| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/07954/И |
| Дугаар | 6023 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 6023
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ******** регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, Бага тойруу, ** дугаар байрны **тоотод оршин байх Б ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ********* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, **дүгээр хороо, Консул * дугаар гудамж, *** тоотод оршин суух Хо овогт Э А
Хариуцагч: Монгол улсын иргэн ********** регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, Консул * дугаар гудамж, *** тоотод оршин суух Б овогт Н У-т холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.538.700 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулах тухай хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.А, Н.У нар нь манай байгууллагад 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хандаж өөрийн бизнест эргэлтийн хөрөнгө дутагдалтай байгаа тул 5.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээл олгохыг хүссэн. Э.А, Н.У нарын зээлийн хүсэлт холбогдох бичиг баримттай танилцаад Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, Консул *дугаар гудамж, *** тоотын гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцыг барьцаалж 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр 5.000.000 төгрөгийн зээлийг бэлнээр олгосон болно. Зээл олгосноос хойш зээлийн хүүгийн төлбөрт 1.450.700 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 134.300 төгрөг нийт 1.585.000 төгрөг төлсөн болно. Зээлдэгч Э.А, Н.У нар нь зээлийн гэрээнд заасны хугацаанд гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 4.726.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3.236.800 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 576.400 төгрөг, нийт 8.538.700 төгрөгийг гаргуулж, уг үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулж өгнө үү гэжээ.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.ж хариуцагч Э.А, Н.У нар нь дараах нөхцлөөр эвлэрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 8.338.700 төгрөгөөс 576.400 төгрөгийг татгалзаж байгаа бөгөөд хариуцагч нь үндсэн зээл 4.726.000 төгрөг, хүү 3.236.300 төгрөг нийт 7.962.300 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 29-нд эцсийн байдлаар төлж барагдуулна. Төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг борлуулахаас татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хариуцагч Э.А, Н.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.538.700 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 8.538.700 төгрөгнөөс 576.400 төгрөгийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагч нар нь 7.962.300 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 8.538.700 төгрөгийн 576.400 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.У, Э.А нар нь 7.962.300 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг борлуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Н.У, Э.А нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151.600 төгрөгийн 50 хувь буюу 77.800 төгрөгийг улсын орлогоос, 77.800 төгрөгийг хариуцагч Э.А, Н.У нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ
| |