Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 262

 

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би Монгол даатгал компаний Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Ч.Болдод холбогдох 359080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11-р  сарын 01-ний өдөр хүлээн авч,                                                                     

                         Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч  Монгол даатгал компаний Хэнтий аймаг дахь салбарын захирал Г.Эрийнтовчоос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3-р багийн малчин Дэмчигийн Болд нь 210100005995 гэрээг байгуулан малаа даатгуулж, даатгалын хураамжинд 359080 төгрөг төлөх ёстой боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Д.Болдоос даатгалын хураамж 359080 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3-р баг, Дулаан гэх газар нутаглах, РД: СГ 63111713, Эрхий мэргэн овогт Дэмчигийн Болд шүүхэд гаргасан тайлбартаа:  Монгол даатгал компаний Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжилсэн 359080 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2016-12-31-ний дотор төлж барагдуулна гэжээ.                             

              Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Монгол даатгал компаний Хэнтий аймаг дахь салбар нь Д.Болдоос 359080 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Д.Болд нь 359080 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 359080 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 11422  төгрөгний тал хувь 5711 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Д.Болдоос 5711 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монгол даатгал компаний Хэнтий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар

 зүйлийн 123.1,74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага

болгон З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1. Монгол даатгал компаний Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлага 359080 төгрөгийг хариуцагч Ч.Болд төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11422 төгрөгний тал хувь 5711 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Д.Болдоос 5711 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монгол даатгал компаний Хэнтий аймаг дахь салбарт олгосугай.

3. Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Т.БОЛОРМАА