Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 6051

 

Баянзүрх д И Л.Энхжаргал , ,

Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн ХП82032707 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун, 803 дугаар байр 1509 тоотод оршин суух Жамсран овогт Энхбаатарын Энэрэлийн хүсэлттэй,

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Бямбасүрэн, Г.Ганбаяр нарыг эрэн сурвалжлуулах тухай хянан .

ؿ : Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунтуяа, ш Ч.Номин-Эрдэнэ нар .

 

:

 

Хүсэлт гаргагч Э.Энэрэл шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Т.Ганбаяр, түүний эхнэр Г.Бямбасүрэн нар нь 2016 оны 03 сарын 18-ний өдөр Э.Энэрэл надтай түрээсийн гэрээ байгуулан ажиллахдаа 13.997.023 төгрөгийн хохирол учруулсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2016 оны 08 сарын 12-ны өдрийн дугаар 181/Ш32016/02707 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч Г.Ганбаяр, Г.Бямбасүрэн нар нь уг хаягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Г.Ганбаяр, Г.Бямбасүрэн нарыг эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Э.Энэрэл нь Г.Ганбаяр, Г.Бямбасүрэн нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

Э.Энэрэл нь түрээсийн гэрээний улмаас учирсан хохирлыг Г.Ганбаяр, Г.Бямбасүрэн нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргахад оршин суугаа газрын хаяг тодорхойгүй гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тул иргэний хэрэгт хариуцагчаар тогтоогдвол зохих этгээдийг эрэн сурвалжлах шаардлагтай болсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

Э.Энэрэл нь Г.Бямбасүрэн, Г.Ганбаяр нараас түрээсийн гэрээний үүргийн биелэлт шаардах зорилгоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Г.Бямбасүрэн, Г.Ганбаяр нар нь Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 46 дугаар гудамж 72 тоот хаяганд бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр тус дүүргийн шүүхийн 2016 оны 8 дүгээр сарын 12-ны өдрийн 02707 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Бямбасүрэн, Г.Ганбаяр оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч Э.Энэрэл нь хуульд заасан харьяаллын дагуу Г.Бямбасүрэн, Г.Ганбаяр эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, түүний хаягыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ЧЛ79070971 регистрийн дугаартай Гөлгөөгийн Ганбаяр, ДЮ87122684 регистрийн дугаартай Ганзоригийн Бямбасүрэн нарыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.Ганбаяр, Г.Бямбасүрэн нарыг сурвалжилж, оршин суух хаягыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх 俿гийн агдаагийн 1, 2 дугаар хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Э.Энэрэлтйн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлс 70.200 төсөвт .

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор И гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ