Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1640

 

 

 

 

 

 

 

    2019       10          28                                  2019/ШЦТ/1640                                                                         

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч М.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт М П д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03708 2126 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

М.П нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжины 26 дугаар гудамжны 675 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.Батжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн агсам тавьж, пизда, гөлөг, янхан, гичий гэж хэл амаар доромжилж, баруун гараараа баруун нүд рүү цохиж мөн хоёр гарыг нь мушгин, түлхэж унагаан зодож биед баруун зовхи, баруун сарвууны эрхий хуруунд цус хуралт зэрэг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.П мэдүүлэхдээ: Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Батжаргалын өгсөн: ...Манай нөхөр П өнөөдөр шөнө 02:34 минутын үед гаднаас согтуу орж ирээд хаалга үүд нүдээд орж ирээд чи хоёр хүүхдээ бодохгүй ах дүү нарынхаа үгэнд орлоо гээд уурлаад шөнөжингөө агсам тавиад аяга шаазан авч шидээд би хоёр  хүүхэдгүй амьдарч чадахгүй гээд би өөрийгөө ална гээд хутга барьж сүрдүүлсэн. Тэгээд миний гар утсыг цонхоор аваад шидсэн, дундуур нь хугалаад бас дэвсээд эвдчихсэн. Тэгээд нэг цагаан “НӨҮТ-3”  гар утсыг аваад явсан. Явахдаа миний баруун нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон тэгээд гараад явсан. Би айгаад хажуу айлынхаа охиныг утсаар эгчийгээ дуудаад манай эгч Батбаяр ирээд цагдаа дуудсан...

            ...2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөрт шилжих шөнө 02:30 цагийн орчим манай нөхөр П гэртээ гаднаас согтуу орж ирээд агсам тавиад намайг пизда, гөлөг, янхан, гичий гэх мэтээр хэл амаар доромжлоод миний гар утсыг булаагаад авахаар нь би гар утсаа Пас буцааж авах гэж түүнтэй ноцолдож эхэлсэн. Тэгсэн П миний гарыг мушгиад эрхий хурууг эвгүй болгоод миний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиод, миний гар утсыг газар шидээд дээр нь хөлөөрөө дэвсэлж эвдэлсэн. Тэгсэн манай 03-06 насны 2 хүүхэд маань уйлаад П гэрээс гараад явсан. Би П гэрээс гараад явахаар нь өөрийнхөө бас нэг өөр гар утсаар эгч Батбаяр руу залгаж, болсон зүйлийг хэлээд манай эгч Батбаяр манай гэрт ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 16-20 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7515 дугаартай шинжээчийн:

            1. Э.Батжаргалын биед баруун зовхи, баруун сарвууны эрхий хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр тал/,

            - Аюулын зэргийн үнэлгээний маягт, АСАП сангийн лавлагаа, М.П оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32, 34, 36, 41, 42-43 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн М.П: ...2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 19-389 тоот түр оршин суух нийтийн байран дахь гэртээ би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр болох Э.Батжаргалыг бусадтай хардаж, улмаар хэрүүл маргаан хийж, эхнэрээ хэл амаар доромжилж, гар утсыг нь булааж авах гэж байгаад хоёр гарыг нь мушгиж, баруун гарынх нь эрхий хуруунд гэмтэл учруулсан. Мөн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа мангасдаж түлхэж баруун зовхинд нь гэмтэл учруулсан...

            ...Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 21-24, 53-55 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.П 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжины 26 дугаар гудамжны 675 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.Батжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн агсам тавьж, пизда, гөлөг, янхан, гичий гэж хэл амаар доромжилж, баруун гараараа баруун нүд рүү цохиж мөн хоёр гарыг нь мушгин, түлхэж унагаан зодож биед баруун зовхи, баруун сарвууны эрхий хуруунд цус хуралт зэрэг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд М.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Э.Батжаргал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул М.Пд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            М.П нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжины 26 дугаар гудамжны 675 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.Батжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн агсам тавьж, пизда, гөлөг, янхан, гичий гэж хэл амаар доромжилж, баруун гараараа баруун нүд рүү цохиж мөн хоёр гарыг нь мушгин, түлхэж унагаан зодож биед баруун зовхи, баруун сарвууны эрхий хуруунд цус хуралт зэрэг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Батжаргал, яллагдагчаар өгсөн М.П нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 7515 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.П хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Э.Батжаргал нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө илэрхийлж, хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч М.П бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 59 дүгээр тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.П нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Мн П гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М П 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Пд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд  биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ