Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 227

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                  хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч “Хас” банкны Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Нямдорж, Т.Эрдэнэтуяа нарт холбогдох үндсэн зээлийн төлбөр 17963714.62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1325188 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 17484 төгрөг нийт 19306386.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад       

 

                                                                                Т О Д О Р Х О Й Л О Х нь:

          Нэхэмжлэгч “Хас” банкны Бор-Өндөр тооцооны төв шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ж.Нямдорж, Т.Эрдэнэтуяа нар нь 2014.04.29-ний өдөр Хас банктай зээлийн 1430004888 дугаар гэрээ байгуулж 14000000 /арван дөрвөн/ сая төгрөгийн зээлийг үндсэн хөрөнгийн зориулалтаар, 24 сарын хугацаатай, жилийн 27.6 хувийн хүүтэйгээр, 2015.07.23-ны өдөр Хас банктай зээлийн 1430008974 дугаар гэрээ байгуулж 20 000 000 /хорин/ сая төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 сарын хугацаатай жилийн 28.8 хувийн хүүтэйгээр тус тус авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2012.04.10-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээ 1430002688-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Y-1804001065 дугаартай Хэнтий аймаг Бор-Өндөр сумын 2-р баг 47-р байрны 40 тоотын 51 м.кв  2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2015.07.23-ны өдрийн Барьцааны гэрээ 1430008974-01 дугаар гэрээгээр ХЭА 88-87 улсын дугаар, АЯ№0225592 гэрчилгээний дугаартай, ЛBZF46EA79A019099 арлын дугаартай Bei Fang, 2529К маркийн хүнд даацын автомашин зэрэг хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн 1430004888, 1430008974 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсаны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр харилцагчийн хүсэлтийг харгалзан эргэн төлөлтийг багасган зээлийн дансны дугаарыг 1430009679 болгон нөхцөл өөрчилсөн бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч Ж.Нямдорж, Т.Эрдэнэтуяа нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Мөн зээлдэгчийн орлого буурсан зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалж цаашид зээлийн 1430004888, 1430008974 дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Зээлдэгч Ж.Нямдорж, Т.Эрдэнэтуяа нар нь зээлийн 1430004888, 1430008974 дугаар гэрээний 3.4-д тус тус заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Зээлдэгч Ж.Нямдорж, Т.Эрдэнэтуяа нарын зээлийн үлдэгдэл 2016.09.08-ны өдрийн байдлаар зээлийн 1430009679 дугаар гэрээний үндсэн төлбөр 17963714.62 төгрөг, хүү 1325188 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17484 төгрөг, нийт 19306386.62 төгрөг болоод байна. Иймд зээлийн нийт төлбөр болох 19306386.62 төгрөгийг Ж.Нямдорж, Т.Эрдэнэтуяа нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 47-р байрны 40 тоотод оршин суух ФМ75081876 регистрийн дугаартай Боржигон овогт Жумбын Нямдорж, СЩ75091601 регистрийн дугаартай Олныхон овогт Төмөрийн Эрдэнэтуяа нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас банктай 2012 оны 04 сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байсан ба 2016 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу төлбөрийг тухай бүрт нь төлж байсан. Миний бие хүнд даацын автомашинаар ачаа зөөж банкны зээлээ төлдөг. 2016 оны 07 сарын 04-ний өдрөөс хойш 3 сар зээлээ төлж чадаагүй. Энэ хугацаанд санхүүгийн хүндрэлтэй байсан. Би “Тэргүүн талст” ХХК-д туслан гүйцэтгэгчээр ажил хийж байгаа. Иймд Хас банкны 8, 9-р сарын зээлийн төлбөрийг төлж банкийг хохиролгүй болгоно. 2016 оны 09 сарын 20-нд зээлийн төлбөр 1400000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 127241 төгрөг, нотариатын зардал 9625 төгрөг нийт 136866 төгрөгийг Хас банкинд төлсөн. Цаашид банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулна” гэжээ.

            Нэхэмжлэгч “Хас” банкны Бор-Өндөр тооцооны төвийн захирал Д.Тайван шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Ж.Нямдорж, Т.Эрдэнэтуяа нар нь 2016 оны 09 сарын 20-ны өдөр зээлийн төлбөр 1400000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 127241 төгрөг, нотариатын зардал 9625 төгрөг нийт 136866 төгрөгийг Хас банкинд төлсөн” гэжээ.

 

                                                                                                  Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч “Хас” банкны Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч Ж.Нямдорж, Т.Эрдэнэтуяа нараас үндсэн зээлийн төлбөр 17963714.62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1325188 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 17484 төгрөг нийт 19306386.62 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хас” банкны Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч Ж.Нямдорж, Т.Эрдэнэтуяа нараас үндсэн зээлийн төлбөр 17963714.62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1325188 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 17484 төгрөг нийт 19306386.62 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хариуцагч Ж.Нямдорж, Т.Эрдэнэтуяа нар нь үндсэн зээлийн төлбөр 17963714.62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1325188 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 17484 төгрөг нийт 19306386.62 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгч “Хас” банкны Бор-Өндөр тооцооны төвийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2012 оны 04 сарын 10-ны өдөр байгуулсан №1430002688-01 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2014 оны 04 сарын 29-ний өдөр байгуулсан №1430004888 тоот зээлийн гэрээ, 2014 оны 04 сарын 29-ний өдөр байгуулсан №1430004888 тоот барьцааны гэрээ, 2015 оны 07 сарын 23-ны өдөр байгуулсан №1430008974 тоот зээлийн гэрээ, 2015 оны 07 сарын 23-ны өдөр байгуулсан №1430008974-01 тоот барьцааны гэрээ, хариуцагч Ж.Нямдорж, Т.Эрдэнэтуяа нарын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Нямдорж, Т.Эрдэнэтуяа нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 17963714.62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1325188 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 17484 төгрөг нийт 19306386.62 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 Иймд хариуцагч Ж.Нямдорж, Т.Эрдэнэтуяа нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 17963714.62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1325188 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 17484 төгрөг нийт 19306386.62 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

Хариуцагч  Ж.Нямдорж, Т.Эрдэнэтуяа нар нь улсын тэмдэгтийн хураамж 127241 төгрөгийг нэхэмжлэгч “Хас” банкны Бор-Өндөр тооцооны төвд төлсөн байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Ж.Нямдорж, Т.Эрдэнэтуяа нараас гаргуулах шаардлагагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч “Хас” банкны Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 17963714.62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1325188 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 17484 төгрөг нийт 19306386.62 /арван есэн сая гурван зуун зургаан мянга гурван зуун наян долоон/ төгрөгийг хариуцагч Ж.Нямдорж, Т.Эрдэнэтуяа нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хас” банкны Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254482 төгрөгний тал хувь болох 127241 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 127241 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хас” банкны Бор-Өндөр тооцооны төвд олгож, хариуцагч Ж.Нямдорж, Т.Эрдэнэтуяа нар нь улсын тэмдэгтийн хураамж 127241 төгрөгийг нэхэмжлэгч “Хас” банкны Бор-Өндөр тооцооны төвд төлсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ж.Нямдорж, Т.Эрдэнэтуяа нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

     ШҮҮГЧ                                     М.ЭНХМАНДАХ