| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/08209/И |
| Дугаар | 6053 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 6053
Баянзүрх д И Л.Энхжаргал , ,
Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн ЗЕ87061704 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх 3-1640 тоотод оршин суух Мэнгэт овогт Эрдэнэцацралын Энхзаяагийн хүсэлттэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигин овогт Бямбаагийн Гансүхийг эрэн сурвалжлуулах тухай хянан .
ؿ : Хүсэлт гаргагч Э.Энхзаяа, ш Ч.Номин-Эрдэнэ нар .
:
Хүсэлт гаргагч Э.Энхзаяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Боржигон овогт Бямбаагийн Гансүхтэй 2006 онд гэрлэлтээ батлуулж, гэр бүл болж хүүхэдтэй болсон. 2009 оноос хойш одоог хүртэл бид тусдаа амьдарч байгаа. Э.Энхзаяа би өөр хүнтэй хамтын амьдрал эхлүүлсэн тул гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан боловч Б.Гансүхийн оршин суугаа хаяг нь тодорхой бус, хаана байгааг нь мэдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
տ М.Энхзаяа Б.Гансүхийн оршин суугаа хаягыг тогтоолгож, .
М.Энхзаяа нь Б.Гансүхээс гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргахаар шүүхэд хандах гэсэн боловч түүний оршин суух хаяг тодорхойгүй улмаас оршин суух хаягыг тогтоолгох, эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Гансүх нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Машин механизм 10 айл 10 тоотод оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэгч М.Энхзаягийн хуульд заасан харьяаллын дагуу Б.Гансүхийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, түүний хаягыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Б.Гансүх нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Машин механизм 10 айл 10 тоотод оршин суух бүртгэлтэй байсан болохыг дурдаж байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар НК85031511 регистрийн дугаартай Боржигин Бямбаагийн Гансүхийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Гансүхийг сурвалжилж, оршин суух хаягыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх 俿гийн агдаагийн 1, 2 дугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Э.Энхзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлс 70.200 төсөвт .
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор И гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ