| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2016/00960/И |
| Дугаар | 851 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 851
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41 дүгээр байр, 5 тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:*******/ нэхэмжлэлтэй,
******* эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:
Нэхэмжлэгч ******* би хариуцагч ******* 0 053 600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэн БЗДүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хоёр ч удаа нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч ******* нь бүртгэлтэй болох БЗДүүргийн 27 дугаар хороо, , тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй шалтгаанаар эхний нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон. Оршин сууж байгаа хаягийг өөрийн биеэр тодруулан БЗДүүрэг, 19-р хороо, , тоот хаягаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан боловч уг хаяг дээр бүртгэлгүй, оршин суудаггүй гэсэн шалтгаанаар дахин хэрэгсэхгүй болгосон учир хариуцагч ******* эрэн сурвалжилж өгнө үү.
Нэхэмжлэгч *******ээс хариуцагч *******т холбогдох эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй холбогдох шүүх хурал 2016.10.14-ний өдрийн 14.30 минутад болно. Нэхэмжлэгч ******* миний бие ар гэрийн байдлаас шалтгаалан шүүх хуралд оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг намайг байлцуулалгүйгээр явуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэгт авагдсан 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 1, 6-7-р хуудас/
******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, , тоотод, мөн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, , тоот хаягт оршин суудаггүй, бүртгэлгүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №101/ШЗ2016/24682 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн №101/ШЗ2016/25924 дүгээр “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжуудаар тус тус тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал,
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, , тоотод бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, , тоот хаягт оршин сууж байсан гэх, оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, эмэгтэй, /РД:/, холбоо бариж болох утасны дугаарууд ,, болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар /РД:/ эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* эрэн сурвалжилж, олох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН