| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/07217/И |
| Дугаар | 6080 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 6080
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзурх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5055873 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9, Кодем ХХК-ийн байранд байрлах, Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн УС66052406 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, ногоон зоорь 2 дугаар гудамж, 7 тоотод оршин суух, Хорчин овогт Гармаагийн Наранцэцэгт холбогдох,
43.087 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлзэн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Г.Наранцэцэг нь 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр манай компанитай Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх 186076 тоот гэрээ байгуулан 98064565 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн юм. Гэвч хэрэглэгч нь 2014 оны 10, 11, 12 дугаар сар, 2015 оны 1 дүгээр саруудын ярианы төлбөр болох 58725 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байгаа болно. Хэрэглэгч Г.Наранцэцэгээс төлбөрөө төлөхийг утсаар шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг төлбөрийг төлөөгүй байгаа тул хэрэглэгчийн ярианы төлбөрийн 50000 төгрөгийг хасч, үлдэгдэл 28725 төгрөгөөс гэрээний 5 дугаар зүйлийн 5.14-т заасны дагуу 488 хоногийн алданги 14087 төгрөг, нийт 43087 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Жи Мобайл ХХК-иас хариуцагч Г.Наранцэцэгт холбогдуулан 43.087 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь хариуцагч Г.Наранцэцэгээс 43.087 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Наранцэцэг нь бүрэн төлж барагдуулсан байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн нэхэмжилсэн 43.087 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Г.Наранцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн тал хувь буюу 2275 төгрөгийг улсын төсвөөс, 2275 төгрөгийг хариуцагч Г.Наранцэцэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ