ц.Б  намайг тэр үед цохисон. Тэр үед нэг эмэгтэй гарч ирээд хараад зогсож байсан. Түүнийг би Ц.Б гийн эхнэр гэж ойлгосон. Би чулуугаар цохиогүй. Би хөдлөх тэнхээгүй болтлоо зодуулсан байсан. Надад гэрэл зургууд нь байгаа. Би түргэн тусламж болон цагдаагийн байгууллага дуудсан. Би хашаанаас нь гараад чирэгдэж очоод машиндаа суусан. Түлхүүрээ авъя гэхэд зөвхөн оосор нь л байсан. Хэлтэл чиний түлхүүрээр би яадаг юм гээд дахин зодсон. Би амь авраарай гэж гуйсан. Зам гарч байсан 18-20 насны нэг залуугаас тусламж гуйн зам дээрээс такси барьж явсан. Би үхэхэд их ойрхон байсан. Эхлээд таарсан залуугаар би цагдаа дуудуулсан. Машин дээрээ очиход энэ 2 миний машиныг ухаад байж байсан. Таксины жолооч очоод аюултай хүмүүс байна хол байя гээд ойртоогүй. Би тэр таксины жолооч ахын утсаар өмгөөлөгчөө дуудсан. Миний машинаас 180.000 төгрөг алга болсон байсан. Миний бие муудаад шууд гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлтэл эмнэлэгт хэвт гэсэн. Цээжиндээ урт зүүгээр хатгуулж гуурс суулгасан. Ц.М  миний гарыг өчиж барихад миний гар гэмтсэн. Одоо болтол өвддөг. Ц.М ыг гарч ирэхэд чулуугаар цохисон гэсэн. Надад чулуугаар цохих зүйл байгаагүй. Тухайн үед миний 4 хавирга хугарсан. Одоо нуруу, толгой байнга өвддөг болсон. Нэхэмжлэх зүйл байхгүй гомдолтой байна...” гэв. 

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Хашцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 33-507 тоотод ээж Эрдэнэцэцэгийн хамт зурагт үзээд хэвтэж байтал гаднаас манай нөхөр Буянзаяа халамцуу орж ирээд “миний ээж үхчхээд байхад танай ээж яахаараа байгаад байдаг юм. Би чамд өнчин байхын зовлонг мэдрүүлж өгье, ээжийг чинь ална” гээд манай ээжийн сууж бие засдаг суултууртай сандлаар манай ээжийг цохих гээд далайхад тааз цөм цохиод унахдаа ээжийн толгой руу цохисон. Тэгээд би хажууд нь очоод болиоч гэж гээд түлхтэл эргэж хараад гал тогооны өрөөний хутганы шүүгээг мулт татаж унагаагаад газарт унасан эрээн өнгийн иш нь хугарсан хутгыг аваад “ална” гээд босоод ирэхээр нь боль гээд ээжийн урд зогсоход ээж газарт унасан ганжин бариад Буянзаяагийн хутгатай баруун гар луу нь цохитол хутга нь ширээний доогуур орсон. Тэгээд ээжийг аваад гэрийн хаалгаар гүйгээд гарах гэтэл ээжийн үснээс Буянзаяа татаад унагаасан. Гэрийн хаалганы хажууд ээжийг үстээд байхаар нь болиулах гэж баахан ноцолдсон. Тэгээд зууралдсан чигээрээ гэрээсээ гараад ээж бид хоёр “хүмүүсээ цагдаа дуудаад өгөөч амь авраад өгөөч ээ” гэж орилоход ээжийн амыг дараад хоолойг нь боогоод, чавганц минь алаад хаяна шүү гэж хэлж байсан. Тэгээд би хажуугаас нь орж гар хөлийг нь татаж байж гарыг нь тавиулаад хашааны үүд рүү зугтаатал үүдэн дээрээс ээжийн үснээс татаж савуулж унгаасан. Ээжийн дээрээс сууж байгаад хажуу талд нь байсан том чулууг авч тархийг нь бяц цохино гээд байхад нь би гарыг нь түлхтэл ээжийн зүүн шанааны хацар зулгарч чулуу газар унасан. Тэгээд чулуугаа цааш нь унагаачхаад баруун талын хацарнаас нь хазаад би Буянзаяаг ээжийн дээр суугаад зодоод байхаар нь түлхтэл хажуу тийшээ болсон. Тэгээд босч ирээд ээжийн нэг хөлнөөс чирээд салтай руу нь өшиглөх гээд газар чирээд, ээжийн дээр сууж байгаад цээжрүү нь гараа зангидаж байгаад 1-2 удаа цохисон. Хөх цээж хэсгийн нь базаад байсан. Энэ хугацаанд би хүч хүрэхгүй татаад, зууралдаад, унаад ер нь хүч хүрэхгүй байсан. Сүүлдээ би Буянзаяагаас гуйгаад одоо миний ээжийг алаач ээ би чамтай хамт гэрлүүгээ явъя гэтэл хэсэг гайгүй болоод ээж рүү би одоо эхнэрээ аваад явна. Та илүү дутуу юм яриад байваа хохино шүү гэж хэлээд тэгээд бид 3 гэрийн үүдэнд сууж байтал ус уумаар байна гэхээр нь гэрээс ус авч ирж ус уулгуулаад байж байтал арын айлын хүмүүс цагдаа дуудсан байсан болохоор цагдаа ирсэн.

2017 оны 08 дугаар сарын 08-ны орой ...Буянзаяа намайг чи яахаараа буруу харж хэвтдэг юм гэх хэлээд үснээс зулгаагаад шал руу мөргүүлээд дуугай байгаач гэж хэлсэн. Би орилоод болиочээ гэж орилсон чинь үснээс тавиад миний хөлийг барьж байгаад өөрлүүгээ эргүүлэх гээд байсан ба түүнээс болоод маргалдаад би маргааш нь гэртээ харьсан юм. Мөн тухайн үед Буянзаяа миний гарын шууг мушгиад унтаж байхад өөрлүүгээ эргүүлэх гээд байсан, Буянзаяа намайг 2014 оны 2 сард согтуугаар зодож өөрийнхөө гар утсыг над руу шидэж миний толгойг хагалсан. Үүний улмаас би Гэмтэл согог үндэсний төвд очиж толгойдоо 6 оёдол тавиулсан. 2016 оны 11 дүгээр сард өөрийн найз Бэхболдтой хардан зодож байсан. Гэхдээ би цагдаагийн байгууллагад хандаж байгүй. 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны 21-184 тоотод байх гэртээ байж байхад гаднаас согтуу орж ирээд би цагдаагийн байгууллагад хандаж байсан. ...Удаа дараа зодож гэр бүлээр минь зодож байгаад нь гомдолтой байна. ...Би 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр найз Одонцацралын хамт 100 айл орхоор явсан. ...та хоёр хаагуур юу хийж яваад ирсэн юм гэж уурлаж маргаан эхлүүлсэн. Тэгээд би нөхөртөө архи ууж идсэн юм бол аятайхан байхад яадаг юм яах гэж хүнтэй маргаан хийгээд байгаа юм хүний тогтоом шоглоом ойлгохгүй гэж хэлсэн. Тэгтэл Буянзаяа сууж байсан газраасаа босож ирээд заамдаж аваад нүүрэн тус газарт цохисон. Энэ үед Эрдэнэбилэг нөхөр бид хоёрын маргааныг хэсэг хугацаанд харж байгаад гарч явсан. Тэгээд би утсаар аав, ээж хоёрыг дуудсан... ...Би гарч явсан чинь Буянзаяа араас гарч ирээд гудамжинд намайг үснээс зулгааж, жалга руу авч шидсэн. Дараа хацар луу хэд хэдэн удаа цохисон. Тэр хооронд Мөнгөнчимэг гарч ирж болиулаад, гэрт орж учраа ольё гээд гэрлүүгээ оруулсан. Гэрт ороод юм ярьж байхад Буянзаяа надад хандаж наадах чинь одоо нэгэнт цагдаад хэлэх юм чинь... нүүр нүдгүй зодсон...” гэх мэдүүлэг /4-р хх 139-147, 5-р хх 112-113, 6-р хх 72-74/,

Хохирогч С.Эрдэнэнцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-507 тоотод байх манай гэрт орж ирсэн. Тухайн үед Буянзаяа нь хүмхийгээ зуугаад, гараа атгаад та нарыг ална пизданууд минь гээд пийшингийн ард байсан миний бие засдаг суултуурыг аваад далайтал тэр суултуур нь тааз цохиод  хүч нь сулраад буухдаа намайг цохиод би орон дээр унасан. Тэгээд Буянзаяа над руу чамайг гүйцээгээд ална гээд дайрсан. Буянзаяа гал тогооны өрөөнд ороод гал тогооны тавилганы шургуулгыг татаж унагаагаад дотор байсан хутгыг аваад над руу далайх үед нь миний хажууд байсан гурил элддэг модоор хутга барьсан байсан гар луу нь нэг удаа цохисон. Энэ үед Буянзаяагийн гартаа барьж байсан хутга газар унасан. Манай охин Хашцэцэг, Буянзаяаг болиулах гээд барьцалдаж авсан. Тэгээд барьцалдсан чигтээ бид гурав гэрээс гараад би амь авраарай гэж орилсон. Би 102 луу залгаж цагдаа дуудах гэсэн боловч охин бид хоёрын утсыг аваад шидчихсэн. Харин манай хөрш айлын хүн цагдаа дуудсан байсан...Буянзаяа урьд нь манай охиныг зөндөө зодож байсан...” гэх мэдүүлэг /4-р хх 134-137/,

Гэрч С.Тунгалага нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 03 дугаар сард Хашцэцэгийн гэрт очиход Буянзаяа согтуу, Хашцэцэг зодуулсан байдалтай бие нь хөхөрсөн байсан. ...2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр юу болсныг мэдэхгүй байна. Эрдэнэцэцэг эгчийн гэрт очиход түргэний тэрэг ирчихсэн үзэж байсан. Тэгээд Хашцэцэг болон Эрдэнэцэцэг эгчийг аваад явсан...” гэх мэдүүлэг /4-р хх 155-156/,

Гэрч Н.Энхтүвшин нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 33-507 тоотод хүн зодоод аллаа хурдлаарай гэх дуудлагаар очиход нэг залуу цээж нүцгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. ...тэр хүн машинд суухгүй. Би Баянзүрх дүүргийн ахлах байна би цагдаа гээд шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэж байгаад утсаар яриад шээгээд ирье гээд зугтаасан. ...эхнэр, хадам ээж хоёр нь зодуулсан. ...урьд нь бас зодуулсан гээд байж байсан...” гэх мэдүүлэг /4-р хх 159/,

Гэрч Б.Балжин нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...дуудлагаар очих үед байшингийн үүдэнд цээж нүцгэн залуу довжоон дээр сууж байсан. ...Хадам ээж нь өөдөөс нь хараад зогсож байсан. ...Тэр залуу өөрийгөө Баянзүрхийн ахлах байна та нар намайг ингэж авч явж болохгүй гээд эсэргүүцээд байсан...” гэх мэдүүлэг /4-р хх 160/,

Гэрч Ү.Цолмонцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Гэрийнхээ гадаа байж байхад урд айлын Эрдэнэцэцэг эгчийнд Хашцэцэг орилоод байхаар нь юу болж байгаа юм бол гэж бодоод хашаан дээгүүр хартал Буянзаяа нь Эрдэнэцэцэг, Хашцэцэг нарыг зодож байсан. Тэгээд цуг яв явахгүй бол ээжийг чинь ална гээд Эрдэнэцэцэг эгчийн дээр гараад сэгсчээд орилоод, цохиод байсан. Хашцэцэг эгч цагдаа дуудаад өгөөч гээд орилоод байхаар нь цагдаа дуудсан. ...Буянзаяа тэр хоёрыг өмнөө суулгаж байгаад аав шиг нь загнаад байсан. Хашцэцэг өмдөндөө шээсэн байдалтай их айсан байсан. ...Буянзаяа урьд нь эхнэрээ зодож байхыг хараагүй, харин зодуулсан байхыг нь харсан. Гараараа толгойруу нь зөндөө олон удаа цохиод, дээр нь босоод хөлөөрөө 2-3 удаа дэвсээд, сэгсчээд байсан. ...Хашцэцэгийг унагаагаад дээрээс нь 5-6 удаа гэдэс, хөл рүү нь дэвсээд, үснээс нь зулгаагаад чирээд байсан...” гэх мэдүүлэг /4-р хх 165-167/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №10448 дугаар дүгнэлтэд: “...С.Эрдэнэцэцэгийн биед дух, баруун, зүүн хацар, хүзүү, цээж, зүн мөр , нуруу, бүсэлхийд зулгаралт, цээж, баруун хөх, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэн байх боломжтой... гэх дүгнэлт /4-р хх 169/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №10456 дугаар дүгнэлтэд: “...Б.Хашцэцэгийн биед тархи доргилт, зүүн мөр, зүүн дал, баруун, зүүн тохой, зүүн шуу, баруун, зүүн өвдөг зулгаралт, зүүн шуу, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэн байх боломжтой... гэх дүгнэлт /4-р хх 171/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №3860 дугаар дүгнэлтэд:  “...Хашцэцэгийн биед тархи доргилт, эрүү, зүүн нүдний доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн гуя, нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /5-р хх 116/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №1835 дугаар дүгнэлтэд:  “...Б.Хашцэцэгийн биед зүүн зулайн урд гадна хэсэгт соривтой байна. Баруун чамархайн  урд хэсэгт соривтой байна. 2017 оны 08 дугаар сарын 16-ны Толгойн компьютер томографийн шинжилгээнээс үзэхэд Б.Хашцэцэгийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдож байх ба тархи доргилт гэмтэл хэрэг болсон гэх 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үүссэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс зүүн зулайн урд гадна хэсэг, баруун чамархайн урд хэсгийн сорив, тархи доргилт гэмтүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой... гэх дүгнэлт /7-р хх 40/,

Шүүгдэгч Ц.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хадам ээжийнхээ гэрт хүүхдүүдийн хичээл сургууль эхлэх дөхлөө, бэлтгэлийг хангая гэж эхнэртэйгээ ярилцахаар очиход хүү байхгүй хадам ээж эхнэр 2 байсан. Тэгэхэд намайг чи юу хийж явж байгаа юм бэ гээд хадам ээж дургүйцэхээр нь би хүүтэйгээ уулзье, хаана байга юм бэ гэхэд манай эхнэр чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь би миний хүүхэд надаа яагаад хамаагүй болдог юм бэ гээд маргалдсан. Тэгсэн хадам ээж гал тогтооныхоо шургуулганаас гурил элддэг гулууз мод авч ирээд намайг цээж толгой руу цохиод би гараараа хаасан чинь улам дургүйцэж толгой руу дахиж цохих гээд дайрхаар нь би хадмыг түлхтэл газар унасан. Тэгэхээр нь би гараад зугтсан чинь   хадам ээж, эхнэр хоёр араас хөөж ирээд үүдний довжоо руу надтай давхралдаад уначихсан. Тэр хоёр миний дээрээс унасан болохоор эхнэр намайг үстэж толгойг арагш татаад хадам ээж бариж байсан модоороо нүүр толгой руу хэд хэд цохисон юм. Тэгээд өөрөө хүмүүсээ хараарай, намайг манай хүргэн алах гэж байна. Нэрийг нь Буянзаяа гэдэг гээд орилоод бачуурахдаа өөрөө үсээ зулгааж, цээж хэнхэлдэгээ маажаад байсан ба энэ үед эхнэр цагдаа дуудсан... ...Энхэр маань чи яасан тэнэг хүн бэ юу яриж байгаагаа мэдээж байна уу гээд намайг нэг алгадсан. Гэтэл миний хамраас цус гарсан. Тэгээд би цусаа хараад уурлаж эхнэр Хашцэцэгийг алгадаж, заамдаж аваад толгойд нэг хоёр удаа цохисон. Гэтэл эхнэр маань гарч гүйсэн... ...25 дугаар эмийн сангийн замын урд талаас цагаан өнгийн /тухайн үед улсын дугаарыг харж амжаагүй/ суудлын авто машинд гар өргөн суугаад жолоочид нь  Дамбадаржаа орно гэж хэлээд хэсэг хугацаанд зүүрмэглээд унтчихсан байсан ба уг Дамбадаржаагийн Хан-Эрдэнэ дэлгүүрийн үүдэнд урд зам дээр явж байхаар нь би өөрийн гэрээ зааж өгсөн. Тэгээд манай гэр болох Дамбадаржаагийн 21-184 тоот хашааны хаалганы үүдэнд ирээд уг жолооч машинаа хойд талд нь зогссон юм. Тэгээд би таксины жолоочоос хэд гарсан юм бэ гэж асуухад 16.000 төгрөг гарсан гэж хэлэхээр нь би яагаад 16.000 төгрөг гарч байгаа юм бэ 25 дугаар эмийн сангаас манай гэр хүртэл 10 км байдаг 800 төгрөгөөр явбал 8000 төгрөг гардаг юм гэж хэлсэн чинь уг жолооч би километрийг нь 1000 явж байгаа гэж хэлэхээр өө тэгүүл 1000 төгрөг гарах юм байна гэж хэлээд өмднийхөө халааснаас мөнгө гаргах гэтэл миний куртикны захаар боогоод миний нүүр хэсэг рүү 2-3 удаа гараараа цохихоор нь өөдөөс нь барьж авах гэтэл миний толгой эргээд хэсэг хугацаанд нүд харанхуйлаад ухаан алдах гээд шоконд орчихсон байсан. Тэгээд би ухаан ороход уг таксины жолооч намайг подволкноос татаад машинаас гаргаж чирээд жолоочийн хаалгыг онгойлгон явсан километрийг хар гэж хэлээд жолооны үрүүлрүү миний толгойг нэг удаа мөргүүлсэн. Тухайн үед би гадаа гарчихсан байсан болохоор ухаан санаа сэргээд гайгүй болж байсан ба таксины жолоочийн автомашинд зоолттой байсан түлхүүрийг миний толгой жолооны үрүүл мөргүүлж байх үед сугалаад авчихсан юм. Тэгэд би эргэж хараад чи уг жолоочид чи яагаад хүн зодож байгаа юм бэ би чамайг явуулахгүй гэж хэлээд заамдаад авсан чинь миний гарыг тавиулаад нөгөө жолооч гэх залуу дээгүүрээ өмсөж явсан хувцсаа тайлаад 2лаа үзье зайндаа гараад ир гэж хэлэхээр нь би уг залуугаас зайгаа барьж байгаад хашааруугаа гүйгээд орох гэтэл хаалганы үүдэнд уг жолооч нь араас ирээд намайг хөлөөрөө газар дээшээ хараад унагаахад би газар дээшээ хараад унасан ба миний дээр нөгөө жолооч залуу суугаад миний нүүр хэсэг рүү 3-4 удаа гараараа цохихоор би өөдөөс нь гараараа  адилхан цохисон юм. Тэгээд би уг жолооч залууд хандан хоёулаа одоо болье би миний мөнгийг өгье гэж хэлсэн чинь нөгөө жолооч залуу  чи яасан овоо юм бэ гэж хэлээд миний дээр суучхаад босохгүй байхаар нь би гараараа цээжин биеэр нь тэврээд өөрлүүгээ татаж боссон юм. Тухайн үед миний баруун гарт жолооч залуугийн автомашины түлхүүрийг барьчихсан байсан ба түлхүүртэй гараараа цээж хэсгийг нь тэврээд өөрлүүгээ татаад уг залууг эргүүлэн боссон юм... ...Би 1 хоноод маргааш нь цагдаа дээр өөрөө очсон. Тухайн үед Хашцэцэгийн нүүр лүү  2 удаа гараараа цохисон.  Хашцэцэг өөрөө ирээд хэрүүл, маргаан  үүсгээд, хүнийг ална, тална гээд байхаар нь цохисон. Би Баяртөрийг заазуурдаагүй, гараараа 2 цохисон. Би Хашцэцэгийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /4-р хх 180-181, 186-188, 5-р хх 119-120, 1-р хх 235-239, 86-88/,

Хохирогч Т.Жамъяангарав нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Буянзаяа нь тухай үед миний асаалттай байсан машиныг унтраагаад түлхүүрийг нь аваад хашааруугаа орсон ба би араас машиныхаа түлхүүрийг авахаар хашаа руу ороход Буянзаяа нь байшингийнхаа цонхыг тогшоод зогсож байсан юм. Тэгээд Буянзаяад хандан түлхүүрээ авмаар байна гэхэд үгийн зөрүүгүй миний шанаа хэсэг рүү 1 удаа хүчтэй цохиход би ухаан балартаад хашаан дотор байрлаж байсан Портер машин налаад унасан ба байшингаас Мягмаржав нь нүцгэн гарч ирээд үгийн зөрүүгүй миний цээж болон хэвлий, нүүр рүү 4-5 удаа цохиод шууд үснээс зулгааж газар унагаагаад миний цээж болон хэвлий, нүүр, хуруу хэсэг рүү Буянзаяа, Мягмаржав нар нийлж өшиглөж гараараа цохисон...би шонгоос тулаад туслаарай, амь авраарай гэж хэлээд сууж байтал Мягмаржав ирээд чи яасан баашилдаг юм, алнаа чамайг пизда минь гэж хэлээд дахин миний цээж рүү хөшиглөсөн ба миний зүүн гарыг Мягмаржав ард даланд хүртэл  гараараа өчсөн ба тэр хооронд Буянзаяа миний цээж рүү өшиглөж, гараараа миний нүүр хэсэг рүү цохисон. Энэ үед би амьсгаа авч чадахаа больсон юм. Тухайн үед Мягмаржав нь миний гарыг өчсөн байсан ба Буянзаяа тухайн үед сул байсан учир миний биед учирсан цээжний баруун далны хатгагдсан цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушигны бүрэн бус авчилт, баруун уушигны эдийн няцрал бүхий гэмтлийг  Буянзаяа учруулсан байх гэж бодож байна. Тухайн үед уг гэмтэл учрах үед Ц.М  нь Буянзаяад тусалж миний гарыг өчиж хамжсан...” гэх мэдүүлэг /1-р хх 165-168, 3-р хх 120/,

Гэрч Н.Амаржаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...энд нэг эрэгтэй хүн зодуулчихсан байна. Та эмнэлэг хүргээд өгчхөөч гэж хэлэхээр за гэж хэлсэн чинь 30 гаран насны залуу дээгүүрээ цагаан өнгийн Монгол цамцтай, нүүр хэсэг нь шороо болчихсон, нуруу хэсгээс нь цус гарчихсан зодуулсан байдалтай сууж байсан. Тэгээд нөгөө залуу миний машинд суугаад намайг 2 хүн зодоод зугтаагаад машинаа гудамжинд үлдээгээд ирлээ гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүн надад гар утсаа өгөөч би ахруугаа залгах гэсэн юм гэж хэлээд миний гар утсаар ах руугаа залгасан мөн Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...машин дээр очиход нөгөө залуугийн машиныг 2 залуу тойрч гэрэл тусгаад байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 177-178/,

Гэрч Д.Пүрэвдорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...дуудлагын дагуу очиход 14-43 дугаартай суудлын жижиг тэрэг хаалга нь онгорхой зогсож байсан ба 2 хүн машиных нь жолооч болон эсрэг талын урд хоёр хаалгыг дэлгэж онгойлгосон байдалтай цээжин биеээ машин дотор оруулчихсан доторхи эд зүйлийг нь ухаад зогсож байсан...Буянзаяа гэх залуу нь би сая 25-р эмийн сангаас такси бариад гэртээ ирэхэд надаас мөнгө нэхээд жолооч нь зодсон гэж байсан...тэгээд байж байтал таксины жолооч Жамьяангарав гэх залуу нүүр болон хувцас хэсэг нь нилэнхүйдээ шороо болчихсон, бие нь өвдсөн шинжтэй алхаж чадахгүй гуйваад буугаад ирэхээр нь очиж уулзан юу болсон талаар асуухад “би яг алуулах гэж байсан амьсгалж чадахгүй байна, уг хүмүүс намайг алах шахлаа би зугтаасан гэж хэлж байсан. Тэр залуугийн нуруу хэсгээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 179-180/,

Гэрч Л.Цэрэн-Очир нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн үед төмөр хашааны хаалга дуу чимээ гарч гудамжнаас манай хашуу руу гэмт этгээдүүд уулгалан орж ирсэн чимээ гараад манай гэрт унтаж байсан бүх хүмүүс сэрсэн. Тэгээд би цонхоор хархад миний хүү Буянзаяа нь авраарай,  хүн байна уу, таксины жолооч намайг аллаа гэж орилж байсан...” гэх мэдүүлэг /1- р хх 182-184/,

Гэрч В.Нэргүй нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...намайг гэртээ байж байхад шөнийн 00 цагаас 03 цагийн хооронд гадаа хүмүүс хэрэлдэх чимээнээр гэрээсээ гарахад суудлын автомашинтай 25-30 орчим насны залууг хажуу хөрш айлын залуу Буянзаяа барьцалдаж гудамжинд зогсож байсан ба удалгүй хөрш айлын хашаанд орилолдох чимээ гарахаар нь хашааны завсраар харахад нөгөө машины жолооч гэх 27 настай залууг 40 орчим насны махлаг намхан залуу газар цээж хэсгийг нь доош нь харуулаад хэвтүүлчихсэн, толгой хэсэг рүү нь гараараа цохиж байсан ба би тухайн үед та нар болиоч  хүн аллаа гэхэд Буянзаяа хүрч ирээд энэ таксины жолооч надаас илүү мөнгө нэхээд байсан юм гэж надад хэлсэн...тухайн таксины жолооч надаас эгчээ надад туслаач, би унадаг юм гээд орилж байсан...намайг харж байхад Буянзаяа нь таксины жолооч гэх залууг нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөж байх шиг харагдсан...тухайн үед махлаг залуу нь дотоожтой өөр хувцасгүй байсан. ...тухайн үед уг залуугийн биеийн байдал тааруухан дуу нь сулхнаар надаас тусламж гуйж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 191-192/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №2163 дугаар дүгнэлтэд: “...Т.Жамъяангаравын биед цээжний баруун далны хатгагдсан, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушигны бүрэн бус авчилт, баруун уушигны эдийн няцрал, зовхинд цус хуралт, дал бугалага, тохой, шуу, гуянд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /1-р хх 202/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2016 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн №525 дугаар дүгнэлт: “...хохирогч Т.Жамъяангаравын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үзэж 2016 оны 02 дугаар  сарын 19-ний өдөр гаргасан шинжээч эмч Н.Туяагийн №2163 тоот дүгнэлтэнд дурдсан Т.Жамъяангаравын биед учирсан гэх дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /1-р хх 206-207/,

Гэрч С.Галт нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...өдөрт 30-50 хүн ирдэг учир сайн санахгүй байна. ...өвчний түүхээс харахад Жамьяангарав гэх хүний цээжээр эмзэглэлтэй амьсгалд туслах булчингууд цээжээр хатгуулж өвдөнө гэсэн байна...эмнэлэгт хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 94-95/,

Гэрч П.Баярсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Т.Жамьяангарав гэх залуу 2016 оны 02 дугаар сарын 12-ны шөнө Гэмтэл согог үндэсний төвийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед Жамьяангарав манай тасагт ирэхдээ биеийн байдал хүнд, баруун уушиг бүрэн бус цээжний хөндийд хий ихтэй амьсгалын дутагдалтай ирсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 96-97/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны  09 дүгээр сарын 21-ний өдрийн №956 дугаар дүгнэлтэд: “...Т.Жамьяангаравын биед цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцэгийн дарагдал, баруун уушигны бүрэн бус авчилт, баруун уушигны эдийн няцрал, цээжин дэх 2 ширхэг шарх, зовхинд цус хуралт, дал бугалга, тохой, шуу гуянд зулгаралт цус хуралт гэмтэл учиржээ. Тухайн цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцэгийн дарагдал, баруун уушигны бүрэн бус авчилт, баруун уушигны эдийн няцрал гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна...Жамьяангаравын цээжний баруун далны хатгагдсан шарх нь цээжний хөндий рүү нэвтэрсэн нь батлагдахгүй байна...” гэх дүгнэлт /3-р хх 175-176/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №1296 дугаар дүгнэлтэд: “...Т.Жамьяангаравын биед цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцэгийн дарагдал, баруун уушигны бүрэн бус авчилт, цээжний баруун хөндий хийн хураа, цээжин дэх хоёр ширхэг шарх, зовхинд цус хуралт, дал бугалга, тохой, шуу, гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэлүүдээс цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцэгийн дарагдал, баруун уушигны авчилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т заасан хүнд гэмтэл, бусад гэмтэл нь 2.4.1-д заасан хөнгөн гэмтэлд хамаарна...дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой...шинжээчийн 2163 дугаартай дүгнэлтээс цээжний хөндийрүү нэвтэрсэн шарх, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11- зааснаар”, гэсэн хэсгүүд, №525 дугаартай дүгнэлтйн 1 дүгээр хэсэг үндэслэлгүй байна. №956 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Цээжний хэнхэрцэг ясанд гэмтэлгүй, уушгинд голомтод өөрчлөлтгүй үед мохоо зүйлийн үйлчлэлээр баруун уушгинд авчилт гэмтэл үүсч болно...Т.Жамьяангаравын КТГ, рентген зурагнуудаас сүрьегийн хуучин соривжилт байна Энэ өөрчлөлт нь дээрх гэмтэлтэй холбоогүй...дээрх гэмтлүүд нь өвчний улмаас үүсэхгүй...” гэх дүгнэлт /4-р хх 14-16/,

Хохирогч Б.Баяртөр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын  07-ны өглөө гэртээ унтаж байтал миний толгой руу маш хүчтэй зүйлээр цохисон. Сэрээд хартал хүргэн дүү Буянзаяа байсан. Тэгээд миний баруун талын хөл ил гарахад орноос татаж унагаагаад нүүр лүү 2-3 хөлөөрөө өшиглөсөн. Миний дал руу заазуураар зүссэнийг ухаан орсны дараа мэдсэн. Манай гэрт байсан хоолны  хэрэглээний заазуурыг Буянзаяа  гарахдаа авч гарсан байх...” гэх мэдүүлэг /1-р хх 30-31/,

Гэрч М.Мөнхзул нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 07-ны өглөө 06 цагийн орчим гэртээ унтаж байхад манай нөхрийг орны наагуур унтаж байхад Буянзаяа учир зүггүй цохиж аваад ширээн дээр байсан заазуурыг аваад далны зүүн талд 2 удаа, толгойн зүүн талд 1 удаа заазуураар зүсчихсэн. Намайг хөдлөх гэхээр хөдөлбөл ална шүү. ...Хашцэцэгийн нөхөр болох Буянзаяаг мэднэ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ их агсам талтай, их догшин авирладаг хүн байгаа юмаа... ...Буянзаяа манай гэрт орж ирээд  гэрт байсан хоол хийдэг заазуураар манай нөхрийг гэмтээсэн байсан бөгөөд  тэр заазуураа Буянзаяа аваад гараад явсан байсан. Тухайн хэрэг болох үед манай нөхөр Баяртөрийн толгой болон зүү дал орчмоос их хэмжээний цус гараад газар тунарсан...”  гэх мэдүүлэг гэх мэдүүлэг  /1-р хх 37-40, 6-р хх 191-194/,

Гэрч Б.Болорцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би гэртээ өөрийн нөхөр Батдаваа, хүүхдүүдийн хамт унтаж байхад өглөө үүрээр 6 цагийн үед манайх руу төрсөн ах Баяртөрийн эхнэр Мөнхзул гадуураа хувцасгүй, дотуур хувцастайгаа их айсан шинжтэй орж ирээд намайг дуудаад Баяртөрийг Буянзаяа заазуурдаад алчихлаа шдээ гэж хэлсэн. Сандраад Батдаваа бид хоёр тэдний гэр лүү  гүйж орсон. Тэгэхэд гэр нь шалаар нэг цус болчихсон Баяртөр ах ханан пийшин налаад ухаантай, ухаангүй хоёрын хооронд байж байсан. Мөнхзул хэлэхдээ Буянзаяа орж ирээд заазуурдаад зодсон гэж хэлсэн бөгөөд өөрөө их айсан шинжтэй чичрээд юм ярьж чадахгүй байсан. Баяртөр ахын толгой зүүн хэсэг язарсан, даланд 2 хоёр газар зүсэгдсэн, ярагдсан  шархтай, уруул нь сэтэрсэн, баруун чих сэтэрсэн, толгойноос  маш их хэмжээний цус  гарч нүүр лүү нь урсчихсан байсан...” гэх мэдүүлэг / 6-р хх 188-190/,

Гэрч Д.Батдаваа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 07-ны өглөө би гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт унтаж байсан. Өглөө 07 цагийн үед байх манай гэрт бэр эгч М.Мөнхзул уйлаад, нилээд айсан байдалтай дотуур хувцастайгаа гүйж орж ирсэн. Юу болсон талаар суухад уйлаад Буянзаяа  ирээд Баяртөрийг заазуурдаад  алчихлаа  ш дээ гээд орилоод байхаар нь би сандарч босоод өмдөө өмсөөд гарч хойд талын  байшинд ороход Баяртөр ах ханан пийшин налаад суучихсан гадуураа ямар нэгэн хувцасгүй, дотуур  өмдтэйгөө байсан. Яг ухаан алдчихаагүй хэрнэ юм ярьж чадахгүй байсан. Хэрэг болох үед Баяртөр ахын гэрт Баяртөр ах, эхнэр  Мөнхзул, 4 настай охин Энхзол нар байсан...” гэх мэдүүлэг /6-р хх 198-201/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №9690 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Баяртөрийн биед зулайн доод уруул, зүүн дал, баруун чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн хэд хэдэн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх 55/,  

Шинжээч эмч Ш.Цэцэгмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Б.Баяртөрийн биед зүүн зулай ясны хугарал гэмтэл тогтоогдоогүй. Цууралт гэмтэл тогтоогдсон. Төрөлхийн зулайн цооролт, соривжилт биш. Цууралт нь тухайн хэрэг болох үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл...” гэх мэдүүлэг /6-р хх 214-216/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй  2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 105 дугаар дүгнэлтэд: “...Б.Баяртөрийн биед зулайн зүүн хажуу хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх, уг шархны харалдаах зулай ясны цууралт, зүүн даланд 2 ширхэг зүсэгдсэн шарх, уруул, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Б.Баяртөрийн биед зулай ясны ил хугарал гэмтэл тогтоогдоогүй, харин зулай ясны цууралт гэмтэл тогтоогдсон болно. Дээрхи зулайн зүүн хажуу хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх, уг шархны харалдаах зулай ясны цууралт, зүүн даланд 2 ширхэг зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба  уруул, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх гэмтэл мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Баяртөрийн биед учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /6-р хх 209-211/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй  2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 272 дугаар дүгнэлтэд: “...Б.Баяртөрийн биед зулайн зүүн хажуу хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх, уг шархны харалдаах зулай ясны цууралт, зүүн даланд 2 ширхэг зүсэгдсэн шарх, уруул, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Эмнэлгийн бичиг баримт болон 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн өмнөх комисс шинжээч эмч нарын хамтарсан үзлэгээр Б.Баяртөрийн биед тархи доргилт, цус харвалт үүссэн, ухаан алдсан, хэл ярианд саатал  үүссэн, гар, хөлд саажилт үүсч мэдрэх чадвараа алдсан болон ой санамжинд саатал үүссэн гэх шинж тэмдгүүд ирлээгүй байна. Б.Баяртөрийн биед зулай ясны хугарал гэмтэл тогтоогдоогүй байна. Б.Баяртөрийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр авахуулсан КТГ-н зургийг дахин уншсан дүрс оношлогооны эмчийн дүгнэлтээр зулай ясны зүүн хэсэгт гадна ялтас 2см орчим цуурсан, дотор ялтасны бүрэн бүтэн байдал алдагдаагүй, тэр хэсгийн хуйхан доор хий агуулсан өөрчлөлттэй /хаван/ гэсэн зулай ясны шинэ цууралт гэмтэл болохыг харуулж байна. Дээрхи зулайн зүүн хажуу хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх, уг шархны харалдаах зулай ясны цууралт, зүүн даланд 2 ширхэг зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба  уруул, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх гэмтэл мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Баяртөрийн биед учирсан дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /7-р хх 65-68/,

Гэрч З.Мөнгөнчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би гүйгээд гараад очтол Буянзаяа эхнэр Хашцэцэгийн дээр нь гарчихсан, өмсөж явсан хувцасны нь энгэрээс заамдаад барьчихсан байсан. Буянзаяа уурлаад эхнэрийнхээ хөл гарнаас татаад цохих гээд дайраад, гар нь эхнэрийнхээ толгой хэсэг рүү цохиод авсан.Энэ үед манай хүүхэд нөгөө өрөөнөөс гарч ирээд Буянзаяаг барьж авсан. Би Хашцэцэгийг Буянзаяагаас салгаад гэрлүүгээ авч ороход миний санаж байгаагаар Хашцэцэгийн баруун талын нүд  хацар хэсэг  хөхрөөд хавдаад овойгоод хавдсан байсан. Дараа нь Буянзаяа гэрт орж ирээд зүүн талын хацар  хэсэг рүү гараараа цохиж аваад  байсан... ...2018 оны 08 дугаар сарын 07-ны үдээс хойш 16 цагийн өнгөрч байх үед 9910-тай  дугаараас залгаад Буянзаяагийн аав болох Цэрэн-Очир гэдэг настай эрэгтэй хүн, мөн өөрийн үеийн нэг хүнийг дагуулж ирээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Бэлх  захын хашаанд надтай уулзсан. Тэр хүн дагуулж ирсэн хүнээ өмгөөлөгч гээд надтай уулзуулсан. Тэр өмгөөлөгч надаар болсон асуудлыг яриулаад чи өөрөө хохирсон байна, эмнэлэгт үзүүлээд цагдаад  гомдол өг эгсэн.  Би хариуд нь ямар нэгэн зүйл хэлж амлалт өгөөгүй бөгөөд би ийм зүйлд оролцмооргүй байна гэж хэлсэн. Үүнээс 1-2 хоногийн дараа мөн аав нь залгахаар нь Буянзаяа хаана байгааг нь асуухад нь надад Буянзаяа гэртээ байна. Чи нэг хүрээд ирээч гэхээр нь Дамбадаржаад байх гэрт нь очиход Буянзаяа гэртээ аавтайгаа хамт байсан. Тэгээд Буянзаяа надад би одоо цагдаа дээр очиж байцаалт өгнө ...танайд байхад Хашцэцэг цонхоор орж ирээд  чамайг надтай хардаад хутга бариад чам руу дайрхаар нь би салгаад түлхэхэд Хашцэцэг шүүгээ мөргөөд уначихсан, нүд ам луу нь би цохиогүй гэж мэдүүлэг өгнө, чи надтай адилхан мэдүүлэг өгөөрэй гэж  хэлсэн. Тэгэхээр нь Буянзаяад би тэгж худлаа ярьж чадахгүй гэж хэлсэн. Яг үнэндээ бол Хашцэцэг хутга барьж дайрсан зүйл байхгүй. Буянзаяа эхнэрийнхээ нүд рүү гараараа цохиж, буйдан дээр сууж байхад нь хөлнөөс нь татаж газар унагаад хөлнөөс нь чирээд, хөлийг нь машгиад зодсон. Хашцэцэг хэрэг болдог өглөө манайд орж ирэхдээ нүд, нүүр нь гэмтээгүй зүгээр байсан” гэх мэдүүлэг /1-р хх 48-49, 51-52/,

Насанд хүрээгүй гэрч М.Баттулга нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Том өрөөнд орж харахад нэг ах эхнэрийнхээ хөлнөөс хоёр гараараа татаад, нөгөө эгч нь газарт бөгсөөрөө  суусан, манай ээж нөгөө эрэгтэй хүнээс эхнэрийг нь салгаж, холдуулах гээд зууралдаж байсан. Би тэр эрэгтэйгийн араас нь тэвэрч аваад эхнэрээс нь холдуулахад эхнэр нь манай гэрээс гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /6-р хх 83-85/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмчийн №9726 дугаар дүгнэлт: “...Б.Хашцээцгийн биед хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун алимны салст  цус хуралт, зүүн доод зовхинд шарх, баруун хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалага, зүүн өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөмсөг, зүүн тохойд зургалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /6-р хх 100/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй  2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1174 дүгээр дүгнэлтэд: “...Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт 2163 тоот дүгнэлтийн 3 дугаар хариулт 3.1.11 Шүүх эмнэлэгийн хавтас хэргийн материалын 525 дугаартай дүгнэлтийн 1 дүгээр хариулт үндэслэлгүй байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн хамтарсан давтан хоёр, гурав дахь удаагийн шинжилгээний №956, №1296 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. ...Жамъяангаравын биед тогтоогдсон цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцгийн дарагдал, баруун уушигны бүрэн бус авчилт гэмтлийн үед өвчтөнд цээжээр өвдөх амьсгаадах, амьсгалд туслах булчингууд оролцох, амьсгал давчдах, бачуурах, хөхрөх, цаашлаад эмнэлэгийн тусламж үзүүлээгүй тохиолдолд зүрхний цохилт ихсэх, цусны даралт буурах, амьсгалын дутагдалд орох зэрэг амь насанд аюултай байдалд хүргэдэг...” гэх дүгнэлт /7-р хх 223-229/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 91, 5-р хх 122/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 143, 145/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /2-р хх 54-65/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 10-14/, хохирогч Б.Баяртөрийн өвчний түүх / 1-р хх 17-26/, хохирогч Б.Баяртөрийн гаргаж өгсөн хохирлын баримт /1-р хх 32-33/, хохирогч Т.Жамъягаравын авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 147-152/, Хохирогч Б.Хашцэцэгийн гаргаж өгсөн 5 хуудас 19 кадр гэрэл зураг мөрдөгч хүлээн авсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-р хх 61-68/, Хохирогч Т.Жамьяангаравын зодуулсны дараа цагдаагийн 203 тоот өрөөнд авсан гэрэл зургууд /2-р хх 8-12/, хохирогч Т.Жамьяангаравын өвчний түүх /2-р хх 14-25/, Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 157-160/, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 161-162/, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-507 тоотод оршин суух хохирогч Б.Баяртөрийн оршин суух байшин буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 11-14/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 157-160/, хохирогч Т.Жамъяангаравын гаргаж өгсөн хохирлын баримт /2-р хх 26-29/, хохирогч С.Эрдэнэцэцэгийн гаргаж өгсөн хохирлын баримт /4-р хх 125-126/, хохирогч С.Эрдэнэцэцэгт хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /4-р хх 130-131/, хохирогч Б.Хашцэцэгийн гаргаж өгсөн хохирлын тооцооны баримт /6-р хх 220-223/, Шүүхийн хохирлын дансанд хохирлын мөнгө байршуулсан баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах талын бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнээд, шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарын гэм бурууг дараах байдлаар тодорхойлов.

Ингэхдээ шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч нарын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Проукророос шүүгдэгч Ц.Б д холбогдуулан 2014 оны 02-03 дугаар сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хашцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой руу нь гар утсаар цохиж, эрүүл мэндэд “баруун чамархайн урд хэсэгт 6 оёдол бүхий сорив” хөнгөн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хашцэцэгийг хардалтын улмаас зодож, бие махбодид нь зовуурь шаналгаа үүсгэсэн гэх үйлдэлд холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч гэмт 2002 оны Эрүүгийн хуульд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцохоор хуульчилсан, өөрөөр хэлбэл 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс өмнөх үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэгт  тооцдоггүй байсан байна. Иймд шүүгдэгч Ц.Б д холбогдох дээрх хоёр үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Ц.М , Ц.Б  нарыг бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 12-ны шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 21 дүгээр гудамжны 184 тоот хашааны үүдэнд хохирогч Т.Жамьяангаравыг “таксины мөнгө нэмж авах гэлээ” гэх шалтгаанаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, тээврийн хэрэгслийн түлхүүрээр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцэгийн дарагдал, баруун уушигны бүрэн бус авчилт цээжний баруун хөндий хийн хураа, цээжин дэх хоёр ширхэг шарх, зовхинд цус хуралт, дал бугалга, тохой, шуу, гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий” хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй үйл баримттай тохирохгүй, хэргийн зүйлчлэл тохироогүй байна гэж шүүх дүгнэв.

Учир нь шүүгдэгч Ц.М ын үйлдлийн улмаас Т.Жамъянгаравын биед хүнд гэмтэл учирсан болох нь нотлогдохгүй, хэдийгээр хохирогч Т.Жамъянгарав нь Ц.Б  ахтайгаа нийлээд намайг зодсон гэх боловч энэ талаар хохирогчийн мэдүүлгээс өөр нотлох баримтгүй бөгөөд дээрх эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч Ц.М ын гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Б гийн хохирогч Т.Жамъянгаравын биед хүнд гэмтэл санаатай учруулсан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэлээ.

Түүнчлэн Ц.Б г 2017 оны 8 сарын 15-ны шөнийн 5 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Яргайтын 33-507 тоотод хадам эх болох ахмад настан С.Эрдэнэцэцэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, нуруу, цээж, нүүр рүү нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах үед уг зодооныг таслан зогсоох гэсэн Б.Хашцэцэгийг түлхэж унагаан, чирж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг, мөн таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн” гэж зүйлчилж ирүүлснийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэрийг байнга зодсон гэж өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл Ц.Б тай түүний хадам ээж С.Эрдэнэцэцэг нь хамт амьдардаггүй,  “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-д заасан хохирогч гэж үзэх боломжгүйгээс гадна хадам ээж С.Эрдэнэцэцэгийг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодох гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна. Харин түүнийг өөрийн хадам ээж С.Эрдэнэцэцэг, хадам ах Б.Баяртөр нарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хоёр хүний биед хөнгөн хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй гэж үзэв. Харин хохирогч Б.Хашцэцэгийн биед 2017 оны 8 сарын 15-ны шөнийн 5 цагийн орчим гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон үйлдэлд нэгтгэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ц.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэгийн 2.1, 2.3-т зааснаар ял сонсгож ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

Шүүгдэгч Ц.Б  нь 2017 оны 03 дугаар сарын 15-17-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хашцэцэгийг хардалтын улмаас толгойн тус газар нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд “тархи доргилт, эрүү, зүүн нүдний доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 08 дугаар сарын 08-ны шөнийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хашцэцэгийг “цаашаа харж хэвтлээ” гэх шалтгаанаар толгойтой үснээс нь зулгааж, шал мөргүүлэн зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 08 дугаар сарын 15-ны шөнийн 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-507 тоотод эхнэр Б.Хашцэцэгийг түлхэж унагаан, чирж эрүүл мэндэд “зүүн мөр, дал, баруун дал, баруун, зүүн тохой, зүүн шуу, баруун, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн шуу, сарвуунд цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 08 дугаар сарын 07-ны шөнийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44-57 тоотод иргэн З.Мөнгөнчимэгийн байшин дотор болон хашааны гадна өөрийн эхнэр Б.Хашцэцэгийг өөрийн нь араас дагалаа гэх шалтгаанаар жалга руу авч шидэж, нүүр рүү нь цохиж, эрүүл мэндэд нь “хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун алимны салст цус хуралт, зүүн доод зовхинд шарх, баруун хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөмсөг, зүүн тохой, өвдөг, зүүн тохойд зулгаралт бүхий” хөнгөн хохирол тус тус учруулан байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлаасан,

2017 оны 08 дугаар сарын 15-ны шөнийн 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-507 тоотод хадам эх болох ахмад настай С.Эрдэнэцэцэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас нуруу, цээж, нүүр лүү цохиж, өшиглөн эрүүл мэндэд “дух баруун хацар, зүүн хацар, цээж, зүүн мөр, нуруу, бүсэлхийд зулгаралт, цээж, баруун хөх, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 08 дугаар сарын 07-ны шөнийн 06 цагийн орчим Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамжны 507 тоотод хадам ах Б.Баяртөрийг гэртээ унтаж байхад нь хувийн таарамжгүй харилцааны улмаас заазуураар толгойд нь 1 удаа, зүүн даланд 2 удаа зүсэж, эрүүл мэндэд нь “зулайн зүүн хажуу хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх, уг шархны харалдаах зулай ясны цууралт, зүүн даланд 2 ширхэг зүсэгдсэн шарх, уруул, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх бүхий” хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Ц.Б  нь 2016 оны 02 дугаар сарын 12-ны шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 21 дүгээр гудамжны 184 тоот хашааны үүдэнд хохирогч Т.Жамьяангаравыг “таксины мөнгө нэмж авах гэлээ” гэх шалтгаанаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, тээврийн хэрэгслийн түлхүүрээр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцэгийн дарагдал, баруун уушигны бүрэн бус авчилт цээжний баруун хөндий хийн хураа, цээжин дэх хоёр ширхэг шарх, зовхинд цус хуралт, дал бугалга, тохой, шуу, гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий” хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Хашцэцэгийн “...Би гарч явсан чинь Буянзаяа араас гарч ирээд гудамжинд намайг үснээс зулгааж, жалга руу авч шидсэн. Дараа хацар луу хэд хэдэн удаа цохисон. Тэр хооронд Мөнгөнчимэг гарч ирж болиулаад, гэрт орж учраа ольё гээд гэрлүүгээ оруулсан. Гэрт ороод юм ярьж байхад Буянзаяа надад хандаж наадах чинь одоо нэгэнт цагдаад хэлэх юм чинь... нүүр нүдгүй зодсон...” гэх мэдүүлэг /4-р хх 139-147, 5-р хх 112-113, 6-р хх 72-74/, хохирогч С.Эрдэнэнцэцэгийн “...Буянзаяа урьд нь манай охиныг зөндөө зодож байсан...” гэх мэдүүлэг /4-р хх 134-137/, гэрч С.Тунгалагын “...2017 оны 03 дугаар сард Хашцэцэгийн гэрт очиход Буянзаяа согтуу, Хашцэцэг зодуулсан байдалтай бие нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /4-р хх 155-156/, гэрч Н.Энхтүвшингийн “...эхнэр, хадам ээж хоёр нь зодуулсан. ...урьд нь бас зодуулсан гээд байж байсан...” гэх мэдүүлэг /4-р хх 159/, гэрч Б.Балжингийн  “...Хадам ээж нь өөдөөс нь хараад зогсож байсан. ...Тэр залуу өөрийгөө Баянзүрхийн ахлах байна та нар намайг ингэж авч явж болохгүй гээд эсэргүүцээд байсан...” гэх мэдүүлэг /4-р хх 160/, гэрч Ү.Цолмонцэцэгийн “...Буянзаяа тэр хоёрыг өмнөө суулгаж байгаад аав шиг нь загнаад байсан. Хашцэцэг өмдөндөө шээсэн байдалтай их айсан байсан...” гэх мэдүүлэг /4-р хх 165-167/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №10448 дугаар дүгнэлт /4-р хх 169/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №10456 дугаар дүгнэлт /4-р хх 171/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №3860 дугаар дүгнэлт /5-р хх 116/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №1835 дугаар дүгнэлт /7-р хх 40/, шүүгдэгч Ц.Б гийн “...Энхэр маань чи яасан тэнэг хүн бэ юу яриж байгаагаа мэдээж байна уу гээд намайг нэг алгадсан. Гэтэл миний хамраас цус гарсан. Тэгээд би цусаа хараад уурлаж эхнэр Хашцэцэгийг алгадаж, заамдаж аваад толгойд нэг хоёр удаа цохисон. Гэтэл эхнэр маань гарч гүйсэн...” гэх мэдүүлэг /4-р хх 180-181, 186-188, 5-р хх 119-120, 1-р хх 235-239, 86-88/, хохирогч Т.Жамъяангаравын “...Буянзаяа миний цээж рүү өшиглөж, гараараа миний нүүр хэсэг рүү цохисон. Энэ үед би амьсгаа авч чадахаа больсон юм...” гэх мэдүүлэг /1-р хх 165-168, 3-р хх 120/, гэрч Н.Амаржаргалын “...энд нэг эрэгтэй хүн зодуулчихсан байна. Та эмнэлэг хүргээд өгчхөөч гэж хэлэхээр за гэж хэлсэн чинь 30 гаран насны залуу дээгүүрээ цагаан өнгийн Монгол цамцтай, нүүр хэсэг нь шороо болчихсон, нуруу хэсгээс нь цус гарчихсан зодуулсан байдалтай сууж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 177-178/, гэрч Д.Пүрэвдоржийн “...Жамьяангарав гэх залуу нүүр болон хувцас хэсэг нь нилэнхүйдээ шороо болчихсон, бие нь өвдсөн шинжтэй алхаж чадахгүй гуйваад буугаад ирэхээр нь очиж уулзан юу болсон талаар асуухад “би яг алуулах гэж байсан амьсгалж чадахгүй байна, уг хүмүүс намайг алах шахлаа би зугтаасан гэж хэлж байсан. Тэр залуугийн нуруу хэсгээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 179-180/, гэрч Л.Цэрэн-Очирын “...Тэгээд би цонхоор хархад миний хүү Буянзаяа нь авраарай,  хүн байна уу, таксины жолооч намайг аллаа гэж орилж байсан...” гэх мэдүүлэг /1- р хх 182-184/, гэрч В.Нэргүйгийн “...25-30 орчим насны залууг хажуу хөрш айлын залуу Буянзаяа барьцалдаж гудамжинд зогсож байсан ба удалгүй хөрш айлын хашаанд орилолдох чимээ гарахаар нь хашааны завсраар харахад нөгөө машины жолооч гэх 27 настай залууг 40 орчим насны махлаг намхан залуу газар цээж хэсгийг нь доош нь харуулаад хэвтүүлчихсэн, толгой хэсэг рүү нь гараараа цохиж байсан ба би тухайн үед та нар болиоч  хүн аллаа гэхэд Буянзаяа хүрч ирээд энэ таксины жолооч надаас илүү мөнгө нэхээд байсан юм гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 191-192/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №2163 дугаар дүгнэлт /1-р хх 202/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2016 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн №525 дугаар дүгнэлт /1-р хх 206-207/, гэрч С.Галтын “...өдөрт 30-50 хүн ирдэг учир сайн санахгүй байна. ...өвчний түүхээс харахад Жамьяангарав гэх хүний цээжээр эмзэглэлтэй амьсгалд туслах булчингууд цээжээр хатгуулж өвдөнө гэсэн байна...эмнэлэгт хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 94-95/, гэрч П.Баярсайханы “...Т.Жамьяангарав гэх залуу 2016 оны 02 дугаар сарын 12-ны шөнө Гэмтэл согог үндэсний төвийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед Жамьяангарав манай тасагт ирэхдээ биеийн байдал хүнд, баруун уушиг бүрэн бус цээжний хөндийд хий ихтэй амьсгалын дутагдалтай ирсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 96-97/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны  09 дүгээр сарын 21-ний өдрийн №956 дугаар дүгнэлт /3-р хх 175-176/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №1296 дугаар дүгнэлт /4-р хх 14-16/, хохирогч Б.Баяртөрын “...2018 оны 08 дугаар сарын  07-ны өглөө гэртээ унтаж байтал миний толгой руу маш хүчтэй зүйлээр цохисон. Сэрээд хартал хүргэн дүү Буянзаяа байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 30-31/, гэрч М.Мөнхзулын  “...2018 оны 08 дугаар сарын 07-ны өглөө 06 цагийн орчим гэртээ унтаж байхад манай нөхрийг орны наагуур унтаж байхад Буянзаяа учир зүггүй цохиж аваад ширээн дээр байсан заазуурыг аваад далны зүүн талд 2 удаа, толгойн зүүн талд 1 удаа заазуураар зүсчихсэн. Намайг хөдлөх гэхээр хөдөлбөл ална шүү...”  гэх мэдүүлэг гэх мэдүүлэг  /1-р хх 37-40, 6-р хх 191-194/, гэрч Б.Болорцэцэгийн “...2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би гэртээ өөрийн нөхөр Батдаваа, хүүхдүүдийн хамт унтаж байхад өглөө үүрээр 6 цагийн үед манайх руу төрсөн ах Баяртөрийн эхнэр Мөнхзул гадуураа хувцасгүй, дотуур хувцастайгаа их айсан шинжтэй орж ирээд намайг дуудаад Баяртөрийг Буянзаяа заазуурдаад алчихлаа шдээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / 6-р хх 188-190/, гэрч Д.Батдаваагийн “...Баяртөр ах ханан пийшин налаад суучихсан гадуураа ямар нэгэн хувцасгүй, дотуур  өмдтэйгөө байсан. Яг ухаан алдчихаагүй хэрнэ юм ярьж чадахгүй байсан. Хэрэг болох үед Баяртөр ахын гэрт Баяртөр ах, эхнэр  Мөнхзул, 4 настай охин Энхзол нар байсан...” гэх мэдүүлэг /6-р хх 198-201/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №9690 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх 55/, шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “...Б.Баяртөрийн биед зүүн зулай ясны хугарал гэмтэл тогтоогдоогүй. Цууралт гэмтэл тогтоогдсон. Төрөлхийн зулайн цооролт, соривжилт биш. Цууралт нь тухайн хэрэг болох үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл...” гэх мэдүүлэг /6-р хх 214-216/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй  2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 105 дугаар дүгнэлт /6-р хх 209-211/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй  2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 272 дугаар дүгнэлт /7-р хх 65-68/, гэрч З.Мөнгөнчимэгийн “...Буянзаяа уурлаад эхнэрийнхээ хөл гарнаас татаад цохих гээд дайраад, гар нь эхнэрийнхээ толгой хэсэг рүү цохиод авсан.Энэ үед манай хүүхэд нөгөө өрөөнөөс гарч ирээд Буянзаяаг барьж авсан. Би Хашцэцэгийг Буянзаяагаас салгаад гэрлүүгээ авч ороход миний санаж байгаагаар Хашцэцэгийн баруун талын нүд  хацар хэсэг  хөхрөөд хавдаад овойгоод хавдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 48-49, 51-52/, насанд хүрээгүй гэрч М.Баттулгын “...Том өрөөнд орж харахад нэг ах эхнэрийнхээ хөлнөөс хоёр гараараа татаад, нөгөө эгч нь газарт бөгсөөрөө  суусан, манай ээж нөгөө эрэгтэй хүнээс эхнэрийг нь салгаж, холдуулах гээд зууралдаж байсан. Би тэр эрэгтэйгийн араас нь тэвэрч аваад эхнэрээс нь холдуулахад эхнэр нь манай гэрээс гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /6-р хх 83-85/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмчийн №9726 дугаар дүгнэлт /6-р хх 100/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй  2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1174 дүгнэлт /7-р хх 223-229/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Б г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож тарчлаасан,

Үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний биед хөнгөн хохирол учруулсан,

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Ц.Б д ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Харин шүүгдэгч Ц.Б д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар уг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш хуульд заасан 1 жил өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна

Шүүх шүүгдэгч Ц.Б гийн үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б  нь хохирогч нарын эмчилгээний зардалд тэдгээрийн баримтаар нэхэмжилсэн нийт 6.822.000 төгрөгөөс хохирогч Т.Жамъянгаравт 5.500.000 төгрөг төлсөн. Шүүхийн дансанд байршуулсан 1.322.000 төгрөгөөс хохирогч Б.Баяртөрд 714.000 төгрөг, хохирогч Б.Хашцэцэгт 608.000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Б.Хашцэцэг, Т.Жамъянгарав, С.Эрдэнэцэцэг, Б.Баяртөр нар нь шүүгдэгч Ц.Б гаас нэхэмжлэх зүйлгүй гэх бөгөөд түүнд гомдолтой гэснийг дурдах зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Б  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, “Redfort XXL” гэсэн бичигтэй цагаан өнгийн даавуун подвол 1 ширхэгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, авто машины ишгүй түлхүүр, хүрэн өнгийн арьсан оосортой хар өнгийн  автомашины түлхүүрийн их бие тус тус 1 ширхэгийг хохирогч Т.Жамъянгаравт буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б гийн 2016 оны 2 сарын 19-ний өдрөөс 2016 оны 3 сарын 4-ний өдөр хүртэлх 14 хоног, 2017 оны 9 сарын 28-ны өдрөөс 2017 оны 11 сарын 24-ний өдөр хүртэлх 57 хоног, 2017 оны 12 сарын 12-ны өдрөөс 2018 оны 5 сарын 18-ны өдөр хүртэлх 228 хоног, 2018 оны 08 сарын 09-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх 378, нийт 677 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурдаж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг дурдав.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Ц.Б д 2014 оны 02-03 дугаар сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хашцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой руу нь гар утсаар цохиж, эрүүл мэндэд “баруун чамархайн урд хэсэгт 6 оёдол бүхий сорив” хөнгөн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хашцэцэгийг хардалтын улмаас зодож, бие махбодид нь зовиур шаналгаа үүсгэсэн гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокуророос шүүгдэгч Ц.М , Ц.Б  нарт Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял сонсгож ирүүлсэн хэргээс шүүгдэгч Ц.М д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан баримтлан хэрэгсэхгүй болгож, Ц.Б д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон, мөн шүүгдэгч Ц.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэгийн 2.1, 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж  ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Боржигон овгийн Ц.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус  тус тооцсугай.  

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.

5. Шүүгдэгч Ц.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б гийн шүүхийн дансанд байршуулсан 1.322.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Баяртөрд 714.000 төгрөг, хохирогч С.Хашцэцэгт 608.000 төгрөгийг тус тус олгосугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Redfort XXL” гэсэн бичигтэй цагаан өнгийн даавуун подвол 1 ширхэгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, авто машины ишгүй түлхүүр, хүрэн өнгийн арьсан оосортой хар өнгийн  автомашины түлхүүрийн их бие тус тус 1 ширхэгийг хохирогч Т.Жамъяангаравт буцаан олгосугай.  

10. Шүүгдэгч Ц.Б гийн цагдан хоригдсон нийт 677 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцсугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

12. Шийтгэх тогтоолыг талууд эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН

 

                                      ШҮҮГЧИД                                 П.АРИУНБОЛД

 

                                                                                     Л.ГАЛБАДАР