| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/08103/И |
| Дугаар | 6132 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 6132
иуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2695456 регистрийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Спирт бал бурам ХХК-ийн байр СББ Трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ХИ87090511 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Залуус хотхон гудамж, 2 дугаар байр, 6 тоотод оршин байх, Батхаан овогт Болорын Цогт-Эрдэнэд холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5.839.528 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч СББ Трейд ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Proud Lounge баарыг түрээслэн ажилуулдаг иргэн Болорын Цогт-Эрдэнэ нь манай компанийн архи, шар айргийг зээлээр худалдан авсан юм. Зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл болох 5.839.528 төгрөгийг хуваарийн дагуу төлөх хүсэлтийг гаргасан юм. Төлбөр төлөх хуваарын дагуу 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 839.528 төгрөг төлөх үүргийг хүлээсэн боловч эхний сарын төлбөрийг хугацаандаа төлөх үүргийг зөрчиж байна. Зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг 2015 онд төлөх ёстой байсан боловч хугацаандаа төлөөгүй, 2016 онд багтаан төлөх хүсэлтийн дагуу төлбөрийг хугацаандаа төлөхгүй байгаа тул хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд Болорын Цогт-Эрдэнээс 5.839.528 төгрөг гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Цогт-эрдэнэ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Болор овогтой Цогт-Эрдэнэ нь Спирт бал бурам компанид бараа бүтээгдэхүүний зээлийн үлдэгдэл болох 5.839.528 төгрөгийн өртэй нь үнэн болно. Энэхүү өр төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч СББ Трейд ХХК нь хариуцагч Б.Цогт-Эрдэнэд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5.839.528 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч СББ Трейд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 5.839.528 төгрөгийг хариуцагч Б.Цогт-Эрдэнэ нь төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Цогт-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч СББ Трейд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108.385 төгрөгийн 54.192,5 төгрөгийг улсын төсвөөс, 54.192,5 төгрөгийг хариуцагч Б.Цогт-Эрдэнээс тус тус гаргуулж нэхэмжлэгч СББ Трейд ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ