| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/06893/И |
| Дугаар | 6054 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 6054
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн УС78111001 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Хайрханы 13-78 тоотод оршин суух Сутай овогт Төмөрбаатарын Хишигдэлгэрийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ХМ54121861 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Туулын хэсэг 7 дугаар гудамж, 1 тоотод оршин суух Жамьяан-очир овогт Гэнцэнгийн Гүндэгмаад холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулах тухай хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Хишигдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие зээлдэгч Г.Гүндэгмаатай 2014 оны 8 дугаар сарын 01-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 5.000.000 төгрөгйиг 2014 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай 2.000.000 төгрөгийн хүүтэй байхаар тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Өнөөдрийг хүртэл зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн төлбөр, хүү нийт 7.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Т.Хишигдэлгэр хариуцагч Б.Гүндэгмаа нар нь харилцан тохиролцож хариуцагчаас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 100.000 төгрөг, үүний дараагийн долоо хоног бүрийн 1 дэх өдөр 100.000 төгрөгөөс доошгүй хэмжээгээр хийж 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн барагдуулсан байхаар тохиролцов. Энэхүү эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Хишигдэлгэр нь хариуцагч Г.Гүндэгмаад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Т.Хишигдэлгэр хариуцагч Б.Гүндэгмаа нар нь харилцан тохиролцож хариуцагчаас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 100.000 төгрөг, үүний дараагийн долоо хоног бүрийн 1 дэх өдөр 100.000 төгрөгөөс доошгүй хэмжээгээр хийж 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Т.Хишигдэлгэр хариуцагч Б.Гүндэгмаа нар нь харилцан тохиролцож хариуцагчаас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 100.000 төгрөг, үүний дараагийн долоо хоног бүрийн 1 дэх өдөр 100.000 төгрөгөөс доошгүй хэмжээгээр хийж 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Г.Гүндэгмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 төгрөгийн 50 хувь буюу 63.475 төгрөгийг улсын орлогоос, 63.475 төгрөгийг хариуцагч Г.Гүндэгмаагаас гаргуулж, нэхэмжлэгч Т.Хишигдэлгэрт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ