| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/06819/И |
| Дугаар | 6055 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 6055
Баянзүрх д И Л.Энхжаргал , ,
: Монгол улсын иргэн ХЗ66100469 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, туул 9 дүгээр гудамж, 166 тоотод оршин суух Боржигин овогт Алтангэрэлийн Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ХЙ67082619 регистрийн дугаартай,Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун 802-1001 тоотод оршин суух Тэгш гунзаныхан овогт Мишигдоржийн Батболдод холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3.000.000 төгрөг гаргуулах тухай хянан .
ؿ : Нэхэмжлэгч А.Долгорсүрэн, ш Ч.Номин-Эрдэнэ нар .
:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Долгорсүрэн би М.Батболдтой 2015 оны 09 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 3.000.000 төгрөгийг хүүгүйгээр 2015 оны 12 сарын 01-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Гэвч нотариатаар батлуулсан гэрээний хугацаа дууссан байхад зээлдэгч М.Батболд нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд зээлийн гэрээний дагуу хариуцагч М.Батболдоос 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Долгорсүрэн нь хариуцагч М.Батболдод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч А.Долгорсүрэн нь хариуцагч М.Батболдод 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл хугацаатайгаар, хүүгүйгээр зээлдүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 3 дугаар тал/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагджээ.
Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 01-ны өдөр дууссан боловч зээлдэгч М.Батболд нь тохирсон хугацаанд зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул зээлдүүлэгч А.Долгорсүрэн нь олгосон зээлээ буцаан шаардах эрхтэй байна.
Шүүхээс хариуцагч М.Батболдод нэхэмжлэлийн хувийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гардуулж, хуульд заасан хугацааны дотор буюу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлсан байх боловч хариуцагч нь тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь хуулийн дээрх шаардлагыг биелүүлээгүй, хэргийн материалтай танилцан, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцээгүй өөрт олгогдсон эрхийг эдлээгүй тул шүүхээс түүний эрхийг албадан эдлүүлэх боломжгүй болно.
Хариуцагч М.Батболдод шүүх хуралдааны товыг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч М.Батболдоос 3.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Долгорсүрэнд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Долгорсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч М.Батболдоос 62.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Долгорсүрэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ