Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 639

 

 

 

Б.Цэен1, Т.Мөнхчулуун2, Д.Наранчимэг3, И.Наранцэцэг4, М.Энхтүвшин5, Б.Өнөржаргал6, Г.Багахүү7, Я.Даваадорж8, Б.Эрдэнэбат9, Н.Нарантуул10, Э.Наранбат11, Ч.Эрдэнэбилэг12, Б.Оюун-Эрдэнэ13, Доо.Сүхбаатар14, Д.Сүхбаатар15, Т.Гүндэгмаа16, Р.Мөнхзаяа17, Д.Дашрэнцэн18, Г.Бат-Амгалан19, Я.Хишигдорж20, Д.Жавзандулам21, Э.Батсүмбэр22, Б.Мөнхболд23, Л.Ариунжаргал24, Б.Оюунчимэг25, С.Оюунсүрэн26, Б.Наранбат27, Ц.Болдбаатар28, Н.Батжаргал29, А.Соёл-Эрдэнэ30, Н.Сүхбаатар31, Н.Алдарсайхан32, Ц.Алтанцол33, Д.Мөнхбаяр34 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

Прокурор У.Дэндэвдорж, П.Энхболд,  

Ялтан Б.Цэен /цахим/, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл,

Ялтан Т.Мөнхчулуун /цахим/, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав,

Ялтан И.Наранцэцэг /цахим/,  Д.Мөнхбаяр, Ц.Алтанцол, тэдгээрийн  өмгөөлөгч

Д.Батбаяр,

Ялтан М.Энхтүвшин /цахим/, түүний өмгөөлөгч О.Баяраа, Б.Баасанцогт,

Ялтан Э.Наранбат /цахим/, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

Ялтан Б.Наранбат /цахим/, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

Ялтан Р.Мөнхзаяа /цахим/, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, Д.Энхцэцэг,

Ялтан Д.Дашрэнцэн,

Ялтан Б.Наранбат, Р.Мөнхзаяа, Г.Бат-Амгалан, Я.Хишигдорж, Ц.Болдбаатар,

Д.Дашрэнцэн нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн,

Ялтан Д.Жавзандуламын өмгөөлөгч Т.Урангэрэл,

Ялтан Б.Мөнхболд /цахим/, түүний өмгөөлөгч Н.Жамъяандорж,

Ялтан Л.Ариунжаргалын өмгөөлөгч Д.Баттөмөр, П.Баасанжав,

Ялтан Б.Оюунчимэг /цахим/, түүний өмгөөлөгч Т.Баярбат,

Ялтан Б.Оюунчимэг, Ц.Алтанцол нарын өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

Ялтан С.Оюунсүрэн /цахим/,

Ялтан С.Оюунсүрэн, Э.Батсүмбэр нарын өмгөөлөгч А.Элбэгсайхан,

Ялтан Н.Батжаргал /цахим/, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа, Н.Дэлгэрнасан,

Ш.Шүрэнчулуун,

Ялтан Я.Даваадорж, Б.Эрдэнэбат нарын өмгөөлөгч П.Алтанчимэг,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 244 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.Цэен, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл, ялтан Т.Мөнхчулуун, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав, ялтан И.Наранцэцэг, Д.Мөнхбаяр, Ц.Алтанцол, тэдний өмгөөлөгч Д.Батбаяр, ялтан М.Энхтүвшин, түүний өмгөөлөгч О.Баяраа, ялтан Э.Наранбат, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, ялтан Б.Наранбат, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, ялтан Р.Мөнхзаяа, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, ялтан Б.Наранбат, Р.Мөнхзаяа, Г.Бат-Амгалан, Я.Хишигдорж, Ц.Болдбаатар, Д.Дашрэнцэн нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн, ялтан Д.Жавзандуламын өмгөөлөгч Т.Урангэрэл, ялтан Б.Мөнхболд, түүний өмгөөлөгч Д.Жамъяандорж, ялтан Л.Ариунжаргал, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, П.Баасанжав, ялтан Б.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Т.Баярбат, Т.Мөнхтуяа, ялтан С.Оюунсүрэн, түүний өмгөөлөгч А.Элбэгсайхан, ялтан Н.Батжаргал, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Х.Базаррагчаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар, Б.Цэен, Т.Мөнхчулуун, Д.Наранчимэг, И.Наранцэцэг, М.Энхтүвшин, Н.Батжаргал, Б.Оюунчимэг, Б.Өнөржаргал, С.Оюунсүрэн, Э.Наранбат, Л.Ариунжаргал, Б.Наранбат, Б.Мөнхболд, Р.Мөнхзаяа, Г.Багахүү, Я.Даваадорж, Б.Эрдэнэбат, Н.Нарантуул, Ч.Эрдэнэбилэг, Б.Оюун-Эрдэнэ, Д.Сүхбаатар, Доо.Сүхбаатар, Т.Гүндэгмаа, Д.Дашрэнцэн, Г.Бат-Амгалан, Я.Хишигдорж, Д.Жавзандулам, Э.Батсүмбэр, Ц.Болдбаатар, А.Соёл-Эрдэнэ, Н.Сүхбаатар, Н.Алдарсайхан, Ц.Алтанцол, Д.Мөнхбаяр нарт холбогдох 201601000036 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар  сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Хонгор адуу овогт Балдансэнгийн Цэен, 1970 оны 6 дугаар сарын 26-нд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уулын инженер маркшейдер мэргэжилтэй, Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газарт Гаалийн хяналт шалгалт хариуцсан Гаалийн улсын ахлах байцаагч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 22 дугаар байрны 16 тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан, /РД:УУ70062603/,

2. Монгол овогт Түншийн Мөнхчулуун, 1972 оны 3 дугаар сарын 14-нд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч, соёл хүмүүжлийн офицер мэргэжилтэй, Гааль, Татварын ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 12/2 дугаар байрны 32 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:АЭ72031477/,

3. Хайрхан овогт Дашдэндэвийн Наранчимэг, 1960 оны 5 дугаар сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газарт Гаалийн улсын байцаагч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны 83 дугаар байрны 51 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧЛ60050501/,

4. Боржгон овогт Ишдоржийн Наранцэцэг, 1966 оны 9 дүгээр сарын 18-нд Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орос хэлний орчуулагч, гаалийн менежер мэргэжилтэй, Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 5 дугаар хэсэг гудамжны 4 дүгээр байр 10 тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, 8-8-24 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧИ66091862/,

5. Баргузын овогт Мягмарсүрэнгийн Энхтүвшин, 1980 оны 12 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газарт Гаалийн улсын ахлах байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хорооллын 24 дүгээр байрны 47 тоотод оршин суух бүртгэлтэй, Замын-Үүд сумын 1 дүгээр баг, Гаалийн ажилчдын 1 дүгээр байр, 12 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЦВ80122379/,

6. Мэргэн тангуу овогт Батсуурийн Өнөржаргал, 1980 оны 12 дугаар сарын 20-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хэл судлаач-хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газарт Гаалийн улсын байцаагч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамжны 24 дүгээр байрны 126 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ДЮ80122061/,

7. Боржигон овогт Гансүхийн Багахүү, 1989 оны 4 дүгээр сарын 4-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 5 дугаар байрны, 80 тоотод оршин суух бүртгэлтэй, Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 160 дугаар байрны 1 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УИ89040415/,

8. Өөлд овогт Ядамсүрэнгийн Даваадорж, 1969 оны 3 дугаар сарын 17-нд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум, 12 дугаар баг, 6 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:РД69031716/,

9. Хөхнүүд овогт Балжиннямын Эрдэнэбат, 1978 оны 2 дугаар сарын 26-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тэнхлэг Хөвсгөл” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум, 12 дугаар баг, 8 дугаар гудамжны 6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:РК78022617/,

10. Олхонууд овогт Нямдагвын Нарантуул, 1980 оны 3 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 37 настай, дээд боловсролтой, герман хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүд, хадам эцгийн хамт Дорноговь аймгийн Замын-үүд сум, Сүлд баг, 139 дүгээр байрны 48 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УС80033141/,

11. Бальдир овогт Эрдэнэжавын Наранбат, 1981 оны 1 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 9 дүгээр гудамжны 132 дугаар байрны 5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧР81012311/,

12. Тайжууд овогт Чойжилжавын Эрдэнэбилэг, 1964 оны 10 дугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Хаан Сэлэнгэ” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 2 дугаар хэсэг гудамжны Цагаан байрны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, мөн сумын 1 дүгээр баг, 139 дүгээр байрны 50 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:РД64102711/,

13. Шалбаг овогт Баттөмөрийн Оюун-Эрдэнэ, 1988 оны 10 дугаар сарын 21-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Жугамт өргөө” ХХК-нд ерөнхий инженер ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын 17 дугаар байрны, 38 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ОЮ88102115/,

14. Боржигон Цүзэн овогт Доодамбын Сүхбаатар, 1987 оны 7 дугаар сарын 9-нд Төв аймгийн Угтаал цайдам суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хос өргөө хотхоны 29А байрны 43 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 87 дугаар байрны 22 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХГ87070918/,

15. Сүрэн овогт Доржийн Сүхбаатар, 1978 оны 5 дугаар сарын 29-нд Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, дээд боловсролтой, хүнсний инженер эрүүл ахуйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 132 дугаар байрны 5 тоотод оршин суух бүртгэлтэй, мөн багийн 142 дугаар байрны 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ДП78052914/,

16. Булган овогт Түмэнгийн Гүндэгмаа, 1975 оны 1 дүгээр сарын 3-нд Сэлэнгэ аймгийн Дулаанхаан суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын техникч мэргэжилтэй, “Журмак” ХХК-ийн Замын-Үүд сум дахь төлөөлөгч ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхааны Замчдын гудамжны 3-14 тоотод оршин суух бүртгэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг 133-6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:МД75010361/,

17. Нарванчин овогт Рэнцэнгийн Мөнхзаяа, 1980 оны 2 дугаар сарын 23-нд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 6 дугаар гудамжны 68 тоотод оршин суух бүртгэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүлд 4 дүгээр баг, Баянбүрдийн 29 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧИ80022376/,

18. Засагт овогт Дарамын Дашрэнцэн, 1957 оны 7 дугаар сарын 15-нд Говь-Алтай аймгийн Түмэн суманд төрсөн, эрэгтэй, 60 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 64 дүгээр байрны 17 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ДЮ57071579/,

19. Чухал овогт Ганхуягийн Бат-Амгалан, 1986 оны 9 дүгээр сарын 24-нд Завхан аймгийн Идэр суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 3 дугаар хэсэг гудамжны 117 дугаар байрны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чагдаржавын гудамжны 42 дугаар байрны 62 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ИЖ86092419/,

20. Халх овогт Ядамсүрэнгийн Хишигдорж, 1974 оны 1 дүгээр сарын 22-нд Хөвсгөл аймгийн Шинэ идэр суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 2 дугаар баг, Цагдаагийн 2-38 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:РУ74012253/,

21. Мунан овогт Дашзэвэгийн Жавзандулам, 1971 оны 7 дугаар сарын 21-нд Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, эмэгтэй, 46 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын 55 дугаар байрны 47 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НА71072162/,

22.  Захчид овогт Энхсайханы Батсүмбэр, 1977 оны 1 дүгээр сарын 19-нд Ховд аймгийн Ховд суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ангараг-Од”, “Багасар холдинг” ХХК-ийн Замын-Үүд дэх төлөөлөгч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 20 дугаар гудамжны 420 тоотод оршин суух бүртгэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 6 дугаар хэсэг Соёмбо хотхоны 151 дүгээр байр, 10 тоотод оршин суух,

2007 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ялаар,

2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сар хорих ялаар шийтгэж, урьд өмнө буюу 2007 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг албадан ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 350 цаг албадан ажил хийлгэх ялыг ажлын нэг хоногт тооцож, 14 хоног баривчлах ял болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.5 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 3 жил 6 сар 14 хоногоор тогтоож, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 2 жил 9 сар 22 хоногийн хорих ялыг Өршөөн хэлтрүүлсэн, /РД:ФВ77011912/,

23. Хариад овогт Базарсадын Мөнхболд, 1978 оны 7 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Номин трейд”, “Буудайн билэг”, “Би Эс Эйч”, “Хүчтэний нийлбэр” ХХК-иудын Замын-Үүд сум дахь төлөөлөгч ажилтай.ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 2 дугаар хэсэг 109-10 тоотод оршин суух,

2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар нийт 680.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 260 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 28.080.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД:ХЖ78072010/,

24. Боржигон овогт Лувсанчүлтэмийн Ариунжаргал, 1971 оны 7 дугаар сарын 2-нд Дархан хотод төрсөн, эрэгтэй, 46 настай, дээд боловсролтой, автын механик мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 2 дугаар баг, Борхойн гудамжны 2-11 тоотод оршин суух,

1991 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Зүүнбаян гарнизоны Цэргийн тусгай шүүхийн 4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт зааснаар 10 сар хорих ялаар шийтгүүлж, Ардын Хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх комиссын 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 480 дугаартай тогтоолоор 3 сар 3 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД:С371070214/,

25. Ханшнууд овогт Банзрагчийн Оюунчимэг, 1967 оны 12 дугаар сарын 15-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эмэгтэй, 49 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 405 дугаар байрны, 12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХЕ67121521/,

26. Бадрах овогт Содовжамцын Оюунсүрэн, 1976 оны 8 дугаар сарын 4-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, эмэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг гудамжны 40Б байрны 303 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЕО76080462/,

27. Зүүн хундага овогт Будын Наранбат, 1984 оны 9 дүгээр сарын 29-нд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Дорнын эрч” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 2 дугаар баг, Цагдаагийн гудамж 2-21 тоотод оршин суух бүртгэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 144/а байрны 39 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЕК84092978/,

28. Боржигин овогт Цогзолмаагийн Болдбаатар, 1970 оны 4 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3 дугаар баг Голомт гудамжны 1-4 тоотод оршин суух бүртгэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 159 дүгээр байр 8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧА70042377/,

29. Лувсан овогт Нямжавын Батжаргал, 1973 оны 10 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Гаалийн Ерөнхий газрын Замын-Үүд сум дахь Гаалийн газарт Гаалийн улсын ахлах байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамжны 11 дүгээр байрны 5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:Ч373101417/,

30. Хоньч овогт Адъяагийн Соёл-Эрдэнэ, 1988 оны 1 дүгээр сарын 3-нд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын Сөүл гудамжны 20А байрны 35 тоотод оршин суух бүртгэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 135 дугаар байр 47 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЕК88010371/,

31. Боорж овогт Нямхүүгийн Сүхбаатар, 1978 оны 7 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 64 дүгээр байрны 56 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХГ78071518/,

32. Гэндэн овогт Найдангийн Алдарсайхан, 1977 оны 5 дугаар сарын 29-нд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 4 дүгээр хэсэг гудамжны 42 дугаар байрны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, мөн сумын 2 дугаар баг, 159-15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЕК77052970/,

33. Тайжууд овогт Цэсэнжавын Алтанцол, 1959 оны 7 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 58 настай, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Монголын Хуульчдын Холбооны гишүүн, өмгөөлөгч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 16 дугаар байрны 7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:Ш359072512/,

34. Мэнгэт овогт Дамбажамцын Мөнхбаяр, 1969 оны 6 дугаар сарын 2-нд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 17-622 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 15-20 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХА69060291/,

 

Нэг:

1.1 Б.Цэен нь Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа давтан үйлдлээр Гааль, Татварын ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулуунтай бүлэглэж, хээл хахууль өгөгч Л.Гэрэлт-Одын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу Л.Гэрэлт-Одын гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинд зохих шалгалтыг хийлгэхгүй байх, дутуу мэдүүлсэн барааг илрүүлэх, нөхөн татвар төлүүлэхгүй байх, ачаатай машинуудыг гаалийн хяналтын талбайгаас хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгэхгүй, хурдан хугацаанд саадгүй гаргах буюу Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасан “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн зүйлийн 246.3 дахь хэсэгт заасан Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана”, “Хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчийн хяналт хийж буй үйл ажиллагаанд хяналт тавих” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж, улмаар Хаан банкин дахь өөрийн 5081004946 тоот дансаар дамжуулан 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн гүйлгээгээр 100.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн гүйлгээгээр 200.000 төгрөг, 2015 оны 5 дугаар.сарын 15-ны өдрийн гүйлгээгээр 2.200.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2 удаагийн гүйлгээгээр нийт 1.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн гүйлгээгээр 1.440.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн гүйлгээгээр 500.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн гүйлгээгээр 400.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн гүйлгээгээр 1.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гүйлгээгээр 400.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн гүйлгээгээр 1.000.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн гүйлгээгээр 2.000.000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн гүйлгээгээр 300.000 төгрөгийн хээл хахууль авсан,

1.2 Т.Мөнхчулуун, Б.Оюунчимэг нартай бүлэглэж, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хээл хахууль өгөгч Л.Гэрэлт-Одын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасан “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т заасан Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа, боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана”, “Хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчийн хяналт хийж буй үйл ажиллагаанд хяналт тавих” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байхаар Л.Гэрэлт-Одод урьдчилан амлаж, улмаар Л.Гэрэлт-Одоос өөрийн Хаан банкин дахь 5081004946 тоот дансаар 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөгийн хээл хахууль авч, БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд боомтоор импортоор оруулж ирж гаальд мэдүүлж буй 8437 УБС, 4738 ХЭҮ улсын дугаартай ачааны автомашинуудад ачсан олон нэр төрлийн бараанд хяналт шалгалтыг зохих журмын дагуу хийлгэлгүй 28.281.063 төгрөгийн татварыг төлүүлээгүй дээрх тээврийн хэрэгслүүдийг гаалийн хяналтын бүсээс гаргасан гэмт хэргийг удирдан зохион байгуулсан,

1.3 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Р.Бурмаагаас Авлигатай Тэмцэх Газарт хандаж гаргасан Замын-Үүд дэх гаалийн байцаагч нартай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгуулахгүй байх, өөрт ашигтай шийдвэр гаргуулах зорилгоор 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр С.Оюунсүрэнтэй бүлэглэж, Монголын Жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч ажилтай Н.Баттулгаар дамжуулан Авлигатай Тэмцэх газрын албан хаагчид 5.000.000 төгрөгийн хээл хахууль өгөхийг завдсан гэх гэмт хэргүүдэд,

Хоёр:

2.1 Т.Мөнхчулуун нь Гааль, Татварын ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байхдаа давтан үйлдлээр Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Б.Цэентэй бүлэглэж, хээл хахууль өгөгч Л.Гэрэлт-Одын ашиг сонирхлын үүднээс, гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу Л.Гэрэлт-Одын гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинд зохих шалгалтыг хийлгэхгүй байх, дутуу мэдүүлсэн барааг илрүүлэх, нөхөн татвар төлүүлэхгүй байх, ачаатай машинуудыг гаалийн хяналтын талбайгаас хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгэхгүй, хурдан хугацаанд саадгүй гаргах буюу Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасан “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т заасан “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана”, “Хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчийн хяналт хийж буй үйл ажиллагаанд хяналт тавих” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж, улмаар өөрийн хүү М.Эрхэсийн Хаан банкин дахь 5003811272 тоот дансаар дамжуулан 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн гүйлгээгээр 2.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн гүйлгээгээр 3.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4 удаагийн гүйлгээгээр нийт 2.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 1.500.000 төгрөгийн хээл хахууль авсан,

2.2  Б.Цэен, Б.Оюунчимэг нартай бүлэглэж, хээл хахууль өгөгч Л.Гэрэлт-Одын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана, хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчийн хяналт хийж буй үйл ажиллагаанд хяналт тавих” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй, БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд боомтоор импортоор оруулж ирж гаальд мэдүүлж буй 84-37 УБС, 47-38 ХЭҮ улсын дугаартай ачааны автомашинуудад ачсан олон нэр төрлийн бараанд хяналт шалгалтыг зохих журмын дагуу хийлгэлгүй, гаалийн хяналтын бүсээс гаргахаар урьдчилан амлаж, улмаар өөрийн хүү Л.Эрхэсийн Хаан банкин дахь 5003811272 тоот дансаар дамжуулан 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн гүйлгээгээр 3.000.000 төгрөгийн хээл хахууль авч, 28.281.063 төгрөгийн татварыг төлүүлээгүй дээрх тээврийн хэрэгслүүдийг гаалийн хяналтын бүсээс гаргасан гэмт хэргийг удирдан зохион байгуулсан гэх гэмт хэргүүдэд,

 

Гурав:

3.1 Д.Наранчимэг нь Гааль, Татварын ерөнхий газрын Авто замын шалган нэвтрүүлэх Гаалийн хяналтын бүс-2 ачааны тээврийн хэрэгсэл орох, гарах чиглэлийн хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Б.Оюунчимэгтэй бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасан “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т заасан “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 60.620 кг ачаатайгаар БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд дэх гаалийн газрын “Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор ГХБ-2, ачааны тээврийн хэрэгслийн орох чиглэл дэх хяналтын талбай”-д орж ирсэн 84-37 УБС, дугаартай автомашин болон мөн өдөр 32.250 кг ачаатайгаар БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд дэх гаалийн газрын “Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор ГХБ-2, ачааны тээврийн хэрэгслийн орох чиглэл дэх хяналтын талбай”-д орж ирсэн 47-38 ХЭҮ улсын дугаартай автомашинуудад ачигдсан бараанд гаалийн татварт төлөгдвөл зохих нийт 28.281.063 төгрөгийн татварыг бүрэн гүйцэт төлүүлэхгүйгээр гаалийн хяналт шалгалтыг дуусгаж, дээрх автомашинуудыг гаалийн хяналтын талбайгаас гаргаж, Л.Гэрэлт-Одод давуу байдал олгосны улмаас, улсын төсөв буюу Гааль, Татварын ерөнхий газарт 28.281.063 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт,

 

Дөрөв:

4.1 И.Наранцэцэг нь давтан үйлдлээр, ганцаараа Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд сум дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд ажиллаж байхдаа 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3214.10,00 гэсэн кодтой замаскийг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж, гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүйгээр, мөн гаалийн татварын хувь хэмжээг бууруулахаар амлаж З.Баярсайны мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 41-29 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан 7.885.652 төгрөгийн татвар ногдох 15 нэр төрлийн ачаа бараанд тоо хэмжээг бууруулан 6.759.236 төгрөгийн татвар ногдуулж З.Баярсайнаас 500.000 төгрөгийн хээл хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

4.2 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 зүйлийн 246.3-т  “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 5211,49,10 гэсэн кодтой мебелийн бүрээс хийх даавууг лабораторид илгээж, дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүицэтгэхгүйгээр, мөн гаалийн татварын хувь хэмжээг бууруулахаар амлаж, З.Баярсайны мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 98-02 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан 7.736.715 төгрөгийн татвар ногдох 63 нэр төрлийн ачаа барааны чанар байдлыг өөрчлөн 4.689.679 төгрөгийн татвар ногдуулж, З.Баярсайнаас 500.000 төгрөгийн хээл хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

4.3 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 5209.11.00 гэсэн кодтой цуу ямбуу даавууг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүйгээр, мөн гаалийн татварын хувь хэмжээг бууруулахаар амлаж, Г.Багахүүгийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 37-19 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан 22.177.390 төгрөгийн татвар ногдох 12 нэр төрлийн ачаа бараанд тоо хэмжээг бууруулан 8.137.155 төгрөгийн татвар ногдуулж,  Г.Багахүүгээс 400.000 төгрөгийн хээл хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

4.4 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 4410.12.00 гэсэн кодтой барилгын хавтанг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүйгээр амлаж, Я.Даваадоржоос мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 60-28 ХӨВ улсын дугаартай ачааны автомашины ачаа барааг зөвшөөрөл өгч гаргахдаа хясан боогдуулж иргэн Ж.Жамъяансүрэнгээр зуучлуулан,  Я.Даваадоржоос 200.000 төгрөгийн хээл хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

4.5 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 5208.52.00 гэсэн кодтой 3 нэр төрлийн даавуу, 5209.11.00 кодтой цуу ямбуу даавууг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүйгээр, мөн гаалийн татварын хувь хэмжээг бууруулахаар амлаж, Б.Эрдэнэбатаас мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 40-58 УНЭ улсын дугаартай ачааны автомашины ачаа бараанд 9.803.064 төгрөгийн татвар ногдох 112 нэр төрлийн ачааны тоо хэмжээг бууруулан 6.112.765 төгрөгийн татвар ногдуулж, Б.Эрдэнэбатаас 100.000 төгрөгийн хээл хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

4.6 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 2520.10.00 гэсэн кодтой барилгын гипс, 3214.10.00 кодтой замаскийг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүйгээр амлаж Э.Наранбатаас мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 27-80 ДГО улсын дугаартай ачааны автомашин оруулж ирсэн ачааг 500.000 төгрөгийн хээл хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

4.7 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 2510.10.00 гэсэн кодтой барилгын гипс, 3214.10.00 кодтой замаскийг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүйгээр амлаж  Э.Наранбатаас мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 41-42 ДГО улсын дугаартай ачааны автомашинаар оруулж ирсэн ачааг 500.000 төгрөгийн хээл хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

4.8 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэгт “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3 дахь хэсэгт заасан “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 2520.10.00 гэсэн кодтой барилгын гипсийг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүйгээр амлаж, хясан боогдуулж, Ч.Эрдэнэбилэгийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 22-78 УНК улсын дугаартай ачааны автомашинд ачсан ачаа барааг гаалийн хяналтын талбайгаас гаргахдаа Ч.Эрдэнэбилэгээс 500.000 төгрөгийн хээл хахууль авсан,

4.9 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3214.10.00 гэсэн кодтой замаска, 3506.91.00 кодтой цавууг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүйгээр, мөн гаалийн татварын хувь хэмжээг бууруулахаар амлаж, Б.Оюун-Эрдэнийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 20-02 УВА улсын дугаартай ачааны автомашинд ачсан ачаа барааг шалгалгүйгээр гаалийн хяналтын талбайгаас гаргаж, иргэн Ц.Оюун-Эрдэнээр зуучлуулан  Б.Оюун-Эрдэнээс 200.000 төгрөгийн хээл хахууль авсан,

4.10 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 2520.10.00 гэсэн кодтой барилгын гипс, 3214.10.00 кодтой замаскийг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүйгээр амлаж, Д.Сүхбаатарын мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 73-28 ДГО, 60-84 ДГО улсын дугаартай ачааны автомашинуудад ачсан ачаа барааг шалгалгүйгээр гаалийн хяналтын талбайгаас гаргаж, Д.Сүхбаатараас 800.000 төгрөгийн хээл хахууль авсан,

4.11 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой  аргаар  шалгана”  гэсэн  заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 2520.10.00 гэсэн кодтой барилгын гипс, 3214.10.00 кодтой замаска, 4410.12.00 гэсэн кодтой тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан зэргийг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүйгээр амлаж, Доо.Сүхбаатарын мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 12-65 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан ачаа барааг шалгалгүйгээр гаалийн хяналтын талбайгаас гаргаж,  Доо.Сүхбаатараас 650.000 төгрөгийн хээл хахууль авсан,

4.12 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүйгээр амлаж, ачаагаа зөрүүтэй мэдүүлсэн торгоно гэж хясан боогдуулж, Т.Гүндэгмаагийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 17-55 УНЭ улсын дугаартай ачааны автомашинд ачсан ачаа барааг гаалийн хяналтын талбайгаас гаргахдаа Т.Гүндэгмаагаас 500.000 төгрөгийн хээл хахууль авсан,

4.13 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т  “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3214.10.00 кодтой замаска, 3214.90.00 гэсэн кодтой барилгын гадаргууны засал хийх бэлдмэл зэрэг барааг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүйгээр амлаж, Р.Мөнхзаяагийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 27-24 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан ачаа барааг шалгалгүйгээр гаалийн хяналтын талбайгаас гаргаж 400.000 төгрөгийн хээл хахууль авсан,

4.14 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3214.10.00 кодтой замаска, 2520.10.00 гэсэн кодтой барилгын гипс зэрэг барааг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүйгээр амлаж, Г.Бат-Амгалангийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 53-89 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан ачаа барааг зөвшөөрөл олгож, гаалийн хяналтын талбайгаас гаргахдаа хясан боогдуулж, иргэн Г.Уранбилэгээр зуучлуулан Г.Бат-Амгалангаас 200.000 төгрөгийн хээл хахууль авсан,

4.15 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3214.10.00 кодтой замаскийг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүйгээр амлаж, Я.Хишигдоржийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 30-48 УНН улсын дугаартай ачааны авто машинд ачсан ачаа барааг шалгалгүйгээр гаалийн хяналтын талбайгаас гаргахдаа  Я.Хишигдоржоос 300.000 төгрөгийн хээл хахууль авсан,

4.16 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүйгээр амлаж, Д.Дашрэнцэнгийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 15-38 УБЗ улсын дугаартай ачааны автомашинд ачсан хөлдөөгчийг шалгалгүйгээр гаалийн маягт-2 бүрдүүлэлтээр гаалийн хяналтын талбайгаас гаргаж иргэн Э.Эрдэнэбатаар зуучлуулан  Д.Дашрэнцэнгээс 500.000 төгрөгийн хээл хахууль авсан,

4.17 Гаалийн хяналтын улсын байцаагч Б.Өнөржаргалтай бүлэглэж, Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд ажиллаж байхдаа 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс мэдүүлсэн ачаа барааны чанар байдал нь бодит байдлаас зөрүүтэй буюу өнгөтэй хавтанг өнгөгүй гэж мэдүүлсэн байхад албан үүргийн хувьд хийж гүйцэтгэх ёсгүй үүргийг хэрэгжүүлж, гаалийн татварыг төлүүлж, иргэн Н.Нарантуулаас мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 25-84 ДГО улсын дугаартай, ачааны автомашинд ачсан 4.186.189 төгрөгийн татвар ногдох 2 нэр төрлийн ачаа бараанд тоо хэмжээг бууруулан 3.073.723 төгрөгийн татвар ногдуулж, Н.Нарантуулаас 500.000 төгрөгийн хээл хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан гэх гэмт хэргүүдэд,

 

Тав:

5.1 М.Энхтүвшин нь Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс мөн сарын 15-ны хооронд ажиллаж байхдаа давтан үйлдлээр, 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа. боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 2520.10.00 кодтой барилгын гипс, 3214.10.00 кодтой замаска зэргийг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүйгээр амлаж, иргэн Э.Наранбатаас мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 60-84 ДГО улсын дугаартай ачааны автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргаж 500.000 төгрөгийн хээл хахуулийг  Э.Наранбатаас авсан,

5.2 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана" гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх”, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3214.10.00 кодтой замаскийг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүйгээр амлаж, Д.Жавзандуламаас мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 27-80 ДГО улсын дугаартай ачааны автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргаж, хясан боогдуулж  Д.Жавзандуламаас 50.000 төгрөгийн хээл хахууль авсан,

5.3 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүйгээр амлаж, Э.Батсүмбэрийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 45-42 ОРХ улсын дугаартай ачааны автомашинд ачсан ачаа барааны тоо хэмжээг бууруулан, нэвтрэх зөвшөөрөл олгож гаалийн хяналтын талбайгаас гаргахдаа  Э.Батсүмбэрээс 300.000 төгрөгийн хээл хахууль авсан,

5.4 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3214.10.00 кодтой замаска, 2520.10.00 кодтой барилгын гипс зэргийг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүйгээр амлаж, хясан боогдуулж Б.Мөнхболдоос мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 22-93 ДГО улсын дугаартай ачааны автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргаж, 200.000 төгрөгийн хээл хахууль авсан,

5.5 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 4410.12.00 кодтой барилгын хавтанг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүйгээр амлаж, бараанд ногдох татварын хувь хэмжээг 1.942.115 төгрөгөөр багасгаж Б.Мөнхболдоос мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 58-87 ДГА улсын дугаартай ачааны автомашинд ачсан ачааг гаалийн хяналтын талбайгаас гаргаж 200.000 төгрөгийн хээл хахууль авсан,

5.6 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана" гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх”, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3506.99.00 кодтой 3 төрлийн цавууг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүйгээр амлаж,  Л.Ариунжаргалаас мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 10-45 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан ачаа барааг гаалийн хяналтын талбайгаас гаргаж 300.000 төгрөгийн хээл хахууль авсан гэх гэмт хэргүүдэд,

 

Зургаа:

6.1 Б.Өнөржаргал нь И.Наранцэцэгтэй бүлэглэж Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс түүний мэдүүлсэн ачаа барааны чанар байдал нь бодит байдлаас зөрүүтэй байхад албан үүргийн хувьд хийж гүйцэтгэх ёсгүй үүргийг хэрэгжүүлж, татварын хувь хэмжээг бууруулан иргэн Н.Нарантуулаас мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 25-84 ДГО улсын дугаартай, ачааны автомашинд ачсан 4.186.189 төгрөгийн татвар ногдох 2 нэр төрлийн ачаа бараанд тоо хэмжээг бууруулан 3.073.723 төгрөгийн татвар ногдуулж,  Н.Нарантуулаас 200.000 төгрөгийн хээл хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан гэх гэмт хэрэгт,

 

Долоо:

7.1 Г.Багахүү нь 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 37-19 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд бараа ачин БНХАУ-аас оруулж ирэн улсын хилээр нэвтрүүлэхдээ 22.177.390.5 төгрөгийн гаалийн татвар төлөхөөс 8.137.155.84 төгрөгийн бага татвар төлж, Замын-Үүд суман дахь Гааль, Татварын ерөнхий газрын Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт 400.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэх гэмт хэрэгт,

 

Найм:

8.1 Я.Даваадорж нь 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 60-28 ХӨВ улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд бараа ачин, БНХАУ-аас оруулж ирэхдээ Замын-Үүд суман дахь Гааль, Татварын ерөнхий газрын Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт 200.000 төгрөгийн хээл хахуулийг иргэн Ж.Жамъяансүрэнгээр дамжуулан өгсөн гэх гэмт хэрэгт,

 

Ес:

9.1  Б.Эрдэнэбат нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 40-58 УНЭ улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд бараа ачин, БНХАУ-аас оруулж ирэхдээ Замын-Үүд суман дахь Гааль, Татварын ерөнхий газрын Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт 100.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэх гэмт хэрэгт,

 

Арав:

10.1 Н.Нарантуул нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 25-84 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд бараа ачин, БНХАУ-аас оруулж ирэхдээ 4.186.189 төгрөгийн гаалийн татвар төлөхөөс 3.073.723 төгрөгийн бага татвар төлж Замын-Үүд суман дахь Гааль, Татварын ерөнхий газрын Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт 500.000 төгрөгийн хээл хахууль, Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Өнөржаргалд 200.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт,

 

Арван нэг:

11.1 Э.Наранбат нь давтан үйлдлээр буюу 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 27-80 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд бараа ачин, БНХАУ-аас оруулж ирэхдээ Зам-Үүд суман дахь Гааль, Татварын ерөнхий газрын Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт 500.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт,

11.2 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 41-42 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд бараа ачин БНХАУ-аас оруулж ирэхдээ Замын-Үүд суман дахь Гааль, Татварын ерөнхий газрын Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт 500.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт,

11.3 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-аас орж ирсэн 12-65 ДГО улсын дугаартай “Ти Би Жи” ХХК-ийн 66,240 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Оюунчимэгийн албан тасалгаанд 500.000 төгрөгийн хээл хахууль өгсөн,

11.4  2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-аас орж ирсэн 06-56 ДГА улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Анхлан аз” ХХК-ийн ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Н.Батжаргалын албан тасалгаанд 200.000 төгрөгийн хээл хахууль өгсөн,

11.5 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 60-84 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “Адмэн” ХХК-ийн бараа ачин, БНХАУ-аас оруулж ирэхдээ Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан М.Энхтүвшинд 500.000 төгрөгийн хээл хахууль тус тус өгсөн гэх гэмт хэргүүдэд,

 

Арван хоёр:

12.1 Ч.Эрдэнэбилэг нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Хаан Сэлэнгэ” ХХК-ийн ачаа барааг 22-78 УНК улсын дугаартай, авто машинд ачин БНХАУ-аас оруулж ирэхдээ Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт 500.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэх гэмт хэрэгт,

 

Арван гурав:

13.1 Б.Оюун-Эрдэнэ нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 20-02 УВА улсын дугаартай, авто машинд бараа ачин БНХАУ-аас оруулж ирэхдээ Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт иргэн Ц.Оюун-Эрдэнээр дамжуулан 200.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт,

 

Арван дөрөв:

14.1 Доо.Сүхбаатар нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 12-65 ДГО улсын дугаартай, автомашинд бараа ачин БНХАУ-аас оруулж ирэхдээ Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт 650.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт,

 

Арван тав:

15.1 Д.Сүхбаатар нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-аас оруулж ирсэн 73-28 ДГО, 60-84 ДГО улсын дугаартай, ачааны автомашинуудад ачсан ачаа барааг шалгалгүйгээр, хурдан шуурхай гаргах зорилгоор Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт 800.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт,

 

Арван зургаа:

16.1 Т.Гүндэгмаа нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 17-55 УНЭ улсын дугаартай, автомашинд БНХАУ-аас бараа оруулж ирэхдээ Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт 500.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт,

 

Арван долоо:

17.1 Р.Мөнхзаяа нь давтан үйлдлээр буюу 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Ууган Анд” ХХК-ийн ачаа барааг 27-24 ДГО улсын дугаартай, автомашинд ачин БНХАУ-аас оруулж ирэхдээ Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт 400.000 төгрөгийн хээл хахууль,

17.2 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-аас орж ирсэн 49-60 ДГО улсын дугаартай, ачааны автомашинд ачсан “Их буяны цээл” ХХК-ийн 65,130 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Оюунчимэгийн албан тасалгаанд 100.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэргүүдэд,

 

Арван найм:

18.1 Д.Дашрэнцэн нь 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 15-38 УБЗ улсын дугаартай, ачааны автомашинд ачсан ачаа барааг БНХАУ-аас оруулж ирэн улсын хилээр нэвтрүүлэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагч И.Наранцэцэгт иргэн Э.Эрдэнэбатаар зуучлуулан 500.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт,

 

Арван ес:

19.1 Г.Бат-Амгалан нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 53-89 ДГО улсын дугаартай, автомашинд БНХАУ-аас бараа оруулж ирэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт гаалийн улсын байцаагч Г.Уранбилэгээр дамжуулан 200.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт,

 

 

Хорь:

20.1 Я.Хишигдорж нь 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр БНХАУ-аас оруулж ирсэн 30-48 УНН улсын дугаартай, ачааны автомашинд ачсан ачаа барааг улсын хилээр нэвтрүүлэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт 300.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт,

 

Хорин нэг:

21.1 Д.Жавзандулам нь 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 27-80 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд БНХАУ-аас бараа ачин оруулж ирэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагч М.Энхтүвшинд 50.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт,

 

Хорин хоёр:

22.1 Э.Батсүмбэр нь 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 45-42 ОРХ улсын дугаартай, автомашинд ачсан “Багасар холдинг” ХХК, “Ангараг-Од” ХХК-ийн ачааг БНХАУ-аас оруулж ирэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан М.Энхтүвшинд 300.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт,

 

Хорин гурав:

23.1 Б.Мөнхболд нь давтан үйлдлээр буюу 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 22-93 ДГО улсын дугаартай, автомашинд “Буудайн билэг” ХХК-ийн нэр дээр ачсан ачааг БНХАУ-аас оруулж ирэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан М.Энхтүвшинд 200.000 төгрөгийн хээл хахууль,

23.2 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 58-87 ДГА улсын дугаартай автомашинд “Буудайн билэг” ХХК-ийн нэр дээр ачсан ачааг БНХАУ-аас оруулж ирэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан М.Энхтүвшинд 200.000 төгрөгийн хээл хахууль,

23.3 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-аас орж ирсэн 52-18 ДГА улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Буудайн билэг” ХХК-ийн 64,982 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох, гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Оюунчимэгийн албан тасалгаанд 180.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэх гэмт хэргүүдэд,

 

Хорин дөрөв:

24.1 Л.Ариунжаргал нь давтан үйлдлээр буюу 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 10-45 ДГО улсын дугаартай, автомашинд бараа ачин БНХАУ-аас оруулж ирэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан М.Энхтүвшинд 300.000 төгрөгийн хээл хахууль өгсөн,

24.2 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр БНХАУ-аас орж ирсэн 33-78 ДГО улсын дугаартай, ачааны автомашинд ачсан “Тод өнгө гэрэл” ХХК-ийн ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Н.Батжаргалын албан тасалгаанд 200.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэргүүдэд,

 

Хорин тав:

25.1 Б.Оюунчимэг нь давтан үйлдлээр Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр иргэн С.Оюунсүрэнгийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 79-17 УНЯ улсын дугаартай, ачааны автомашинд ачсан "Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл" ХХК-ийн 38.500 кг ачаа бараанд хяналт шалгалт хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3 дахь хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлэхгүйгээр албан тасалгаандаа ачааг дахин буулгаж шалгана, зөвшөөрөл өгөхгүй хоног хугацаа алдуулах зэргээр хясан боогдуулж, 1.000.000 төгрөгийн хээл хахуулийг иргэн Ц.Отгонжаргалаар зуучлуулан  С.Оюунсүрэнгээс авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

25.2 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн сарын 15-ны хооронд мөн газар Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр иргэн С.Оюунсүрэнгийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 26-68 УНИ улсын дугаартай ачааны автомашинд ачсан ДХД ХХК-ийн 29.860 кг ачаа бараанд шалгалт хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3-т заасан үүргийг хэрэгжүүлэхгүйгээр ачааг дахин буулгаж шалгана, зөвшөөрөл өгөхгүй зэргээр хясан боогдуулах замаар, албан тасалгаандаа С.Оюунсүрэнгээс 300.000 төгрөгийн хээл хахууль авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

25.3 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн сарын 15-ны хооронд мөн газар Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр иргэн С.Оюунсүрэнгийн мэдүүлсэн БНХАУ-аас орж ирсэн 53-89 ДГО улсын дугаартай, ачааны автомашинд ачсан “Эх ган” ХХК-ийн 30.650 кг ачаа бараанд шалгалт хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3-т заасан үүргийг хэрэгжүүлэхгүйгээр ачааг дахин буулгаж шалгана, зөвшөөрөл өгөхгүй зэргээр хясан боогдуулах замаар, албан тасалгаандаа С.Оюунсүрэнгээс 500.000 төгрөгийн хээл хахууль авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

25.4 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн сарын 15-ны хооронд мөн газар Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр иргэн С.Оюунсүрэнгийн мэдүүлсэн БНХАУ-аас орж ирсэн 79-17 УНЯ улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Гэр март” ХХК-ийн 40,660 кг ачаа бараанд хяналтын шалгалтыг явуулахдаа Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3-т заасан үүргийг хэрэгжүүлэхгүйгээр дахин буулгаж шалгана, зөвшөөрөл өгөхгүй хоног хугацаа алдуулж хүндрэл учруулж хясан боогдуулж, албан тасалгаандаа С.Оюунсүрэнгээс 300.000 төгрөгийн хээл хахууль авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

25.5 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1 дүгээр сарын 15-ны хооронд мөн газар Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Р.Мөнхзаяагийн мэдүүлсэн БНХАУ-аас орж ирсэн 49-60 ДГО улсын дугаартай, ачааны автомашинд ачсан “Их буяны цээл” ХХК-ийн 65.130 кг ачаа бараанд хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3-т, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалын “...Гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 2520.10.00 код бүхий гипс, 3214.10.10 кодтой замаска ачсан тээврийн хэрэгсэлд шалгалт хийж лабораторийн дүгнэлт гаргуулах заалтуудыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тасалгаандаа Р.Мөнхзаяагаас 100.000 төгрөгийн хээл хахууль авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

25.6 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн сарын 15-ны хооронд мөн газар Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.Наранбатын мэдүүлсэн БНХАУ-аас орж ирсэн 68-83 ХӨВ улсын дугаартай, “Их даян бүүвэй” ХХК-ийн 15.010 кг ачаа бараанд хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3 дахь хэсэг, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалын ...Гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3214.10.10 кодтой замаска ачсан тээврийн хэрэгсэлд шалгалт хийж лабораторийн дүгнэлт гаргуулах заалтыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тасалгаандаа Б.Наранбатаас 1.000.000 төгрөгийн хээл хахууль авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

25.7 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн сарын 15-ны өдрийн хооронд мөн газар Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Ц.Болдбаатарын мэдүүлсэн БНХАУ-аас орж ирсэн 21-30 ДГО улсын дугаартай, “Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл” ХХК-ийн 23.860 кг ачаа бараанд хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3-т заасан заалтыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Ц.Болдбаатараас 200.000 төгрөгийн хээл хахуулийг албан тасалгаандаа авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

25.8 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн сарын 15-ны хооронд мөн газар Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр иргэн З.Баярсайны мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 09-73 ДГА улсын дугаартай, “Баруун суу гүн” ХХК-ийн 54.920 кг ачаа бараанд хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3 дахь хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Ө.Бямбадоржоор зуучлуулан, албан тасалгаандаа З.Баярсайнаас 200.000 төгрөгийн хээл хахууль авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

25.9 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн сарын 15-ны хооронд мөн газар Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Э.Наранбатын мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 12-65 ДГО улсын дугаартай “Ти Би Жи” ХХК-ийн 66.240 кг ачаа бараанд хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3 дахь хэсэг, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалын ...Гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3214.10.10 кодтой замаска ачсан тээврийн хэрэгсэлд шалгалт хийж лабораторийн дүгнэлт гаргуулах зэрэг заалтуудыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тасалгаандаа Э.Наранбатаас 500.000 төгрөгийн хээл хахууль авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

25.10 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн сарын 15-ны хооронд мөн газар Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.Мөнхболдын мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 52-18 ДГА улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Буудайн билэг” ХХК-ийн 64.982 кг ачаа бараанд хяналт шалгалт хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3-т заасан үүргийг хэрэгжүүлэхгүй байхаар амлаж, албан тасалгаандаа Б.Мөнхболдоос 180.000 төгрөгийн хээл хахууль авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

25.11 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн сарын 15-ны хооронд мөн газар Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Б.Цэен, Т.Мөнхчулуун нартай бүлэглэж, иргэн Л.Гэрэлт-Одын БНХАУ-аас оруулж ирсэн 84-37 УБС улсын дугаартай, ачааны автомашинд ачсан “Шилдэг шилтгээн” ХХК-ийн 60,620 кг ачаа, 47-38 ХЭҮ улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Гранд макс” ХХК-ийн  32.250 кг ачаа бараанд тус тус хяналт шалгалтыг явуулахдаа  Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3-т заасан үүргийг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж, Л.Гэрэлт-Одоос 2.000.000 төгрөгийн хээл хахууль авч, дээрх автомашинуудыг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

25.12 Б.Оюунчимэг нь 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Д.Наранчимэгтэй бүлэглэж, 84-37 УБС, 47-38 ХЭҮ улсын дугаартай ачааны автомашинуудад гаалийн хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүйгээр, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан гаалийн хяналтын талбайгаас гаргасны улмаас Улсын төсөвт төвлөрөх 28.281.063 төгрөгийн татварыг төлүүлээгүйгээс улсын төсөв буюу Гааль татварын ерөнхий газарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд,

 

Хорин зургаа:

26.1 С.Оюунсүрэн нь давтан үйлдлээр буюу 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-аас орж ирсэн 79-17 УНЯ улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл” ХХК-ийн 38.500 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Оюунчимэгийн албан тасалгаанд иргэн Ц.Отгонжаргалаар зуучлуулан 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн,

26.2 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 26-68 УНИ улсын дугаартай, ачааны автомашинд ачсан ДХД ХХК-ийн 29.860 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ мөн газарт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Оюунчимэгийн албан тасалгаанд 300.000 төгрөгийн хээл хахууль өгсөн,

26.3 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 53-89 ДГО улсын дугаартай, ачааны автомашинд ачсан “Эх ган” ХХК-ийн 30.650 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ мөн газарт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Оюунчимэгийн албан тасалгаанд 500.000 төгрөгийн хээл хахууль өгсөн,

26.4 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 79-17 УНЯ улсын дугаартай, ачааны автомашинд ачсан “Гэр март” ХХК-ийн 40.660 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Оюунчимэгийн албан тасалгаанд 300.000 төгрөгийн хээл хахууль өгсөн,

26.5 С.Оюунсүрэн нь 84-37 УБС, 47-38 ХЭҮ улсын дугаартай, автомашинд үзлэг шалгалт хийхгүй байхаар урьдчилан амлаж, хээл хахууль авсан гэх хэрэгт гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэг, Б.Цэен, гаалийн байцаагч Д.Наранчимэг нарыг шалгах явцад хэргийг хэрэгсэхгүй болгох зорилгоор Б.Цэентэй бүлэглэж, Монголын Жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Н.Баттулгад 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр түүний Хаан банкны 5031583524 дугаарын дансанд 5.000.000 төгрөг шилжүүлж, бусдад хээл хахууль өгөхийг завдсан гэмт хэрэгт,

 

Хорин долоо:

27.1 Б.Наранбат нь давтан үйлдлээр буюу 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-аас орж ирсэн 49-60 ДГО улсын дугаартай, ачааны автомашинд ачсан “Их даян бүүвэй” ХХК-ийн 65.130 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Оюунчимэгийн албан тасалгаанд 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн,

27.2 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-аас орж ирсэн 64-38 ДУА улсын дугаартай, ачааны автомашинд ачсан “Номгон рашаан” ХХК-ийн 14.940 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Н.Батжаргалын албан тасалгаанд 500.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэргүүдэд,

 

Хорин найм:

28.1 Ц.Болдбаатар нь 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр БНХАУ-аас орж ирсэн 21-30 ДГО улсын дугаартай, “Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл” ХХК-ийн 23.860 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Оюунчимэгийн албан тасалгаанд 200.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт,

 

Хорин ес:

29.1 Н.Батжаргал нь Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс мөн сарын 30-ны хооронд ажиллаж байхдаа, давтан үйлдлээр 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Э.Наранбатын мэдүүлсэн БНХАУ-аас орж ирсэн 06-56 ДГА улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Анхлан аз” ХХК-ийн ачаа бараанд хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3 дахь хэсэг, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалын ...Гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 2520.10.00 код бүхий гипс, 3214.10.10 кодтой замаска ачсан тээврийн хэрэгсэлд шалгалт хийж лабораторийн дүгнэлт гаргуулах заалтуудыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тасалгаандаа Э.Наранбатаас 200.000 төгрөгийн хээл хахуулийг авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

29.2 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Б.Наранбатын мэдүүлсэн БНХАУ-аас орж ирсэн 64-38 ДУА улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Номгон рашаан” ХХК-ийн 14,940 кг ачаа бараанд хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3 дэх хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Б.Наранбатаас 500.000 төгрөгийн хээл хахуулийг албан тасалгаандаа авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

29.3 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр иргэн А.Соёл-Эрдэнийн мэдүүлсэн БНХАУ-аас орж ирсэн 38-31 ДГО улсын дугаартай, ачааны автомашинд ачсан “Баян могод” ХХК-ийн ачаа бараанд хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3-т Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалын ...Гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 2520.10.00 код бүхий гипс, 3214.10.10 кодтой замаска ачсан тээврийн хэрэгсэлд шалгалт хийж лабораторийн дүгнэлт гаргуулах заалтуудыг заасан заалтыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тасалгаандаа А.Соёл-Эрдэнээс 200.000 төгрөгийн хээл хахууль авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

29.4 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Н.Сүхбаатарын мэдүүлсэн БНХАУ-аас орж ирсэн 06-56 ДГА улсын дугаартай, ачааны автомашинд ачсан “Гуан Ёоу” ХХК-ийн ачаа бараанд хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3-т Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалын ...Гаалийн лабораторын дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 2520.10.00 код бүхий гипс, 3214.10.10 кодтой замаска ачсан тээврийн хэрэгсэлд шалгалт хийж лабораторийн дүгнэлт гаргуулах заалтуудыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тасалгаандаа Н.Сүхбаатараас 400.000 төгрөгийн хээл хахууль авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

29.5 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Л.Ариунжаргалын мэдүүлсэн БНХАУ-аас орж ирсэн 33-78 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Тод өнгө гэрэл” ХХК-ийн ачаа бараанд хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3 дахь хэсэг, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалын ...Гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3506.99.00 кодтой цавуу ачсан тээврийн хэрэгсэлд шалгалт хийж лабораторийн дүгнэлт гаргуулах заалтуудыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж_ хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс  албан тасалгаандаа Л.Ариунжаргалаас 200.000 төгрөгийн хээл хахуулийг авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

29.6 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр иргэн С.Тогтохмөнхийн нэрээр Н.Алдарсайханы мэдүүлсэн БНХАУ-аас орж ирсэн 10-92 ДГО, 66-69 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан бараанд хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3 дэх хэсэг, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалын ...Гаалийн лабораторын дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3214.10 кодтой цемент ачсан тээврийн хэрэгсэлд шалгалт хийж лабораторийн дүгнэлт гаргуулах заалтуудыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тасалгаандаа Н.Алдарсайханаас 200.000 төгрөгийн хээл хахууль авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан гэмт хэргүүдэд,

 

Гуч:

30.1 А.Соёл-Эрдэнэ нь 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-аас орж ирсэн 38-31 ДГО улсын дугаартай, ачааны автомашинд ачсан “Баян могод” ХХК-ийн ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Н.Батжаргалын албан тасалгаанд 200.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт,

 

Гучин нэг:

31.1 Н.Сүхбаатар нь 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-аас орж ирсэн 06-56 ДГА улсын дугаартай, ачааны автомашинд ачсан “Гуан Ёоу” ХХК-ийн ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Н.Батжаргалын албан тасалгаанд 400.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт,

 

Гучин хоёр:

32.1 Н.Алдарсайхан нь 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр БНХАУ-аас орж ирсэн 10-92 ДГО, 66-69 ДГО улсын дугаартай, ачааны автомашинд иргэн С.Тогтохмөнхийн нэрээр ачсан ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Н.Батжаргалын албан тасалгаанд 200.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт,

 

Гучин гурав:

33.1 Ц.Алтанцол нь Д.Мөнхбаяртай бүлэглэж буюу түүнийг иргэн И.Наранцэцэгийн гэрээс хураан авсан гэх биет 6.500.000 төгрөг, 1100 юань зэргийг И.Наранцэцэгийн нөхөр П.Эрдэнэбаярт хадгалуулсан өөрийнх нь мөнгө гэж гэрчээр зориуд худал мэдүүлэг эрүүгийн 201601000036 дугаартай хэрэгт 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгүүлэхэд зааж зөвлөн зохион байгуулсан, мөн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн 20160100036 дугаартай хэрэгт И.Наранцэцэгийн гэрээс хураан авсан гэх 6.500.000 төгрөг, 1100 БНХАУ-ын юань зэрэг нь Д.Мөнхбаярын И.Наранцэцэгийн нөхөр П.Эрдэнэбаярт хадгалуулсан мөнгө гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт,

 

Гучин дөрөв:

34.1 Д.Мөнхбаяр нь Ц.Алтанцолтой бүлэглэж буюу түүний зааж зөвлөсний дагуу иргэн И.Наранцэцэгийн гэрээс хураан авсан гэх биет 6.500.000 төгрөг, 1100 юань зэргийг И.Наранцэцэгийн нөхөр П.Эрдэнэбаярт хадгалуулсан түүний өөрийнх нь мөнгө гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Цэенд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт тус тус зааснаар, Т.Мөнхчулуунд холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар, Д.Наранчимэгт холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар И.Наранцэцэгт холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар, М.Энхтүвшин, Н.Батжаргал нарт тус бүрт холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар, Б.Оюунчимэгт холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар, Б.Өнөржаргалд холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар, С.Оюунсүрэнд холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар, Э.Наранбат, Л.Ариунжаргал нарт холбогдох гэмт үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар, Б.Наранбат, Б.Мөнхболд, Р.Мөнхзаяа нарт холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар, Г.Багахүү, Я.Даваадорж, Б.Эрдэнэбат, Н.Нарантуул, Ч.Эрдэнэбилэг, Б.Оюун-Эрдэнэ, Д.Сүхбаатар, Доо.Сүхбаатар, Т.Гүндэгмаа, Д.Дашрэнцэн, Г.Бат-Амгалан, Я.Хишигдорж, Д.Жавзандулам, Э.Батсүмбэр, Ц.Болдбаатар, А.Соёл-Эрдэнэ, Н.Сүхбаатар, Н.Алдарсайхан нарт холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар, Ц.Алтанцолд холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар, Д.Мөнхбаярт холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Б.Өнөржаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар, Доо.Сүхбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус.тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Өнөржаргал, Доо.Сүхбаатар нарыг цагаатгаж, Б.Өнөржаргал, Доо.Сүхбаатар нарын бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Н.Нарантуулд холбогдох хэргээс Б.Өнөржаргалд 200.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэх үйлдлийг, И.Наранцэцэгт холбогдох хэргээс Доо.Сүхбаатараас 650.000 төгрөгийг хээл хахуульд авсан гэх үйлдлийг, И.Наранцэцэгийн Б.Өнөржаргалтай бүлэглэж хээл хахууль авсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож, Б.Цэенийг давтан үйлдлээр, урьдчилан амлаж, хясан боогдуулах замаар, бусадтай бүлэглэж хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, С.Оюунсүрэнтэй бүлэглэж, бусдад хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд, Монгол овогт Түншийн Мөнхчулууныг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэж хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Д.Наранчимэгийг бусадтай бүлэглэж, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас Гааль Татварын Ерөнхий газарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд, И.Наранцэцэгийг давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, М.Энхтүвшинг давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Б.Оюунчимэгийг давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар, бусадтай бүлэглэж хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусадтай бүлэглэж, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас Гааль Татварын Ерөнхий газарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд, Н.Батжаргалыг давтан үйлдлээр хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Э.Наранбат, Р.Мөнхзаяа, Л.Ариунжаргал, Б.Наранбат, Б.Мөнхболд нарыг албан тушаалтанд давтан үйлдлээр, хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, С.Оюунсүрэнг албан тушаалтанд давтан үйлдлээр, хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Б.Цэентэй бүлэглэж, бусдад хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд, Г.Багахүү, Я.Даваадорж, Б.Эрдэнэбат, Н.Нарантуул, Ч.Эрдэнэбилэг, Б.Оюун-Эрдэнэ, Д.Сүхбаатар, Т.Гүндэгмаа, Д.Дашрэнцэн, Г.Бат-Амгалан, Я.Хишигдорж, Д.Жавзандулам, Э.Батсүмбэр, Ц.Болдбаатар, А.Соёл-Эрдэнэ, Н.Сүхбаатар, Н.Алдарсайхан нарыг тус бүр албан тушаалтанд хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Ц.Алтанцол, Д.Мөнхбаяр нарыг мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Цэенийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, Т.Мөнхчулууныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сар хорих ялаар, Д.Наранчимэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сар хорих ялаар, И.Наранцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жил хорих ялаар, М.Энхтүвшинг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ялаар, Б.Оюунчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сар хорих ялаар, Н.Батжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар Б.Наранбат, Л.Ариунжаргал, Р.Мөнхзаяа нарыг тус бүр 3 жил 5 сар хорих ялаар, Б.Мөнхболдыг 3 жил 6 сар хорих ялаар, Э.Наранбат, С.Оюунсүрэн нарыг тус бүр 3 жил 7 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар Г.Багахүү, Я.Даваадорж, Б.Эрдэнэбат, Н.Нарантуул, Ч.Эрдэнэбилэг, Б.Оюун-Эрдэнэ, Доржийн Сүхбаатар, Т.Гүндэгмаа, Д.Дашрэнцэн, Г.Бат-Амгалан, Я.Хишигдорж, Д.Жавзандулам, Э.Батсүмбэр, Ц.Болдбаатар, А.Соёл-Эрдэнэ, Н.Сүхбаатар, Н.Алдарсайхан нарыг тус бүр 1 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар Ц.Алтанцолыг 1 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар Д.Мөнхбаярыг 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Б.Цэенд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дугаар зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сар хорих ялаар, Б.Оюунчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сар хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 жил 6 сар хорих ялаар тус тус тогтоож, Т.Мөнхчулуун, М.Энхтүвшин, Н.Батжаргал, Эрдэнэжавын Наранбат, Л.Ариунжаргал, Р.Мөнхзаяа, Б.Мөнхболд, Б.Наранбат нарт оногдуулсан тус бүрийн хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Б.Цэен, И.Наранцэцэг, Н.Нарантуул, Д.Наранчимэг, Д.Жавзандулам, Б.Оюунчимэг, С.Оюунсүрэн, Т.Гүндэгмаа нарт оногдуулсан тус бүрийн хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Г.Багахүү, Б.Оюун-Эрдэнэ, Я.Даваадорж, Б.Эрдэнэбат, Ч.Эрдэнэбилэг, Д.Сүхбаатар, А.Соёл-Эрдэнэ, Н.Алдарсайхан, Г.Бат-Амгалан, Я.Хишигдорж, Ц.Болдбаатар, Д.Дашрэнцэн, Э.Батсүмбэр, Н.Сүхбаатар, Ц.Алтанцол, Д.Мөнхбаяр нарт оногдуулсан тус бүрийн хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, цагдан хоригдсон Б.Цэений 293 хоног, Т.Мөнхчулууны 113 хоног, Н.Батжаргалын 92 хоног, М.Энхтүвшингийн 239 хоног, И.Наранцэцэгийн 292 хоног, Э.Наранбатын 173 хоног, Б.Наранбатын 144 хоног, Б.Мөнхболдын 112 хоног, Б.Оюунчимэгийн 64 хоног, С.Оюунсүрэнгийн 22 хоног, Р.Мөнхзаяагийн 22 хоног, Л.Ариунжаргалын 22 хоног тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулж тооцож, нэр бүхий шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, Д.Наранчимэг, Г.Багахүү, Я.Даваадорж, Б.Эрдэнэбат, Н.Нарантуул, Ч.Эрдэнэбилэг, Б.Оюун-Эрдэнэ, Доржийн Сүхбаатар, Т.Гүндэгмаа, Д.Дашрэнцэн, Г.Бат-Амгалан, Я.Хишигдорж, Э.Батсүмбэр, Ц.Болдбаатар, А.Соёл-Эрдэнэ, Н.Сүхбаатар, Н.Алдарсайхан, Ц.Алтанцол, Д.Мөнхбаяр, Д.Жавзандулам, цагаатгагдсан этгээд Б.Өнөржаргал, Доо.Сүхбаатар нар цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, Д.Наранчимэгт оногдуулсан 2 жил 6 сар хорих, Г.Багахүү, Я.Даваадорж, Б.Эрдэнэбат, Н.Нарантуул, Ч.Эрдэнэбилэг, Б.Оюун-Эрдэнэ, Д.Сүхбаатар, Т.Гүндэгмаа, Д.Дашрэнцэн, Г.Бат-Амгалан, Я.Хишигдорж, Э.Батсүмбэр, Ц.Болдбаатар, А.Соёл-Эрдэнэ, Н.Сүхбаатар, Н.Алдарсайхан, Ц.Алтанцол нарт оногдуулсан тус бүрийн 1 жил 6 сар хорих, Д.Мөнхбаярт оногдуулсан 1 жил хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзан, тэдгээр хяналт тавихыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар харъяа дүүрэг, сумдын Цагдаагийн хэлтэст даалгаж, Д.Жавзандуламд оногдуулсан 1 жил 6 сар хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж, Д.Наранчимэгт оногдуулсан Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс, Б.Оюунчимэгт оногдуулсан Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар үндсэн ялыг эдэлж дууссан үеэс тус тус эхлэн тоолж, Б.Эрдэнэбат, Н.Нарантуул, Б.Өнөржаргал, Г.Багахүү, Я.Даваадорж нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснийг цуцалж, бага насны Э.Гэгээннаранг асран хамгаалж, харгалзан дэмжихийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1 дэх хэсэгт зааснаар эцэг П.Эрдэнэбаярт, бага насны Н.Сондорыг асран хамгаалж, харгалзан дэмжихийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1 дэх хэсэгт зааснаар эцэг Н.Наранбаатарт тус тус даалгаж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Цэен, Т.Мөнхчулуун, И.Наранцэцэг, М.Энхтүвшин, Б.Оюунчимэг, Н.Батжаргал, Э.Наранбат, Р.Мөнхзаяа, Б.Мөнхболд, Л.Ариунжаргал, С.Оюунсүрэн, Б.Наранбат нарын “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг, Д.Наранчимэг, Г.Багахүү, Я.Даваадорж, Б.Эрдэнэбат, Н.Нарантуул, Ч.Эрдэнэбилэг, Б.Оюун-Эрдэнэ, Д.Сүхбаатар, Т.Гүндэгмаа, Д.Дашрэнцэн, Г.Бат-Амгалан, Я.Хишигдорж, Э.Батсүмбэр, Ц.Болдбаатар, А.Соёл-Эрдэнэ, Н.Сүхбаатар, Н.Алдарсайхан, Ц.Алтанцол, Д.Мөнхбаяр, Д.Жавзандулам нарын “батлан даалт”-ын таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

            Ялтан Б.Цэен давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн мөрдөн байцаах алба болон прокурорын хууль бус үйл ажиллагааг зөвтгөсөн, иргэн миний эрх, эрх чөлөөг хязгаарласан, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж ял шийтгэсэн гэж үзэж байна.

Нэг. Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Л.Гэрэлт-Одоос дор дурдсан мөнгийг хээл хахуульд авсан гэж ялласан нь үндэслэлгүй юм.

1. 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 100.000 төгрөг, 9-ний өдөр 200.000 төгрөг, 15-ны өдөр 2.200.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх боловч 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 100.000 төгрөгийн гүйлгээ миний болон Л.Гэрэлт-Одын дансны хуулгаар тулгахад огт хийгдээгүй байсныг шүүх нягтлан тогтоогоогүй. Түүнчлэн 200.000 төгрөг тухайн өдөр 21 цаг 17 минутын үед Л.Гэрэлт-Одоос орж ирсэн бөгөөд энэ мөнгийг 3 минутын дараа В.Лхагвадорж  гэх хүн рүү би шилжүүлсэн байдаг нь миний дансны хуулганд байдаг. /21-р хх-83-106/ Мөрдөн байцаалтын шатнаас эхлэн энэ хүнтэй холбоотой мөнгөн гүйлгээний асуудлыг шалгаж өгөхийг хүссэн боловч хүлээн аваагүй, шүүх ямар учиртай мөнгөн гүйлгээ хийгдсэн, авлигын гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоогоогүй атлаа гэмт хэрэгт буруутгаж байна.

2. 200.000 төгрөгийн тухайд Л.Гэрэлт-Одын нөхрийн адууны тэжээлийн мөнгө гэдгийг манай нөхөр болон Л.Гэрэлт-Одын нөхөр О.Эрдэнэбатын гэрчээр өгсөн мэдүүлэг болон яллагдагч Л.Гэрэлт-Одын мэдүүлсэн мэдүүлгүүд байхад авлига гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эдгээр 2015 оны 5 дугаар сард 3 удаагийн гүйлгээгээр хээл хахууль авсан гэж үзэж байгаа бол Л.Гэрэлт-Одын чухам ямар ачаа барааг хэрхэн гаалийн хяналтгүй гаргахаар амласан, урьдчилан тохиролцсон тэрхүү бараа тээврийн хэрэгсэл нь гаалийн хилээр нэвтэрсэн, гаалийн татвар болон бусад татвар, төлбөр төлөгдөөгүй, хяналт шалгалт хийгдээгүй зэрэг хууль бус үйлдлийг хийсэн байхыг шаардах ёстой. Гэтэл асуудлыг бүхэлд нь хахууль гэж муйхарлан яллаж шүүх түүнийг нь баталлаа. Энэ цаг үед буюу 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын даргын Б/158 дугаар тушаалаар /3-р хх-53-55/ Замын-Үүдийн Гаалийн газрын гаалийн зөрчил эрсдлийн удирдлагын албаны даргын ажлаас чөлөөлж гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон, тухайн үед дотоод ажил хариуцаж байсан нь ажил үүргийн хувиараас харагдаж байгаа үйл баримтад шүүх дүгнэлт өгөөгүй нь нэг талыг барьсан гэж үзэхээс өөр аргагүй байдалд  хүргэлээ. Энэ үед Т.Мөнхчулуун ч албан тушаалд томилогдоогүй байсан тул бүлэглэсэн гэдэг тухайд ч гүтгэж байна.

3. 2015 оны 9 дүгээр сарын 5-наас 9 дүгээр сарын 30-ны хооронд 3 удаагийн мобайл банкны гүйлгээгээр 6.340.000 төгрөгийг авсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ хугацаанд буюу 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл ээлжийн амралттай байсан тул би албан үүргээ гүйцэтгээгүй болохыг /3-р хх-127, 133/ даргын А/72, А/73-р тушаалаар нотолж байгаа. Л.Гэрэлт-Одтой эгч, дүүс шиг дотно харилцаатай байж нэг нэгэндээ мөнгө зээлүүлэх, бараа худалдан авах зэргээр өөрийн дансаар гүйлгээ хийж байсныг шууд авлига болгож байна. Л.Гэрэлт-Одтой хамаарал бүхий гаалийн ямар нэгэн зөрчил гарсан эсэх, ямар ачаа бараа нуусан эсвэл татвар төлөөгүй болон ашиг сонирхлын зүгээс ямар гүйцэтгэх ёсгүй  үйлдэл хийсэн зэргийг тогтоогоогүй атлаа хээл хахууль авсан гэж буруутгах нь хууль зүйн үндэслэлгүй юм.

4. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 400.000 төгрөг хээл хахуульд мобайл банкаар авсан гэх нь мөн л үндэслэлгүй. Би энэ мөнгөний талаар мөрдөн байцаалтаас эхлэн тодорхой тайлбарлаж ирсэн. Энэ мөнгө бол миний эгчийн хүүхдийн хуриманд бэлэг болгон өгсөн болохыг яллагдагч Л.Гэрэлт-Од тодорхой мэдүүлсэн. Тэр өдөр авсан мөнгөний хариу би ямар нэгэн хууль бус үйлдэл хийсэн эсэхийг шалгаж тогтоосон нэг ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй.

Яллах дүгнэлт, шийтгэх тогтоолын алинд ч намайг 2015 онд нийт 10.240.000 төгрөг хахуульд авч Л.Гэрэлт-Одын ашиг сонирхлын төлөө хийх ёсгүй үйлдлийг хийсэн, хийх ёстой үйлдлээ хийгээгүй гэж буруутгаад байгаа, тухайн мөнгөн гүйлгээ чухам ямар үйлдлийг хийхгүй байх, ямар үйлдэл хийсэн, Л.Гэрэлт-Одын оруулж ирсэн гаальд мэдүүлсэн гэх ямар нэр төрлийн хэдэн ширхэг тоо хэмжээтэй, ямар тээврийн хэрэгслийг шалгуулсан, хэзээ, хэрхэн хясан боогдуулсан, тэрхүү бараа бүтээгдэхүүний үнэлгээ, татварын хэмжээ, улсад төлөх татварын болон бусад хохирлыг тооцож гаргасан зүйлгүй атлаа хээл хахууль авсан гэж буруутгаад байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадахгүйг харуулна. Түүнчлэн энэ хугацаанд Гэрэлт-Одод хамаарах машинуудыг мөрдөн байцаалтын явцад шалгаад тухайн бараануудад гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн байцаагч, ахлах байцаагч нарыг сэжигтэн  яллагдагчаар татан шалгаж бүгдийг хэрэгсэхгүй болгосон атлаа намайг яллаад байгааг ойлгохгүй байна./43-р хх-121-178/,

5. 2016 оны 1 дүгээр сарын 4-нд 1.000.000 төгрөг, 14-нд 2.000.000 төгрөг, 15-нд 1.500.000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 3-нд 300.000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр 4.800.000 төгрөг хээл хахуульд авсан гэдэг нь бас л үндэслэлгүй юм. 2 дугаар сарын 3-ны өдрийн 300.000 төгрөгийн дансны хуулгаар байхгүй. /21-р хх-106/ Харин миний данснаас 300.000 төгрөг Гэрэл-Одын дансанд орсон байгаа. 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1.000.000 төгрөгийг данс андуурч шилжүүлсэн гэдэг боловч 2016 оны 1 дүгээр сарын 14 болон 15-ны өдрийн гүйлгээний тухайд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул зээлж аваад буцааж өгсөн, мөн хувцасны мөнгө байсан гэдэг талаар Гэрэлт-Од болон гэрч Аюушжавын мэдүүлэгт тодорхой тусгагдсан байдаг. Энэ цаг хугацаанд Гэрэлт-Од нь ямар тээврийн хэрэгсэл орж ирсэн, ямар ачаа бараа байсан, хэнийх болохыг мэдээгүй атлаа надад юуны учир авлига өгөх нь үндэслэлгүй. Л.Гэрэлт-Одын мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч нар дарамтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, бусад яллагдагч, гэрчүүдийн мэдүүлэг худал гэж шүүх дүгнэж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байна.

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт завдсан гэдэг нь мөн үндэслэлгүй. Намайг С.Оюунсүрэнтэй бүлэглэн, урьдчилан тохиролцсон гэдэг боловч би энэ хүнийг танихгүй, утсаар нэг ч ярьж үзээгүй. Энэ тухайгаа С.Оюунсүрэн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын үед мэдүүлсэн байдаг юм. Н.Баттулгын хувьд өөрийн эрх ашгийн үүднээс хандаж илтэд Авлигатай тэмцэх газрын дарамтад орж, миний эсрэг худал мэдүүлэг өгсөн. Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоол дан ганц яллах талыг барьж байна. Баттулга нь өөрийн хэргийн асуудлаар Авлигатай тэмцэх газар шалгагдаж байсан нь хавтаст хэрэгт тодорхой байдаг. Иймд Баттулга нь төрийн албан хаагчийн нэр барьдаг, бусдаас авсан мөнгөө овжин ашиглаж, өөрийн хийсэн гэмт хэргээ хэрэгсэхгүй болгуулахын тулд намайг гүтгэн гүжирдэж байгааг нотлох баримтын эх сурвалж болгож байгаа нь учир дутагдалтай байх ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан “...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмыг зөрчиж байна.

Шийтгэх тогтоолд нотлох баримт болгож байгаа:

Н.Баттулгын гар утсанд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтээр /14-р хх-147/ “Баярлалаа дүүдээ маш их” гэсэн мессеж нь мөнгө зээлж авсныг илтэд харуулж байгаа юм. С.Оюунсүрэнгийн мэдүүлэг, гэрч Г.Болорцэцэгийн мэдүүлэг түүний Хаан банкны дансны хуулга, гэрч М.Нарангэрэлийн дансны хуулгад үзлэг хийсэн тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл, С.Оюунсүрэн,  Н.Баттулга нарын дансны хуулга болох баримт зэрэг нь намайг энэ гэмт хэргийг хийхийг завдсан гэх үндэслэлгүй болох нь хавтас хэрэгт болон яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд тусгагдсан мэдүүлэг болон баримтуудаас тодорхой харагдаж байна. /14-р хх-126,147,130-131/,

            Гурав. Мөн намайг гэмт хэргийг зохион байгуулсан, хясан боогдуулсан гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хэн нэгнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулаагүй, удирдан зохион байгуулаагүй, хэн нэгэнд хууль бус үйлдэл хийх удирдамж чиглэл өгөөгүй энэ талаар нэг ч нотлох баримт хэрэгт байхгүй юм. Л.Гэрэлт-Одын мэдүүлгийг шийтгэх тогтоолд “...ачаа барааг нь буулгаж шалгадаг тул буулгахгүй шууд оруулдаг” гэж мэдүүлсэн нь худал юм. Энэ мэдүүлгээс үзэх юм бол маш бүрхэг төдий дүгнэлт хийх нь ойлгомжтой. Гаалийн үзлэг шалгалтад байцаагч нарыг тухайн үед нь программын дагуу санамсаргүй байдлаар сонгож гаргадаг тул тангараг өргөсөн байцаагч болгонд би Л.Гэрэлт-Одын ачааг зогсоо, шалга гэж хясан боогдуулах үүрэг өгсөн байх, эсвэл шалгах шаардлагагүй шууд гарга гэж үүрэг өгч зохион байгуулсан гэх үндэслэлгүй.

            Дөрөв. Би 20 жил төрийн тусгай алба болох Гаалийн байгууллагад хоёргүй сэтгэлээр үнэнч шударгаар зүтгэж төрийн одон медалиар шагнагдаж байсан. Авлигатай тэмцэх газрын дарамт шахалтын улмаас миний эсрэг өгсөн худал мэдүүлгээр энэ хэрэгт холбогдож олон сар цагдан хоригдож эрүүл мэнд, сэтгэл санаа, ар гэрийн ахуй, ажил үйлс, нэр төр, алдар хүндээрээ хохирч байна. Шүүхээс гэм буруутайд тооцохдоо хувийн байдлыг огт авч үзээгүй, зөвхөн яллах талыг хэт барьж хүний эрх чөлөө, эрүүл мэндийг өчүүхэн төдий анхаарч үзээгүйд гомдолтой байна. Авлигатай тэмцэх газрын албан тушаалтнууд Баттулга гэгчийн болчимгүй үгнээс өөрийн нэр төрийг цэвэрлэх гэсэн явцуу эрх ашгийн золиос болгож байна.           Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, цагаатгах шийдвэр гаргаж өгөхийг хүсье...” гэв.

 

Ялтан Б.Цэений өмгөөлөгч О.Сайнгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлэг явуулахад нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн, тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг ноцтой зөрчсөн алдаануудыг огт анхааралгүй хууль бус шийдвэр гаргасан байна.

Нэг. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн талаар:

Б.Цэенд холбогдох хэргийг мөрдөн шалгахдаа хэт нэг талыг барьж зөвхөн сэжигтэн яллагдагчийг тулгаж хууран мэхлэж авсан Гэрэлт-Одын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт үндэслэн шийдвэрлэсэн болно. Энэ хэрэгт холбогдон шалгагдсан сэжигтэн, яллагдагч нарыг мөрдөн байцаагч нар нь дээрх байдлаар хууран мэхлэж авсан талаар шүүх хуралдаан дээр шүүгдэгч нар нь тодорхой мэдүүлсэн боловч нөхцөл байдлыг үл тоомсорлон хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтууд болон хэргийн холбогдогч нарын эрх зөрчигдөж байгаа талаар өмгөөлөгч нар гомдол хүсэлтүүдийг удаа дараа гаргаж өгсөн боловч хүсэлтийг хангах боломжгүй гэсэн хариу өгч байсан. Мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч нар нь сэжигтэн, яллагдагч нарын эрхийг бүдүүлгээр зөрчихөөс гадна өмгөөлөгч нарын нэр төр, эрхэнд ч халдаж цагдан хоригдсон үйлчлүүлэгч нартай уулзахад зөвхөн Авлигатай тэмцэх газрын зөвшөөрлөөр л уулзаж байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөөр байтал шүүх анхаарч үзэлгүй хэт яллах талыг барьж шийдвэр гаргасан. Мөрдөн байцаалтын шатанд Б.Цэенд холбогдуулан 16 удаагийн давтан үйлдлээр зөвхөн Хаан банкны дансны хуулгаар Л.Гэрэлт-Одоос шилжүүлсэн мөнгө болгоныг хүчээр авлига авсан хэмээн яллаж байна. Дансны хуулгыг сайтар нягталж гүйлгээ болгоноор нарийвчлан шалгаж тогтоохын оронд /шийтгэх тогтоолын 102 хуудсанд тодорхойлох хэсэгт/ зөвхөн Гэрэлт-Одын мэдүүлэг, Хаан банкны дансны хуулгаар тогтоогдсон гэж байгаа нь үндэслэлгүй юм. Тэр ч бүү хэл зарим мөнгөний дансны хуулга хэрэгт байхгүй байхад авлига авсан гэх мөнгөний дүнд оруулан тооцсон.

Мөрдөн байцаалтын шатанд Гэрэлт-Одын 2016, 2015 онд Замын-Үүд боомтоор гаргаж байсан машин бүрийг шалгаж тэдгээр машинуудыг хянаж шалгасан Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлд зааснаар гаалийн бичиг баримтын байцаагч болон гаалийн ахлах байцаагч нарын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон тогтоолууд байгаа нь зөрчил илрээгүй гэдгийг нотолсоор байхад Б.Цэенийн Хаан банкны дансны хуулганы баримт нь дангаараа шууд нотлох баримт болохгүй юм. /43-р хх-63-156/

Холбогдох хэрэгт Гэрэлт-Од болон бусад хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлээр шалгагдаж байсан сэжигтэн, яллагдагч нараар өөрсдөөр нь бичүүлсэн тайлбар, мэдүүлгүүдийг мөрдөн байцаагч нар авсан. Гэтэл энэ баримтуудыг шүүх хуралдаан дээр шүүгдэгч нар цагдан хоригдохгүйн тулд мөрдөн байцаагчийн худал амлалт, хууран мэхлэлтэд орж бичиж өгч байсан гэж мэдүүлдэг. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдох бөгөөд дээрх мөрдөн байцаагч нарын үйлдэл нь Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг цулуулахдаа... хэрцгий харьцах, айлган сүрдүүлэх, нэр төрийг гутаан доромжилж хууль бус арга хэрэглэж мэдүүлэг тайлбар авахыг хориглоно” гэснийг зөрчсөн байна. Дээрх нөхцөл байдлууд нь мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан мөрдөн байцаагч хэргийг бодитойгоор шалгах яллах цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх  нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй гэж заасан. Гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулах шаардах эрхгүй гэдгийг зөрчсөн.

Хоёр. Тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Шүүхийн шийтгэх тогтоол нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нотлох баримтуудыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад зөвхөн яллах талын баримтуудыг авч цагаатгах баримтууд хэрхэн үгүйсгэгдэж байгааг дурдаж тодорхой заалгүй зөвхөн яллах баримтуудыг тогтоох хэсэгтээ жагсаан бичиж нотлогдож байна гэж дүгнэсэн, шийтгэх тогтоолд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлөх байсан баримтуудыг орхигдуулсан хууль бус шийтгэх тогтоол болсонд гомдолтой байна.

Гурав. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг ноцтой зөрчсөн талаар: Шүүгдэгч Гэрэлт-Одын хэргийг “өмгөөлөгч нэмж авахад хэрэгтээ танилцуулах эрхээр хангаж байгаа” шалтгаанаар тайлбарлаад үндэслэлгүйгээр хэргийг тусгаарлаж, Гэрэлт-Од болон Баярсайн нарыг шүүх хуралдааны танхимаас гаргаж шүүх хуралдааныг хүчээр хуралдуулсан. Энэ нь хууль зөрчихөөс гадна шүүх хуралдаан дээр хоорондоо шууд холбоотой хоёр хүний үйлдлийг тусад нь шийдвэрлэхэд ноцтой зөрчил гаргаж өмгөөлөгчийн зүгээс Гэрэлт-Одоос шинэчилсэн байцаалтаар асууж тодруулах зүйлүүд байсныг огт боломж олгоогүй, өнөөдрийг хүртэл Гэрэлт-Одод холбогдох хэргийг шийдвэрлээгүй байгаа юм. 21 дүгээр хавтаст хэргийн 193 дугаар хуудсанд Б.Цэенд мөрдөн байцаагч комиссар Б.Батболд нь сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулсан тогтоол үйлдэж байцаахдаа 2014 оны 6 дугаар сард 40.000.000 төгрөг, 2015 оны  9 дүгээр сард 20.000.000 төгрөг бэлнээр 60.000.000 төгрөг давтан үйлдлээр хээл хахуульд авч, Л.Гэрэлт-Одын 2015 онд Гаалийн бүрдүүлэлт хийж импортоор оруулж ирсэн ачаа бараанд Гаалийн хяналт шалгалт хийх эрх бүхий гаалийн байцаагч нарт хууль бусаар нөлөөлөх замаар хяналт шалгалтыг зохих журмын дагуу хийлгээгүй 56.565.802 төгрөгийн татвар төлүүлээгүй гаалийн хяналтын бүсээс гаргасан гэх үйлдэлд шалгасан мөн энэ үйлдлүүдээр шүүхэд цагдан хорих үндэслэлээ тавьж 9 сарын турш цагдан хорьж байсан. Гэтэл прокурор нь энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгосон ямар нэгэн тогтоол үйлдээгүй шүүхэд хэргийг шилжүүлсэн байхад энэхүү байцаан шийтгэх ажиллагааны ноцтой зөрчлийг шүүхээс орхигдуулсан тогтоолдоо ч дурдсангүй. Шүүхээс мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд дурдаагүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “хясан боогдуулсан” гэх хэсгийг хууль бусаар тогтоолд нэмж оруулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр хууль бусаар шууд хүндрүүлж байгаад гомдолтой байна.

Хэргийн материалтай танилцахад оролцогчдын эрхийг хангаагүй, хэрэгт чухал ач холбогдолтой байж болох гэрчүүдийг буюу Б.Цэенээс Хаан банкны дансаар мөнгө хүлээн авсан иргэд болон зарлагыг зайлшгүй тодруулж асуух байсан гэрчүүдийг асуугаагүй. Хэрэгт чухал ач холбогдолтой Б.Цэенг 2016 оны 1 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд “Мөнгөн Гүүр” эмнэлэгт хэвтэж байсныг тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй.

Дөрөв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан хэргийн талаар: Б.Цэен нь Гэрэлт-Од, Нарангэрэл, Оюунсүрэн нарын 84-37УБС, 47-38ХЭҮ машинуудыг 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр улсын хилээр орж ирэхийг мэдэж урьдчилан  амлаж авлига авсан гэм буруутайд тооцсон. Гэтэл тухайн үед Б.Цэен нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэж байсан хэрхэн мэдэх боломжтой байсан нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл машин болон ачааны эзэн нь Б.Цэен биш. Зөвхөн эмчилгээндээ хэрэглэх зорилгоор мөнгө зээлсэн юм. Н.Баттулга нь /1-р хх-5/ Авлигатай тэмцэх газарт Өвөрмонголын иргэн Өлзий гэх хүнээс 20.000.000 төгрөг авч залилахдаа мөн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд зуучилсан үйлдлээр шалгагдаж мөн л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйл буюу зуучилсан үйлдлээр шалгагдсан байсан. Гэтэл Н.Баттулгын хэрэг нь мөн л Б.Цэенээс мөнгө залилан зээлж аваад худал мэдүүлэг өгч Б.Энхтөр даргад өгөх гэж байсан түүнтэй утсаар холбогдоход ажил дээр хүрээд ир гэсэн мэдүүлэг өгсөн боловч утсанд хийсэн үзлэгт нь Энхтөртэй холбогдсон холболт байдаггүй, харин “маш их баярлалаа, дүүдээ” гээд дансны дугаараа Б.Цэенд зориулж бичсэн мессежүүд байсан. /14-р хх-147/,

Н.Баттулга нь /1-хх 46/ Б.Цэенг 3 жилийн өмнөөс танина, танихгүй Мөнхчулуун надад дамжуулж, Б.Цэен гэж хүн ярина гэсэн гэх илт зөрүүтэй мэдүүлгүүд өгдөг. Гэтэл утасны үзлэгийн тэмдэглэл дээр Б.Цэенийн дугаарыг “Дүү Цэен” гэж хадгалсан байгаа нь таньдаг гэдгийг нотолж байна. Мөн тэрээр 5.000.000 төгрөгийг ажилчдынхаа цалинг тарааж өгөхөд ашигласан гэх дараа нь огт хөдөлгөөгүй миний дансанд байгаа гэх зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Хамгийн гол нь тухайн үед Н.Баттулга нь Манжуур явсан байсныг огт шалган тогтоогоогүй юм. Учир нь Б.Цэен мэдүүлэгтээ / 22-р хх-93/ “...Баттулга нь “Манжуурт байна, 5.000.000 төгрөг зээлээч” гэж хэлээд авсан. Дараа нь энэ мөнгөө өгөхгүйн тулд ийм заль хэрэглэж байна. Мөн манай байцаагч нарын даралт нь ихсээд бие нь муудаад байна. Та энэ хэргийг асуугаад өгөөч гэснийг огт шалгалгүй орхигдуулсан. Энэ нөхцөл байдлыг ч шүүхээс анхаарч үзээгүй юм.

Н.Баттулгатай холбоотой үйлдэлд Цэенг өөрийн эрх ашгийн үүднээс зуучилсан гэж яллах нь үндэслэлгүй юм. Дээрх 2 машинд Цэенийн ямар ч эрх ашиг байхгүй. Тэр ч бүү хэл энэ үйлдэлд урьд нь огт харж байгаагүй Оюунсүрэн гэгчтэй бүлэглэн үйлдсэн нь тогтоогдоогүй гэж үзэж байна.

Тав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг журамласан талаар: Улсын Дээд шүүхийн 2003 оны 10 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт “зохион байгуулагч гэдэгт” гэмт хэрэг үйлдэх явдлыг анхнаас нь сэдэж санаачлан түүнийгээ хэрэгжүүлэх бүх боломж нөхцөлийг бүрдүүлэх талаар гэмт хэрэг үйлдэх төлөвлөгөө боловсруулах, гэмт хэрэгт оролцогчдын үүргийг хуваарилах замаар гэмт хэргийг хэдийд хаана, хэрхэн, яаж үйлдэж, хэрхэн ул мөрөө арилгах зэрэг асуудлыг зохицуулагч этгээд байхыг тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт оролцсон Нарангэрэл, Оюунсүрэн, Болорцэцэг Гэрэл-Од нарыг сонгон авч Гаалийн улсын байцаагч нарт дарамт шахалт үзүүлж тэдний үүргийг хуваарилж, мөн арга хэрэгсэл техникээр ханган, идэвхтэй үйлдэл хийсэн байх шаардлагатай. Гэтэл Болорцэцэг, Нарангэрэл, Оюунсүрэн нар нь огт Б.Цэенг таньдаггүй гэж мэдүүлсэн байхад хэрхэн зохион байгуулж, заавар зөвлөгөө өгч, хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж ажилласан гэдэг нь тодорхойгүй. Давтан гэх 16 удаагийн үйлдэлдээ Гаалийн улсын байцаагч ямар байцаагч нарт хэрхэн гүйцэтгэх талаар заавар өгсөн гэдэг нь мөн тодорхойгүй байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт урьдчилан үгсэж тохироогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаа зорилгоо нэгтгэсэн гэж заасан. Гэтэл прокурор яллах дүгнэлтдээ Б.Цэенг урьдчилан амалсан гэж утга агуулгын хувьд зөрчилдөөнтэй яллаж шүүхэд шилжүүлснийг зөвтгөөгүй тэр ч бүү хэл ял сонсгоогүй хэсгээр хясан боогдуулж гэж тогтоолдоо нэмж яллаж гэм буруутайд тооцсон.

Шүүхээс Б.Цэенийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэл буруу, тогтоогдоогүй үйлдэлд гэмт хэрэг үйлдсэн, санаа зорилгоо төгсгөөгүй, авлига өгөхөөр завдсан хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамласан нь үндэслэлгүй юм. Б.Цэен нь гэмт хэргийг үйлдэх санаа зорилгогүй байсан бөгөөд Н.Баттулгыг өөрийг нь залилах гэж байсныг ч бүрэн ойлгоогүй байсан. Иймд анхан шатны шүүхээс хэргийг хууль ёсны байх шаардлага хангаагүй, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг  ноцтой зөрчсөн алдаа зөрчлүүдийг засч залруулаагүй дээр дурдсан хууль бус шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан ба Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан гомдолдоо өөрчлөлт оруулах хүсэлтээ албан ёсоор бичгээр авчирсан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг тогтоох”, 4 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авлига өгсөн гэх хүн нэг бүрээс өөрөөс нь тайлбар бичүүлж авсан нь үндэслэлгүй. Энэ нь дээрх заалтыг зөрчсөн байна.  Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Энэ нь миний үйлчлүүлэгчид холбогдох 16 удаагийн давтан үйлдэл нь бүгд нэг бүрчлэн он, сар, өдөр, машины дугаар, гаргасан ачаа, оролцсон гаалийн байцаагчаараа эргэлзээгүй нотлогдох шаардлагатай гэж үзэж байна. Мөн хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчмыг зөрчсөн. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Гэтэл шүүх бүрэлдэхүүн эсрэгээрээ буюу ашиггүйгээр хүндрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд прокурорын бүрэн эрхийн талаар заасан. Энэ зүйлийн 2.23 дахь хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, мөрдөгч нь хууль зөрчиж оролцогчид хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй” гэж заасан. Прокурор энэ үүргээ ноцтой зөрчсөн. Энэ нь хэргийн оролцогч нарын хүсэлтийг удаа дараа татгалзсанаар нотлогдож байна. Татгалзсан хууль зүйн үндэслэлээ огт дурдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” гэж, 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасныг зөрчсөн. Мөн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал”-ыг нотолбол зохих байдлаар заасан байдаг. Иймд Б.Цэенд холбогдох үйлдлийг багцалж биш цаг хугацаагаар нь бүгдийг нарийвчлан тогтоох ёстой гэж үзэж байна. Мөн зүйлийн 1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг заавал тогтооно” гэж заасан. Б.Цэенийн 16 үйлдлийн улмаас хэдэн хүн хохирсон бэ, төр яаж хохирсон бэ, татварт хэдэн төгрөг тушаагдаагүй вэ гэх үйлдлийг огт тогтоогоогүй. Учир нь энэ хэрэгт 1 дүгээр сарын 14, 15-ны үйлдэл, мөн бусад байцаагч нарын үйлдэлд татварын дүгнэлт гарсан. Мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Б.Цэенийг прокурорын болон шүүхийн тогтоолд дурдахдаа зөвхөн Гэрэлт-Одын мэдүүлгээр яллаж байгаа юм. Мөн зүйлийн 8 дахь хэсэгт “Дараах мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж зааснаар ганц Гэрэлт-Одын мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй нь харагдаж байна. Мөн хуулийн 16.11 дүгээр зүйлд нотлох баримтаар тооцохгүй байх тухай заасан байна. Энэ хуулийг зөрчиж мэдүүлэг авсан, эрүү шүүлт тулгасан, тал бүрээс бүрэн бодитой шийдвэрлэхэд саад болохгүй гэсэн зарчмуудыг зөрчсөн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” бол, 39.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.3 дахь хэсэгт “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол”, 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт “шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан бол” гэж заасан заалтуудыг зөрчсөн бол давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ өдрөөс эхлэн бусдын батлан даалтад авч өгнө үү. Мөн 22 дугаар хавтаст хэргийн 105-110 дугаар хуудсанд байгаа түүний өмчлөлийн орон байрыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Шүүх бүрэлдэхүүн 5 дугаар хавтаст хэргийн 150 дугаар хуудсанд Гэрэлт-Одын утсанд хийсэн үзлэгт буюу тухайн өдөр хэн рүү хэрхэн хандаж байсныг анхаарч үзнэ үү. 1 дүгээр сарын 15-ны өдөр Гаалийн эрсдлийн удирдлагын дарга Баасанжав руу 35 мессэж бичсэн, 1 дүгээр сарын 15-ны өдөр зуучлагч Нарангэрэл, Анхцэцэг нартай хэрхэн харьцаж байсан, тухайн өдөр гаалийн талбайд бичиг баримтыг шалгаж, барааны үнэн зөв мэдүүлгийг шалгаж, үнэлгээ хийсэн Нямаа байцаагч руу удаа дараа мессэж бичиж, утсаар ярьж, мобайл банкаар мөнгө шилжүүлсэн үйлдэл байгаа зэргийг анхаарч үзнэ үү. Гэтэл тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан миний үйлчлүүлэгчийг шийтгэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Б.Цэенийг цагаатгаж өгнө үү...” гэв.

 

Ялтан Т.Мөнхчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдаж гомдол гаргаж байна.

Нийслэлийн прокурорын газраас: Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Цэентэй бүлэглэн иргэн Гэрэлт-Одын гаалийн бүрдүүлэлт хийсэн машинуудад зохих шалгалт хийлгэхгүй байх, дутуу мэдүүлсэн барааг илрүүлэх, нөхөн татвар төлүүлэхгүй байх, ачаатай машинуудыг гаалийн хяналтын талбайгаас хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгэхгүй хурдан гаргаж өгч байхаар урьдчилан амлаж өөрийн төрсөн хүү Эрхэсийн дансаар нийт 10 удаагийн үйлдлээр 12.500.000 төгрөгийг хээл хахууль авсан гэж,

Б.Цэен, Б.Оюунчимэг нартай бүлэглэн БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд боомтоор импортоор оруулж ирж гаальд мэдүүлж буй 84-37УБС, 47-38ХЭҮ улсын дугаартай ачааны машинуудын ачаанд гаалийн хяналт шалгалтыг зохих журмын дагуу хийлгэлгүй гаалийн хяналтын бүсээс гаргахаар урьдчилан амлаж, 2016 оны 1 дүгээр сарын 15-нд 3.000.000 төгрөгийн хээл хахууль авсан хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэрэгт холбогдох нотлох баримтад үндэслэхгүй яллах талыг баримтлан хандсан болно. Энэ талаар анхан шатны шүүхэд бичгээр мэдүүлэг гарган хэргийн материалд буй баримт нотолгоонд тулгуурлан тайлбарласан боловч шүүх огтхон ч анхаарч үзээгүй төдийгүй нотлох баримтад хууль зүйн үнэлэлт, дүгнэлт хийхгүй зөвхөн яллахыг гол зорилго болгон 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна.

Гаалийн ахлах байцаагч Цэен, Оюунчимэг нартай бүлэглэн хээл хахууль авсан асуудал байхгүй. Гаалийн бүрдүүлэлт хийдэг Гэрэлт-Од гэх хүнийг ч танихгүй. Намайг ийнхүү хахууль авах гэмт хэргийг хэзээ, хэрхэн, яаж удирдан зохион байгуулсан, дээр дурдсан хүмүүстэй гэмт хэрэг үйлдэхээр хэзээ, хэрхэн урьдчилан үгсэн тохиролцсон болохыг нотолсон ямар ч баримтгүйгээр уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцон хорих ял шийтгэж байгаа нь хуулийг дэндүү бүдүүлгээр зөрчиж, хүний эрх, эрх чөлөөг хууль бусаар хязгаарласан шийдвэр гаргасан болно.

Би Гэрэлт-Од гэх хүнийг огт танихгүй, тэр хүн ч намайг болон миний хүү Эрхэсийг танихгүй гэдгээ мэдүүлсэн. Гэрэлт-Одын ашиг сонирхлын үүднээс албаны эрх ашгаа урван хуулиар хориглосон ямар нэг үйлдэл хийгээгүй гэдгээ хэлмээр байна. Яллах дүгнэлтэд намайг юуг үндэслэж, Цэен, Оюунчимэг нартай бүлэглэж авлига авсан, авлигын хэргийг удирдан зохион байгуулсан, ачааг шалгахгүй гаргах талаар урьдчилан амалсан гэх мэтээр бичээд байгааг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл би хэргийн материалтай танилцаад Цэен, Оюунчимэг нартай хэрхэн, яаж үгсэн тохиролцож бүлэглэсэн, хэнийг гэмт хэрэг хийхэд нь яаж удирдан зохион байгуулсан, ачааг шалгахгүй гаалийн хяналтын бүсээс гаргах талаар хэнд, хэзээ ямар амлалт өгсөн болохыг тогтоосон ямар нэг баримт нотолгоо олж хараагүй. Хэргийн материалтай танилцахад гаалийн байцаагч Наранчимэг “Мөнхчулуун даргын машин гээд байхад яаж шалгаад байхав дээ” гэж хэн тэгж хэлсэн нь ч тодорхойгүй юм ярьсан байсан. Үүнийг огт ойлгоогүй, миний нэрийг худал ярьсан хүн байгаа бол хэн тэгж хэлснийг нэр зааж хэлмээр байна, үгүй бол Наранчимэг ямар учраас ийнхүү ярьсан болохоо тайлбарлаж хэлээсэй хэмээн шүүх хурлын үед мэдүүлэгтээ дурдсан. Наранчимэг шүүхийн хэлэлцүүлэгт “…тухайн үед орой болж харуй бүрий болсон хойно ачааг шалгахдаа хариуцлага алдаж дутуу шалгасан буруугаа хүлээж, мөрдөн байцаалтад үндэслэлгүй худал зүйл ярьж Мөнхчулуун даргын нэрийг барьсан” буруугаа хүлээн надаас уучлалт гуйж байсан. Цэен, Оюунчимэг нар ч ачаа шалгахгүй байх талаар намайг ямар нэг зүйл хэлээгүй талаар шүүхэд мэдүүлсэн ба Цэен, Мөнхбаяраас зээлсэн мөнгөө өгөхгүй удааснаас болоод түүнтэй харьцах боломжгүй болоод надаар дамжуулж өгөхөөр болж, миний хүү Эрхэсийн дансанд өр төлбөрийн мөнгө цувуулж хийсэн асуудлаа ярьсан нь гэрч Мөнхбаярын мэдүүлэг болон Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 181\ШШ2017\00404 дугаартай шүүхийн шийдвэрээр давхар нотлогдож байхад шүүх огт ойшоон үзэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Би Мөнхбаяр, Цэен нарын хоорондын төлбөр тооцоонд хутгалдсандаа хахууль авсан хэмээн хардагдан шалгагдаж ажил төрөл, нэр хүнд, эрүүл мэндээрээ хохирч байна. Миний хүү Эрхэсийн дансаар орж ирсэн мөнгө хахуулийн мөнгө биш, Мөнхбаяр, Цэен нарын хоорондын зээлсэн мөнгөний эргэн төлөлт байсан гэдэг нь сэжигтэн, яллагдагчаар татагдсан хүмүүсийн мэдүүлэг төдий зүйл бус гэрчийн мэдүүлэг болон тухайн үйл баримтыг хууль зүйн хүрээнд дүгнэсэн иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр, шийдвэрээр тогтоогдсон гэдгийг шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарахыг хүссэн боловч харамсалтай нь эдгээр баримтад шүүх огтхон ч үнэлэлт өгөөгүй орхисонд гомдолтой байна. Гэрээс хураан авсан мөнгө бол эхнэр, эхийнхээ зуслангийн байшинг зараад ойр зуурын наймаа хийдэг эргэлтийн мөнгө байсан талаар эхнэр Оюунцэцэг баримт нотолгоог нь гаргаж өгч буцаан олгохыг хүссэн хүсэлтийг гаргасан боловч мөрдөн байцаалтын турш шийдэж өгөөгүй. Гэтэл шүүх хураахаар шийдсэн нь бусдын өмчид хууль бусаар халдсан үйлдэл хэмээн үзэх үндэстэй. Эцэст нь хэлэхэд би хууль хэрэгжүүлэх талаар шаардлага тавьж ажиллаж байсан болохоос хууль тогтоомж зөрчих талаар зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж, удирдан чиглүүлсэн удаагүй тул хэрэгт авагдсан надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү...” гэв.

Ялтан Т.Мөнхчулуун түүний өмгөөлөгч Ц.Дарьжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдаж байна.

НЭГ. Анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцэхдээ шүүх хурлыг хууль бус аргаар явуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн талаар:

1. Т.Мөнхчулуунд холбогдох хэргийг тал бүрээс нь бодитой үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, түүний эрх зүйн байдалтай шууд хамааралтай, Гэрэлт-Од нь давтан үйлдлээр Т.Мөнхчулуунд хахууль өгсөн гэх хэргийг шийдвэрлэхдээ Гэрэлт-Одод холбогдох хэргийг шинээр сонгогдсон өмгөөлөгч хэргийн материалтай танилцах үндэслэлээр тусгаарласан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт “Зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэх, зөв шийдвэрлэхэд саад болохгүй бол уг хэргийг тусгаарлаж болно”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “хэд хэдэн этгээд гэмт хэргийг хамтран үйлдсэн ...хэргийг нэгтгэнэ” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэстэй.

2. Анхан шатны шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч нь ирээгүй болон өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах шаардлагатай үндэслэлээр хэргийг тусгаарлаж, түүнчлэн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргахад “биечлэн ирж хүсэлтээ өг” гэж ирүүлээд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, “Улсын Дээд шүүхийн шүүх хурал руу явахгүй шүү” хэмээн дарамталж, дээд шатны шүүхэд хүндэтгэлгүй хандаж, миний үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрхийг хамгаалах бололцоог алдагдуулсан зэрэг хууль бус арга ч хэрэглэсэн болно.

3. Анхан шатны шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг удаа дараа ноцтой зөрчин шүүх хурлыг явуулахаар улайрч байгаа нь тодорхой болсон тул шүүх бүрэлдэхүүн уг хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шийдвэрлэхэд өмгөөлөгч нарт эргэлзээ төрж, хуульд заасан эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч Т.Мөнхтуяа Шүүх бүрэлдэхүүнийг татгалзах” хүсэлт гаргахад дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу уг бүрэлдэхүүнд орж, татгалзагдчихаад байгаа хирнээ энэхүү хүсэлтийг шийдвэрлэн “хангахгүй орхиж” хуралдааныг үргэлжлүүлсэн. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт шүүх бүрэлдэхүүний олонхийг татгалзсан хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэх заалтыг буруу хэрэглэж хууль бус шийдвэр гаргасан болно.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 237 дугаар зүйлийн 237.2 дахь хэсэгт “шүүх хурал даргалагч ...хэргийг бүх талаас нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, үнэн байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээ авна” хэмээн заасныг зөрчин Гэрэлт-Одын хэргийг тусгаарласнаас болж түүнийг хуралд биечлэн байлцуулж асуулт тавих замаар мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлыг нэг мөр болгох боломжийг алдагдуулан Т.Мөнхчулууны эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт хийсэн болно. Тухайлбал: Шийтгэх тогтоолын 76 дугаар хуудасны дороос 3 дахь догол мөрөнд бичигдсэн “Л.Гэрэлт-Од 91912127 дугаараас миний 99123877 дугаар луу 84-37 УБС автомашиныг Гаалийн ерөнхий газрын зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулуун дарга мэдэж байгаа гэж хэлсэн” гэх Наранчимэгийн мэдүүлэг нь Гэрэлт-Одын мөрдөн байцаалтад өгсөн “Мөнхчулуун, Эрхэс нарыг танихгүй, Цэен эгч Эрхэс гэдэг хүний данс өгч мөнгө хийлгэснийг шилжүүлж байсан” гэх мэдүүлгүүдийн аль нь үнэн болохыг Гэрэлт-Одоос асууж нэг мөр болгох нь хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан. Түүнчлэн Наранчимэг 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Гаалийн байцаагч нар өмнө нь хоорондоо Гэрлээ чинь Мөнхчулуун даргын нэрийг бариад явж байна гээд ярьж байсан” гэж, шүүх хуралд өгсөн мэдүүлэгтээ “...би мөрдөн байцаалтад Мөнхчулуун даргын гээд байхад яаж шалгаад байхав дээ гэж худал хэлсэн, ажил тарах үе таарч харуй бүрий болсон болохоор дутуу шалгасан” гэж мэдүүлсэн мэдүүлгүүдийг шийтгэх тогтоолд дурдаагүй, тэдгээрт үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт “...шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр ...үнэлнэ” гэж заасныг зөрчин зөвхөн яллахыг зорьсон болно.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт, шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл ...шалтгааныг тодорхойлно” гэж заасныг зөрчин шүүх хурлын турш яригдсан Мөнхчулуунтай хамтарч гэмт хэрэг үйлдэх ямар нэг тохиролцоо байгаагүй талаарх Оюунчимэг, Цэен нарын мэдүүлэг, Мөнхчулуун даргынх гэхээр нь дутуу шалгаж гаргасан гэж худлаа ярьсандаа уучлалт гуйсан Наранчимэгийн мэдүүлэг, Цэенгийн Мөнхбаяраас зээлсэн мөнгөний тооцоо хийгдэхдээ Мөнхчулууны хүү Эрхэсийн дансанд Цэен Гэрэлт-Одоор дамжуулж хийсэн талаарх Цэен, Мөнхбаяр, Мөнхчулуун нарын мэдүүлэг, энэ үйл баримтыг тогтоон шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 181/шш2017/00404 дугаартай шийдвэр болон 10.500.000 төгрөгийг 2 хувааж Н.Мөнхбаярт төлсөн баримт, Мөнхчулууны гэрээс хураан авсан мөнгө түүний эхнэр Оюунцэцэг эхийнхээ зуслангийн байшинг зарж ганзагын наймаа хийдэг эргэлтийн мөнгө болохыг нотолсон баримтууд зэргийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ огт дурдаагүй, уг баримтуудад хууль зүйн ямар ч үнэлэлт дүгнэлт өгөлгүй орхигдуулсан.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэнийг нотлох хуулийн шаардлагатай. Гэтэл Мөнхчулууныг Цэен, Оюунчимэг нартай бүлэглэсэн, урьдчилан амалсан, удирдан зохион байгуулсан гэж үзэхдээ хэзээ, хаана, урьдчилан амалсан болох, гэмт хэргийг хэрхэн удирдан зохион байгуулалтад оруулсан болох зэрэг үйлдлүүд баримтаар нотлогдоогүй байхад шүүх Мөнхчулууныг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэж хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн болох нь Гэрэлт-Одын мэдүүлэг, түүний Хаан банк дахь дансны хуулга, Эрхэсийн Хаан банк дахь 5003811272 тоот дансны хуулга, гэрч Сумъяахүү, Н.Мөнхбаяр нарын мэдүүлэг зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй.

7. Хэргийн материалд цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нотлох баримтад хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийлгүй орхигдуулж,  гэрээс нь хураагдсан мөнгийг хахуулийн мөнгө байх магадлалтай хэмээн таамаглаж түүндээ үндэслэн Мөнхчулууныг хээл хахууль авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон ял оногдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт “Шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй” гэснийг зөрчсөн.

8. Мөнхчулууны хүү Эрхэсийн дансанд орсон мөнгө хээл хахуулийнх биш Цэен, Мөнхбаяр нарын өр зээлийн мөнгө байсан. Мөнхчулуунаас 5.000.000 төгрөг бэлнээр авч үлдэгдэлд нь хурдан удмын азаргыг нь авахаар тохирч байсан боловч гэр бүлийн хүн нь үүнийг хожим мэдээд зөвшөөрөхгүй мөнгөө ав гэж маргаан болсонтой холбоотой шүүхэд нэхэмжлэл гарган Мөнхчулуунаас зээлийн үлдэгдэл 10.500.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлүүлсэн үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байхад энэ асуудлыг хахуулийн гэмт хэрэг гэж дүгнэн Мөнхчулуунд ял оногдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй” гэж заасныг зөрчсөн зэрэг Т.Мөнхчулууны үйлдсэн гэх хэрэгтэй холбоотой нотлох баримтад хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийгээгүй, дээр дурдсан заалтуудыг зөрчсөн тул шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Хоёр. Т.Мөнхчулууныг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, удирдан зохион байгуулж, Гэрэлт-Одоос давтан үйлдлээр хээл хахууль авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, хээл хахууль авах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй талаар:

Яллах дүгнэлтийн холбогдсон хэргийн талаар Т.Мөнхчулуун нь Гаалийн тухай хууль тогтоомж зөрчсөн хууль бус үйл ажиллагааг хэрхэн яаж удирдан зохион байгуулсан, хэнтэй хэзээ, яаж үгсэн тохиролцсон талаар нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Гэтэл яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Мөнхчулуун нь гаалийн ахлах байцаагч Цэен, Оюунчимэг нартай бүлэглэн хээл хахууль өгөгч Гэрэлт-Одын ашиг сонирхлын үүднээс ачааны машинуудыг шалгахгүй гаалийн хяналтын бүсээс гаргахаар урьдчилан амлаж, удирдан зохион байгуулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.3, 36.3 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллагдах үндэстэй хэмээн бичсэн нь огт ойлгомжгүй байгаа болно. Нотлох баримтын талаар гэх хэсэгт 21 хуудас баримтад Мөнхчулуун гаалийн хяналтын талбайд биечлэн байж ачаатай  машиныг шалгахгүй гаргасан, татвар дутуу төлүүлсэн, ачаанд хяналт шалгалт хийлгүй хурдан, саадгүй гаргасан, хяналтын байцаагчийн хууль бус ажиллагааг дэмжээд байж байсан болон анхан шатны хяналт шалгалт хийж буй хүмүүст нөлөөлж гуйсан, ятгасан, үүрэг даалгавар өгсөн болохыг нотолсон баримт нэг ч алга. Түүнчлэн түүнээс хахууль аваад байгаа гэх Гэрэлт-Одын мэдүүлэгт “Мөнхчулуун дарга болон хүү Эрхэсийг нь танихгүй, Цэен эгчийн өгсөн дансанд хий гэсэн мөнгийг л хийж байсан, Мөнхчулуун дарга ачаатай машиныг шалгахгүй гаргах талаар ямар нэг зүйл хэлж байгаагүй гэж дурдагдсанаас үзвэл танихгүй хүнтэй үгсэн тохиролцоод түүний машиныг хяналтгүй гаргахаар урьдчилан амлаад, ашиг сонирхлын үүднээс холбогдох хууль тогтоомж хэрэгжүүлэхгүй байх ажиллагааг удирдан зохион байгуулаад байх ямар ч бодит боломжгүй зүйл гэдэг нь ойлгомжтой байна. Мөн Цэен, Оюунчимэг нартай Мөнхчулуун бүлэглэсэн гэх асуудлын тухайд ч тэдэнтэй хэзээ, хэрхэн, яаж урьдчилан тохиролцсон болон тэднийг яаж зохион байгуулсан талаар Цэен, Оюунчимэг нарын мэдүүлэг ямар нэг үг, өгүүлбэр байхгүй болно.” гэх мөн 84-37 УБС дугаартай машины ачааны татварыг дутуу мэдүүлсэн гэх баримт, 84-37 УБС, 47-38 ХЭҮ татварын зөрүүнд тавьсан Тагнуулын ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалт Гаалийн улсын байцаагчийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны 16/04, 16/05 дугаар актууд буюу Мөнхчулууны үүрэг өгч шалгуулсан хүмүүсийн акт, түүнийг үндэслэлтэй гэж үзсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 39 тоот дүгнэлт, “Мөнхчулуун даргынх гээд байхад яаж шалгаад байхав” гэсэн, шүүхийн хэлэлцүүлэгт “би машины ачааг дутуу шалган ажилдаа хайнга хандсандаа гэмшиж байна, Мөнхчулуун даргын ачаа гэж худал мэдүүлсэн” гэх Наранчимэгийн мэдүүлэг,

Д.Наранчимэг, Н.Мөнхбаяр, С.Оюунсүрэн, Л.Гэрэлт-Од, Н.Баттулга, З.Анхцэцэг, Б.Цэен нар юу ярьсан нь тодорхойгүй утасны дугаарын оролт гаралтын лавлагаа, гэрч Ш.Батчлуун, Г.Энхтөр, М.Нарангэрэл, З.Анхцэцэг, гэрч Г.Болорцэцэг, Г.Батмягмар, Б.Отгонсэлэнгэ, С.Лхагвадорж, нарын Мөнхчулуутай ямар нэг холбоогүй гэх мэдүүлгүүд, гэрч Н.Мөнхбаярын Цэенд зээлүүлсэн мөнгөө авч чадахгүй удсантай холбоотойгоор Мөнхчулуунд хэлж түүнийг Цэенийн өрийг төлөөд дараа нь Цэенийн цувуулж өгнө гээд байгаа мөнгийг ав гэж хэлсэн тухай болон Мөнхчулууны хурдан удмын азаргыг нь авахаар тохирч байсан гэх мэдүүлэг, Цэенээс Мөнхбаярт өгөх 15.500.000 төгрөгийг Гэрэлт-Одоор дамжуулан Мөнхчулууны хүү Эрхэсийн дансанд хийсэн болох нь Цэен, Мөнхчулуун, гэрч Мөнхбаяр нарын мэдүүлэг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр зэргээр нотлогдож буй мөнгө шилжүүлсэн Эрхэсийн болон Гэрэлт-Одын дансны хуулга, Мөнхчулууны гар утас болон компьютерт үзлэг хийхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй тухай тэмдэглэл зэрэг баримтууд нь Мөнхчулууныг бусадтай урьдаас үгсэн тохиролцож, хээл хахуулийн гэмт хэрэг удирдан зохион байгуулсан, хээл хахууль авсан болохыг нотолж чадахгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт “хээл хахууль авах” гэмт хэргийн бүрэлдэхүүн буюу үндсэн шинжийг хуульчлахдаа “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан” байхаар заасан. Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад хээл хахууль авах гэмт хэргийн объектив талын зайлшгүй байх шинж болох албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг Мөнхчулуун ямар үйлдлээр хийж уг гэмт хэргийн объект болох албаны эрх ашигт халдсан болох нь нотлогдоогүй өөрөөр хэлбэл яллаж байгаа хэргийн объектив талын шинж тогтоогдоогүй. Т.Мөнхчулуун гэмт хэргийг яаж удирдан зохион байгуулсан, ямар ямар үйлдлээр хэнтэй хэрхэн үгсэн тохиролцсоныг тодорхой баримтаар нотолж нэг бүрчлэн дурдаж заахгүйгээр ял шийтгэл оногдуулсан нь хэт яллах талыг баримтлан хандсаныг харуулж байна.

Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “...гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заасан тул дээр дурдсанчлан Мөнхчулуун гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй, хэнд ямар амлалт яаж өгсөн, хэргийг яаж удирдан зохион байгуулсан нь баримтаар нотлогдоогүй байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 болон 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэх заалт болон мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал үүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимд үндэслэн мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасныг баримтлан Мөнхчулуунд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно уу…” гэв.

 

Ялтан И.Наранцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж харамсаж байна. Миний 87 настай, бусдын асрамжид, хэвтрийн дэглэмд байдаг эх болон бага насны буюу 1 настай охин Э.Гэгээннарангийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж, шүүхийн тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэв.

 

Ялтан Д.Мөнхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2014 онд Төв аймгийн Баянжаргалан сумын Өлзийтын гацаа гэдэг газарт чацаргана тариалахаар 10 га газар эзэмших, ашиглах зөвшөөрөл авч ах Ц.Алтанцолын хамт 3 жил хамтарч ажилласан. Энэ 3 жилийн хугацаанд чацаргана тариалалт, услалтын систем шаардлага хангахгүй болж, мөн усны нөөц сав нэмж авах шаардлагатай болсон тул ахын танил болох П.Эрдэнэбаяраас 3.000.000 төгрөгөөр усны нөөц сав худалдаж авахаар тохиролцсон. Ингээд 2016 оны 3 дугаар сарын 18-нд Замын-Үүдэд П.Эрдэнэбаярынд ахын хамт өөрийн 21-78 УБН дугаарын автомашинаар очсон. Тухайн үед П.Эрдэнэбаяр бид 3 Эрээн рүү хамт явахаар тохирсон байсан боловч тэрээр ажил гарсан гээд явахаа больсон тул машинаа тэднийд үлдээгээд ах бид 2 хилээр гарсан. Эрээнд очоод услалтын системээ 10 хоногийн дараа авахаар захиалж, урьдчилгаанд 440 юань өгсөн. П.Эрдэнэбаярт 10 хоногийн дараа захиалсан барааг аваад араас явуулаарай гэж урьдчилгаа төлсөн баримт, авах барааны жагсаалт, уг газрын хаягыг 6.500.000 төгрөг 1100 юанийн хамт үлдээгээд, машинаа авч буцсан. 6.500.000 төгрөгийн 3.000.000 төгрөг нь авах байсан ёмкостний үнэ, 2.800.000 төгрөг нь захиалан авсан барааны үнэ 7000 юанийг худалдан авч, барааг авах, үлдсэн мөнгөний 200.000 төгрөг нь гаалийн татвар, 500.000 төгрөг нь тээврийн зардал байсан бөгөөд 1100 юань нь ахын авто машины сэлбэг болон Д.Эрдэнэбаярын Эрээн орох зардал гэж үлдээсэн билээ. Гэтэл П.Эрдэнэбаярыг “Монполимет” ХХК-ийн хашаанд хадгалуулсан гэх усны савыг авч өгөхөөр хотод ирсэн үед эхнэр нь энэ хэрэгт холбогдон, уг мөнгийг хураагдсан талаар сонсож, иргэний нэхэмжлэгчийн хувиар дээрх асуудлаар Авлигатай тэмцэх газарт тайлбар мэдүүлэг гаргасан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар “өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх шаардлага тавьсан иргэн” гэж ойлгож, энэ мөнгөний талаархи баримтууд болох 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр улсын хил гарсан, орсон тухай өөрийн гадаад паспортын хуулбар, чацаргана тариалсан талбайн болон өөрийн компанийн холбогдох бичиг баримтууд, услалтын систем захиалсан бичиг, урьдчилгаа юань төлсөн баримт, П.Эрдэнэбаярын усны нөөц савны үнэ 3.000.000 төгрөг хүлээн авсан баримт, усны савны зураг, савыг хүлээн авсан баримт, дээрх мөнгөний эх үүсвэр болох дүү Д.Алтансарнайтай хамтран эзэмшдэг данснаасаа авсан 5000 ам.доллорын баримт зэргийг гарган өгч энэ талаар тайлбар, мэдүүлэг өгсөн. П.Эрдэнэбаяр бидний хооронд болсон наймааны асуудал нь түүний эхнэр И.Наранцэцэгийн үйлдсэн гэх авилгын хэрэгтэй ямар ч холбоогүй, энэ талаар мэдэхгүй, П.Эрдэнэбаяр энэ тухай гэрчилсэн байхад мөрдөн байцаагч болон прокурор бидний энэ байдлыг шалгаж, гаргасан баримтуудыг нягтлан үзээгүй атлаа намайг худал мэдүүлэг гаргасан гэх сэжиг, таамаглалаар яллаж, шүүх ял шийтгэсэн нь үндэслэлгүй, намайг хэлмэгдүүлсэн явдал болсонд би маш их гомдолтой байна. И.Наранцэцэгийн авлига авсан, өгсөн хэргийн учрыг ойлгож, мэдсэн, П.Эрдэнэбаярын эхнэрийг бусдаас энэ хэмжээний мөнгөн дүнтэй авлига авсан, мөнгөний дүн болон юань адил учраас биднийг худал мэдүүлэг өгсөн гэж шалгаад байгаа юм гэж ойлгож, явсан маань буруу байсан байна. И.Наранцэцэгийн бусдаас авлига авсан энэ хэргийн талаар юу ч мэдэхгүй, ямар ч ойлголтгүй би, уг хэргийн талаар мэдэх гэрч болчихсон байгааг одоо хүртэл ойлгохгүй л явна. Энэ хугацаанд П.Эрдэнэбаяр нь дээрх мөнгөнөөс 3.500.000 төгрөгийг төлж барагдуулсан ба бид усны өөр ёмкость худалдан авсан тул уг мөнгийг И.Наранцэцэг эсвэл мөнгийг хүлээж авсан П.Эрдэнэбаяр хариуцах ёстой гэж бодож байна. Гол нь би эдгээр хүмүүсээс хохирлоо гаргуулж авмаар байгаа юм. Би иргэн хүний хувиар өөрийн хохирлоо буруутай этгээдээс гаргуулах чин хүсэлтэй болохоос авилгын энэ хэрэгт огтоос хамааралгүй. Хэдийгээр би хуулийг нарийн сайн мэдэхгүй ч гэсэн миний асуудлыг иргэний нэхэмжлэгчийн хувиар шалгаж, хохирлыг маань гаргуулах юм уу, гаргуулах үндэсгүй юм уу гэдгийг шүүх тогтооно гэж ойлгож явсан. Иймд бусадтай хийсэн арилжаа наймааны хохирлоо гаргуулж, нэхэмжлэх гэсэн байтал эрүүгийн гэмт хэрэгтэн болсон байдлыг хууль шүүхийн шудрага ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.

 

Ялтан Ц.Алтанцол давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ц.Алтанцол би 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан хэрэгт сэжигтнээр татагдсан И.Наранцэцэгийн ар гэр болох П.Эрдэнэбаяртай өмгөөллийн тухай гэрээ байгуулан хэрэгт өмгөөлөгчөөр оролцон, түүнтэй хорих 461 дүгээр ангид очиж уулзахад И.Наранцэцэг Эрээнээс бараа захиж нөхөр П.Эрдэнэбаярт дүү Д.Мөнхбаяр, бидний үлдээсэн 6.500.000 төгрөгийн зарим болох 4.500.000 төгрөг, 1100 юань хэрэгт хураагдсан болохыг мэдэж, өөрөө болон Д.Мөнхбаярыг энэ хэрэгт эд хөрөнгийн эрх, ашиг хөндөгдсөн тухай иргэний нэхэмжлэгчийн хувиар тайлбар, мэдүүлэг гаргасныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.3 дахь хэсэгт “доорх хүмүүсийг гэрчээр байцааж болохгүй” 45.3.1 дэх хэсэгт “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ.” гэсэн, “өмгөөлөх үүргээ гүйцэтгэж байх явцад тухайн хэргийн байдлыг мэдэх болсон өмгөөлөгч” намайг болон Д.Мөнхбаярыг “Гэрч” гэж буруу тодорхойлон, гаргасан тайлбар, мэдүүлгийг сэжиг, таамаглалаар зориуд худал мэдүүлэг гаргасан гэж, мөн намайг зохион байгуулсан гэж үндэслэлгүй буруутган, И.Наранцэцэгийн өмгөөлөгчөөр оролцуулахгүй гэж, мөрдөн байцаагч болон прокурор хөндлөнгөөс хууль зөрчин өмгөөллийн ажиллагаанд оролцон, үндэслэлгүйгээр удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэсэн буюу сэжигтэн, яллагдагчаар татсан, яллаж байсныг анхан шатны шүүх тогтоолдоо үндэс болгон дүгнэж, үндэслэлгүй яллаж, ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. П.Эрдэнэбаяр бидний хооронд 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хийсэн “хэлцэл”, услалтын системын эд зүйлс захиалсан тооцооны хуудас, гэрэл зургууд, урьдчилгаа төлсөн баримтууд, гэрээс хураасан мөнгөн дэвсгэртүүд, Ц.Алтанцол миний болон дүү Д.Мөнхбаярын улсын хилээр орсон гарсан тэмдэглэгээ, гэрээс нь хураасан мөнгийг нөхөр П.Эрдэнэбаярын мөнгө болохыг мэдүүлсэн И.Наранцэцэгийн мэдүүлэг болон гэрч П.Эрдэнэбаярын удаа дараагийн мэдүүлэг, мөнгөний шилжүүлэг, өмгөөллийн гэрээ зэрэг нь хэрэгт байгаа ба энэ баримтуудаар бидний тайлбар мэдүүлэг үнэн болох нь тогтоогдож байгаа юм. Бидний тайлбар, мэдүүлгийн агуулга нь хэргийн холбогдогч И.Наранцэцэгийн үйлдэл, гэм буруутай эсэх талаар, холбогдсон авлигын хэргийн талаар гэрчилж, мэдүүлсэн гэх ойлголт биш бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн “гэрч зориуд худал мэдүүлэх” гэх бүрэлдэхүүн, шинжид хамаарахгүй, харин эд хөрөнгийн эрх хөндөгдсөн тухай иргэний нэхэмжлэгчийн зүгээс гаргасан тайлбар мэдүүлэг гэж үзэж болно. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “гүйцэтгэх ажиллагаагаар тогтоосон баримт нотолгоо” надад холбогдох хэргийг нотлож байгаа мэт дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд гаалийн авлигын хэргийн талаарх хийсэн гүйцэтгэх ажиллагаа бидэнд хамаарахгүйгээс гадна И.Наранцэцэгт 1100 юань болон 4.500.000 төгрөг авлига өгсөн гэх гомдол, мэдээлэл энэ хэрэгт шалгагдаагүй юм. Иймд хэргийн нотолгоо, баримтуудад хуулийн дагуу үнэлэлт, дүгнэлт өгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Ялтан И.Наранцэцэг, Д.Мөнхбаяр, Ц.Алтанцол нарын өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Шүүхээс И.Наранцэцэгт ял шийтгэл оногдуулахдаа эрх зүйн байдлыг нь дордуулж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь И.Наранцэцэг нь анх удаа хүнд гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр төрсөн бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой юм. 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 244 тоот анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт (111-р хуудасны 12-р мөр) шүүгдэгч нарт холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэж мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байх хугацаанд И.Наранцэцэг, Б.Оюунчимэг нар тус тус хүүхэд үрчлэн авсан байгааг анхаарах нь зүйтэй гэжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11 дэх хэсэгт “гэр бүлийн гишүүн” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн эхнэр, нөхөр, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, тэдэнтэй хамт амьдарч байгаа бусад төрөл, садангийн хүнийг, мөн хуулийн 5.1.12 дахь хэсэгт “үр хүүхэд” гэж төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, ач, зээ, гуч, жичийг хэлнэ гэж заажээ. Иймд И.Наранцэцэгт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү.

2. Миний үйлчлүүлэгч Ц.Алтанцол Д.Мөнхбаяр нарт ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь энэ гэмт хэрэг гарахад ямар нэгэн оролцоогүй зөвхөн И.Наранцэцэгийн нөхөр П.Эрдэнэбаярт усалгааны тоног төхөөрөмж болон машины сэлбэг захиалж мөнгөө үлдээсэн байдаг. Энэ мөнгө нь гэмт хэрэгт ямар нэгэн холбогдолтой мөнгө биш. Зөвхөн усны сав, машины сэлбэг авахаар үлдээсэн мөнгө гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар бүрэн нотлогддог. Иймд Ц.Алтанцол,  Д.Мөнхбаяр нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан ба анхан шатны шүүх хуралдаанд И.Наранцэцэгт оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай орсон. Хэрэг 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу давж заалдах гомдол гаргасан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар эрх зүйн байдал нь дээрдэхээр байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцож гэм буруугаа хүлээн зөвшөөрснөө илэрхийллээ. И.Наранцэцэг хохирлоо бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өндөр насны эх, хүүхэдтэйгээ амьдардаг зэрэг байдлыг харгалзан үзэж хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд тухайн гэмт хэрэг сонгох санкцитай байх тул И.Наранцэцэгт хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Д.Мөнхбаяр, Ц.Алтанцол нарын хувьд гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байх тул тэдний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү …” гэв.

 

Ялтан М.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие энэ шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж байгаа болно. Би эх, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг ба эх маань 70 настай тэтгэвэрт, хүүхдээ хараад гэрт байдаг, охин минь 3 дугаар ангид сурдаг 10 настай, бага хүү минь 3 настай. Миний бие нойр булчирхай, бөөрний архаг үрэвсэлтэй, одоо биеийн байдал муу, даралт ихсэн хоол шингэхгүй хэвлий орчим байнга хатган өвдөх болсон. Иймд миний хувийн байдал, эрүүл мэндийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Ялтан М.Энхтүвшингийн өмгөөлөгч О.Баяраа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Цэен нарт холбогдох хэргийн шүүн таслах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй, шүүх зөвхөн яллах талыг барьж оролцогчдын эрх ашгийг үл хүндэтгэсэн байдалтай шийдвэр гаргалаа. Анхан шатны шүүгч нар дээрээс даалгавар авсан байдалтай, шүүгдэгч болон өмгөөлөгч нарын хэлж ярьж мэдүүлсэн зүйлд анхаарал хандуулаагүй, үйлдсэн хэргүүдийн талаар бодитой шинжлэн судалж,  үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгч чадсангүй. Иймд хэргийг нягтлан хянаж, хуулийн дагуу үнэн зөв шийдвэр гаргана уу гэсэн гомдол гаргасан ба шийтгэх тогтоолд М.Энхтүвшингөөс гаргуулахаар заасан 1.550.000 төгрөгийг зохих дансанд тушаасан байгаа. Түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй, хуулийн ашигтай хувилбарыг хэрэглэх үүднээс түүнд холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна. Гэм буруугийн хувьд ямар нэг маргаан байхгүй. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авах гэсэн заалтыг хэрэглэх нь зүйтэй байна...” гэв.

 

Ялтан М.Энхтүвшингийн өмгөөлөгч Б.Баасанцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Баяраа өмгөөлөгчтэй санал нэг байна...” гэв.

 

Ялтан Э.Наранбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Дөлгөөн комиссор өөрөөсөө гадна 3-4 хүний хамтаар ус уулгалгүй 9 цаг тасралтгүй байцааж И.Наранцэцэг, М.Энхтүвшин нарт “авлига өгсөн гэж хэл” хэмээн тулгаж, авлига өгөөгүй гэдгээ хэлэхээр манай байгууллагыг басаж байна уу, шүүхэд нөлөөлж чамайг шоронд хатааж чадна шүү, зүгээр хэрэг хүлээгээд яв, бид албан тушаалтан руу чиглэж байгаа” гэж айлган дарамталж И.Наранцэцэгт 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 500.000 төгрөг өгсөн, 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 500.000 төгрөг өгсөн, М.Энхтүвшинд 2016 оны 3 дугаар сарын 1-ний  өдөр 500.000 төгрөг өгсөн гэж хүчээр бичүүлж авсан. Би урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй тул хоригдохоос маш их айж өөрийн гараар тайлбар бичиж өгсөн. Үүний дараа Батжаргал байцаагчид 2.000.000 төгрөг өгсөн гэж, Булганд барилгын материалын татвар 2.000.000-3.000.000 төгрөг болдог, яагаад 2.000.000 төгрөг вэ гэхэд тэгвэл 500.000 төгрөг гэж бич гээд бичүүлсэн. Би энэ талаараа Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурор, хяналтын прокурорт удаа дараа гомдол гаргаж байсан боловч шалгаж үзээгүй. Монгол Улсын Үндсэн хуульд заасан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх мөн Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн байхад шалгаж тогтоож өгөөгүй байгаа нь хэт нэг талыг барьж байсан нь харагдаж байна. Мөн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 41-42 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгслээр орж ирсэн ачаа бараанд бүрдүүлэлт хийж ахлах байцаагч И.Наранцэцэгийн албан өрөөнд 500.000 төгрөгийг өгсөн гэх тайлбарыг айлган сүрдүүлж, эрүүдэн шүүж авсан нь харагдаж байна. Учир нь би энэ өдөр 41-42 ДГО машины бүрдүүлэлт огт хийгээгүй. И.Наранцэцэг байцаагчийн өрөөнд орох нь байтугай Монгол Улсын хил, гааль дээр очоогүй, гэртээ өнжсөн. Намайг хил дээр очоогүй гэдгийг Хилийн цэргийн камер болон гаалийн камераар тогтоож болно. Мөн хяналт шалгалт хийсэн гаалийн байцаагч Баяржаргал, Э.Наранбатыг танина гэхдээ Наранбат энэ машин буюу 41-42 ДГО дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шалгуулаагүй гэх гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлсэн байна.

2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 06-56 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслээр орж ирсэн “Анхлан аз” компанийн ачаанд найз Д.Гансүхийн хүсэлтээр бүрдүүлэлтийг нь хийсэн бөгөөд ачаа барааг бүрэн мэдүүлэхэд гаалийн татвар нь 3.000.000 орчим төгрөг  болох байсан тул Батжаргал байцаагчийн өрөөнд орж 2.000.000 төгрөг тушаагаад гаалиар гармаар байна гэхэд Батжаргал байцаагч болохгүй, ажилчиддаа үүрэг даалгавар өгсөн шалгалт их байгаа гээд татгалзсан. Бид 2-ын дунд авлигын асуудал яригдаагүй гаалиар зохих журмын дагуу гарсан юм. Авлигатай тэмцэх газрын дарамт шахалтанд бичиж өгсөн тайлбараас өөр байцаалт болгон дээрээ авлига өгөөгүй гэдгээ мэдүүлсэн байгаа.

2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр орж ирсэн ачаа бараанд гаалийн бүрдүүлэлт хийж гаалиар гаргасан нь үнэн бөгөөд ачааны эзэнг 2.000.000 төгрөг авч, 2.000.000 орчим төгрөг тушаасан. 2.200.000 төгрөг Наранбатад өгсөн гэж мушгисаныг гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. Би 2.200.000 төгрөг Түмэннасангаас аваад гаалийн татвар 2.000.000 орчим төгрөг тушаасан. М.Энхтүвшин байцаагчид хувиасаа 500.000 төгрөгийг өгсөн тайлбараас өөрөөр байцаалт бүрт авлига өгөөгүй гэдгээ мэдүүлсэн. 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийгээгүй, энэ ачааны гаалийн татвар тээврийн мөнгийг дансандаа оруулж гаргасан юм. Энэ нь банзан дээр зээл авахад орлого тодорхойлох арга болдог тул найз Гансүхээс гуйж дансандаа хийлгэсэн юм. Надад Оюунчимэг байцаагчид бичиг өгч байгаа зураг үзүүлж авлига өгсөн байна гэж тулгасан. Би авлига өгөөгүй гэдгээ анхнаасаа хэлж байхад яагаад 500.000 төгрөг өгсөн гэж яллах дүгнэлт үйлдсэнийг ойлгохгүй байна. Хэрэв намайг гэм буруутайд тооцож байгаа бол надад холбогдсон 5 үйлдэл дээр “Дамба” ХХК-иас бусад аж ахуйн нэгж дээр миний итгэмжлэл байхгүй, би эдгээр компанид ямар ч хамааралгүй гэдэг нь компанийн захирал ачааны эзнээс авсан мэдүүлэг дээр Э.Наранбатыг огт танихгүй гэсэн байхад 3 жил 7 сарын хорих ял оногдуулсанд гомдолтой байгаа тул энэ байдлыг тогтоож надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Э.Наранбатын өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан Э.Наранбатыг Авлигатай тэмцэх газраас 5 үйлдлээр буруутгаж улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаах ажиллагаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчин сэжигтэн, яллагдагч нарын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай оролцсон боловч өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авалгүй гэм буруутайд тооцсон нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Шүүхийн хэлэлцүүлэгт ялтан нар мөрдөн байцаалтын ажиллагаанд тэдний эрх хэрхэн зөрчигдсөн талаар мэдүүлдэг бөгөөд миний үйлчлүүлэгч Э.Наранбатаар хүчээр тайлбар гаргуулан тэр тайлбараар тодорхой нэр бүхий гаалийн байцаагч нарыг буруутгаж, мөн өөрийнх нь эсрэг ашиглаж гэмт хэрэгтэн болгосон. Улсын яллагчаас буруутгаж байгаа 5 үйлдлээс 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 41-42 ДГО улсын дугаартай автомашиныг гаргаагүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаар өөр хүн гаргасан болох нь нотлогдож байхад шүүх анхаарч үзээгүй. 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ДГО 12-65 улсын дугаартай автомашиныг гаалийн байцаагч Оюунчимэгт 500.000 төгрөг өгч гаргасан гэж буруутгадаг боловч энэ өдөр гаалиар машин гаргаагүй болох нь нотлогддог. Ялтан Э.Наранбатаар тайлбар хүчээр бичүүлж авсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт нь олон хүнийг хэрэгт холбогдуулан мөн өөрийнх нь эсрэг ашиглагдаж байгаад туйлын харамсаж байгаа бөгөөд уг хэргийн үнэнийг шүүх тогтоож чадна гэж итгэж байсан итгэл нь талаар болсон. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг “Хэнд ч боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй”, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг “...мөрдөн байцаагч ...нь сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно”, 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэг “Сэжигтнээс мэдүүлэг өгөхийг шаардах, түүнтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлохыг хориглоно”, 82 дугаар зүйлийн 82.3 дахь хэсэг “Яллагдагчаас мэдүүлэг өгөхийг шаардах, түүнтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, нэр төрийг нь гутаан доромжлохийг хориглоно”, 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэг “Нотлох баримтыг цуглуулахдаа иргэний амь нас, эрүүл мэндэд аюултай, эсвэл тэдний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бус, хэрцгий харьцах, айлган сүрдүүлэх, мэдүүлэг, тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно” гэж хуульчлан заасан байхад уг хэргийн хувьд миний үйлчлүүлэгчийг хүчээр дарамтлан тайлбар бичгийг гаргуулсан байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг “...Мөрдөн байцаагч, прокурор, шүүх байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэснийг, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг “Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ”, 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэг “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж хуульчлан заасан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх миний үйлчлүүлэгчийн гэм буруугийн талаар гэм буруутай хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзвэл шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулинд заасны дагуу ашигтайгаар шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.

 

Ялтан Б.Наранбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Замын-Үүдийн гаалийн байцаагч нарын авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож байгаа нь үндэслэлгүй, нотлох баримтгүй байхад 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэргийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Батболд, Жаргалбаатар нар дарамтлан тулгаж, хөтөлж мэдүүлэг авсан. Намайг 64-38 ДУА дугаартай машиныг гаалиар гаргахдаа хахууль өгсөн гэж буруутгаж яллах дүгнэлт үйлдэхдээ иргэн Мөнхзаяагийн холбогдсон 49-60 дугаартай автомашиныг андуурч холбосон. Гаалийн байцаагч Одончимэгт тракторын өр болох 1.000.000 төгрөгийг авлига гэж байгааг, гаалийн байцаагч Батжаргалд ямар ч мөнгө өгөөгүй байхад хэний мөнгө нь мэдэгдэхгүй 500.000 төгрөгийг зээл өгсөн гэж хэлвэл батлан даалтад гаргана гэж худал мэдүүлэг өгүүлсэн. Иймд дан ганц яллах талыг барьж ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байгаа тул үнэн зөвөөр шийдэж өгнө үү...”  гэв.

 

Ялтан Б.Наранбатын өмгөөлөгч Х.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Наранбат нь давтан үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд үүнийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хурлаар Б.Наранбатыг Б.Оюунчимэгт 1.000.000 төгрөг өгсөн. Н.Батжаргалд 500.000 төгрөг өгсөн гэдэг үндэслэлээр ял оноосон. Б.Оюунчимэгт өгсөн мөнгө нь сүлжээний эрүүл мэндийн бүтээгдэхүүний үнэ. Энэ нь хавтаст хэрэгт өгсөн Б.Наранбатын уг байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөр хийгдэж байсан дансны хуулга, зэргээс харагддаг. Иймээс Б.Оюунчимэгт хахууль өгсөн зүйлгүй. Байцаагч Н.Батжаргалд 500.000 төгрөг өгсөн гэдэг боловч хорьж цагдан “мөнгө өгсөн гэж хэлбэл даалтад гаргана” гэж дарамталж байцаалт, мэдүүлэг авсан. Хийсэн дүрс бичлэг нь шинжээчийн дүгнэлтээр шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймд шинэ хуулинд нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Ялтан Б.Наранбатын өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Наранбат 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-с орж ирсэн 49-60 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Их даян бүүвэй” ХХК-ийн 65.130 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ гаалийн улсын байцаагч Б.Оюунчимэгт 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэж өрөөсгөлөөр дүгнэж өөрөөр хэлбэл яллах талаас нь дүгнэж хэт нэг талыг барьж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт бичиг болох сүлжээний бүтээгдэхүүний борлуулалтын мөнгийг өгсөн баримтыг үгүйсгэж, хэргийн цагаатгах талын нотлох баримтыг үнэлэхгүй байгаа нь шүүх хууль хэрэглээ болон нотлох баримтыг цагаатгах болон нотлох баримтыг үнэлэхгүй алдаа гаргасан гэж үзэж байна. 1.000.000 төгрөгийн талаар Оюунчимэг, Наранбат нар бүгд адил мэдүүлэг өгсөн, сүлжээний барааны борлуулалтын мөнгө болох нь бусад баримтаар тогтоогдсон гэж үзэж байна. Н.Батжаргалд 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 500.000 төгрөгийн хахууль өгсөн гэж ял халдаасан. Энэ 500.000 төгрөгийг Наранбат өгөөгүй Батжаргал аваагүй гэж мэдүүлсэн. Харин Наранбатыг мөрдөн байцаалтад хуурч мэхлэн 500.000 төгрөг зээлсэн гэж мэдүүлэг өгүүлсэн байдаг. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хориглосон заалттай. Үүнийг нотлох боломж муутай ч яллагдагч шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг гаргах, гэм буруугаа нотлох үүрэггүй байтал өгсөн мэдүүлгийг шүүх дан ганц нотлох баримт болгон ял халдаасан. Гэтэл бусад нотолгоо баримтаар гэмт хэргийг нотлоогүйгээр камерын бичлэгт өрөөнд нь орж нөүтбүүкийг нь үзээд гарч байгаа Наранбатын үйлдлийг гүйцэтгэх ажиллагааны журмаар авагдсан нотлох баримт гэж байгаа ч мөнгө өгч байгаа үйлдэл тогтоогддоггүй. Б.Наранбатад ял халдааж шийдвэрлэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэнэ үү...” гэв.

 

Ялтан Р.Мөнхзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь 2016 оны 1 сарын 11-ний өдөр “Аз буяны цээл” ХХК-ийн ачаанд гаалийн бүрдүүлэлт хийсэн бөгөөд Оюунчимэг гаалийн улсын байцаагчид 100.000 төгрөг өгсөн. Хэрэв өгөөгүй бол манай ачаа хилээс гарахгүй хэд хоног саатан зогсох болно энэ нь компанид маш алдагдалтай байдаг. Урьд нь би Оюунчимэг байцаагчаас зөвшөөрөл авахад зөрчлийн байцаагч дуудан дахин шалгуулах зэргээр олон хоног саатуулж байсан юм. Гэрчээр мэдүүлэг өгсөн Сэлэнгэ байцаагчийг би их гайхаж байна. Тэрээр намайг Оюунчимэг байцаагчтай үгсэн  тохирсон, зөрүүтэй мэдүүлсэн гэх зэргээр хэлсэн байна. Тийм зүйл огт байхгүй “Аз буяны цээл” ХХК нь нэг ч удаа гаальд зөрүүтэй мэдүүлж байгаагүй одоо ч ачаа нь явж байгаа. Мөн хяналтын байцаагч шалгаж дуусаад зөвшөөрөл олгож баталгаажуулаад дараа нь гаалийн улсын байцаагчаас гарах зөвшөөрөл авдаг. Тэгэхээр Сэлэнгэ байцаагчийн мэдүүлэг нотлогдохгүй байгаа юм. Мөн гаалийн улсын байцаагчид бүрдүүлэлт дууссан хойно дахин бүрдүүлэлт рүү буцаах эрх ганц түүнд л байдаг. Энэ нь хясан боогдуулах гол арга нь болдог. Мөн 2016 оны 3 дугаар сарын 21-нд 27-24 ДГО дугаартай машинд огт бүрдүүлэлт хийгээгүй. Энэ ачаа “Ууган ананд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ганбат юм. Үүнийг нотлох баримт байгаа. Би зүгээр зуучилж өгсөн нь үнэн. Ганбат дараа нь авлигатай тэмцэх газраас намайг дуудаад байна гээд би аргалчихъя гэсэн. Би ийм хүнд хэрэгт орж байна гэж огт бодоогүй. Энэ нь миний буруу байсан гэдгээ одоо ойлгож байна. Тухайн үед Ганбат япон явах гээд визнд бичиг баримтаа өгсөн надаа туслаач гэж хэлсэн. Би ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань ажилгүй 0-15 насны хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Том охин маань миний асрамжинд байдаг, талийгаач эгчийн охин, би ХААН банкинд ипотекийн 45.000.000, капитрон банкинд 15.000.000 төгрөгийн өртэй байгаа. Миний эрх зүйн байдал дээрдэнэ гэж үзвэл шинэ Эрүүгийн хуулиар, дордохоор бол нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Ялтан Р.Мөнхзаяагийн өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийн шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн төдийгүй хэрэгт авагдсан нотлох баримтад бодитой дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.Мөнхзаяагийн хувьд хэрэгт шалгагдаж эхлэхдээ л Гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэгийг танихгүй, түүнд хээл хахууль өгөөгүй гэх мэдүүлгийг өгсөн. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Сэлэнгийн мэдүүлгийг үндэслэн түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн. Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т зааснаар ..."гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой хоорондоо тохирч байгаа эсэх, “мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т ..."гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэж заасан байна. Гэтэл гэрч Б.Сэлэнгэ нь удирдлагын өгсөн үүрэг даалгаврын дагуу үүрэгт ажлаа хэрэгжүүлээгүй мэтээр мэдүүлэг өгсөн байдаг. Гэрч Б.Сэлэнгэ нь шүүгдэгч Р.Мөнхзаяаг гаалийн ахлах байцаагч Б.Оюунчимэгт хээл, хахууль өгсөн талаар мэдүүлсэн зүйл байхгүй байхад ямар нотлох баримтыг үндэслэн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж ял шийтгэсэн эсэх нь тодорхойгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгдэгчийн Хаан банкны орлого зарлагын хуулбар, гаалийн мэдүүлгийн баримт зэрэг авагдсан байх ба дээрх гэмт хэргийг үйлдсэн болохыг нарийвчлан сайтар тогтоолгүй зөвхөн гэрч Б.Сэлэнгийн мэдүүлэг, Хаан банкны дансны хуулгаар тогтоогдсон гэж байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн Гаалийн улсын байцаагч И.Наранцэцэгт хээл, хахууль өгсөн гэх үйлдлийг мөрдөн байцаалтын шатанд шалгахдаа шүүгдэгчийн эрх ашгийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хэргээ хүлээхгүй бол цагдан хорьж байж асуудлыг шийднэ гэж айлган сүрдүүлсэн байдаг. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөн 27-24 ДГО улсын дугаартай “Ууган Ананд” ХХК-ийн ачааг ачсан автомашины гаалийн бүрдүүлэлтийг уг автомашины жолооч Ганбат нь гаалийн бүрдүүлэлт хийсэн байхад шүүгдэгч Мөнхзаяаг дээрх автомашинд ачсан ачаа барааг гаалийн талбайгаас гаргахын тулд хээл хахууль өгсөн гэж ял шийтгэсэн нь үндэслэлгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд тухайн автомашиныг жолоодож явсан Ганбат гэгчээс мэдүүлэг аваагүйгээс гадна “Ууган Ананд” ХХК-ийн зүгээс шүүгдэгч Р.Мөнхзаяад гаалийн бүрдүүлэлт болон ачаа барааг хариуцуулах талаар итгэмжлэл өгсөн эсэх талаар нягталж шалгаагүй. Гэтэл Оюунчимэгт хээл хахууль өгсөн гэх үйлдэл дээр “Аз Буяны Цээл” ХХК-ийн итгэмжлэл болоод захирлаас нь гэрчийн мэдүүлэг авсан байдаг атлаа Наранцэцэгт хээл хахууль өгсөн гэх үйлдэл дээр зөвхөн Хаан банкны хуулгыг үндэслэж хэргийг тулгасан нь хууль зөрчсөн байна. Үүнээс үзэхэд 27-24 ДГО улсын дугаартай “Ууган Ананд” ХХК-ийн ачааг ачиж явсан автомашины жолооч Ганбат гэх хүн хариуцлагаас мултарч шүүгдэгч Р.Мөнхзаяад хэргээ тохсон эсвэл Р.Мөнхзаяагаар зуучлуулж мөнгө өгсөн үйл баримт болсныг үгүйсгэхгүй юм. Энэ нөхцөл байдлыг тогтоох үүднээс мөрдөн байцаалтын шатанд 27-24 ДГО улсын дугаартай автомашинтай холбоотой асуудлыг нарийн нягталж шалгах ёстой байсан боловч хуулийн дагуу шалгаж чадаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нотолбол зохих ажиллагаануудыг бүрэн гүйцэт хийж гэм буруутайг хөдөлбөргүйгээр нотлогдсон тохиолдолд гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулна гэж хуульчилсан байхад мөрдөн байцаалтын шатанд Р.Мөнхзаяагийн гэм бурууг хөдөлбөргүйгээр нотолж чадаагүй. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 244 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсэгт зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Ялтан Р.Мөнхзаяагийн өмгөөлөгч Х.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Р.Мөнхзаяа нь давтан үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Р.Мөнхзаяа нь хил гаалиар орж ирсэн бараагаа бүрэн мэдүүлж татвараа төлсөн байсан. 49-60 ДГО ачааны машинд “Их Буяны цээл” ХХК-ийн ачаа ачсан бүрдүүлэлт бүрэн хийгдэж татвар төлөгдсөн байсан. Бүрдүүлэлтийг Р.Мөнхзаяа хийсэн хаясан боогдуулсаны улмаас аргагүй байдалд 100.000 төгрөгийг Б.Оюунчимэгт өгсөн. 2016 оны 3 дугаар 21-ний өдөр “Ууган Ананд” ХХК ачаа барааг 27-24 ДГО автомашинд ачиж оруулж ирсэн бөгөөд Ганбат нь зээл авахад хэрэг болоод байна, бүрдүүлэлтийг хийе гээд гаалийн татварыг төлсөн. Р.Мөнхзаяагийн хувьд энэ машинд бүрдүүлэлт хийгээгүй болох нь тухайн өдрийн гаалийн бичиг баримтаар нотлогдоно. Сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөв өгсөн. /хх-15/ 2016 оны 7 дугаар сарын 7-нд 49-60 ДГО, 27-24 ДГО машинд ачсан ачаа бараануудыг бүрэн бүрдүүлэлт хийсэн, татвар төлөгдсөн байсан. Б.Оюунчимэг, И.Наранцэцэгт хахууль өгсөн гэж өөрчилж сонсгосныг хүлээн зөвшөөрөөгүй. 9-р хавтаст хэргийн 163-184-р хуудсанд иргэн Ганбатын бүрдүүлэлт хийсэн бүх баримтууд байгаа болно. Иймээс 27-24 ДГО тоот ачааны машинд бүрдүүлэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Мөрдөн байцаалтад тулгаж байцаалт авсан. Мөн яллах дүгнэлтэд 400.000, 300.000, 100.000 төгрөг гэх мэтчилэн олон янзын дүнтэй мөнгөний тоо дурдсан байсан тул чухам аль нь зөв болох нь тодорхойгүй байх тул үүнийг үнэн зөв тогтоосны дараа яллах үндэслэл болно. Шинэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилж, шинэ хуулийн  22.5 дугаар зүйлд зааснаар үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Р.Мөнхзаяа нь гаалийн байцаагч нарын ачааг маргааш үзнэ гэж хойшлуулсны улмаас аргагүй байдалд орж 100.000 төгрөг өгсөн тул бодит үнэнийг тунгааж, шинэ хуулинд нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Ялтан Р.Мөнхзаяагийн өмгөөлөгч Ж.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Даваасүрэн өмгөөлөгчтэй санал нэг байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн үндэслэлийг харгалзан үзнэ үү. Р.Мөнхзаяа 0-5 насны 4 хүүхэдтэй, эхнэр нь ажил эрхэлдэггүй. Р.Мөнхзаяа ажил эрхэлж, ар гэрээ тэжээдэг байсан. Анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан арга хэмжээг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Иймд түүнийг ялаас чөлөөлөх, эсхүл тэнсэж өгнө үү...” гэв.

 

Ялтан Д.Дашрэнцэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэмт хэрэг үйлдээгүй. Миний бие өвчтэй байсан. Энэ машин нь 2.500.000 төгрөгийн татвар гарах ёстой байсан. Би энэ машины бүрдүүлэлтийг хийгээгүй...” гэв.

 

Ялтан Д.Дашрэнцэнгийн өмгөөлөгч Х.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.Дашрэнцэн 2016 оны 3 дугаар 22-ны өдөр өвчтэй байсан учир 1538 УБЗ улсын дугаартай, ачааны машинд ачсан бараанд гаалийн бүдүүлэлт хийгээгүй болно. Тэр машинд иргэн Эрдэнэбат, Ганбат нар бүрдүүлэлт хийсэн байсан тул гаалийн байцаагч И.Наранцэцэгт хээл хахууль өгөөгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.

 

Ялтан Г.Бат-Амгалан, Я.Хишигдорж, Ц.Болдбаатар нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эдгээр үйлчлүүлэгч нар бусдад төлөх төлбөргүй, гаалийн бүрдүүлэлтийг бүрэн хийж татвараа бүрэн төлсөн ба хясан боогдуулж байцаагч нарт хээл хахууль өгсөн тул шинээр хэрэгжиж буй Эрүүгийн хуулийн “хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч …түүний төрөөс авсан үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөнө” гэсний дагуу ялаас чөлөөлж цагаатгаж өгнө үү...” гэв.

 

Ялтан Д.Жавзандуламын өмгөөлөгч Т.Урангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.Жавзандуламыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 27-80 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд БНХАУ-аас бараа ачин оруулж ирэхдээ Гаалийн улсын байцаагч М.Энхтүвшинд 50.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэм буруутай гэж яллах дүгнэлт үйлдсэн ба анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзсэнд гомдолтой байна. Улсын яллагч нар Д.Жавзандуламыг дараах 4-н баримтаар авлига өгсөн гэм буруутай гэж яллах дүгнэлтдээ дурдсан. Үүнд:

27-80 ДГО авто машинд үзлэг хийсэн тэмдэглэлээр яллаж байсан. /12-р хх-32/ Гэтэл машинд үзлэг хийсэн тэмдэглэлээр “...27-80 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгсэл 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 10 цаг 50 минутад Монгол Улсын хилээр орж ирсэн, барааг иргэн Д.Жавзандулам гаальд зохих журмын дагуу мэдүүлж “Орём трейд” ХХК-ийн нэрээр бүрдүүлэлтээ бүрэн хийж, тухайн өдрөө 16 цаг 58 минутад гаалийн ахлах байцаагч зөвшөөрч гаалийн хяналтын талбайгаас автомашиныг нь гаргасан мэдээлэл байсныг үзэж гаалийн бүрдүүлэлт, бусад бичиг баримтыг хуулбарлан тэмдэглэлд хавсаргав.” гэсэн бичвэр байдаг. Энэ тэмдэглэлд Д.Жавзандулам нь М.Энхтүвшинд хээл хахууль өгсөн гэдгийг нотлох, ийм агуулга бүхий ямар ч үг, үсэг, өгүүлбэр байдаггүй учраас энэ нь яллах талын нотлох баримт болох үндэслэлгүй юм.

27-80 ДГО автомашиныг гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр /12-р хх-36-60/ яллаж байсан. Гэтэл энэ 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Д.Жавзандуламын мэдүүлсэн, хилээр орж ирсэн, гаалийн байгууллагаас машиныг зөвшөөрч гаргасан, 27-80 ДГО тээврийн хэрэгслийн мэдээлэл, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэрэг нь барааг нуусан, жин багасгасан, татвараас зайлсхийсэн гэх зүйл байхгүй гаальд үнэн зөвөөр мэдүүлсэн байх ба мэдүүлэгт нь ямар нэгэн зөрчил гараагүй нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа. Үүнд:

БНХАУ-аас ирүүлсэн манифест зөрүүтэй, бараа нь дутуу бичигдсэн байсныг Д.Жавзандулам өөрөө зөвтгөж бодит тоо хэмжээг нь нэмж гаальд мэдүүлсэн нь “Мэдүүлэх хуудас”-аар /хх-48/, мөн Д.Жавзандулам нь татвараас зайлсхийгээгүй, өөртөө давуу байдал бий болгох ямар ч шаардлага байгаагүй, бараагаа үнэн зөвөөр мэдүүлж, татварыг зүй ёсоор бүрэн гүйцэд тушаасан тухай татвар, хураамж төлсөн Хаан банкны орлогын баримтуудаар /хх-39/, Гаалийн улсын байцаагч Эрдэнэбаярын гэрчээр өгсөн “...Би дутуу үзэхгүй, олон жил зөрчлийн байцаагч хийсэн, шалгалтаа хийж дуусаад бичиг баримтыг нь өгөөд гаалиа зөвшөөрүүлээд ир гээд явуулдаг. ...Би барааг бүрэн шалгасан гэж бодож байна. Яагаад гэхээр барилгын материал бол багц боодолтой тоолж шалгахад хялбар байдаг. Хавтан чулууг тэвшин дээрээс буулгах шаардлага байхгүй, үеэрээ ил харагдаж байдаг юм...” /13-р хх-194/, Гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийн байцаагч С.Ундармаа гэрчээр “...2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Орем трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Жавзандулам нь “УБ транс” ХХК-ийн Алтанзулаар мэдүүлгээ бичүүлж сүлжээгээр илгээсэн. Мэдүүлгийг дагалдах баримт бичигт итгэмжлэл, Хятад талын манифест, мэргэжлийн хяналтын бараа мэдүүлэх хуудас, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг хавсаргасан байна. Мэдүүлгийн барааны үнийг хэлцлийн үнээр үнэлэх боломжгүй байсан. Учир нь дагалдах баримт бичиг хангалтгүй байсан тул гаалийн үнийн 6 дугаар аргаар үнэлсэн. Дагалдах баримт бичиг нь хангалттай байсан бол хэлцлийн үнээр үнэлэх боломжтой байсан. 6 дугаар арга гэдэг нь хил орчмын үнийн судалгаа буюу, Гаалийн ерөнхий газрын үнийн баазаас тохирох үнийг авч үнэлсэн. Тухайн айлын ачаа нь 6-н нэр төрлийн бараа байсан бөгөөд 3.590.000 төгрөгийн татвар ногдуулж түүнийгээ барагдуулсан байна. Үүний дараа хяналтын байцаагч дээр очиж мэдүүлсэн ачаагаа шалгуулдаг юм.

УБ транс гаалийн ажилтан Д.Алтанзул гэрчээр “...Тухайн айлын ачаа 6-н нэр төрлийн бараа байсан бөгөөд 3.588.614 төгрөгийн татвар ногдуулж барагдуулсан. Тухайн айл дээр хятад талын манифест нь барааны нэр төрөл жин тонн зөрүүтэй байсан. Хятад талын манифест нь гаалийн мэдүүлэгтэйгээ тохирохгүй зөрж байсан ч ачаа барааг айл нь өөрсдөө 6 нэр төрлөөр нь бүрэн мэдүүлсэн. Хятад талаас ачааны манифест зөрүүтэй орж ирдэг бөгөөд өөрсдөө тайлбар бичиж өгдөг...” гэсэн мэдүүлгүүдээр / 9-р хх-43/ тус тус яллах баримт нь няцаагдаж байна.

“Орем трейд” ХХК 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 16/057 дугаартай өдрийн албан бичгээр яллаж байгаа. /9-р хх-237/ Гэтэл уг албан бичиг нь “...Д.Жавзандулам нь манай компанийн ачаанд 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 03-2091008-16-i30127R дугаартай гаалийн бүрдүүлэлт хийсэн. Уг бүрдүүлэлтийн гаалийн төлбөр болон хураамжийг манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Жавзандулам нь өөрөөсөө мөнгө гарган бүрдүүлэлт хийсэн. Манай компани нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Жавзандуламын гэр бүл болох С.Наянтайн Хаан банкны дансанд 4.578.000 төгрөг шилжүүлж дуусгасан...” гэсэн агуулгатай бичвэр байгаа нь яллах нотлох баримт биш, харин ч Д.Жавзандуламыг гэм буруугүй болохыг нотлох баримт байсан юм. 2016 оны 8 дугаар сарын 23-нд “Орем трейд” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн гэрчээр “...Д.Жавзандулам нь сүүлийн 3-4 жилд Замын-Үүдээр ирж байгаа ачаа барааг гаальд мэдүүлж байгаа. Ярьсан хэлсэндээ хүрдэг, ачаа барааг эвдэж гэмтээлгүй хүргэж өгдөг. Мэдээллийг үнэн зөвөөр өгдөг хүн. ...Д.Жавзандулам нь ачаа ороод ирэхээр өөрөө итгэмжлэлээ компьютер дээр бичээд бараагаа мэдүүлдэг. Бид татварын мөнгө, бусад зардал болох орчуулга, ачигчийн мөнгө, гаалийн зуучийн мөнгө, мэргэжлийн хяналтын хураамжийг бүрэн шилжүүлдэг. Жавзандулам нь яаралтай ачааг бол өөрөө мэдүүлээд өөрөөсөө татвар төлөөд дараа нь компаниас мөнгөө нөхөж авдаг. 2016 оны 3 дугаар сарын ачааны мөнгийг 4 сард нөхөрт нь өгсөн...” /8-р хх-228/, Авлигатай тэмцэх газарт “Орем трейд” ХХК-иас 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 16/034 тоот тайлбар хүргүүлсэн ба үүндээ 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн барааны үнэ 10.020 юань...” /8-р хх-230-233/, мөн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Авлигатай тэмцэх газраас “Орейм трейд” ХХК-иас 16/057 тоот тайлбар хүргүүлэхдээ ...Манай компанийн ачаанд 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 03-2091008-16-i30127R дугаартай гаалийн бүрдүүлэлт хийгдсэн. Уг бүрдүүлэлтийн гаалийн төлбөр болох бусад төлбөр хураамжийг манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Д.Жавзандулам нь өөрөөсөө мөнгө гарган бүрдүүлэлт хийсэн. Энэхүү тооцоог манай компани 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Д.Жавзандуламын гэр бүл болох С.Наянтайн дансанд 4.578.000 төгрөгийг шилжүүлж дуусгасан гээд холбогдох баримтуудыг хавсаргасан. /8-р хх-237/, хилийн гаалиар нэвтрүүлэх барааны мэдүүлэг “...2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр. “Орем трейд” ХХК  27-80 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, нийт төлөх татвар 3.588.613,61 төгрөг /8-р хх-240/, “Орем трейд” ХХК-иас иргэн Наянтайд Хаан банкаар шилжүүлсэн мөнгөний баримт 3.278.000 төгрөг, 1.300.000 төгрөг, /8-р хх-241/ зэрэг эдгээр бичгийн нотлох баримтуудаар Д.Жавзандулам нь ачаа бараагаа үнэн зөв тоо ёсоор мэдүүлж, зохих журмын дагуу шалгуулсан, гаалийн татвар, хураамжийг ногдуулсан хэмжээний дагуу төлсөн нь харагдаж байгаа юм. Түүнчлэн “Орейм трейд” ХХК-иас Д.Жавзандуламын нөхөр Наянтайд шилжүүлсэн мөнгийг Д.Жавзандулам нь ямар, ямар зүйлд зарцуулсан болох, авлигад өгөх мөнгө үлдэх ямар ч боломжгүй, гаальд бараагаа олон шат дамжлага дамжиж бүрэн шалгуулж бүрэн мэдүүлсэн зэргээр 4.578.000 төгрөгийн зарцуулалтыг харуулсан баримтуудыг шүүх хуралдаан эхлэхэд дахин шинээр бүрдүүлж өгсөн болно. Д.Жавзандуламын мэдүүлгээр яллаж байгаа. /43-р хх-196-198/ Гэтэл түүний мэдүүлэг, тайлбарыг мөрдөн байцаагч Жаргалбаатар, хяналтын прокурор Дэндэвдорж нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 10.4, 16.1, 16.3, 41.3.1, 81.2, 82.3, 92.4, 144.6, 186.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж цуглуулсан учраас шүүх энэхүү яллагдагчийн мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-79.4 дэх хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах тул шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгохгүй байхыг   өмгөөлөгч би   шүүх   бүрэлдэхүүнээс   хүсч   байсан. Энэхүү яллах нотлох баримтыг хууль бусаар хэрхэн цуглуулсан талаар дурдвал:

Д.Жавзандулам нь ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад багтах хүнд өвчтэй гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн болон бусад баримтуудаар нотлогдсон. Хүнд өвчтэй Д.Жавзандуламыг авлига өгсөн гэж хэлэхгүй бол хилийн хоригоо цуцлахгүй, гэж хуурч мэхлэж 50.000 төгрөгийн авилгыг өвлийн улиралд гадаа машинаа хонуулахгүй гэж улсын ахлах байцаагч Энхтүвшинд өгсөн гэж мэдүүлсэн талаарх баримтууд бүгд хэрэгт авагдсан байгаа.

Д.Жавзандуламыг СD-нд буулгагдсан дүрс бичлэг буюу гүйцэтгэх ажлын мэдээнд тулгуурлан Гаалийн улсын байцаагч Энхтүвшинд хээл хахууль өгсөн гэх хэрэгт 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр татаж энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй байсан.

Д.Жавзандуламд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолд 889.387 төгрөгийг Гаалийн улсын байцаагчид өгсөн гэх мөнгөн дүнг хаанаас хэрхэн бодож тооцсон үнэ болохыг тайлбарлаж өгөхөөс татгалзаж хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж эрүүдэн шүүж байсан.

Хяналтын прокурор Дэндэвдоржид өмгөөлөгч би Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтын эх сурвалж болох цагаатгах талын 9-н ширхэг баримтыг мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.2 дахь хэсэгт  зааснаар хэрэгт тусгуулахаар өгөхөд үүргээ биелүүлээгүй эдгээр баримтуудыг устгаж алга болгосон атлаа Д.Жавзандуламыг яллаж түүний эрх зүйн байдлыг дордуулж эрүүл мэндээр нь хохироож хүнлэг бус хандсан. Мөрдөн байцаагч, прокурор нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212 дугаар зүйлийн 212.2, 212.7, 212.8 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид хэргийн бүх материалыг танилцуулаагүй, зөвхөн 8, 11, 27-р хавтастай танилц гэж хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг удаа дараа зөрчиж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан мөрдөн байцаагч Жаргалбаатарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 195 дугаар зүйлийн 195.5 дахь хэсэгт зааснаар татгалзахад хяналтын прокурор нь хүсэлтийг хүлээн аваагүй, хэргийн оролцогчийг эрүүдэн шүүх ажиллагааг мөрдөн байцаагчтайгаа хамт явуулж ирсэн. Мөрдөн байцаагч, прокурорын хууль бус үндэслэлгүй шийдвэрийн талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорт гомдол гаргахад гомдлыг хүлээн авахаас татгалзаж, байцаан шийтгэх ажиллагааг хууль зүйн дагуу явагдаж байна гэж үндэслэлгүйгээр дүгнэж ирсэн.

Яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байсан. Тухайлбал:

Д.Жавзандуламыг ...Хятадаас ачуулж ирсэн 6-н нэр төрлийн бараагаа гаальд мэдүүлэхээсээ өмнө орох хаалган дээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 50.000 төгрөгийг Гаалийн улсын байцаагчид өгсөн гэж үзсэн бол Энхтүвшинг Д.Жавзандуламыг гаальд бүх барааг зохих журмын дагуу үнэн, зөв бүрэн мэдүүлсний дараа гарах зөвшөөрөл авахад нь хясан боогдуулж 50.000 төгрөг авсан гэж, мөн сэжигтэн, яллагдагчаар татсан тогтоолын үндэслэл нь яллах дүгнэлтээр яллаж байгаа үндэслэлтэй илтэд зөрж байгаа нь ойлгомжгүй байдаг. Нотолгооны онолын хүрээнд давхар нотлогдох зарчим гэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т “Яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно” гэж заасан. Д.Жавзандуламын “...Би энэ хэргийг хийсэн, 50.000 төгрөгийн хахуулийг Энхтүвшинд өвөл машинаа гадаа хонуулахгүй гэж өгсөн…” гэсэн мэдүүлгийг өөр бусад баримтаар давхар нотлох ёстой байсан. Гэтэл Жавзандуламын яллагдагчаар өмгөөлөгчгүй, биеийн эрүүл мэнд муу байхдаа, хилийн хоригоо цуцлуулахын тулд өгсөн энэхүү мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан өөр ямар ч нотлох баримтаар давхар нотлогддоггүй учраас түүний өөрийнх нь мэдүүлгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т зааснаар яллах үндэслэл болохгүй байсан юм.

Гүйцэтгэх ажлын шугамаар бэхжүүлсэн баримтыг шүүх үнэлж Д.Жавзандуламд ял халдаасан тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар авлига авсан, өгсөн гэх Энхтүвшин, Жавзандулам нарын дүрс бичлэгтэй бичлэг нь чанарын шаардлага хангаж байгаа эсэх дээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь /30-р хх-86,93/ авагджээ. Хэргийн оролцогч бидэнд шинжээч томилсон тогтоолтой танилцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2-т заасан шинжээчид нэмэлт асуулт тавих эрхийг хязгаарласан. Анхан шатны болон бүх шатны шүүх хэрэгт авагдсан гүйцэтгэх ажлын мэдээ, баримт буюу нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой эсэхийг үнэлэх ёстой. Энэ баримт тухайн яллагдагч уг гэмт хэргийг үйлдсэнийг нотолж байгаа эсэх, түүнд хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэхэд ач холбогдолтой эсэх тал дээр дүгнэлт хийхэд ач холбогдолтой юм. Дан ганц гүйцэтгэх ажлын мэдээ баримтад тулгуурлаж хүнд ял оногдуулж болохгүй.

Гүйцэтгэх ажлын мэдээ нь Жавзандулам хээл хахууль өгснийг хангалттай нотолж чадахгүй, мэдээ нь хавтаст авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул яллах нотлох баримт болох үндэслэлгүй байсан юм. Тухайлбал:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Мөнхбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 5988 дугаартай дүгнэлт гаргахдаа “...тус дуу авиа адилтгах шинжилгээний шаардлага хангахгүй байх тул шинжилгээнд тэнцэхгүй.” /30-хх-93/ гэсэн дүгнэлт, түүний “...Дүрс бичлэгийн дүрслэл байна. Танай байгууллагаас ирүүлсэн бичлэгийн дүрслэл бол бага нягтралтай. Дүрсийг татаад харахаар дүрс сарниад юу болох нь харагдахгүй байна...”, “...дуу авианы адилтгалын шинжилгээг 30 секунтээс дээш бол хийдэг. Дүгнэлт гаргах боломжгүй...” /30-р хх-16/ гэх мэдүүлэг авагдсан байна. Иймд тодорхой бус, өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй, нотлогдох ч боломжгүй зүйлд тулгуурлан яллагдагчаар татаж хилийн хориг тавьж, гэм буруугаа зөвшөөрөхгүй бол хилийн хоригийг цуцлахгүй гэж эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх байдлыг бий болгож эцэстээ яллах дүгнэлт үйлдсэнээр Д.Жавзандулам нь шүүгдэгч болж шүүхээс гэм буруутайд тооцогдон эрх зүйн байдал нь дордож эрүүл мэндээрээ хохирч байгаад гомдолтой байна.

Шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлгээр: Яллагдагч М.Энхтүвшин 2016 оны 7 дугаар сарын 21-нд өгсөн мэдүүлэгтээ “...2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Д.Жавзандуламаас “...хээл хахууль авсан зүйл байхгүй ...гар бүртгэл дээр машины дугаар хэзээ хилээр орж ирсэн, хэзээ гаалийн талбайгаас гарсан болохыг бүртгэдэг. Энэ бүртгэлийг хаалгахаар иргэд орж ирдэг. ...Би Жавзандулам гэдэг хүнийг зүс мэдэж магадгүй нэрээр нь бол танихгүй. Тухайн хүнээс хээл хахууль аваагүй. Биет шалгалт хийх ажиллагаанд би оролцдоггүй...” /28-р хх-147/ гэсэн мэдүүлгийг анхнаасаа шүүхийн шат хүртэл тогтвортой өгч ирсэн. Түүнчлэн өөрийг нь буруутгаж байгаа хуулийн заалтыг яагаад зөвшөөрөхгүй байгаа талаараа маш тодорхой мэдүүлсэн. Гаалиар орж ирж байгаа бараа нь 8-9 гаалийн байцаагчийг дамжиж, 5-н баримтын хүрээнд бараагаа шалгуулж гаалийн улсын байцаагч дээрээс гарах зөвшөөрлөө авдаг болох нь Гаалийн тухай хуулинд  заасан хуулийн заалтыг хяналтын байцаагч хэрэгжүүлдэг болох нь тэдний ажлын байрны тодорхойлолтоор нотлогдож байна. Миний үйлчлүүлэгчийн Үндсэн хуульд болон Хувь хүний нууцын тухай хуулинд заасан “хүнд өвчтэй” гэсэн эрүүл мэндийн нууцыг мөрдөн байцаагч нь эмчлэгч эмч Чинбүрэнг гэрчээр асууснаар бусдад задруулсанд гомдолтой байгаа. Замын-Үүдийн боомтоор орж ирж байгаа барааг Улаан төлөвөөр бүрэн шалгах ёстой гэсэн А/201 тоот тушаал байх хэдий ч энэ тушаал нь хэрэгжих боломжгүй, амьдралд нийцэхгүй, ажилчиддаа зохих журмын дагуу танилцуулаагүй тушаал байсан нь нотлогдож байгаа. Гаальд мэдүүлэгч нарыг улаан төлөвөөр шалгах тохиолдолд маш их хүндрэл, чирэгдэл учирдаг талаар ихэнх шүүгдэгч нар мэдүүлж байна. Мөн замаска, гипс зэрэг хэдэн нэр төрлийн барааг гаалийн лабортарид шинжлүүлэх тохиолдолд хариу нь 14 хоногт гардаг тул тэдгээр барааг шинжилгээнд хамруулах бодит нөхцөл боломж байхгүй гэдэг нь нотлогдож байсан. Лабораториор шинжлүүлэх барааны гарал үүслийн гэрчилгээ, сертификат, дагалдах баримтууд нь эх хувиараа бүрдэл хангасан үйлдвэрийнх бол тэдгээр барааг заавал лабораторид шинжлүүлэх шаардлагагүй, харин гарал үүслийн гэрчилгээ, сертификат, дагалдах баримтууд тодорхой биш, дутуу, хувийн үйлдвэрийнх бол лабораторид өгч шинжлүүлдэг байна. Тэр ч бүү хэл зарим шүүгдэгч нар лабораторид хамруулдаг гэдгийг тушаал нь танилцуулагдаагүйн улмаас огт мэддэггүй гэдэг нь нотлогдож байна. Жилд нийт 48 тонн замаска, цавуу, цемент орж ирснээс 8 удаа л лабораторийн шинжилгээ хийж байсан гэх статистик судалгааны дүнг өмгөөлөгч нар хэрэгт өгсөн байна. Гаалиар орж ирсэн овор хэмжээ ихтэй барааг ганц байцаагч буулгаж тоолж шалгах, буцааж ачих боломжгүй учраас эрсдэлийг тооцдог хуулийн заалттай байна. Гааль дээр ихэвчлэн үнээ бууруулах, татвар нуух, барааны тоо, ширхэгийг буруу мэдээлэх зэрэг зөрчил илэрдэг нь нотлогдож байгаа. Шүүх хуралдаан эхлэхэд өмгөөлөгч би Прокурор Дэндэвдоржоос татгалзсан боловч шүүх үндэслэл бүхий хүсэлтийг хүлээн авахаас татгалзсанд гомдолтой байгаа. Дэндэвдорж нь зөвхөн хуульд захирагдана гэж тангараг өргөсөн, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа субьект, хэрэг шалгах явц хуульд нийцэж байна уу үгүй юу гэдгийг хянах үүрэгтэй, уншиж амжаагүй, үйл баримтыг ойлгоогүй байж болох ч хууль бусаар холбогдогч нарыг эрүүдэн шүүж нотлох баримт цуглуулж байсан Жаргалбаатар нарын үйлдлийг мэдсээр байж таслан зогсоогоогүй. Тэр ч бүү хэл шүүгдэгч Батсүмбэрийг “...ингээд хэлэхээр болчихно гэж бодож байна уу” гэж шүүх бүрэлдэхүүнийг сонсогдохуйцаар шүүгдэгчийг ил цагаан дарамталж байсан нь хүнийг хэрхэн, ямар аргаар яллах хуулиас гадуур тусгайлсан  аргачлалтайг нотолж байсан, тэр нь ч нотлогдож байсан учраас би прокуророос татгалзсан.

Шүүх хуралдаан тасралтгүй явагдах зарчим нь анхан шатны шүүхэд алдагдаж шүүх бүрэлдэхүүн прокурорын үндэслэлгүй хүсэлтийг хүлээн авч хуралдааныг 5 цагаар хойшлуулж байсан нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзсэн дүгнэлт хэсгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон хянаж Д.Жавзандуламын үйлдэл холбогдлыг мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.

 

Ялтан Б.Мөнхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Татварын улсын байцаагч М.Энхтүвшинд 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ачаа барааг түргэн шуурхай, бага татвар төлж гаргаж авахын тулд үргэлжилсэн үйлдлээр 400.000 төгрөгийг 2 хувааж өгсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ үйлдэлдээ маш их харамсаж байгаа болно. Харин 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийж ачаа барааг хилээр нэвтрүүлэхдээ хэн нэгэн хүнд хахууль өгөөгүй, тухайн ачааны гаалийн бүрдүүлэлтэд ямар нэгэн зөрчилгүй байсан. Энэ өдөр гаалийн байцаагчид ачаа бараагаа хууль ёсны дагуу шалгуулаад гарсан нь үнэн болно. 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гаалийн бүрдүүлэлтийг хууль ёсны дагуу бүрдүүлж холбогдох гаалийн байцаагчид ачаа бараагаа шалгуулахад ямар нэгэн зөрчил илрээгүй. Харин тэр өдөр гаалийн улсын ахлах байцаагч Оюунчимэгийн өрөөнд ороход сүлжээний эмний мөнгөө нэхэхээр нь түүнд 180.000 төгрөгийг эмний мөнгө гэж өгсөн. Урьд нь би Оюунчимэг байцаагчаас сүлжээний бүтээгдэхүүн авч хэрэглэж байсан бөгөөд түүнийхээ мөнгийг өгөөгүй байж байгаад тэр өдөр өгсөн. Энэ нь хээл хахуулийн мөнгө биш юм. Миний бие эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань ажилгүй, би Замын-Үүд суманд амьдарч тээвэр хийж ар гэрээ тэжээдэг юм. Миний бие бөөрний хүнд өвчтэй, эмчлүүлж байгаад эдгэсэн боловч цагдан хоригдож агаар салхигүй, чийгтэй байснаас бөөрний өвчин дахин сэдэрсэн. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хувийн байдал ар гэрийн амьдралыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Ялтан Б.Мөнхболдын өмгөөлөгч Д.Жамъяандорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч Б.Мөнхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар давтан үйлдлээр бусдад хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь түүнийг давтан үйлдлээр хээл хахууль өгсөн гэдгийг нотолсон нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байхад давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд “Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна”, мөн хуулийн 290 дугаар зүйлийн 290.2 дахь хэсэгт “Шүүхийн тогтоол таамаглалд үндэслэж болохгүй...” гэсэн заалтуудыг зөрчиж байна гэж үзэхээр байна. Манай үйлчлүүлэгч Б.Мөнхболд нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ачааг гаргаж авахын тулд үргэлжилсэн үйлдлээр Гаалийн улсын ахлах байцаагч М.Энхтүвшинд хээл хахууль өгсөн үйлдлээ өөрөө мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрдөг. Харин 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 22-93 ДГО улсын дугаартай, автомашинд “Буудайн билэг” ХХК-ийн ачааг гаальд мэдүүлэхдээ ямар нэгэн зөрчил байгаагүй, хэн нэгэнд хээл хахууль өгөх шаардлагагүй гэж хэлдэг, мөн энэ өдөр тухайн барааг шалгасан гаалийн байцаагч Н.Гомбо гэрчээр “...Энэ барааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд гэж хүн бичиг баримтаа аваад над дээр ирсэн. Ачаа барааг нь гаднаас харахад гаалийн үнэ шингээгүй хямд үнэлгээтэй бараанууд байсан. Гол хэсэгт нь шуудайтай замаска, нунтаг гипс байсан. Урд талын толгой хэсгийн дээд талд төмөр шатнууд тавьсан байсан. Барааны мэдүүлэгт мэдүүлсэн бараа нь тоо хэмжээний хувьд таарч байсан, нийт 67 тн байсан жингийн бичигтэйгээ таарч байсан...” гэж мэдүүлдэг. Мөн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 52-18 ДГА улсын дугаартай, ачааны автомашинд ачсан “Буудайн билэг” ХХК-ийн 64.982 кг ачааг гаальд мэдүүлэхдээ ямар нэгэн зөрчил байгаагүй, хэн нэгэнд хээл хахууль өгөх шаардлагагүй байсан, тэр өдөр гаалийн ахлах байцаагч Оюунчимэгт сүлжээний эмний мөнгө болох 180.000 төгрөгийг өгсөн гэдгээ мэдүүлдэг. Мөн тухайн барааг шалгасан гаалийн байцаагч Н.Туул гэрчээр “...тухайн барааг нэгбүрчлэн шалгасан, ямар нэгэн зөрчил илрээгүй, хятад манфестийг нь орчуулгатай нь тулгаж үзэхэд таарч байсан, тэгээд барааг буулгах шаардлагагүй гэж үзсэн, хэн нэгэн хүнд хахууль өгснийг мэдэхгүй...” гэж мэдүүлдэг. Б.Мөнхболд нь сүлжээний компанийн гишүүн бөгөөд гаалийн ахлах байцаагч Оюунчимэгээс уг компанийн эмийг авч байсан нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогддог. Дээрх байдлаас дүгнэж үзэхэд Б.Мөнхболд нь давтан үйлдлээр бусдад хээл хахууль өгсөн гэдэг нь хангалттай нотлогдоогүй байна гэж үзэхээр байна. Иймд Б.Мөнхболдын зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүний анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Ялтан Л.Ариунжаргал давж заалдах гомдолдоо: “...Миний бие эхнэр, хүүхдийн хамт амьдардаг ба надаас өөр орлоготой хүн ар гэрт маань байдаггүй. Мөн би насаараа спортоор хичээллэж, 2017 онд Пауэрлифтингийн дэлхийн аварга цолыг авсан, энэ спортод өөрийн бүхий л зүйлийг зориулсан юм. Би хот, аймаг хооронд тээвэр хийж амьдралаа авч явдаг ба харилцагч нарын итгэлийг алдалгүй ачаа барааг нь захиалгат хугацаанд нь хүргэж өгөх, цаашилбал дахин гэрээ хийж тогтмол ажилтай байж ар гэр, хүүхдүүдээ тэжээн тэтгэх, хүнээс дутахгүй амьдрахын тулд хичээж явдаг. Би өөрийн тээвэрлэж, гаальд мэдүүлсэн ачаагаа тоо хэмжээгээр нь бүрэн мэдүүлж татварыг хуульд заасан хэмжээгээр нь төлсөн ба улсад болон бусдад ямар нэгэн эдийн засгийн хохирол учруулаагүй. Харин төрийн албаны хүнд суртал, хүмүүсийн ам дамжсан “мөнгө өгөхгүй бол хилээр гардаггүй юм” гэсэн яриад итгэж, ухвар мөчид хандан ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж, хээл хахууль гэдэг ямар их хор уршигтай байдгийг ойлгож мэдлээ. Амьдралын төлөө зүтгэж, хууль гэж юу байдаг, хууль бус үйлдэл, үйл ажиллагаа хийвэл ямар хатуу, чанга шийтгэл хүлээлгэдэг, хуулиас гадуур ямар ч нууц үйлдэл байдаггүй гэдгийг ойлгож мэдлээ. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ асуудал амьдралд минь их том сургамж болсон тул дахин хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй. Иймд шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Л.Ариунжаргалын өмгөөлөгч Д.Баттөмөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс Л.Ариунжаргалын “Давтан үйлдлээр буюу 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 10-45 ДГО улсын дугаартай, автомашинд “Тод өнгө гэрэл” ХХК-ийн барааг ачин БНХАУ-аас оруулж Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан М.Энхтүвшинд 300.000 төгрөгийн хээл хахууль өгсөн. 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр БНХАУ-аас орж ирсэн 33-78 ДГО улсын дугаартай, ачааны автомашинд “Тод өнгө гэрэл” ХХК-ийн барааг ачин БНХАУ-аас оруулж ирэхдээ гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Н.Батжаргалд 200.000 төгрөгийн хээл хахуулийг албан тасалгаанд тус тус өгсөн үйлдэлд нь 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүхээс Л.Ариунжаргалын давтан үйлдэл буюу Гаалийн байцаагч Н.Батжаргалд хээл хахууль өгсөн үйлдлийг “зарим шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, гүйцэтгэх ажиллагааны баримт сэлтээр” нотлогдож байна гэж шийтгэх тогтоолын 104 дүгээр хуудас буюу тодорхойлох хэсэгт дурдсан байна. Гэтэл энэ хэргийн нөгөө тал болох хээл хахууль авагч буюу Н.Батжаргал нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Л.Ариунжаргалын гэм буруутайг нотолж байгаа гэх гэрч М.Батжаргал, Э.Нямхүү нарын мэдүүлэг нь “тухайн хэргийн талаар ач холбогдолтой нөхцөл байдлыг” илэрхийлээгүй, Л.Ариунжаргалыг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг шууд зааж мэдүүлээгүй байна. /8-р хх-148-149,152/ Гүйцэтгэх ажиллагаагаар Л.Ариунжаргал нь Н.Батжаргалд мөнгө өгсөн нь тогтоогдоогүй болно. Гэхдээ Л.Ариунжаргал нь өөрийнхөө эрх зүйн ухамсарын хүрээнд энэ хэрэгт холбогдож шалгагдсандаа чин сэтгэлээсээ гэмшиж байгаагаа мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн болно. Шүүхээс Л.Ариунжаргалын давтан буюу 2 удаагийн үйлдлээр албан тушаалтанд хээл хахууль өгсөн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсан нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.

 

Ялтан Л.Ариунжаргалын өмгөөлөгч П.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэл, гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй ч түүний шийтгүүлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 онд батлагдсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүчингүй болж шинэ Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлсэн тул Л.Ариунжаргалын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх үндэслэл бий болсон гэж үзэн давж заалдах гомдлыг гаргаж байна. Шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Энэ хуулиар Л.Ариунжаргалын шийтгүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэг нь 22.5 дугаар зүйл болсон ба оногдуулах ялын дээд хэмжээ нь 3 жил болж багассан, нөгөөтэйгүүр энэ хуулийн ерөнхий ангид заасан ялаас чөлөөлөгдөх, хөнгөрүүлэх гэх мэт ял шийтгүүлсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн нөхцөлүүдийг тусгасан байна. Л.Ариунжаргал нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж гомдол гаргасан. Шинэ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэжээ. Мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Л.Ариунжаргал нь гаальд мэдүүлсэн барааныхаа татварыг бүрэн төлсөн ба тоо хэмжээ, татварын зөрүү гаргаагүй байна. Түүний хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтууд, шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаас үзэхэд тэрээр төрийн албаны хүнд суртал, хүмүүсийн ам дамжсан “мөнгө өгөхгүй бол хилээр гардаггүй юм” гэсэн ярианд итгэж, ухвар мөчид хандан ийм хэрэгт холбогдсон ба үүндээ гэмшиж, хээл хахууль гэдэг ямар их хор уршигтай байдгийг ойлгож мэдсэн талаараа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо бичжээ. Түүний хувийн байдлын талаар дурдвал Л.Ариунжаргал нь спортоор хичээллэж, хүндийн өргөлтийн дэлхийн аваргын тэмцээнээс аваргын алтан медаль хүртэж, улс орныхоо нэрийг өндөрт өргөж яваа тамирчин хүн. Иймд Л.Ариунжаргалын үйлдсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг өөрчлөн түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж шинэ Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.

 

Ялтан Б.Оюунчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр С.Оюунсүрэнгийн мэдүүлсэн 79-71 УНЯ улсын дугаартай, ачааны автомашинд шалгалт хийхдээ Гаалийн тухай хуулийн 63.1.2, 246.3 дахь заалтыг хэрэгжүүлэхгүйгээр дахин шалгана гэж хясан боогдуулж 1.000.000 төгрөгийн хээл хахуулийг Отгонжаргалаар зуучлуулан С.Оюунсүрэнгээс авсан гэх үйлдлийн талаар:

1.Би 2015 оны 1 дүгээр сарын 16-наас 1 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед ахлах байцаагч нь гаалийн хяналтад огт оролцдоггүй, бараа тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл огт олгодоггүй байсан. Гаалийн улсын ахлах байцаагч нь гаалийн хяналтын дэглэм сахиулах, манифестын хаалт хийх, бараа тээврийн хэрэгслийг хяналтад авах, бүртгэл хөтлөх, гаалийн улсын байцаагчийн ажлын цаг ашиглалтад хяналт тавих, үйлчилгээний стандарт мөрдүүлэх гэх мэт ажлуудыг хийдэг байсан. Энэ нь Гаалийн ерөнхий газрын 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 02/3780 албан тоотоор ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа. Шинжээчийн дүгнэлтэд “...2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүртэл хугацаанд гаалийн улсын ахлах байцаагч барааг гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл олгох шаардлагагүй болсон” гэсэн байдаг. /хх-18-119/ Гэтэл мөрдөн байцаагч Батболд бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэхдээ “Оюунчимэг байсаар байтал бичиг баримтын байцаагч Д.Батсайхан /387/ зөвшөөрөл өгсөн” гэжээ. /26хх-1х/ Энэ талаар мөрдөн байцаагч Батболд зөвшөөрөл олгосон бичиг баримтын байцаагч Батсайханаас гэрчийн мэдүүлэг авч тодруулаагүй. Дээрх А/148 тоот тушаалаар батлагдсан дарааллын дагуу хяналт шалгалтын байцаагч бараанд биет шалгалт хийгээд, хамгийн сүүлд бичиг баримтыг байцаагч зөвшөөрөл өгч гаалийн хяналтын бүсээс гаргадаг байсан учраас Батсайхан /387/ зөвшөөрлийг өгсөн. Миний Гаалийн улсын байцаагчийн хувийн дугаар 539. 539 гэсэн дугаар гаалийн мэдүүлэг болон CAIS программ дээр огт байхгүй. Мөн мөрдөн байцаагч Батболд 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлдээ “Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл” ХХК-ийн итгэмжлэлийг Ж.Эрдэнэбат хийсэн нь манифестаас зөрүүтэй мэдээлсэн байна” гэж тэмдэглэжээ. Үүнээс харахад итгэмжлэгдсэн төлөөлөгч Отгонжаргал биш байсан байна. Хятадын ачааны манифестын зөрүү байнга гардаг. Учир нь Хятадын гааль дээр Монгол хүмүүс өөрийн биеэр бараагаа мэдүүлэх боломж байдаггүй, Өвөрмонгол зуучлагч нараар дамжуулан мэдүүлдэг учраас барааны нэр төрөл, тоо хэмжээ буруу зөрүү бичигдэн ирдэг. Гэрч Өлзийбаяр, Бурмаа, Отгонжаргал нар намайг энэ хэрэгт санаатайгаар гүтгэсэн. Би 2004 оны 6 дугаар сард Замын-Үүд гаалийн газар томилогдон ажиллахад тэр зун хилийн гарах чиглэлд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Бурмаа гэдэг хүнийг зөрчил гаргасных нь улмаас 2 удаа торгон арга хэмжээ авсан. Үүнээс хойш Бурмаа надад өс хонзон санаж, байнга хэл амаар доромжилж, айлган сүрдүүлэх, гүтгэх явдал ч гарсан. Үүнийг тухайн үед ажиллаж байсан гаалийн удирдлага, байцаагч, мэдүүлэгч нар бүгд мэднэ. Бурмаа өс хонзонгийн сэдэлтээр намайг байнга занаж “Оюунчимэгт мөнгө өгсөн хүн байна уу, өгсөн нь надад хэлчих, би гэрчлээд өгье” гэж явах болсныг олон хүмүүс надад ирж хэлдэг байсан. Нөхөр Өлзийбаяр нь эхнэрийгээ дэвэргээд хамтдаа хүмүүсийг дарамтлаад явдаг. Энэ хоёр хүн ажил хийдэггүй, хүмүүсийг “матна, шалгуулна” гэх дарамталж мөнгө авч амьдардаг хүмүүс. Үүнийг Замын-Үүдэд ажилладаг хууль хил хяналтын байгууллагууд, тэндхийн ард түмэн бүгд мэднэ. Отгонжаргал гэдэг хүн хилийн бүсэд архи ууж, сэлгүүцдэг, хүний ачаа бараа авч дундаас ашиг хонжоо хайж явдаг. 2016 оны 3 дугаар сард намайг 113 терминалд ажиллаж байхад 2 удаа хүний бараа дундаас нь аваад татвар өндөр гаргах, Тагнуулын байгууллага шалгах болоход хаяад зугтааж байсан. Би энэ үед Отгонжаргалыг дуудаж уулзаж, анхааруулж, шаардлага тавьж байсан. Үүнээс үүдэн надад өс хонзон санаж явдаг. Отгонжаргал нь хөнгөн гэмт хэрэгт 6 сар хугацаа өнгөрөхөд хэрэгсэхгүй болно гэдгээ мэдээд Бурмаа, Өлзийбаяр нарын ятгалгаар зуучилсан гэж намайг гүтгэсэн. Отгонжаргал нь ахлах байцаагч огт зөвшөөрөл олгодоггүй байхад Оюунчимэгээс орж зөвшөөрөл авсан гэж илт худал хэлж гүтгэсэн. Оюунсүрэн мэдүүлэгтээ “би Отгонжаргалаар гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй, миний гарын үсэг биш” гэж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Мөрдөн байцаагч Батсайхан болон надаас мэдүүлэг аваагүй нь учир дутагдалтай. Би хавтаст хэрэгтэй танилцахдаа л мэдсэн. Би Отгонсүрэнгээс Отгонжаргалаар зуучлуулж авлига аваагүй.

С.Оюунсүрэнгийн мэдүүлсэн 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 26-68 УНИ, 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 53-89 ДГО, 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 79-17 УНЯ улсын дугаартай, автомашинд ачсан ачаанд Гаалийн тухай хуулийн 63.1.2, 246.3 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлэхгүйгээр, зөвшөөрөл өгөхгүй гэж хясан боогдуулж 300.000, 500.000, 700.000 төгрөгийн хээл хахууль авсан гэх үйлдлийн талаар:

1. Гаалийн тухай хуулийн 63.1.2 “Гаалийн мэдүүлэг барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой хоорондоо тохирч байгаа эсэх” мөн хуулийн 246.3 дахь хэсэгт “Гаалийн хяналтад байгаа бараа тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних тоолох зэрэг илт тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалт нь хяналт шалгалт хариуцсан Гаалийн улсын байцаагчид хамаарах заалт юм. Замын-Үүд Гаалийн газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн А/105 тоот тушаалаар баталсан “Замын-Үүд дэх гаалийн газраар нэвтэрч буй бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт бүрдүүлэлт хийх, хяналтын тасралтгүй байдлыг хангах технологи ажиллагааны дэс дараалал”-ын 2.1-д АЗШНЦ-ын гаалийн хяналтын бүсэд эцсийн бүрдүүлэлт хийгдэх импортын бараа, түүнийг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн хувьд 4 дүгээр заалт Мэдээлэл, бичиг баримтыг CAIS программын мэдээлэлтэй тулгаж шалгахаар хуваарилагдсан гаалийн улсын байцаагч, 5 дугаар заалт Бараа тээврийн хэрэгслийг бичиг баримттай тулган, биет шалгалт хийхээр хуваарилагдсан гаалийн улсын байцаагч, 6 дугаар заалт CAIS зөвшөөрөл өгөхөөр хуваарилагдсан гаалийн улсын байцаагч гэж ямар албан тушаалтан, ямар ажил үүрэг гүйцэтгэхийг зааж өгсөн байдаг. Мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 22-ны тушаалаар баталсан “Ажлын байрны тодорхойлолт”-д хяналт шалгалт хариуцсан Гаалийн улсын ахлах байцаагч нь зорчигч, бараа тээврийн хэрэгсэлд эрсдэлд суурилсан гаалийн шалгалтыг  зохион байгуулах /2-р хх-106-189/, Гаалийн тухай хуулийн 240.20 дахь хэсэгт “Гаалийн хяналтыг хэрэгжүүлэхдээ эрсдэл тооцох аргыг хэрэглэнэ”, Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 638 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 3.19 дэх хэсэгт үндэслэл бүхий мэдээлэл, сэжиг байгаа бол гаалийн хилээр нэвтрэх бараа тээврийн хэрэгсэлд дахин шалгалт хийх асуудлыг хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч, шаардлагатай тохиолдолд удирдах албан тушаалтантай хамтран шийдвэрлэж, дахин шалгалт хийх гаалийн улсын байцаагчийг томилно. /2-р хх-106-189/

Дээрх хууль эрх зүйн актуудын дагуу Гаалийн улсын ахлах байцаагч нь Гаалийн тухай хуулийн 63.1.2, 246.3 дахь заалтыг хэрэгжүүлэх албан тушаалтан биш юм.

2. С.Оюунсүрэн нь мөрдөн байцаалтын шатанд хэд хэдэн удаа өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн байдаг. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 1.5 “хэргийнхээ талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн аль нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол заавал өмгөөлөгч оролцуулах, мөн хүнд гэмт хэрэгт яллагдаж байгаа...” заалтыг зөрчсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт С.Оюунсүрэн мэдүүлэхдээ “Бурмаа, Өлзийбаяр, Отгонжаргал нарын гүтгэлгээр энэ хэрэгт холбогдсон. Эхлээд Авлигатай тэмцэх газраас намайг дуудан хэргийн талаар асуухад мэдэхгүй гэдгээ хэлсэн. Дараа нь дахиад дуудаад тусгай өрөөнд оруулсан. Тэгээд гаалийн байцаагч намайг хэргийг хүлээ, чамайг авраад гарна гэсэн. Энэ үед Энхбат гэдэг Замын-Үүдийн тагнуулд байсан жижиг залуу, өөр 4 хүн байсан. Энэ мөнгийг өгсөн гэдгээ хэлчих гэсэн. Би мэдэхгүй гэдгээ  хэлсэн. Хүүхэд чинь ирэх жил 1 дүгээр ангид орно. Хүүхдээ 1 дүгээр ангид орохыг үзэхгүй шүү дээ” гэсэн. Тэгээд тэд гараад 30 минутын дараа орж ирээд хорих тушаалыг хурдан бич гэж хэлээд Энхбатруу цаас шидсэн. “Муу сайн Гаалийн байцаагч над руу бухаад гараад явчихна шүү дээ гэсэн. Тэгээд гараад хоёр бичгийн цаас авч ирээд прокуророос зөвшөөрөл аваад чам руу явуулья гэсэн. Тэгэхээр нь би 2 үйлдэл хүлээн зөвшөөрөх юм бол болох уу гэхэд болно гэсэн. Ингээд би 300.000, 500.000 төгрөгөөр хувааж бичиж өгсөн. 1.000.000 төгрөг Отгонжаргалд өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, 79-17 УНЯ автомашин дээр нэг ч төгрөг өгөөгүй. Би аль ч үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, Отгонжаргалаар дамжуулаад Оюунчимэгт авлига өгсөн үйлдэл огт байхгүй” гэж мэдүүлсэн. /шийтгэх тогтоолын 49 хуудас/ Мөн С.Оюунсүрэн нь шүүх хуралдаан дээр мөрдөн байцаагч Батболд номоос харж байгаад “хясан боогдуулах” гэдэг үгийг нэмчихье. Тэгэхээр чи яах ч үгүй гэсэн. Би хясан боогдуулах гэдэг үгийг мэдэхгүй, миний үгийн санд ч байхгүй. Оюунчимэг эгчийг гүтгэсэндээ уучлалт гуйж байна гэж олны өмнө уучлалт гуйсан. С.Оюунсүрэнгийн хэлсэн үг шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн байгаа байх. Үүнээс үзэхэд мөрдөн байцаагч, Эрүүгийн төлөөлөгч нар С.Оюунсүрэнг “хорино, чам руу явуулна, чи яах ч үгүй, гаалийн байцаагч над руу бухаад л гарчихна” гэх зэргээр айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, худал амлах зэргээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь заалт “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийг өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар  шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэснийг зөрчсөн. Би С.Оюунсүрэнгээс авлига аваагүй.

Р.Мөнхзаяатай холбоотой үйлдлийн талаар: 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Р.Мөнхзаяагийн 49-60 ДГО автомашинд ачигдсан ачаанд шалгалт хийхдээ Гаалийн тухай хуулийн 63.1.2, 246.3 Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны А/201 дугаартай тушаалын ...Гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийн улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 2520.10.00 код бүхий гипс, 3214.10.00 код бүхий замаска ачсан тээврийн хэрэгсэлд шалгалт хийж, лабораторийн дүгнэлт гаргуулах заалтыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж 100.000 төгрөгийг авсан гэх үйлдлийн талаар:

1. Гаалийн тухай хуулийн 63.1.2, 246.3 заалтуудыг хэрэгжүүлээгүй гэж буруутгасныг С.Оюунсүрэнгийн үйлдэл тайлбарлан бичсэн байгаа. Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны А/201 дугаартай тушаалаар 2520.10.00 код бүхийн гипс, 3214.10.00 кодтой замаска нэрийн бараанд Гаалийн лабораторын дүгнэлтийг үндэслэн Гаалийн бүрдүүлэлт хийнэ гэж заасан энэ журам нь нийт гаалийн улсын байцаагч нарт огт танилцуулаагүй учраас хэрэгждэггүй байсан юм. Миний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нь 2014 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн ерөнхий газарт “Тушаал хэрэгжиж эхэлснээс хойш 1 жилийн хугацаанд Замын-Үүд боомтоор хичнээн тонны гипс, замаска Улсын хилээр орж, хэдэн гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийсэн, үүнээс хэдэд нь гаалийн лабораторын дүгнэлт гаргасан талаар лавлагаа” хүссэн. Гаалийн ерөнхий газарт 2017 оны 1 дүгээр сарын 30-ны 03-2/423 хариу өгсөн. Уг албан бичиг “2015 оны 9 дүгээр сарын 1-нээс 2016 оны 8 дугаар сарын 30-ны хооронд 2520.10.00 кодтой гипс 982 ширхэг гаалийн мэдүүлгээр 14808 тонн, 322222214.10.00 кодтой замаска 2327 ширхэг гаалийн мэдүүлгээр 32989 тонн нийт 3309 ширхэг гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийсэн. Энэ хугацаанд дээрх бараанд 8 ширхэг лабораторын дүгнэлт гаргасан байна.” Хэрвээ энэ тушаал хэрэгжүүлсэн байсан бол 3309 ширхэг Гаалийн лабораторын дүгнэлт гаргах ёстой байсан юм. Гаалийн ерөнхий газрын 2017 оны 1 дүгээр сарын 30-ны 03-2/423 тоот албан бичгийг шүүх хуралдаан дээр нотлох баримтаар өгсөн. Бараанд гаалийн лабораторын дүгнэлт гаргуулах нь ажил үүргийн хуваарийн хувьд биет шалгалт хийсэн улсын байцаагчийн ажил юм. Энэ талаар мөрдөн байцаагч тухайн ачаа бараанд биет шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч нараас тодруулаагүй байна.

2. Мөрдөн байцаагч Р.Мөнхзаяаг данснаасаа 11 цаг 14 минутад 400.000 төгрөг авсан. 14 цаг 13 минутад зөвшөөрөл авсан. Үүнийгээ Оюунчимэгт өгсөн үү гэж тулгаж асуусан мэдүүлэг байдаг. Р.Мөнхзаяа мөрдөн байцаалтын шатанд Оюунчимэгт мөнгө өгөөгүй гэсэн мэдүүлэг байдаг. Р.Мөнхзаяад дарамт шахалт үзүүлэх замаар 100.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэж хэрэг хүлээлгэсэн гэж үзэж байна.

3. Гаалийн улсын байцаагч Сэлэнгээгийн мэдүүлэгт “Би шалгаад бага зэрэг зөрүүтэй байгааг Мөнхзаяад хэлэхэд ахлах Оюунчимэг мэдэж байгаа” гэсэн байдаг. Би Мөнхзаяаг танихгүй. Р.Мөнхзаяа шүүхийн хэлэлцүүлэгт “Сэлэнгэ байцаагчид Оюунчимэг ахлахын нэрийг бариагүй” гэж хэлсэн. Сэлэнгэ байцаагч худал мэдүүлэг өгсөн. Сэлэнгэ өөрөө тангараг өргөсөн байцаагч.

            Будын Наранбат, З.Баярсайн, Б.Мөнхболд, Ц.Болдбаатар нартай холбоотой үйлдлийн талаар:

1. Б.Наранбат нь миний ажилладаг АНУ-ын HLife компанид миний багт бүртгүүлж бүтээгдэхүүн авч хэрэглэдэг байсан. Мөрдөн байцаагч Батболд АНУ-ын HLife компанийн албан ёсны дистрьбютер “Амин Эх булаг” ХХК-иас зөвхөн 2016 оны 12 дугаар сарын байдлаар Оюунчимэг миний багт ажиллаж байсан хүмүүсийн нэрийг сүлжээнээс гаргуулан авсан нь учир дутагдалтай байна. АНУ-ын HLife компанийн гишүүнээр бүртгүүлсэн хүн 6 сар өөрийн хувийн борлуулалт хийгээгүй бол системээс автоматаар хасагдаж, компанийн гишүүний эрхээ алддаг. Мөрдөн байцаагч Батболд Б.Наранбат, З.Баярсайн, Б.Мөнхболд  нарыг тус компанид гишүүнээр элсэж байсан эсэх, гишүүн хасагдвал ямар дүрмээр хасагддаг эсэхийг шалгаж тодруулаагүй байна. Би болон миний өмгөөлөгч Г.Мөнхтуяа Нийслэлийн прокурорын газарт Б.Наранбат, З.Баярсайн, Б.Мөнхболд  нар нь тус компанид гишүүнээр элсэж байсан сүлжээний бүтээгдэхүүний өр зээлийн  мөнгийг авлигын мөнгө гэж үзээд байгаа учир мөрдөн байцаалтад буцаан шалгуулж өгнө үү гэсэн гомдол хүсэлтүүд гаргахад хүлээн аваагүй, татгалзсан хариу өгч байсан. Миний өмгөөлөгч Г.Мөнхтуяа 2017 оны 1 дүгээр сарын 24-нд “Амин Эх булаг” ХХК-д “Б.Наранбат, З.Баярсайн, Б.Мөнхболд түүний эхнэр Мөнхсайхан,  Б.Наранбатын эхнэр Эрдэнэбилэг, эгч Батцэцэг, дүү Б.Сайнбаяр нар тус компанид хэдийд элсэж байсан гэрээ, тайлан мөн компанийн гишүүдийн дүрэм зэргийг хуулбарлан өгөх” тухай хүсэлт гаргасан. “Амин Эх булаг” ХХК нь 1/1 тоот албан бичгээ АНУ-ын HLife компаниас мэйл болон шуудангаар явуулсан эх хувийг баталгаат орчуулгын товчоогоор орчуулуулан, гишүүдийн гэрээ, тайлангийн хамт шүүх хуралдаан дээр нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг нотлох баримтад:

Б.Наранбат 2013 оны 9 дүгээр сарын 13-нд эхнэр Эрдэнэбилэг хамтран эзэмшигчээр ID 5414093 бүртгэлийн дугаар авч, 4061401 классик 1ш, плюс-4ш, эдвилд-2ш, кардио 1ш, классик /жижиг/-1ш /, глюкоуч-1ш танилцуулга нийт 10 бүтээгдэхүүнийг 1293476 төгрөгийн борлуулалт хийж, гишүүнээр бүртгүүлсэн байна. Мөн 2014 оны 2 дугаар сарын 19-нд классик 3 ширхэг 102-р 369600 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авсан. Илтэд HLife компанийн гишүүдийн дүрмээр 6 сар өөрийн хувийн борлуулалт хийгээгүй тул хасагдсан. 2013 оны 4 дүгээр сард HLife компанийн их чуулган  АНУ-ын Сант-Лейн хотод болох тул Б.Наранбат чуулганд оролцохоор  АНУ явна гэж тус компанид 2014 оны 12 дугаар сарын 4-нд 5414829 ID дугаараар классик-2ш, эдвилд-1ш/103 Lp/ 185 долларын бүтээгдэхүүн худалдан авч дахин гишүүнээр элссэн. Б.Наранбат нь 2013 оны 11 дүгээр сарын 27-нд эгч О.Батцэцэг ID 5413724 дугаараар кардио 1ш, глюкоуч-1ш, классик /жижиг/-1ш /120lp/ 184 ам. доллар, плюс-2ш, 170 ам. доллар буюу 338580 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 25-нд глюкоуч-2ш, классик-1ш, 184 ам. доллар, мөн дүү Б.Сайнбаярыг 2015 оны 1 дүгээр сарын 28-нд бүртгүүлж трифактор формула-1ш, кардио 1ш глюкоуч-1ш 417507 төгрөгийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авч байсан. Ингээд Б.Наранбат ах дүү нараа элсүүлж идэвхитэй ажиллаж АНУ-аас урилга ирсэн боловч виз олгоогүй. Би 2015 оны 4 дүгээр сард энэхүү чуулга уулзалтад оролцож Америкаас авчирсан шинэ бүтээгдэхүүн уураг, ренова, энержи го стипс нэрийн багц бүтээгдэхүүнийг 350 ам. долларын багц бүтээгдэхүүнийг Б.Мөнхболдод бас зээлээр зарсан. Б.Наранбатад бас Австралиас авчирсан adidas фермийн пүүз 200.000 төгрөгөөр, эрэгтэй ботинк 150.000 төгрөгөөр зарж байсан. Иймд бидний хоорондын хувийн наймааны мөнгийг авлига гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөрдөн байцаалтын шатанд Б.Наранбат нь “2014 билүү 2015 онд сүлжээнд гишүүнээр элсэж байсан. Сар бүр бүтээгдэхүүн борлуулах эсвэл өөрөө худалдан авч оноо цуглуулдаг. 2014 оноос хойш цуглуулаад худалдан авсан юм. Гэрийн өр төлбөр болох ойролцоогоор 1 сая төгрөг өгсөн” гэж мэдүүлдэг. Үүнийгээ гэрчилж зээлээр авч хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээ мөрдөн байцаагчид үзүүлсэн нь гэрэл зургаар бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт хавсаргасан байдаг. Ц.Болдбаатар ихэвчлэн хил дээр гаалийн бүрдүүлэлт хийгээд явж байдаг болохоор ойр зуурын зүйл захиж авдаг байсан. Ц.Болдбаатарт 200.000 төгрөгийн плюс бүтээгдэхүүнийг чиний хөлд сайн гээд шахаж зарсан юм.

2. З.Баярсайн нь 2014 оны 4 дүгээр сарын 25-нд 5413764 ID дугаараар гишүүнээр элсэж  плюс 4ш, эдвилд-3ш, кардио 3ш, классик /жижиг/-1ш /407 lp/-140.000 орчим төгрөгийн бүтээгдэхүүнийг зээлээр худалдаж авсан. Үүнээс бүтээгдэхүүн авсан өдрөө өөрийнхөө мобайл банкаар /99503206 утсаар/ 650.000 шилжүүлсэн нь миний Хаан банкны дансны хуулгад харагддаг. З.Баярсайнд бүтээгдэхүүнээ зээлээр зарснаас хойш  тааралдаагүй. Тэгээд 2016 оны 1 дүгээр сард хил дээр тааралдаж мөнгө нэхсэн. З.Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэгтээ “Оюунчимэг дархлаа сайжруулдаг гэх 800 ам. долларын буюу 1.600.000 элсдэг гээд, би элсэхдээ 400.000 төгрөг өгч эм авч хэрэглэж үзье” гээд авсан. 2016 оны 1 дүгээр сард 103-р ажиллаж байхад нь таарсан. Надаас үлдэгдэл мөнгөө нэхээд байсан. Би тэгээд дутуу мөнгө 200.000 төгрөгийг өгч оруулсан” гэсэн мэдүүлэг З.Баярсайн анх урьдчилгаа 650.000 төгрөгийг 400.000 гэж андуураад байгаа.

Б.Мөнхболд 2014.09.29-нд плюс 1ш, классик 2ш, / 118Lp/ 429244 төгрөгөөр худалдаж авч 5414...ID дугаараар гишүүнээр элссэн. Б.Мөнхболд 6 сар хувийн борлуулалтаа хийгээгүй тул хасагдсан. 2015.10.30-нд 8857549 ID дахин элсэж плюс 8ш худалдаж авсан. /1.351.900 төгрөгөөр/ Би 2014 оны 4 дүгээр сард Америк яваад авчирсан Б.Наранбатад зарсан шиг 350 ам. долларын үнэтэй багц бүтээгдэхүүнээ Мөнхболдыг фитнесд явдаг хүнд хэрэгтэй гээд бас зээлээр зарсан. Үлдэгдэл мөнгийг Мөнхболд 2016 оны 1 дүгээр сард өгсөн. Б.Мөнхболд мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мөн шүүхийн хэлэлцүүлэгт ч трансфер  факторын зээлээр авсан мөнгөө төлсөн гэж мэдүүлдэг. /шийтгэх тогтоолын 44 хуудас/ Б.Мөнхболд мөрдөн байцаалтад “2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Оюунчимэг ахлахад дархлаа сайжруулах эм аваад, мөнгийг нь өгсөн. Намайг бүрдүүлэлтээ хийгээд, зөвшөөрлөө аваад гарах гэтэл Оюунчимэг эмний мөнгөө өг гэхээр нь 180.000 төгрөг өгсөн” гэж мэдүүлсэн.

Э.Наранбаттай холбоотой үйлдлийн талаар: Э.Наранбат бид хоёрын хооронд авлига хээл хахуулийн ямарч асуудал байхгүй. 500.000 гэдэг тоо хаанаас гарч ирснийг мэдэхгүй. Энэ талаар хавтаст хэрэгт ямар ч мэдүүлэг байхгүй. Э.Наранбат нь “хэн нэгэнд хахууль өгөөгүй, Оюунчимэгтэй тийм ч дотно биш, Оюунчимэгийг гүтгэж чадахгүй үнэнээ л хэлнэ” гэх зэргээр огт хээл хахууль өгөөгүй гэж мэдүүлсэн байдаг. Э.Наранбат нь мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нар хэрэг хүлээлгэх гэж маш их дарамталж байсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.

Б.Цэен, Мөнхчулуун, Наранчимэг нартай бүлэглэж гааль татварын ерөнхий газарт их хэмжээний хохирол учруулж, Л.Гэрэлт-Одоос 2.000.000 төгрөг авсан гэх үйлдлийн талаар: Б.Цэен бид 2 найз нөхдийн харилцаатай. 2016 оны 1 дүгээр сарын 15-нд Цэен хотод эмнэлэгт хэвтэж байсан. Бид 2 байнга утсаар ярьдаг. Цэен та 2 утсаар ярьсан байна, чамаас Гэрэлт-Одын машиныг гуйсан уу гэж мөрдөн байцаагч мэдүүлэг авсан. Цэен надаас ямар нэгэн зүйл гуйгаагүй гэж хэлсэн. Би 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр тайлан мэдээгээ гаргаад Улаанбаатар хотоос найз Одгэрэл гэр бүлийн хамт ирж Эрээн явсан учраас хил хаахын өмнө чөлөө авч явсан. Т.Мөнхчулуун даргыг зүс мэдэхээс, өөрөөр уулзаж ярьж үзээгүй. 2016 оны 1 дүгээр сарын 15-ны 87-34 УБС, 47-38 ... гэсэн автомашинд ачигдсан бараанд технологи ажиллагааны бичиг баримтын байцаагч-хяналт шалгалтын байцаагч-эрсдлийн байцаагч-зөрчлийн байцаагч гэх мэт дарааллаар хяналт шалгалтад хамрагдаад хяналтын бүсээс гарсан. Уг ачаанд биет шалгалт хийсэн Наранчимэг байцаагч болон бусад эрсдэл зөрчлийн байцаагч, удирдах албан тушаалтан, хууль хяналтын байгууллагаас надад дээрх 2 автомашинд ачигдсан барааг эрсдэлтэй талаар ямар ч мэдээлэл анхааруулга ирээгүй. CAIS программд ч анхааруулга бичээгүй байсан. Иймээс би ажил үүргийн хуваарь ...Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 638-р тушаалаар баталсан журмын дагуу гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл олгосон. Би Гэрэлт-Од гэх бүтэн нэрийг ч мэдэхгүй. Миний утсанд дуудлага ирсэн болохоор буцааж залгасан байж магад. Үүнийгээ би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлж байсан. Гэрэлт-Од нь Бурмаа, Өлзийбаяр нарын ятгалгаар намайг гүтгэсэн. Гэрэлт-Од 2016 оны 9 дүгээр сарын 28-нд өмгөөлөгчгүй мэдүүлэг өгч Оюунчимэгт 2.000.000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг зөрчиж авсан мэдүүлэг байна. Хэрэг гарснаас хойш 8 сарын дараа өгсөн энэ мэдүүлгээ Гэрэлт-Од нь Бурмаа, Өлзийбаяр нарын ятгалгаар гүтгэсэн гэдгээ ярьдаг. Гэрэлт-Од 2016 оны 1 дүгээр сарын 16-ны 22 цагийн орчим дүү Батбаярынх нь машиныг дагаж очоод өгсөн гэсэн байдаг. Тийм явдал огт болоогүй. Би 2016 оны 1 дүгээр сарын 16-ны 16-17 цагийн орчим Эрээнээс орж ирээд гэрээсээ гараагүй. Би өөрөө машин жолоодож чаддаггүй болохоор дүү Батбаярын машинд хилийн бүсэд нэвтрэх “А” зөвшөөрөл авч өгсөн. Тэгээд дүү маань намайг өдөр бүр машинаараа хүргэн өгч тосч авдаг. “эгчийгээ байнга ажилд нь хүргэж өгч авдаг. Гэрэлт-Одтой таараагүй” гэж хэлсэн байдаг. Гэрэлт-Од нь тэр машины татвар 6.000.000 төгрөг хүнээс авсан гэдэг. Гэтэл үүнээсээ Мөнхчулууны хүү Эрхэсийн дансанд 2.000.000 төгрөг, гаалийн татварт 2.500.000 төгрөг, Оюунчимэгт 2.000.000 өгсөн гэж 6.000.000 төгрөгөөс давж гарсан 9.000.000 төгрөгийн асуудал ярьдаг. Үүнээс харахад Гэрэлт-Од илтэд худал хэлж, гүтгэж байгаа нь харагддаг. Гэрэлт-Од нь өөрөөсөө 3.000.000 төгрөг гаргаж, хүний өмнөөс бусдад өгсөн болоод байна. Гаалийн байгууллагад ажиллах хугацаанд олон сая төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлж олон зөрчил илрүүлж байсан. 2006 онд Замын-Үүд гаалийн газарт ажиллаж байхдаа өөрийн мэдрэмж ур чадвараар биедээ нуусан 5.4 кг алтыг илрүүлж, тухайн үеийн ханшаар 100 гаруй сая төгрөгийн орлогыг улсад оруулсныг гаалийн байгууллага 4.500.000 төгрөгийн урамшуулал надад олгож байсан. Мөн дүрэм, журам хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажиллан өөрийн хувь нэмрээ оруулж байсан. Гаалийн байгууллага миний хичээл зүтгэлийг үнэлэн “Гаалийн зөвлөх”, “Гаалийн албаны тэргүүний ажилтан” “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнаж байсан.

            Миний бие нь ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Хүүдүүд маань бүгд бага насных. Том хүү Тэлмэн 16 нас хүрээгүй, дунд хүү Мэргэн 11 настай, бага хүү Содбилэг 7 настай, хамгийн бага охин Сондор 6 сартай. Ар гэрт байгаа нөхөр, хүүхдүүдийг эрүүл, саруул өсөж бойжиход анхаарал тавьж чадахгүй байгаадаа сэтгэл маш их зовниж байна. Миний биеийн эрүүл мэндийн байдал муу, 1987 оноос эхлэн зүрх судасны өвчнөөр өвдсөн. Мөн чихрийн шижин, даралт ихсэх, цөс чулуужих өвчтэй тул байнга эм уудаг. Хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Миний хувьд хэн нэгнээс авлига аваагүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар намайг буруутгаж буй үйл явдлууд нотлогдоогүй байхад нотлогдсон мэтээр буруутгаж байгаад гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

 

            Ялтан Б.Оюунчимэгийн өмгөөлөгч Т.Баярбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн Замын-Үүд дэх Сум дундын шүүхээс Улсын Дээд шүүхэд хандан хэргийн харьяаллыг тогтоож өгөх талаар тус бүрдээ хүсэлт явуулж байсан боловч энэ талаар шийдвэрлэсэн ямар нэгэн шийдвэр байдаггүй атал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шууд шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа болно. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааны явцад уг хэргийн яллагдагч 3.Баярсайн, Л.Гэрэлт-Од нарын хэргийг тусгаарласан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125.2, 246.1 дэх заалтыг зөрчсөн байна гэж үзэхээр байна. Дээрх яллагдагч нарын үйлдэл холбогдол нь миний үйлчлүүлэгч болон хэргийн бусад оролцогч нарын яллагдаж буй үйлдэл холбогдолтой зайлшгүй холбоотой, мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдаан дээр тэдний өгөх мэдүүлэг яллагдагч нарын гэм бурууг нотлох, цагаатгахад зайлшгүй шаардлагатай атал хэргийг бус шүүгдэгч нарыг тусгаарласан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Яллагдагч Б. Оюунчимэгийн гэм буруугийн талаар: Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Б.Оюунчимэгийг 11 удаагийн үйлдлээр хясан боогдуулж, бүлэглэн хээл хахууль авсан, төрийн албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт заасан гэм буруу нь нотлогдоогүй, нотлох баримтын хувьд эргэлзээтэй байна.

Б.Оюунчимэгийг яллахдаа Гаалийн тухай хуулийн 63.1.2, 246.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байгаа боловч 63.1.1-т Гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардах бичиг баримт нь бүрэн хүчин төгөлдөр эсэх, 63.1.2-т Гаалийн мэдүүлэг барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв бодитой хоорондоо тохирч байгаа эсэх, 63.1.3 Гаалийн болон бусад татварын ногдуулалт зөв эсэх гэсэн заалтуудын чухам алиныг нь зөрчсөн талаар тодорхой дүгнээгүй ерөнхийд нь зааж буруутгаж буй нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Энэ талаар Гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэг нь чухам ямар эрхээ хэрэгжүүлээгүй, ямар үүргээ биелүүлээгүй, ямар хийх ёсгүй зүйлийг амласан талаар тодорхой гаргасан мэргэжлийн шинжээчийн дүгнэлт зайлшгүй хэрэгтэй бөгөөд ийм дүгнэлт байхгүй байна. Гаалийн улсын ахлах байцаагчийн ажил үүргийн хуваарь болон холбогдох журмуудад зааснаар гаалийн улсын ахлах байцаагч нь эцсийн бүрдүүлэлт хийгдсэн импортын бараа тээврийн хэрэгсэлд шаардлагатай тохиолдолд дахин шалгалтыг хийх бараа тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл олгохоор заагдсан байтал Б.Оюунчимэгтэй холбогдуулан шалгаж буй бараа тээврийн хэрэгсэл зөрчилтэй байсан, энэ талаар байцаагчид тухайн үед мэдэгдэж байсан эсэх нь нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй байна. Мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2014-08-29-ны А/148-дугаар тушаалаар 2014 оны 9 дүгээр сарын 1-нээс 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүртэл хугацаанд гаалийн улсын ахлах байцаагч нь барааг гаалийн хяналтын бүсээс гаргах шаардлагагүй болсон. Энэ тушаалаар гаалийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд хяналт тавих дахин шалгалт хийх, гаргах зөвшөөрөл өгөх эрхгүй болж гаалийн улсын байцаагч биет үзлэг хийгээд хамгийн сүүлд бичиг баримтын гаалийн улсын байцаагч зөвшөөрөл өгдөг болгожээ. Гэтэл 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн С.Оюунсүрэнгийн мэдүүлсэн 79-17 УНЯ улсын дугаартай ачааны автомашинд зөвшөөрөл өгөхгүй, ачааг дахин буулгаж шалгана гэх зэргээр хясан боогдуулж хахууль авсан гэж буй нь тухайн үед үйлчлэхгүй байсан журмыг баримтлан буруутгаж байна гэж үзэж байна. Гаалийн тухай хуулийн 246.3 дахь хэсэгт гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалын Гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн буруутгасан нь энэ тушаалыг байцаагч нарт огт танилцуулаагүй, энэ талаар авсан лавлагаанд тухайн хугацаанд нийт 48000 тонн гипс, замаск орж ирсэн байдаг бөгөөд үүнийг 8 удаагийн тохиолдолд л лабораторийн дүгнэлт гаргаж байсан байдаг. Иймээс гаалийн байцаагч нарт танилцуулаагүй, бодит байдал дээр ажил хэрэг болоогүй хэрэгждэггүй тушаал зааврын дагуу гэм буруутайд тооцон яллаж байна гэж үзэхэд хүргэж байна. Яллагдагч С.Оюунсүрэнд холбогдох үйлдэл холбогдлын тухайд 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр С.Оюунсүрэнгийн мэдүүлсэн 7917 УНЯ улсын дугаартай машинд шалгалт хийхдээ гаалийн тухай хуулийн 63.1.2, 246.3-дахь хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлэхгүй, 1.000.000 төгрөгийн хахуулийг Ц.Отгонжаргалаар зуучлуулан авсан гэх боловч С.Оюунсүрэн нь энэ үйлдэл холбогдлын талаар анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй, тухайн өдөр Отгонжаргал итгэмжилсэн төлөөлөгч биш Б.Эрдэнэбат гэдэг хүн итгэмжилсэн төлөөлөгчөөр мэдүүлсэн байсан. Энэ талаар С.Оюунсүрэн миний гарын үсэг биш би Отгонжаргалаар бүрдүүлэлт хийлгээгүй гэж мэдүүлдэг /2-р хх-180/ бөгөөд энэ үйлдэл нь цаг хугацааны хувьд гаалийн улсын ахлах байцаагч гарах зөвшөөрөл өгөх эрхгүй 2015 оны 1 дүгээр сарын 22-нд болсон байдаг. Оюунсүрэнтэй холбоотой бусад үйлдлүүдийн хувьд 800.000 төгрөгийг хоёр хувааж өгсөн гэж анхны тайлбар мэдүүлгүүддээ өгсөн боловч эдгээр мэдүүлгүүд нь өмгөөлөгчгүйгээр байцаалт авсан, авлигатай тэмцэх газрын мөрдөн байцагчийн зүгээс ятгах, амлах зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийг зөрчиж мэдүүлэг авсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн С.Оюунсүрэнгийн мэдүүлгээс тодорхой харагддаг. /хх-102/. Яллагдагч Б.Наранбат нь мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ч Б.Оюунчимэгт хээл хахууль өгсөн гэж мэдүүлдэггүй бөгөөд харин мөрдөн байцаагчийн зүгээс дарамт шахалт үзүүлэн эрүү шүүлт тулгаж байсан талаар удаа дараагийн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байдаг. Б.Наранбат нь Б.Оюунчимэгийн худалдан борлуулж байсан сүлжээнд гишүүнээр элсэж уг бүтээгдэхүүнийг худалдан авч үнийг дансаар болон бэлнээр өгч байсан, гүйцэтгэх ажиллагааны бичлэгт авагдсан бичлэг дээр уг бүтээгдэхүүний үнэ нэг сая шахуу төгрөгийг өгч байсан гэдгээ удаа дараа мэдүүлсэн байдаг. Б.Мөнхболд, Ц.Болдбаатар нар нь мөн сүлжээний бүтээгдэхүүний худалдан авагч нар бөгөөд Б.Оюунчимэгт уг бүтээгдэхүүний мөнгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн өгч байсан талаараа мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой мэдүүлсэн байдаг бөгөөд /25-р хх-195, 198, 233/ Б.Оюунчимэгийн дансаар мөнгө шилжүүлж байсан, эмийн мөнгө шилжүүлдэг... өрөөндөө тавьчихаад сууж байдаг юм гэх зэргээр гүйцэтгэх ажиллагааны явцад бэхжүүлсэн бичлэгийг үгүйсгэсэн мэдүүлгүүдийг удаа дараа өгчээ. Дээрх мэдүүлгүүд нь гаалийн байцаагч А.Цэцэгсүрэнгийн мэдүүлгээр мөн нотлогддог. Яллагдагч Э.Наранбаттай холбогдох үйлдэл холбогдлын хувьд ч мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед Б.Оюунчимэгт хээл хахууль өгөөгүй, 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 12-65 ДГО дугаартай машин гараагүй. Бүх зүйл худлаа, би хүн гүтгэсэн, мөрдөн байцаалтын шахалт дарамтад орж мөрдөн байцагчийн бичсэн зүйлийг хуулж бичсэн” гэх зэргээр мэдүүлсэн байдаг. /шүүх хуралдааны тэмдэглэл 87-р хуудас/ Яллагдагч 3.Баярсайнд холбогдох үйлдэл холбогдлын хувьд 3.Баярсайн нь мөн Трансфор фактор сүлжээ бүтээгдэхүүний худалдан авагч бөгөөд Б.Оюунчимэгт уг бүтээгдэхүүний үнийг Бямбадоржоор дамжуулан өгсөн талаараа мөрдөн байцаалтад тодорхой мэдүүлжээ. “...Сүлжээний мөнгөө нэхээд байхаар нь Бямбадоржоор өгүүлсэн. ...ачааны жин тонн нэр төрөл бүгд тохирч байсан. Цэцэгсүрэн сэтэлж шалгасан, зөрүү огт гараагүй, ямар хууль бус үйлдлийг гүйцэтгүүлэхээр байцаагчид хахууль өгөх гэж” /44-р хх-180/ Яллагдагч Л.Гэрэлт-Од нь мөн авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийн дарамт шахалтад орж худал мэдүүлэг өгсөн талаар Б.Цэенийн мэдүүлэг болон Б.Гэрэлт-Одын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт дурдагдсан байдаг болно. Хавтаст хэрэгтээ танилцаж байх явцад авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчдын яллагдагч нар тэр дундаа Б.Оюунчимэгтэй холбогдох Б.Эрдэнэбат, Э.Эрдэнэбат, Б.Гэрэлт-Од, С.Оюунсүрэн нарыг айлган сүрдүүлэх, хуурч мэхлэх, дарамт шахалт үзүүлэх, худал амлах зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь заалтыг ноцтой зөрчсөн үйлдлүүд байнга гарч байсан болох нь тодорхой харагддаг юм. Яллах талын гол нотлох баримт болгон авч үзэж байгаа гүйцэтгэх ажиллагааны бичлэг нь шинжээч Мөнхбаатарын өөрийнх нь мэдүүлгээр “...Гаалийн байцаагч нарт өгч байгаа зүйлийг тодруулан дүрсийг харах боломжгүй, мөнгө үү эсвэл өөр эд зүйл үү гэдгийг тодруулах боломжгүй...” бичлэгийн дүрслэл бага нягтралтай байсан. Дүрсийг татаад харахаар юу болох нь тодорхой харагдахгүй байна. Цөөн тооны бичлэг 30 секундээс бага байсан учир дүгнэлт гаргах боломжгүй байсан гэж мэдүүлжээ. Үүнээс үзвэл прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийгдсэн гэх гүйцэтгэх ажиллагааны бичлэгт үндэслэн дээрх үйлдлүүдийг мөрдөн байцаалтаар нотлохыг оролдож зөвхөн яллах талаас нь байцаалт авсан болох нь тодорхой харагддаг. Мөн С.Оюунсүрэнтэй холбогдох дөрвөн үйлдэлд Өлзийбаяр, Бурмаа, Отгонжаргал нарын мэдүүлгүүд нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй. Харин ч тэдгээр гэрчүүд өс хонзонгийн байдлаар зориуд худал мэдүүлэг өгсөн байх үндэслэлтэй нотлох баримтууд хавтаст хэрэгт байдаг. Б.Оюунчимэгийг хясан боогдуулах замаар бусадтай бүлэглэн үйлдсэн гэж үзэж байгаа боловч хэнтэй бүлэглэж ямар арга замаар яаж үйлдсэн гэдэг нь тодорхойгүй зөвхөн утсаар ярилцсан гэсэн үндэслэлийг гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Цагаатгагдсан этгээд Д.Сүхбаатарыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг шүүхийн шийтгэх тогтоолд заахдаа дан ганц гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг эх сурвалж болгож байгаа нь учир дутагдалтай байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Д.Оюунчимэгийн үйлдэл холбогдлуудад ч гэсэн мөн адил үйлчлэх ёстой гэж үзэж байна. 2017 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө гүйцэтгэх ажиллагааны шугамаар олж авсан мэдээллийг нотлох баримтад тооцохгүй талаар тодорхой заасан байгааг дурдаж байна. Б.Оюунчимэгийн хувьд 5 хүүхэдтэй, бага хүүхэд болох Н.Сондор нь 2016 оны 12 дугаар сарын 24-нд төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчилгээний хуулбараар тогтоогдож байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 63 дугаар зүйлд заасан оногдуулсан ял шийтгэлийг хойшлуулж болох заалтыг хэрэглээгүй нь шүүгдэгчид ашигтай байх, энэрэнгүй байх зарчмуудыг хэрэглээгүй байна гэж үзэхэд хүргэж байна. Дээрх нотлох баримтууд, гэрч, яллагдагч нарын мэдүүлгүүдээс дүгнэн үзвэл Б.Оюунчимэгт холбогдох үйлдэл холбогдлууд нь нотлогдоогүй, нотлох баримтын хувьд эргэлзээтэй байна гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхэд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Ялтан Б.Оюунчимэгийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Оюунчимэгийн үйлдэл холбогдол нь бүрэн гүйцэд шалган тогтоогдоогүй. С.Оюунсүрэн нарын 4 үйлдэлд Өлзийбаяр, Бурмаа, Отгонжаргал нарын үйлдэл нь ямар нэгэн нотлох баримтгүй. Э.Наранбат нь шүүхийн хэлэлцүүлэгт би хүн гүтгэж чадахгүй, авлигатай тэмцэх газрынхан Б.Оюунчимэгийг гүтгэхэд чамд хамаагүй, чи тэнсэнтэй гарна гэж мэдүүлсэн ...Б.Наранбат, Б.Мөнхболд, 3.Баярсайн, Ц.Болдбаатар нарын авлига гэмт хэргийн субьектив талын шинжгүй болохыг нотлуулах гэж трансфакторын бүтээгдэхүүний төлбөр болох эсэхийг нотлуулах гэж мөрдөн байцаалтын шатанд буцаалгахаар 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 5/270 тоот хариу мэдэгдэх хуудас, 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 5/449 тоот хариу мэдэгдэх хуудсаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрхийг мэдэгдсэн атлаа 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 30 тоот яллах дүгнэлтийн хоорондох хугацаагаар тооцоход хожуу өгсөн байгаа нь Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй гэж үзэж байна. Б.Оюунчимэгийг яллах дүгнэлтээр Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлээр гаалийн мэдүүлгийг шалгах гэсэн үндэслэлийн аль нь болох нь тодорхойгүй заалтаар буруутгаад байгаа юм. Өөрөөр хэлбэл Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх хэсэгт гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардах бичиг баримт нь бүрэн хүчин төгөлдөр эсэх, 63.1.2 дахь хэсэгт гаалийн мэдүүлэг барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх, 63.1.3 дахь хэсэгт зааснаар гаалийн болон бусад татварын ногдуулалт зөв эсэх нь тодорхойгүй байхад ял шийтгэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү...” гэв.

 

Ялтан С.Оюунсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие С.Оюунсүрэн нь анхан шатны шүүхээс 3 жил 7 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Отгонжаргалаар дамжуулан 1.000.000 төгрөг өгсөн гэх боловч хэргийн хувьд нотлох баримт байхгүй Отгонжаргалын 1 удаагийн байцаалтаар намайг тулгаж ялласан байна. Отгонжаргал нь намайг гүтгэж байцаалт өгсөн байна. Цэентэй бүлэглэж хээл хахууль өгөхийг завдсан гэж үзэж байгаа боловч доорх машинд 47-38, 84-37 дугаартай 2 машинд ачигдсан ачаанд ямар ч оролцоо байхгүй хилээр нэвтрүүлээгүй, Нарангэрэл гэх хүнд мөнгө зээлүүлсний төлөө яллагдаж байна. Тэгээд ч Цэен, Мөнхчулуун, Оюунчимэг нартай уулзаж байгаагүй, ямар ч холбоо бариагүй байхад намайг яллаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хилээр нэвтэрсэн 79-17 УГЯ улсын дугаартай, автомашинд 4 удаа үзлэг шалгалт хийж зөрүүтэй татвар, барааг бүрэн тооцож, татварын зөрүүг 100 хувь төлж барагдуулсан байхад мөрдөн байцаагч нар машин гарсан бол мөнгө өгсөн мэтээр үзэж шүүхээс ял оногдуулсанд маш их гомдолтой байна. 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр орж ирсэн 2 ачааны автомашин нь бараагаа бүрэн төлсөн, гаалийн үзлэг шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй учраас улсын хилээр нэвтрүүлж гаргасан байгаа. Хэрэв зөрчил илэрч, зөрүү татвар төлсөн тохиолдолд намайг авлига өгсөн гэж үзэж болох байсан юм. Уг мөрдөн байцаалтын ажиллагаа нь маш их дарамт шахалтан дор явагдаж, тулган байцааж байсан. Иймд намайг гэм буруутай гэж үзсэн үйлдлүүдийг дахин хянаж үзэж ял шийтгэлийг ялгамжтай байдлаар хандаж хөнгөрүүлж өгнө үү. Хэрэв С.Оюунсүрэн миний биеийг гэм буруутайд тооцсон үйлдэл нь хууль ёсны байна гэж тус шүүхээс үзвэл шинэ Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд хамрагдах үндэслэлтэй байгаа.

Энэ төрлийн гэмт хэрэг нь хэргийн хөнгөн ангилалд орж байгаа учраас биечлэн эдлэх ялыг өөрчилж өгөхийг хүсэж байна. Миний бие төрөлхийн зүрхний таславч хоорондын цооронхойтой байнгын эмнэлгийн хяналтад байдаг бөгөөд одоо нас ахих тусам хүндэрч байгаа, яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа юм. Би бусдад төлөх төлбөргүй, гэм хор учраагүй байгааг харгалзан үзэж, хорих ялыг өөрчилж тэнсэж хянан харгалзах хугацааг доод хэмжээгээр тогтоож хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Ялтан С.Оюунсүрэнгийн өмгөөлөгч А.Элбэгсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хэт нэг талыг барьж хэргийн нотлох баримтыг цуглуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нотолбол зохих нотлох баримт, гэрч, шинжээчийн дүгнэлт зэргийг дутуу шалгасан мөн гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдож байна.

С.Оюунсүрэнгийн 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр бусдаар дамжуулж авлига өгсөн гэх боловч уг үйлдэл нь нотлох баримт байхгүй, нотолбол зохих асуудлыг нотлоогүй зөвхөн Отгонжаргалын нэг удаагийн мэдүүлгээр яллаж хэрэг бүрдүүлсэн.

84-37, 47-38 дугаартай 2 автомашиныг С.Оюунсүрэнгийн ямарч оролцоо байхгүй тус авто машиныг хилээр нэвтрүүлсэн Гэрэлт-Од, Нарангэрэл, Оюунчимэг нартай холбогдсон холбоо байхгүй гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн байхад шүүгдэгч Цэентэй бүлэглэж авлига өгөхийг завдсан гэж үзэж байгаа нь маш ойлгомжгүй байна.

Түүний эзэмшлийн 79-17, 26-68 дугаартай тээврийн хэрэгслүүд улсын хилээр нэвтэрсэн бүртгэлээр түүнийг авлигал өгсөн гэж үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийг зөрчиж мэдүүлэг өгөхийг шаардаж, хүнлэг бусаар харьцаж, нэр төр, гэр бүлийн гачигдал зовлонтой байдлаар нь харьцаж байсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, нотлох баримтыг цуглуулж хэргийг бүрдүүлсэн нь тогтоогдож байгаа юм. Мөн хэрэгт хяналт тавьж ажилласан улсын яллагч нар яллах дүгнэлтийг ойлгомжгүй үйлдэж хэт нэг талыг барьсан яллах дүгнэлт үйлдэгдсэн байна. Анхан шатны шүүх нотолбол зохих асуудлууд бүрэн тогтоогдоогүй байхад хэргээс нэр бүхий шүүгдэгч нарыг тусгаарлаж шүүх хуралдаан явуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад өгөх. Хэрэв шийтгэх  тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзвэл С.Оюунсүрэнд холбогдуулж ялласан 5 удаагийн үйлдлээс 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн үйлдэл нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа учраас өршөөж цагаатгаж өгөх, Цэентэй бүлэглэж 5.000.000 төгрөгийн авлига өгөхийг завдсан үйлдэл нь С.Оюунсүрэнд ямарч холбогдол байхгүй, дээрх 2 автомашинд хилээр нэвтрүүлэх үйлдэлд оролцоогүй болох нь нотлогдож байгаа учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөх, 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хилээр нэвтэрсэн 79-17 дугаартай авто машин нь 4 удаагийн давтан шалгалтаар орж татварын зөрүүг бүрэн төлж барагдуулсан, хээл хахууль хэрхэн өгсөн нь тогтоогдоогүй байхад ял шийтгэл оногдуулсан учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд уг гэмт хэрэг хамрагдаж байгаа. С.Оюунсүрэн өөрийн гэм буруугаа хүлээсэн, хувийн байдлын хувьд 2015 оноос зүрхний төрөлхийн гажиг буюу тосгуур хоорондын гажиг, цоорхой гэсэн онош тодорч 2017 оны 5 дугаар сард хагалгаанд орох шаардлагатай байсан боловч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон тул хагалгаанд орж чадаагүй. Энэ талаар нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Иймд С.Оюунсүрэнгийн хувийн байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж яллагдагчид ашигтай зарчмыг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, шийдвэрлэж өгнө үү…” гэв.

 

Ялтан Н.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэг, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3 дахь хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж хээл хахууль авсан гэж ялласан. Гаалийн тухай хуулийн дээрх заалтуудыг ерөнхийд нь Гаалийн байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлнэ гэж заасан боловч уг хуульд нийцүүлэн гаргасан, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан, Гаалийн ерөнхий газрын даргын 638, 573 тоот тушаалаар батлагдсан “Улсын хилээр нэвтрүүлэх импортын бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”, “Гаалийн мэдүүлэг шалгах заавар”-т зааснаар Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийг бичиг баримт, үнэ үнэлгээ хариуцсан Гаалийн улсын байцаагч, 246 дугаар зүйлийг хяналт шалгалт хариуцсан Гаалийн улсын байцаагч хэрэгжүүлэхээр тогтоож өгсөн байдаг. 638 дугаар тушаалаар батлагдсан журамд гаалийн улсын ахлах байцаагч гаалийн шалгалтад оролцож болно гэж заасан байдаг нь ахлах байцаагч гаалийн шалгалтад заавал оролцох үүрэггүй гэдгийг тодруулж өгсөн байна. Гаалийн тухай хуулийн 63, 246 дугаар зүйлийг гардан хэрэгжүүлдэг гаалийн улсын байцаагч нарыг ажил үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэсэн, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад надад ял оноосныг зөвшөөрөхгүй байна.

Намайг мөн Гаалийн ерөнхий газрын даргын А/201 тоот тушаалаар батлагдсан журмыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амалсан гэж ялласан. Уг тушаалыг удирдлагын зүгээс бидэнд танилцуулаагүй, байгууллагын дотоод сүлжээнд тавигдаагүй болно. Тухайн үед энэ тушаалын талаар мэдэж байсан хүн Замын-Үүдийн Гаалийн газарт нэг ч байгаагүй гэдэгт итгэлтэй байна. А/201 тоот тушаалыг биднийг хэрэгт холбогдсоны дараа буюу Гаалийн ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтэд энэ тушаал дурдагдсаны дараа 2016 оны 11 дүгээр сард байгууллагын дотоод мэдээллийн сүлжээнд тавьсан байсан. Энэ тушаал Хууль зүйн яамны эрх зүйн актын нэгдсэн санд бүртгэлгүй байгаа нь тус яамны албан бичгээр нотлогдож байгаа тул хүчингүй тушаал гэж би үзэж байна. А/201 тоот тушаал хүчинтэй байсан ч барааг лабораторийн шинжилгээнд явуулдаг субьект нь ахлах байцаагч биш юм. Хяналт шалгалт хариуцсан Гаалийн улсын байцаагч тухайн барааг илрүүлээд ахлах байцаагчид мэдэгдэн шинжилгээнд явуулдаг журамтай болно.

Намайг мөн урьдчилан амласан гэж ялласныг зөшөөрөхгүй байна. Гаалийн бүрдүүлэлт бол барааг гаальд мэдүүлэхээс эхлээд татвар ногдуулалт, барагдуулалт, бүх шатны гаалийн хяналт шалгалт хийгдэж барааг эзэнд нь олгох хүртэлх цогц үйл ажиллагаа юм. Энэ үйл ажиллагаанд бичиг баримт, үнэ, үнэлгээ хариуцсан болон хяналт шалгалт хариуцсан байцаагч нар биечлэн оролцохоос гадна Гаалийн зөрчилтэй тэмцэх албаны байцаагч, Эрсдлийн удирдлагын албаны байцаагч, Замын-Үүд дэх гаалийн удирдлагууд, гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газар, цагдаа, тагнуулын байгууллага байнгын хяналт тавьдаг болно. Хэрэв би ямар нэгэн барааг урьдчилан амлаж улсын хилээр оруулъя гэж хүлээ гэхэд доод тал нь 4 байцаагчид ямар нэгэн байдлаар нөлөөлөх шаардлага гарна. Гэтэл эдгээр байцаагчид нөлөөлсөн гэх нотлох баримт байхгүй байгаа нь ямар ч урьдчилан амлалт байгаагүйг нотолж байна.

Мөрдөн байцаалтын явцад яллах талыг хэт баримтлан ямар ч аргаар хамаагүй миний гэм бурууг нотлох гэж оролдсон. Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл маш их гарч байсныг шүүгдэгч Э.Наранбат, Б.Наранбат, Л.Ариунжаргал нарын болон бусад шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээс тодорхой харагдаж байна. Үүнд хээл хахууль өгсөн гэгдэх шүүгдэгч нарын хууль, эрх зүйн мэдлэг нимгэн байсныг далимдуулан тэднийг айлган сүрдүүлэх, дарамтлах, төөрөгдүүлэх, хууран мэхлэх зэрэг хууль бус аргаар хээл хахууль өгсөн гэж хүлээлгэсэн байдаг.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн шалтгаант холбоо, үйлдэл тус бүрээр хууль зүйн үр дагаварыг нарийвчлан зөв тогтоож, гэм буруугийн хэлбэр, санаа сэдлийг тус бүрд нь авч үзэх ёстой байхад энэ үүргээ биелүүлээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруутай этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс өөрийн эрхэлж байгаа албан тушаалын хүрээнд гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлээгүйн улмаас өөрөө эд материалын ашиг олохыг шаардсан байдлаар илэрдэг. Гэтэл би хэн нэгний ашиг сонирхлын үүднээс өөрийн албан тушаалын хүрээнд гүйцэтгэх ёстой үүргээсээ татгалзаж хэрэгжүүлээгүй зүйл байхгүй, хэнд ямар ашигтай байдал үүсгэсэн нь тодорхойгүй байхад шүүх үйл явдлын шалтгаант холбоонд хууль зүйн үнэлэлт, дүгнэлтийг ташаа өгөх байдлаар хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдолтой байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу бүрэн гүйцэт хийгдээгүй бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хээл хахууль өгсөн гэгдэх 6 хүний ачаа бараанд гаалийн ямар нэгэн зөрчил илрээгүй, татварын акт тавигдаагүй, гаалийн хяналт шалгалт зохих журмын дагуу явагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектод хэрхэн ямар хохирол учруулсныг тогтоохгүйгээр ял оногдуулсанд гомдолтой байна. Обьектив талын хувьд хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргээ гүйцэтгэхгүй байхаар урьдчилан амлаж хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргээ гүйцэтгэхгүй байхаар урьдчилан амласан гэх албан үүрэг нь хууль, журам болон ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт зэргээр миний хэрэгжүүлдэг албан үүрэг биш гэдгийг дээр дурдсан болно. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Мөн хээл хахууль өгөгчид ямар ашигтай байдал үүсгэсэн болох нь тодорхойгүй байна гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Ялтан Н.Батжаргалын өмгөөлөгч Х.Базаррагчаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.Батжаргалд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох ёстой. Гэтэл анхан шатны шүүх Н.Батжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг тогтоосон. Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой судалж, “...хээл хахууль авах...” гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан үйлдэл Н.Батжаргал нь хийсэн эсэх, мөрдөн байцаалтын ажиллагаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх асуудлыг нягтлан тогтоож чадаагүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Өөрөөр хэлбэл дээрх шийтгэх тогтоол Н.Батжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй болно. Өмгөөлөгчийн хувьд Н.Батжаргалд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй бөгөөд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийж гүйцэтгүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь эрүүгийн 201601000036 дугаартай хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 220, 221 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хэргийн шүүхийн харьяалал”-ын талаар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн. Учир нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсгийн “Хэргийг өөр аймаг дахь сум буюу сум дундын, эсхүл дүүргийн шүүхэд Улсын дээд шүүхийн танхимын Тэргүүн шүүгчийн захирамжаар,... шүүхийн харьяалал тогтоон шилжүүлнэ” гэх заалтыг зөрчин, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 166 дугаартай “Хэрэг шилжүүлэх тухай” шүүгчийн захирамж гарган, дээрх хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хууль бусаар шүүхийн харьяалал тогтоон, шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдааны явцад өмгөөлөгч нар дээрх хууль бус захирамж болон эрүүгийн хэргийн шүүхийн харьяалал зөрчиж байгаа талаар хүсэлт гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн “...нэгэнт ирсэн хэргийн шүүхийн харьяалалын талаар маргаж болохгүй нөхцөл байдал үүссэн...” гэх тайлбар гаргаж, хүсэлтийг хүлээн аваагүй. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 224 дүгээр зүйлийн “Харьяалалын талаар маргаж болохгүй” гэх заалт нь ...энэ хуулийн 222, 223 дугаар зүйлд заасан журмаар шилжиж ирсэн хэрэг”-ийн хувьд хамаарахаар зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл шүүгч өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар хууль бус захирамж гарган, шилжүүлж ирүүлсэн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн боломжгүй бөгөөд шүүхийн харьяалал зөрчигдсөн.

2. Энэ хэрэгт үйлдсэн прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангахгүй байсан бөгөөд яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч нарын учруулсан хохирол буюу “...хээл хахуульд авсан байж болзошгүй” гэх мөнгө нийт яг хэдэн төгрөг болохыг нэгтгэн дүгнээгүй. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г мөрдөн байцаалтын явцад заавал нотолно гэх заалтыг биелүүлээгүй байна. Тухайлбал прокурорын яллах дүгнэлтэд “...Н.Батжаргал нь ...А.Соёл-Эрдэнээс 200.000 төгрөгийн хээл хахууль авсан” гэж ялласан. Харин А.Соёл-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт “...ачигчид өгдөг 100.000-150.000 төгрөгийг Н.Батжаргал байцаагчид баярлалаа гээд өгсөн...” гэж илтэд зөрүүтэй байдлыг үүсгэсэн. Гэтэл анхан шатны шүүх дээрх зөрүүтэй байдлыг арилгаж, хэрэв хээл хахууль авсан юм бол чухам яг хэдэн төгрөг авсан бэ, хэдий хэмжээний хохирол учруулсан вэ гэдгийг нарийвчлан тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуулийн дээрх шаардлагыг зөрчиж байна.

3. Мөрдөн байцаалтын шатанд Н.Батжаргалд ял сонсгон, яллагдагчаар татахдаа “...Д.Жавзандуламаас ... 10.000 төгрөгийн хээл хахууль авсан” гэх үйлдлээр буруутгасан байсан. Мөн яллагдагч Д.Жавзандуламыг “...гаалийн улсын ахлах байцаагч Н.Батжаргалд 10.000 төгрөгийн хээл хахууль өгсөн” гэх үндэслэлээр ялласан. Гэтэл прокурорын хяналтын шатанд Д.Жавзандуламын дээрх үйлдлийг 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 15 дугаартай прокурорын тогтоолоор ...хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон боловч түүний үйлдэл нь ...гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү “...Д.Жавзандуламын гаалийн улсын ахлах байцаагч Н.Батжаргалд 10.000 төгрөгийн хээл хахууль өгсөн” гэх хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа хээл хахууль авсан гэж яллагдаж байгаа Н.Батжаргалын үйлдлийг хэрэгсэхгүй болгоогүй, энэ талаарх прокурорын шийдвэр хавтаст хэрэгт огт авагдаагүй байна. Прокурор дээрх эс үйлдлээрээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт “Прокурор өөрөө болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргана”, мөн зүйлийн 209.4 дэх хэсэгт “Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг сэжигтэн, яллагдагчид 3 хоногийн дотор мэдэгдэж, гомдол гаргах журмыг тайлбарлан өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчиж байгаа төдийгүй яллагдагч Н.Батжаргалын прокурорын шийдвэрт гомдол гаргах эрхийг хууль бусаар хязгаарласан. Энэхүү хууль зөрчсөн асуудлын талаар анхан шатны шүүхэд хэрэг шилжсэний дараа гаргасан удаа дараагийн хүсэлтүүддээ дурдаж, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шийдвэрлүүлэхээр өмгөөлөл явуулах үедээ гарган тавьж байсан боловч огт хариу өгөөгүй төдийгүй шүүхийн шийтгэх тогтоолд хэрхэн дүгнэсэн талаараа огт дурдаагүй байна.

4. Шүүхийн шийтгэх тогтоолын 94 дүгээр талд 7 дугаар хавтаст хэргийн 189 дүгээр хуудсанд авагдсан Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн албан бичиг гэх баримтыг Н.Батжаргалын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг нотолсон байна гэж дүгнэжээ. Гэтэл дээрх албан бичигт “...Батжаргал нь ...хээл хахууль авсан нь прокурорын зөвшөөрөлтэй явагдсан арга хэмжээний явцад бэхжүүлэгдсэн” гэж тодорхой нотлох баримтын талаар бус хийгдсэн байж болзошгүй ажиллагааны талаар мэдээлэл өгсөн шинжтэй асуудлын талаар дурдсан байх ба уг арга хэмжээний үр дүн нь хаана, хэрхэн бэхжүүлэгдсэн болох, үүнийгээ нотлох баримтын хэмжээнд үнэлүүлэхээр хүргүүлсэн эсэх талаар огт дурдаагүй байна.  Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан мөрдөн байцаагч нар нь мөрдөн байцаалтын шатанд “...таны үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь Прокурорын зөвшөөрөлтэйгээр хийгдсэн гүйцэтгэх ажлын явцад хийгдсэн бичлэгээр нотлогдож байгаа” гэсэн ганцхан тайлбарыг хэлдэг байсан бөгөөд яллагдагчаар татаж, байцаалт явуулахдаа энэ талаар тодорхой дурдсан ба мөн уг байгаа гэх бичлэгтээ үндэслэн дээрх хээл хахуулийн гэх хэргийг мөрдөн байцаалтаар нотлохыг оролдож, мөрдөн байцаалтыг ажиллагааг нэг талыг барьж буюу зөвхөн яллах зорилготойгоор явуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгэн нотлох баримтууд, хэргийн холбогдогч нарыг байцаасан байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд зэргээс тодорхой харагдаж байгаа. Гэтэл ийнхүү хийгдсэн гээд байгаа гүйцэтгэх ажлын үр дүн нь нотлох баримтын хэмжээнд үнэлүүлэхээр бэхжүүлэгдэж хавтаст хэрэгт авагдаагүй төдийгүй Прокурорын зөвшөөрөл авсан эсэх нь ч тодорхойгүй байна. Учир нь шүүх хуралдаанд мэтгэлцээний нэг тал болж оролцож байгаа улсын яллагч “...гүйцэтгэх ажлын явцад хийгдсэн бичлэг байгаа, үүнийг та үзсэн үү…” гэж хэлж, асуусан төдийгөөр хавтаст хэрэгт байхгүй, авагдаагүй “гүйцэтгэх ажлын нууц бичлэг” гэх ам дамжсан яриа нотлох баримт болохгүй нь ойлгомжтой. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болох ба ингэхдээ нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх үйл ажиллагааны эх сурвалжийг нууцална” гэж тодорхойлсон. Хуулийн дээрх заалтаас харахад “...нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх үйл ажиллагааны эх сурвалжийг нууцална” гэсэн ойлголт байгаа болохоос уг ажиллагааны үр дүн буюу цугларсан баримт сэлт нь нууц байх ёстой гэсэн санаа байхгүй байгаа бөгөөд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхийн тулд хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, бусад нотлох баримттай харьцуулан шалгах, бодит байдлаар нь хянаж үзэх боломжтой байх ёстой. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон дээрх шаардлагыг мөрдөн байцаагч, хэрэгт хяналт тавьсан прокурор, анхан шатны шүүхийн аль нь ч биелүүлээгүй болохыг анхаарч үзнэ үү.

5. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд /шийтгэх тогтоолын 104 дэх тал/ “шүүгдэгч Н.Батжаргал давтан үйлдлээр хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн болох нь яллагдагч Э.Наранбат, Б.Наранбат, А.Соёл-Эрдэнэ, Н.Сүхбаатар, Л.Ариунжаргал, Н.Алдарсайхан ...нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна” гэжээ. Гэтэл ийнхүү Н.Батжаргалыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах гол үндэслэл, нотолгоо болгож байгаа дээр дурдсан нэр бүхий яллагдагч нарын мэдүүлгүүд нь өөр хоорондоо илтэд зөрүүтэй, ямар ч логик авцалдаа байхгүй, хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар батлагдахгүй байх төдийгүй тэднээс байцаалт авахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон үндэслэл, журмыг зөрчсөн болох нь шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгийн явцад хангалттай тогтоогдсон болно. Тухайлбал яллагдагч Будын Наранбат нь сэжигтэн,   яллагдагчаар байцаагдахдаа өгсөн мэдүүлгүүддээ /24-р хх-113, 114, 132/ “...Батжаргалд хээл хахууль өгөөгүй, 103-ын өрөөнд орж гаалийн мэдүүлгийг зөвшөөрүүлсэн байгаа...” гэж бусдад хээл хахууль өгсөн зүйл байхгүй талаараа тууштай мэдүүлдэг. Гэтэл тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх өдөр Б.Наранбат нь Н.Батжаргалд 500.000 төгрөг өгсөн гэдгийг нотолсон ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг ба “...Н.Батжаргал нь 500.000 төгрөгийн хээл хахууль авсан...” гэх үндэслэл, мөнгөн дүнг мөрдөн байцаагч хаанаас гаргаж ирсэн тодорхойгүй байдаг. Түүнчлэн Б.Наранбатыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, түүнийг тулгаж байцаасан болох нь 24 хавтаст хэргийн 144-р хуудсанд авагдсан Н.Наранбатыг “...Н.Батжаргалтай ямар нэгэн өр авлага байхгүй...” гэж мэдүүлсээр байхад түүнээс “...2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Н.Батжаргалд 500.000 төгрөг ямар учраас өгсөн талаараа ярина уу” гэж мөрдөн байцаагч тулгаж асуусан нь тодорхой харагдаж байна. Яллагдагч Эрдэнэжавын Наранбатын удаа дараа сэжигтэн, яллагдагчаар байцаагдах үедээ өгсөн мэдүүлгүүдэд “...гаалийн улсын ахлах байцаагч Н.Батжаргалд хээл хахууль өгсөн зүйл байхгүй...” талаараа тодорхой дурдсан байна. 24 дүгээр хавтаст хэргийн 230 дугаар хуудсанд авагдсан “Э.Наранбатын тайлбар” гэх бичиг нь хэзээ, хаана, үйлдэгдсэн болох нь тодорхойгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа төдийгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн “...мөрдөн байцаагч... нь сэжигтэн, яллагдагчийг ...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөн болох нь Э.Наранбатын “...тухайн үед хордлого аваад, нойр булчирхай өвдөөд байсан. Тэгээд хорьж цагдана гэхээр нь хахууль өгсөн гэж худлаа хэлсэн юм...” /24-р хх-223/ гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт түүний биечлэн өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа болно. Яллагдагч Лувсанчүлтэмийн Ариунжаргалын мэдүүлгүүд нь “Тод өнгө гэрэл” ХХК-ийн барааг Замын-Үүдийн гаалийн газарт мэдүүлэх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Гаалийн улсын байцаагч Энхтүвшинд хахууль өгснөө мөрдөн байцаагч Шинэбаатарт үнэн зөвөөр мэдүүлсэн. Өгсөн бол өгснөө мэдүүлдэг хүн. Худал мэдүүлэх шаардлага байхгүй. Батжаргалд бол өгөөгүй хуулийн дагуу 100 хувь мэдүүлж татвар төлсөн. /26-р хх-237/, “...Батжаргалын хувьд тухайн өдөр ямар нэгэн хүнд суртал гаргаагүй...” /26-р хх-238/, “...Камерын бичлэгийг үзлээ. Ямар ч байсан гаалийн улсын ахлах байцаагчид юм өгөөд байна. Гэхдээ мөнгө өгөөгүй гэдгээ баттай хэлнэ…” /26-р хх-241/ гэх зэргээр Н.Батжаргалд хахууль өгөөгүй талаараа мэдүүлж байсан. Түүнчлэн яллагдагчаар дахин “...Гаалийн улсын ахлах байцаагч Батжаргалын албан өрөөнд ортол надад ямар нэгэн юм хэлэлгүйгээр гараараа дохихоор нь би мөнгө өг гэж байна гэж ойлгоод өөрийн халаасанд байсан 140.000-150.000 төгрөгийг түүнд өгсөн...” гэх зэргээр өөр хоорондоо илтэд зөрүүтэй байсан. Мөн Л.Ариунжаргал нь шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “гаалийн улсын ахлах байцаагч Н.Батжаргалд хээл хахууль өгсөн асуудал огт байхгүй. Тухайн үед дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор АНУ руу явах гэж байсан бөгөөд мөрдөн байцаагч   Жаргалбаатар нь “хэргээ хүлээхгүй бол тэмцээнд явуулахгүй цагдан хорино” гэж дарамталсан тул түүнд хахууль өгсөн талаар худлаа хэлсэн” гэж үнэн зөвөөр мэдүүлэг өгч байгаа талаараа дурдсан байна. Яллагдагч Н.Алдарсайхан нь гаалийн улсын ахлах байцаагч Н.Батжаргалд хахууль өгсөн эсэх талаараа 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр сэжигтнээр “...3 машин тухайн өдөр гаальд мэдүүлсэн. Эхний нэг машиныг бол гуйсаар байгаад гаалийн мэдүүлгийг зөвшөөрүүлсэн, 2 дахь машины хувьд 200.000 төгрөг хахууль болгон өгөөд гаалийн талбайгаас гарах зөвшөөрөл авсан. Харин 3 дахь машиныг дахин шалгана гээд бүх ачааг нь буулгаж өөрөө шалгаад дутуу төлсөн татвар болох 800.000 гаран төгрөгийг төлүүлсэн /27-р хх-71, 87/ гэж мэдүүлсэн байна.

Н.Алдарсайханы дээрх мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд үнэн зөв болох нь туйлын эргэлзээтэй төдийгүй ямар нэгэн зүйлд тааруулж, тохируулах гэсэн тулгалтад орсон байдлаар өгсөн байдаг бөгөөд Н.Батжаргал Н.Алдарсайхан нар нь өөр хоорондоо урьдчилан тохиролцож үнэхээр хээл хахууль өгч авалцсан нь үнэн юм бол түүний 3 дахь машиныг Н.Батжаргал өөрөө шалгаж, бүх ачааг нь буулгуулан, нэмж татвар төлүүлсэн байх ямар ч боломжгүй юм. Яллагдагч А.Соёл-Эрдэнэ нь “...миний ачаанд хахууль өгөх шаардлага байгаагүй. Ачааг гаальд мэдүүлэхэд буулгуулалгүй хурдан шуурхай гаалийн хяналтын талбайгаас гаргах зөвшөөрөл олгосонд баярлалаа гээд мөнгө өгсөн, энэ мөнгө бол хахуулийн мөнгө бишээ /27-р хх-164, 166/ гэж ойлгомжгүй, хоорондоо авцалдаагүй мэдүүлэг өгсөн байна. Түүний мэдүүлгүүдэд дүгнэлт хийхэд А.Соёл-Эрдэнийг 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр “Баян Могод” ХХК-ийн барааг ачсан 3381 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хилээр нэвтрүүлэхэд гаалийн улсын байцаагч Н.Батжаргал ажил үүргээ зохих журмын дагуу, түргэн шуурхай хийж гүйцэтгэсэн болох нь нотлогдож байгаа юм. Харин мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт А.Соёл-Эрдэнэ нь яагаад заавал мэдүүлгээ өөрчлөн “...Н.Батжаргалд мөнгө өгсөн...” гэж хэлэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал бий болсон, ямар хүчин зүйлийн улмаас ийнхүү худлаа мэдүүлэг өгөх болсон болох нь тодорхойгүй байна. Яллагдагч Н.Сүхбаатар нь мөрдөн баицаалтын шатанд “...Н.Батжаргалд ...100.000 төгрөг өгсөн чинь гаалийн талбайгаас гаргах зөвшөөрөл өгсөн юм /27-р хх-174/ Би нэг удаа л Н.Батжаргал ахлахад 400.000 төгрөгийн хахууль өгсөн...” /27-р хх-178/ гэсэн өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байдаг. Гэтэл 27-р хх-189-нд авагдсан Доржийн Сүхбаатарыг яллагдагчаар татсан тогтоолд “...2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “Гуан Ёоу” ХХК-ийн барааг БНХАУ-ын Эрээн хотоос 0656 ДГА улсын дугаартай автомашины барааг зөрүүтэй байдлаар мэдүүлж Н.Батжаргалд хахууль өгсөн...” гэж тодорхойлсон байсан. Мөн Нямхүүгийн Сүхбаатарт ял өөрчлөн сонсгох тогтоолд мөн дээрхтэй адил агуулгатай  байдлаар  түүний үйлдлийг  тодорхойлсон  байдаг  боловч  дээрх  ачааг Нямхүүгийн Сүхбаатар гаальд мэдүүлээгүй, түүнд хамааралгүй ачаа бөгөөд уг ачааг Доржийн Сүхбаатар гаальд мэдүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Д.Сүхбаатарын “...“Гаун Ёоу" ХХК-ийн ажилтан өвөрмонгол эмэгтэй хүн надаас гуйж байгаад бараагаа гаальд мэдүүлсэн. Нэрийг нь мэдэхгүй ачаагаа дагаж явсан эмэгтэй байсан бөгөөд надад 4.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэр мөнгийг нь дансандаа хийгээд татвар мэдүүлэхэд 4.076.654 төгрөг болсон /27-р хх-ийн 186-р тал/ гэх мэдүүлэг, Гаалийн мэдүүлэг, бүрдүүлэлтийн материал /8-р хх-ийн 72 дахь тал/, “Гаун Еоу” ХХК-ийн Доржийн Сүхбаатарт олгосон итгэмжлэл /8-р хх-ийн 79 дөх тал/, Д.Сүхбаатар уг ачааны татварыг төлсөн талаарх ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /8-р хх-ийн 85, 86 дахь тал/, “Гаун Ёоу” ХХК-ийг төлөөлж Д.Сүхбаатарын гаргасан гаалийн бүрдүүлэлтийн хүсэлт /8-р хх-ийн 89 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Тэгэхээр Н.Сүхбаатар нь өөр хүний буюу Д.Сүхбаатарын гаальд мэдүүлсэн, өөрт хамааралгүй ачааны төлөө гаалийн улсын ахлах байцаагч Н.Батжаргалд хахууль өгсөн байх боломжгүй бөгөөд түүнд тэгэх шаардлага ч байхгүй байсан нь маш тодорхой байгаа болно. Ийнхүү дээрх байдлаар хавтаст хэрэгт авагдсан нэр бүхий сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэгт дүгнэлт хийхэд: мөрдөн байцаалтын шатанд тэднээс мэдүүлэг, байцаалт авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсгийн: “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.., Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэх заалт, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн: “...мөрдөн байцаагч... нь сэжигтэн, яллагдагчийг...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.” гэх заалт, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсгийн: “Нотлох баримт цуглуулахдаа .....тэдний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бус, хэрцгий харьцах, айлган сүрдүүлэх, мэдүүлэг, тайлбар, гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно.” гэх заалтуудыг ноцтой зөрчсөн, нотлох баримтын шаардлага хангахгүй ажиллагаа болжээ гэж яллагдагчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж мөн зүйлийн 79.4 дэх хэсэгт “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тодорхойлсон. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дээрх нэр бүхий яллагдагч нараас Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тодорхойлсон журмын дагуу тэдний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь баталгаатай хангаж, өмгөөлөгч нарыг оролцуулан хууль бус дарамт шахалт үзүүлэхгүйгээр дахин мэдүүлэг, байцаалт авах зайлшгүй шаардлагатай байна.

Н.Батжаргалыг “...Л.Ариунжаргалаас 200.000 төгрөгийн хахууль авч, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр “Тод өнгө гэрэл” ХХК-ийн ачааг ачсан 3378 ДГО улсын дугаартай автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан” гэх үндэслэлээр ял оногдуулсан. Гэтэл   уг “Тод өнгө гэрэл” ХХК-ийн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гаальд мэдүүлсэн 3378 ДГО улсын дугаартай автомашины ачаанд “...Комисс томилж, тэмдэглэл үйлдэж, гаалийн  бүрдүүлэлт  хийхийг  Гаалийн   улсын  ахлах  байцаагч Н.Батжаргалд даалгах” тухай шийдвэрийг Замын-Үүд дэх гаалийн газрын хяналт шалгалтын албаны дарга Н.Амарбаатар гаргаж, энэ талаар тус компанийн бүрдүүлэлтийн хүсэлтийн албан бичиг дээр цохолт хийжээ. Дээрх хяналт шалгалтын албаны даргын шийдвэрийн дагуу Гаалийн зөрчилтэй тэмцэх албаны гаалийн улсын байцаагч Д.Батбаатар, Гаалийн эрсдлийн удирдлагын албаны гаалийн улсын байцаагч М.Өнөрбуян нар “Тод өнгө гэрэл” ХХК-ийн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гаальд мэдүүлсэн 3373 ДГО улсын дугаартай автомашины ачааг мэдүүлэгчийг байлцуулан бодит байдал дээр үзэж, хэмжсэн байх ба “бараагаа үнэн зөв тоолж, үзэж, хэмжиж бичсэн” гэж баталгаа гарган гарын үсэг зурсан байна. Мөн тухайн ачааг шалгасан хяналт шалгалтын улсын байцаагч нь Гаалийн зөрчлийн албаны протоколыг үндэслэн үнэлгээг тогтоон, зохих татварыг ногдуулсан талаар импортын мэдүүлэгт тодорхой дурдсан байна. Өөрөөр хэлбэл Л.Ариунжаргалын гаальд мэдүүлсэн гэх “Тод өнгө гэрэл” ХХК-ийн 3378 ДГО улсын дугаартай автомашины ачаа, бараанд Гаалийн хяналт шалгалтын албанаас тусгайлан гаалийн улсын байцаагч нар томилогдон, зөрчлийн тэмдэглэл үйлдэн, мэдүүлэгчийг байлцуулан барааг нэг бүрчлэн тоолж, шалгасны дараа гаалийн татварыг зохих журмын дагуу ногдуулж, хураан авсан нь тодорхой байна. Гэтэл дээрх ачаанд хяналт хийсэн гаалийн улсын байцаагч Д.Батбаатар, М.Өнөрбуян нар болон хянан шалгах албаны дарга Н.Амарбаатар нараас гэрчийн мэдүүлэг аваагүй, гаалийн зөрчлийн албаны протокол зэрэг холбогдох нотлох баримтыг мөрдөн байцаалтын шатанд гаргуулан авч, хавтаст хэрэгт хавсаргаагүй, эдгээр ажиллагааг хийж гүйцэтгүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд хүсэлтэд дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, холбогдох шалгалтыг хийлгүүлэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэв.

 

Ялтан Н.Батжаргалын өмгөөлөгч Н.Дэлгэрнасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх ...нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, мөн хуулийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж тус тус заасныг зөрчсөн, мөн шүүхийн тогтоол нь “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” шаардлага хангаагүй байна. Тухайлбал:

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь хэргийн үнэн зөвийг бодитой тогтоохын төлөө огт ажиллаагүй. Учир нь хэрэгт цугларсан баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед гэмт хэргийн бүрэлдэхүүнийг үгүйсгэх бичгийн нотлох баримтуудыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж, Хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс дээрх хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж, давтан үйлдлээр мөнгө авсан гэх үндэслэлээр хүнд гэмт хэрэгт яллаж байгаа нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэх заалтыг зөрчиж байна. 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 244 дүгээр шийтгэх тогтоолоор Н.Батжаргалыг буруутгаж буй Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйл, 246 дугаар зүйлд заасан үүргийг Гаалийн Улсын ахлах байцаагч хэрэгжүүлдэггүй. Харин хэрэгт цугларсан бичгийн доорх нотлох баримтаас үзэхэд Гаалийн тухай хуулийн 63, 246 дугаар зүйлд заасан үүргийг Гаалийн бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагч, Гаалийн хяналт шалгалт хариуцсан улсын байцаагч болон өөр бусад байцаагч нар нь хэрэгжүүлэхээр заажээ. 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Д.Нямцогтын гэрчээр өгсөн “...Гаалийн хилээр орж ирж байгаа ачаатай том оврын авто машин гаалийн хилээр орж ирэхдээ авто пүүгээр жигнүүлэн тээврийн программ дээр бүртгэгдэж гаалийн хяналтад орно. Гаалийн хяналтын талбайд машинаа байрлуулж гаалийн бүрдүүлэлтийн ажиллагаа бэлэн болно. Гаалийн бичиг баримт хариуцсан байцаагч нь программын дагуу мэдээлэлд оруулж аж ахуйн нэгж компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаалийн бичиг баримтыг авч нягтлан шалгаад бараа тээврийн хэрэгслийг гаалийн хуулийн дагуу үнэлэх буюу баримт бичгийн шалгалтыг хийнэ. Тэгээд үнэлгээний буюу бичиг баримтын байцаагч барааг үнэлэн хуулийн дагуу татвар ногдуулна. Ногдсон татвар төлөгдсөний дараа уг гаалийн мэдүүлэг нь татвар төлсөн төлөвт орж Гаалийн хяналт шалгалт хариуцсан байцаагч дээр ирнэ. Гаалийн хяналт шалгалт хариуцсан байцаагч нь баримт бичиг болон гаальд мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн уг бараа тээврийн хэрэгслийг биет байдлаар нь шалгаж баталгаажуулна. Тэгээд биет шалгалт хийх явцад мэдүүлсэн бараа зөрөх буюу буруу мэдүүлсэн болох нь тогтоогдвол гаалийн хуулийн дагуу хариуцлага тооцно. Гаалийн хяналт шалгалт хариуцсан байцаагч нь биет шалгалт хийгдсэн байдлыг үндэслэн гааль зөвшөөрөв төлөвт оруулснаар уг бараа эзэндээ очиж байгаа юм.

2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт бичиг баримт шалгах гаалийн улсын байцаагч, гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг баримтын бүрдэлт, бичиг баримт хүчин төгөлдөр эсэх, бичиг баримтын мэдээлэл гаалийн мэдүүлгийн мэдээлэлтэй тохирч буйг шалгаж, гаалийн үнэ цэнэ, барааны ангиллыг нарийвчлан тодорхойлох боломжгүй бол эрсдлийн удирдлага, үнэлгээ, барааны ангиллын асуудал хариуцсан нэгж, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ. Гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын байцаагч шаардлагатай бол тээврийн хэрэгслийн эд ангийг задлуулан шалгана. Гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх, түүний дотроос барааны нэр төрөл, загвар, ангилал, зориулалт, жин, тоо, хэмжээ, стандарт, боловсруулалтын нарийвчилсан шалгана. Гаалийн хяналтын бүс харицсан гаалийн улсын байцаагч тухайн бүрдүүлэлтэд сонгогдсон хяналтын төлвийн дагуу гаалийн хяналт тавина.

2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн шинжээчийн дүгнэлт Гаалийн хяналтанд “улбар шар” төлөв сонгогдсон тохиолдолд хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч “Зөвшөөрөх” товч дарснаар гаалийн мэдүүлэг хүчин төгөлдөр болно. Дээр дурдсан нотлох баримтуудаас үзэхэд Гаалийн улсын ахлах байцаагчийн үүрэг бол гаалийн улсын байцаагч нарын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй байсан тэр хяналт тавих үүрэг гэдгийг тодруулбал гаалийн улсын байцаагч нар зөрчилтэй гэж тайлбар бичиж явуулсан тохиолдолд түүнийг нягтлан хянан шалгах үүрэг бүхий ажилтай хүн юм аа гэдэг нь тодорхой харагдаж байна. Гаалийн улсын байцаагчийг буруутгаж байгаа Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйл, 246 дугаар зүйлд заасан үүргийг бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагч, Хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч, болон бусад эрх бүхий гаалийн улсын байцаагч нар нь биет байдлаар шалгаж зөрчил илэрсэн тохиолдолд зөрчил илэрсэн гэх тайлбар бичиж явуулдаг, тэгвэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад 8 машин гаальд мэдүүлснээс зөрчил илэрсэн гэж зөвхөн нэг машин дээр буюу 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр иргэн С.Тогтохмөнхийн нэрээр Алдарсайханы мэдүүлсэн 56-23 ДГО улсын дугаартай машинд зөрчил илэрсэн байхыг Н.Батжаргал нь шалгалт хийж, дутуу төлсөн татвар 823.935 төгрөгийг нэмж төлүүлсэн байдаг. Гаалийн улсын байцаагч нар зөрчилгүй гэж мэдээлэл өгсөн. Н.Батжаргалыг хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгаж байгаа бол гаалийн улсын байцаагч нарт мөн адил хариуцлага тооцох ёстой байсан байна. Гэтэл тэднийг гэм буруугүй гэж үзсэн нь Н.Батжаргалыг хууль тогтоомж зөрчөөгүй гэдгийг илэрхийлж байна. Н.Батжаргалын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон автомашинуудад дахин шалгалтаар зөрчил илрээгүй бөгөөд нөхөн татвар тооцогдоогүй нь Н.Батжаргалыг хууль тогтоомж зөрчөөгүй гэдгийг илэрхийлж байна. Мөн Гаалийн ерөнхий газрын даргын А/201 тушаал нь Хууль зүйн яаманд бүртгэлгүй тушаал буюу Захиргааны ерөнхий хуульд заасанчлан “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ гэх шаардлагыг зөрчсөн нь тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан байх тул Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нийтээр дагаж мөрдөхгүй тушаалыг үндэслэн Н.Батжаргалыг буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд хэрэгт авагдсан чухал бичгийн нотлох баримтуудыг анхаарч үзэлгүй, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд нөлөөлж байгаа бодит баримтуудад тулгуурлаагүй шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй. Иймд давж заалдах гомдолд дурдсан нөхцөл байдалд үндэслэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан ба шүүгдэгч нар хуучин хууль мөрдөгдөж байх үед шийтгүүлсэн. Иймд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хуулийг буцаан хэрэглэх зарчмаар хуулийг буцаан хэрэглэх шаардлагатай гэж үзэж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчмын дагуу Н.Батжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж үзвэл хуулийг буцаан хэрэглэх зарчмыг хэрэглэж Н.Батжаргалд хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Н.Батжаргал нь зүрхний зүүн ховдол томорсон, титэм судасны нарийсал, бөглөрөлттэй гэсэн оноштой. Мөн нойр булчирхайн архаг үрэвсэл нь сэдэрч, цусан хангамжийн архаг дутагдалд ороод 8 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү. Н.Батжаргал өнөөдрийг хүртэл 101 хоног хоригдож байна. Хэрэв Н.Батжаргалд хорихоос өөр төрлийн ял шийтгэх нөхцөл байдалд хүрвэл 101 хоног хоригдсон хоногийг хуульд заасны дагуу тооцох журмаар нь тооцож хасах нь зүйтэй гэж үзэж байна …” гэв.

Ялтан Н.Батжаргалын өмгөөлөгч Ш.Шүрэнчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Дэлгэрнасан өмгөөлөгчтэй санал нэг байна. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Н.Батжаргалыг тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хорих ял шийтгэсэн. Хорих ял шийтгэж шийтгэх тогтоол гарсантай холбогдуулан Н.Батжаргалын ар гэрээс шийтгэх тогтоолын 14 дүгээр зүйлд дурдсан хээл хахууль авсан 1.700.000 төгрөгийг улсын орлогод оруулна гэж заасанд нийцүүлэн 1.700.000 төгрөгийг шүүхийн дансанд байршуулж төлсөн. Иймд Н.Батжаргалын хувьд улсад ямар нэгэн төлөх төлбөргүй болсон...” гэв.

 

Ялтан Я.Даваадорж, Б.Эрдэнэбат нарын өмгөөлөгч П.Алтанчимэг: “Тайлбаргүй” гэв.

 

Прокурор У.Дэндэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Цэенгийн үйлдэлд хясан боогдуулсан үйлдэл байхгүй байна гэсэн асуудлыг ярьлаа. Шүүхээс шийтгэх тогтоол гарах үед “хясан боогдуулсан” гэж оруулж дүгнэсэн байсан. Шүүхийн дүгнэсэн асуудлыг буруу гэх боломж байхгүй. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явагдаж, тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулсан. Хясан боогдуулсан гэдэг асуудал нэмэгдснээр хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх асуудал байхгүй. Одоогийн хуульд нийцүүлэх бол өөр асуудал яригдана. Иймд үүнийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулаад шийдвэрлэх боломжтой.

Т.Мөнхчулууны хувьд хэнтэй, яаж бүлэглэсэн нь тогтоогдоогүй гэж ярилаа. Т.Мөнхчулуун нь Б.Цэен, Гэрэлт-Од, Лхамжав нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тодорхой байгаа. Тэдний үйлдэл холбогдол нь тодорхой бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Энэ талаар прокурор П.Энхболд тодруулах байх.

Ц.Алтанцолын хувьд хэргийн талаар мэдүүлэг өгөөгүй гэсэн асуудлыг ярьж байна. Ц.Алтанцолыг хэргийн талаар буруу мэдүүлэг өгсөн гэж яллаагүй. Хэргийн эд мөрийн баримттай холбоотойгоор худал мэдүүлэг өгсөн гэж буруутгасан. Хэрэг үйлдсэн газар нь тодорхойгүй гэж байна. Ц.Алтанцол нь Авлигатай тэмцэх газарт очиж худал мэдүүлэг өгсөн. Авлигатай тэмцэх газар хаана байдаг нь тодорхой. Энэ талаар гүйцэтгэх ажиллагааны журмаар авагдсан баримтууд, гүйцэтгэх ажиллагаанаас өгсөн танилцуулга хэрэгт авагдсан. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Ц.Алтанцол, Д.Мөнхбаяр нарын үйлдэл тогтоогдсон. Энэ хэрэгт харьяалал зөрчсөн зүйл байхгүй. Ц.Алтанцол, Д.Мөнхбаяр нь өөрсдөө Авлигатай тэмцэх газар ирж мэдүүлэг өгсөн.

Д.Дашрэнцэн, Р.Мөнхзаяа зэрэг бусдаар зуучлуулж авлига өгсөн гэх хүмүүс “би гаалийн бүрдүүлэлт хийгээгүй” гэж ярьж байна. Энэ хэрэгт Эрдэнэбилэг, Эрдэнэбат зэрэг зуучилсан хүмүүс нь тодорхой байгаа. Эдгээр зуучилсан хүмүүс нь үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн бөгөөд хэрэгт шалгагдан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Иймд Д.Дашрэнцэн, Р.Мөнхзаяа зэрэг хүмүүсийг өөрсдөө авлига өгсөн биш бусдаар дамжуулж авлига өгсөн гэж үзсэн. Үүнд ямар нэгэн будлиантай, эргэлзээтэй зүйл байхгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудтай холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж нотлох баримт цуглуулсан зэрэг асуудлыг ярьж байна. Үүнд ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй. Нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан. Мөн гүйцэтгэх ажлын материал зохих хууль журмын дагуу явагдсан. Прокурор зөвшөөрөл өгөөгүй гэх асуудлыг өмгөөлөгч нар ярьж байна. Үүнд ямар хүн зөвшөөрөл өгдөг нь нууц байдаг тул энэ асуудал нь тусдаа асуудал юм. Хүмүүсийг хуурч мэхлэн, айлган сүрдүүлж мэдүүлэг, тайлбар авсан гэдэг асуудлууд яригддаг. Энэ асуудал нь тусдаа шалгуулах асуудал юм. Өнөөдрийн байдлаар энэ талаар гомдол гаргаад тусад нь шалгуулж буй зүйл байхгүй. Өмгөөлөгч нар шүүх дээр ирээд ийм асуудал ярьдаг. Байцаан шийтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан.

Хэргээс Гэрэлт-Од, Баярсайн нарын үйлдлийг тусгаарласан нь үндэслэлгүй гэж байна. Энэ нь хэргийг тусгаарлах боломжтой юм. Заавал авлига өгсөн, авсан хүмүүс нэг дор шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй. Шаардлагатай бол боломжтой байдлаар нь тусгаарлан шийдвэрлэх боломжтой. Гэрэлт-Од, Баярсайн нар нь гэм буруугийн талаар маргадаггүй. Иймд хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн нь ямар нэг хууль зөрчсөн зүйл байхгүй. Энэ хоёр хүний хэргийг тусгааралснаар хэргийг шийдвэрлэхэд саад учруулсан зүйл байхгүй. 

Баттулгатай холбоотой асуудлыг ярьж байна. Баттулгад холбогдох үйлдлийг залилангийн хэрэг, эсхүл зээл байсан гэсэн хоёр салаа утгатай зүйлийг Сайнгэрэл өмгөөлөгч ярьсан. Энэ асуудал нь Баттулгаар зуучлуулан хээл хахууль өгөхийг завдсан гэж шалгагдсан. Энэ хэрэг Баттулгын мэдүүлэг болон санхүүгийн баримт зэрэг Баттулгын мэдүүлэгтэй холбоотой бусад хэрэг авагдсан баримтаар хангалттай нотлогддог. Иймд энэ үйлдэл нь ямар нэгэн зээл, өглөг, авлага биш хээл хахууль өгөхөөр завдсан үйлдэл юм.

Зөвхөн Гэрэлт-Одын мэдүүлгээр Б.Цэен, Т.Мөнхчулуун нарыг ялласан, хавтаст хэрэгт өөр нотлох баримт байхгүй гэж байна. Гэрэлт-Од гэм буруугаа хүлээн мэдүүлэг өгсөн. Түүний өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай зөрүүгүйгээр таардаг. Хавтаст хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлэг, санхүүгийн баримт,  утасны холболт зэрэг баримтуудаар тогтоогддог тул гэм буруутай гэж үзсэн. Ганц Гэрэлт-Одын мэдүүлгээр буруутгаж байгаа зүйл байхгүй. Гэрэлт-Одын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бусад нөхцөл байдал, нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа.

“Шүүхийн тогтоолд заасан нөхцөл байдал хэргийн нөхцөл байдалтай зөрүүтэй гэж байна. Шүүхээс Гаалийн Ерөнхий газрын даргын А/201 тоот тушаал, Гаалийн тухай хуулийн 63, 246 зүйлд заасан заавар, журмыг зөрчөөгүй, эдгээр хүмүүсийн ажил үүрэг нь биш  байхад эдгээр хүмүүсийг зөрчсөн гэж үзэж байгаа нь буруу юм” гэж нэлээд хэдэн өмгөөлөгч ярьсан. Энэ хэрэгт 7 гаалийн байцаагч холбогдсон. Гаалийн тухай хуульд гаалийн байцаагч гэж хэн бэ, ямар эрх үүрэгтэй вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Энэ хуульд ахлах, туслах гэж ялгаагүй байсан. “Гаалийн улсын ахлах байцаагч зөвхөн зөвшөөрөл олгодог” гэж ярьж байна. Гаалийн байцаагч Гаалийн тухай хуульд заасан үүргээ биелүүлэх ёстой. Гаалийн байцаагчид зөвшөөрөл олгох эсхүл олгохгүй байх ч ажил үүргийн хуваарьтай. Гаалийн мэдүүлэгчийн мэдүүлэг ямар нэгэн эргэлзээтэй гэж үзвэл тухайн байцаагч барааг нь дахин буулгаж хуулийн дагуу арга хэрэгслээр шалгалт хийх бүрэн эрхтэй. Гэтэл бусдад нөлөөлж энэ үүргээ хэрэгжүүлэхгүй буюу хяналт шалгалтыг хийлгэхгүйгээр урьдчилан амлаж гаалийн мэдүүлэгчийг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гаалиар барааг нэвтрүүлж, үүний төлөө авлига авсан. Бүх гаалийн байцаагч нарын үйлдэл ийм байсан. Иймд энэ заавар журам бүгд хамаарна. А/201 тоот тушаалыг нийтэд хамаарах журам гэж байна. Энэ нь гаалийн байгууллагын дотоод тушаал, журам бөгөөд нийтээр дагаж мөрдөх журам биш юм. Энэ нь гаалийн бүрдүүлэлт хийхээр харилцаанд орж буй хүмүүст үйлчлэхээр заагдсан заавар, журам юм. Заавал гаалийн лабораториор шинжилгээ хийлгэх нь гаалийн байгууллагын өөрсдийн гаргасан дүгнэлтэд байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийн хийх ёсгүй зүйлийг хийгээгүй байна гэж, эсхүл хууль зөрчөөгүй байхад зөрчсөн гэж буруутгасан зүйл байхгүй. 

Д.Жавзандуламд холбогдох хэргийг нотлох ямар ч баримт байхгүй гэж 4 нотлох баримтыг дурдлаа. Энэ 4 баримт нь Д.Жавзандулам гаалиар бараа оруулсан байна гэдгийг нотолж байгаа юм. Д.Жавзандулам гэм буруугаа хүлээн мэдүүлсэн бөгөөд энэ мэдүүлэг нь гүйцэтгэх ажлын материалаар авагдсан баримтаар давхар нотлогддог. Иймд Д.Жавзандуламыг гэм буруутай гэж үзсэн.

“Шүүх хуралдаан тасалдсан” гэж ярьж байна. Шүүх хуралдаан тасалдсан асуудал байхгүй. Шүүх хуралдааныг эхлэх цагийг хэдэн цагаар хойшлуулсан бөгөөд хойшилсон хугацаанд прокурор, шүүгч нар өөр шүүх хуралдаанд орсон зэрэг асуудал байхгүй. Энэ нь шүүх хуралдаан тасалдсан асуудал биш юм.

Шүүхийн харьяалалын асуудлыг ярьж байна. Хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зохих хууль, журмын дагуу явагдсан зүйл юм. Үүнд хууль зөрчсөн, харьяалал зөрчсөн асуудал байхгүй гэж үзэж байна. Анх хэргийг мөрдөн байцаалт дууссан газар гэдэг утгаар нь Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Харин Сүхбаатар дүүргийн шүүх Дорноговь аймгийн шүүхэд шилжүүлсэн байсан. Замын-Үүд дэх Сум дундын шүүх энэ хэрэгт оролцохоос татгалзаж бүрэлдэхүүн байхгүй гэдэг үндэслэлээр Баянгол дүүргийн шүүхэд хэргийг шилжүүлсэн. Энэ ажиллагаа хуулийн дагуу явсан. Ямар нэгэн хууль зөрчсөн, хувийн сонирхлоор хандсан зүйл байхгүй.

Шүүх бүрэлдэхүүнтэй холбоотой асуудал яригдлаа. Шүүх бүрэлдэхүүнийг татгалзсан гомдлыг өмгөөлөгчийн зүгээс гаргасан. Татгалзсан гомдлыг шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хуулийн заалттай. Иймд хуульд заагдсаны дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэсэн. Үүнд ямар нэгэн хууль зөрчсөн, хууль бус бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэсэн асуудал байхгүй.

Бусад гэм буруугаа хүлээн зөвшөөрч Шинэчлэн найруулсан хуульд нийцүүлэн тэнсэж өгнө үү гэх хүсэлтүүдийн тухайд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Үүнийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх байх. Үүнийг шийдвэрлэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн байх зэрэг хуульд заасан шаардлагыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж прокурорын зүгээс үзэж байна. Зарим өмгөөлөгч нар үйлчлүүлэгчээ цагаатгаж өгнө үү, эсхүл хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү, Шинэчлэн найруулсан  Эрүүгийн хуульд нийцүүлэн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх зэрэг салаа утгатай зүйл ярьж байгаа. Иймд эдгээр өмгөөлөгчийг үйлчлүүлэгчээ төлөөлж байгаа эсэхэд эргэлзээ төрж байна. Энэ нөхцөл байдлыг шүүх харгалзан үзнэ үү.

Шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлын хувьд гүйцэтгэх ажлын материалтай холбогдуулан шинжээчийн дүгнэлт гарсан. Замын-Үүдэд болсон үйл баримт нь бүгд гүйцэтгэх ажлын мэдээ баримт давхар авагдсан байгаа. Үүнд нь шинжээч томилж дүгнэлт гаргасан. Зарим өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлтийг “юу нь ч мэдэгдэхгүй байсан” гэж ярьж байна. Шинжээчийн дүгнэлт бүхэлдээ юу нь мэдэгдэхгүй байгаагүй. Шинжээчийн дүгнэлт зарим хүмүүсийн юу өгч байгаа нь тодорхой байгаа. Харин зарим нь тодорхой биш байгаа. Шинжээчийн дүгнэлтэд 60 хуудас материал байгаа бөгөөд түүнд үйл баримт нь тодорхой байгаа.

Б.Оюунчимэгийг “трансфактор” сүлжээний үйл ажиллагаа эрхэлж байсан, үүний мөнгийг төлж байсан гэсэн асуудлыг ярилаа. Шинжээчийн дүгнэлт нь гүйцэтгэх ажиллагааны журмаар авагдсан дүрс бичлэгт хийсэн дүгнэлт юм. Энэ дүрс бичлэгт дүрснээс гадна дуу хоолойн бичлэг авагдсан. Хэрэв трансфактор сүлжээний бэлдмэлийн мөнгийг өгч байсан бол тухайн дуу, дүрс бичлэгээс харагдах байсан. Гэтэл ямар нэгэн тийм үйл баримт байхгүй. Харин Гаалийн мэдүүлэгтэй холбоотой ажлаа ярьж байгаад мөнгө өгсөн асуудал байдаг. Замын-Үүдэд болсон асуудал нь давхар гүйцэтгэх ажиллагааны журмаар авсан баримтаар нотлогддог.

Зарим өмгөөлөгч нар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлт тавьж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах боломжгүй бөгөөд өмнөх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буцаан хэрэглэх боломжгүй тул энэ хүсэлтийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Бусад асуудалд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Шүүгдэгч нарт зохих ял шийтгэлийг хуулийн дагуу оногдуулсан. Харин Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байх тул тусгайлан гаргах саналгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

 

Прокурор П.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу явагдсан. Б.Цэен, Т.Мөнхчулуун нарын үйлдлийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хясан боогдуулсан гэх ойлголтыг нэмж гарсан. Хясан боогдуулж хээл хахууль авсан гэж дүгнэж үзсэн нь хэрэгт авагдсан баримтыг үндэслэж гаргасан байх гэж дүгнэж байна. Яллах дүгнэлтэд энэ талаар тусгаагүй байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нарыг ялласан. Тухайн өдөр ахлах байцаагч Б.Оюунчимэг, байцаагч Наранчимэг нар ажиллаж байсан. Хэрэг шалгагдаж эхлэх үед 84-37, 47-38 дугаартай хоёр автомашинд ачсан бараа материалд үзлэг хийж, дүгнэлт гарсан байдаг. Өөр гаалиар орсон машинд дүгнэлт гараагүй. Гаалиар орсон машинууд бүгд бараа нь тараагдсан байсан тул ямар бараанд зөрүү гарсан талаар дүгнэлт гараагүй. Энэ хоёр машинд гарсан дүгнэлтийн хувьд 28.281.063 төгрөгийн татвар дутуу төлсөн байна гэсэн дүгнэлт гарсан. Үүнд Б.Оюунчимэг, Наранчимэг нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Гэрэлт-Одод давуу байдал үүсгэн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Хэргийн хувьд Гэрэлт-Одын мэдүүлгээс гадна өөр яллах дүгнэлтэд дурдагдсан баримтуудаар ялласан. Ганц яллагдагчийн мэдүүлгээр яллаагүй. Яллах дүгнэлтэд дурдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх шийдвэрээ гаргаж баталгаажуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

            1. Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Б.Цэен, Гааль, Татварын ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулуун нар хахууль өгөгч Л.Гэрэлт-Одын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Л.Гэрэлт-Одын гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинд зохих шалгалтыг хийлгэхгүй байх, дутуу мэдүүлсэн барааг илрүүлэх, нөхөн татвар төлүүлэхгүй байх, ачаатай машинуудыг гаалийн хяналтын талбайгаас хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгэхгүй, хурдан хугацаанд саадгүй гаргах буюу Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасан “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т заасан Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана”, “Хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчийн хяналт хийж буй үйл ажиллагаанд хяналт тавих” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй, улмаар Хаан банкин дахь өөрийн 5081004946 тоот дансаар дамжуулан Л.Гэрэлт-Одоос:

2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн гүйлгээгээр 100.000 төгрөг,

2015 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн гүйлгээгээр 200.000 төгрөг,

2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гүйлгээгээр 2.200.000 төгрөг,

2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2 удаагийн гүйлгээгээр нийт 1.000.000 төгрөг,

2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн гүйлгээгээр 1.440.000 төгрөг,

2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн гүйлгээгээр 500.000 төгрөг,

2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн гүйлгээгээр 400.000 төгрөг,

2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг,

2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн гүйлгээгээр 1.000.000 төгрөг,

2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг,

2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гүйлгээгээр 400.000 төгрөг,

2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн гүйлгээгээр 1.000.000 төгрөг,

2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн гүйлгээгээр 2.000.000 төгрөг,

2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн гүйлгээгээр 300.000 төгрөгийн хахууль тус тус авсан гэмт хэрэг үйлдсэн нь:

 

Л.Гэрэлт-Одын яллагдагчаар өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд байсан. Тэр үед Б.Цэен над руу яриад орой найзуудтайгаа гарах гэж байна, мөнгө байвал 2.000.000 төгрөг зээлээч гэсэн юм. Манай нөхөр Өлзийтэд 20 гаруй адуутай, Мөнхсайханы адуу бас Өлзийтэд байдаг юм. Бусад мөнгийг санахгүй байна. ...Б.Цэен эгчээс ямар ч гутал авч байгаагүй. 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр танай байгууллагад ирэх үедээ түүнтэй ярихад “Coach” брендийн гутал зарсан гэж хэлээрэй гэсэн. Б.Цэен хоригдож байгаа хэрнээ цэвэрлэгээ хийгээд явж байгаа хүнээр 4 удаа “Чи өөрийгөө бодлоо, 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1.500.000 төгрөгийг гутлын мөнгө гээд  хэлчихээр яагаад байгаа юм бэ, чи ямар албан хаагч юм уу” гэсэн утгатай захиа өгүүлсэн...” /21-р хх-24-25, 32-33/,

 

Б.Цэенийн сэжигтнээр өгсөн: “...Би Л.Гэрэлт-Одыг 2013 оноос таньдаг болсон. Би Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Батбаатарын эхнэр Аюушжав гэх хүнээс 2016 оны 1 дүгээр сарын эхээр “Coach” брендийн гутал 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Аюушжав өөртөө авсан боловч “таарахгүй байна” гэхээр нь үзэхэд надад таарч байсан учраас худалдаж авсан боловч өсгийн дээр нь явж чадахгүй, Л.Гэрэлт-Одод үзүүлэхэд “ээждээ үзүүлье” гээд аваад явсан. Аюушжав намайг эмнэлэгт хэвтэж байхад гуталныхаа мөнгийг нэхэхээр нь Л.Гэрэлт-Одод “боломж байвал мөнгийг шилжүүлчих, эгч нь эмнэлэгт хэвтэж байна 2.000.000 төгрөг зээлээч” гэсэн. Л.Гэрэлт-Од 300.000 төгрөгийг миний Хаан банкны 50081004946 тоот данс руу хийсэн, хийсэн цаг хугацааг нь санахгүй байна...” /21-р хх-171-174/ гэх мэдүүлгүүд, Л.Гэрэлт-Одын Хаан банкны 5374327491 дугаартай данснаас Б.Цэенийн 5081004946 дугаарын дансанд “2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 100.000 төгрөг /21-р хх-91/, 2015 оны 5 дугаар сарын 9-өдөр 200.000 төгрөг /21-р хх-90/, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2.200.000 төгрөг /21-р хх-90/, 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 1.000.000 төгрөг /21-р хх-93/, 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 1.440.000 төгрөг /21-р хх-93/, 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 500.000 төгрөг /21-р хх-94/, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 400.000 төгрөг /21-р хх-94/, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 1.500.000 төгрөг /21-р хх-95/, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг /21-р хх-96/, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг /21-р хх-97/, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 400.000 төгрөг /21-р хх-98/, 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 1.000.000 төгрөг /21-р хх-104/, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг /21-р хх-104/, 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 300.000 төгрөгийн” /21-р хх-83-106/ орлого орсон дансны дэлгэрэнгүй хуулга, Л.Гэрэлт-Од, Т.Бурмаа нарын гэрээс түр хураан авсан гутланд үзлэг хийсэн тэмдэглэл /21-р хх-206-208/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /21-р хх-209/, Б.Цэенийн Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /21-р хх-210-214/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /21-р хх-213-225/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2. Б.Цэен нь Т.Мөнхчулуун, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хахууль өгөгч Л.Гэрэлт-Одын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасан “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т заасан Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа, боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана”, “Хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчийн хяналт хийж буй үйл ажиллагаанд хяналт тавих” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй, улмаар Л.Гэрэлт-Одоос Б.Цэен нь өөрийн Хаан банкин дахь 5081004946 тоот дансаар 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөгийн хээл хахууль авч, БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд боомтоор импортоор оруулж ирж гаальд мэдүүлж буй 84-37 УБС, 47-38 ХЭҮ улсын дугаартай, тээврийн хэрэгслүүдэд ачсан олон нэр төрлийн бараанд хяналт шалгалтыг зохих журмын дагуу хийлгэлгүй, 28.281.063 төгрөгийн татварыг төлүүлээгүй дээрх тээврийн хэрэгслүүдийг гаалийн хяналтын бүсээс гаргасан гэмт хэргийг удирдан зохион байгуулсан,

 

3. Гааль, Татварын ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулуун нь гаалийн улсын ахлах байцаагч Б.Цэен, Б.Оюунчимэг нартай бүлэглэн хээл хахууль өгөгч Л.Гэрэлт-Одын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэгт заасан “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3 дахь хэсэгт заасан “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана”, “Хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчийн хяналт хийж буй үйл ажиллагаанд хяналт тавих” гэсэн заалтыг хэрэгжүүлэлгүй, БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд боомтоор импортоор оруулж ирж гаальд мэдүүлж буй 84-37 УБС, 47-38 ХЭҮ улсын дугаартай ачааны автомашинуудад ачсан олон нэр төрлийн бараанд хяналт шалгалтыг зохих журмын дагуу хийлгэлгүй гаалийн хяналтын бүсээс гаргахаар урьдчилан амлаж, улмаар өөрийн хүү Л.Эрхэсийн ХААН банкин дахь 5003811272 тоот дансаар дамжуулан 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн гүйлгээгээр 3.000.000 төгрөгийн хээл хахууль авч, 28.281.063 төгрөгийн татварыг төлүүлээгүй дээрх тээврийн хэрэгслүүдийг гаалийн хяналтын бүсээс гаргасан гэмт хэргийг удирдан зохион байгуулсан,

 

4. 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн сарын 15-ны хооронд мөн газар Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Оюунчимэг, гаалийн улсын ахлах байцаагч Б.Цэен, Гааль, Татварын ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулуун нар 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Л.Гэрэлт-Одын БНХАУ-аас оруулж ирсэн 84-37 УБС улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд ачсан “Шилдэг шилтгээн” ХХК-ийн 60.620 кг ачаа, 47-38 ХЭҮ улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Гранд макс” ХХК-ийн  32.250 кг ачаа бараанд тус тус хяналт шалгалтыг явуулахдаа  Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3-т заасан үүргийг хэрэгжүүлэлгүйгээр, Б.Оюунчимэг нь Л.Гэрэлт-Одоос 2.000.000 төгрөгийн хээл хахууль авч, дээрх автомашинуудыг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

 

5. Гааль, Татварын ерөнхий газрын Авто замын шалган нэвтрүүлэх Гаалийн хяналтын бүс-2 ачааны тээврийн хэрэгсэл орох, гарах чиглэлийн хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан Д.Наранчимэг, Б.Оюунчимэг нар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасан “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т заасан “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 60.620 кг ачаатайгаар БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд дэх гаалийн газрын “Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор гаалийн хяналтын байцаагч-2, ачааны тээврийн хэрэгслийн орох чиглэл дэх хяналтын талбай”-д орж ирсэн 84-37 УБС, дугаартай автомашин болон мөн өдөр 32.250 кг ачаатайгаар БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд дэх гаалийн газрын “Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор Гаалийн хяналтын бүс-2, ачааны тээврийн хэрэгслийн орох чиглэл дэх хяналтын талбай”-д орж ирсэн 47-38 ХЭҮ улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд ачигдсан бараанд гаалийн татварт төлөгдвөл зохих нийт 28.281.063 төгрөгийн татварыг бүрэн гүйцэт төлүүлэхгүйгээр гаалийн хяналт шалгалтыг дуусгаж, дээрх автомашинуудыг гаалийн хяналтын талбайгаас гаргаж, Л.Гэрэлт-Одод давуу байдал олгосны улмаас, улсын төсөв буюу Гааль, Татварын ерөнхий газарт 28.281.063 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

 

Л.Гэрэлт-Одын яллагдагчаар өгсөн: “...47-38 ХЭҮ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Лхагвадорж байсан. 84-37 УБС дугаартай тээврийн хэрэгслийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь би байсан. Хяналтын байцаагч Д.Наранчимэгт гаалийн бүрдүүлэлтийн баримт бичиг байдаг учраас итгэмжлэлээ сольё гэж мессэж бичсэн. Маргааш нь буюу 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Гаалийн улсын байцаагч  Б.Оюунчимэгийг гэрээс нь аваад Д.Наранчимэг эгчийн гэрийнх нь гадна уулзаж итгэмжлэлээ сольсон. Тэр үед Б.Цэен над руу утсаар яриад “орой 18 цагт найзуудтайгаа гарах гэж байна, мөнгө байвал 2.000.000 төгрөг зээлээч” гэсэн. Б.Цэен эгч тухай бүрт нь Эрхэсийн данс руу энэ мөнгөнүүдийг хий гэсэн учраас би хийж байсан. 84-37 УБС ...машинтай адил машин гарах бүрт л Б.Цэен эгч гэж мөнгө хийлгэсэн юм. Гаалийн бүрдүүлэлт хийж байсан машинуудыг санахгүй байна. Гаалийн бүрдүүлэлт хийж байгаа ачаа бараагаа хурдан шуурхай гаргахын тулд Б.Цэен эгч тус болдог. Б.Цэен миний гаалийн бүрдүүлэлтийг хийж байгаа БНХАУ-аас оруулж ирж байгаа олон төрлийн ачааг ачсан тээврийн хэрэгслийн ачаа барааг гаалийн байцаагч нараар буулгахгүй барааг задлуулж тоо ширхэгийг нь тулгуулж, шалгуулахгүйгээр хурдан шуурхай гаргахад тухайн ээлжнийн ахлах байцаагчид хэлж өгч гаргадаг. Би өөрийн гар утаснаас Б.Оюунчимэг ахлахын 91073888 дугаарын утас руу залгаж, “83-47 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаалиар гаргах болж байна уу” гэхэд “би мэдэж байгаа, Б.Цэен ярьсан, түр хүлээж бай, би өөр газар байна, удахгүй очоод зөвшөөрнө” гэсэн. Ажил тарах гэж байхад хяналтын байцаагч Д.Наранчимэг, Гаалийн улсын байцаагч Б.Оюунчимэг нар “аль аль машин билээ” гээд асуугаад байсан. Би мессэж бичиж машиныхаа дугаарыг хэлээд гаалиар зөвшөөрөл өгч машиныг гаргасан. Би Б.Цэен эгч рүү 6.000.000 төгрөгөнд гаалийн бүрдүүлэлт хийх машин байгаа гээд ярихад 3.000.000 төгрөгт багтаагаад гаалийн бүрдүүлэлт хийчих, би гаалийн байцаагч нарт хэлчихье гээд М.Эрхэсийн Хаан банкны 5003811272 дугаар данс руу 3.000.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5374327491 тоот данснаас шилжүүлсэн...” /21-р хх-24-25, 32-33/,

 

Гэрч М.Нарангэрэлийн “...Л.Гэрэлт-Од гаалийн хяналтын байцаагч Д.Наранчимэгт 300.000 төгрөг, ахлах байцаагч Б.Оюунчимэгт 500.000 төгрөг, бичиг баримтын байцаагч Нямаад 200.000 төгрөг, ахлах байцаагч Б.Цэенд 500.000 төгрөг, Гаалийн ерөнхий газар луу бас өгдөг гэсэн, хэнд өгдөг байснаа хэлээгүй...” /14-р хх-116-117/,

 

Гэрч С.Оюунсүрэнгийн “...Гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэг 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр миний бүрдүүлэлт хийсэн машиныг бүрэн буулгуулж шалгаж байсан. Гэтэл маргааш нь 60 тонн ачааг буулгаж шалгаагүй гаргасанд гайхаж байна...” /14-р хх-124, 126/,

 

Д.Наранчимэгийн сэжигтнээр өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 84-37 УБС, 47-38 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн З.Анхцэцэг бүрдүүлэлтийг хийж байсан. 17 цагийн үед татвараа төлчихөөд бичиг баримтуудаа аваад ирсэн. З.Анхцэцэгийг ирэх үед Л.Гэрэлт-Од 91912127 дугаараас миний 99123877 дугаар луу залгаж, 84-37 УБС дугаартай автомашиныг Гаалийн ерөнхий газрын зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулуун мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь биет шалгалтыг дутуу хийсэн. Хамгийн гол нь Т.Мөнхчулуун даргынх гэхээр нь шууд гаргасан. Би машины нум гэж огт бодоогүй, хүүхдийн тоглоом л гэж ойлгосон. Хэдийгээр 5000 кг гэсэн байсан ч Т.Мөнхчулуун даргынх гээд байхаар яаж шалгах вэ дээ. Зөрүү гарна гэдгийг би мэдэж байсан. Захаас нь задлаад үзэхэд хуванцар сав, гэр ахуйн бараа харагдахаар нь дутуу шалгасан...” /22-р хх-77-78/,

 

Гэрч Ш.Батчулууны “...84-37 УБС улсын дугаартай тээврийн  хэрэгсэлд  60 тонн ачаа ачсан байсан. Олон хүний ачаа байдаг бөгөөд төрөл бүрийн бараа байгаа гэдгийг мэдэж байсан. Тухайн үед нум байсан эсэхийг мэдэхгүй байсан. Танай байгууллагаас үзлэг хийх үед мэдсэн...” /14-р хх-30-32/,

 

Гэрч К.Эрхэмбаатарын “...47-38 ХЭҮ улсын дугаартай, тээврийн хэрэгсэл дотор сууж байхад гаалийн байцаагч Д.Наранчимэг гарч ирэхээр нь ачааны даруулгыг тайлж, сөхөж үзүүлсэн. Тухайн үед гадаа салхитай, харанхуй байсан учир тоолж, биет шалгалт хийгээгүй. Гаалийн байцаагч нарт мөнгө өгөөгүй, ямар бараа байгаа гэдгийг мэдээгүй. Татварын зөрүү 8.000.000 орчим төгрөгийг барааны эзэн Хосоогоос авч хотын гааль дээр төлсөн...” /14-р хх-38-39/,

 

Гэрч С.Баттулгын “...2016 оны 2 дугаар сард К.Эрхэмбаатар гэх хүн залгаад “гааль дээр танай компанийн тамга тэмдэг хэрэгтэй байна, татварын зөрүүтэй гарсан, зөрүүгээ төлсөн, гаалийн байцаагчийн актыг зөвшөөрлөө гээд гарын үсэг зурвал гаалиас бараагаа авах гээд байна” гэж гуйсан. Уг акт нь 8.191.059.49 төгрөгийн татварын зөрүү, 2.457.317.85 төгрөгийн торгууль ногдуулсан нийт 10.648.377.34 төгрөгийн акт байсан...” /14-р хх-40-41/,

 

Гэрч М.Солонгобаярын “...Тухайн үед ямбуу захиалж авч байсан, нумны эзэн гэх Өлзийбаяр ачаагаа авах гээд актанд гарын үсэг зурж байсан. Замын-Үүдээс С.Оюунсүрэн, М.Нарангэрэл нар утсаар яриад байсан. Татварын зөрүү, торгуулийн мөнгө болох 26.000.000 төгрөгийг тушаагаад ачаагаа авсан...” /14-р хх-48-49/,

 

Гэрч С.Лхагвадоржийн “...Л.Гэрэлт-Од миний данс руу эхлээд 7.000.000 төгрөг Даваасүрэн гэх хүнээс шилжүүлсэн. Дараа нь 3.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг хийгээд хил дээр очоод БНХАУ-аас ачаа оруулж ирж байгаа 84-37 УБС, 47-38 ХЭҮ дугаартай тээврийн хэрэгслүүдийн татварын мөнгийг төлөөд өгөөч, татварын мөнгийг нь төлөөд гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн З.Анхцэцэгт өгчих гэсэн. Тэр өдөр Л.Гэрэлт-Од надад нийт 12.000.000 төгрөг шилжүүлсэн. 3 машины татвар төлөөд үлдэгдэл 3.600.000 төгрөгийг данснаасаа аваад татвар төлсөн баримтын хамт гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн З.Анхцэцэгт рентгений хэсэгт өгсөн. З.Анхцэцэгээс гаалийн бичгийг аваад гаалийн хяналтын талбайн гарах хэсэгт хураалгаад 84-37 УБС дугаартай машиныг хяналтын талбайгаас гаргаж өгсөн. Эхлээд татвар төлсөн машины нь барилгын материал ачсан байсан бөгөөд дугаарыг нь санахгүй байна. Дараагийн машинууд нь 47-38 ХЭҮ, 84-37 УБС дугаартай байсан. Наранчимэг байцаагчид мөнгө огт зээлж байгаагүй, өр авлагын асуудал байхгүй. Наранчимэг байцаагч яагаад надтай ярьсан гээд байгааг ойлгохгүй байна...” /14-р хх-55-56/,

Гэрч Э.Мөнхзулын “...2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Л.Гэрэлт-Одын гуйлтаар “Эс Эм Жи Ти” ХХК-ийн бүрдүүлэлтийг хийхэд миний Хаан банкны 5374205064 дугаарын данс  руу 8.500.000 төгрөг орж ирсэн. Хэнээс ирснийг мэдэхгүй байна. Машины гаалийн бүдүүлэлт, гаалийн татварыг төлсөн. Тэгээд Л.Гэрэлт-Од над руу 5081004946 данс явуулаад “1.600.000 төгрөг хий” гэсэн учир шилжүүлсэн. Би Гаалийн улсын ахлах байцаагчийг мэдэхгүй, түүний данс руу шилжүүлсэн мөнгийг тухайн үед хэний данс руу шилжүүлсэн гэдгээ мэдэхгүй байна. Таныг асуухад л Б.Цэен гэдэг улсын ахлах байцаагчийн утас гэдгийг мэдэж байна...” /14-р хх-62/,

 

Гэрч З.Анхцэцэгийн “...Танай байгууллагаас дээрх хоёр тээврийн хэрэгслийг шалгахад Л.Гэрэлт-Од “намайг битгий хэлээрэй, намайг шалгах юм бол данс, утасны холболт бүгд байгаа шүү” гээд гуйгаад байхаар нь гаальд мэдүүлсэн болохоор би хийсэн гээд хэлье” гэж тохирсон. 84-37 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт хийх итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Л.Гэрэлт-Од, 47-38 ХЭҮ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт хийх итгэмжлэгдсэн төлөөлөгч нь С.Лхагвадорж нар байсан. Л.Гэрэлт-Од “итгэмжлэхээ сольчихоорой” гэхээр нь 10 жилийнхээ ангийн Э.Уранбилэгийн нэрийг бичсэн юм. Л.Гэрэлт-Одыг нуухын тулд итгэмжлэхийг хуурамчаар хийсэн. Би 12 удаа гаалийн бүрдүүлэлт хийсэн байна. Ерөнхийдөө ачааг гаднаас нь харуулж байсан. Хяналт шалгалтын байцаагч дээр очихдоо Л.Гэрэлт-Одын машин гэдгийг  хэлээд дагалдах баримт бичгээ  өгдөг байсан. Ачаа барааг гаднаас нь ерөнхийд нь хучлагыг сөхөж харуулаад шалгалт дуусдаг. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээс гаальд барааг мэдүүлмэгц гаалийн байцаагч нар нь хуваарилдаг юм. Тэр үед нь хуваарилагдсан байцаагч  нарынх нь нэрсийг нь сайн мэдэхгүй. Л.Гэрэлт-Од гаалийн улсын ахлах байцаагч Б.Цэенийг манай эгч гэж байсан...” /14-р хх-66-67/,

 

Б.Оюунчимэгийн яллагдагчаар өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 84-37 УБС, 47-38 ХЭҮ улсын дугаартай, тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийсэн цаг нь таарсан байх. Шалгалт хийгээд гараад ирсэн байхаар нь зөвшөөрөл өгөөд гаргасан...” /22-р хх-188/ гэх мэдүүлгүүд, гаалийн мэдүүлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /14-р хх-29/, 84-37 УБС, 47-38 ХЭҮ улсын дугаартай, автомашинуудын татварын зөрүүнд тавьсан акт /15-р хх-1-7/ 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Э.Мөнхзулын Хаан банкны 5374205064 тоот данснаас Б.Цэенийн 5081004946 дугаарын дансанд “1.600.000 төгрөгийн орлого орсон” тухай дансны дэлгэрэнгүй хуулга /14-р хх-63-64/, Л.Гэрэлт-Одын Хаан банкны 5374327491 тоот данснаас М.Эрхэсийн 5003811272 дугаарын дансанд “3.000.000 төгрөгийн орлого орсон” тухай дансны дэлгэрэнгүй хуулга /21-р хх-104/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 39 тоот дүгнэлт /14-р хх-216-218/, эдийн засгийн шинжилгээний  Орон тооны бус мэргэжлийн комиссын хурлын протокол /14-р хх-221-222/, 84-37 УБС тээврийн хэрэгслийн ачаанд үзлэг хийсэн тэмдэглэл /14-р хх-224-231/, 47-38 ХЭҮ тээврийн хэрэгслийн ачаанд үзлэг хийсэн тэмдэглэл /14-р хх-232-234/, 84-37 УБС , 47-38 ХЭҮ тээврийн хэрэгслийн ачааны татварын үнэлгээ /14-р хх-236-249/ зэрэг нотлох баримтуудаар,

 

6. Б.Цэен, С.Оюунсүрэн нар 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Р.Бурмаагаас Авлигатай Тэмцэх Газарт хандаж гаргасан Замын-Үүд дэх гаалийн байцаагч нартай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгуулахгүй байх, өөрт ашигтай шийдвэр гаргуулах зорилгоор 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч ажилтай Н.Баттулгаар дамжуулан Авлигатай Тэмцэх газрын албан хаагчид 5.000.000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

 

Гэрч М.Нарангэрэлийн “...Л.Гэрэлт-Од, С.Оюунсүрэн 2 хоорондоо таарамж муутай байсан учир дунд нь хэлсэн үгийг нь дамжуулж өгч байсан. 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Л.Гэрэлт-Од яриад “машинаа хөөцөлдөхөд нэг хүнтэй ярьсан байгаа, мөнгө хэрэгтэй байна” гээд мөнгөний хэмжээг хэлж байсан боловч санахгүй байна. С.Оюунсүрэн, Л.Гэрэлт-Одыг өөрөөсөө мөнгө гаргаад хөөцөлд гэсэн. Л.Гэрэл-Од “надад мөнгө байхгүй, Б.Цэен эгч уурлаад загнаад байна” гэж хэлүүлсэн. Л.Гэрэлт-Од Н.Баттулга гэж хүний данс явуулахаар нь дансных нь дугаарыг С.Оюунсүрэн лүү явуулсан. Цайны цагийн дараа С.Оюунсүрэн, Н.Баттулга гэж хүний данс руу хийчихлээ гэсэн. Мөнгө өгснөөс хойш Л.Гэрэлт-Од руу яриад “яасан бэ” гэхэд “нөгөө хүн маань яасан нь мэдэхгүй таг болчлоо” гэсэн. Сүүлд сонсоход Н.Баттулга гэх хүн нь ярьж өгнө гэж байгаад танай байгууллага дээр баригдаад хоригдчихсон байна гэсэн. С.Оюунсүрэн эгч итгэхгүй, “баригдана гэж юу байдаг юм, ямар ч хамаагүй хүний данс руу хийж байхад баригдах учиргүй” гээд байсан. Дараа нь 5.000.000 төгрөгөө буцааж авъя гээд Л.Гэрэл-Од руу ярихад Б.Цэен эгчтэй ярь гэхээр нь түүнтэй ярихад “та нар мөнгө гээд л байх юм тэр хүн чинь хоригдсон байгаа” гэсэн. Л.Гэрэлт-Од  надад хэлэхдээ 84-37 УБС машин болон ачсан барааг АТГ-аас авахын тулд хүнтэй уулзаж хөөцөлдөх гэж байгаа гээд 5.000.000 төгрөгийг авсан, түүнээс би Н.Баттулга гэж хүнийг танихгүй. С.Оюунсүрэн эгч дахин хүнээр аргалуулна гэж байхгүй юм байна, тийм учраас бүх үнэнээ хэлээд ачаа бараагаа аятайхан шиг аваад ялгүй салахыг бод гэж хэлсэн...” /14-р хх-116-117/,

 

Гэрч С.Оюунсүрэнгийн “...М.Нарангэрэл надад хэлэхдээ “Л.Гэрэлт-Од ярилаа, 84-37 УБС дугаартай машиныг Улаанбаатар хотод Н.Баттулга гэх хүн хөөцөлдөж байгаа, данс руу нь 6.700.000 төгрөг хийгээрэй” гэсэн. Тухайн үед байсан 5.000.000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн...” /14-р хх-124, 126/,

Гэрч Г.Болорцэцэгийн “...2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр С.Оюунсүрэн холбогдоод “би завгүй байна, хүний данс руу мөнгө хийгээд өгөөч” гэхээр нь Хаан банкны 5028166469 дугаарын данс руу 3.000.000, 2.000.000 төгрөгөөр буюу нийт 5.000.000 төгрөг мобайл банкаар 2 удаа гүйлгээгээр миний данс руу хийхээр нь Хаан банкаар Н.Баттулга гэх хүний 5031583524 дугаарын данс руу хийсэн. Ямар учиртай мөнгө байсныг мэдээгүй...” /14-р хх-130-131/,

 

Гэрч Б.Баяржаргалын “...Б.Цэен нь 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баяраахай гэх хүнээс 5.000.000 төгрөг зээлсэн гэж мэдүүлсэн боловч, надаас мөнгө зээлж байгаагүй, мөрдөн байцаалтад яагаад ингэж хэлснийг мэдэхгүй байна. Надтай мөнгөний талаар ярьж байгаагүй...” /14-р хх-137-138/,

 

Н.Баттулгын сэжигтнээр өгсөн: “...2016 оны 1 дүгээр сард Б.Цэенээс “цагаан сарынхаа бараа таталтыг хийх гэж байна, мөнгө зээлээч” гэхэд 5.000.000 төгрөг өгсөн. Б.Цэен над руу утсаар яриад “та АТГ таньдаг хүн байна уу, манай хоёр байцаагчийг шалгаад байна, та асууж сураглаад өгөөч” гэсэн. Би 5.000.000 төгрөг зээлсэн байгаа түүнээсээ зарлагдаад хөөцөлд гэсэн. Тэгэхээр нь АТГ-ын мөрдөн шалгах газрын дарга руу мэссэж бичсэн. Тэр өдөр ажил дээрээ байж байтал АТГ-аас Доржсүрэн байцаагч яаралтай хүрээд ир гэсэн. ...Миний утсыг хурааж авсан, утаснаас 2 байцаагчийн нэр, 2 машины дугаар гарч ирснээс болж энэ хэрэг болсон. Найзаасаа хэргийнх нь талаар асууж өгөх гэж явж байгаад ийм асуудалд ороод байна. Тухайн үед би үнэнээ хэлсэн боловч хэд хоногийн дараа Т.Мөнхчулуун залгаад “та яагаад АТГ-т бүх үнэнээ хэлчихэж байгаа юм бэ, гүрийхгүй яасан юм, Б.Цэен надад Н.Баттулга айгаад бүх үнэнээ хэлчихсэн байна гэлээ” гээд намайг дарамтлаад байхаар нь би үнэнээ хэлээгүй гэж хэлсэн. 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Б.Цэен нөхөр Д.Мөнхсайхантай ирээд Замын-Үүдийн гаалийн орлогч дарга болох гэж байгаа гэснээ “Та АТГ 5.000.000 төгрөгнийхөө асуудлыг хэлчихсэн юм биш биз дээ, энэ мөнгийг бараа захисан мөнгө гэж хэлээрэй” гэсэн. Надад асуудлыг зохицуулахдаа хээл хахуульд өгөөрэй гэсэн боловч би хэнд ч хээл хахууль зуучлаагүй. Б.Цэенээс авсан 5.000.000 төгрөгийг ажилчдынхаа цалинг тавихад зарцуулсан. Тэгээд нэгэнт баригдчихсан юм чинь танай байгууллагын барьцааны дансанд байршуулсан...” /22-р хх-92-94, 114, 14-р хх-171/ гэх мэдүүлгүүд, Г.Болорцэцэгийн Хаан банкны 5028166469 тоот данснаас Н.Баттулгын 5031583524 тоот дансанд 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 5.000.000 төгрөгийн орлого орсон” тухай дансны дэлгэрэнгүй хуулга /22-р хх-99/, Л.Гэрэлт-Од, Н.Баттулга нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /14-р хх-139-149/, гэрч Т.Бурмаагийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл /14-р хх-172-175/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /14-р хх-176-179/ зэрэг нотлох баримтуудаар,

7. Т.Мөнхчулуун нь Гааль, Татварын ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байхдаа Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Б.Цэентэй бүлэглэж, хахууль өгөгч Л.Гэрэлт-Одын ашиг сонирхлын үүднээс, гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу Л.Гэрэлт-Одын гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинд зохих шалгалтыг хийлгэхгүй байх, дутуу мэдүүлсэн барааг илрүүлэх, нөхөн татвар төлүүлэхгүй байх, ачаатай машинуудыг гаалийн хяналтын талбайгаас хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгэхгүй, хурдан хугацаанд саадгүй гаргах буюу Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасан “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т заасан “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана”, “Хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчийн хяналт хийж буй үйл ажиллагаанд хяналт тавих” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй, улмаар өөрийн хүү М.Эрхэсийн Хаан банкин дахь 5003811272 тоот дансаар дамжуулан

2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн гүйлгээгээр 2.000.000 төгрөг,

2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн гүйлгээгээр 3.500.000 төгрөг,

2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг,

2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4 удаагийн гүйлгээгээр нийт 2.500.000 төгрөг,

2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг,

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 1.500.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн нь:

 

Гэрч О.Эрдэнэбатын “...Л.Гэрэлт-Одыг цагдан хорьсноос 4 хоногийн дараа А.Мөнхбаатар ахтай уулзсан. А.Мөнхбаатар ах руу Т.Мөнхчулуун гэх хүн яриад “Саруул” захын хашаанд уулзахаар болсон. Тэрээр “...танай эхнэр Л.Гэрэлт-Одоос манай хүүгийн данс руу орсон мөнгийг яаж ярих уу, үгээ нийлүүлье” гэсэн. Би 2015 оны 5 дугаар сард ...45.000.000 төгрөгөөр араб азрага худалдаж авч байсан юм. Тэгээд намайг морь уядаг гэдгийг Т.Мөнхчулуун мэддэг бололтой, “танай араб азаргыг М.Эрхэс хойно сурдаг  болохоор олж танайд зарсан” гэж хэлье гээд “Л.Гэрэлт-Од энэ мөнгийг бага багаар шилжүүлдэг байсан гэж хэлээрэй” гэсэн. Би тухайн үед ингэж болох юм уу, АТГ-аас бүгдийг мэдчихвэл болохгүй байх гэхэд болноо гээд тохиролцсон...” /14-р хх-75/,

 

Гэрч Ц.Ганзоригийн “...Т.Мөнхчулуун дарга “Саруул” зах руу явъя гэсэн. Захын хашаан дотор бор шаргал өнгөтэй, хагас ачааны жийп машин ирээд зогссон. Т.Мөнхчулуун ах намайг “сууж бай” гээд тэр машин руу очиж уулзсан. Дарга хэнтэй уулзах гэж байгаагаа хэлээгүй...” /14-р хх-152/,

 

Гэрч А.Мөнхбаатарын “...Б.Цэен эгч Т.Мөнхчулуун гэх залууг утсаар дуудсан. Т.Мөнхчулуун ирээд “миний хүү М.Эрхэсийн данс руу Л.Гэрэлт-Од хурдан зээрд морь авахаар мөнгө шилжүүлсэн, мөнгийг нь цувуулж өгч байгаа гээд хэлчихээрэй” гэхээр нь “сайн ойлгосонгүй бодож үзье” гэж  хэлээд салцгаасан. 2016 оны 3 дугаар сарын 10-нд Т.Мөнхчулуун залгаад нөгөө асуудлаа яръя гээд манай байрны арын зогсоолд уулзахад М.Эрхэсийн хаан банкны дансны хуулга барьчихсан, “миний хүү М.Эрхэсийн данс руу 15.000.000 төгрөг орсон байна, чи надаас хурдан удмын байдас, дааганы хамт 25.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод 5.000.000 төгрөгийг нь бэлэн өгөөд үлдэгдлийг нь цувуулж өгч байгаа гэж хэлээрэй” гэсэн. Би “хууль хяналтынхан үнэмших үү” гэхэд “зүгээрээ, би хүнтэй яриад зохицуулна, АТГ-аас дуудвал байцаалт өгөхгүй аргалж бай” гэсэн...” /14-р хх-155-156/,  

 

Гэрч Т.Бурмаагийн “...Б.Цэенийн нөхөр нь гутлын мөнгө гээд хэлэхгүй юу гээд өндөр дуугаар хэрэлдээд байсан. Хэд хоногийн дараа А.Мөнхбаатартай уулзахад “Т.Мөнхчулуун гэдэг хүн морь зарсан гэж хэлээрэй” гэсэн. Л.Гэрэлт-Одын нөхөр байсан. О.Эрдэнэбат хэд хоногийн дараа хайрцагтай гутал бариад ороод ирэхээр нь “юун гутал вэ” гэхэд Б.Цэенийн нөхөр Д.Мөнхсайхан энэ гутлыг таньд өгчих гэхээр нь задлаад үзэхэд Coach гэсэн бичигтэй гутал байсан...” /14-р хх-171/,

 

Л.Гэрэлт-Одын яллагдагчаар өгсөн: “...Б.Цэен эгч надад нэг удаа миний дүү М.Эрхэс гадаадад сурдаг гэж хэлж байсан. Тэгээд М.Эрхэс гэх хүний данс руу мөнгө хийчих гэхээр нь нь л мөнгө хийдэг. Заримдаа боломж байвал хийгээд өгөөч, дараа нь хоёулаа болох байлгүй гэж хэлж байсан.  Түүнээс өөрөөр Т.Мөнхчулуун, М.Эрхэс нарыг танихгүй, уулзаж байгаагүй...” /21-р хх-28-30/ гэх мэдүүлгүүд, Л.Гэрэлт-Од Хаан банкны 5374327491 тоот данснаас М.Эрхэсийн 5003811272 тоот данс руу 2015 оны 9 дүгээр сарны 12-ны өдөр 2.000.000 төгрөг /22-р хх-24/, 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 3.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4 удаагийн гүйлгээгээр 2.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг /22-р хх-25/, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 1.500.000 төгрөгийн орлого орсон тухай дансны дэлгэрэнгүй хуулга /22-р хх-26/, гаалийн улсын байцаагч Б.Оюунчимэгийн гар утсанд хийсэн үзлэг /15-р хх-19-75/ зэрэг нотлох баримтуудаар,

 

8. И.Наранцэцэг нь Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд сум дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд ажиллаж байхдаа 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дүгээр зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3214.10,00 гэсэн кодтой замаскийг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж, гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүй, З.Баярсайны мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 41-29 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан 7.885.652 төгрөгийн татвар ногдох 15 нэр төрлийн ачаа бараанд тоо хэмжээг бууруулан 6.759.236 төгрөгийн татвар ногдуулж З.Баярсайнаас 500.000 төгрөгийн хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

 

9. 2016 оын 3 дугаар сарын 22-ны өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т  “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 5211,49,10 гэсэн кодтой мебелийн бүрээс хийх даавууг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүицэтгэхгүй, З.Баярсайны мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 98-02 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан 7.736.715 төгрөгийн татвар ноогдох 63 нэр төрлийн ачаа барааны чанар байдлыг өөрчлөн 4.689.679 төгрөгийн татвар ногдуулж, З.Баярсайнаас 500.000 төгрөгийн хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

Гэрч Б.Сүхбаатарын “...Томилолтоор ажиллах үед 37-19 ДГО, 41-29 ДГО, 98-02 УБИ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн ачааг саатуулж, татвараас зайлсхийсэн зөрчилтэй эсэхийг тогтоох арга хэмжээ авсан. Замын-Үүд дэх гаалийн албаны зөрчлийн албаны дарга Нямцогтод хандан 3 машинд шалгалт хийх байцаагч нарыг томилуулсан. Машины эзэн олдохгүй байсаар 3 хоносон. 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 41-29, 98-02 дугаартай машины бүрдүүлэлт хийсэн З.Баярсайн гэгч ирж ачаа бараагаа үзэхэд ажлын албаны байцаагч Ганзориг, зөрчлийн албаны байцаагч Д.Батбаатар нар ажилласан. Мөн цагдаагийн газраас ажилтан Раднааханд байлцсан. Гаальд 10 нэр төрлийн бараа мэдүүлж, 6.700.000 төгрөгийн татвар төлсөн байсан. Дахин шалгалтаар 15 нэр төрлийн бараа тоологдож, 1.100.000 төгрөгийн татвар төлөөгүй болохыг тогтоосон. Мөн анх хяналт шалгалт хийсэн Баярцогт байцаагчийг байлцуулсан. Гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт дахин бүрдүүлэлт хийлгэх, татвар нөхөн төлүүлэх чиглэл өгсөн. 98-02 УБИ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн ачааг тоолж үзсэн. З.Баярсайн нь 22 нэр төрлийн бараа мэдүүлж, 4.600.000 төгрөгийн татвар төлсөн байсан. Шалгалтаар 24 нэр төрлийн бараа тоологдож, 6.800.000 төгрөгийн татвар төлөх тооцоо гарсан. Бодит байдлаас 2.100.000 төгрөгийн татвар дутуу төлүүлсэн байсан. Ахлах байцаагч И.Наранцэцэгт дахин бүрдүүлэлт хийх, татвар төлүүлэх үүрэг чиглэл   өгсөн...” /7-р хх-104-105/,

 

Гэрч Ж.Энхжаргалын “...Гаалийн мэдээллийн баазад үзэхэд 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 103 буюу Гаалийн улсын ахлах байцаагч И.Наранцэцэг дээрх машинуудыг гаалийн хяналтын талбайгаас гаргах зөвшөөрсөн төлөвийг идэвхжүүлсэн байсан. Би шалгалтаар тогтоосон хэмжээг үндэслэл болгон татвар ногдуулж байгаа байдалд нь хяналт тавьсан. Барилгын чулуун хавтанг явган хүний замын хавтан гэж худал мэдүүлсэн байхаар нь дахин бүрдүүлэлт хийлгэхээр явуулсан. М.Оюунчимэг байцаагч дахин баримт бичгийн үнэлгээ хийхдээ замын хавтан гэж бичиж байхаар нь зас гэж явуулсан...” /7-р хх-108-109/,

 

Гэрч Т.Энхээгийн “...98-02 УБИ улсын дугаартай, автомашиныг ерөнхий газраас саатуулан шалгасан. Тэр үед гаалийн зууч мэдүүлэхдээ чулуун хавтан гэж цахимаар ирүүлсэн байсан. Барааны шинж чанар дээр явган хүний замын хавтан гэж оруулсан байснаас үүдэн буруу үнэлгээ хийгдсэн байсан. Тухайн гаалийн мэдүүлгийг буцааж, чулуун хавтангаар татвар ногдуулсан...” /7-р хх-115-116/,

 

Гэрч Л.Сайнбаярын “...98-02 УБИ улсын дугаартай, автомашин дээр очиход 2 хэсэг газраас ачаагаа буулгасан байсан. Барааны мэдүүлгийн жагсаалтын дагуу ил харагдаж байсан хөргөгч, хөлдөөгчийг харж тоолсон. Ачааны араас харахад чулуун хавтан, чемодан, хөргүүртэй лангуу, гөлмөн төмөр, сандал зэрэг бараа харагдаж байсан. Хөргүүртэй лангууг тоолоход 8 гэж мэдүүлсэн хэрнээ 5 ширхэг, хөргөгч 50 ширхэг гэж мэдүүлсэн хэрнээ 40 орчим байсан. Ганц хоёр хөргөгч илүү мэдүүлсэн байх гэсэн. Тэгэхээр нь ачаагаа бүрэн мэдүүлсэн байна гэж ойлгоод шалгалтаа зогсоосон. Ерөнхий газрын зөрчлийн байцаагч нарыг дахин шалгалт хийхэд байлцсан. Явган хүний замын хавтан гэж мэдүүлсэн бараа нь барилгын хавтан байсан. 22 нэр төрлийн бараа нь 24 нэр төрөл байсан. Тооцож үзэхэд 2.100.000 төгрөгийн татвар төлөх тооцоо гарч дахин бүрдүүлэлт хийлгэсэн...” /7-р хх-124-125/,

 

Гэрч Ч.Баярчимэгийн “...З.Баярсайн бараа мэдүүлж байхдаа хавтан гэж мэдүүлсэн. Барааны нэр код дээр нь барилгын гэж оруулахад барилгын хавтан биш, зүсэж хуваагаад явган хүний замын хавтан болгодог юм гэхээр нь зориулалт хэсэг дээр нь явган хүний замын хавтан гэж бичсэн...” /7-р хх-127-128/,

 

Гэрч М.Оюунчимэгийн “...Манифест дээр  31 нэр төрлийн бараа бичигдсэн байна. ...22 нэр төрлийн барааны нэрээр тайлбар хийж албан бичиг хийсэн учир тухайн албан бичигт бичсэн, гаальд мэдүүлсэн бараагаар үнэлгээ хийсэн. Би бичиг баримтыг үнэлгээг хариуцна. Биет шалгалтыг дутуу хийсэн асуудлыг мэдэхгүй байна. Барилгын хавтан байна гээд протокол ирүүлсэн бол түүгээр нь л үнэлнэ. Явган хүний зам барих хавтан 00 үнэлгээтэй, чулуун хавтанг 0.21-с эхлэн үнэлдэг...” /7-р хх-131-132/,

 

Гэрч Ө.Хүдэрбаярын “...Би барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл буюу вакум цонхны үйлдвэрлэл эрхэлдэг. Манай компани БНХАУ-ын Эрээн хотоос бараа материалаа худалдан авдаг. Өөрөө ачаа аваад хилээр орж ирэхээр цаг хугацаа их алддаг учир Замын-Үүд суманд ажиллаж амьдарч байгаа иргэдтэй ажлын хөлсийг нь тохиролцон ачаа барааг гаальд мэдүүлэх, Улаанбаатар хот руу илгээх хөлсийг өгдөг. 41-29 ДГО улсын дугаартай, ачааны машинд ачигдсан ачаа 20 гаран хонож ирсэн. Гаалийн хашаанаас гаргахгүй байна гээд байхаар нь итгэхгүй очтол үнэхээр гаалийн хашаанд машин нь байсан. 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гаалийн хяналтын талбайгаас гарсан ачааны машинд ачсан ачаанд хэдэн төгрөгийн татвар төлсөн, хэдэн төгрөг З.Баярсайнд өгснөө санахгүй байна...” /7-р хх-151-152/,

 

З.Баярсайны яллагдагчаар өгсөн: “...41-29 дугаартай, автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргахад хээл хахууль өгөөгүй, 98-02 дугаартай автомашины ачааг И.Наранцэцэг зөвшөөрөхгүй байгаад байсан. Яагаад зөвшөөрөхгүй байгаа талаар асуухад “чиний ачаа асуудалтай байна” гэсэн. Би “гайгүй сайн тушаасан шүү дээ” гэхэд И.Наранцэцэг “надад нэг санал байна” гээд “ерөнхий газраас шалгалт ирэх гээд байна, хөргөгч, тавгын чихэр дүүргээд өг” гэсэн. 200.000 төгрөг өгөхөд голоод байхаар нь ширээнийх нь шургуулга руу хийгээд гарсан. Орой болоход гаалийн мэдүүлгийг зөвшөөрөв төлөвт шилжүүлээгүй байхаар нь И.Наранцэцэгийн өрөөнд ороход энэ мөнгө чинь хүрэхгүй шүү дээ гэхээр нь 200.000 төгрөг нэмээд шүүгээнд нь хийсэн...” /25-р хх-104-105/ мэдүүлгүүд, 98-02 ДГО автомашины гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /7-р хх-58-82/, 41-29 ДГО автомашины гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /7-р хх-134-150/, Замын-Үүд дэх Гаалийн газрын “Кайс” программд үзлэг хийсэн тэмдэглэл /7-р хх-83-101/, 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 41-29 ДГО, 98-02 УБИ дугаартай автомашинуудад үзлэг хийсэн тэмдэглэл /29-р хх-ийн 190-192/, 41-29 ДГО дугаартай, З.Баярсайны мэдүүлсэн автомашины барааг шалгаж дутуу төлсөн татварыг нөхөн төлүүлсэн тухай баримтууд /6-р хх-ийн 107-131/, Замын-Үүд дэх Гаалийн улсын байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 25-84 ДГО, 37-19 ДГО, 40-58 УНЭ, 98-02 УБИ дугаартай автомашинуудад гаргасан гаалийн татварын дүгнэлт /29-р хх-ийн 176-206/ зэрэг нотлох баримтуудаар,

 

10. И.Наранцэцэг нь 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 5209.11.00 гэсэн кодтой цуу ямбуу даавууг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүйгээр, мөн гаалийн татварын хувь хэмжээг бууруулж, Г.Багахүүгийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 37-19 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан 22.177.390 төгрөгийн татвар ногдох 12 нэр төрлийн ачаа бараанд тоо хэмжээг бууруулан 8.137.155 төгрөгийн татвар ногдуулж, Г.Багахүүгээс 400.000 төгрөгийн хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

 

11. Г.Багахүү нь 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 37-19 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд бараа ачин БНХАУ-аас оруулж ирэн улсын хилээр нэвтрүүлэхдээ 22.177.390.5 төгрөгийн гаалийн татвар төлөхөөс 8.137.155.84 төгрөгийн бага татвар төлж, Замын-Үүд суман дахь Гааль, Татварын ерөнхий газрын Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт 400.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь:

 

Гэрч Б.Сүхбаатарын “...Маргааш өдөр нь 37-19 ДГО улсын дугаартай, автомашинд ачсан ачааг тоолж үзлэг хийсэн. Гаалийн бүрдүүлэлт хийсэн Даваа гэж хүн байлцсан. Байцаагч Мөнгөнбагана гэх хүнийг оролцуулсан. 11 нэр төрлийн бараа мэдүүлж, 10.200.000 төгрөгийн татвар төлсөн. Шалгалтаар 12 нэр төрлийн бараа тоологдож, 13.500.000 татвар төлөхөөс 3.300.000 төгрөгийг татварт төлөөгүй байсан. Мөн гаалийн улсын байцаагч, ахлах байцаагч нарт үүрэг даалгавар өгч, дутуу төлсөн татварыг төлүүлэх, дахин гаалийн бүрдүүлэлт хийх чиглэл өгсөн. 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр татвар нь төлөгдсөн талаар танилцуулагдсан. Ачааг буулгасан гэж хэлдэг боловч дутуу буулгасан байдаг...” /7-р хх-106-107/,

 

Гэрч О.Даваагийн “...Ачаа гаальд мэдүүлэх, шалгуулах асуудал надад хамааралгүй, хээл хахууль өгсөн болохыг  нь мэдэхгүй байна. Ямар ч байсан эхлээд 3.000.000, дараа нь 8.000.000 төгрөг татварт нэмж төлсөн талаар Г.Багахүүгээс сонссон. Жолоочийн бичиг баримт гэдэг утгаараа гадаад паспорт үлдээсэн гэтэл миний нэрээр гаалийн бүрдүүлэлт хийсэн байсан. Энэ миний ачаа биш, ачааг өөрийн нэрээр бүрдүүлэлт хийсэн компанийг Г.Багахүү олсон...” /7-р хх-33-34/,

 

Гэрч О.Эрдэнийн “...Г.Багахүүгийн эцэг нь нас бараад Улаанбаатар хот руу явах үед түүний ачсан ачааг Гаалийн ерөнхий газраас ирсэн хүмүүс шалгахаар болсон. Г.Багахүү ачигч залуус хөлслөн ачааг буулгаад нэг бүрчлэн шалгуулаад өгөөч гэж гуйсан. Машины ачааг рентген байрлах талбай дээр буулгаж, маргааш нь гаалийн байцаагч нар ирж тоолоод “даавуу, ямбуу мэдүүлээгүй байна, гаалийн бүрдүүлэлт хий” гэхээр нь нэмж мэдүүлсэн. Гаалийн татвар болон бусад төлөх татвар нь 3.200.000 төгрөг болсон. Ачаа ачуулсан гэх хятад хүнтэй холбогдож, татварт 3.200.000 төгрөг төлөх хэрэгтэй байгаа талаар хэлэхэд миний Хаан банкны 5381001151 дугаарын дансанд 10.000 юань шилжүүлэхээр нь татварыг нь төлсөн...” /7-р хх-35-36/,

 

М.Мөнгөнбаганын “...2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр машинаа тавцан дээр тавьж, ачаагаа хэсэгчлэн буулгасан байсан. Барааг гаальд мэдүүлсэн мэдүүлэгтэй тулгаж үзэхэд зөрүү гарсан. Нийт 8.137.155.84 төгрөг гааль болон татварт төлсөн байсан. Шалгалтаар 2.117.441.85 төгрөг нэмж төлөх тооцоо гаргаж танилцуулахад гаалийн байгууллагад бараагаа дутуу мэдүүлснээ хүлээн зөвшөөрч үнийн дүнгээр татвар нэмж төлсөн. Энэ тухай гаалийн улсын ахлах байцаагч /103/ И.Наранцэцэгт танилцуулсан. И.Наранцэцэг шалгалтын дүнг хүлээн зөвшөөрч гаалийн хяналтын талбайгаас ачаа бараагаа гаргахыг зөвшөөрсөн. Тухайн машиныг гаалийн татвараа дутуу мэдүүлсэн байхад гаалийн хяналтын талбайгаас гаргасан үндэслэлээр саатуулж, Гаалийн ерөнхий газраас ирсэн байцаагч тухайн тээврийн хэрэгсэлд ачсан ачааг нэг бүрчлэн тоолж шалгасан. Гэтэл даавууны нэр, тоо хэмжээг дутуу мэдүүлсэн болох нь тогтоогдож, 3.253.219.29 төгрөг дутуу мэдүүлсэн байсан. Ачааны эзэн болох О.Даваа даавууны тоо хэмжээг дутуу мэдүүлснээ хүлээн зөвшөөрч 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 3.253.219.82 төгрөгийг төлсөн...” /7-р хх-38-39/,

 

Г.Багахүүгийн сэжигтнээр өгсөн: “...Гаалийн улсын ахлах байгцаагч И.Наранцэцэг дахин шалгана гээд Мөнгөнбаганаар ачааг буулгуулж шалгуулсан. Мөнгөнбагана шалгалт хийгээд 2.000.000 төгрөгийн татвар дутуу төлсөн байна гээд төлүүлсэн. Дутуу төлсөн мөнгийг өөрийн Хаан банкин дахь 5377030994 дугаартай дансан дахь хувийн хуримтлалаасаа төлсөн. Нэгэнт дутуу төлсөн татвараа төлсөн учир Гаалийн хяналтын бүсээс гарах ёстой бөгөөд 103 буюу ахлах байцаагч И.Наранцэцэгээс зөвшөөрөл авахаар өрөөнд нь ороход “дахин шалгуулна, чиний ачааг хилээр гаргахгүй” гэж шалтгалсан. Би ачааны эздээс авсан мөнгөө бүгдийг нь татварт өгсөн. Өөрөөсөө татварт мөнгө нэмж төллөө. Одоо хот явах гэхээр 400.000 төгрөгтэй, түлшний ч мөнгө алга байна шүү дээ гэхэд чи тэр 400.000 төгрөгөө надад өгчих, тэгэх юм бол мэдүүлгийг баталгаажуулж өгнө гэсэн. Гаалийн хяналтын талбайд 5 хоносон болохоор арга буюу өөрт байсан 400.000 төгрөгөө И.Наранцэцэгт өгөөд гаалийн мэдүүлгээ баталгаажуулж, хилийн хяналтын талбайгаас гараад явж байтал Гаалийн ерөнхий газраас саатуулан дахин шалгасан. Энэ шалгалтаар 3.200.000 төгрөгийн татвар төлөөгүй, өмнө дутуу төлсөн байна гэсэн тооцоолол гарч татварыг нь төлсөн. 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр эцэг маань нас бараад Улаанбаатар явсан ба Эрдэнэ гэж найзыгаа “зөрүү татварыг төлөөд машин, ачаа авч бай” гэж хэлээд татвар төлүүлсэн. Тэгээд та бүхний хийсэн тооллогоор дэвтрийн тоо ширхэг, нэр төрөл зөрөөд 8.000.000 төгрөг нэмж төлөх асуудал үүсч байна. Миний хувьд хээл хахууль өгсөн зүйл байхгүй, 103 байцаагчийн дарамт шахалтаар л өөрт байсан шатахууны мөнгөө өгсөн...” /28-р хх-20-25, 41-р хх-220-230/ гэх мэдүүлгүүд, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /7-р хх-156-183/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /7-р хх-59-82/, 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 37-19 ДГО автомашинуудад үзлэг хийсэн тэмдэглэл /29-р хх-190-192/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /7-р хх-46-58/ зэрэг нотлох баримтуудаар,

 

12. И.Наранцэцэг нь 2016 оын 3 дугаар сарын 29-ний өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 4410.12.00 гэсэн кодтой барилгын хавтанг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүй, Я.Даваадоржоос мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 60-28 ХӨВ улсын дугаартай, ачааны автомашины ачаа барааг зөвшөөрөл өгч, иргэн Ж.Жамъяансүрэнгээр зуучлуулан, Я.Даваадоржоос 200.000 төгрөгийн хээл хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

 

13. Я.Даваадорж нь 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 60-28 ХӨВ улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд бараа ачин, БНХАУ-аас оруулж ирэхдээ Замын-Үүд суман дахь Гааль, Татварын ерөнхий газрын Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт 200.000 төгрөгийн хахуулийг иргэн Ж.Жамъяансүрэнгээр дамжуулан өгсөн гэх гэмт хэрэг үйлдсэн нь:

 

Гэрч Ж.Жамъянсүрэнгийн “...“Элбэг туулай” ХХК-ийн ачаа барааг БНХАУ-ын Эрээн хотоос Я.Даваадорж ачаатай хил дээр орж ирээд “гаальд бараагаа мэдүүлэх гэсэн юм туслаад өгөөч” гэж гуйсан. Гаалийн улсын ахлах байцаагч Өнөржаргал машинд ачсан бүх барааг буулгуулж, нэг бүрчлэн мэдүүлэгтэй тулган шалгасан. 20 ширхэг өнгөт ДСП хавтан, байшингийн гадна рейк 7 боодол мэдүүлэгт тусгагдаагүй байсан. Өнөржаргал 50.000 төгрөгөөр торгож, тухайн бараанд ногдох орлого 179.000 төгрөг төлүүлсэн. Тэгээд татвар төлсөн баримтаа аваад И.Наранцэцэгийн өрөөнд ороход “миний юмыг өгөөч, өгөхгүй бол гаргахгүй” гэхээр нь “мөнгө байхгүй, танд хэдийг өгөх вэ” гэхэд “200.000 төгрөг өгчих” гэсэн. Өрөөнөөс нь гараад “Я.Даваадоржид 200.000 төгрөг нэхээд байна” гэсэн. Я.Даваадорж өгөхөөс дөө гээд 200.000 төгрөг цаасанд боогоод өгөхөөр нь И.Наранцэцэгийн өрөөнд нь өгсөн...” /6-р хх-172-173/,

 

Я.Даваадоржийн сэжигтнээр өгсөн: “...“Элбэг туулай” ХХК-ийн нэрээр гаальд ачаа бараагаа мэдүүлсэн. Өнөржаргал байцаагч ачаа бараагаа бүгдийг буулга гэсний дагуу бүх ачааг буулгаж тоолуулсан. Гэтэл 2 боодол бор эсгий, 8 ширхэг барилгын гадна пассад хийдэг хавтан, 20 ширхэг өнгөт хавтан мэдүүлэгдээгүй байсан. Дутуу мэдүүлсэн ачаа, бараагаа дахин мэдүүлж ирэхэд Өнөржаргал байцаагч 50.000 төгрөгөөр торгосон. Эхлээд 3.481.582 төгрөг татварт төлсөн ба гаалийн хяналт шалгалтын дараа 179.538 төгрөг нэмж татварт төлсөн. Ж.Жамъянсүрэн гаальд мэдүүлсэн барааны баримт, гаалийн болон бусад татвар төлсөн баримтаа аваад 103 гэсэн өрөөнд орсон. Гарч ирээд “ахлах байцаагч нь мөнгө нэхээд байна” гэхээр нь “ямар учиртай мөнгө юм бэ” гэхэд “мэдэхгүй, өгөх ёстой мөнгө” гэсэн. ...200.000 төгрөг Ж.Жамъяансүрэнд өгсөн, тэрээр 103 тоот өрөө рүү авч ороод удалгүй боллоо гэсээр гарч ирсэн. Өнөржаргал гаалийн мэдүүлэг хэвлээд тамга дарж өгсөн. ...Гаалийн хяналт шалгалт бүрэн хийгдэж 100 хувь мэдүүлж, татвар төлсөн. 200.000 төгрөгийг ахлах байцаагч авсан үндэслэлийг үнэхээр мэдэхгүй байна. Авах ёстой мөнгө гээд авсан. Төлөх ёстой хураамж юм байна гэж ойлгоод өгсөн. Хээл хахууль гэж өгөөгүй. Надад яагаад тайлбар хийгээгүй, баримт өгөөгүй болохыг мэдэхгүй байна...” /27-р хх-35-36/ гэх мэдүүлгүүд, 60-28 ХӨВ автомашины гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /6-р хх-138-170/,  2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 60-28 ХӨВ дугаартай автомашинуудад үзлэг хийсэн тэмдэглэл /29-р хх-190-192/,

14. И.Наранцэцэг нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 5208.52.00 гэсэн кодтой 3 нэр төрлийн даавуу, 5209.11.00 кодтой цуу ямбуу даавууг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүй, Б.Эрдэнэбатаас мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 40-58 УНЭ улсын дугаартай ачааны автомашины ачаа бараанд 9.803.064 төгрөгийн татвар ногдох 112 нэр төрлийн ачааны тоо хэмжээг бууруулан 6.112.765 төгрөгийн татвар ногдуулж, Б.Эрдэнэбатаас 100.000 төгрөгийн хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

15. Б.Эрдэнэбат нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 40-58 УНЭ улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд бараа ачин, БНХАУ-аас оруулж ирэхдээ Замын-Үүд суман дахь Гааль, Татварын ерөнхий газрын Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт 100.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь:

 

Гэрч Б.Эрдэнэбатын сэжигтнээр өгсөн: “...Замын-Үүдийн хил дээр 3 дугаар сарын 28-наас 30-ны хооронд гаалийн бүрдүүлэлт хийлгээд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн үед хилээр гараад явж байтал саатуулж, буцааж хил рүү оруулсан. Энэ удаа гаалийн хяналт шалгалт бага, ажил хурдан бүтээд байхаар нь Гаалын улсын ахлах байцаагч буюу 103 тоот өрөөнд “маш их баярлалаа” гээд 100.000 төгрөг өгсөн. Өөр хүнд хээл хахууль өгөөгүй. Би хурдан хилээр гаргах болсондоо баярлаад уг мөнгийг өгсөн. Хэн нэгэн нь гаалийн байцаагч нарт мөнгө өг гэж хэлээгүй. И.Наранцэцэгийг би танихгүй, баярлалаа гээд л мөнгө өгсөн...” /27-р хх-50-53/ гэх мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /29-р хх-190-191/, 40-58 УНЭ улсын дугаартай, тээврийн хэрэгсэл бүхий бараанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /29-р хх-200-206/, гаалийн хилээр мэдүүлэх барааны мэдүүлэг /6-р хх-207-210/,

 

16. И.Наранцэцэг нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 2520.10.00 гэсэн кодтой барилгын гипс, 3214.10.00 кодтой замаскийг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүй, Э.Наранбатаас мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 27-80 ДГО улсын дугаартай ачааны автомашин оруулж ирсэн ачааг 500.000 төгрөгийн хээл хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

 

17. 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 2510.10.00 гэсэн кодтой барилгын гипс, 3214.10.00 кодтой замаскийг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүй, Э.Наранбатаас мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 41-42 ДГО улсын дугаартай, ачааны автомашинаар оруулж ирсэн ачааг 500.000 төгрөгийн хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

 

18. Э.Наранбат нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 27-80 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд бараа ачин, БНХАУ-аас оруулж ирэхдээ Зам-Үүд суман дахь Гааль, Татварын ерөнхий газрын Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт 500.000 төгрөгийн хахууль өгсөн,

 

19. 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 41-42 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд бараа ачин БНХАУ-аас оруулж ирэхдээ Замын-Үүд суман дахь Гааль, Татварын ерөнхий газрын Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт 500.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

 

Гэрч Д.Батчимэгийн “...Баримт материалыг нь Э.Наранбат бариад шалгуулна гээд явж байсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Гансүх гэж хүн байсан боловч ар гэрт нь гачигдал гарсан шалтгаанаар Улаанбаатар хот руу явсан гэсэн. Эхний өдрөө шалгаагүй, маргааш нь ачааг нь үзсэн санагдаж байна. Тавцан дээр машинаа байрлуулаад ачаагаа шалгуул гэхэд тавцан сулрахгүй байна гээд байсан. Ачааны нэр төрөл нь цөөхөн байхаар нь зогсож байгаа газар дээр нь очиж шалгасан. 100 хувь шалгалт хийж чадаагүй. Гол барааг нь шалгасан. Жижиг бараа биш тоймтой бараа байсан. Э.Наранбатыг зүс мэднэ, хахууль аваагүй...” /9-р хх-2-3/,

 

Гэрч Б.Саруултөгсийн “...2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчим барааны мэдээлэл сүлжээгээр орж ирсэн. БНХАУ-ын гаалийн байгууллагаас өгсөн манифест мэдүүлэгч этгээдийн мэдүүлснээс зөрүүтэй байсан. Нэг бараа илүү мэдүүлсэн байсан. Ширээ гэхэд угсраагүй хилээр орж ирж байгаа учраас ширээний тавцан хөл, бусад хэрэгсэл гээд 3 нэр төрлөөр мэдүүлэхийг манай байгууллага шаарддаг бол Хятад улс хичнээн тусдаа байсан ч нэг нэр төрлөөр бичдэгээс үүдэлтэй зөрүү гардаг. Хяналт шалгалтын байцаагч Д.Батчимэгт зөрүүтэй байна гэсэн мэдээллийг CAIS программд мэссэж бичиж үлдээсэн…” /9-р хх-1/,

 

Гэрч Д.Гансүхийн “...Тухайн үед миний иргэний үнэмлэх олдохгүй болохоор нь найз Наранбатын иргэний үнэмлэхийг авч түүний нэрээр итгэмжлэл бичсэн. Барааг нь гаальд мэдүүлэхэд 3.000.000 орчим төгрөг татвар төлөх тооцоо гарсан. 27-80 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачааг би мэдүүлээгүй, Э.Наранбат мэдүүлсэн...” /9-р хх-55-56/,

 

Гэрч Н.Даваадоржийн “...Тухайн үед машинаа Монгол Улсын хилээр орж ирэхийг хүлээх гэтэл бие өвдөөд байхаар нь Гансүхтэй уулзаж машин орж ирэхээр татварыг нь төлөөд ачааг ачаад явуулаад өгөөч гэж гуйсан. Гансүх зөвшөөрч ачааны тоо хэмжээ, нэр төрлийг бичсэн цаас өгч, татварт төлөх мөнгийг дансаар шилжүүлэхээр тохирсон. Гансүх гаальд барааг чинь мэдүүлсэн 3.000.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь шилжүүлсэн. Гансүхтэй тохиролцож итгэмжлэл өгсөн. Наранбат гэж хүнийг танихгүй. Гансүхэд хоосон албан бичиг үлдээсэн санагдаж байна. Хээл хахуульд өгсөн мөнгөний талаар мэдэхгүй байна...” /9-р хх-61-62/ гэх мэдүүлгүүд, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /8-р хх-202/ 27-80 ДГО автомашины гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /8-р хх-ийн 219-242/, 41-42 ДГО автомашины гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /8-р хх-ийн 203-211/, Э.Наранбатын өөрийн гараар бичсэн И.Наранцэцэгт 2 удаа 500.000 төгрөг өгсөн тухай тайлбарууд /1-р хх-ийн 59-63/ зэрэг нотлох баримтуудаар,

 

20. И.Наранцэцэг нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 2520.10.00 гэсэн кодтой барилгын гипсийг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэлгүй, Ч.Эрдэнэбилэгийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 22-78 УНК улсын дугаартай, ачааны автомашинд ачсан ачаа барааг гаалийн хяналтын талбайгаас гаргахдаа, Ч.Эрдэнэбилэгээс 500.000 төгрөгийн хахууль авсан,

 

21. Ч.Эрдэнэбилэг нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Хаан Сэлэнгэ” ХХК-ийн ачаа барааг 22-78 УНК улсын дугаартай, автомашинд ачин БНХАУ-аас оруулж ирэхдээ Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт 500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь:

 

Ч.Эрдэнэбилэгийн яллагдагчаар өгсөн: “...Би бичлэг үзлээ, И.Наранцэцэгт мөнгө өгч байгаа бичлэг байна. ...500.000 төгрөг өгөхгүй бол “гаалийн хяналтын талбайгаас гаргахгүй, машинтайгаа хэвтэж бай” гэхээр нь цаг хугацаа алдаад яах вэ гээд нэхсэн мөнгийг нь өгсөн. Миний хувьд бараагаа 100 хувь мэдүүлж, татвараа 100 хувь төлсөн байсан...” /28-р хх-6-7/, гэх мэдүүлэг, 22-78 УНК улсын дугаартай, тээврийн хэрэгслийн мэдээлэл /9-р хх-76-79/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /9-р хх-80-90/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...энийг л яачих, тэгээд явбал яв. ...сая 300-г болъё гэхэд ...тэг тэг би өгье. ...орж ирж хуудас өгөөд гараа сунгахад халааснаасаа мөнгө гаргаж өгөв...” гэх тэмдэглэл /30-хх-141/ зэрэг нотлох баримтуудаар,

 

22. И.Наранцэцэг нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3214.10.00 гэсэн кодтой замаска, 3506.91.00 кодтой цавууг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүй,  Б.Оюун-Эрдэнийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 20-02 УВА улсын дугаартай, ачааны автомашинд ачсан ачаа барааг шалгалгүйгээр гаалийн хяналтын талбайгаас гаргаж, иргэн Ц.Оюун-Эрдэнээр зуучлуулан  Б.Оюун-Эрдэнээс 200.000 төгрөгийн хахууль авсан,

 

23. Б.Оюун-Эрдэнэ нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 20-02 УВА улсын дугаартай, автомашинд бараа ачан БНХАУ-аас оруулж ирэхдээ Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт иргэн Ц.Оюун-Эрдэнээр дамжуулан 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

 

Ц.Оюун-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “...Гаалийн улсын ахлах байцаагч И.Наранцэцэг намайг дуудаад цэргийн баяр болж байна, эрчүүдээ зоогийн газарт оруулна гээд “Заан” зоогийн газрын эзнийх нь утсыг олоод өгөөч гэсэн. 17 цагийн орчим И.Наранцэцэг, Б.Оюун-Эрдэнийн хамт орж ирэхээр нь зоогийн газрын эзэн Оюунтуяагийн утсыг өгсөн. Тэгтэл Б.Оюун-Эрдэнэ “та И.Наранцэцэгийг таньдаг юм байна, сайхан баярлаарай гээд 200.000 төгрөгийг өгчих” гэхээр нь И.Наранцэцэгийн өрөөнд ороод “барааны эзэн өгч байна” гээд өгсөн. Б.Оюун-Эрдэнийг танихгүй, гаалийн бүрдүүлэлт хийж байхдаа нэр нэгтэй юм байна гээд ярьж байсан учраас санаж байна...” /27-р хх-144-145/,

 

Б.Оюун-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “...Бүх баримт бичиг дууссаны дараа Гаалийн улсын байцаагч И.Наранцэцэг зөвшөөрөл өгсөн учраас “баярлалаа” гээд 200.000 төгрөг өгсөн. Надаас мөнгө нэхэж аваагүй, миний машиныг гаалийн хяналтын талбайгаас гарах зөвшөөрөл өгсөн болохоор баярлалаа гэж мөнгө өгсөн...” /27-р хх-153/,

 

И.Наранцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.Оюун-Эрдэнийн хувьд “баярлалаа” гээд надад мөнгө өгсөн асуудал байгаа, бусад үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлгүүд, 20-02 УВА автомашины тээврийн хэрэгслийн мэдээлэл /9-р хх-101-104/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /9-р хх-105-114/, зэрэг нотлох баримтуудаар,

 

24. И.Наранцэцэг нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 2520.10.00 гэсэн кодтой барилгын гипс, 3214.10.00 кодтой замаскийг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүй, Д.Сүхбаатарын мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 73-28 ДГО, 60-84 ДГО улсын дугаартай ачааны автомашинуудад ачсан ачаа барааг шалгалгүйгээр гаалийн хяналтын талбайгаас гаргаж, Д.Сүхбаатараас 800.000 төгрөгийн хахууль авсан,

25. Д.Сүхбаатар нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-аас оруулж ирсэн 73-28 ДГО, 60-84 ДГО улсын дугаартай ачааны автомашинуудад ачсан ачаа барааг шалгалгүйгээр, хурдан шуурхай гаргах зорилгоор Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт 800.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

 

Д.Сүхбаатарын яллагдагчаар өгсөн: “... И.Наранцэцэг гэж хүнд мөнгө өгсөн. Гэхдээ хээл хахууль гэж бодохгүй байна. Бичлэг дээр машины дугаар, өгч байгаа мөнгөний дүрс бичлэг тодорхой бичигдсэн байна. Тухайн 2 машин дээр ачсан ачаа нь тендерийн ажил хийх яаралтай ачаа байсан учраас хяналт шалгалтыг яаралтай хийлгэх, ачааг бүрэн буулгахгүй байх зорилгоор өгсөн...” /27-р хх-193/ гэх мэдүүлэг, 73-28 ДГО, 60-84 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /10-р хх-61-62/ тээврийн хэрэгслийн мэдээлэл /9-р хх-115-118, 10-р хх-65-68/, 73-28 ДГО дугаартай, тээврийн хэрэгслийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /9-р хх-119-129/, 60-84 ДГО дугаартай, тээврийн хэрэгслийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /10-р хх-ийн 69-74/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...тэгээд нөгөө юмаа яасан бэ, яаж тохиров гэхэд ...энэ дээр 500 гэхэд за гээд аваад баруун талынхаа халаасанд хийв. ...энэ дээр 300 гэхэд ...за, за тэрийг хийчихсэн юм уу гэхэд хийчихсэн...” гэх тэмдэглэл /30-хх-144/ зэрэг нотлох баримтуудаар,

 

26. И.Наранцэцэг нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3 дахь хэсэгт “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэлгүй, Т.Гүндэгмаагийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 17-55 УНЭ улсын дугаартай ачааны автомашинд ачсан ачаа барааг гаалийн хяналтын талбайгаас гаргахдаа Т.Гүндэгмаагаас 500.000 төгрөгийн хахууль авсан,

 

27. Т.Гүндэгмаа нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 17-55 УНЭ улсын дугаартай, автомашинд БНХАУ-аас бараа оруулж ирэхдээ Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт 500.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

 

Т.Гүндэгмаагийн сэжигтнээр өгсөн: “...Гаалийн улсын ахлах байцаагч И.Наранцэцэгт манай ачаанд хяналт шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч эмэгтэй ачааны талаар танилцуулсан байсан. И.Наранцэцэг надад “ачаанд чинь татвар тавигдана, чи өөрөө л мэдэхгүй юу” гэсэн утгатай зүйл хэлсэн. Би өрөөнөөс нь гараад яах учраа олохгүй явж байгаад дахин И.Наранцэцэгийн өрөөнд ороод 500.000 төгрөг бэлнээр өгсөн. Миний өгсөн мөнгийг аваад “гарч бай” гэж хэлсэн бөгөөд өрөөнөөс гараад хүлээж байтал хяналт шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч эмэгтэй ачааны мэдүүлгийг надад өгсөн...” /28-р хх-12/ гэх мэдүүлэг, тээврийн хэрэгслийн мэдээлэл /9-р хх-131-137/, 17-55 УНЭ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /9-р хх-138-160/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...чамд өгчих юмуу гэхэд надад өгчих ...гээд хэлчих гэхэд ...би дуугай л байж байя гээд хэтэвчнээсээ мөнгө гаргаж өгөв...” гэх тэмдэглэл /30-хх-145/ зэрэг нотлох баримтуудаар,

 

28. И.Наранцэцэг нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т  “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3214.10.00 кодтой замаска, 3214.90.00 гэсэн кодтой барилгын гадаргууны засал хийх бэлдмэл зэрэг барааг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүй, Р.Мөнхзаяагийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 27-24 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан ачаа барааг шалгалгүйгээр гаалийн хяналтын талбайгаас гаргаж, 400.000 төгрөгийн хахууль авсан,

 

29. Р.Мөнхзаяа нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Ууган Анд” ХХК-ийн ачаа барааг 27-24 ДГО улсын дугаартай, автомашинд ачин БНХАУ-аас оруулж ирэхдээ Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт 400.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

 

Р.Мөнхзаяагийн яллагдагчаар өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Ууган ананд” ХХК-ийн ачаа 27-24 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгслээр орж ирсэн. Бүрдүүлэлтийг нь хийгээд 2016 оны 3 дугаар сарын 21-ний орой Гаалийн улсын ахлах байцаагч И.Наранцэцэгийн албан тасалгаанд орж зөвшөөрөл авсан. Тэр үед И.Наранцэцэг “зөрүү гарах юм байна, маргааш гаргана” гээд гаргахгүй шинжтэй байхаар нь “яаралтай гаргамаар байна” гээд 400.000 төгрөг данснаасаа авсан байснаа өгсөн. Тэгээд гаалийн хяналтын талбайгаас гарах зөвшөөрлөө авсан...” /26-р хх-154-155/ гэх мэдүүлэг, тээврийн хэрэгслийн мэдээлэл /9-р хх-163-169/, 27-24 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /9-р хх-170-184/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...хэдийг өгөх юм бэ гэхэд 5 хуруугаа гаргаад эрүүгээ үүд рүү заан шивэгнэж хэлэв. ...хэл ам болоод байв гэхэд шургуулганад нь юм хийгээд шууд л ачуулна биз дээ гэхэд ...Ачуулчихна.” гэх тэмдэглэл /30-хх-147/, Р.Мөнхзаяагийн Хаан банкны 5029483217 дугаартай дансны хуулга /26-р хх-148/ зэрэг нотлох баримтуудаар,

 

30. И.Наранцэцэг нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3214.10.00 кодтой замаска, 2520.10.00 гэсэн кодтой барилгын гипс зэрэг барааг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэлгүй, Г.Бат-Амгалангийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 53-89 ДГО улсын дугаартай, ачааны автомашинд ачсан ачаа барааг зөвшөөрөл олгож, гаалийн хяналтын талбайгаас гаргахдаа, иргэн Г.Уранбилэгээр зуучлуулан Г.Бат-Амгалангаас 200.000 төгрөгийн хахууль авсан,

 

31. Г.Бат-Амгалан нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 53-89 ДГО улсын дугаартай, автомашинд БНХАУ-аас бараа оруулж ирэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт гаалийн улсын байцаагч Г.Уранбилэгээр дамжуулан 200.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь:

 

Г.Уранбилэгийн сэжигтнээр өгсөн: “...Хил дээр нэг байшинд хамт ажиллаж зүс мэддэг болсон гэх утгаар И.Наранцэцэгийн өрөөнд орж уулзсан. И.Наранцэцэг хуулийн байгууллагын хяналт чанга байгаа, хотын тагнуулын нэг нөхөр гуйж байгаад бараагаа аваад явсан, баригдаад асуудал үүсч байгаа, ар талаа даагаарай гэх зэргээр илтэд хээл хахууль нэхсэн зүйл ярьж эхэлсэн. Энэ тухай Г.Бат-Амгаланд хэлэхэд тэрээр 200.000 төгрөг надад өгөхөөр И.Наранцэцэгт өгөөд гаалийн мэдүүлгийг нь зөвшөөрүүлсэн...” /27-р хх-6-7/,

 

Г.Бат-Амгалангийн сэжигтнээр өгсөн: “...Бүх бараа материалаа үнэн зөв мэдүүлж хилээр гарч ирсэн. Гаалийн ахлах байцаагчаар мэдүүлэг зөвшөөрүүлэх үед И.Наранцэцэг Г.Уранбилэгээс мөнгө нэхсэн байсан. Тухайн үед Г.Уранбилэгийг байцаагчийн нэрийг бариад надаас мөнгө авах гэж байна гэж хардсан. Тэгээд Г.Уранбилэгт 200.000 төгрөг өгсөн юм. 100 хувь мэдүүлсэн бараан дээр надаас хахууль нэхэх, би өгөх асуудал уг нь байхгүй...” /27-р хх-16/ гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...хүн алахгүй л юм хийгээрэй, би байцаагчид чинь тэгээд хэлчихье гэхэд ...тэгэхгүй бол байцаагч нь харж үзье, юмнаасаа өг гээд байх юм гэв. ...Бэст хаалга уу гэхэд ...Бэст хаалга гээд объектод цаасан зүйл өгөв” гэх тэмдэглэл /30-хх-156/, 53-89 ДГО дугаартай автомашины гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /26-р хх-79-92/, 53-89 ДГО дугаартай автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /26-р хх-ийн 78/ зэрэг нотлох баримтуудаар,

 

32. И.Наранцэцэг нь 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3214.10.00 кодтой замаскийг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэлгүй, Я.Хишигдоржийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 30-48 УНН улсын дугаартай, ачааны автомашинд ачсан ачаа барааг шалгалгүйгээр гаалийн хяналтын талбайгаас гаргахдаа  Я.Хишигдоржоос 300.000 төгрөгийн хахууль авсан,

 

33. Я.Хишигдорж нь 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр БНХАУ-аас оруулж ирсэн 30-48 УНН улсын дугаартай ачааны автомашинд ачсан ачаа барааг улсын хилээр нэвтрүүлэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт 300.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь:

 

Я.Хишигдоржийн сэжигтнээр өгсөн: “...Бичлэгийг үзлээ, Гаалийн улсын ахлах байцаагч И.Наранцэцэгийн өрөөнд хээл хахууль өгч байгаа бичлэг маань бичигдсэн байна. Урьд нь И.Наранцэцэг болон бусад гаалийн байцаагч нарт хээл хахууль өгч байгаагүй. Энэ удаад гаалийн хяналт шалгалтыг хурдан хийлгэх, гаалийн хяналтын талбайгаас ачаа  бараагаа хурдан гаргахын тулд 300.000 төгрөг өгсөн. Ачааг маань 100 хувь буулгаагүй 50 хувь буулгаж шалгаад гаалийн бүрдүүлэлтийг зөвшөөрсөн. Ачаа барааны татварын мөнгийг 100 хувь төлсөн. Тухайн үед И.Наранцэцэг миний машиныг гаалийн хяналтын талбайгаас тодорхой шалтгаангүйгээр гаргахгүй байсан. Өрөөнд нь ороход хэд юм гэхээр нь хахуульд мөнгө өгсөн...” /27-р хх-20-22/ гэх мэдүүлэг, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /11-р хх-157-171/, 30-48 УНН улсын дугаартай, тээврийн хэрэгслийн мэдээлэл /11-р хх-172-179/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...ёстой их баярласан гээд юм өгөхөд ...хэзээнийх вэ гэхэд ...өнөөдрийнх 1 машиных гэхэд ...за би явуулчихъя” гэх тэмдэглэл /30-хх-157/ зэрэг нотлох баримтуудаар,

 

34. И.Наранцэцэг нь 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэлгүй, Д.Дашрэнцэнгийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 15-38 УБЗ улсын дугаартай, ачааны автомашинд ачсан хөлдөөгчийг шалгалгүйгээр гаалийн маягт-2 бүрдүүлэлтээр гаалийн хяналтын талбайгаас гаргаж иргэн Э.Эрдэнэбатаар зуучлуулан  Д.Дашрэнцэнгээс 500.000 төгрөгийн хахууль авсан,

 

35. Д.Дашрэнцэн нь 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 15-38 УБЗ улсын дугаартай, ачааны автомашинд ачсан ачаа барааг БНХАУ-аас оруулж ирэн улсын хилээр нэвтрүүлэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагч И.Наранцэцэгт иргэн Э.Эрдэнэбатаар зуучлуулан 500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь:

 

Д.Дашрэнцэнгийн сэжигтнээр өгсөн: “...Эрээнээс Жин жу гэж дууддаг хятад хүн утсаар яриад “Малчин” ХХК-ийн ачаа болох нарны цахилгаан үүсгүүр бүхий хөлдөөгч Замын-Үүд дэх гаалийн талбайд байгаа, та гаалийн бүрдүүлэлтийг хийгээд хилээр гаргаад өгөөч гэсэн. Тухайн үед миний бие өвдсөн байсан учир Э.Эрдэнэбат гаалийн бүрдүүлэлтийг хийхээр болсон. Э.Эрдэнэбатад 800.000 төгрөг өгөөрэй гэсэн. Орой нь Ганбатад 500.000 төгрөг  өгсөн. Гаальд хэдэн төгрөг тушаасан, хэрхэн бүрдүүлэлт хийсэн болохыг мэдэхгүй байна...” /10-р хх-105/,

 

Э.Эрдэнэбатын яллагдагчаар өгсөн: “...Д.Дашрэнцэн ах “маягт 2-оор ачаа гаргаж чадах уу” гэсэн. Би Сэлэнгэ аймагт И.Наранцэцэг эгчтэй уулзаж тухайн барааг маягт 2-оор гаргаж болох эсэхийг асуухад болно гэсэн. Энэ тухай Д.Дашрэнцэн ахад хэлэхэд 800.000 төгрөг өгсөн. Тэр мөнгөнөөс нь 500.000 төгрөгийг И.Наранцэцэгт өгсөн. Тухайн ачаа миний ачаа биш, Д.Дашрэнцэн ахын ачаа байсан...” /27-р хх-101/ гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...улаан хүрэмтэй эрэгтэй дахин орж ирээд ...болно шүү дээ энийг аяар авчих юм уу, байж байг уу гэхэд өгчих, өгчих гэхэд халааснаасаа юм гаргаж ирээд ширээнийнх нь шургуулганд хийв” гэх тэмдэглэл /30-хх-154-155/ 15-38 УБЗ дугаарын автомашины гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /9-р хх-ийн 193-199/ зэрэг нотлох баримтуудаар,

 

36. И.Наранцэцэг нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс мэдүүлсэн ачаа барааны чанар байдал нь бодит байдлаас зөрүүтэй буюу өнгөтэй хавтанг өнгөгүй гэж мэдүүлсэн байхад албан үүргийн хувьд хийж гүйцэтгэх ёсгүй үүргийг хэрэгжүүлж, гаалийн татварыг төлүүлж, иргэн Н.Нарантуулаас мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 25-84 ДГО улсын дугаартай, ачааны автомашинд ачсан 4.186.189 төгрөгийн татвар ногдох 2 нэр төрлийн ачаа бараанд тоо хэмжээг бууруулан 3.073.723 төгрөгийн татвар ногдуулж, Н.Нарантуулаас 500.000 төгрөгийн хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

 

37. Н.Нарантуул нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 25-84 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд бараа ачин, БНХАУ-аас оруулж ирэхдээ 4.186.189 төгрөгийн гаалийн татвар төлөхөөс 3.073.723 төгрөгийн бага татвар төлж Замын-Үүд суман дахь Гааль, Татварын ерөнхий газрын Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан И.Наранцэцэгт 500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

 

Н.Нарантуулын сэжигтнээр өгсөн: “...Тухайн өдөр бараагаа гаргахын тулд мэдүүлэгчээс  цаас аваад дотор нь мөнгөө боогоод өгсөн. Ер нь гаалийн байцаагч нар нь өөрсдийн амаар л аливаа асуудлыг хэлж шийддэг. Өөдөөс нь сөрөөд хэл ам хийвэл хамгийн өндрөөр үнэлээд нэг  бүрчлэн буулгаж, ачуулж тоолуулдаг. Ачаагаа нэг бүрчлэн буулгуулж тоолуулахад ачуулахад маш өндөр зардал гардаг. Мөн хугацаа их алддаг. Тэгээд л хэлсэн мөнгийг нь л өгөөд салахаас өөр аргагүй байдалд байдаг. Ер нь л гаалийн ахлах байцаагч, байцаагч нарт өгөх мөнгө тогтсон ханштай байдаг. Гаалийнхан авах мөнгөө авахын тулд худал, үнэн шалтаг хэлээд л хүндрэл учруулдаг. Би ахлах байцаагч И.Наранцэцэгт өөрийн ашиг сонирхлын үүднээс 500.000 төгрөг өгсөн. Өөрийн гэм буруугаа ойлгож байна. Хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” /26-р хх-177-178/ гэх мэдүүлэг, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /29-р хх-190-191/, 25-84 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгсэл бүхий бараанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /29-р хх-192-193/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /6-р хх-14-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, бичлэгийг бэхжүүлсэн “...зөвшөөрүүлчихлээ гэхэд ...за за шинэ хүнд одоо хамаагүй юм хэлж болохгүй байгаа юм гэхэд дугтуйтай зүйл өгч байна. ...яасан бэ гэхэд ...байцаагч энэ дотор камертай танд өгчих гэнэ гээд дугтуйтай зүйл өгөхөд ...тийм шүү дээ, за баяртай” гэх тэмдэглэл /30-хх-157/ зэрэг нотлох баримтуудаар Гаалийн улсын байцаагч И.Наранцэцэг нь Д.Сүхбаатар, Б.Оюун-Эрдэнэ, Ч.Эрдэнэбилэг, Л.Нарантуул, Э.Наранбат, Я.Даваадорж, Г.Багахүү, Б.Эрдэнэбат, З.Баярсайн, Т.Гүндэгмаа, Р.Мөнхзаяа нараас хахууль авч албан үүргийн хувьд гүйцэтгэх үүрэг буюу гаалийн хяналт шалгалтыг бүрэн хийлгэх, хяналт тавих үүргээ хэрэгжүүлэлгүй ачаа барааг гаалийн хяналтын талбайгаас гаргах зөвшөөрөл өгснийг тогтоосон гүйцэтгэх ажиллагааны танилцуулга /30-р хх-83/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн 5988 дугаар дүгнэлт /30-р хх-90-160/ зэрэг нотлох баримтуудаар,

 

38. М.Энхтүвшин нь Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс мөн сарын 15-ны хооронд ажиллаж байхдаа, 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа. боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 2520.10.00 кодтой барилгын гипс, 3214.10.00 кодтой замаска зэргийг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүй, иргэн Э.Наранбатаас мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 60-84 ДГО улсын дугаартай ачааны автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргаж 500.000 төгрөгийн хахуулийг Э.Наранбатаас авсан,

 

39. Э.Наранбат нь 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 60-84 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “Адмэн” ХХК-ийн бараа ачин, БНХАУ-аас оруулж ирэхдээ Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан М.Энхтүвшинд 500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь:

 

Э.Наранбатын яллагдагчаар өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын “Авто замын шалган нэвтүүлэх цогцолбор” 2-оор БНХАУ-аас “Адмен” ХХК-ийн нэр дээр 60-84 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд ачиж оруулж ирсэн барилгын чиглэлийн бараа, материалын жин, нэр төрлийг бодит байдлаас зөрүүтэй буюу багаар мэдүүлж, гаалийн албан татвар, бусад татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Гаалийн улсын ахлах байцаагч М.Энхтүвшинд 500.000 төгрөгийн хээл  хахууль өгсөн...” /24-р хх-239-240/ гэх мэдүүлэг, 60-84 ДГО улсын дугаартай автомашины гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /10-р хх-65-75/,

 

М.Энхтүвшингийн “...Хахуульд мөнгө авсан зүйл байхгүй учраас урьдаас мэдэж авсан зүйл байхгүй, мөн үнэлгээтэй холбоотой ажлыг би хариуцдаггүй. ...Би тамга дарж зөвшөөрөл олгодоггүй, гаалийн улсын байцаагч хяналт шалгал хийгээд CAIS программд мэдээлэл оруулдаг. Хяналт шалгалт хийсэн байцаагчийн оруулсан мэдээллийг хянаад гаалийн мэдээллийг зөвшөөрөв төлөвт шилжүүлдэг. Үүний дараа гаалийн мэдүүлэг хэвлэгдэж, гаалийн улсын ахлах байцаагч гарын үсэг зурж, тамга дарах ба “Гааль зөвшөөрөв” тамгаар давхар баталгааждаг. Миний хувьд хяналт шалгалтын ажилд хязгаарлагдмал орчинд ажилладаг...” /28-р хх-135-147/ гэх мэдүүлгүүд, 60-84 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /10-р хх-61-62/, тээврийн хэрэгслийн мэдээлэл /10-р хх-65-68/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /10-р хх-69-75/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...Э.Наранбат орж ирээд ширээний шургуулганд юм хийгээд бүрдүүлэлтийн цаасаа аваад гарав.” гэх тэмдэглэл /30-хх-121/ бичлэгийг бэхжүүлсэн тэмдэглэл /30-хх-121/  зэрэг нотлох баримтуудаар,

 

40. М.Энхтүвшин нь 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана" гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх”, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3214.10.00 кодтой замаскийг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэлгүй, Д.Жавзандуламаас мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 27-80 ДГО улсын дугаартай ачааны автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргаж, Д.Жавзандуламаас 50.000 төгрөгийн хахууль авсан,

 

41. Д.Жавзандулам нь 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 27-80 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд БНХАУ-аас бараа ачин оруулж ирэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагч М.Энхтүвшинд 50.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь:

 

Д.Жавзандуламын сэжигтнээр өгсөн: “...Бичлэгийг үзлээ. Бичлэг дээрх дүрс дуу тод байна. Гаалийн ахлах байцаагч М.Энхтүвшин гаалийн бүрдүүлэлт хийгээд мөнгө өгсөн. Хэдэн төгрөг өгснийг санахгүй байна. Тээврийн хөлс, ажлын зардлаасаа нэгжний үнэ, тамхины үнэ илүүчилсэн байх гэж бодож байна...” /27-р хх-209-210/ гэх мэдүүлэг, 27-80 ДГО улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /12-р хх-ийн 32/, 27-80 ДГО улсын дугаартай автомашины гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /12-р хх-ийн 33-60/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...Үнэлгээн дээр гуйсан болгоомжлоорой гэхэд ...наашаа гээд гараа ширээн доогуур сунгаад дугтуйнд хийсэн зүйл өгөв.” гэх тэмдэглэл /30-хх-123/ зэрэг нотлох баримтуудаар,

 

42. М.Энхтүвшин нь 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэлгүй, Э.Батсүмбэрийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 45-42 ОРХ улсын дугаартай, ачааны автомашинд ачсан ачаа барааны тоо хэмжээг бууруулан, нэвтрэх зөвшөөрөл олгож гаалийн хяналтын талбайгаас гаргахдаа, Э.Батсүмбэрээс 300.000 төгрөгийн хахууль авсан,

 

43. Э.Батсүмбэр нь 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 45-42 ОРХ улсын дугаартай, автомашинд ачсан “Багасар холдинг” ХХК, “Ангараг-Од” ХХК-ийн ачааг БНХАУ-аас оруулж ирэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан М.Энхтүвшинд 300.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь:

 

Э.Батсүмбэрийн сэжигтнээр өгсөн: “...Ахлах байцаагчаар ажиллаж байсан М.Энхтүвшингийн өрөөнд орж “Машинаа шалгуулчихлаа, зөвшөөрөл авах гэсэн юм” гэсэн. М.Энхтүвшин “гараад хүлээж бай” гэхээр нь өрөөнийх нь гадаа цаг гаруй хүлээсэн. Тэгж байтал ахлах байцаагч гарч яваад ирэхээр нь өрөөнд нь ортол “гарч бай, болоогүй байна” гэсэн. 30-40 минут дахин хүлээгээд дахин өрөөнд нь орсон. Ачааны эзэд яаралтай ирүүлэх үүрэг өгсөн, ачаа барааг буулгахад цахилгаан бараа эвдэрч гэмтэж төлбөрт ордог учраас байцаагчид мөнгө өгье гэж бодсон. Тэгээд ямар нэгэн үнэ хөлс тохиролгүй тухайн үед бэлэн байсан 200.000 төгрөгийг өгөөд явах шаардлагатай байгаагаа хэлсэн. Мөнгө өгөхөд М.Энхтүвшин мөнгийг аваад “гарч бай” гэсэн хүлээлгийн танхимд сууж байтал 10 орчим минутын дараа хяналт шалгалт хийсэн байцаагч Б.Баасанжав дуудахаар нь очтол “зөвшөөрөл ирлээ, гаалийн мэдүүлгийг хэвлэж байна”  гэсэн. Тэгээд мэдүүлгээ хэвлүүлж аваад ахлах байцаагчаар тээврийн хэрэгслээ хаалгаад явсан...” /26-р хх-195-198/ гэх мэдүүлэг, 45-42 ДГО улсын дугаартай автомашины гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /12-р хх-156-191/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...2, 3 хоног хонуулж сая гарч ирж байна гээд ширээн доогуур ямар нэг зүйл өгөхөд авч халаасандаа хийв.” гэх тэмдэглэл /30-хх-122/  зэрэг нотлох баримтуудаар,

 

44. М.Энхтүвшин нь 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3214.10.00 кодтой замаска, 2520.10.00 кодтой барилгын гипс зэргийг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэлгүй, Б.Мөнхболдоос мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 22-93 ДГО улсын дугаартай ачааны автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргаж, 200.000 төгрөгийн хээл хахууль авсан,

 

45. Б.Мөнхболд нь 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 22-93 ДГО улсын дугаартай автомашинд “Буудайн билэг ХХК-ийн нэр дээр ачсан ачааг БНХАУ-аас оруулж ирэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан М.Энхтүвшинд 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

 

Б.Мөнхболдын сэжигтнээр өгсөн: “...Миний хувьд хятадын талаас ирүүлсэн барааны манифестэд таарсан үнийн дүнгээр мэдүүлсэн. Орж ирсэн барилгын мартериалын хувьд уг манифестаас илүү бараа материалтай байсан юм. Дутуу мэдүүлсэн барааг маань ахлах байцаагчаар ажиллаж байсан М.Энхтүвшин мэдсэн тул түүнд 200.000 төгрөгийг өгч, мэдүүлсэн хэмжээндээ татвараа төлснөөр барилгын материалтай машинаа хилээр авч гарсан юм. М.Энхтүвшин дутуу мэдүүлснийг мэдээд “мөнгө өг” гэхээр нь 200.000 төгрөг өгсөн. Бидний хувьд урьдчилан тохирсон зүйл байхгүй, тухайн үед л уулзахад надаас “юм өг” гэхээр нь өгсөн...” /25-р хх-179-181/ гэх мэдүүлэг, 22-93 ДГО дугаарын автомашины гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /12-р хх-ийн 81-85, 133-140/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...15 минутын дараа ороод ир, зөвшөөрье гээд мөнгө өгөв.” гэх тэмдэглэл /30-хх-124/ зэрэг нотлох баримтуудаар,

 

46. М.Энхтүвшин нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 4410.12.00 кодтой барилгын хавтанг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүй, бараанд ногдох татварын хувь хэмжээг 1.942.115 төгрөгөөр багасгаж Б.Мөнхболдоос мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 58-87 ДГА улсын дугаартай ачааны автомашинд ачсан ачааг гаалийн хяналтын талбайгаас гаргаж, 200.000 төгрөгийн хахууль авсан,

 

47. Б.Мөнхболд нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 58-87 ДГА улсын дугаартай автомашинд “Буудайн билэг” ХХК-ийн нэр дээр ачсан ачааг БНХАУ-аас оруулж ирэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан М.Энхтүвшинд 200.000 төгрөгийн хахууль тус тус өгсөн гэмт  хэрэг үйлдсэн нь:

 

Б.Мөнхболдын сэжигтнээр өгсөн: “...58-87 ДГА улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд ачсан барилгын материалыг  хятад талын манефестыг үндэслэн гаальд мэдүүлсэн. Гэхдээ барааг дутуу мэдүүлсэн гэдгээ өөрөө мэдэж байсан. Хар өнгийн хавтанг өнгөгүй хавтан гэж үнэлгээ багатай материалаар зөрүүлж мэдүүлсэн юм. Барилгын материалыг дутуу  мэдүүлснийг Замын-Үүд дэх гаалийн газрын зөрчлийн алба шалгаж, 1.942.115 төгрөгийг нөхөн төлүүлж, 100.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 200.000 төгрөгийг гаалийн улсын ахлах байцаагч М.Энхтүвшингийн өрөөнд нь оруулж өгөөд, 58-87 ДГА улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд ачсан барааг гаалийн хяналтын талбайгаас гаргахад Тагнуулын байгууллагаас мэдээлэлтэй гээд машиныг гаалийн хяналтын талбайд буцаан оруулан ачааг дахин тоолж, 1.800.000 төгрөгийн татвар дутуу төлсөн болох нь тогтоогдож, уг мөнгийг нөхөн төлсөн...” /25-р хх-197/ гэх мэдүүлэг, 58-87 ДГА дугаарын автомашины гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /12-р хх-ийн 96-132/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...Б.Мөнхболд орж ирээд мөнгө гаргаж өгөхөд авч халаасандаа хийв.” гэх тэмдэглэл /30-хх-125/  зэрэг нотлох баримтуудаар,

 

48. М.Энхтүвшин нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана" гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх”, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3506.99.00 кодтой 3 төрлийн цавууг лабораторид илгээж, дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүй,  Л.Ариунжаргалаас мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 10-45 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан ачаа барааг гаалийн хяналтын талбайгаас гаргаж 300.000 төгрөгийн хахууль авсан,

 

49. Л.Ариунжаргал нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 10-45 ДГО улсын дугаартай, автомашинд бараа ачин БНХАУ-аас оруулж ирэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан М.Энхтүвшинд 300.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

 

Л.Ариунжаргалын сэжигтнээр өгсөн: “...Миний ачаа 100 хувь татвар төлсөн гэж үзэж байгаа. Харин ачаанд хяналт үзлэг хийхээр томилогдсон 1137 дугаартай гаалийн байцаагч “үзэхгүй, ажилтай байна” гээд үзэж өгөөгүй. Ахлах байцаагч М.Энхтүвшинд учир байдлыг хэлэхэд “сольж өгөхгүй, томилогдсон байцаагчаараа үзүүл” гээд гаргасан. Гаалийн ажилчдын энэ байдал хүндрэлтэй санагдсан. Бүх мэдүүлгээ зохих ёсоор бүрдүүлж шалгуулсаар байхад шийдвэрлэж өгөхгүй удаад байсан. Тэгэхээр нь тэнд бүрдүүлэлт хийж байгаа хүмүүсээс миний ачаанд ямар нэгэн асуудал байхгүй, хэрхэн гаргадаг талаар асуухад “өгдөг юмыг нь өгөөд гар, 300.000-500.000 төгрөг байдаг юм” гэхээр нь ахлах байцаагч руу ороод “би тамирчин хүн, тэмцээнд оролцох гэж байна, та бүхэн тусалж дэмжээрэй, миний ачааг хурдан шийдвэрлэж өгөөрэй” гээд ахлах байцаагч М.Энхтүвшинд 300.000 төгрөг өгсөн. Уг мөнгийг аваад М.Энхтүвшин гарах хуудсан дээр гарын үсэг зурж өгсөн. М.Энхтүвшин мөнгө нэхсэн зүйл байхгүй, би зөвшөөрлөө авахаар 300.000 төгрөг өгөхөд ямар учиртай мөнгө вэ гэж асуулгүй шууд авсан...” /26-р хх-220-222/ гэх мэдүүлэг, 10-45 ДГО дугаарын автомашины гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /13-р хх-94-164/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн 5988 дугаар дүгнэлт /30-р хх-90-160/ шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...хар өнгийн малгайтай эрэгтэй орж ирээд мөнгө бололтой зүйл өгөхөд халаасандаа авч хийгээд машины дугаар хэд гэхэд 10-45” гэх тэмдэглэл /30-хх-126/ зэрэг нотлох баримтуудаар, Гаалийн улсын байцаагч М.Энхтүвшин нь Д.Жавзандулам, Э.Наранбат, Э.Батсүмбэр, Б.Мөнхболд, Л.Ариунжаргал нараас хахууль авч албан үүргийн хувьд гүйцэтгэх үүрэг буюу гаалийн хяналт шалгалтыг бүрэн хийлгэх, хяналт тавих үүргээ хэрэгжүүлэлгүй ачаа барааг гаалийн хяналтын талбайгаас гаргах зөвшөөрөл өгснийг тогтоосон гүйцэтгэх ажиллагааны танилцуулга /30-р хх-83/ зэрэг нотлох баримтуудаар,

 

50. Б.Оюунчимэг нь Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр иргэн С.Оюунсүрэнгийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 79-17 УНЯ улсын дугаартай ачааны автомашинд ачсан "Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл" ХХК-ийн 38.500 кг ачаа бараанд хяналт шалгалт хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3-т заасан үүргийг хэрэгжүүлэхгүй, 1.000.000 төгрөгийн хахуулийг иргэн Ц.Отгонжаргалаар зуучлуулан С.Оюунсүрэнгээс албан тасалгаандаа авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

 

51. С.Оюунсүрэн нь 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-аас орж ирсэн 79-17 УНЯ улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл” ХХК-ийн 38.500 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Оюунчимэгт иргэн Ц.Отгонжаргалаар зуучлуулан 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

 

Гэрч Ц.Отгонжаргалын “...Намайг хил дээр байж байхад С.Оюунсүрэн ачаа оруулж ирж бүрдүүлэлт хийж байсан. Тэрээр намайг гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэгтэй “ачаа гаргамаар байна, мөнгө багатай байгаа, уулзаад өг” гэсэн. Би Б.Оюунчимэгийн өрөөнд ороод “С.Оюунсүрэн 79-17 УНЯ дугаартай машины ачааг гаргах гэсэн юм, татвараа төлсөн, 800.000 төгрөг байна” гэхэд “битгий солиороод бай, ханшаараа яв гэж хэл” гэхээр нь С.Оюунсүрэнд хэлэхэд 200.000 төгрөг олж өгөхөөс гэсэн. Удалгүй 1.000.000 төгрөгийг “та оруулаад өгчих” гэхээр нь Б.Оюунчимэгийн өрөөнд оруулаад өгөхөд ширээний шургуулга руу хийчих гэхээр нь хийгээд гарсан...” /26-р хх-25-26/,

 

С.Оюунсүрэнгийн “...Би 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 79-17 УНЯ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг хийхдээ Б.Оюунчимэг ахлах байцаагчид мөнгө өгсөн нь үнэн...” /26-р хх-102/,

 

Б.Оюунчимэгийн яллагдагчаар өгсөн: “...Би С.Оюунсүрэнд дархлааны бүтээгдэхүүн зарж байсан байх, өр авлага байгаа эсэхээ мэдэхгүй. ...2015 оны 1 дүгээр сарын 15-наас мөн оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 103 буюу ачааны тээврийн хэрэгслийн импортын хэсэгт албан үүрэг гүйцэтгэж байсан эсэхээ санахгүй байна...” /22-р хх-185-187, 190-193/ гэх мэдүүлгүүд, Б.Оюунчимэгийг Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн ажилд томилсон тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/459 дугаартай тушаал, үр дүнгийн гэрээ /3-р хх-ийн 17, 29/, 79-17 УНЯ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /26-р хх-30-44/ зэрэг нотлох баримтуудаар,

 

52. Б.Оюунчимэг нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн сарын 15-ны хооронд мөн газар Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр иргэн С.Оюунсүрэнгийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 26-68 УНИ улсын дугаартай, ачааны автомашинд ачсан “ДХД” ХХК-ийн 29.860 кг ачаа бараанд шалтгалт хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3-т заасан үүргийг хэрэгжүүлэхгүй, С.Оюунсүрэнгээс 300.000 төгрөгийн хахуулийг албан тасалгаандаа авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

 

53. С.Оюунсүрэн нь 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 26-68 УНИ улсын дугаартай ачааны автомашинд ачсан “ДХД” ХХК-ийн 29.860 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ мөн газарт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Оюунчимэгийн албан тасалгаанд 300.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

 

Гэрч М.Оюунчимэгийн “...2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр С.Оюунсүрэнгийн бүрдүүлэлт хийсэн баримт бичгийг одоо санахгүй байгаа боловч баримтаа  харахад хятадын манифестэд 14 нэр төрлийн бараа мэдүүлжээ. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээс нийт 24 нэр төрлийн барааг мэдүүлж илгэжээ. Хятадын манифестээс мэдүүлсэн бараа илүү байх нь үнэн зөв мэдүүлж байна гэсэн итгэл төрүүлсэн учир үнэлгээ хийсэн...” /26-р хх-69-70/,

 

Гэрч М.Байгалмаагийн “...Тухайн өдөр 26-68 УНИ улсын дугаартай автомашиныг гаальд мэдүүлсэн төлөвт ороод ирэхээр нь ачааг шалгахаар гарахад буулгаж бэлдсэн байсан. Барааны жагсаалттай тулгаж, түүвэрлэж шалгахад гаальд мэдүүлсэн тоотойгоо таарч байсан. 29.860 кг жинтэй нийт 24 нэр төрлийн бараа байсан. Шалгаж дуусаад Cais программд биет шалгалт хийгдсэн төлөвт оруулсан. Энэ тохиолдолд тухайн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч материалаа аваад гаалийн улсын ахлах байцаагч руу очдог. Ахлах байцаагч программаас манифест болон хяналтын байцаагчийн ажлыг шалгаж, эрдсэл тооцож, дахин буулгуулж шалгуулах зэргээр давхар хянаад гааль зөвшөөрөв төлөвт оруулсан тохиолдолд хяналтын байцаагч мэдүүлгийг нь хэвлэж гаргаад зөвшөөрөл олгож гаалийн хяналтын бүсээс гаргадаг. Би уг тээврийн хэрэгслийн ачааг шалгахдаа монголын гаальд мэдүүлсэн барааны нэр төрөл, жин тонныг мэдүүлэгтэй нь тулгаж шалгасан. Хятадын  манифестийг шалгасан боловч жин тонныг анзаараагүй юм байна. Хятад талд 14 нэр төрлийн бараа мэдүүлсэн боловч Монголд задалж мэдүүлсэн байсан. Ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлээгүй. Өөрийнхөө хийх ёстой ажлыг хийгээд биет шалгалт хийгдсэн төлөвт оруулахад ахлахын зүгээс дахин шалгах эрхтэй хэдий ч зөвшөөрөл өгсөн тул мэдүүлгийг хэвлэн гаргаж тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын талбайгаас гаргасан...” /26-р хх-71/,

 

С.Оюунсүрэнгийн яллагдагчаар өгсөн: “...Ачаа бараагаа  гаальд мэдүүлсэн, гаалийн хяналт шалгалт хийгдээд зөрчилгүй байсан. Ачаа бараагаа түргэн шуурхай гаргахын тулд мөнгө өгсөн. Б.Оюунчимэг нь албан тушаалаараа дарамт үүсгэж, дахин буулгах, дахин шалгалт хийх нэрээр удаашруулж, хүндрэл учруулаад байдаг юм. Ачааг дахин буулгахад эвдрэл гэмтэл үүсэх, мөн ачигчийн  хөлс зэргийг гаалийн бүрдүүлэлт хийж байгаа хүн төлдөг учраас үүнийг ашиглаж, Б.Оюунчимэг өөртөө мөнгө өгөхөөс аргагүй байдалд оруулдаг. 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 26-68 УНИ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг хийж байхад ахлах байцаагч Б.Оюунчимэгээс гаалийн хяналтын талбайгаас гарах зөвшөөрөл авахын тулд 300.000 төгрөг өгсөн...” /26-р хх-100-102/,

 

Б.Оюунчимэгийн  яллагдагчаар өгсөн: “...Биет шалгалт хийхэд ачааг буулгах, буцааж ачих зэрэгт гарах ачигчийн хөлс зардлыг гаалийн байгууллагад тухайн ачааг мэдүүлсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч бүрэн хариуцна. Ачигч  нар ямар хөлстэй байдгийг мэдэхгүй. 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр С.Оюунсүрэн манай албан тасалгаанд орж ирж уулзсныг санахгүй байна...” /22-р хх-185-187/ гэх мэдүүлгүүд, 26-68 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /26-р хх-54/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /26-р хх-55-63/, тээврийн хэрэгслийн мэдээлэл /26-р хх-64-68/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...эмэгтэй халааснаасаа мөнгө гаргаж ирээд өгөөд өчигдөр орой орж ирсэн 26-60 гэхэд ...хэд гэж байгаа юм гэхэд ...гурав гэв. ...мөнгөн дэвсгэрт харагдана...” гэх тэмдэглэл /30-хх-112/ зэрэг нотлох баримтуудаар,

 

54. Б.Оюунчимэг нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн сарын 15-ны хооронд Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр иргэн С.Оюунсүрэнгийн мэдүүлсэн БНХАУ-аас орж ирсэн 53-89 ДГО улсын дугаартай, ачааны автомашинд ачсан “Эх ган” ХХК-ийн 30.650 кг ачаа бараанд шалгалт хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3-т заасан үүргийг хэрэгжүүлэхгүй, С.Оюунсүрэнгээс 500.000 төгрөгийн хахуулийг албан тасалгаандаа авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

 

55. С.Оюунсүрэн нь 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 53-89 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Эх ган” ХХК-ийн 30.650 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Оюунчимэгийн албан тасалгаанд 500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

 

С.Оюунсүрэнгийн яллагдагчаар өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр орж ирсэн 26-68 УНИ, 53-89 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн аль түрүүлж ирснийг санахгүй байна. Цагаан сар дөхөж байсан тул ачаа бараагаа хурдан гарахын тулд гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэгт 800.000 төгрөг өгсөн. ...2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 53-89 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг хийж байхад ахлах байцаагч Б.Оюунчимэгт 500.000 төгрөг өгсөн…” /26-р хх-100-102/,

 

 Б.Оюунчимэгийн яллагдагчаар өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр С.Оюунсүрэн гаалийн бүрдүүлэлт хийсэн байсан бол зөвшөөрөл авахаар албан тасалгаанд орж ирсэн байх, уулзаж байснаа санахгүй байна...” /22-р хх-185-187/ гэх мэдүүлгүүд, 53-89 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /26-р хх-78/, тээврийн хэрэгслийн мэдээлэл /26-р хх-79-83/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /26-р хх-84-92/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...С.Оюунсүрэн орж ирэхэд эмэгтэй ширээн дээр хоёр хуудас тавив. Гэрлээ унтраачих гэхэд эмэгтэй гэрлээ унтраагаад халааснаасаа мөнгө бололтой зүйл өгөхөд өгсөн зүйлийг нь авав...” гэх тэмдэглэл /30-хх-113/ зэрэг нотлох баримтуудаар,

 

56. Б.Оюунчимэг нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн сарын 15-ны хооронд мөн газар Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр иргэн С.Оюунсүрэнгийн мэдүүлсэн БНХАУ-аас орж ирсэн 79-17 УНЯ улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Гэр март” ХХК-ийн 40,660 кг ачаа бараанд хяналтын шалгалтыг явуулахдаа Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3-т заасан үүргийг хэрэгжүүлэхгүй, С.Оюунсүрэнгээс 300.000 төгрөгийн хахуулийг албан тасалгаандаа авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

 

57. С.Оюунсүрэн нь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 79-17 УНЯ улсын дугаартай, ачааны автомашинд ачсан “Гэр март” ХХК-ийн 40.660 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Оюунчимэгийн албан тасалгаанд 300.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

 

С.Оюунсүрэнгийн “...Ачааны гаалийн бүрдүүлэлтийг хийгээд ачаагаа буулгуулж хяналтын байцаагчид шалгуулж дууссаны дараа “дахин буулга, шалгана” гэсэн тул гарах зөвшөөрөл авахын тулд мөнгө өгсөн. Мөнгө өгсний дараа Cais программд зөвшөөрөв товчлуур дарж төлөвийг нь өөрчилдөг. Ингэснээр гаалийн мэдүүлэг хэвлэгдэн гарч, гаалийн хяналтын талбайгаас гарах эрхтэй болж байгаа юм. Би 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 79-17 УНЯ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг хийхдээ ахлах байцаагч Б.Оюунчимэгт мөнгө өгсөн нь үнэн...” /26-р хх-102,

 

Б.Оюунчимэгийн яллагдагчаар өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл импортын ачааны автомашин орох хэсэг буюу 103 цэгт гаалийн улсын ахлах байцаагчийн үүрэг гүйцэтгэж байсан...” /22-р хх-185-187/ гэх мэдүүлгүүд, 79-17 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /26-р хх-30/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /26-р хх-31-40/, тээврийн хэрэгслийн мэдээлэл /26-р хх-41-44/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...Сайн байна уу гээд хар өнгийн савхин бээлийнээс мөнгө гаргаж өгөхөд мөнгийг авч халаасандаа хийв.” гэх тэмдэглэл /30-хх-113/ зэрэг нотлох баримтуудаар,

 

58. Б.Оюунчимэг нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1 дүгээр сарын 15-ны хооронд Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Р.Мөнхзаяагийн мэдүүлсэн БНХАУ-аас орж ирсэн 49-60 ДГО улсын дугаартай, ачааны автомашинд ачсан “Их буяны цээл” ХХК-ийн 65.130 кг ачаа бараанд хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3-т Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалын “...Гаалийн лабораторын дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 2520.10.00 код бүхий гипс, 3214.10.10 кодтой замаска ачсан тээврийн хэрэгсэлд шалгалт хийж лабораторийн дүгнэлт гаргуулах заалтуудыг хэрэгжүүлэхгүй, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Р.Мөнхзаяагаас 100.000 төгрөгийн хахуулийг албан тасалгаандаа авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

 

59. Р.Мөнхзаяа нь 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-аас орж ирсэн 49-60 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Их буяны цээл” ХХК-ийн 65,130 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Оюунчимэгийн албан тасалгаанд 100.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

 

Гэрч Б.Сэлэнгийн “...2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 49-60 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гаалийн хяналт шалгалтыг хийхдээ Р.Мөнхзаяаг байлцуулан ачааны хучлагыг сөхөж урд талаас нь харахад ДСП буюу панер байсан. ...Ачааныхаа хойд хэсэгт ганц үе гипс аччихсан байсан. Гаальд мэдүүлсэн ачаанаас зөрүүтэй байсан учир бараа зөрүүтэй байна гэдгийг Р.Мөнхзаяад хэлэхэд ахлах Б.Оюунчимэг мэдэж байгаа гэсэн. Б.Оюунчимэг ахлах байцаагчид гаальд мэдүүлсэн бараанаас зөрж байгаа талаар хэлэхэд “ерөнхийдөө ямар байна, гайгүй юм уу, наад машинаа явуулчих” гэсэн. Удирдах албан тушаалтан “явуул” гэсэн учир биет шалгалтыг хийж дууссан төлөвт оруулсан...” /26-р хх-137/,

 

Р.Мөнхзаяагийн яллагдагчаар өгсөн: “...Гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэгийн ээлжин дээр гаалийн бүрдүүлэлт хийж байхад миний ачааг буулгаж, Зөрчлийн алба руу шилжүүлэн шалгуулж, хоног хугацаа алдуулж байсан. Тийм учраас 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр түүний албан тасалгаанд гаалийн бүрдүүлэлт хийсэн ачаанд ялихгүй зөрүү байгаа гэдгээ хэлээд бага хэмжээний мөнгө гээд 100.000 төгрөг өгсөн. Надаас 100.000 төгрөг аваад миний ачаа барааг гаалийн хяналтын талбайгаас гаргах зөвшөөрөл өгсөн...” /26-р хх-154-155/ гэх мэдүүлгүүд, 49-60 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /26-р хх-30/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /26-р хх-31-40/, тээврийн хэрэгслийн мэдээлэл /26-р хх-41-44/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...халааснаа мөнгө гаргаж “май ахлахаа жаахан л мөнгө байгаа” гэхэд авч халаасандаа хийв.” гэх тэмдэглэл /30-хх-114/ зэрэг нотлох баримтуудаар,

 

60. Б.Оюунчимэг нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн сарын 15-ны хооронд Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.Наранбатын мэдүүлсэн БНХАУ-аас орж ирсэн 68-83 ХӨВ улсын дугаартай “Их даян бүүвэй” ХХК-ийн 15.010 кг ачаа бараанд хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалын ...Гаалийн лабораторын дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3214.10.10 кодтой замаска ачсан тээврийн хэрэгсэлд шалгалт хийж лабораторийн дүгнэлт гаргуулах заалтыг хэрэгжүүлэхгүй, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тасалгаандаа Б.Наранбатаас 1.000.000 төгрөгийн хахууль авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

 

61. Б.Наранбат нь 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-аас орж ирсэн 68-83 ХӨВ улсын дугаартай “Их даян бүүвэй” ХХК-ийн 15.010 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Оюунчимэгийн албан тасалгаанд 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт  хэрэг үйлдсэн нь:

 

Гэрч Э.Алтаншагайгийн “...68-83 ХӨВ улсын дугаартай, автомашин дээрх ачаанд гаалийн бүрдүүлэлт хийхдээ манифестын зөрүү байсан боловч Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй, зөрчил гарвал хариуцлага хүлээнэ. Гадаад худалдааны бичиг баримт хангалтгүй тул гаалийн үнэлгээний 6 дугаар аргаар үнэлж 3.963.000 төгрөгийн татварыг ногдуулснаар бичиг баримтын шалгалт дуусна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранбат байсан...” /24-р хх-22/,

 

Б.Наранбатын яллагдагчаар өгсөн: “...Гаалийн хяналтын талбайгаас гарах зөвшөөрлийг гаалийн улсын ахлах байцаагчид өгдөг. Хяналтын байцаагчид шалгуулаад зөрчилгүй байсан. Хяналт шалгалт дууссаныг сүлжээгээр дууссан төлөвт оруулаад гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэгтэй орж уулзаад компанийн нэр, машины дугаараа хэлээд зөвшөөрлөө аваад машинаа гаалиас гаргасан. Тухайн өдөр Б.Оюунчимэгт мөнгө өгсөн, үгүйгээ санахгүй байна. Б.Оюунчимэг сүлжээний бизнес хийдэг би түүний доор элсэж, бүтээгдэхүүн авдаг байсан. Би хүн элсүүлээд бүтээгдэхүүн авдаг, бүтээгдэхүүний мөнгө өгсөн байх. Хэн элсэж, хэдэн төгрөг өгснөө санахгүй байна...” /24-р хх-143-144/,

 

Гэрч Д.Мандалбаярын “... 2016 онд манай компани ямар ч бараа материал Замын-Үүд боомтоор импортоор оруулж ирээгүй. Б.Наранбатыг танихгүй. Энэ талаар танай байгууллагаас над руу ярихад Б.Сайнбаяраас “юу болоод байна вэ” гэхэд Б.Сайнбаяр  “цахилгаан бараа оруулж ирэхдээ Б.Наранбатад итгэмжлэх хийж өгөөд компанийн нэрийг ашиглуулсан” гэсэн. Б.Сайнбаярт манай компанийн тамга, миний гарын үсэгтэй хэвлэмэл цаас байдаг юм” /24-р хх-19/,

 

Б.Оюунчимэгийн “...Б.Наранбатыг 2-3 жилийн өмнө миний үеэл Баяржавхлан “олон сараар ханиалгаад байгаа залуу” гэж танилцуулж байсан. Түүнээс 2016 оны 1 дүгээр сард эмний мөнгөний үлдэгдэл ав байсан...” /22-р хх-188/ гэх мэдүүлгүүд, 68-83 ХӨВ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /23-р хх-217/, тээврийн хэрэгслийн мэдээлэл /23-р хх-218-221/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /23-р хх-229/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...боодол мөнгө эмэгтэйд өгөхөд мөнгийг ширээн доогуураа авч халаасандаа хийв.” гэх тэмдэглэл /30-хх-115/ зэрэг нотлох баримтуудаар,

 

62. Б.Оюунчимэг нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн сарын 15-ны өдрийн хооронд Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Ц.Болдбаатарын мэдүүлсэн БНХАУ-аас орж ирсэн 21-30 ДГО улсын дугаартай “Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл” ХХК-ийн 23.860 кг ачаа бараанд хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3-т заасан заалтыг хэрэгжүүлэхгүй, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Ц.Болдбаатараас 200.000 төгрөгийн хахуулийг албан тасалгаандаа авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

 

63. Ц.Болдбаатар нь 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр БНХАУ-аас орж ирсэн 21-30 ДГО улсын дугаартай “Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл” ХХК-ийн 23.860 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Оюунчимэгийн албан тасалгаанд 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь:

 

Ц.Болдбаатарын яллагдагчаар өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 21-30 ДГО дугаартай тээврийн хэрэгслээр шил, буйдан, чулуун хавтан, бэлдэц, ханын шкаф зэрэг бараа материалыг “Үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл” ХХК оруулж ирсэн. Миний найз Баак “гаалийн бүрдүүлэлт хийгээд өгөөч” гээд 4.350.000 төгрөг өгч явуулсан. Гаальд ачааг мэдүүлэхдээ 3.500.000 төгрөгийн татвар төлөөд, үлдсэн мөнгийг нь өөртөө авъя гэсэн боловч ачаа барааг нь хооронд нь гүйлгэхэд төвөгтэй тодорхой ачаанууд байсан. Бага хэмжээний зөрүү гаргаад татварыг нь 4.122.000 төгрөг болгож гаальд дутуу мэдүүлээд татвар төлөх 4.350.000 төгрөгөөс зөрүү гаргасан. Тэгээд Б.Оюунчимэг байцаагчид бага хэмжээний зөрүү гаргасан гэдгээ хэлээд 200.000 төгрөгийг бэлнээр өрөөнд нь оруулж, өгөөд өөртөө 50.000 орчим төгрөгийн ажлын хөлс авсан. Б.Оюунчимэгт мөнгө өгсөн тухай Баакт хэлээгүй. Бичлэгт гарч байгаа улаан хүрэмтэй нь би, Б.Оюунчимэг байцаагчийн өрөөнд 200.000 төгрөг өгч байгаа нь бичигдсэн байна...” /25-р хх-233/,

 

Б.Оюунчимэгийн “...Би Ц.Болдбаатар  гэх хүнийг танихгүй, бичлэг дээрх эрэгтэй хүний өгч байгаа зүйлийг мөнгө гэж бодохгүй байна. Юу өгснийг нь мэдэхгүй, хилийн цогцолбор дээр байгаа хүмүүсийг юманд явуулж л байдаг юм...” /22-р хх-191-193/, 21-30 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгслийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /25-р хх-201/, тээврийн хэрэгслийн мэдээлэл /25-р хх-202-205/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /25-р хх-206-215/ гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...Ц.Болдбаатар орж ирээд эмэгтэйд ширээн доогуур 500 байгаа шүү гээд өгөхөд мөнгийг авч халаасандаа хийв.” гэх тэмдэглэл /30-хх-117/ зэрэг нотлох баримтуудаар,

 

64. Б.Оюунчимэг нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн сарын 15-ны хооронд Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр иргэн З.Баярсайны мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 09-73 ДГА улсын дугаартай “Баруун суу гүн” ХХК-ийн 54.920 кг ачаа бараанд хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3 дахь хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлэхгүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Ө.Бямбадоржоор зуучлуулан, албан тасалгаандаа З.Баярсайнаас 200.000 төгрөгийн хээл хахууль авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан гэмт хэрэг үйлдсэн нь:

 

З. Баярсайны яллагдагчаар өгсөн: “...Би энэ ачааг “Баруун суу гүн” ХХК-ийн бичиг баримтыг гуйж хааяа өөр аж ахуйн нэгжийн барааг оруулж ирдэг. Би энэ ачааг “Баруун суу гүн” ХХК-ийн ачаа байсан, эсвэл өөр аж ахуйн нэгжийн бараа байсан эсэхийг санахгүй байна. Ө.Бямбадорж намайг гаалийн бүрдүүлэлт хийх хооронд ачаа барааг хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчид шалгуулах, ачигч буулгагч олох зэрэгт туслуулдаг юм. Бичиг баримтаа хөөцөлдөж байх хооронд ачаа бараа дутах, эвдрэх гэмтэх асуудал гараад байдаг. ...2016 оны 1 дүгээр сард Замын-Үүд дэх хилийн цогцолборын 103 импортын ахлахаар ажиллаж байхад тааралдсан. Тухайн үед миний машиныг Цэцэгсүрэн шалгаж байхад ахлах байцаагч Б.Оюунчимэг ирж үзээд “сүлжээний мөнгөө өг, өгөхгүй бол чиний машиныг сайн шалгах юм бол зөрүү гарах юм байна” гээд байсан. Тэгэхээр нь гаалийн хяналтын талбайгаас гарах зөвшөөрөл авахын тулд Ө.Бямбадорж 200.000 төгрөг өгөөд “чи оруулаад өгчих, тэгээд зөвшөөрөл авчих” гэж өгүүлсэн. Сүлжээний үлдэгдэл мөнгөө нэхээд байхаар нь дутуу мөнгөө Ө.Бямбадоржоор өгч оруулсан юм. Байцаагч Цэцэгсүрэн Ө.Бямбадорж бид нарыг ахлах байцаагч Б.Оюунчимэг өрөөндөө дуудаж оруулаад “энэ ачаа чинь асуудалтай юм биш биз дээ” гэхээр нь би ачаандаа итгэлтэй байсан учраас “тийм зүйл гарахгүй, гарсан ч би үзүүлээд гарна” гэж хэлээд зөвшөөрлөө аваад явсан...” /25-р хх-117-118/,

 

Ө.Бямбадоржийн сэжигтнээр өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр машин орж ирэхэд буулгаж үзнэ гээд Б.Оюунчимэг ахлах байцаагч гаргаагүй хонуулсан юм. Тэгээд маргааш нь Цэцэгсүрэн шалгаж байхад Б.Оюунчимэг очиж харсан санагдаж байна. Тэгээд шалгавал зөрүү гарах юм байна гэж байсан. Тийм учраас З.Баярсайн намайг “энэ мөнгийг оруулж өгөөд зөвшөөрлөө авчих” гэхээр нь мөнгийг нь өрөөнд нь оруулж өгөөд зөвшөөрөл авсан... ” /25-р хх-43-45/ гэх мэдүүлгүүд, 09-73 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгслийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /25-р хх-12-13/, тээврийн хэрэгслийн мэдээлэл /25-р хх-14-17/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /25-р хх-18-37/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...байцаагч чинь хаана байгаа юм гэхэд хажуу талд гэхэд дуудаад ир гэв. Дуудчихлаа гээд эмэгтэйд мөнгө өгөхөд халаасандаа хийв.” гэх тэмдэглэл /30-хх-116/ зэрэг нотлох баримтуудаар,

 

65. Б.Оюунчимэг нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн сарын 15-ны хооронд Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Э.Наранбатын мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 12-65 ДГО улсын дугаартай Ти Би Жи ХХК-ийн 66.240 кг ачаа бараанд хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3 дахь хэсэг, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалын ...Гаалийн лабораторын дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3214.10.10 кодтой замаска ачсан тээврийн хэрэгсэлд шалгалт хийж лабораторийн   дүгнэлт   гаргуулах   зэрэг   заалтуудыг   хэрэгжүүлэхгүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс  албан тасалгаандаа Э.Наранбатаас 500.000 төгрөгийн хахуулийг авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

 

66. Э.Наранбат  2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-аас орж ирсэн 12-65 ДГО улсын дугаартай “Ти Би Жи” ХХК-ийн 66,240 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Оюунчимэгийн албан тасалгаанд 500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь:

 

Э.Наранбатын яллагдагчаар өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийгээгүй санагдаад байна. Өөр бусад хүний хийсэн гаалийн бүрдүүлэлт дээр гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэгээр гаалийн бүрдүүлэлт зөвшөөрүүлсэн байх гэж бодож байна...” /24-р хх-245-246/,

 

Б.Оюунчимэгийн “...Э.Наранбат нь гаалийн бүрдүүлэлт хийдэг, түүнтэй өр авлага байхгүй...” /22-р хх-188/ гэх мэдүүлгүүд, 12-65 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгслийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /24-р хх-160/, тээврийн хэрэгслийн мэдээлэл /24-р хх-161-163/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /24-р хх-165-176/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...эрэгтэй дахин гаднаас орж ирээд эмэгтэйд мөнгө өгөхөд халаасандаа авч хийв.” гэх тэмдэглэл /30-хх-120/ зэрэг нотлох баримтуудаар,

 

67. Б.Оюунчимэг нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн сарын 15-ны хооронд Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.Мөнхболдын мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 52-18 ДГА улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Буудайн билэг” ХХК-ийн 64.982 кг ачаа бараанд хяналт шалгалт хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3 дахь хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлэхгүй, албан тасалгаандаа Б.Мөнхболдоос 180.000 төгрөгийн хахууль авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

 

68. Б.Мөнхболд нь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-аас орж ирсэн 52-18 ДГА улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Буудайн билэг” ХХК-ийн 64,982 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох, гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Оюунчимэгийн албан тасалгаанд 180.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

 

Гэрч Н.Туулын “...52-18 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгслийн ачаа барааг шалгахад итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд гэх залуу “буулгаж үзээд байх шаардлагагүй, бүгд ил байгаа” гэсэн. Энэ байдлын улмаас үл ойлголцол үүсэж маргасан. Тухайн машинд ачигдсан  барааны ар талын хэсэгт цагаан өнгийн гипсэн хавтан, урд хэсэгтээ хавтангууд, дээр нь шилэн хөвөн ачсан байсан бөгөөд манифестыг нь тулгаж үзэхэд таарч байсан бөгөөд буулгаж шалгах шаардлагагүй гэж үзсэн. Ачааны машин улсын хилээр орж ирэхэд ямар бараа ачсанаас хамаараад аль бүс рүү орохыг 120-н байцаагч шийддэг юм. Яагаад рентген рүү орохгүй авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор луу орсон болохыг мэдэхгүй байна...” /25-р хх-132-133/,

 

Б.Мөнхболдын яллагдагчаар өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 52-18 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг хийсэн нь үнэн. Гипсэн хавтан, шилэн хөвөнтэй байсан. Машины татварыг 100 хувь төлсөн. Гаалийн улсын байцаагч Б.Оюунчимэгээс 80 орчим долларын үнэ бүхий сүлжээний бүтээгдэхүүн авсан байсан. Тухайн үед гаалийн бүрдүүлэлт хийгээд гарах гэтэл Б.Оюунчимэг араас дуудаад “эмнийхээ мөнгийг өг” гэхээр нь 180.000 төгрөгийг өгсөн...” /25-р хх-198/,

 

Б.Оюунчимэгийн “...Б.Мөнхболдыг сүлжээний бизнест гишүүнээр элсүүлээд 2013 оноос хойш танилцсан. Түүнтэй өр авлага байхгүй. 2016 оны 1 дүгээр сард хил дээр тааралдахаар нь дархлааны бүтээгдэхүүний мөнгөө өг гээд авч байсан...” /22-р хх-188/ гэх мэдүүлгүүд, 52-18 ДГО  улсын дугаартай, тээврийн хэрэгслийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /25-р хх-122/, тээврийн хэрэгслийн мэдээлэл /25-р хх-123-125/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /25-р хх-126-131/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...Б.Мөнхболд орж ирээд хуудас ширээн дээр нь тавиад цаашаа алхаад мөнгө тоолов. Буцаж алхаад эмэгтэйд мөнгө өгөхөд халаасандаа хийв.” гэх тэмдэглэл /30-хх-119/ зэрэг нотлох баримтуудаар Гаалийн улсын байцаагч Б.Оюунчимэг нь С.Оюунсүрэн, Б.Наранбат, Э.Наранбат, Ц.Болдбаатар, Б.Мөнхболд, Ө.Бямбадорж, Р.Мөнхзаяа нараас хахууль авч албан үүргийн хувьд гүйцэтгэх үүрэг буюу гаалийн хяналт шалгалтыг бүрэн хийлгэх, хяналт тавих үүргээ хэрэгжүүлэлгүй ачаа барааг гаалийн хяналтын талбайгаас гаргах зөвшөөрөл өгснийг тогтоосон гүйцэтгэх ажиллагааны танилцуулга /30-р хх-83/ зэрэг нотлох баримтуудаар

 

69. Н.Батжаргал нь Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс мөн сарын 30-ны хооронд ажиллаж байхдаа, 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Э.Наранбатын мэдүүлсэн БНХАУ-аас орж ирсэн 06-56 ДГА улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Анхлан аз” ХХК-ийн ачаа бараанд хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалын ...Гаалийн лабораторын дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 2520.10.00 код бүхий гипс, 3214.10.10 кодтой замаска ачсан тээврийн хэрэгсэлд шалгалт хийж лабораторийн дүгнэлт гаргуулах заалтуудыг хэрэгжүүлэхгүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тасалгаандаа Э.Наранбатаас 200.000 төгрөгийн хээл хахуулийг авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

 

70. Э.Наранбат нь 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-аас орж ирсэн 06-56 ДГА улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Анхлан аз” ХХК-ийн ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Н.Батжаргалын албан тасалгаанд 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

 

Гэрч Д.Гансүхийн “...“Анхлан аз” ХХК-ийн захирал Н.Даваадорж надтай уулзаад “бараа ачсан машин удахгүй хилээр орж ирнэ, бүрдүүлэлт хийгээд өгөөч” гэсэн. Барааны мэдүүлгийн урьдчилгаа 300.000 төгрөгийн хамт авсан. “Анхлан аз” ХХК-ийн захирал гарын үсэг зурсан хоосон албан бичиг, компанийн гэрчилгээний хамт авч үлдсэн. Тухайн үед миний иргэний үнэмлэх олдохгүй болохоор Э.Наранбатын нэрээр итгэмжлэл авсан. Татварын мөнгийг нь би аваад Э.Наранбатаар татварын мөнгийг тушаалгасан санагдаж байна. Э.Наранбат гаалийн бүрдүүлэлт хийсэн...” /9-р хх-55-56/,

 

Гэрч Н.Даваадоржийн “...Д.Гансүхэд машин орж ирэхээр татварыг нь төлөөд ачааг вагонд ачуулаад явуулж өгөөч гэж гуйсан. Түүнийг зөвшөөрөхөөр нь ачааны тоо хэмжээ, нэр төрлийг бичсэн цаасыг өгсөн. Татварт төлөх мөнгийг дансаар шилжүүлэхээр тохиролцсон. Би гаальд үнэн зөвөөр бараагаа мэдүүлж, татвараа төлдөг. Хээл хахуульд өгсөн мөнгөний талаар мэдэхгүй байна...” /9-р хх-61-62/,

 

Э.Наранбатын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 06-56 ДГА тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг найз Гансүхийн хамтаар хийж байсан юм. Энэ бүрдүүлэлтийг хийх явцад Гансүх согтууруулах ундаа хэрэглээд гэр лүүгээ явсан. Би бүрдүүлэлтийг хийж, тухайн өдөр ахлах байцаагчаар нь гарсан /103/ Н.Батжаргалтай орж уулзаж, гаалийн хяналтын бүсээс гарах зөвшөөрөл авч байсан. ...Гаалийн татварыг нь бодит байдлаас доогуур төлмөөр байна гэхэд Н.Батжаргал өнөөдөр хурал хийсэн, багаар тушааж болохгүй, ядаж 3.500.000 төгрөгийг татварт багтаан төлөх хэрэгтэй гэж хэлсэн. Би өөрийн тооцоогоор 3.500.000 төгрөгт багтаан барааг гаальд мэдүүлсэн. Мэдүүлсэн барааг гаалийн байцаагч үнэлээд 3.000.000 төгрөгөөр татвар төлүүлсэн. Тухайн өдөр биет шалгалт хийсэн байцаагч үнэн зөв мэдүүлсэн байна гээд байхад Н.Батжаргал дахин шалгана гэсэн асуудал тавьсан. Би машиныг хяналтын талбайгаас гаргаад явуулах зөвшөөрөл өгөөч гэж зөндөө гуйсан. Хээл хахууль өгсөн, үгүйгээ хэлж мэдэхгүй байна. Өгсөн бол маш бага хэмжээтэй өгсөн байх...” /24-р хх-239-242, 247/ гэх мэдүүлгүүд, 06-56 ДГА улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /9-р хх-4-16/, тээврийн хэрэгслийн мэдээлэл /9-р хх-18-22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, бичлэгийг бэхжүүлсэн “шургуулга руу нь юм хийх шиг болов. Гарын 5 хуруугаа гаргаж, дохио зангаагаар ярилцаж байх шиг байна.” гэх тэмдэглэл /30-хх-127/ зэрэг нотлох баримтуудаар,

 

71. Н.Батжаргал нь 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Б.Наранбатын мэдүүлсэн БНХАУ-аас орж ирсэн 64-38 ДУА улсын дугаартай, ачааны автомашинд ачсан “Номгон рашаан” ХХК-ийн 14.940 кг ачаа бараанд хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3-т заасан заалтыг хэрэгжүүлэхгүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тасалгаандаа Б.Наранбатаас 500.000 төгрөгийн хахууль авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

 

72. Б.Наранбат 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-аас орж ирсэн 64-38 ДУА улсын дугаартай, ачааны автомашинд ачсан “Номгон рашаан” ХХК-ийн 14.940 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Н.Батжаргалын албан тасалгаанд 500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь:

 

Б.Наранбатын яллагдагчаар өгсөн: “... Амин-Урт гэх залуу хятадаас бичиг баримт өгч явуулаад гаалийн бүрдүүлэлтийг хийж байсан. Н.Батжаргалтай өр авлагын асуудал байхгүй. Өмнө нь Н.Батжаргалаас машины тээврийн зардал, түлшний мөнгө өгөх гээд зээлсэн байсан мөнгөө өгсөн...” /24-р хх-143-144/ гэх мэдүүлэг, 64-38 ДУА улсын дугаартай, тээврийн хэрэгслийн мэдээлэл /7-р хх-190-193/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /7-р хх-194-202/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...эрэгтэй орж ирээд халаасандаа гараа хийгээд энд болох уу гэхэд ...цонх, хөшиг байхгүй байгаа биз дээ, цаашаа ор гээд хажуугийн өрөө лүү орлоо. Гарч ирээд залуугийн бичиг баримтыг хараад “энэ чинь ямар хэцүү юм бэ, чамд итгэлээ шүү, хичээгээрэй ...тэгээд мартав, яриарай” гээд утасныхаа дугаарыг өглөө.” гэх тэмдэглэл /30-хх-128/ зэрэг нотлох баримтуудаар,

 

73. Н.Батжаргал нь 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр иргэн А.Соёл-Эрдэнийн мэдүүлсэн БНХАУ-аас орж ирсэн 38-31 ДГО улсын дугаартай, ачааны автомашинд ачсан “Баян могод” ХХК-ийн ачаа бараанд хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3-т Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалын ...Гаалийн лабораторын дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 2520.10.00 код бүхий гипс, 3214.10.10 кодтой замаска ачсан тээврийн хэрэгсэлд шалгалт хийж лабораторын дүгнэлт гаргуулах заалтуудыг заасан заалтыг хэрэгжүүлэхгүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тасалгаандаа А.Соёл-Эрдэнээс 200.000 төгрөгийн хахууль авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

 

74. А.Соёл-Эрдэнэ нь 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-аас орж ирсэн 38-31 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Баян могод” ХХК-ийн ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Н.Батжаргалын албан тасалгаанд 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

 

А.Соёл-Эрдэнийн сэжигтнээр өгсөн: “...Н.Батжаргалд 200.000 төгрөг өгсөн санагдаж байна. Тэр нь хээл хахууль биш талархал байсан. Ачигч хөлсөлж ачааг буулгуулахаар ачаа бараа эвдэлж гэмтээд буулгасан ачаанаас алдагдах гээд асуудал үүсээд байдаг юм. ...Хурдан шуурхай шалгаад гаалийн хяналтын талбайгаас машиныг гаргасанд баярлаад өгсөн мөнгө. Хахууль бол биш...” /27-р хх-160-164/ гэх мэдүүлэг, 38-31 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгслийн мэдээлэл /8-р хх-21-23/, гаалийн хилээр нэвтүрүүлэх барааны мэдүүлэг /8-р хх-24-34/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...мөнгө бололтой зүйл өгч байна. Эрэгтэй аваад халаасандаа хийж байна.” гэх тэмдэглэл /30-хх-131/ зэрэг нотлох баримтуудаар,

 

75. Н.Батжаргал нь 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Н.Сүхбаатарын мэдүүлсэн БНХАУ-аас орж ирсэн 06-56 ДГА улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Гуан Ёоу” ХХК-ийн ачаа бараанд хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3-т Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалын ...Гаалийн лабораторын дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 2520.10.00 код бүхий гипс, 3214.10.10 кодтой замаска ачсан тээврийн хэрэгсэлд шалгалт хийж лабораторийн дүгнэлт гаргуулах заалтуудыг хэрэгжүүлэхгүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тасалгаандаа Н.Сүхбаатараас 400.000 төгрөгийн хахууль авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

 

76. Н.Сүхбаатар нь 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-аас орж ирсэн 06-56 ДГА улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Гуан Ёоу” ХХК-ийн ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Н.Батжаргалын албан тасалгаанд 400.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

 

Н.Сүхбаатарын яллагдагчаар өгсөн: “... 2 бичлэг үзлээ. Бичлэгийн дуу, дүрс тод бичигджээ. Би Н.Батжаргалд мөнгө өгсөн бичлэг байна. Би барааг мэдүүлээд гаалийн улсын байцаагчаар зөвшөөрүүлэхээр уулзсан. Н.Батжаргал ахлах “мөнгө өгөхгүй бол машиныг чинь гаалийн хяналтын талбайгаас гаргахгүй” гэж хэлсэн. ...Н.Батжаргал намайг 500.000 төгрөг өг гэсэн. Би байгаа нь 400.000 төгрөг байна гээд өгсөн. /27-р хх-175-176/ гэх мэдүүлэг, 06-56 ДГА улсын дугаартай, тээврийн хэрэгслийн мэдээлэл /8-р хх-70-73/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /8-р хх-74-89/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...ногоон хүрэмтэй эрэгтэй орж ирээд мөнгө өгөв. Мөнгийг авахгүйгээр хэд байгаа юм гэх шиг болоход 1 байгаа гэхэд ...82 тонн байна шүү дээ, 2 гэх шиг болов. ...Мөнгийг нь авч халаасандаа хийв.” гэх тэмдэглэл /30-хх-134-135/ зэрэг нотлох баримтуудаар,

 

77. Н.Батжаргал нь 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Л.Ариунжаргалын мэдүүлсэн БНХАУ-аас орж ирсэн 33-78 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан “Тод өнгө гэрэл” ХХК-ийн ачаа бараанд хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3 дэх хэсэг, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалын ...Гаалийн лабораторын дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3506.99.00 кодтой цавуу ачсан тээврийн хэрэгсэлд шалгалт хийж лабораторийн дүгнэлт гаргуулах заалтуудыг хэрэгжүүлэхгүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тасалгаандаа Л.Ариунжаргалаас 200.000 төгрөгийн хахууль авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

 

78. Л.Ариунжаргал нь 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр БНХАУ-аас орж ирсэн 33-78 ДГО улсын дугаартай, ачааны автомашинд ачсан “Тод өнгө гэрэл” ХХК-ийн ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Н.Батжаргалын албан тасалгаанд 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

 

Л.Ариунжаргалын “...Улмаар бүрдүүлэлтээ хаалгах зорилгоор гаалийн улсын ахлах байцаагч Н.Батжаргалын албан өрөөнд ортол надад ямар нэгэн юм хэлэлгүйгээр гараараа дохихоор нь би “мөнгө өг” гэж байна гэж ойлгоод өөрт байсан 140.000-150.000 орчим төгрөгийг түүнд өгсөн. Тухайн үед хүндийн өргөлтийн тэмцээний талаар ярилцаж байгаад мөнгө өгснөө ч анзаараагүй...” /26-р хх-243/ гэх мэдүүлэг, 33-78 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгслийн мэдээлэл /8-р хх-92-95/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /8-р хх-96-132/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...Эрэгтэй орж ирээд байгаа тиймээ, 33-78 гэв. ..Тэгээд яах вэ, өөрийнхөөрөө бодоод 2.000.000 орчим төгрөгийн зөрүү байсан юм байна гэхэд ...та л өөрөө өндөр төлөхгүй гэсэн шүү дээ...” гэх тэмдэглэл /30-р хх-140/ зэрэг нотлох баримтуудаар,

 

79. Н.Батжаргал нь 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр иргэн С.Тогтохмөнхийн нэрээр Н.Алдарсайханы мэдүүлсэн БНХАУ-аас орж ирсэн 10-92 ДГО, 66-69 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан бараанд хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 246 дугаар зүйлийн 246.3 дэх хэсэг, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалын ...Гаалийн лабораторын дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3214.10 кодтой цемент ачсан тээврийн хэрэгсэлд шалгалт хийж лабораторийн дүгнэлт гаргуулах заалтуудыг хэрэгжүүлэхгүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тасалгаандаа Н.Алдарсайханаас 200.000 төгрөгийн хээл хахууль авч, ачаатай машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан,

80. Н.Алдарсайхан нь 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр БНХАУ-аас орж ирсэн 10-92 ДГО, 66-69 ДГО улсын дугаартай ачааны автомашинд иргэн С.Тогтохмөнхийн нэрээр ачсан ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Н.Батжаргалын албан тасалгаанд 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

 

Н.Алдарсайханы сэжигтнээр өгсөн: “...Тухайн үед 3 машинд ачсан ачаа барааны тоо, хэмжээг бичүүлэн авч гаальд төлөх татвар хураамжийг тооцон мөнгийг нь авсан байсан. Ачаа барааг гаальд мэдүүлээд татваруудыг төлж барааг шалгуулсан. Тухайн өдөр гаалийн 103-р Н.Батжаргал ажиллаж байсан. Н.Батжаргал барааг үзээд “дутуу мэдүүлсэн байна, зөрүү гарахаар байна, буулгаж шалгана” гэсэн. 1 машиныг нь гаргачих гэж гуйсаар байгаад зөвшөөрөх тэмдэг даруулж, 2 дахь машиныг ажил тарахаас өмнө гаалийн хяналтын талбайгаас гаргуулахын тулд 200.000 төгрөг өгсөн...” /27-р хх-87/,

 

Н.Батжаргалын “...Нэр дурдагдсан иргэдийг бүгдийг нь таньдаг. Тэд Монгол Улсын хилээр орж ирсэн, гаалийн байгууллагад мэдүүлж, татвар төлөх барааг хариуцан ажиллаж байгаа компани итгэмжлэгдсэн төлөөлөгч нар юм. Замын-Үүд суманд ажиллаж амьдарч байгаа, гаалийн байгууллагаар үйлчлүүлдэг учир танина. Нэр бүхий хүмүүсээс авлага, өглөг байхгүй...” /28-р хх-49/ гэх мэдүүлгүүд, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /11-р хх-213-222/, гаалийн мэдүүлэг /11-р хх-223-230/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5988 дугаар шинжээчийн дүгнэлт /30-р хх-90-99/, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг бэхжүүлсэн “...орж ирээд цаас өгч байна. Ярьж байгаад дүүгийнхээ утсыг гэхэд ...чимээгүй гэж дохио зангаагаар хэлж байна. Болох юм уу гээд мөнгө өгч байна...” гэх тэмдэглэл /30-хх-140/ нотлох баримтуудаар Гаалийн улсын байцаагч Н.Батжаргал нь Л.Ариунжаргал, Н.Алдарсайхан, Э.Наранбат, Б.Наранбат, А.Соёл-Эрдэнэ, Н.Сүхбаатар нараас хахууль авч албан үүргийн хувьд гүйцэтгэх үүрэг буюу гаалийн хяналт шалгалтыг бүрэн хийлгэх, хяналт тавих үүргээ хэрэгжүүлэлгүй ачаа барааг гаалийн хяналтын талбайгаас гаргах зөвшөөрөл өгснийг тогтоосон гүйцэтгэх ажиллагааны танилцуулга /30-р хх-83/ болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох ба нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалж нууц байна.” гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд үнэлэх боломжтойгоос гадна, анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Иймд ялтан Б.Цэен, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл, ялтан Т.Мөнхчулуун, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав, ялтан Р.Дашрэнцэнгийн өмгөөлөгч Х.Даваасүрэн нарын гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөхийг...” хүссэн, ялтан Б.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Т.Баярбат, Г.Мөнхтуяа нарын гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг...” хүссэн, ялтан Н.Батжаргал, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа, Н.Дэлгэрнасан нарын гаргасан “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Ялтан И.Наранцэцэгт холбогдуулан 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 201610010056 дугаар эрүүгийн хэрэг үүсгэсэн /1-р хх-47/ бөгөөд тэрээр эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш буюу 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэний бүртгэлийн 4501000713 дугаар бүртгэлтэй, 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр төрсөн Гэгээннараныг /45-р хх-236/ үрчилж авсан байх тул “...шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахыг...” хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

 

Анхан шатны шүүх прокуророос Б.Өнөржаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар, Доо.Сүхбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Өнөржаргал, Доо.Сүхбаатар нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Мөн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад шүүгдэгч З.Баярсайн, Л.Гэрэлт-Од нарт холбогдох хэргүүдийг тодорхой нөхцөл байдлуудын улмаас тусгаарласан нь Б.Цэен нарын 34 хүнд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад болохгүй, шүүхийн тусгаарласан тогтоол нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “зарим шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ба түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал” хэргийг тусгаарлаж хэлэлцэнэ гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Цэенийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар хээл хахууль авах гэмт хэргийг давтан үйлдлээр, бүлэглэж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн байхад хээл хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах замаар үйлдсэн хэмээн дүгнэж, гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болжээ.

 

Давж заалдах шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх үед Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд тухайн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заажээ.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар 268.2 дугаар зүйл ангийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “давтан” гэх хууль зүйн үр дагавар үүсгэсэн зохицуулалтыг хасаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хахууль өгөхийг “шаардаж авсан бол” хэмээн шинэчлэн найруулжээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгтэй нийцэж байгаагаас гадна ял шийтгэл нь хөнгөрсөн байх тул ялтан нарт ашигтайгаар шийдвэрлэж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь хуульд нийцнэ.

 

Хахууль авах гэмт хэргийн үндсэн шинж нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд  шууд болон бусдаар дамжуулан өөртөө эд материалын ба материаллаг бус ашиг олохыг ойлгох бөгөөд хууль бус үйлдэл хийж бодит хор уршиг бий болсон эсэхийг харгалзахгүй, хахууль авснаар төгсдөг.

 

Харин хахууль өгөх гэмт хэргийн үндсэн шинж нь өөрийн хүссэн зүйлийг хийхэд эрх мэдэл нь хүрэлцэхгүй, шудрагаар хүрэх боломжгүй гэдгээ мэдсээр байж түүнд хялбар дөт аргаар хүрэхийн тулд эрх мэдэл бүхий хэн нэгэнд хээл хахууль өгч, өөрийн ашиг сонирхлын төлөө тодорхой үйлдэл хийлгэх, эсхүл үйлдэл хийлгэхээс татгалзуулах зорилготой байдаг төдийгүй, хээл хахууль өгөхдөө нэг дор нэг удаагийн үйлдлээр өгөхөөс гадна хэсэгчилсэн байдлаар өгсөн эсхүл гүйцэтгүүлэх ажлынхаа өмнө, ажил гүйцэтгүүлсний дараа өгсөн аль ч тохиолдолд хахуулийг өгснөөр төгс үйлдэгдсэн тооцдог онцлогтой.

 

Хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдэх хэлбэр нь хахууль өгөгчид учирсан зайлшгүй шаардлага (жишээ нь энэ хэргийн хувьд түргэн муудах бараа материалыг мэдсээр байж зориудаар удаах гэх мэт) цаг хугацаа давчуу байгаа зэрэг тулгамдсан нөхцөл байдлыг мэдсээр байж ажил үүргийнх нь хүрээнд хууль болон дүрэм, журмаар заагдаагүй шалтаг шалтгаанаар саад учруулан залхааж, хахууль өгөхөд хүргэсэн байхыг ойлгоно.

 

Гэтэл Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана.” гэж заасан бөгөөд Гаалийн улсын байцаагч нар нь дээрх хуульд заасан ажил үүргийг гүйцэтгэхэд цаг хугацаа ихээр шаарддаг нөхцөл байдлаас залхаж, хахууль өгөгч нар нь өөрсөддөө ашигтай байдлаар буюу бараагаа мэдүүлэгтээ бүрэн тусгаагүй, хяналт шалгалт хурдан хийлгэх, ачааг бүрэн буулгахгүй байх, гаалийн хяналтын талбайгаас ачаа бараагаа хурдан гаргах, бараа материалын жин, нэр төрлийг бодит байдлаас зөрүүтэй, эсхүл багаар мэдүүлснээ нуух, гаалийн албан татвар болон бусад татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор мөн ачаа, барааг бүгдийг нь буулгахад эвдэрч, гэмтэж болзошгүй нөхцөл байдлууд болон дутуу мэдүүлснийг байцаагч мэдсэн зэргээс (хахууль өгөгч нарын мэдүүлгээс) зохих шалгалтыг бүрэн хийлгүүлэхгүй байхын тулд эрх бүхий албан тушаалтнуудад хахууль өгсөн болох нь тогтоогдсон болно.

 

Энэ гэмт хэрэг нь нэг талаас хахууль авагч нь албан тушаалаа ашиглан хялбар аргаар ашиг олох, нөгөө талаас хахууль өгч тал нь бусдаас давуу эрх эдэлж, ажил хэргээ хууль бусаар хурдан бүтээж, татвар төлөхөөс зайлсхийсэн зэргээр хоёр талын ашиг сонирхол нэгдсэн байснаас гадна, удаа дараа хил гаалиар гарахдаа хоорондоо тохиролцож, олон удаагийн үйлдлээр хахууль өгч, авч байсан үйлдлүүдийн заримыг нь хясан боогдуулах аргаар хахууль авсан хэмээн дүгнэх үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь  хэсгийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хясан боогдуулах замаар хээл хахууль авсан бол хэмээн хүндрүүлж байсан бол Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнд хясан боогдуулах аргаар үйлдсэн бол хэмээн хүндрүүлсэн тул тухайн зүйл ангид зааснаар зүйлчлэх нь ялтан нарын эрх зүйн байдлыг дордуулахаар байгааг дурдвал зохино.

 

Ялтан Б.Цэен, И.Наранцэцэг, М.Энхтүвшин, Б.Оюунчимэг нарын үйлдсэн гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тусгагдсан хахууль өгөхийг шаардсан бол гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй нийцэж байна.

 

Ялтан Б.Наранбат, Л.Ариунжаргал, Р.Мөнхзаяа, Б.Мөнхболд, Э.Наранбат, С.Оюунсүрэн нарын үйлдсэн гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй нийцэж байх тул ялтан нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, Б.Цэен, Т.Мөнхчулуун, И.Наранцэцэг, Э.Наранбат, Б.Наранбат, Л.Ариунжаргал, Р.Мөнхзаяа, Б.Оюунчимэг, Б.Мөнхболд нарт оногдуулсан хорих ялын хэмжээг шинэ хуульд нийцүүлэн хасч, М.Энхтүвшин, Н.Батжаргал нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг төлж барагдуулсан, С.Оюунсүрэнгийн биеийн байдал (зүрхний төрөлхийн гажиг, тосгуур хоорондын цоорхой гэх оноштой) зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн болно.

 

Хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, арга, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний хэмжээ, гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, шүүхийн дүгнэлтийн үндэслэл, хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлж байгаа нөхцөл байдал, хэргийн заримыг хэрэгсэхгүй болгож байгаа бол үндэслэл, шүүгдэгчийг ял эдлэхээс чөлөөлсөн, хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулсан бол шалтгааныг тодорхойлно.” хэмээн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шаардлагыг тусгасан бөгөөд мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.2 дахь хэсэгт “Хэрэгт хэд хэдэн шүүгдэгч оролцож байгаа бол энэ хуулийн 296.1 дэх хэсэгт заасан байдлыг шүүгдэгч тус бүрээр тодорхойлно.” гэж тусгасан байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар шүүгдэгч тус бүрээр тодорхойлохгүйгээр хэт ерөнхий байдлаар нийтэд нь дүгнэж бичсэн зөрчил гаргасныг анхааруулан дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн Б.Цэен, Т.Мөнхчулуун, Д.Наранчимэг, Б.Оюунчимэг нарыг гэм буруутайд тооцохдоо бүлэглэж гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд тусгагдаагүй гэмт үйл ажиллагааны хэлбэрийг дурдаж гэм буруутайд тооцсон, Б.Цэенд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь заалтуудыг давхар журамлан ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ.” гэж заасан. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг гардан зохион байгуулсан буюу удирдсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулж, үйл ажиллагааг нь чиглүүлж удирдсан этгээдийг зохион байгуулагч гэнэ” хэмээн гэмт хэрэгт хамтран оролцогч болон түүний хэлбэрийг тус тусад нь тодорхойлсон бөгөөд гэмт хэргийг зохион байгуулагч нь гэмт хэрэг үйлдэх сэдлийг санаачилж, хэрхэн үйлдэх талаар төлөвлөгөө гаргаж, гэмт хэрэгт оролцогчдын үүргийг зааж, зөвлөн хуваарилаж, урьдчилан төлөвлөсөн байдаг бол бүлэглэн гүйцэтгэгч нь урьдчилан тохиролцолгүйгээр тухайн агшинд үйлдлээрээ нэгдсэн этгээдүүдийг ойлгоно.

 

Шүүгдэгч Б.Оюунчимэгийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт төвлөрөх 28.281.063 төгрөгийн татварыг төлөөгүй гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь  хэсэгт “төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учирсан” гэж заасан байсан бол Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх гэмт хэргийн шинжид учруулсан хохирол нь тохирч байгаагаас гадна ял шийтгэл нь хөнгөрч байх тул Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхээр тогтов.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ялаар шийтгэгдсэн шүүгдэгч нарыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус хорих ял оногдуулахдаа тухайн зүйлд заавал давхар оногдуулахаар заагдсан нэмэгдэл ял болох нийтийн албанд томилогдох эрхийг нь хасаж шийдвэрлэсэн нь тэдний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхгүй.

 

Учир нь хорих ял бол Эрүүгийн хуульд заасан бусад төрлийн ялтай харьцуулашгүй хамгийн хатуу цээрлэлийг агуулж байдаг бөгөөд цаашид дахин гэмт зан үйлээ үргэлжлүүлэхээс татгалзуулан хүмүүжүүлэх зорилготой юм.

 

Энэхүү ял нь тухайн хүний ажил хөдөлмөр эрхлэх, чөлөөтэй зорчин явах гэх мэт олон заяагдмал эрхийг хязгаарлаж нийгмийн хэвийн амьдралыг нь тодорхой хугацаагаар хязгаарлаж тусгай байгууллагын хяналтад байлгаж эдлүүлдэг.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хорих ялын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн тул шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдсэн гэж үзнэ.

 

С.Оюунсүрэн нь 4 удаагийн үйлдлээр хахууль өгсөн гэмт хэрэг, 1 удаа бусдад хахууль өгөхийг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн бөгөөд нэг төрлийн гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн байх тул төгсөөгүй гэмт хэргийг нь төгссөн гэмт хэрэгт нь багтааж ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан төгссөн болон төгсөөгүй давтан үйлдэлтэй гэмт хэргийг төгссөн үйлдэлтэй гэмт хэрэгт нь хамааруулан ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх ач холбогдолтой.

 

Шүүгдэгч Б.Цэен нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 286 хоног, 2017 оны 5 дугаар сарын 15-наас 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүртэл 22 хоног буюу нийт “308” хоног хоног цагдан хоригдсон байхад “293” хоног гэж, шүүгдэгч Н.Батжаргал нь 2016 оны 5 дугаар сарын 10-наас 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүртэл 59 хоног, 2017 оны 5 дугаар сарын 15-наас 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүртэл 22 хоног буюу нийт 81 хоног цагдан хоригдсон байхад 92 гэж, тус тус буруу тооцсон, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 249/007255 дугаар иргэний үнэмлэхний лавлагаанд “Боржгон овогт Ишдоржийн Наранцэцэг” гэж тэмдэглэсэн байхад яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд “Боржигон овогт Ишдоржийн Наранцэцэг”, /32-р хх-96/ гэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 9/012089 дугаар иргэний үнэмлэхний лавлагаанд “Баргузын овогт Мягмарсүрэнгийн Энхтүвшин” гэж тэмдэглэсэн байхад яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд “Баргузин овогт Мягмарсүрэнгийн Энхтүвшин” /32-р хх-166/ гэж тус тус ургийн овгийг буруу бичсэн, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 472/000987 дугаар иргэний үнэмлэхний лавлагаанд Б.Гүндэгмаагийн регистрийн дугаар РД:МД75010361 гэж тэмдэглэсэн байхад РД75010361 гэж бичсэн алдаа тус тус гаргасныг зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Мөн прокуророос Ц.Алтанцол, Д.Мөнхбаяр нарыг И.Наранцэцэгийн гэрээс хураан авсан 4.500.000 төгрөг, 1100 юань зэргийг түүний нөхөр П.Эрдэнэбаярт хадгалуулсан өөрийнх нь мөнгө гэж эрүүгийн 201601000036 дугаартай хэрэгт 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрчээр зориуд худал мэдүүлэг өгүүлэхэд зааж зөвлөн зохион байгуулсан, мөн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн 20160100036 дугаартай хэрэгт И.Наранцэцэгийн гэрээс хураан авсан гэх 4.500.000 төгрөг, 1100 юань зэрэг нь Д.Мөнхбаярын И.Наранцэцэгийн нөхөр П.Эрдэнэбаярт хадгалуулсан мөнгө гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.  

 

Учир нь худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн шинж нь болсон бодит байдлыг болоогүй гэж мушгин гуйвуулсан, болоогүй зүйлийг болсон мэтээр өөрчлөн мэдүүлсэн үйлдлийг ойлгодог онцлогтой.

 

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд З.Баярсайны “...Би өөрийнхөө өмгөөлөгчтэй уулзаж байхад Ц.Алтанцол гэх хүн орж ирсэн. Би түүнийг танихгүй, И.Наранцэцэгийн өмгөөлөгч гэж мэдээгүй, “чамтай уулзах гэсэн юм” гэхээр нь “уулзахгүй” гэж хэлсэн. Өмгөөлөгчтэйгээ уулзаад гараад явж байтал надтай уулзах бичиг хорих ангид өгсөн. Хорих ангийн хүмүүс Ц.Алтанцолтой уулз гэсэн...” /25-р хх-105-106/, гэрч Ч.Жаргалбаатарын “...2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр И.Наранцэцэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хорих 461 дүгээр ангид хүлээлгэж өгсөн. Маргааш нь Ц.Алтанцол гэж хүнийг өмгөөлөгчөөр авч И.Наранцэцэгтэй очиж уулзсан байсан. И.Наранцэцэг хээл хахууль авсан байж болзошгүй гэмт үйлдлийг дарагдуулах түүнийг хариуцлагаас чөлөөлөх зорилгоор хээл хахууль өгсөн этгээдүүдэд нөлөөлж худал мэдүүлэг өгүүлэх идэвхитэй үйлдлүүдийг өмгөөлөгч Ц.Алтанцол хийсэн...” /29-р хх-83/, гэрч Д.Алтаншагайгийн “2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэгдэн ирж хоригдсон. Хоригдоод удаагүй байхад ар гэрээс өмгөөлөгч Цэвэлмаатай гэрээ байгуулж, өмгөөлөгчөөр оролцуулахаар болж, өмгөөлөгчтэй уулзалтын өрөөнд уулзаж байхад үл таних хүн “би өмгөөлөгч Ц.Алтанцол байна, чамтай уулзах хэрэгтэй байна” гэхэд өмгөөлөгч “би үйлчлүүлэгчтэйгээ уулзаж байна” гээд гаргасан. Тэгээд өмгөөлөгчтэйгээ уулзаж дуусаад орох гэтэл жижүүр өмгөөлөгчийн уулзалтын бичиг барьчихсан “Ц.Алтанцол өмгөөлөгч уулзья гэж байна” гэхээр “уулзах хүн байхгүй” гээд уулзаагүй орсон...” /29-р хх-84-85/ гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь Ц.Алтанцол, Б.Мөнхбаяр нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэхэд учир дутагдалтай, нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй, хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул тэдэнд ашигтайгаар шийдвэрлэж, Ц.Алтанцол, Б.Мөнхбаяр нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ц.Алтанцол, Б.Мөнхбаяр, тэдний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр И.Наранцэцэгийн гэрт нэгжлэг хийж хураан авсан биет 4.500.000 төгрөг, БНХАУ-ын 1100 юанийг /1-р хх-161-162/ Б.Мөнхбаярт буцаан олгох нь хуульд нийцнэ.

 

Анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хахуульд авсан М.Энхтүвшингийн 1.550.000 төгрөг, И.Наранцэцэгийн 6.100.000 төгрөг, Н.Батжаргалын 1.700.000 төгрөгийг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэсэн бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны дансанд тушаасан баримтаа шүүхэд ирүүлсэн учир дээрх мөнгийг улсын төсөвт шилжүүлвэл зохино.

 

М.Энхтүвшин, И.Наранцэцэг, Н.Батжаргал нар гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгөө нөхөн төлсөн нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Д.Наранчимэгт оногдуулсан 2 жил 6 сарын, хорих ялыг, Г.Багахүү, Я.Даваадорж, Б.Эрдэнэбат, Н.Нарантуул, Ч.Эрдэнэбилэг, Б.Оюун-Эрдэнэ, Д.Сүхбаатар, Т.Гүндэгмаа, Д.Дашцэрэн, Г.Бат-Амгалан, Я.Хишигдорж, Э.Батсүмбэр, Ц.Болдбаатар, А.Соёл-Эрдэнэ, Н.Сүхбаатар, Н.Алдарсайхан нарт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тус тус тэнсэж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Д.Жавзандуламд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлсэнийг тус тус  хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

 

Мөн 2002 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт санаагаа хэрэгжүүлсэн хэр хэмжээ, гэмт үйлдлээ туйлд нь хүргэж чадаагүй шалтгаан нөхцлийг тогтоохоор заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Б.Цэен, С.Оюунсүрэн нарт ял оногдуулахдаа энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй (төгссөн завдалт, төгсөөгүй завдалт) шийдвэрлэсэн байх боловч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийг ийнхүү ялгах шаардлагагүй болсныг дурдаж байна.

 

Шүүгдэгч Б.Цэен, Т.Мөнхчулуун, И.Наранцэцэг, Б.Оюунчимэг, Б.Мөнхболд, Р.Мөнхзаяа, Л.Ариунжаргал, Э.Наранбат нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

          Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Оюунсүрэн, М.Энхтүвшин, Н.Батжаргал нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэлээ.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 244 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

Нийслэлийн прокурорын газраас Ц.Алтанцолд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар, Д.Мөнхбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар хэрэгсэхгүй болгож, Тайжууд овогт Цэсэнжавын Алтанцол, Мэнгэт овогт Дамбажамцын Мөнхбаяр нарыг цагаатгасугай.

 

1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Хонгор адуу овогт Балдансэнгийн Цэенийг давтан үйлдлээр, урьдчилан амлаж, хясан боогдуулах замаар, бусадтай бүлэглэж хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, С.Оюунсүрэнтэй бүлэглэж, бусдад хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд” гэснийг,

“Хонгор адуу овогт Балдансэнгийн Цэенг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн, нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд” гэж,

 

“Монгол овогт Түншийн Мөнхчулууныг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэж хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” гэснийг,

“Монгол овогт Түншийн Мөнхчулууныг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэж,

 

 “Боржигон овогт Ишдоржийн Наранцэцэгийг давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” гэснийг,

“Боржгон овогт Ишдоржийн Наранцэцэгийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэж,

 

“Баргузин овогт Мягмарсүрэнгийн Энхтүвшинг давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” гэснийг,

“Баргузын овогт Мягмарсүрэнгийн Энхтүвшинг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” гэж,

 

“Ханшнууд овогт Банзрагчийн Оюунчимэгийг давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар, бусадтай бүлэглэж хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусадтай бүлэглэж, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласаны улмаас Гааль Татварын Ерөнхий газарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд” гэснийг,

“Ханшнууд овогт Банзрагчийн Оюунчимэгийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль өгөхийг шаардсан, авсан, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” гэж,

 

“Лувсан овогт Нямжавын Батжаргалыг давтан үйлдлээр хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” гэснийг,

“Лувсан овогт Нямжавын Батжаргалыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” гэж,

 

“Бальдир овогт Эрдэнэжавын Наранбат, Нарванчин овогт Рэнцэнгийн Мөнхзаяа, Боржигон овогт Лувсанчүлтэмийн Ариунжаргал, Зүүнхундага овогт Будын Наранбат, Хариад овогт Базарсадын Мөнхболд нарыг албан тушаалтанд давтан үйлдлээр, хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” гэснийг,

“Бальдир овогт Эрдэнэжавын Наранбатыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,

Нарванчин овогт Рэнцэнгийн Мөнхзаяаг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,

Боржигон овогт Лувсанчүлтэмийн Ариунжаргалыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,

Зүүнхундага овогт Будын Наранбатыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,

Хариад овогт Базарсадын Мөнхболдыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” гэж,

“Бадрах овогт Содовжамцын Оюунсүрэнг албан тушаалтанд давтан үйлдлээр, хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Б.Цэентэй бүлэглэж, бусдад хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд” гэснийг,

“Бадрах овогт Содовжамцын Оюунсүрэнг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” гэж,

 

5 дахь заалтын “Б.Цэенийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дугаар зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар” гэснийг,

“Б.Цэенг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн  22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийн 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ялаар” гэж,

 

“Т.Мөнхчулууныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сар хорих ялаар” гэснийг,

“Т.Мөнхчулууныг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар” гэж,

 

“И.Наранцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жил хорих ялаар” гэснийг,

“И.Наранцэцэгийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар” гэж,

“М.Энхтүвшинг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ялаар” гэснийг,

“М.Энхтүвшинг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт цагдан хоригдсон 296 хоногийг (296х15.000) 4.440.000 төгрөгийн ял эдэлсэнд тооцож, эдлэх ялаас нь хасаж үлдэх 7560 нэгжтэй тэнцүү хэмжээгээр торгох ял (7.560.000 /долоон сая таван зуун жаран мянган/ төгрөгийн) оногдуулсугай.” гэж,

 

“Б.Оюунчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сар хорих ялаар” гэснийг,

“Б.Оюунчимэгийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар” гэж,

“Н.Батжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ялаар” гэснийг,

“Н.Батжаргалыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт цагдан хоригдсон 160 хоногийг (160х15.000) хугацааг 2.400.000 төгрөгийн ял эдэлсэнд тооцож, эдлэх ялаас нь хасаж үлдэх 7600 нэгжтэй тэнцүү хэмжээгээр торгох ял (7.600.000 /долоон сая зургаан зуун мянган/ төгрөгийн) оногдуулсугай.” гэж,

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар Б.Наранбат, Л.Ариунжаргал, Р.Мөнхзаяа нарыг тус бүр 3 жил 5 сар хорих ялаар, Б.Мөнхболдыг 3 жил 6 сар хорих ялаар, Э.Наранбат, С.Оюунсүрэн нарыг тус бүр 3 жил 7 сар хорих ялаар” гэснийг,

“Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Наранбатыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Б.Наранбатыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ялаар,

Л.Ариунжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ялаар,

Р.Мөнхзаяаг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ялаар,

Б.Мөнхболдыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Оюунсүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт цагдан хоригдсон 101 хоногийг (101х15.000) 1.515.000 төгрөгийн ял эдэлсэнд тооцож, эдлэх ялаас нь хасаж, үлдэх 4485 нэгжтэй тэнцүү хэмжээгээр торгох ял (4.485.000 /дөрвөн сая дөрвөн зуун наян таван мянган/ төгрөгийн) оногдуулсугай” гэж,    

 

6 дахь заалтын “Б.Цэенд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дугаар зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сар хорих ялаар” гэснийг,

“Б.Цэенд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн  22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийн 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар” гэж,

 

“Б.Оюунчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сар хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 жил 6 сар хорих ялаар” гэснийг,

“Б.Оюунчимэгт Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар” гэж,

 

7 дахь заалтын “Т.Мөнхчулуун, М.Энхтүвшин, Н.Батжаргал, Э.Наранбат, Л.Ариунжаргал, Р.Мөнхзаяа, Б.Мөнхболд, Б.Наранбат нарт оногдуулсан тус бүрийн хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Б.Цэен, И.Наранцэцэг, Б.Оюунчимэг, С.Оюунсүрэн ...нарт оногдуулсан тус бүрийн хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ...тус тус эдлүүлсүгэй” гэснийг,

“Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Цэенд оногдуулсан 4 жил 8 сарын хорих ялыг, Т.Мөнхчулуунд оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялыг, И.Наранцэцэгт оногдуулсан 4 жилийн хорих ялыг, Б.Оюунчимэгт оногдуулсан 4 жилийн хорих ялыг, Э.Наранбатад оногдуулсан 1 жилийн хорих ялыг, Б.Мөнхболдод оногдуулсан 1 жилийн хорих ялыг, Б.Наранбатад оногдуулсан 8 сарын хорих ялыг, Л.Ариунжаргалд оногдуулсан 8 сарын хорих ялыг, Р.Мөнхзаяад оногдуулсан 8 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

 

8 дахь заалтын “Цагдан хоригдсон Б.Цэенийн 293 хоног, Т.Мөнхчулууны 113 хоног, Н.Батжаргалын 92 хоног, М.Энхтүвшингийн 239 хоног, И.Наранцэцэгийн 292 хоног, Эрдэнэжавын Наранбатын 173 хоног, Будын Наранбатын 144 хоног, Б.Мөнхболдын 112 хоног, Б.Оюунчимэгийн 64 хоног, С.Оюунсүрэнгийн 22 хоног, Р.Мөнхзаяагийн 22 хоног, Л.Ариунжаргалын 22 хоног тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай” гэснийг,

“Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Цэенийн 308 хоног, Н.Батжаргалын 81 хоног, Т.Мөнхчулууны 113 хоног,  М.Энхтүвшингийн 239 хоног, И.Наранцэцэгийн 292 хоног, Э.Наранбатын 173 хоног, Б.Наранбатын 144 хоног, Б.Мөнхболдын 112 хоног, Б.Оюунчимэгийн 64 хоног, С.Оюунсүрэнгийн 22 хоног, Р.Мөнхзаяагийн 22 хоног, Л.Ариунжаргалын 22 хоног... тус бүрийг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.” гэж,

 

12 дахь заалтын “...Б.Оюунчимэгт оногдуулсан Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тус тус эхлэн тоолсугай” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Цэенд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар, Т.Мөнхчулуунд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар, И.Наранцэцэгт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар, Б.Оюунчимэгт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар, Э.Наранбатад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар,  Л.Ариунжаргалд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар, Р.Мөнхзаяад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар, Б.Мөнхболдод оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар тус тус хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа, С.Оюунсүрэнд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар, Н.Батжаргалд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар, М.Энхтүвшинд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар тус тус хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолсугай” гэж,

 

14 дэх заалтын “Хээл хахуульд авсан Б.Цэенийн 15.040.000 төгрөгийг, Т.Мөнхчулууны 15.500.000 төгрөгийг, И.Наранцэцэгийн 6.100.000 төгрөгийг, М.Энхтүвшингийн 1.550.000 төгрөгийг, Б.Оюунчимэгийн 6.280.000 төгрөгийг, Н.Батжаргалын 1.700.000 төгрөгийг тэдгээрээс тус тус гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар улсын болгосугай.” гэснийг,

“Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 6 дахь хэсэгт тус тус зааснаар хахууль авсан Б.Цэенийн 15.040.000 төгрөгийг, Т.Мөнхчулууны 15.500.000 төгрөгийг, И.Наранцэцэгийн 6.100.000 төгрөгийг, М.Энхтүвшингийн 1.550.000 төгрөгийг, Б.Оюунчимэгийн 6.280.000 төгрөгийг, Н.Батжаргалын 1.700.000 төгрөгийг тэдгээрээс тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэж,

 

15 дахь заалтын “2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр И.Наранцэцэгийн гэрт нэгжлэг хийж хураан авсан биет 4.500.000 төгрөг, БНХАУ-ын 1100 юань зэргийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь заалтыг биелүүлэх зорилгоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй” гэснийг,

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газрын прокурорын хураан авах, нэгжлэг хийх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.” гэж тус тус өөрчилж,

 

2. Шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005407 тоот дансанд 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр И.Наранцэцэгийн төлсөн 6.100.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр М.Энхтүвшингийн төлсөн 1.550.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Н.Батжаргалын төлсөн 1.700.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Оюунсүрэнд оногдуулсан 4.4850.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд, М.Энхтүвшинд оногдуулсан 7.560.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд, Н.Батжаргалд оногдуулсан 7.600.000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Оюунсүрэн, М.Энхтүвшин, Н.Батжаргал нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.” гэсэн,

 

Мөн “Ц.Алтанцол, Д.Мөнхбаяр нарт холбогдох 4 дэх заалтын “Тайжууд овогт Цэсэнжавын Алтанцол, Мэнгэт овогт Дамбажамцын Мөнхбаяр нарыг мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.”,

5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар Ц.Алтанцолыг 1 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар Д.Мөнхбаярыг 1 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.”,

10 дахь заалтын “Ц.Алтанцолд оногдуулсан 1 жил 6 сар хорих, Д.Мөнхбаярт оногдуулсан 1 жил хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзан, тэдгээр хяналт тавихыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар харьяа дүүрэг, сумдын Цагдаагийн хэлтэст даалгасугай.”

22 дахь заалтын “Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ...Ц.Алтанцол, Д.Мөнхбаяр нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр байлгасугай.” гэснийг тус тус хүчингүй болгосугай.”, “С.Оюунсүрэн, М.Энхтүвшин, Н.Батжаргал нарыг нэн даруй сулласугай.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Б.Цэен, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл, ялтан Т.Мөнхчулуун, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав, ялтан И.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, ялтан Б.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Т.Баярбат, Т.Мөнхтуяа, ялтан Н.Батжаргал, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа, Н.Дэлгэрнасан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧИД                                           Б.ЗОРИГ

 

                                                                                    Н.БАТСАЙХАН