Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 1645

 

 

 

 

 

 

 

   2019        10          29                                  2019/ШЦТ/1645                                   

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Э.Э, П.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Э Э, Боржигон овогт П Х нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03758 2134 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

П.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэл” амралтын газарт амарч байхдаа иргэн У.Мөнхзулыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэл” амралтын газарт амарч байхдаа иргэн У.Мөнхзулыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй. Хохиролд 350.000 төгрөгийг төлж барагдуулсан гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч П.Х мэдүүлэхдээ: Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй. Хохиролд 350.000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Мөнхзулын өгсөн: ...2019 оны 06 дугаар сарын 08-ны Баянзүрх дүүргийн 11-р хороонд байрлах “Зэл” амралтын газар хоногоор амрахаар явсан. Амралтын газар очоод бүгдээрээ ууж идэцгээсэн. Шөнө 01:00 цагийн орчим Э өөрийнхөө явалддаг шуурхай бүлгийн Лхагва гэх залуутайгаа нийлж, намайг даргад өргөдөл өгсөн, бууны нохой гэж гүтгэсэн. Тэгэхээр нь би өргөдөл бичиж өгөөгүй, болохгүй бол даргаас утасдаж асуу гэж хэлсэн. Тэгсэн Э намайг янхан гэх мэтээр хэл амаар доромжилж бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Тэгснээс Э миний хөлнөөс татаад намайг орон дээрээс газар тархиар савж унагаасан. Тэгснээ газар унагаагаад миний хөл, гар руу хөлөөрөө өшиглөсөн. Би босоод сандал дээр суутал, намайг сандалтай хамт тийрч газар унагаагаад лаазтай бүтэн пивоор миний нүүр, нүд рүү цохисон. Тэгсэн Алтанхуяг намайг өмөөрөхөд Лхагважаргал Алтанхуягийг зайлаач гэж өшиглөөд над руу ойртуулаагүй. Өдөр Х Ууганбаяр гэх манай ажлын харуултай маргалдсан. Тэгсэн Лхагважав Ууганбаярыг зодоод явуулчихсан. Х өдөржингөө Ган-Ундрах, Цэрэнжав нартай би хоол хийхгүй, би хоол хийж чаддаггүй гээд л архи уугаад, хэрүүл хийгээд л яваад байсан. Тэгсэн орой Призат, Тогтохжаргал хоёр Хаас айгаад амралтын газраас яваад өгсөн. Х тэр хоёр охиныг ер нь их дарамтладаг юм. Шөнө 02:00 цагийн орчим би Эаас салаад байж байтал Х та яахаараа ганцаараа ийм пиво уудаг юм гээд миний үүргэвчинд байсан пивыг булааж авч орон дээр асгаад, хайрцагтай байсан пиво бас задалж, газар шидэж тараагаад миний толгой дээр 5 литр савтай усыг асгасан. Би орон дээр сууж байтал Х миний хөлнөөс татаж чирээд газар унагаагаад миний үснээс зулгааж, миний дээр гарч сууж байгаад миний нүүр, толгой, шанаа руу гараараа цохиж байсан. Э тэр үед гар утсаараа бичлэг хийгээд наад Мөнхзулыгаа тархиар нь савж алаач гэж орилж байсан. Би уйлаад 88698787 дугаараас цагдаад дуудлага өгөхөд одоохон очлоо гээд цагдаа ирээгүй. Би цагдаа ирэхгүй болохоор нь би охиноо утсаар дуудаж ирүүлсэн. Би гомдолтой байна. Би 1.000.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Ган-Ундрахын өгсөн: ...Бусад нь амралтын газар үлдсэн. Маргааш өглөө нь над руу Мөнхзул эгч утсаар залгаад намайг Х, Э хоёр зодчихлоо, эгчийнх нь гар утас, гутал алга болчихсон байна. Х хулгайлчихсан байна. Би Э, Х хоёрыг цагдаад өгнө гэж хэлэхээр нь Мөнхзул эгч ээ одоо цагдаад өгөөд хэрэггүй, би Э, Х хоёртой уулзъя, юу болсон талаар асууж тодруулъя гэж хэлсэн. Тэгээд би Х руу утсаар залгахад Х нөгөө амралтын газраа байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод авъя гэж хэлээд Янжинсүрэн, Х хоёрыг очиж авсан. Тэгсэн Х би Мөнхзул эгчийн гутал, гар утсыг нь аваагүй, би Мөнхзул эгчийг орон дээр сууж байхад нь хөлнөөс нь татаж газар унагаасан. Тэгээд газар унахаар нь үснээс нь зулгаасан гэж ярьж байсан. Тэгээд Х, Янжинсүрэн бид 3 ажил дээр ирээд байж байтал Янжинсүрэнгийн утас руу Мөнхзул эгч өөрийн хулгайд алдсан гэх гар утасны дугаараас залгасан байсан. Тэгэхээр нь би нөгөө дугаар руу нь буцаагаад залгасан чинь Мөнхзул эгч өөрөө гар утсаа авч байсан. Би Мөнхзул эгчид хандаж та гар утсаа хулгайд алдчихлаа гээд байсан, таны гар утас байж л байгаа юм байна шүү дээ гэж хэлтэл Мөнхзул эгч надад хэлэхдээ би уг нь гар утсаа алдчихлаа, Хыг авсан гэж бодсон чинь манай хүргэн шөнө ирээд намайг аваад явахдаа миний бүх юмыг аваад явсан байна, би өөрөө ч мэдээгүй алдсан л гэж бодсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 дүгээр тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7323 дугаартай шинжээчийн:

1. У.Мөнхзулын биед баруун хацар, зүүн гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагз, зүүн хацар, баруун, зүүн бугалга, шуу, нуруу, баруун гуя, шилбэний цус хуралтууд бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Шинжээч эмч Б.Ундармаа гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Б.Ундармаагийн өгсөн: ...Баруун хацарны зөөлөн эдийн няцрал, цус хуралт дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан, дангаараа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Э.Эын: ...Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн П.Хын: ...Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 дугаар тал/,

- Шүүгдэгч Э.Э, П.Х нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51, 53, 58, 59 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас П.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэл” амралтын газарт амарч байхдаа иргэн У.Мөнхзулыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

            Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэл” амралтын газарт амарч байхдаа иргэн У.Мөнхзулыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Э.Э, П.Х нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч У.Мөнхзул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр гаргасан хүсэлтдээ илэрхийлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Э.Э, П.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            П.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэл” амралтын газарт амарч байхдаа иргэн У.Мөнхзулыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

            Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэл” амралтын газарт амарч байхдаа иргэн У.Мөнхзулыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Мөнхзул, гэрч Д.Ган-Ундрах, шинжээч эмч Б.Ундармаа, яллагдагчаар өгсөн Э.Э, П.Х нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 7323 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Э, П.Х нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч У.Мөнхзул нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 77 дугаар тал/

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Э, П.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э, П.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч  Э. Э, П. Х  нар  нь хохирогчид учруулсан хохирлоо төлсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Боржигон овогт Э Э, Боржигон овогт П Х нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э, П.Х нарыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Э, П.Х нарт тус тус оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Э, П.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад  баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Э, П.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ