Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 1382

 

 

 

 

 

 

 

 2019        09          05                                  2019/ШЦТ/1382                                   

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

улсын яллагч Н.Гэрэлмаа /томилолтоор/,

шүүгдэгч Б.Ц , Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Чонос овогт Б Ц, Цагаан чоно овогт Б Х нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 04043 1852 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Б.Ц  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цэнхэр Мандал” амралтын газарт “байшинд андуурч орсон” гэх шалтгаанаар иргэн Г.Болортой маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цэнхэр Мандал” амралтын газарт “байшинд андуурч орж ирэн найз охин Г.Болорыг зодсон” гэх шалтгаанаар иргэн Б.Цэрэннадмидын цээжин тус газар нь 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц  мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Цэрэннадмидын өгсөн: ...Би 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Цэнхэр-Мандал” гэх амралтын газарт Б.Х гэгч нь миний цээжин тус газар хөлөөрөө өшиглөж тухайн гэмтлийг надад учруулсан. Би Б.Х өөрийн эмчилгээний зардалд зарцуулсан 850.000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хохирлыг барагдуулбал надад ямар нэгэн гомдол санал гээд байх зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Болорын өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө би найз залуу Х хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэнхэр Мандал” амралтын газар очиж амарсан. Тэгээд 3 өдрийн өмнө тухайн амралтын газар захиалсан байшиндаа ороод манай найз залуу Х бид хоёр амрахаар хэвтэж байтал гаднаас үл таних 5 эмэгтэй орж ирээд, манай найз залуу Х бид хоёрыг “манай байшинд орчихсон байна, та хоёр гар зайл” гэж хөөгөөд, намайг бусдаасаа хамгийн өндөр биетэй охин нь гичий гэж хэл амаар доромжилж наад пиздагаа аваад зайл гэж хөөсөн. Тэгээд би юу болсон талаар нөгөө охидуудаас асуухад намайг нөгөө бусдаасаа өндөр биетэй охин нь шууд үсдсэн. Би орон дээр сууж байсан болохоор хариу үйлдэл хийж чадаагүй, тэр охин надаас том, өндөр биетэй байсан. Тэр охин намайг үсдсэн чигээрээ шал руу татаад унагаачихсан. Тэгээд нөгөө охидууд бүгдээрээ гараад явчихсан. Би байшин дотор уйлж сууж байгаад, хажуу байшинд амарч байсан манай найз залуу Х хамтлагийн залуучуудаас тусламж гуйх гээд байшингаас гартал нөгөө үл таних охидууд байшингийн гадаа зогсож байсан. Би тэр охидуудад хандаж та нар нэрээ хэл ээ, яагаад хүний биед ингэж халдаж байгаа юм бэ, би цагдаагийн байгууллагад хандана гэж хэлэхэд намайг үсдсэн өндөр охин нь “чамайг яасан ч яадаг юм” гэж надад хэлээд дахиад намайг үсдээд авахаар нь би зөрүүлээд үсдэх гэтэл миний гар тэр эмэгтэйн толгойд хүрэхгүй байсан. Тэгээд арай гэж тэр охины үснээс зулгаатал бусад 4 охин нь хүрч ирсэн. Тэгтэл нөгөө намайг үсдсэн охин нь миний үснээс дугтраад намайг газар унагаасан. Тэгсэн миний тал талаас хүмүүс намайг цохиод, маажаад байсан. Би намайг ямар хүмүүс цохиод маажаад байгааг нь харж чадаагүй. Би үсдүүлээд газар хэвтэж байсан болохоор надад харах боломж олдоогүй, тэгсэн Х намайг тэр охидуудаас салгасан...

...ШШҮХ-н шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8491 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, баруун бугалга, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт гэмтлийг учруулсан. Намайг Цацрал гэгчээс өөр хүн зодож цохиогүй. Цацрал л ганцхан намайг зодсон. Би Ц өөрийн эмчилгээний зардалд зарцуулсан 600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хохирлыг барагдуулчих юм бол надад ямар нэгэн гомдол санал гээд байх зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-18, 19-21 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Энхбатын өгсөн: ... 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 04 цагийн үед 5 дугаартай байшингийн тэнд маргаан болоод намайг дуудсан. Би гэрээсээ гараад очиж байтал 175 см орчим өндөртэй, саарал цамцтай залуу байшингаас гарч ирээд хар хувцастай эмэгтэйг өшиглөсөн бас нэг эмэгтэйг нэг цохисон тэгээд би очоод салгасан. Тэгээд цагдаа нар ирсэн. Би тэр залууг өмнө нь бол танихгүй, манай 4, 6 дугаартай өрөөг авсан амрагч юм...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Төгөлдөрийн өгсөн: ...Намайг очиход Цэрэннадмид нөгөө үл таних залуутай маргалдаж байсан. Би Цэрэннадмидаас юу болсон талаар тодруулж асуухад энэ залуу намайг цохиод, өшиглөлөө гээд цээжээ гараараа дараад уйлсан. Би тэгэхээр нь тэр залууд хандаж чи манай найзыг зодсон юм уу гэж асуутал миний өөдөөс нөгөө залуу орилоод дайраад байсан. Тэгснээ та нар хэн юм бэ? Бид нар энэ байшинг авчихсан байсан. Манай байшин” гэж хэлсэн. Би газар нэг гараараа тулаад сууж байгаа Цэрэннадмидыг татаж босгосон...Би Болор гэгч эмэгтэйг хэн нэгэн нь зодож цохиж байгааг хараагүй. Би бол өөрийн нүдээр Х гэгч үл таних залуу Цэрэннадмидийг зодож цохиж байсныг нь хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Энхбилгүүний өгсөн: ...Шоун дээр Төгөлдөртэй таарсан. Төгөлдөр бид нарыг амралтын газрын байшинд хүргэж өгье гээд бид 04:00 цагийн орчим гарсан. Амралтын газар ирээд байшин руугаа орох гэхэд байшин онгорхой байсан. Байшинд ортол үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хөнжилд орчихсон унтаж байсан. Бид нар тэр хоёр хүнийг сэрээх гэтэл нөгөө хоёр хүн шал согтуу сэрэхгүй байсан. Нөгөө хоёр хүнийг сэрэхгүй болохоор нь би Төгөлдөрийн хамтаар амралтын газрын эзнийг дуудах гээд байшингаас гарсан. Байшинд Цэрэннадмид, Дөлгөөн, Цацрал гурав үлдсэн. Төгөлдөр бид хоёр амралтын газрыг хариуцан ажиллуулж байгаа хүнийг нь дагуулаад амралтын байшин дээр иртэл байшин дотор байсан бүх хүн гадаа гарчихсан орилолдоод, хоорондоо хэрэлдээд байсан. Яг хэн нь хэн рүүгээ орилоод байсныг би одоо бол сайн санахгүй байна. Ямар ч л байсан Цэрэннадмид гараараа цээжээ дараад зогсож байсан. Тэгээд Цэрэннадмид надад хандаж аниа энэ залуу миний цээж рүү хөлөөрөө тийрээд намайг газар унагаачихлаа, миний цээж аймар өвдөөд, би амьсгалж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд миний уур хүрээд нөгөө байшин дотор унтаж байсан үл таних залууд хандаж чи яахаараа зүгээр байгаа хүнийг зоддог юм бэ, чи эмэгтэй хүнд гар хүрдэг арчаагүй залуу вэ гэж хэлтэл нөгөө залуу над руу гараа сарвайтал Төгөлдөр миний урдуур орж нөгөө залууг хойш нь гараараа түлхэж надаас холдуулсан. Тэгсэн Цацралын гарнаас цус гоожчихсон, үс нь арзайчихсан байсан. Намайг юу болсон талаар асуухад энэ байшин дотор байсан охин Цацралыг үсдээд авсан гэсэн. Тэгэхээр нь Цацрал нөгөө хүүхнийг эргүүлээд үсдээд, тэр хоёр үсдэлцсэн гэсэн. Гадаа Цацрал, нөгөө үл таних охин хоёр маргалдаад, үсдэлцээд байж байхад нь нөгөө үл таних залуу гэнэт байшингаас гарч ирээд хаалганы хажууд зогсож байсан Цэрэннадмидыг хөлөөрөө цээжин тус газар нь жийгээд, газар унагасан гэж надад Цэрэннадмид хэлсэн. Би бол юу болсныг өөрийн нүдээр хараагүй. Би бүх зүйл дууссаны дараа ирсэн. Цэрэннадмид намайг буцаж ирэхэд цээжин дээрээ дараад дуу нь гарахгүй сонин сонин амьсгалаад байсан. Харин Ц гарын алганы товгор хэсгээс нь цус гарчихсан, үс нь сэгсийчихсэн байсан. Яг аль талын гарнаас нь цус гарч байсныг санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 42-45 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Дөлгөөний өгсөн: ...манай авсан өрөөний орон дээр үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн унтаж байсан. Тэгээд нөгөө хоёр хүнийг сэрээх гэж 15-20 орчим минут дуудсан. Тэгсэн эмэгтэй нь сэрээд, бид нарыг харааж зүхээд, хөөсөн. Тэгснээ Цацралын үснээс шууд үсдэж аваад, ор руу унагаасан. Тэгсэн Цацрал мөн адил нөгөө охиныг үсдсэн. Тэр хоёр үсдэлцсэн чигээрээ газар унасан. Тэр үед нөгөө эмэгтэй, Цацрал хоёрыг Энхбилгүүн бид хоёр салгасан. Би Цацралыг тэр эмэгтэйгээс салгахын тулд Цацралын хойноос татсан. Энхбилгүүн тухайн үед яг яаж байсныг би санахгүй байна. Энхбилгүүн Төгөлдөрийг дагуулж амралтын газрын хүнийг дуудахаар явсан. Байшинд Ц, Цэрэннадмид, нөгөө үл таних хоёр хүн мөн би үлдсэн. Бид нарын байшинд байж нөгөө үл таних залуу орон дээрээс босч ирээд Цацрал, хамт байсан эмэгтэй хоёроо түлхээд байшингаас гарсан. Тэгсэн Цэрэннадмид тэр гурвын араас гарсан. Би хөнжил нөмрөөд байшин дотроо суугаад үлдсэн. Би 5 орчим минутын дараа тэд нарын араас гартал Цэрэннадмид цээжээ дарчихсан явган сууж байсан. Би яасан талаар нь асуухад нөгөө үл таних Х гэх залуу цээж рүү нь өшиглөсөн гэсэн. Мөн Цацралын гарнаас цус гарчихсан зогсож байсан. Тэр үед амралтын газрын ах болон Төгөлдөр, Энхбилгүүн нар бүгд ирчихсэн зогсож байсан. Тэгээд л цагдаад дуудлага өгсөн. Болор гэх эмэгтэй Цацрал хоёр л ноцолдож, үсдэлцээд байсан. Болор гэх эмэгтэйтэй өөр ноцолдож, зодолдсон хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-49 дүгээр тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8491 дугаартай шинжээчийн:

1. Г.Болорын биед баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинжээч эмч М.Аригуунтөгс гэх дүгнэлт /хх-ийн 53 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 8350 дугаартай шинжээчийн:

1. Б.Цэрэннадмидын биед цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Ц ын: ... Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөрт шилжих шөнө, үүрээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэнхэр Мандал” амралтын газарт Г.Болортой маргалдаж, улмаар үсдэж байгаад Болорыг зодож, мөн үсдэж байхдаа хацарыг нь маажиж тухайн гэмтлийг Болорын биед учруулсан. Надаас өөр Болорыг зодож цохисон хүн байхгүй. Хамт явж байсан найзууд бид хоёрыг салгах гэж дундуур орж байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 102-104 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Х н: ...Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөрт шилжих шөнө, үүрээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэнхэр Мандал” амралтын газарт Цэрэннадмид гэгчтэй маргалдаж, улмаар түүний цээжин тус газар хөлөөрөө өшиглөж тухайн гэмтлийг Цэрэннадмидын биед учруулсан. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 105-107 дугаар тал/,

- Хохирол нөхөн төлсөн тухай тэмдэглэлүүд /хх-ийн 112, 113 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.Ц , Б.Х нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 61-63, 79-81 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Ц  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цэнхэр Мандал” амралтын газарт “байшинд андуурч орсон” гэх шалтгаанаар иргэн Г.Болортой маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

            Б.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цэнхэр Мандал” амралтын газарт “байшинд андуурч орж ирэн найз охин Г.Болорыг зодсон” гэх шалтгаанаар иргэн Б.Цэрэннадмидын цээжин тус газар нь 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Б.Ц , Б.Х нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Г.Болорт 600.000 төгрөг, хохирогч Б.Цэрэннадмидад 850.000 төгрөгийн хохирол төлбөр тус тус төлөгдсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Ц , Б.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            Б.Ц  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цэнхэр Мандал” амралтын газарт “байшинд андуурч орсон” гэх шалтгаанаар иргэн Г.Болортой маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

            Б.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цэнхэр Мандал” амралтын газарт “байшинд андуурч орж ирэн найз охин Г.Болорыг зодсон” гэх шалтгаанаар иргэн Б.Цэрэннадмидын цээжин тус газар нь 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Болор, Б.Цэрэннадмид, гэрч М.Энхбилгүүн, Ц.Төгөлдөр, Н.Дөлгөөн, Ц.Энхбат, яллагдагчаар өгсөн Б.Ц , Б.Х нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8350, 8491 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хохирол нөхөн төлсөн тухай тэмдэглэлүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ц , Б.Х нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Г.Болор, Б.Цэрэннадмид нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй боловч шүүгдэгч Б.Ц  нь хохирогч Г.Болорт 600.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Х нь хохирогч Б.Цэрэннадмидад 850.000 төгрөгийг хохиролд тооцон тус тус хүлээлгэн өгсөн, хохирогч Г.Болор, Б.Цэрэннадмид нар нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 112-113, 115-116 дугаар тал/

             Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Ц , Б.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц , Б.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Чонос овогт Б Ц, Цагаан чоно овогт Б Х нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ц , Б.Х нарыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ц , Б.Х нарт тус тус оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Ц , Б.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад  баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ц , Б.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ