| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 157/2016/00236/И |
| Дугаар | 260 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баянмөнх суманд 1980 оны 07-р сарын 22-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, хувиараа бариа засал эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдрах, Хэнтий аймгийн, Хэрлэн сумын, 2-р баг, Өргөөгийн 2-3 тоотод оршин суух, РД: СГ 80072209, Сүрэн овогт Ноовын Хэрлэнтуяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Баянмөнх суманд 1981 оны 01-р сарын 18-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 1, Хэнтий аймгийн Баянмөнх сум 1-р баг, Баруун-Улаан эрэгт оршин суух, РД: СГ 81011812, Хиад Боржигон овогт Лувсангонгорын Ганхуягт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09-р сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгч Н.Хэрлэнтуяа, хариуцагч Л.Ганхуяг нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Н.Хэрлэнтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Л.Ганхуягтай 2009-06-01-нд гэр бүл болж, 2009-08-17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2010-03-01-нд хүү Ганхуягийн Эрхбилгүүн төрсөн. 2013 оныг хүртэл 4 жил хамтдаа амьдарсан. Нөхөр Л.Ганхуяг нь архи ууж амьдралаа авч явж чадахаа больсон учир бид салсан. Би өмнө гарсан охин Сарангоо, Ганхуягтай суугаад гарсан Эрхбилгүүн хүүтэйгээ Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2-р баг Өргөөгийн 2-3 тоотод ээж Мандахыг асран түр хугацаагаар амьдарч байна. Л.Ганхуяг нь 2015 оны 10-р сард Улаанбаатарын харъяат Мандах гэх эмэгтэйтээ гэр бүл болж, сумандаа амьдарч байгаа. Иймд Л.Ганхуягаас гэрлэлт цуцлуулж, тусдаа амьдарсанаас хойш хүү миний асрамжинд байгаа өөрийн асрамжинд авч, тэтгэлэг тогтоолгох. Л.Ганхуяг бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Өмнө эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгөхөд Л.Ганхуяг гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, архи ууж гэр орондоо ирэх ээ болиод салсан одоо эвлэрэх боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Ганхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Хэрлэнтуяатай 2009-06-01-нд гэр бүл болж, 2009-08-17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2010-03-01-нд хүү Ганхуягийн Эрхбилгүүн төрсөн. 2011-03-17-нд би дугуйнаас унаж 2011-05-13-нд ухаан ороход Н.Хэрлэнтуяа нь бүх юмаа аваад явчихсан байсан. Шувуу үүрлээд байхаар нь миний ах эгч нар гэрийг буулгаж авчирсан байсан. Би Н.Хэрлэнтуяад сална гэж хэлээгүй, буцаад хүрээд ир гэхэд чи тэнэг болчихсон надад хэрэггүй чамаас сална гээд загинадаг. Би хүүдээ 2014 оны хавар 100000 төгрөг, намар нь 100000 орчим төгрөг явуулдаг байсан тэр мөнгийг хүүд зарцуулдаг байсан гэдэгт итгэлгүй байна. Би хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа, Н.Хэрлэнтуяаг хүрээд ир гэж их гуйсан. Би өөр хүнтэй хамтын амьдрал зохисон юм байхгүй энэ бол худлаа. Манайд нэг лам хүүхэн ирж ном уншсан чинь нутгийн хүмүүс холбож ярьдаг. Би одоо ганцаараа амьдарч байгаа. Би Н.Хэрлэнтуяаг гэр бүлээ цуцлуулах гээд байгаа бол гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна, надад одоогоор ямар нэгэн орлого байхгүй. Би боломжтой үедээ хүүдээ өгнө гэв.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Н.Хэрлэнтуяа нь хариуцагч Л.Ганхуягаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч Н.Хэрлэнтуяа, хариуцагч Л.Ганхуяг нар нь 2009-06-01-нд гэр бүл болж, 2009-08-17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Нэхэмжлэгч Н.Хэрлэнтуяа 2010-03-01-нд хүү Г.Эрхбилгүүнийг төрүүлж, Л.Ганхуягтай 2013 оныг хүртэл 4 жил хамтран амьдаржээ. Нэхэмжлэгч Н.Хэрлэнтуяа хариуцагч Л.Ганхуяг нар нь 2013 оноос тусдаа амьдарсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Г.Эрхбилгүүн нь эх Н.Хэрлэнтуяагийн асрамжинд өнөөдрийг хүртэл эрүүл саруул бойжиж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул эх Н.Хэрлэнтуяагийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Хариуцагч Л.Ганхуяг нь эрүүл мэндийн байдлаас шалтгаанлан ажил хийдэггүй, орлогогүй гэсэн тайлбарыг гаргасан боловч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хуулинд заасны дагуу 2010-03-01-нд өдөр төрсөн хүү Г.Эрхбилгүүнд тэтгэлэгийг тогтоох үндэслэлтэй байна.
Тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард тогтоогдсон 163700 төгрөгний 50 хувь /81850х12 сар=982200/, 1 жилийн хүүхдийн тэтгэлэг 982200 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 28123 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хариуцагч Л.Ганхуягаас тус тус гаргуулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Хиад Боржигон овогт Лувсангонгорын Ганхуяг, Сүрэн овогт Ноовын Хэрлэнтуяа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.5-д зааснаар 2010-03-01-ний өдөр төрсөн хүү Г.Эрхбилгүүнийг эх Н.Хэрлэнтуяагийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010-03-01-ний өдөр төрсөн хүү Г.Эрхбилгүүнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар бүр эцэг Лувсангонгорын Ганхуягаас гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Хэрлэнтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.Ганхуягаас 70200 төгрөгийг гаргуулж Н.Хэрлэнтуяад олгох, 1 жилийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28123 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Хэрлэнтуяад даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Энхмаад даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
8. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА