Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/951

 

 

2019        12          11                                  2019/ШЦТ/951

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Ц.Хулан,

  шүүгдэгч С.О , түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн С.О д холбогдох эрүүгийн 1811007111164 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн С.О , 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын Цэнхэрийн ….тоотод түр оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар З сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч С.О  нь 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мая кар” авто засварын газарт Л.Ооос түүний эзэмшлийн Айфон-6 загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч аван бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.О  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,

Эд зүйлийн үнэлгээ “...Ай фоне 6 гар утас 2017 оны 12 дугаар сард хувь хүнээс авч байсан. Ай фоне 6 маркийн хар саарал өнгийн 32 гб-ийн багтаамжтай гар утас 700.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 23/,

Хохирогч Л.О нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн …. дүгээр хороо “Му саг” авто засварын газар ажиллаж байх үед 16 цагийн орчим С.О  гэгч таних хүн ирээд “Ах нь ажилд орчихсон, намайг ажилд оруулна гэсэн хүнтэйгээ бас миний утсыг авчирч өгөх найзтайгаа утсаар чинь ярьчхаад өгье гэж хэлээд миний Айфон-6 маркийн гар утсыг авсан. Эхлээд нэг дугаар луу залгасан боловч тэр хүн нь утсаа аваагүй. Тэгээд дараа нь өөр хүн лүү залгаад нэлээн удаан яриад байсан. Утсаар ярьж дуусчхаад буцаагаад өгсөн. Хэсэг хугацааны дараа буцаж ирээд “Нөгөө хүн маань доор ирчихсэн байна би холбогдоод утсаа аваад ирье” гэж хэлээд миний утсыг гуйж аваад гарсан. Хэсэг хугацааны дараа ирэхгүй байхаар нь ажлынхаа хүний утсаар өөрийнхөө утас руу залгахад “одоо ах нь буцаагаад аваад очноо түр хүлээж байгаарай” гэж хэлсэн. Түүний дараа дахиад залгахад миний утас холбогдох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 16-18/,

Шүүгдэгч С.О  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо “Му саг” авто засварын газарт очиж Отой уулзаж чи эгчийгээ нэг уулзуулаад өгөөч гэсэн чинь за гэж хэлээд О нь эгч над руу залгахгүй байна. Би хаана байгааг нь мэдэхгүй байна гэхээр нь тэгвэл утсаа өгч бай би нэг хүнтэй ярьчхаад утсыг чинь эргүүлээд өгчихье гэж худал хэлээд Оын гар утсыг аваад гарч зарах Зурагт руу явж найзуудтайгаа архи ууж 2 хоног буудалд хоносон. ...Оын гар утсыг гээчихсэн юм шиг байна лээ. ...Яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Монгол хэл, бичиг мэднэ. Уншиж бичиж чадна...” гэх мэдүүлэг /хх 76-79/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40, 47/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 27/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 46/, шүүгдэгч С.О д холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 49-52/, хохирогч Л.Оын гомдол саналгүй гэх хүсэлт, шүүгдэгч С.О гийн хохирлын мөнгө төлөхөө илэрхийлсэн хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.О  нь 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мая кар” авто засварын газарт Л.Ооос түүний эзэмшлийн Айфон-6 загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч аван бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, эд зүйлийн үнэлгээ “...Ай фоне 6 гар утас 2017 оны 12 дугаар сард хувь хүнээс авч байсан. Ай фоне 6 маркийн хар саарал өнгийн 32 гб-ийн багтаамжтай гар утас 700.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 23/, хохирогч Л.Оын “...Хэсэг хугацааны дараа ирэхгүй байхаар нь ажлынхаа хүний утсаар өөрийнхөө утас руу залгахад “одоо ах нь буцаагаад аваад очноо түр хүлээж байгаарай” гэж хэлсэн. Түүний дараа дахиад залгахад миний утас холбогдох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 16-18/, шүүгдэгч С.О гийн “...Оын гар утсыг гээчихсэн юм шиг байна лээ. ...Яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 76-79/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1, 9 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хохирлоо төлж барагдуулах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Энэ гэмт хэргийг улмаас учирсан хохирол болох 300.000 төгрөгийг шүүгдэгч С.О гээс гаргуулан хохирогч Л.Од олгуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.О  нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 44 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч С.О д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн С.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хохирлоо төлж барагдуулах үүрэг хүлээлгэж түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О гээс 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Л О /Л…..121614/-д олгосугай.

 6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт 44 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.О д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч С.О г шүүх хуралдааны танхимаас сулласугай. 

 8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН