Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 1014

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон    

                ЗАХИРАМЖЛАХ нь: 

 1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “*******” ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 32 130 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 32 130 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 32 130 000 төгрөгийг эд хөрөнгө бараа материалаар төлөхөөр харилцан тохиролцож, 32 130 000 төгрөгийн 6 840 000 төгрөгт 500х500 хэмжээтэй ******* улсын радиаторыг нэг бүрийг 120 000 төгрөг, нийт 57 ширхэгийг НӨАТ-гүй нийлүүлэхээр, 5 000 000 төгрөгт 500х400 хэмжээтэй ******* улсын радиаторыг нэг бүрийг 100 000 төгрөгт 50 ширхэгийг НӨАТ-гүй нийлүүлэхээр, 20 290 000 төгрөгт нэг м3 хайргыг 12 700 төгрөгт тооцож, нийт 1 597 м3 хайргыг НӨАТ-гүй нийлүүлэхээр, мөн хариуцагч нь радиаторуудыг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор, хайргыг 2016 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн дотор нийлүүлэх, бараа материалаар  нийлүүлээгүй тохиолдолд мөнгөн хэлбэрээр төлбөрийг төлөхөөр зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 318 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас 159 300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү  захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд  зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ХУЛАН