Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 255

 

 

 

 

 

 

 

 

 

   

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг 

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би Вишнфанд банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй П.Оюунцэцэгт холбогдох 950000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10-р  сарын 21-ний өдөр хүлээн авч,                                                                     

                         Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Вишнфанд банк бус санхүүгийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Пүрэвийн Оюунцэцэг нь 2015-12-17-ны өдөр Вишнфанд ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбараас 10605939 тоот зээлийн гэрээ байгуулан 2000000 төгрөгийг тоног төхөөрөмжийн зориулалтаар 12 сарын хугацаатай, сарын 2.4 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлийн үндсэн төлбөр, хүүг хэсэгчлэн төлөх байсан боловч сар бүр байнга хоцроодог бөгөөд 2016-07-07-наас хойш зээлийн төлбөр төлөөгүй. 2016-10-20-ны байдлаар нийт 950000 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байна. Иргэн П.Оюунцэцэгээс зээл, зээлийн хүүгийн төлбөр 950000 төгрөгийг төлж барагдуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р хэсэг нийтийн байр 2-16 тоотод оршин суух, РД: СЭ 63112301, Боржигон овогт Пүрэвийн Оюунцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Бор-Өндөр сумын 1-р багийн иргэн Пүрэв овогтой Оюунцэцэг би Вишнфанд ББСБ-ын нэхэмжилсэн 950000 төгрөгийг төлөх ёстойгоо хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 04-р сараас хойш хүнсний дэлгүүрээ одоог хүртэл ажиллуулаагүйн улмаас төлбөр тооцоог хийж чадаагүй. Үлдсэн 950000 төгрөгийг 2016-12-30-ны дотор төлж тус байгууллагыг хохиролгүй болгоно. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа учир бэлэн төлөх чадваргүй байна гэжээ.     

                                

              Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Вишнфанд ББСБайгууллага хариуцагч П.Оюунцэцэгээс 950000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч П.Оюунцэцэг нь 950000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 950000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 27350 төгрөгний тал хувь 13675 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч П.Оюунцэцэгээс 13675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Вишнфанд ББСБайгууллагад олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар

 зүйлийн 123.1,74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага

болгон З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1. Вишнфанд Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийн шаардлага 950000 төгрөгийг хариуцагч П.Оюунцэцэг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27350 төгрөгний тал хувь 13675 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч П.Оюунцэцэгээс 13675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Вишнфанд ББСБайгууллагад олгосугай.

3. Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Т.БОЛОРМАА