Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 256

 

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг 

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би Б.Гантулгын нэхэмжлэлтэй Г.Анхбаярт холбогдох  200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10-р  сарын 11-ний өдөр хүлээн авч,

 

                                                                              Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Нэхэмжлэгч Б.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ганболдын Анхбаяртай түүний хүсэлтээр харилцан тохиролцон 2016-01-04-ний өдрөөс эхлэн ӨндөрБумбат буюу иргэн Н.Цэндсүрэнтэй холбогдох захиргааны хэрэгт хууль зүйн туслалцаа буюу өмгөөллийн үйлчилгээг үзүүлсэн. Миний бие өмгөөллийн үйлчилгээг бүрэн гүйцэт үзүүлж тухайн маргаан эцэслэн шийдвэрлэгдэж дууссан. Иймд иргэн Г.Анхбаяраас өмгөөллийн үйлчилгээний хөлс 200000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 45-57 тоотод оршин суух,  РД:СЩ88042112, Бордээлт овогт Ганболдын Анхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Гантулгын нэхэмжилсэн 200000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг 2016-12-30-ны дотор төлж барагдуулна гэжээ.  

         

    Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Б.Гантулга хариуцагч Г.Анхбаяраас 200000 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Г.Анхбаяр нь 200000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 200000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 6650 төгрөгний тал хувь 3325 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Г.Анхбаяраас 3325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Гантулгад олгох нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч Б.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 3900 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1. Б.Гантулгын нэхэмжлэлийн шаардлага 200000 төгрөгийг хариуцагч Г.Анхбаяр төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6650 төгрөгний тал хувь 3325 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн  данснаас, хариуцагч Г.Анхбаяраас 3325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Гантулгад олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 3900 төгрөгийг буцаан олгосугай.

4. Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            5. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Т.БОЛОРМАА